|
|
|
|
Ерөнхий сайд Н.Алтанхуяг : Урагшаа явах төмөр замын зураг төсөл өргөн царигтай байхаар хийгдсэн |
|
|
|
|
|
Ерөнхий сайд Н.Алтанхуяг : Урагшаа явах төмөр замын зураг төсөл өргөн царигтай байхаар хийгдсэн
2013-01-24Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлага хийлээ. Ажлаа ил тод явуулах, аливаа шийдвэртээ иргэдийн үгийг сонсох, үр дүнгээ буцааж тайлагнадаг байх нь Шинэчлэлийн Засгийн газрын гол зарчмууд болохыг Ерөнхий сайд тодотголоо. “11 11 төв”-өөр дамжуулан өдөр бүр бүх сэдвээр, “Шинэчилж шийдье-222” уулзалтаар сар тутамд тухайлсан сэдвээр иргэдийнхээ санал бодлыг байнга сонсож буйн дээр өглөө бүрийн 08.40-11.00 цагт улс орны өмнө тулгамдаж байгаа олон асуудалтай биечлэн танилцаж, олон салбарынхны үгийг сонсож, шийдэл эрэлхийлж байгаагаа Ерөнхий сайд хэллээ. Монголын хэвлэл мэдээллийн бүх байгууллагын төлөөлөл МУИС-ийн дугуй танхимд болсон нээлттэй ярилцлагад ирж, улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлуудаар ярилцлаа. Ингээд сэтгүүлчдийн асуулт, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хариултыг дэлгэрүүлэн хүргэе. “ММ” агентлагийн сэтгүүлч Ц.Цэнд: - Жилийн энэ үед өргөн хэрэглээний барааны үнэ ханш нэмэгддэг. Засгийн газраас өргөн хэрэглээний бараа болон шатахууны үнийг барина гэсэн. Энэ зорилтдоо хүрч чадаж байна уу? - Засгийн газраас чухалчлан анхаарал тавьж байгаа асуудлын нэг бол бараа бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй хазаарлах. Бид юун түрүүнд иргэдийн хамгийн хэрэгцээтэй, мах, гурил, тээвэр, барилгын материал, нефть шатахууны үнийн өсөлтийг хазаарлах бодлого хэрэгжүүлж байгаа. Өргөн хэрэглээний голлох бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахаар Монголбанктай гэрээ байгуулан тодорхой ажлууд хийж эхэлсэн. Үр дүн эхнээсээ харагдаж байгаа. Жил бүрийн цагаан сарын үеэр, тодруулбал 1-3 дугаар сард барааны үнэ нэлээд өсдөг жишиг тогтсон. Өсдөг үе нь гээд зөнд нь орхилгүй Шинэчлэлийн Засгийн газраас таван хөтөлбөр хэрэгжүүлэн ажилласны дүнд жилийн энэ үед үнийн өсөлт харьцангуй бага хувьтай байна. Өмнөх жилүүдэд 100, 200 төгрөгөөр нэмэгддэг байсан бол энэ жил 20, 30 төгрөгөөр өссөн байх жишээтэй. Энэ бодлогоо үргэлжлүүлнэ. Цагаан сарын өмнө махны эрэлт ихэсч, үнэ нь өсдөг учраас нөөцийн махнаасаа худалдаанд гаргах чиглэл өгсөн, ойрын өдрүүдэд борлуулж эхэлнэ. Ингэснээр махны үнийн өсөлт тодорхой хэмжээгээр буурах байх. - Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын ээлжит хуралдаанд оролцох үеэрээ төмөр зам, V цахилгаан станц, аж үйлдвэрийн парк, Дарханд барих нефть боловсруулах үйлдвэр зэрэг улс орны эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх томоохон бүтээн байгуулалтын төслүүдээ яаралтай эхлүүлэх талаар тодорхой чиглэл өгсөн. Эдгээр ажлыг товлосон хугацаандаа эхлүүлэх боломж байгаа юу? - Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр юу хийв, цаашид яах вэ гэдэг асуудлаар мэдээлэл сонсч, зарим асуудлаар чиглэл өгөхөөр Ерөнхийлөгч Засгийн газрын хуралдаанд оролцсон. Хийсэн ажлын үр дүнд агаарын бохирдол бага хувиар ч гэсэн буурсан, агуулагдах хорт бодисын хэмжээ нэлээд багассан байна гэдгийг хариуцсан яам, үндэсний хороо тайлагнасан. Утаагүй зуухаар хангахаас гадна тэр зуухандаа утаагүй түлш түлдэг болох зорилтдоо хүрээгүй, зарим ажилд алдаа дутагдал гарсан байгаа учраас Шинэчлэлийн Засгийн газар энэ чиглэлд хийж буй ажлуудыг үргэлжлүүлж, ойрын 2-3 жилд нийслэлийн утааг 60-70 хувь бууруулна. Гэхдээ зөвхөн утаатай тэмцэх биш барилгажилт, гэр хорооллын дахин төлөвлөлттэй нь цуг шийдэх бодлого төлөвлөгөөгөө тэр үеэр ярьсан. Энэ талаар сэтгүүлчид төдийгүй иргэд нээлттэй мэдээлэл авсан гэж бодож байна. “ТМ” телевизийн Ерөнхий редактор С.Эрдэнэбаяр: - “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүгийн байдал ямар байгаа вэ. Цагаанхад дахь нүүрс ачиж буулгадаг компанид өрөө төлж дуусаагүй байгаа учраас олборлох үйл ажиллагааг нь зогсоосон гэсэн мэдээлэл гарсан. “Чалко”-той байгуулсан гэрээний нөхцөлийг сайжруулах боломж бий юү? Энэ чиглэлээр ер нь ямар ажлууд хийж байна вэ? -Тавантолгой гэдэг компани өрөндөө баригдсан байгаа. Монгол Улсын арилжааны банкуудад 110 тэрбум төгрөгийн өртэй, өрөндөө сар бүр хүү төлж байгаа. Мөн “Чалко”-гоос 350 сая ам.доллар зээлсний 190 орчим тэрбумыг нь төлөөгүй. Өөрөөр хэлбэл, энэ компани 300 орчим тэрбум төгрөгийн өрөнд баригдчихсан. Өртэй хүн өөдөлдөггүй гэдэгчлэн энэ компани өөдлөхгүй байна. Зээлсэн мөнгөний хүү нь манай бондын хүүгээс өндөр учраас тэднийд өндөр хүү төлснөөс эхний ээлжинд өрийг нь бондоороо даруйхан дарах талаар ярьсан. Өрийг нь дарсан ч энэ компани ашигтай ажиллахад хэцүү. Учир нь “Чалко”-той байгуулсан гэрээ ашиггүй, тун хохиролтой. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ 100 байхад 70-аар нийлүүлэх, 70 байхад 50-иар өгөхөөр гэрээлчихсэн. Ашиггүй гэрээнээсээ салъя гэвэл тэр компанид 50 сая ам.