Улз нутгийн Пифагор
2013-02-03Хэдэн жилийн өмнө нэгэн танил ахтай гудамжинд тааралдан элдэв зүйлийг хөөрөлдөж байтал сайхь ах “Дүү хүү, манай  ахтай нэг уулзаач. Нутаг усныхан анддаггүй, одоо 70 гарсан Жаргал ах маань насаараа математикийн багш хийсэн ховорхон хүн бий” гээд цааш жаахан дэлгэрүүлэн ярихад нь тэр буурайтай уулзах сонирхол төрж байв. “Тооны Жаргал” гэдэг нэрийг тэгэхэд л анх сонссон. Тэр үеэс хойш Жаргал багштай уулзах боломж нэг л гарч өгөхгүй байтал өнгөрөгч намар үеэл дүүгийнхээ хуриманд оролцохоор Улаанбаатарт ирснийг дуулаад ихэд олзуурхсан юм. Утсаар холбогдсоны дараа болзсон цагт нь товлосон газраа очиход цал буурал толгойтой, ярих бүртээ их сайхан инээмсэглэдэг, хачин хөнгөн шингэн алхаатай хүн өөдөөс угтсан сан. Тэгэхэд Жаргал гуай нийслэлд долоо хоносон. Түүнтэй цуг хэд хоногийг өнгөрүүлэх хувь ийн тохиож билээ.
Сурагч Жаргал “Үр дүн харуулдаг цорын ганц залбирал бол хөдөлмөр юм” Элберт Хаббард
Худанц Шарайд омгийн Балжиннямын Жаргал нь 1936 онд Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг Хөх уул гэдэг газар төржээ. Эмээгийнхээ гар дээр өсч бага насаа хонины хотонд өнгөрүүлсэн аж. 1944 онд Дашбалбар сумын бага сургуульд элсэн орж, 1955 онд Дорнод аймгийн Баян-Уул сумын 10 жилийн дунд сургуулийг дүүргэжээ.
Энэ сумын анхны бүрэн дунд сургуулийг төгссөн 23 хүний дунд сурагч Жаргал байсан гэдгийг уг сургуулийн хүндэт самбарт өнөөдрийг хүртэл өлгөөтэй байгаа бага насыг нь мөнхлөн үлдээсэн зураг гэрчилдэг аж. Зургаадугаар ангид сурч байхад нь Т.Дулмаа гэдэг багш тооны хичээл зааж эхэлснээр сурагч Жаргалыг тоонд үнэнхүү сонирхолтой болгожээ.
Дараа жил нь Цэрэнжав гэдэг багш санаачлан 5-7 дугаар ангийн дунд Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн ойн нэрэмжит математикийн тэмцээн зохион байгуулсан гэнэ. Тухайн үед улсын хэмжээнд анхныхад тооцогдох энэ тэмцээнээс сурагч Жаргал “Баяр хүргэе!” гэсэн цагаан боронзон бичигтэй улаан тууз зүүж, шагнал авчээ. Тэр л агшинд амьдралаа чухамхүү тооны ухаантай холбох замыг эргэлт буцалтгүй сонгосон аж. Авьяасаа хөдөлмөр, зүтгэлээр хөгжүүлсний ач гавьяа энэ гэнэ. Ингээд дунд сургуулиа амжилттай дүүргэж Багшийн институтэд элсэн орж математикийн багшийн мэргэжлээр гурван жил суралцсан байна. Дээд сургуульд байхдаа ч тооны хичээлд тэргүүний оюутны нэг байжээ.
