2013-02-04Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж лицензийн тухай юу гэж ярив?
Дорноговь аймаг минь юу болж байна вэ?
Дорноговийн өргөн уудам нутаг дэвсгэр юу болж байна вэ?
Дорноговь лицэнзээр худалдагдаж хуваагдаж дуусаж байгаа юм биш биз?
Дорноговь юу болж байна вэ? Та минь ээ!
НЭГ.
"Зууны мэдээ" сонины 2012 оны 12-р сарын 25-ны №306-307 дугаарт нэгэн түгшүүрт товчхон мэдээ хэвлэгдлээ. Монгол Улсын нутаг дэвсгэрт тараагдсан нийт лицензийн 10%-ийг БНХАУ эзэмшдэг гэсэн уг мэдээнд Дорноговь аймгийг онцлон дурьджээ. Дорноговь аймаг минь юу болж байна вэ?
Дотны сэтгэлт говьчууд минь яаж байна вэ?
Дэлхийд ховор тэмээ, ямаа минь юу болж байна вэ?
Динзаварын араг ясыг амьдарч байсан цаг үетэй нь хадгалсан
Дэлхийд ховор нандин дурсгал
Далай их говь минь юу болж байна вэ?
Сэтгүүлч Б.Ураны бичсэнээр: "Манай улсад 2010 оны дөрев-дүгээр сарын байдлаар 478 мян-ган га талбай бүхий 1096 ашиг-лалтын, 38.9 мянган га талбай бүхий 3659 хайгуулын тусгай зөв-шөөрөл олгогдсон нь улсын нййт нутаг дэвсгэрийн 24.5 хувийг эзэлж байгаа аж. Тухайлбал Дорноговь аймагт 491 тусгай зөвшөөрлөөр нийт таван сая гаруй га газар олгогдсон нь айм-гийн нийт нутгийн 50 илүү хувь, Өмнөговь аймагт 549 тусгай зөв-шөөрлөөр 7.5 сая га газар олгогд-сон нь тухайн аймгийн газар нутгийн 45 орчим хувийг эзэлж байна.
Нийт олгогдсон тусгай зөвшөөрлийн 10 гаруй хувийг БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд эзэмшдэг байна. Тодруулбал, Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 165 компани 322 тусгай зөвшөерөлд хамрагдах 2.1 сая га газар, хам-тарсан компанийн хэлбэрээр 74 аж ахуйн нэгж 123 тусгай зөв-шөөрлөөр 700-гаад мянган га газрыгэзэмшдэгбайна" гэжээ. Энэ бол 2 жилийн өмнөх доош нь дарсан албан ёсны мэдээ.
2012 оны 12-р сарын 21-ны дэлхий сөнөдөг өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монгол ТВ-ын таван сэтгүүлчийн таны санаачилсан олон хууль тэр дотроос ашигт малтмалын хууль яагаад гарахгүй удаад байна вэ? гэхэд "Намайг ерөнхий сайд байхад олон жагсаал цуглаан болж тэр үед газар нутгийн 49 хувийг лиценз нэрээр харийнханд өгчихөөд байна гэсэн шүүмжлэл гардаг байсан. Үүнийг бодсоор байгаад ерөнхийлөгч болохдоо хайгуулын лицензийг зогсооё гэсэн юм. Лиценз олгох хугацааг зЬгсоох шийдвэрийг гурван удаа сунгаж байна шүү дээ.
Хамгийн сүүлд энэ хугацааг нэг мөр Ашигт малтмалын хууль гартал сунгая гэсэн боловч УИХ хэлэлцээд энэ оны 12-р сарын 31-нийг хүртэл сунгасан. Би сая дээрх хугацааг Ашигт малтмалын хуулт гартал сунгая гэлээ. Хамгийн гол нь лиценз гэдэг хуудас цаасаар өөр хоорондоо мөнгө угаагаад байгаа явдлыг зогсоох ёстой. Лицензийг дагаад ямар ч ажлын байр алга, хөрөнгө оруулалт алга. Лицензийг гадаад руу гаргаж, баахан мөнгө угааж байна" гэжээ.
Лиценз зөвхөн мөнгө угааж байгаа хэрэг бишээ.
