|
|
|
|
Бүх хүн тэгш эрхтэй, АН-ын гишүүн бүр илүү эрхтэй |
|
|
|
|
|
Бүх хүн тэгш эрхтэй, АН-ын гишүүн бүр илүү эрхтэй
2013-01-23Английн зохиолч Жорж Орвелийн “Амьтны ферм” гэдэг номын талаар сонсоогүй хүн цөөхөн байх. Тэгш эрхийн зарчим ярьсан нэг, хоёр хүн хэрхэн яаж бусдыг мунхруулан байж дарангуйлал тогтоодгийг нэгэн фермийн амьтдаар ёгтлон харуулсан уг номын тухай манай “ардчилагчид” зургаа, долоон жилийн өмнө их л олон удаа жишээ татаж ярьсан юм даг. Өнөөдөр авлигын хэргээр шоронд хоригдож байгаа Н.Энхбаярт зориулж тухайн үед тэр номоос жишээ татдагаа ч нуудаггүй байв. Номын гол утга нь фермийн амьтад эзнээ хөөж явуулаад, эрх тэгш, баян чинээлэг амьдрах мөрөөдлөө хэлэлцсэнээр эхэлдэг. Тохирсон ёсоор эзнээ ч хөөж, амьтад хоорондоо эв найртай, эрх тэгш байх долоон заалттай хуулийг батална. Тэр дотроо арай илүү арга зальтайгаараа гахайнууд удирдлагыг гартаа авдаг ба тэгш эрх ярьсаар байх авч нэг л мэдэхэд тэд бүхний дээр заларсан байдаг. Улмаар амьтдын ферм гахайнуудын боолчлолын газар болон хувирч, “Бүх амьтан тэгш эрхтэй, түүний дотор гахай бүр илүү тэгш эрхтэй” гэсэн зарчим аажмаар бат бэх байр сууриа тогтооно. Гэтэл үүнтэй төстэй үзэгдлийг өнөөдрийн АН-ынхан давтаж үзүүлж байна. Тэд нэгэн цагт “дарангуйлагч” хэмээн шүүмжилж, гоочилж явсан Н.Энхбаярыг шоронд илгээчихээд өөрсдөө дарангуйллын өөр хувилбарыг амьдралд хэрэгжүүлж байгаагаа анзаарахгүй байна уу, эсвэл анзаарахыг хүсэхгүй байна уу. Тэгш эрх, хуульт ёс гэж амьсгалах тоолондоо ярьдаг байсан АН-ын дарга нар өнөөдөр бол “Бүх хүн тэгш эрхтэй, гэхдээ АН-ын гишүүн бүр илүү эрхтэй” гэсэн зарчмаар алив асуудал бүхэнд хандаж байна. Тэгш эрхтэй байна гэсэн хуулийг өөрсдөө батлалцсан учир амьтад үүндээ сэтгэл хангалуун, гахайнууд эрх мэдлийг аажмаар төвлөрүүлж байгааг огт анзаардаггүй шиг ард түмэн эхлээд юм бодсонгүй, сүүлдээ харин гайхширч эхэллээ. Ардчилсан улсын иргэн нийтээрээ тэгш эрхтэй гэж Үндсэн хуульд заасан. Тэгвэл үүний төлөө л тэмцдэг мэт харагдаж ирсэн АН- ынхан яагаад өөрсдөө илүү эрх эдлээд байгааг ухаж ойлгохыг хичээж байна. Амьтны фермийн амьтад гахайнууд илүү эрх эдэлж байгааг анзаардаггүй. Амьтдаас ялгаатай нь бид хүн учир анзаарч эхэлсэн нь олзуурхууштай шүү. “Амьтны ферм” номыг анх сурталчилснаараа АН-ынхан ард олноо амьтад шиг санасан ч байж магадгүй л юм. Эсвэл амьтдын санаачлагыг гартаа авсан гахай шиг анх ардчилалд уриалан дуудсан гэдгээрээ илүү эрх эдлэх ёстой гэж сэтгэсэн байхыг ч үгүйсгэхгүй л юм. Юутай ч АН-ын