Тэргүүний багш Жаргал “Хэцүү бэрх зүйлсийг хялбархан ойлгуулж чаддаг хүнийг багш гэнэ” Р.У. Эмерсон
Дипломоо өвөртлөөд Дорнод аймгийн төвийн арван жилийн 1 дүгээр дунд сургуульд томилогдож тоо-шугам зургийн багшаар ажил амьдралын гараагаа эхлүүлжээ. Нэлээд үр бүтээлтэй ч ажиллаж “сайн багш” гэх магтаалыг байнга хүртэж явсан байна. Сургалтын үйл ажиллагаандаа голчлон асуудал дэвшүүлэн шийдвэрлүүлэх аргыг хэрэглэж, хяналтын ажлын дагуу анализ гарган, хүүхэд нэг бүртэй ганцаарчлан ажилладаг уйгагүй хөдөлмөрч чанараараа аймгийн багш нарын дунд үлгэр жишээч туршлагын эзэн болж явжээ. Бүр эрдэмтэн зохиолч агсан Ш.Гаадамба гуай хүртэл тэргүүн туршлагын нь талаар сурвалжлахаар ирж байсан явдал Жаргал багшийн чадварыг илтгэх чухал нотолгоо болов уу. Ийнхүү амжилтаар дүүрэн, үр бүтээлтэй ажиллаж байсан хэдий ч хөдөө газраа үгүйлээд байж. Тиймээс аймгийн төвдөө таван жил багшилсны дараа өөрийн хүсэлтээр Баян-Уул сумын сургуульд шилжин тооны багшийн ажлын гараагаа эхлүүлж 32 жилийн турш тасралтгүй ажилласан байна.
Ажиллах хугацаандаа математикийн олимпиадын 17 аваргыг төрүүлсэн Жаргал гуай өөрөө ч бас Зүүн бүсийн математикийн багш нарын олимпиадад дэд байр эзэлж явсан аж. Улз сав нутгийнхан тооны 10 дугаар олимпиадаа Б.Жаргал багшийн нэрэмжит болгон явуулж ихээхэн хүндэтгэл үзүүлж байсан юм билээ. Хэн хүнгүй л мэдлэгээ улам лавшруулж гадаад, дотоодод мэргэжлээ дээшлүүлэх, бүр эрдмийн зэрэг дэвтэй болохыг ихэд тэмүүлдэг байсан тэр үед Жаргал гуай “насныхаа мөрөөдлийг биелүүлж явна” хэмээгээд хүүхдүүдэд хичээлээ зааж явах нь улс оронд илүү хэрэгцээтэй гэж үзэн багшийнхаа ажлыг орхиогүй гэдэг.
Түүнийг хичээл зааж байхад хүүхдүүд огт шуугилддаггүй байсан гэнэ. Гэхдээ “Би таны хичээлд залхуурдаг байсан” гэж хэлэх хүүхэдтэй таарч явжээ. Яагаад залхуурдаг байсныг нь асуухад “Би хичээлээ нэгэнт ойлгочихсон байсан учраас таныг дахин дахин давтан ярихад тань залхуутай санагддаг байсан” гэж хариулсан гэсэн. Жаргал гуай багшид асуулт тавьсан сурагч, ойлгоогүй зүйлээ давтан хэлүүлэхийг хүссэн хүүхдүүдийг аль болох урамшуулахыг хичээдэг байсан нь тэр ажээ. Тоонд тааруу хүүхэд ердийн л үзэгдэл. Харин Жаргал багш тоо заахаас илүүгээр хүүхдэд сурахыг заадаг байсан гэж томьёолно лээ. Тухайн сурагчийн мэдлэг ямар түвшинд байгааг тодорхойлсны дараа түүнтэй тулж ажиллан өөрт нь тохирох даалгаврыг өгдөг байжээ. Өөрөөр хэлбэл, гэрийн даалгаврыг нийт дунд нь өгөлгүй зарим сурагчид ялгаатай өгдөг байсан байна.
Багш хүний сэтгэлд тод дурсамж үлдээсэн сурагчид гэж байдаг. Тийм нэг сурагчийнхаа талаар дурсахдаа Жаргал гуай нэрийг нь хэлэхээс татгалзсан юм. “Долоодугаар ангид байхдаа тэр хүү өвлийн амралтаар гэртээ харьж ирээд нэг л өөр болсон байлаа. Хичээл дээр үймүүлэхгүй ч “наад тоогоор чинь яадаг юм бэ” гэсэн сэтгэлээр хичээлд оролцох болов. Шавь нараасаа жаал асууж сураглатал наймдугаар ангиа төгсөөд мал дээр гарахаас хойш тоо сурлаа ч яалаа, байлаа ч яалаа гэж ярьж явсныг нь олж мэдсэн юм. Тэгээд бодлоо. Энэ хүү хүсвэл мал дээр гарвал гарна л биз. Гэхдээ цаашдаа яаж амьдрах бол гэхээс тэр шөнө нойр хүрэхгүй, сэтгэл тун их эмзэглэж билээ” гэв.