доллар төлөх заалттай. Гэхдээ улс л юм чинь эндээс ямар нэгэн байдлаар гарах хэрэгтэй. Улсаас тэр төлбөрийг төлж гэрээгээ цуцлаад ашиггүйгээр нүүрсээ гаргадгийг зогсооё, илүү үнээр авах газруудад нүүрсээ заръя гэж ярьж шийдэж байгаа. - Дархан-Газрын тосны үйлдвэрийн явц ямар байгаа вэ. ОХУ-аас нефть оруулж ирээд Дарханд боловсруулах нь үнэн үү? - Нефть боловсруулах үйлдвэр барих чиглэлээр 10 гаруй компанийн танилцуулгыг Засгийн газрын гишүүд сонссоны эцэст Дархан-Газрын тос нефть боловсруулах үйлдвэрийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Өмнө нь ч энэ асуудлыг Засгийн газрын түвшинд олонтаа ярьсан ч шийдэлгүй өдий хүрсэн юм. Хагас сарын өмнө Шинэчлэлийн Засгийн газраас шийдвэр гаргаж, жилд хоёр сая тонн түүхий нефть боловсруулах газрын тосны үйлдвэрийг 2015 он гэхэд Дарханд ашиглалтад оруулахаар болсон. Хоёрдугаар сардаа багтааж Японтой хэлэлцээр хийнэ. Япончууд энэ үйлдвэрийг бондоос ч хямдхан зээлээр санхүүжүүлье гэсэн учраас энэ зээлийн талаар хэлэлцээр хийхийг Эдийн засгийн хөгжлийн сайдад, газрын тосны үйлдвэрт төр болон хөрөнгө оруулагчид хэд хэдэн хувийн оролцоотой ажиллахыг тодруул гэж Уул уурхайн сайдад үүрэг өгсөн. Хоёрдугаар сард багтаан энэ үйлдвэртэй холбоотой гол ойлголт мэдээллүүд тодорхой болно. Энэ асуудал дээр олон нийт, мэргэжилтнүүдийн зүгээс нэг болгоомжлолыг сануулж байгаа. Юу вэ гэхээр, үйлдвэрт боловсруулах түүхий нефтийг гаднаас авна. Оросоос бензин дээрээ нэмж нефть авч боловсруулахаар нэг газраас хамааралтай хэвээр байна, ямар ч ялгаагүй гэсэн. Үнэн хэрэгтээ маш их ялгаатай. Бид жилдээ 360 орчим мянган тонн газрын түүхий тос гаргаж байна. Энэ тоо цаашид өснө. Энд онд бид Дорнодоосоо 700 гаруй мянган тонн, 2014 онд бүр сая гаруй тонн түүхий тос олборлоно. Өөрөөр хэлбэл, Монгол гэдэг айл нэг газраас хараат биш, түүхий нефтийнхээ нөөцийг гадна болон дотоодоосоо хангах юм. Бид газрын тос гаргаж байгаа хэрнээ боловсруулах үйлдвэргүй учраас л бензин түлшний гачаалаас гарч чадахгүй байна шүү дээ. “С1” телевизийн Мэдээний албаны дарга Ц.Батцэнгэл: - Монгол-Оросын Засгийн газрын хоорондын комиссын хуралдаан дээр Оросын тал шатахуун түгээх 100 станц барих саналаа дахин тавьсан. Манай талаас үүнд ямар хариу өгөх вэ? - Би өнгөрсөн дөрвөн жилд Монгол-Оросын Засгийн газрын комиссын Монголын талын даргаар ажилласан хүний хувьд энэ талаар тодорхой байр сууриа илэрхийлдэг. ОХУ-ын зүгээс шатахуун борлуулах жижиглэнгийн худалдааны станц барья гэдэг санал тавьдаг. Бид нэг л хариу өгдөг. Монгол Улсын газар нутагт шатахууны жижиглэнгийн худалдааг гадаадын компани эрхлэх боломжгүй, харин бөөний худалдаа эрхэлж болно гэсэн хариулт. - Засгийн газрын зарим гишүүн, тодруулбал МАХН-ын сайдууд хууль зөрчсөн шийдвэр гаргаж байна. Засгийн гарын тэргүүний хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ? Засгийн газрын бүрэн бүтэн байдлаа бодоод энэ мэт хууль зөрчсөн үйлдлийг чимээгүй өнгөрөөгөөд байх юм уу? - Хууль зөрчсөн хүмүүстэй манай Засгийн газар хариуцлага тооцож ажиллахаа хэлсэн. Гэхдээ ам дамжин яригдаж байгаа үгээр Засгийн газар ажил хийхгүй. Өнөөдрийн байдлаар над дээр тодорхой асуудал орж ирээгүй. Хэн гэдэг сайд, дарга, албан тушаалтан яг ямар хууль зөрчиж байгааг оруулаад ир гэж танхимынхандаа хэлдэг. Нотлогдвол хариуцлага тооцолгүй яахав. - Гуравдугаар сарын 1-нээс нийтийн тээврийнхэн тасалбарынхаа үнийг 600 төгрөг болгоно гэж, Засгийн газарт шаардлага тавиад байгаа. Энэ асуудал яаж шийдэгдэх бол? - Нийтийн тээвэр болон баруун, зүүн талдаа хүрдтэй машины асуудлыг нийслэл дээр ярих ёстой. Засгийн газар дээр нийтийн тээврийн үнийг ярьдаггүй. “25 дугаар суваг” телевизийн сэтгүүлч С.Насанжаргал: - Төмөр замын царигтай холбоотой маргаан гарсан. Энэ талаар М.Энхсайхан даргын баримталж байгаа бодлогыг та дэмжиж байгаа юу? - Төмөр замын царигийг Н.Алтанхуяг, Х.Баттулга, М.Энхсайхан шийдэхгүй. Төмөр замын цариг гэдэг бол төрөөс баримтлах бодлого юм. Монгол Улсын төмөр зам өргөн царигийн байхыг УИХ-аас тогтоож өгсөн. Энд ганцхан өөр ойлголт, өөр өгүүлбэр байгаа. Хэрэв экспортод шууд гарахаар байгаа бол ямар царигаар барих талаараа Засгийн газраас УИХ-д оруулж шийдүүлэхээр заасан. Иймд бид өргөн нарийн гэдэг дээр маргаад байх зүйлгүй. ТЭЗҮ-ээс авахуулаад бүх бодлого чиглэл өргөнөөр хийгдсэн байгаа. Зарим хүний хувьд нарийн царигтай байвал эдийн засгийн үр ашигтай юм биш үү гэдэг санал гардаг. Урагшаа явах төмөр замын зураг төсөл өргөнөөр хийгдсэн. Гэхдээ энэ бол зөвхөн эдийн Засгийн үр өгөөжөөс бус бусад үндэслэлээс хамаардаг том асуудал. Монгол Улсын төрийн бодлогоор батлагдсан зүйл. - Та шүүмжлэлийг хэн хүлээж авдаг вэ. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас сайтуудын сэтгэгдлийг хянах гэж оролдож байгааг коммунист маягийн шийдэл гэсэн шүүмжлэл байгаа? - Шүүмжлэлийг хүлээж авдаг. Шинэчлэлийн Засгийн газар өөрсдийгөө сайхан, гоё болгож харагдуулах ямар ч шаардлага байхгүй. Сардаа ганц шүүмжлүүлэх нь хугацааны хувьд дэндүү хол учир “11 11 төв”-өөр дамжуулж өдөр болгон шүүмжлэл хүлээж авч байна. “11 11 төв”-д 26 мянган иргэн хандсаны 80 хувь нь шүүмжлэл хэлсэн. Шүүмжлэлүүдийг Ерөнхий сайд 7 хоногт 2 удаа сонсдог, сонсдог учраас бид ард түмэнд нийцсэн ажил хийж байгаа. Ирсэн санал хүсэлтээр бид нүүрсний үнийг бууруулсан, хадгаламж зээлийн хоршооныхныг хүлээн авч уулзаад гацсан асуудлыг нэлээн урагшлуулсан. Бид шүүмжлэлээс айдаггүй, цаашид ч илүү сайн шүүмжлээрэй. Иргэд, дарга нар нь тусдаа юм ярьдаг биш, хамтраад асуудлыг шийддэг болж байна. Сайтуудын хувьд, та бүхэн өөрсдөө бодож тунгаа. Унаган багаасаа ардчиллын үзэл баримтлалаар явсан хүний хувьд надад хэвлэл мэдээллийг хааж боох хүсэл огт байхгүй. Гагцхүү хариуцлагатай баймаар байна. Сайтад гарсан материал дээр “би Алтанхуяг байна” гээд шүүмжил л дээ. Яагаад нэрээ нууцлаад байгаа юм. Нэргүйгээр хүнийг гутаан доромжилдог байдлыг л зохицуулъя гэсэн юм. Хаах гээгүй, хянахгүй. Сонгуулийн үед намууд 10 хүн хөлслөөд гүтгэлэг доромжлол, тархи угаасан сэтгэгдэл бичүүлдэг. Үүнийг хааж чадахгүй болохоор нөгөө нам нь 20 хүн хөлслөөд сэтгэгдэл бичүүлдэг. Ийм дайныг зогсоож чадахгүй болохоор ил болгох гэсэн юм. Америкийг жишээ болгон авч үзье. Ямар ч сэтгэгдэл бичиж болно, гэхдээ нэр усаа ил тавиад. Хэн нэг иргэний эрх зөрчигдөхөд хэн бичсэн нь тодорхой байх хэрэгтэй. -Төрийн байгууллагын зарим дарга, албан тушаалтны үүрэг гүйцэтгэгчтомилох болсон. Үүрэг гүйцэтгэгчид хэзээ жинхлэх вэ? - Өнгөрсөн таван сард бид өнгөрснөө ухаж төнхөөгүй. Гэхдээ босгож ярьж, хариуцлага хэлэлцэхээс аргагүй асуудлууд зөндөө байна. Босоогүй бүх обьект, хийгдээгүй бүх ажил энэ хүмүүстэй холбоотой. Өнөөдөр бүгд эх хүүхдэд хайртай болчихсон. Яармагт босох байсан 300 ортой төрөх эмнэлгийг хараарай. 300 ээжийн эмнэлгийг нэг төрийн нарийн бичгийн дарга арван хэдэн тэрбум төгрөгөөр араг яс босгондампууруулсныг бид намар үзээд хэлсэн шүү дээ. Монголын төлөө ажиллах сэтгэлгүйиймхүмүүсийг өөрчлөхөөс аргагүй. Тэднийоронд үүрэг гүйцэтгэгч тавихаас өөр арга алга. Хоёрдугаарт, төрийн албан хаагч гэсэн нэрээр нам ажлаа хийдэг. Өмнө нь байсан нам, засаг өөрийнхөө хүнийг тавиад, тэр хүнийг тэр албандаа 10 жил ажиллахаар гагначихсан байсан. Нэг хүнийг ажилд авахын тулд тэр хүнд л зориулсан дүрэм журам гаргадаг байсан. Гуравдугаарт, өчнөөн төчнөөн мөнгө идсэн хүмүүстэй бид шинэчлэл ярих боломжгүй. Энд онцолж хэлэхэд, тэдний хэн нь ч заргалдаагүй. Бүр хариуцлага яригдахаар байгаа. Манай Засгийн газрын хурдыг гүйцэж, ил тод ажиллаж чаддаггүй, өглөө 08.00 цагт ажилдаа ирдэггүй, 10.00 цагаас нааш босдоггүй хүмүүс ихэнх нь өөрсдөө өргөдлөө өгсөн. “Би чинь амар сайхан явж ирсэн байхад хагассайн өдөр хүртэл ажиллана гэдэг чинь юу гэсэн үг вэ” гээд өргөдлөө өгцгөөсөн. -М.Энхсайханыг МТЗ-ын захирлын албанаас чөлөөлснийг та хэрхэн хүлээж авсан бэ? -М.Энхсайханыг томилохдоо ТӨХ-оос Ерөнхий сайдад хэлж танилцуулсан. Халахдаа хэлээгүй учраас Төрийн өмчийн хорооны даргыг өөрчилсөн. BTV телевизийн Ерөнхий редактор Х.Өнөрсайхан: -Кабелийн телевизүүдийг түдгэлзүүлэх асуудал хөндөгдсөн. Тэртэй тэргүй 2014 оноос тоон системд шилжихэд телевизүүд зах зээлийнхээ хуулиар шүүгдчих байсан юм биш үү? -Манайх 100 гаруй телевизтэй. Сонгуулийн өмнө шалгалт хийгээд шаардлага хангахгүй байгаа телевизүүдийг иргэдэд хүрдэг нэвтрүүлгээ ном ёсоор нь хий, гарч байгаа дүрсээ чанартай болго гэж хэлсэн юм билээ. Хаана гээгүй. Алдаагаа засах үүргийг45 хоногийн хугацаатай өгсөн. Үүнийг жирийн зүйл гэж бодож байна. Аяндаадампуурна гээд хүлээгээд байж болохгүй. Яагаад гэвэл цаана нь иргэд хохирч байгаа. Засаг телевизээр юу гаргахыг хянахгүй, харин сайн чанартай нэвтрүүлэг гаргах, сэтгүүлчийн ёс зүйг баримтлахыг шаардана. Яагаад бид нийгмийн өмнө хариуцлага хүлээж болдоггүй юм бэ. Стандарт, ёс зүйтэй байгаасай гэж хүсэх нь хааж боож байгаа хэлбэр биш. Алаан хядаан, садар самуунтай нэвтрүүлгийг баруунд төлбөртэй сувгаар гаргадаг. Бидний хүүхэд алаан хядаан, садар самуунаас ангид, гэрэл гэгээтэй зүйлд тэмүүлдэг байгаасай. -Саяхан Засгийн газрын зүгээс шатахууны жижиглэнгийн үнийг бууруулахаар ОХУ-тай яриа хэлэлцээр хийсэн нь хэр үр дүнтэй болсон бэ? -Бидэнд ОХУ бусад оронд нийлүүлдэг шатахуунаасаа 300 ам.долларын өндөр үнээр нийлүүлж байгаа. Шинэчлэлийн Засгийн газар “Роснефть”-тэй энэ асуудлыг ярьсан. Мэдээж шууд үнийг бууруулчихгүй. Нөгөөтэйгүүр,бид шатахууны жижиглэнгийн худалдааг тогтворжуулах хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Шатахуун оруулж ирдэг 13 компанид 93 тэрбум төгрөгийн зээл өгч, хариуд нь жижиглэнгийн үнийг тогтвортой байлгаарай гэсэн. Цаашдаа шатахууныхаа бөөний болон жижиглэнгийн үнийг ялгах арга хэрэглэнэ. |
Ерөнхий сайд Н.Алтанхуяг : Урагшаа явах төмөр замын зураг төсөл өргөн царигтай байхаар хийгдсэн |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Гарал үүсэл тодорхойгүй, шинжилгээний бичиггүй өндөг худалдаалсан зөрчил илэрчээ 17:36 Салбарын хяналтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй хүнсний зах, худалдааны төв, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ачаа тээвэр логистикийн үйл ажиллагаа эрхлэгчдийг хамруулсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2024 оны тавдугаар сарын 07-13-ны өдрүүдэд гүйцэтгэжээ.