Лиценз бол аюул - лиценз бол аймшиг
Лиценз бол барууныхны залилан мэхлэлт
Лиценз бол өрнөдийнхний түрэмгийлэл
Лиценз бол хулгай дээрэм
Лиценз хэмээх хуудасхан цаас ганцхан бидний
Газрын баялгийг сорж байгаа юм биш
Бидний хувь заяа газар нутаг эрх чөлөө тусгаар тогтнол
Бидний маргаашийг дээрэмдэж байгаа юм
Эх нутгий минь судсыг ханаж байгаа юм
Эх орны минь цусыг сорж байгаа юм
Элбэгдорж наагуур хэлж байна
Элбэгдорж зөөлхөн ярьж байна
Уго Чавес шиг хатуу тэмцэх хэрэгтэй юм
Үхэхээс айхгүй тэмцэх хэрэгтэй юм
Тэртэй тэргүй биднийг чимээгүй үхэл, аажуун үхэл
Муужруулах үхэл хүлээж байна
Лиценз улс орныг хувааж байна.
Лиценз улс орныг худалдаж байна
Лиценз газар дэлхийг минь баллаж байна
Гадаадынханы харгис тоглоом үргэлжилж байна.
ХОЁР.
Дорноговь аймгийг бид жишээ болгон авлаа
Дорноговь аймаг лицензээр бараг худалдагджээ
Дорноговь дашин шог дуу зохиож байсан шиг
Дорноговь дашин шог болох уу?
Ц.Элбэгдорж хэлэхдээ "Ашигт малтмалын хуулийг уг нь бэлтгэчихсэн байгаа. Үүнд аймаг сумын нутаг дэсгэрт ашигт малтмал хайх гэж байгаа бол ард иргэдээс нь асуу. Иргэд эсэргүүцвэл хайгуулаа зогсоодог байх ёстой. Хайгуул хийхийнхээ өмнө тэр суманд ямар ашиг өгөх юм, байгаль орчинд ямар сөрөг нөлөөтэй байх юм гэдэг бүх тооцоо төлөвлөгөөгөө гаргасан байх ёстой" гэж ярьжээ. Энэ бүхэн зүгээр л яриа. Амьдрал дээр бүх юм өөр байна. Тухайлбал Ц.Элбэгдоржийг Монгол ТВ-ын танхимд ярьж байхад Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багын 60 гаруй малчин гэр барьж тэмцэл хийгээд өвлийн тэсгэм хүйтэнд даарч өл хонож байлаа. "Айраг баян констракшн" хэмээх Канад - австрал- конгонг- монгол - англи - америк хэмээх компани А лиценз авчээ. Ц.Элбэгдоржийн хэлснээр ард иргэд нь газар сайгүй эсэргүүцэж байгаа ч үйл ажиллагаа нь зогсож байгаа юм алга. Амьдрал ийм л эмгэнэлт жүжгийг тоглож байна.
Айл Баяны уурхай
Дорноговь аймгийн домогт Эргэлийн зоод
Айл баяны алдарт уурхай үүцээ нээж байгаа ч
Аюул болж аймшиг тарьж байна
Цагаан суваргын алт зэсний их орд
Социализмын үед ЗХУ-ын арааны шүлсийг гоожуулаад хоцорсон
Цагаан суваргын алт зэсийн их ордын
Алдар суу дуурссаар л байгаа
Сулинхээрийн цагаан алт
Доронговь аймгийн Сулин-хээрийн хилийн цэргийн гарин-зоны төвд
Цагаан алтны уурхай нээгдэж дотоод хэргийн сайд Ц.Нямдорж
Дотогш нь нүүлгэх шийдвэрт гарын үсэг зуржээ.
Ирэх жилээс нүүх юм байна
Ид шидтэй цагаан алтны олборолт эхлэх юм байна
Доронговь аймгийн төрийн өргөмжлөлт
Ерөөлч магтаалч туульч З.Чулуунбаатарын айлдсанаар
"Энэ миний буусан жижигхэн буудал
Эзэнтэй байхад
Эх орны минь асар их уудам ээрэм их говь эзэнгүй байна
Төвөөс шалгалт гарлаа гэсэн мэдээ аваад
Түмэн олон хятадаа хөдөө' нуудаг гэлээ.
Тоос татуулсан түмэн олон машинаар баялгийг нь зөөгөөд байхад
Түүнийг хянадаг төр гэж байна уу
Түмэн олон ард бид нь гайхаж байна.
' Эх орон минь эзэнгүй ' болчихсон юм уу"
ЭХ СУРВАЛЖ: ХӨХ ТОЛБО
Э.ҮҮРЦОЛМОН