Ингэж Жаргал багш шөнөжин бодсоны эцэст хүүгийн сэтгэл санаанд алсуур нөлөөлөхөөр шийджээ. Тэгээд хичээлээ заахдаа “Энэ зэргийн юмыг бодоод сурчихвал та нарт мал дээр гарсан хойно чинь хүртэл их хэрэг болно. Дор хаяад, малын өвс тэжээлийнхээ тооцоог гаргаж чаддаг болно шүү дээ” гэх маягаар ярин “мал дээр гарах” гэдэг үгийг байсхийгээд л тодотгож хэлээд байжээ. Ингээд хэд хоног өнгөрсний дараа нөгөө хүү тооны хичээлдээ учиргүй шамдан, бүр самбарын өмнө асуугдах гээд гараа өргөдөг болсон байсан гэнэ. Тэгээд наймдугаар ангиар тогтохгүй арван жилээ амжилттай төгсөөд нийслэлийг зорьсон ажээ.
Өнөөдөр тэр шавь нь хувьдаа томоохон аж ахуйтай, компанийнзахирал гэж дуудуулж явна. Жаргал гуайг тээр жил хотод ирснийг нь мэдмэгцээ зориуд ирж уулзсан гэсэн. Багшдаа хацраа үнсүүлэн зогсохдоо жаахан хүүхэд шиг л эхэр татан уйлж байсан аж. Энэ шавь багшийнхаа сэтгэлд нэг тийм дулаахан орон зай эзэлдэг гэдэг нь Жаргайл гуайн нүдэнд хурсан нулимсаас түвэггүй ойлгогдоно лээ. Ерөөс тооны ухаан бараг бүх хүнд хэрэгтэй байдаг ажээ. Яагаад гэвэл, ажил мэргэжлийн маш олон салбарт тоо ашиглагддаг. Ирээдүйд бүү хэл, өнөөдөр хамгийн эрэлттэй, хамгийн өндөр цалинтайд тооцогддог мэргэжлүүд гол төлөв тоотой холбоотой. Тоондоо сайн байж гэмээнэ уурхайн эсвэл IT-ийн инженер, эдийн засагч, нягтлан бодогч болж чадах ажгуу. Химийн ухаан хүртэл тоотой салшгүй холбоотой. Гэтэл химийн ухаанд суралцаагүй хүн яахин эмч болох билээ. Ямар сайндаа, нэрт эрдэмтэн Эйнштейнээс “Таны лаборатори хаана байдаг вэ” гэж хэн нэгнийг асуухад харандаа, цаас руугаа зааж байсан гэдэг.
Тооны тухай ярихаар Жаргал гуайн нүд нь сэргээд л ирдэг юм билээ. Тэгээд “Хүүхэд өсч, бие дааж эхлэх хүртлээ тооны ухаан юунд хэрэгтэйг үнэндээ тэр бүр ойлгодоггүй. Гэтэл амьдрал бүхэлдээ тоон дунд өрнөдөг. Айл гэрийн эзэгтэй нар нөхрийнхөө цалингаас өгсүүлээд хоолны орц найрлагыг тогтоохдоо ч тоо ашиглана. Харин гэрийн эзэн ирээдүйд ямар байшин барихаа төлөвлөж үүнд нь хэдэн кубметр банз, хэчнээн зуун тоосго орох вэ гэдгийг тооцоолж гаргадаг. Тоо сайн бодож сурвал аливаа эрсдлээс ч зайлсхийх боломжтой. Тухайлбал, сүүлийн жилүүдэд сүлжээний бизнес гэж их ярьдаг болжээ. Тоо бодож чаддаг хүн бол үүнийг луйвар мөн эсэхийг дор нь бодоод олчихно шүү дээ. Энэ мэтээр амьдралын бараг алхам тутамд тоо шаардагдаад байдаг. Тооны тусламжтайгаар бид хүрээлэн буй орчноо ч бас таньж мэддэг. Байгаль эхийн хэлэх гэсэн бүхнийг тоон хэлэнд хөрвүүлээд мэдчихдэг боллоо. Ирээдүйд болох зүйлсийг хүртэл тооцоолоод гаргачихдаг болсон шүү дээ” гэлээ.