|
Салбарын хяналтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй хүнсний зах, худалдааны төв, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ачаа тээвэр логистикийн үйл ажиллагаа эрхлэгчдийг хамруулсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2024 оны тавдугаар сарын 07-13-ны өдрүүдэд гүйцэтгэжээ. »»
|
|
Нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой СЕХ-ноос мэдэгдэл гаргалаа 16:49 Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нь 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулна.
|
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нь 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулна. »»
|
|
Т.Баярхүү: Монголчууд санхүүгийн салбарын буруу тооцооллоос болж өр зээлэнд орсон 16:17 “Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00 цагаас “Өргүй Монгол хөдөлгөөн”, “Зээлтэй иргэдийн холбоо”-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
|
“Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00 цагаас “Өргүй Монгол хөдөлгөөн”, “Зээлтэй иргэдийн холбоо”-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. »»
|
|
ЦЕГ:С.Зориг агсны амиа алдсан хэргийн газраас ДНК Т.Чимгээ,Б.Содномдаржаа , Ц.Амгаланбаатар нартай таараагүй 15:59 Цагдаагийн байгууллагаас 1998 оны 10 сарын 3 өдөр хэрэгт хураагдсан эд мөрийн баримтуудад Америкийн нэгдсэн улсын ДНК шинжилгээний байгууллагын дэвшилтэт технологийг ашиглан энэ онд шинжилгээ хийлгэж эд мөрийн баримтуудаас ДНК мэдээлэл тогтоосон.
|
Цагдаагийн байгууллагаас 1998 оны 10 сарын 3 өдөр хэрэгт хураагдсан эд мөрийн баримтуудад Америкийн нэгдсэн улсын ДНК шинжилгээний байгууллагын дэвшилтэт технологийг ашиглан энэ онд шинжилгээ хийлгэж эд мөрийн баримтуудаас ДНК мэдээлэл тогтоосон. »»
|
|
Анхаарал сулрах эмгэгтэй хүний тоо сүүлийн жилүүдэд огцом өсжээ 15:38 Сүүлийн 10 жилийн хугацаанд Нейродивергент гэж оношлогдсон хүмүүсийн тоо нэмэгдэж, дэлхий даяар явуулсан
|
Сүүлийн 10 жилийн хугацаанд Нейродивергент гэж оношлогдсон хүмүүсийн тоо нэмэгдэж, дэлхий даяар явуулсан »»
|
|
Каннын кино наадмын улаан хивснээ 15:31 Францын Номин эрэгт 77 дахь удаагийн Каннын кино наадам эхэллээ. Улаан хивсний ёслолд уригдсан алдартнуудын онцлох дүр төрхөөс танилцуулья.
|
Францын Номин эрэгт 77 дахь удаагийн Каннын кино наадам эхэллээ. Улаан хивсний ёслолд уригдсан алдартнуудын онцлох дүр төрхөөс танилцуулья. »»
|
|
“Уулчин Л.Пүрэвсүрэн олдоогүй. Эрэн хайх ажиллагааг энэ сарын 19-нд үргэлжлүүлнэ“ 15:27 Эверестийн оргилд гарах оролдлого хийх үедээ сураггүй алга болсон Ц.Өсөхжаргалын цогцсыг өнөө өглөө Эверестийн өмнөд
|
Эверестийн оргилд гарах оролдлого хийх үедээ сураггүй алга болсон Ц.Өсөхжаргалын цогцсыг өнөө өглөө Эверестийн өмнөд »»
|
|
УИХ-ын даргын ивээл дор зохион байгууллагддаг "Номын баяр" 18-нд нээлтээ хийнэ 14:34 Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар ном бүтээлийг дээдэлдэг уламжлалт соёлыг өвлүүлж, бүх нийтээрээ уншдаг ард түмэн болох зорилгоор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн 5 болон 9 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэхээр хуульчилсан билээ.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар ном бүтээлийг дээдэлдэг уламжлалт соёлыг өвлүүлж, бүх нийтээрээ уншдаг ард түмэн болох зорилгоор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн 5 болон 9 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэхээр хуульчилсан билээ. »»
|
|
О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын барилгыг битүүмжилнэ 14:30 Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудлын эзэд татвараа төлдөггүй, орчны аюулгүй байдлыг хангадаггүй. 2010 оноос хойш бүртгэлийн дугаарыг нь хоёр салгаж, нэг давхарт нь хоолны газар үйлчилгээ эрхэлж байгаа ч улсад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй аж.
|
Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудлын эзэд татвараа төлдөггүй, орчны аюулгүй байдлыг хангадаггүй. 2010 оноос хойш бүртгэлийн дугаарыг нь хоёр салгаж, нэг давхарт нь хоолны газар үйлчилгээ эрхэлж байгаа ч улсад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй аж. »»
|
|
ТБХ:Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 14:08 Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.05.17/ хуралдаан 09 цаг 45 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
|
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.05.17/ хуралдаан 09 цаг 45 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. »»
|
|
Барьцаалагдсан эрийг 26 жилийн дараа эсэн мэнд олж суллажээ 14:03 АЛЖИР, 2024 оны тавдугаар сарын 17 /BBC/. Алжирт 26 жил орчмын өмнө сураггүй алга болсон эрэгтэй хөршийнхөө зооринд байсныг эсэн мэнд олджээ.