эрх мэдэлтнүүд болох Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар намынхаа дээдэс болон доодост хэрхэн илүү эрх мэдэл эдлүүлж байгаа зарим жишээг дурдмаар байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өнгөрсөн зун мэдээж сонгуулийн дараа төр, засаг шинээр эмхлэгдэв. Арай олон суудал авсан АН засгийн эрх мэдлийг хэнтэй хуваалцахаа шийдэх яг тэр мөчид Ардын намын гэсэн нэр, тодотголтой бүхэн АН-ынхнаас байтугай “ард” гэсэн тодотголтой жирийн иргэдээс ч дорд үзэгдэх бодлого далдуур мөлхөж байжээ. Өнгөрсөн жилүүдэд өвөртөө оруулаад хамтарсан юм чинь өнөөдөр хариу нь ирэх байлгүй гэж мөнөөх Ардын намынхан нь битүүхэн хүлээсэн нь ч нууц биш. Гэвч “ардчилагчид” ёстой үгүй шүү хэмээн хэдэрлэж, өч төчнөөн гишүүн ба гишүүн бус хүмүүсийн эрхийг төрөл бүрийн аргаар зөрчих, хэлмэгдүүлэх ажиллагааг шуудхан эхлүүлэв. Улсын дээд шүүхийн ерөнхийгөөс эхлээд бүх л шатны шүүгчийг санал болгож томилдог Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж энэ сүлжээгээ ашиглан МАН-ын гишүүн ба гишүүн бус хүмүүсийг хомроглон шалгаж, дуудах болов. Тэр ардчиллын он жилүүдэд “шударга” хэмээх дүр төрхийг өөртөө бүрдүүлж чадсан тул олон нийт үүнийх нь төлөө сонгосон болов уу. Харамсалтай нь тэр бүх хүн тэгш эрхтэй гэж ярьдаг ч МАН- ынханд эрх гэж бүр байхгүй, АН-ынх бол бусдаас илүү эрхтэй гэсэн зарчмыг яг таг баримталж байна. Түүний дохиураар хөдөлдөг болсон гэх шүүхийн захирамжаар Г.Батхүү УИХ-ын гишүүн болов. Удаалаад МАН-ын гишүүд учир Ч.Хүрэлбаатар, Х.Чойжилсүрэн нарыг золигт гаргаж, АН-ын Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар УИХ-д орж ирэхээр хөл нь газар хүрэхгүй хөөрцөглөж явна. Г.Батхүүг шүүхийн шийдвэрээр гишүүн болох үед МАН-ын С.Чинзоригийг удахгүй тангараг өргүүлнэ гэлцсэн юм гэсэн. Харамсалтай нь тэр нөхөр МАН-аас нэр дэвшсэн учир маргааш тангараг өргөх итгэл бас л алга. Увсын хоёрыг шалгаж байгаа гэж хуулийнхан битүү хатуу ярьсаар нэг л өдөр шийдвэр гаргачихсан. “Хийсэн хэргийнхээ төлөө шалгагдаж байгаа” гэсэн зарын эзэн гишүүд бас цаана нь бий. Мэдээж тэд бүгд Ардын намынхан. АН-ынхан хууль зөрчсөн байлаа ч бусдаас илүү эрхтэй байхаар тийм л төрийн дор амьдарч байна даа, бид. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АН- ынхан илүү эрхтэй байх зарчмыг шинэ засаг эмхлэгдэх үед ёстой л улайм цайм харуулсан даа. 2012 оны УИХ- ын сонгуулиас өмнөхөн хамтарсан Засгийн газрын хаяаг маналцаж байсан Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ынхан нэг л өдөр хаалга саваад гарсныг санаж буй байх. Ерөнхий сайд С.