Үүнээс гадна сурагчдад анализ хийх чадварыг эзэмшүүлэх их чухал ажээ. Учир нь тухайн сурагчид ном, сэтгүүл болон бусад эх сурвалжийг ашиглан хичээлийн хөтөлбөрөөс давсан мэдлэгийг олж авах нөхцөл нь болдог байна. Жаргал гуай өөрөө ч гэсэн өнөөдөр эргэн тойронд болж буй олон үйл явдалд анализ хийх зуршлаа гээгээгүй ажээ.
Иргэн Жаргал “Амьдрал гэдэг тоос хөдөлгөн явах, амьд явахын нэр биш. Өөрийн болон бусдын амьдралын төлөө тэмцэн зүтгэхийн нэр юм” Л.Түдэв
Жаргал багшийн тухай анх ярьж өгсөн мөнөөх хүн бол С.Галсанжамц гэдэг төрсөн дүү нь. Тэрбээр үндэсний аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн, цагтаа Монгол Улсын дөрвөн Ерөнхийлөгчийн аппаратад, мөн Батлан хамгаалахын дөрвөн сайдын туслахаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан ч зүгээр сууж чадалгүй хувийн хэвшилд өндөр алба хашиж яваа юм. Дээр нь хурандаагаас гадна Жаргал гуайн шавь гэсэн “том” цолтой. С.Галсанжамц “Жаргал ахыг нарийн тооцоотой хүн гээд хэлчихвэл эвгүй сонсогдох байх. Энэ үгийг харамч гэдэг утгаар нь ойлговол бүр буруу. Хорвоогийн хоног өдөр бүрийг ч, мөнгийг ч дэмий үрэх хэрэггүй гэх үзэл баримталдгийг нь л илэрхийлэх гэсэн юм. Энэ үзлээрээ ч бусдад үлгэрлэсээр ирсэн хүн” гэлээ. Галсанжамц гуай сургуульд сурч байхдаа Жаргал ахындаа амьдардаг байжээ. Сургуульд сурах үед нь эсвэл хүүхдийн зуслан явах бүрт нь Жаргал гуай “Ах нь мөнгийг нь даана шүү. Яг хэдэн төгрөг хэрэг болохыгоо тооцоолоод гаргачихаарай” гэдэг байсан аж. Тэгээд тооцоонд тусгагдсан тэр дүнгээс илүү ч үгүй, дутуу ч үгүй яг тааруулаад өгдөг байсан гэнэ. “Тэгэхээр нарийн тооцоотой хүн бүрийг харамч, нарийн гэж хэлбэл алдас болно биз? Энэ бол тийм ч муу зан биш ээ. Харин ч их шударга зарчим гэж би боддог” хэмээн Галсанжамц гуай тайлбарлаж билээ. Цахилгааны инженер мэргэжилтэй Л.Санжаасүрэн хэмээх шавь нь “Нарийн тооцоотой хүн гэдэг нь үнэн. Аливаа юмыг урьдчилаад төлөвлөдөг гэвэл бүр ч их онох болов уу. Жишээ ярихад, багш маань 30 гарсан хойноо гэр бүл зохиосон. Харин үүнээс өмнө төрөө бус гэрээ зассан. Эхнэрээ гэртээ дагуулж ирэхээс өмнө айлд байх ёстой бүхнийг урьдчилаад бэлдсэн байсан гэж нутгийн буурлууд ярьдаг. Тоос сорогч, угаалгын машин гээд ахуйн хэрэглээний бараг бүх техникийг хөдөө ирсэн даруйд нь авсан хүн бол Жаргал багш байсан гэдэг. Тооцоотой зөв амьдрах ухаан гэж үүнийг л хэлнэ. Энэ чанараараа одоо ч бусдад үлгэрлэсээр байгаа хүн дээ” хэмээлээ.