|
АЛЖИР, 2024 оны тавдугаар сарын 17 /BBC/. Алжирт 26 жил орчмын өмнө сураггүй алга болсон эрэгтэй хөршийнхөө зооринд байсныг эсэн мэнд олджээ. »»
|
|
"ТӨРИЙН ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД ЭМЭГТЭЙЧҮҮД БАГА БАЙНА" 13:50 Нийгмийн бодлого, хөгжил судалгааны хүрээлэнгээс "Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөллийн судалгаа II"-г өнөөдөр /2024.05.17/ танилцууллаа.
|
Нийгмийн бодлого, хөгжил судалгааны хүрээлэнгээс "Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөллийн судалгаа II"-г өнөөдөр /2024.05.17/ танилцууллаа. »»
|
|
14 настай хүү халуун ногоотой жигнэмэг идсэний улмаас АМИА АЛДЖЭЭ 12:54 Өнгөрсөн жилээс эхлэн АНУ-д халуун ногоотой жигнэмэг идэх чалленж трэнд болж эхэлсэн. Уг чалленжэд нэгдэн халуун ногоотой жигнэмэг идсэн 14 настай хүүгийн задлан шинжилгээний хариу гарсан тухай Нью-Йорк Таймс сонин мэдээлжээ.
|
Өнгөрсөн жилээс эхлэн АНУ-д халуун ногоотой жигнэмэг идэх чалленж трэнд болж эхэлсэн. Уг чалленжэд нэгдэн халуун ногоотой жигнэмэг идсэн 14 настай хүүгийн задлан шинжилгээний хариу гарсан тухай Нью-Йорк Таймс сонин мэдээлжээ. »»
|
|
Монголын уулчин 53 настай Ц.Өсөхжаргалын цогцсыг Эверестийн өмнөд оргилоос олжээ 12:15 Монголын уулчин 53 настай Ц.Өсөхжаргалын цогцсыг Эверестийн өмнөд оргилоос олсон гэж саяхан эх сурвалж мэдээллээ
|
Монголын уулчин 53 настай Ц.Өсөхжаргалын цогцсыг Эверестийн өмнөд оргилоос олсон гэж саяхан эх сурвалж мэдээллээ »»
|
|
СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ 12:04 Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал
|
Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал »»
|
|
Г.Занданшатар: Орон нутгийн иргэд татгалзаад байхад ашигт малтмалын лиценз олгодог байдлыг хална 12:02 Г.Занданшатар: Орон нутагтайгаа зөвшилцсөн, үр ашигтай уул уурхайн төслүүд л хэрэгждэг байх ёстой.
|
Г.Занданшатар: Орон нутагтайгаа зөвшилцсөн, үр ашигтай уул уурхайн төслүүд л хэрэгждэг байх ёстой. »»
|
|
Төв номын сан 3 сая судар номоо авч үлдэж, үйл ажиллагаа хэвээр явуулна 11:35 Монгол Улсын Үндэсний Номын Сан энэ 5 дугаар сард шинэ барилгаа ашиглалтад хүлээн авч, үйл ажиллагаагаа нээхтэй холбогдуулан уншигч, олон нийтийн зүгээс хамгийн их санаа тавьж, лавлан асууж буй асуулт бол одоогийн хуучин барилгыг хэрхэх талаарх асуултад хариулт өглөө.
|
Монгол Улсын Үндэсний Номын Сан энэ 5 дугаар сард шинэ барилгаа ашиглалтад хүлээн авч, үйл ажиллагаагаа нээхтэй холбогдуулан уншигч, олон нийтийн зүгээс хамгийн их санаа тавьж, лавлан асууж буй асуулт бол одоогийн хуучин барилгыг хэрхэх талаарх асуултад хариулт өглөө. »»
|
|
Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ 11:05 Угтаа улс төрийн намууд “...Тухайн горилогчийн олон нийтийн дундах нэр хүндийг харна” гэдэг нэг талын, наад захын шаардлага юм.
|
Угтаа улс төрийн намууд “...Тухайн горилогчийн олон нийтийн дундах нэр хүндийг харна” гэдэг нэг талын, наад захын шаардлага юм. »»
|
|
Манай “хоршоо”-г тойрсон асуудлууд 11:04 “Шинэ хоршоо” хөдөлгөөн гэж юу вэ
|
“Шинэ хоршоо” хөдөлгөөн гэж юу вэ »»
|
|
"Playtime"-ын зохион байгуулагчид хөдөлмөрийн мөлжлөг хийдэг үү? 10:57 Залуусын хүсэн хүлээж, зорьж очдог томоохон фестивалийн нэг бол "Playtime". Уг арга хэмжээ нь жилээс жилд хүрээгээ тэлж буй. Энэ ч утгаараа маш олон хүний хүч хөдөлмөр зарцуулж, наадмыг зохион байгуулагчид сайн дурын ажилчдыг урьж ажиллуулдаг.
|
Залуусын хүсэн хүлээж, зорьж очдог томоохон фестивалийн нэг бол "Playtime". Уг арга хэмжээ нь жилээс жилд хүрээгээ тэлж буй. Энэ ч утгаараа маш олон хүний хүч хөдөлмөр зарцуулж, наадмыг зохион байгуулагчид сайн дурын ажилчдыг урьж ажиллуулдаг. »»
|
|
Apple компани iOS 18 системийн шинэ функцийг танилцуулав 10:56 “Apple” компаниас жил бүр уламжлалт болгон зохион байгуулдаг WWDC дэлхийн хөгжүүлэгчдийн бага хурлын босгон дээр
|
“Apple” компаниас жил бүр уламжлалт болгон зохион байгуулдаг WWDC дэлхийн хөгжүүлэгчдийн бага хурлын босгон дээр »»
|
|
Ж.Гүррагчаа, Д.Содном, Д.Чойжамц хамба тэргүүтэй төр нийгмийн зүтгэлтнүүд УРИАЛГА гаргажээ 10:53 Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл /НҮТББ/ саяхан байгуулагдаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн
|
Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл /НҮТББ/ саяхан байгуулагдаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн »»
|
|
100 тонн нүүрс тээвэрлэж явсан зүтгүүрийн бүхээг шатаж байсныг унтраажээ 10:52 Нүүрс тээвэрлэж явсан зүтгүүрийн бүхээг шатаж байсныг унтраажээ. Тодруулбал, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум Ганзам
|
Нүүрс тээвэрлэж явсан зүтгүүрийн бүхээг шатаж байсныг унтраажээ. Тодруулбал, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум Ганзам »»
|
|
Хиймэл оюун ухаан сээтэгнэж чаддаг боллоо 10:46 OpenAI компани хиймэл оюун ухааны бүтээл болох ChatGPT чатботын хамгийн сүүлийн хувилбарыг танилцууллаа.