Батболд ямар сайдуудгүй танхимтай ажиллалтай биш, олонхи юм чинь өөрийнхөө намаас л нэр дэвшүүлнэ биз дээ. Гэтэл манай Ерөнхийлөгч Засгийн газрыг танхимаар нь өрөөндөө дуудаад толгой, түрийгүй загнасныг санаж байна уу. Тэгэхдээ тэр танхимын сайдуудын гуравны нэг нь л УИХ-ын гишүүн байж болно, бусад нь гаднаас байх ёстой гэсэн тухайн үеийн том шаардлагаа тавьсан билээ. Мэдээж МАН-ын Засгийн газар учраас мань хүний харц хачин ширүүн, эгээ л тасдаад хаях нь гэмээр байв. Удалгүй сонгууль болж, төр солигдлоо. Эрхэм Ерөнхийлөгчийн элбэрэл журмын нөхөд засаг байгуулав. Нийт 19 сайдаас хоёрхон буюу Зам тээврийн сайд А.Гансүх, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар л УИХ-ын гишүүн биш байв. Сайдуудыг томилоход нөгөө том зарчим ярьсан Ерөнхийлөгч маань ус балгасан мэт дуугүй. АН-ынхан бусдаас бүр илүү эрхтэйг тэр үүгээр ингэж баталсан юм. Саяхан Засгийн газрыг нээлттэй хуралдуулж, Н.Алтанхуяг нарыг бас л баахан загналаа. Дандаа хаалттай хуралддаг Засгийн газар Ерөнхийлөгчид загнуулахын тулд л хаалга, үүдээ нээгээд байдаг бас хачин хэрэг шүү. Хал нь гаднаа ч хайр нь дотроо эрхэм Ерөнхийлөгчтэйгээ АН-ын дарга нар хамтын шоу хийгээд эхэлснийг амьтад биш учир эрхбиш анзаарахтайгаа л байна, бид.
УИХ-ын дарга З.Энхболд МАН-аас нэр дэвшсэн “мангар”- уудыг яах гэж бид сонголоо гэж сонгогчид хүртэл халаглахаар тэгэж их гадуурхагдсан хүмүүс бол УИХ дахь МАН-ын бүлгийн 25 гишүүн. Тэд бүлгээ байгуулж чадалгүй /чадахгүй ч юу байхав, бүлэг байгуулах эрх чөлөөг нь тамга атгаж, алх цохисон З.Энхболд хязгаарласан/ бүр хагас жил болсон юм. Тэр хооронд орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн чухал хуулиудыг АН ганц өөрийн бодлогоор батлан гаргав. Энэ оны төсөв, мөнгөний бодлого, “Чингис” бонд гээд нийтээрээ хэлэлцэж батлах учиртай олон хууль нэг хэсэгхэн хүний үзэмжээр батлагджээ. АН-аас нэр дэвшин сонгогдсон учир тэд илүү эрхтэй байх зарчим өнөөдөр ч УИХ-д үйлчилсээр байна. АН-ын 33 гишүүний 13 нь сайд учир хуралдааны ирц бүрдэхгүй хүнд нөхцөл үүсэв. Тиймээс МАН-ынхан хуралдаа заавал сууж, дутууг минь гүйцээ гэсэн шаардлага тавьж, хуулийн төсөл хүртэл санаачлав. “Та нарыг дээ, хуралдаа суухгүй бол бүлгийг чинь тараагаад хаячихна шүү” гэсэн заналхийлэл дагуулахаа яаж мартахав. Бүлэгтэй болоотохсон чинь байнгын хорооны хуралдаанд суух эрхийг нь дахиад л хясан боосон асуудал үүслээ. Ингэж ард түмнээс сонгогдсон төрийн түшээдийн эрхийг хөсөрдүүлж