Жаргал гуай хувь заяаны эрхээр эхээсээ хол өссөн тул багадаа ижийнхээ дэргэд очих чин хүсэлдээ хөтлөгдөн зардлын хөлс цуглуулдаг байжээ. Тийм учраас багаасаа л мөнгөнд ухаалаг хандах төлөвшлийг өөртөө бий болгосон нь түүнийг ийнхүү “нарийн тооцоотой”, зорилгодоо хүрэх замыг төлөвлөдөг зуршилтай болгосон аж. Дээр нь таван настайдаа эцгээсээ өнчирч хоцорсон Жаргал хүүгийн амьдралд хэлмэгдлийн хахир хатуу он жилүүд арилашгүй толбыг үлдээж зовлон зүдгүүр туулах сэтгэлийн тэнхээ, тэсвэр хатуужилтай амьдрах үндсийг тавьжээ. Тэглээ гээд Жаргал багш тун зөөлөн сэтгэлтэй, намуухан хүн юм билээ. Шавь нар нь хүртэл “Кинонд гардаг “хатуу мөртлөө зөөлөн” гэсэн хэллэг “Түмний нэг”-ийн Чимэд, Жаргал багш хоёрт яг тохирсон үг” гэцгээж байв. Сурагчдад дуугаа өндөрсгөж үзээгүй, их л чангадаа “тише” гэж оросоор сулхан дуугарахад сурагчдад хангалттай санагддаг байж. Яагаад гэвэл, Жаргал багшийн хичээл дээр үймүүлдэг хүүхэд ер байгаагүй гэнэ. Багш хүн хичээлийг үнэн сэтгэлээсээ заавал хүүхэд бүр анхааралтай сонсдог ажээ.
“Багш хүн өөрөө үлгэр жишээч нэгэн байх ёстой” гэж Жаргал багш хэлсэн. Энэ зарчмыг өнөөг хүртэл амьдралдаа хэвшүүлчихэж. Хатуу эсүүн юм ер амсдаггүй, бүр үзэн яддаг гэж өөрөө хэлнэ лээ. Хэд хоног дагаж явахдаа тамхи татахыг нь ч хараагүй. Урт насалж буйн нууц биеийн тамиртай салшгүй холбоотой гэдгийг биечлэн харуулж байгаа хүн юм байна. Цана, дугуйн спортоор өнөөг хүртэл хичээллэж яваа аж. Өдгөө 77 настай ч Дорнодын Баян-Уулаас Хэнтийн Норовлин руу 100 гаруй км газрыг дугуйгаар туулсан байгаа юм даа.
Гавьяат багш Жаргал “Түмэн багшийн Буман шавь нар Түүхт орныхоо Булан бүрт шамдана” Ш.Сүрэнжавын “Багш” найраглалын хэсэг
“Сурагч гэдэг нь элдэв зүйлээр дүүргэж болдог сав биш. Харин бадамлан асах ёстой бамбар юм” гэж агуу эрдэмтэн Плутарх хэлсэн байдаг. Гагцхүү сэтгэл зүрхээрээ “шатаж” яваа хүн л Плутархийн хэлсэн тэрхүү бамбарыг асааж чадах нигууртай гэж ярьдаг нь үнэн юм байна. Мэргэжлээрээ “өвчилсөн” хүн л эх орондоо хэрэгтэй, чадварлаг мэргэжилтнүүдийг төрүүлдэг ажээ.