|
OpenAI компани хиймэл оюун ухааны бүтээл болох ChatGPT чатботын хамгийн сүүлийн хувилбарыг танилцууллаа. »»
|
|
ХААИС-ийн захирал асан Т.Хэрүүга, дэд захирал байсан Ж.Батчулуун нарын хэргийг шүүхээс буцаав 10:29 ХААИС-ийн захирлаар ажиллаж байсан Т.Хэрүүга, дэд захирал асан Ж.Батчулуун нарт холбогдох хэргийн урьдчилсан
|
ХААИС-ийн захирлаар ажиллаж байсан Т.Хэрүүга, дэд захирал асан Ж.Батчулуун нарт холбогдох хэргийн урьдчилсан »»
|
|
БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан иргэдийг ШӨНИЙН КЛУБЭЭС баривчилжээ 10:19 БНСУ-д ажиллах болон оршин суух визгүй амьдарч байсан гадаадын 61 иргэнийг Гванжу дахь гадаад иргэдэд үйлчилдэг шөнийн цэнгээний газраас баривчилжээ.
|
БНСУ-д ажиллах болон оршин суух визгүй амьдарч байсан гадаадын 61 иргэнийг Гванжу дахь гадаад иргэдэд үйлчилдэг шөнийн цэнгээний газраас баривчилжээ. »»
|
|
Орос, Хятад үеийн үед найрсаг байж, найрамдлын галыг үр хойчдоо ч буухиалан үлдээнэ гэв 10:14 БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өчигдөр 16-нд Бээжингийн Ардын их хурлын ордонд хэлэлцээ хийгээд,
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өчигдөр 16-нд Бээжингийн Ардын их хурлын ордонд хэлэлцээ хийгээд, »»
|
|
“Улаанбаатар марафон 2024” өдөрлөг болоход 8 хоног үлдлээ 10:14 “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүс дараах зөвлөмжийг анхаараарай.
|
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүс дараах зөвлөмжийг анхаараарай. »»
|
|
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барилаа 10:02 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 10:21 Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2024.05.16) Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
|
Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2024.05.16) Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. »»
|
|
Жейло, Бен Аффлек нар тусдаа амьдарч эхэлсэн үү? 10:20 Холливудын дуулиант хосуудын нэг болох Женнифер Лопес болон Бен Аффлек нарыг хоёр тийш болох гэж байгаа гэх
|
Холливудын дуулиант хосуудын нэг болох Женнифер Лопес болон Бен Аффлек нарыг хоёр тийш болох гэж байгаа гэх »»
|
|
Голын сав дагуу нутаглаж буй иргэдийг сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулав 10:16 Хайлсан цас, мөсний улмаас Алтай нуруунаас усжих Үенч, Ховд, Буянт Хангайн нуруунаас эхтэй Богд, Чигэртэй зэрэг голуудын
|
Хайлсан цас, мөсний улмаас Алтай нуруунаас усжих Үенч, Ховд, Буянт Хангайн нуруунаас эхтэй Богд, Чигэртэй зэрэг голуудын »»
|
|
Хөгжлийн банкны хуучин удирдлагууд ялаа эдлэхээр боллоо 10:13 Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга асан Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэх шаардлагагүй гэж УДШ-ийн Эрүүгийн хэргийн шүүх танхимын бүрэлдэхүүн үзлээ.
|
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга асан Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэх шаардлагагүй гэж УДШ-ийн Эрүүгийн хэргийн шүүх танхимын бүрэлдэхүүн үзлээ. »»
|
|
Б.Солонго Б.Баабар С.Баярцогт нарыг халз мэтгэлцээнд дуудав 10:08 Хууль зүйн дэд сайд Б.Солонго нь Оюутолгойтой холбоотой татварын маргааны ажлын хэсгийг ахалж байгаа билээ. Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа Сангийн сайд асан С.Баярцогтыг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа бичжээ.
|
Хууль зүйн дэд сайд Б.Солонго нь Оюутолгойтой холбоотой татварын маргааны ажлын хэсгийг ахалж байгаа билээ. Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа Сангийн сайд асан С.Баярцогтыг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа бичжээ. »»
|
|
В.Путин, Ши Жиньпин нар хамтарсан мэдэгдэл гаргалаа 10:07 БЭЭЖИН, 2025 оны тавдугаар сарын 16 /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга
|
БЭЭЖИН, 2025 оны тавдугаар сарын 16 /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга »»
|
|
Гал унтраах дрон, роботыг аврах ажиллагаанд ашиглахад БЭЛЭН БОЛЛОО 09:43 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар Онцгой байдлын байгууллагын тоног төхөөрөмж, хувцас хэрэгсэл, шаардлагатай баазыг нэмэгдүүлэх хүрээнд нийт 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн.
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар Онцгой байдлын байгууллагын тоног төхөөрөмж, хувцас хэрэгсэл, шаардлагатай баазыг нэмэгдүүлэх хүрээнд нийт 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн. »»
|
|
“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа 20:54 Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.05.16) хуралдаан 10 цаг 14 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “…Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” хэмээн заасны дагуу нэгдсэн хуралдаанаар эхлээд хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав.
|
Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.05.16) хуралдаан 10 цаг 14 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “…Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” хэмээн заасны дагуу нэгдсэн хуралдаанаар эхлээд хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав. »»
|
|
“С” сүлжээ дэлгүүрийн ажилтанууд үйлчлүүлэгчийн биед халдаж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулжээ 14:10 Прокурорын байгууллага 2024 оны 5 дугаар сарын 10-наас 16-ны өдрүүдэд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан,
|
Прокурорын байгууллага 2024 оны 5 дугаар сарын 10-наас 16-ны өдрүүдэд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, »»
|
|
М.Анхцэцэг "Парис 2024" олимпын эрхийн болзол хангалаа 14:08 "Парис 2024" Олимпын хүндийг өргөлтийн төрөлд ур чадвараа сорих тамирчдыг Олон улсын хүндийг өргөлтийн холбоо урьдчилсан байдлаар зарлалаа.
|
"Парис 2024" Олимпын хүндийг өргөлтийн төрөлд ур чадвараа сорих тамирчдыг Олон улсын хүндийг өргөлтийн холбоо урьдчилсан байдлаар зарлалаа. »»
|
|
Онцгой байдлын байгууллагын алба хаагчид бүхий л орон зайд үүрэг гүйцэтгэж байна 10:05 Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулснаас хойш өдгөө 20 жилийн ойтойгоо золгож байна.
|
Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулснаас хойш өдгөө 20 жилийн ойтойгоо золгож байна. »»
|
|
Эрэн хайх багийн шерпа нар өнөөдөр зүүн оргилд хүрэхээр төлөвлөжээ 09:59 Сураггүй болсон Монголын уулчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч,
|
Сураггүй болсон Монголын уулчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч, »»
|
|
Сонгогчийг санал өгөх боломжоор хангаагүй бол хуулийн хариуцлага хүлээнэ 09:48 Санал авах өдөр ажиллаж байгаа ажилтнуудад албан байгууллагын удирдлага чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах үүргээ биелүүлж
|
Санал авах өдөр ажиллаж байгаа ажилтнуудад албан байгууллагын удирдлага чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах үүргээ биелүүлж »»
|
|
"Улаанбаатар марафон"-д 140 гаруй гэр бүл гүйхээр бүртгүүлжээ 09:44 "Улаанбаатар марафон 2024" олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна. Энэ сарын 13-ны өдрийн байдлаар 3000 гаруй иргэн бүртгүүлж,
|
"Улаанбаатар марафон 2024" олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна. Энэ сарын 13-ны өдрийн байдлаар 3000 гаруй иргэн бүртгүүлж, »»
|
|
Монгол Улсад 10-аас дээш ам бүлтэй 6,176 өрх бий 09:25 "Олон улсын гэр бүлийн өдөр" өнөөдөр тохиож байна.