байгаа нь мөнөөх л “Бүх хүн тэгш эрхтэй, АН-ын гишүүн бол бүр илүү эрхтэй” гэсэн тунхагийн илрэл болон харагдаж байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ерөнхий сайд гэдэг бол танхимаа ерөнхийд нь захирна л гэсэн үг болохоос ерөнхийлөн дарангуйлна гэсэн утгатай биш нь тодорхой. Харин “шинэчлэлийн” Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг улс орныг ерөнхийд нь дарангуйлах замдаа нэгэнт шуудраад байна. Нөгөө л АН-ын гишүүн бол бүр илүү эрхтэй байх зарчмыг барих болсон нь ерөнхий-дарангуйд нөлөөлж байгаа нь лав. МАН-ын угшилтай, эсвэл үзэл бодлыг нь дагадаг гэж харагдсан, ер нь АН-ын талынх биш төрийн албан хаагчид ажлаасаа халагдах нь халагдаж, тушаал буурах нь буулаа. Илүү эрхтэй учир АН-ын гишүүд, АН-ын дарга нарын ах, дүү, танил тал төрийн албыг дүүргэлээ. Ашиг сонирхлын зөрчил гэдэг үгийг Н.Алтанхуяг “ерөнхий” амнаасаа саяхан нэг унагасан юм. Засгийн газрын сайдуудаас эхлээд танил тал, ах дүү нь бүгд ашиг сонирхлын зөрчилд орооцолдсоор байхад юу ч хэлээгүй л дээ. Харин Хөвсгөл аймгийн Засаг даргад нэр дэвшсэн МАН-ын гишүүн хувьдаа компанитай учир сонирхлын зөрчлийн золиос болж байгаа тухай сүрхий чангаар хэлэв. Өөрөөс нь эхлээд өчнөөн олон компанитай сайдууд АН-ынх учир бүр илүү эрхтэй л гэсэн үг. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга л гэхэд хувийнх нь компани багтдаг салбарын сайдаар томилогдсон билээ. Эрх мэдлийг хувийн ашиг сонирхолд дөрлүүлэхгүйн тулд ардчилсан оронд салбарын сайд байх нь бүү хэл тэр сэдвээрх хуралдаанд оролцож, хошуу амаа билүүдэх ч эрхгүй байдаг гэнэ лээ. АН-ынхан ч ингэж л ярьдаг байв. Орон нутгийн сонгуулиас хойш багагүй хугацаа өнгөрсөн ч өнөө хэр зарим аймаг Засаг даргагүй байна. АН-ынхаа журмын нөхдөд илүү эрх эдлүүлчих санаатай Ерөнхий сайд Н.Алтанхуяг ёстой л үсээ цайтал үзсээр тэр. Хөвсгөл аймгийн сонгогчид МАН- ыг сонгосон нь ер хэнд хамаатай юм бээ. Эцсийн эцэст өнөөдөр “төрийн гурван өндөрлөг”-ийн эрх мэдэл АН-д байхад...илүү эрх мэдлийг эдлүүлэхдээ л нэг эдлүүлнэ хэмээн зүтгэсээр байх авай. Бизнесийг хамгаалах, хувийн эрх, эрх чөлөөг өмгөөлөх тэдний хөг бүр ч өнгөрөв. “Хураана, устгана, нураана...” гэх үгсийг “Өглөөний мэнд” гэж байгаа мэт хээвнэг хэлдэг болов. Харамсалтай нь устгах, хураах кампанит ажилд эхнээсээ Ардын намын гишүүд өртөөд эхэлсэн шүү. “Ардчилсан” засгийн өнгөн дээр АН-ынхан бүр их эрх эдэлнэ , гэхдээ бүх хүн тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн заалт хэвээрээ л байгаа шүү.