Жаргал багшийн гараар дамжиж, алдар цуугаа дуурсгаж, эх орондоо ихийг бүтээж яваа шавь олон байна. Шавь нараас нь 10 орчим гавьяат болон доктор цолтой мэргэжилтэн, 100 гаруй инженер техникийн ажилтан, 40 гаруй математикийн багш, 20 гаруй нягтлан бодогч, мөн 20 гаруй эмч төрөн гарсан ажээ. Заримаас нь дурдвал, биологийн ухааны доктор Б.Дашням, геодезийн ухааны доктор М.Саандарь, эдийн засгийн ухааны доктор А.Болд-Эрдэнэ, хэл шинжлэлийн ухааны доктор Б.Ширнэн, анагаах ухааны доктор Х.Должин, соёлын гавьяат Д.Донров, С.Оюут нарыг нэрлэж болох бөгөөд төр засгийн байгууллагуудад он удаан жил ажиллаж, олон түмэнд сайн танил болсон хүмүүсийн нэр ч дуулдаж байлаа.
“Тэтгэвэрт гарсан хүнд гавьяат цол олгохгүй гэсэн шалтгаанаар олон жил дарж байгаад нутгийн зоны хүсэлтээр 2011 оны наадмаар Жаргал багшид төрийн хишиг хүртээсэн” гэж шавь нар нь ярив. Хожуу авсан ч гэлээ “Гавьяат багш” цолыг нь нутгийн ахан дүүс хүндэтгэлтэйгээр хүлээн авч, эзнээ олсон шагнал гэж ярьж сууна. Зэргэлдээх сумын иргэд хүртэл Жаргал гуайг гавьяат багш болсон тухай мэдээг сонсоод цэнхэр дэлгэцийнхээ өмнө хэдэн хором алга ташиж суусан гэх үлгэр домог шиг яриа байдаг юм билээ. “Ер нь манай буриад зон их ажилсаг гэдгийг улс даяар анддаггүй шүү дээ. Жишээ нь, зуд боллоо гэхэд, буриад малчны мал сүрэг үхэж хорогдлоо гэж сонссон хүн тэр бүр бий болов уу” гэж Жаргал багшийн шавь, инженер мэргэжилтэй Р.Балдан гуай онцолж хэлж байсныг энэ зуур санав. Жаргал гуай Пифагор шиг олон янзын теорем зохиож яваагүй ч тооны шинжлэх ухаанд Пифагор шиг бүх амьдралаа зориулж явсныг үгүйсгэх хүн нэгээхэн ч үгүйн баталгаа энэ буюу.
Өнөөдөр ч гэсэн Жаргал гуай тоогоо орхиогүй явна. Сумаас зайдуу хөдөө газар амьдарч байгаа ч гэлээ Жаргалынх гэдэг айлд тоо заалгах, элсэлтийн шалгалтанд бэлдүүлэх хүсэлтэй сурагчдын хөл тасардаггүй аж. Жаргал гуай үүнийхээ төлөө мөнгө авч үзээгүй гэнэ. “Дорнод” сонинд гарсан “Тооны Жаргал багш тоогоо бодсоор явна” хэмээх сурвалжлагад Жаргал гуай “Шавь нарын сэтгэлийн урамд баярлахын зэрэгцээ тэдний итгэл сэтгэлийг хэрхэн хариулах билээ хэмээн сэтгэн, сайхан сэтгэлийг буян болог гэж зүрх сэтгэлдээ бодон суудаг” гэж хэлсэн үгээр нь мөнгө авдаггүй шалтгааныг тайлбарлаж болно. Зориод ирсэн хэн бүхэнд мэдлэгээ зориулахад бэлэн байх үүднээс, мөн өөрийгөө “зэврээхгүй” гэсэндээ мал бэлчээх зуураа ч аанай л тоогоо бодсоор явдаг болжээ. Ийм нэг өдөр мал сүргээсээ хоцорч, хээрийн боохойд хонио ноолуулж байсныг нутгийнхан нь мартдаггүй, явган шог болгож ярих дуртай юм билээ.
Оюун ухаанаа байнга хөгжүүлж байхын тулд хүн бүр ядаж шатар байнга тоглодог байх ёстой гэдгийг Жаргал багш уламжилж өгөхийг хүссэн юм.