|
"Олон улсын гэр бүлийн өдөр" өнөөдөр тохиож байна. »»
|
|
Японд “Ганцаардмал үхэл” газар авчээ 09:21 Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийтийн анхаарлыг ихэд татдаг.
|
Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийтийн анхаарлыг ихэд татдаг. »»
|
|
Тойрогт нэр дэвшигч үү, ам угтуул авч байгаа бөх үү? 08:38 Сүүлийн үед УИХ-ын сонгуульд нэр дэвших тухайгаа зарлаад буй зарим горилогчийг харахад сонгуулийн тойрогт нэр
|
Сүүлийн үед УИХ-ын сонгуульд нэр дэвших тухайгаа зарлаад буй зарим горилогчийг харахад сонгуулийн тойрогт нэр »»
|
|
Импортын хүнсний өндөгний худалдаалалт, хадгалалт, тээвэрлэлтэд хяналт шалгалт хийгдэж байна 08:31 Салбарын хяналтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран “Импортын хүнсний өндөгний худалдаа, хадгалалт,
|
Салбарын хяналтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран “Импортын хүнсний өндөгний худалдаа, хадгалалт, »»
|
|
ХҮННҮ ЭЙР компани Азийн Европ болох ДАЛИАНЬ хотруу нислэг үйлдэнэ 08:14 Хүннү Эйр компани Далиань хотын Проспект травэл компанитай хамтран 6 сарын 03-ны өдрөөс 8 сарыг дуустал хугацаанд Далиань хотын чиглэлд
|
Хүннү Эйр компани Далиань хотын Проспект травэл компанитай хамтран 6 сарын 03-ны өдрөөс 8 сарыг дуустал хугацаанд Далиань хотын чиглэлд »»
|
|
Автобусны жолооч болохоор бүртгүүлсэн иргэнээс хахууль өгөхийг шаарджээ 08:07 Нийслэлийн удирдлага нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, үйлчилж буй жолооч нарынх нь нийгмийн асуудлыг шийдвэрлэх
|
Нийслэлийн удирдлага нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, үйлчилж буй жолооч нарынх нь нийгмийн асуудлыг шийдвэрлэх »»
|
|
САЛТАНАТ НУКЕНОВАГИЙН ААВ: Бид улсынхаа шүүхэд итгэж байна 19:14 Казахстанд 2023 оны арваннэгдүгээр сард нөхрийнхөө гарт амиа алдсан Салтанат Нукеновагийн аав Амангельды Нукенов хэвлэлд анх удаагаа ам нээжээ.
|
Казахстанд 2023 оны арваннэгдүгээр сард нөхрийнхөө гарт амиа алдсан Салтанат Нукеновагийн аав Амангельды Нукенов хэвлэлд анх удаагаа ам нээжээ. »»
|
|
|
Барьцаалагдсан эрийг 26 жилийн дараа эсэн мэнд олж суллажээ 14:03 АЛЖИР, 2024 оны тавдугаар сарын 17 /BBC/. Алжирт 26 жил орчмын өмнө сураггүй алга болсон эрэгтэй хөршийнхөө зооринд байсныг эсэн мэнд олджээ.
|
АЛЖИР, 2024 оны тавдугаар сарын 17 /BBC/. Алжирт 26 жил орчмын өмнө сураггүй алга болсон эрэгтэй хөршийнхөө зооринд байсныг эсэн мэнд олджээ. »»
|
|
14 настай хүү халуун ногоотой жигнэмэг идсэний улмаас АМИА АЛДЖЭЭ 12:54 Өнгөрсөн жилээс эхлэн АНУ-д халуун ногоотой жигнэмэг идэх чалленж трэнд болж эхэлсэн. Уг чалленжэд нэгдэн халуун ногоотой жигнэмэг идсэн 14 настай хүүгийн задлан шинжилгээний хариу гарсан тухай Нью-Йорк Таймс сонин мэдээлжээ.
|
Өнгөрсөн жилээс эхлэн АНУ-д халуун ногоотой жигнэмэг идэх чалленж трэнд болж эхэлсэн. Уг чалленжэд нэгдэн халуун ногоотой жигнэмэг идсэн 14 настай хүүгийн задлан шинжилгээний хариу гарсан тухай Нью-Йорк Таймс сонин мэдээлжээ. »»
|
|
БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан иргэдийг ШӨНИЙН КЛУБЭЭС баривчилжээ 10:19 БНСУ-д ажиллах болон оршин суух визгүй амьдарч байсан гадаадын 61 иргэнийг Гванжу дахь гадаад иргэдэд үйлчилдэг шөнийн цэнгээний газраас баривчилжээ.
|
БНСУ-д ажиллах болон оршин суух визгүй амьдарч байсан гадаадын 61 иргэнийг Гванжу дахь гадаад иргэдэд үйлчилдэг шөнийн цэнгээний газраас баривчилжээ. »»
|
|
Орос, Хятад үеийн үед найрсаг байж, найрамдлын галыг үр хойчдоо ч буухиалан үлдээнэ гэв 10:14 БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өчигдөр 16-нд Бээжингийн Ардын их хурлын ордонд хэлэлцээ хийгээд,
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өчигдөр 16-нд Бээжингийн Ардын их хурлын ордонд хэлэлцээ хийгээд, »»
|
|
В.Путин, Ши Жиньпин нар хамтарсан мэдэгдэл гаргалаа 10:07 БЭЭЖИН, 2025 оны тавдугаар сарын 16 /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга
|
БЭЭЖИН, 2025 оны тавдугаар сарын 16 /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга »»
|
|
Эрэн хайх багийн шерпа нар өнөөдөр зүүн оргилд хүрэхээр төлөвлөжээ 09:59 Сураггүй болсон Монголын уулчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч,
|
Сураггүй болсон Монголын уулчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч, »»
|
|
Японд “Ганцаардмал үхэл” газар авчээ 09:21 Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийтийн анхаарлыг ихэд татдаг.
|
Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийтийн анхаарлыг ихэд татдаг. »»
|
|
ОПЕК сарын тайлангаа гаргав 17:03 Нефть экспортлогч орнуудын байгууллага ОПЕК нефтийн зах зээлийн сарын тайлангаа өчигдөр /2024.05.15/ гаргажээ.