“Гавьяат багш зөвлөж байна” “Ноён ноён гэмээнэ нутаг зуураа хүндтэй, Номтой багш гэмээнэ газар бүхэн хүндтэй” Монгол ардын зүйр үг
Хот, хөдөөгийн гэлтгүй залуу багш нар Жаргал гуайгаас туршлага судлахаар олонтаа ханддаг аж. Өөрөө ч тэд нарт зөвлөгөө өгөхөөсөө цааргалдаггүй гэнэ. “Залуу багш нарт зөвлөхөд хүүхдүүдийг ихэд хүндэтгэж, зөв харьцаж байх хэрэгтэй. Ялгаварлан үзэж болохгүй. Гэхдээ сурлагын нь тал дээр ялгаатай ханд. Өөрөөр хэлбэл, нийт ангид нь бус сайн сурдаг болон жаахан тааруухан сурдаг хүүхдүүдэд даалгаврыг нь ялгавартай өгдөг байх хэрэгтэй. “Ямар үр тарина, тийм л ургац хураана” гэдэг шиг багш бид хүүхдүүддээ хэрхэн хандаж буйгаас эх орны минь ирээдүй шууд хамаарна” гэж хэлж байв.
Үүнээс гадна сурагчдын бүтээлээр үзэсгэлэн тогтмол гаргаж байвал хүүхэд их урамшдаг гэсэн. Мөн гэр бүлээр нь оролцуулсан уралдаан, тэмцээнүүд эцэг эхийн хамтын ажиллагаа, хүүхдийн төлөвшилд асар их хувь нэмэр болдог гэж онцолж хэлнэ лээ. Хуучны юм ул болно гэдэг худлаа аж. Тэтгэвэрт гараад хүүхдүүдэд гэрээрээ хичээл зааж байгаа ч хичээлийн конспектоо тухайн хүүхэд бүрт тохируулж дандаа шинээр боловсруулдаг гэсэн.
Жаргал гуай сургуульд багшилж байх үедээ бусдаасаа хоцорч яваа сурагчдад хичээлийн дараа нэмэлт давтлага өгөөд хэвшчихсэн байжээ. Энэ бол хэзээ ч хуучирдаггүй арга гэнэ. “Үүнийг хэрэгжүүлэхээс халшрах хэрэггүй. Угаас хэсэг хугацааны дараа давтлага авах хүүхэдгүй болтлоо сурлага нь жигдрээд ирдэг юм билээ. Сонсоод байх нь ээ, зарим багш нар “илтгэл” тавиад гараад явчихдаг сурагтай. Гэтэл илтгэх урлагийг бус сурагчдад мэдлэг заах урлагийг эзэмшсэн хүнийг л багш гэдэг байх. Сурагчдадаа сэтгэл зүрхээ зориулж, үхэн үхтлээ мэддэг бүхнээрээ ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийхэд багш гэдэг мэргэжлийн онцлог оршино гэж би боддог” гэсэн зөвлөгөөг Жаргал багш өгч байсан юм. Тэрбээр бүр их тодорхой зөвлөгөө өгөхийг хүсдэг ажээ. Тиймээс Дорнод аймгийн Боловсрол, соёлын газрын мэргэжилтэн, Ардын боловсролын тэргүүний ажилтан Б.Бямбаханд шавь нь “Гавьяат багш Жаргал зөвлөж байна” гэсэн блогийг нээн ажиллуулж байгаад өдгөө сайт болгон өргөжүүлэхээр чармайн ажиллаж байна.
“Хүүхэд бүрийн сэтгэлд хэнд ч үл харагдах олон чавхдас бий. Гагцхүү чадварлаг багш л тэднийг сайхан эгшиглүүлж чадна” гэж Оросын алдарт зохиолч, яруу найрагч Максим Горькийн хэлсэн нь бий. Ийм нэг чадварлаг багшийн тоонд “Улз нутгийн Пифагор”-ыг багтаадаг нь зүй ёсны хэрэг биз ээ.