|
Нефть экспортлогч орнуудын байгууллага ОПЕК нефтийн зах зээлийн сарын тайлангаа өчигдөр /2024.05.15/ гаргажээ. »»
|
|
Хятадын бараанд ногдуулсан татвараа АНУ эрс нэмэгдүүлжээ 08:53 АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Хятадаас импортолж буй 18 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүнд шинээр татвар ногдуулна
|
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Хятадаас импортолж буй 18 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүнд шинээр татвар ногдуулна »»
|
|
Эхнэрээ олон жил хүчирхийлсэн Казахстаны дипломатыг ШАЛГАЖ БАЙНА 17:49 Казахстанаас Арабын нэгдсэн эмирт улсад суугаа Элчин сайдын зөвлөх Сакен Мамашийг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуулианы улмаас албан тушаалаас нь буулгажээ.
|
Казахстанаас Арабын нэгдсэн эмирт улсад суугаа Элчин сайдын зөвлөх Сакен Мамашийг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуулианы улмаас албан тушаалаас нь буулгажээ. »»
|
|
Энэтхэгт сурталчилгааны самбар нурсны улмаас олон хүн амиа алджээ 16:16 МУМБАЙ, 2024 оны тавдугаар сарын 14 /AFP/. Энэтхэгийн санхүүгийн нийслэл Мумбай хотод хүчтэй шуурганы үеэр
|
МУМБАЙ, 2024 оны тавдугаар сарын 14 /AFP/. Энэтхэгийн санхүүгийн нийслэл Мумбай хотод хүчтэй шуурганы үеэр »»
|
|
Тархины хавдартай хүн бүрэн эдгэрчээ 15:03 Тархины хорт хавдартай байсан Австрали эмч, профессор Ричард Скольер өөрийн Меланома судалгаан дээр үндэслэн Glioblastoma (тархины хорт хавдарын маш түрэмгий, нийтлэг төрөл)-ыг эмчлэх дэлхийн анхны туршилтын эмчилгээг хийлгэжээ.
|
Тархины хорт хавдартай байсан Австрали эмч, профессор Ричард Скольер өөрийн Меланома судалгаан дээр үндэслэн Glioblastoma (тархины хорт хавдарын маш түрэмгий, нийтлэг төрөл)-ыг эмчлэх дэлхийн анхны туршилтын эмчилгээг хийлгэжээ. »»
|
|
Анхан шатны шүүхээс Бишимбаевт 24 ЖИЛИЙН ял, Байжановт 4 ЖИЛИЙН ял оноолоо 10:45 Астана хотын Эрүүгийн хэргийн шүүхээс Казахстаны Үндэсний эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевт өчигдөр /2024.05.13/
|
Астана хотын Эрүүгийн хэргийн шүүхээс Казахстаны Үндэсний эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевт өчигдөр /2024.05.13/ »»
|
|
Цаг уурын асуудлаар Вашингтонд хэлэлцээ хийжээ 10:29 Тавдугаар сарын 8-9-ний өдрүүдэд “XXI зууны 20-иод онд цаг уурын үйл ажиллагааг эрчимжүүлэх Хятад, Америкийн ажлын хэсэг”-ийн хурал Вашингтонд болов.
|
Тавдугаар сарын 8-9-ний өдрүүдэд “XXI зууны 20-иод онд цаг уурын үйл ажиллагааг эрчимжүүлэх Хятад, Америкийн ажлын хэсэг”-ийн хурал Вашингтонд болов. »»
|
|
13000 жилийн өмнөх хүний мөр 11:39 Одоогоос 13000 гаруй жилийн өмнө яг энэ шаварлаг хөндийгөөр 1,5 км замыг бага насны хүүхдээ тэвэрсэн нэгэн эмэгтэй хоорондоо хэдэн цагийн зайтай 2 удаа явж өнгөрчээ.
|
Одоогоос 13000 гаруй жилийн өмнө яг энэ шаварлаг хөндийгөөр 1,5 км замыг бага насны хүүхдээ тэвэрсэн нэгэн эмэгтэй хоорондоо хэдэн цагийн зайтай 2 удаа явж өнгөрчээ. »»
|
|
Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна 22:12 СӨҮЛ, 2024 оны тавдугаар сарын 9 /CNBC/. Өмнөд Солонгосын ая тухтай дэлгүүрүүдээр бэлэн гоймон, зайдаснаас гадна
|
СӨҮЛ, 2024 оны тавдугаар сарын 9 /CNBC/. Өмнөд Солонгосын ая тухтай дэлгүүрүүдээр бэлэн гоймон, зайдаснаас гадна »»
|
|
БНСУ-ын “HD Hyundai Marine Solution” компани 2022 оноос хойших хамгийн өндөр дүнтэй IPO хийлээ 11:55 547 сая ам.доллар татсан “HD Hyundai Marine Solution”-ийн хувьцааны ханш 45 хувиар өсөв.
|
547 сая ам.доллар татсан “HD Hyundai Marine Solution”-ийн хувьцааны ханш 45 хувиар өсөв. »»
|
|
Украины фронтын байдал хүндхэн байна 08:40 Украинчууд Оросын түрэмгийллийн эсрэг 790 хоног баатарлагаар тулалдаж эх орноо батлан хамгаалж байгаа.
|
Украинчууд Оросын түрэмгийллийн эсрэг 790 хоног баатарлагаар тулалдаж эх орноо батлан хамгаалж байгаа. »»
|
|
Израил Газын зурвасын ӨМНӨД ХЭСЭГТ ажиллагаа эхлүүлэв 14:47 Израилийн Зэвсэгт хүчин Газын зурвасын өмнөд хэсгийн Рафах хотод агаараас хүчтэй цохилт өглөө. Израилийн арми Рафах хотын зүүн
|
Израилийн Зэвсэгт хүчин Газын зурвасын өмнөд хэсгийн Рафах хотод агаараас хүчтэй цохилт өглөө. Израилийн арми Рафах хотын зүүн »»
|
|
Ерөнхийлөгчөөр 5 дахь удаагаа сонгогдсон Владимир Путин Төрийн тэргүүний тангараг өргөлөө 10:41 Владимир Путин ирэх зургаан жилийн хугацаанд ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаал хашна.
|
Владимир Путин ирэх зургаан жилийн хугацаанд ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаал хашна. »»
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо. »»
|
|
Хятад-Монголын олон улсын худалдааны хот 17:13
|
|
|
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт 17:02 “Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
|
“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа. »»
|
|
Орос үндэстний цорын ганц шян 16:30 “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон 18:24 Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар 17:41 Гадаад хүмүүс Хятадад
|
|
|
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав 11:38 Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
|
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг »»
|
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая 17:58 Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768 »»
|
|
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв 10:08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн »»
|
|
С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя 10:51 УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
|
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. »»
|
|
Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ 09:05 Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
|
Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ »»
|
|
Л.Аззаяа: Бэлэг гээд өгсөн цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан 17:44 Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
|
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан 10:55 Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан. »»
|
|
Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга арьс, ширний экспортыг зогсоосон нь маш буруу бодлого байсан 18:20
|
|
|
Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй 09:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
|
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар »»
|
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа 18:40 Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна. »»
|
|
У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш! 16:56 Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
|
Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. »»
|
|
|
|