Уянга |
| Улз нутгийн Пифагор |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин тийм шүү, багш хүн үнэхээр агуу хүн билээ. “Хүүхэд бүрийн сэтгэлд хэнд ч үл харагдах олон чавхдас бий. Гагцхүү чадварлаг багш л тэднийг сайхан эгшиглүүлж чадна” үнэхээр үнэн үг байна, Жарг******** багш жинхэнэ сайн мундаг багш юм аа, ийм багш нар олон төрөөсэй, хүүхдэд замийг н зөв чиглүүлэх багш хамгийн чух********, загнаж зоддоггүй харин ч сэтгэлийн дэм өгч авияас чадварийг н өсөн нэмэгдүүлж хийх бүтээх урам зориг хайрлаж байж гэмээн хүүхдүүд зөв хүмүүүжил зөв үзэл бодолтой өсч хүн болдог, багш бол маш чух******** мэргэжил билээ
2014-02-12 | 14:00:44 | 180.235.168.5 | |
|
|
|
|
|

Сэрэмжлүүлэг: Осгосон байдалтай нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ 11:09 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 »»
|
|
Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарсан гэв 10:39 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо 10:20 Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
|
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, »»
|
|
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо 10:00 Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
|
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 09:45 Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар
|
Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар »»
|
|
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна 08:58 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” »»
|
|
Тог тасрах үеэр “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв 14:43 "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
|
"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр »»
|
|
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа 14:07 Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
|
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмыг хэлэлцэж байна 10:32 Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм. »»
|
|
Хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо 09:54 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр
|
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр »»
|
|
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн төв байгуулагдлаа 09:52 Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ,
|
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ, »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудын хуваарь 09:32 2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ.
|
2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ. »»
|
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ 15:10 Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н”
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н” »»
|
|
З.Төмөртөмөө: Иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 3 цаг хүлээж байна 15:06 НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн
|
НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн »»
|
|
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчдыг хамруулсан цахим уулзалтыг зохион байгууллаа 14:59 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Ц.Цогтбаатар бэртлээс эргэн ирж, аваргаа дахин баталлаа 11:39 “2028 оны олимп ойрхон байна даа”
|
“2028 оны олимп ойрхон байна даа” »»
|
|
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа” 11:01 “…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг
|
“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг »»
|
|
Монгол дахь гадаад ажилчдын тоо гурван жилд гурав дахин өсжээ 10:14 Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024
|
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарна 10:07 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай,
|
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай, »»
|
|
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна 10:01 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд »»
|
|
“УБТЗ” ХНН эх оронч худалдан авалтаараа салбараа тэргүүлжээ 21:43 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын »»
|
|
Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв 18:08 Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн
|
Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна 17:06 Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын
|
Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын »»
|
|
Бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө 16:12 Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт,
|
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт, »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
Дөрвөн дансны арга гээч схем 09:37 • 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ.
|
• 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ. »»
|
|
Малаа хайхаар явсан 31 настай залууг эсэн мэнд олжээ 09:36 Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх
|
Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх »»
|
|
Б.Гончигсүрэн улсын аваргад тав дахь удаагаа түрүүллээ 09:27 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон.
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон. »»
|
|
-90 кг-д А.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 09:26 Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин
|
Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин »»
|
|
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 09:23 Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний
|
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 09:18 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй »»
|
|
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 19:41 Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан
|
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
2026 оны Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Чингис хотод эхэллээ 14:08 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис »»
|
|
"One Championship" холбооны холимог тулаанч Б.Бат-Очир өнөөдөр тулалдана 14:06 Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно.
|
Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно. »»
|
|
Зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна 14:02 Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар
|
Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар »»
|
|
Дундговь аймагт болох тэмээний баяр руу Улаанбаатараас үнэгүй автобус явна 14:00 Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам,
|
Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам, »»
|
|
Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн автомашин, тоног төхөөрөмж, санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэнэ 13:58 Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд
|
Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд »»
|
|
Оскар 2026: Sinners 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоолоо 11:02 Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна.
|
Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна. »»
|
|
Гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-40 см нимгэн байна 11:01 Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна.
|
Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна. »»
|
|
Трамп Энх тайвны зөвлөлийн үйл ажиллагааг эхлүүлж чартерт Ерөнхий сайд гарын үсэг зуржээ 10:53 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
Шинэчлэгдэн батлагдсан бодлогын барит бичгүүдийг танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өглөө 10:33 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт,
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт, »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй 11:13 ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
|
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|