Т.БҮДЭЭХҮҮ
|
Бүх хүн тэгш эрхтэй, АН-ын гишүүн бүр илүү эрхтэй |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин элбэгдорж гэж ерөнхийлөгчөөр гарч чадаагүй сонгуулийн луйварчинг огцруульяа! с баяр дох энэ луйвар бохир улс төр хийлцсэнээрээ ял хүлээх ёстой хүн нь баяр элбэгдорж нар элбэгдорж огцроо! юу ч хийж чадахгүй ухааны хомсдолтой сонгуулийн саналын хулгайч огцор
2013-01-23 | 12:55:36 | 103.246.114.84 | |
|
|
|
|
Нийслэлийн ихэнх газарт агаар цэвэр байна 12:20 Агаарын чанарын индексийн хэмжилтийг заадаг agaar.mn сайтад мэдээлж буйгаар өнөөдөр 08:30 цагийн байдлаар хотын
|
Агаарын чанарын индексийн хэмжилтийг заадаг agaar.mn сайтад мэдээлж буйгаар өнөөдөр 08:30 цагийн байдлаар хотын »»
|
|
Бүтээмж дутсан салбар 11:31 Бүтээмж гэдэг ганцхан зүйл иргэдийн цалин орлого, цаашлаад улс орны хөгжлийг тодорхойлж байдаг. Бүтээмж өндөр байх
|
Бүтээмж гэдэг ганцхан зүйл иргэдийн цалин орлого, цаашлаад улс орны хөгжлийг тодорхойлж байдаг. Бүтээмж өндөр байх »»
|
|
Пап Франциск Украины дайныг дуусгахыг уриалав 11:22 РОМ, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /VOA/. Ромын католик шашны тэргүүн хамба Франциск Христийн
|
РОМ, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /VOA/. Ромын католик шашны тэргүүн хамба Франциск Христийн »»
|
|
Казахстанд болсон онгоцны ослоос 29 хүн амьд гарчээ 10:40 АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /BBC/. Казахстанд 69 хүн сууж явсан нисэх онгоцны ослоос 29 хүн амьд
|
АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /BBC/. Казахстанд 69 хүн сууж явсан нисэх онгоцны ослоос 29 хүн амьд »»
|
|
Менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх ЗӨВЛӨГӨӨ 10:32 Менингококкын менингит өвчнийг бид цахилгаан менингит гэж нэрлэж заншсан. Уг өвчний шинж тэмдэг гэнэт илэрч, хурдан
|
Менингококкын менингит өвчнийг бид цахилгаан менингит гэж нэрлэж заншсан. Уг өвчний шинж тэмдэг гэнэт илэрч, хурдан »»
|
|
Сар эсвэл Ангараг дээрх бидний ирээдүйн гэр ийм байх боломжтой гэв 10:11 Энэхүү өндөг хэлбэртэй гэр нь сансарт ажиллах Энэтхэгийн сансрын нисгэгчдийн ирээдүйн орон гэр болж магадгүй.
|
Энэхүү өндөг хэлбэртэй гэр нь сансарт ажиллах Энэтхэгийн сансрын нисгэгчдийн ирээдүйн орон гэр болж магадгүй. »»
|
|
Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ 10:00 АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /TASS/. Азербайжаны Баку хотоос ОХУ-ын Бүгд Найрамдах Чечень
|
АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /TASS/. Азербайжаны Баку хотоос ОХУ-ын Бүгд Найрамдах Чечень »»
|
|
Агаарын бохирдлоос улбаатайгаар ээжүүдийн эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, нийгмийн харилцаа доголдож байна 19:25 Хүйтний эрч чангарч, агаарын бохирдол ихсэхтэй зэрэгцэн Улаанбаатар хотод амьдардаг ээжүүд, тэр дундаа бага насны
|
Хүйтний эрч чангарч, агаарын бохирдол ихсэхтэй зэрэгцэн Улаанбаатар хотод амьдардаг ээжүүд, тэр дундаа бага насны »»
|
|
"The MongolZ" багийнхан оны шилдэгт нэр дэвшлээ 19:22 Саяхан болсон "Perfect word Shang hai Major-2024” тэмцээний шөвгийн наймд Ази тивээс хамгийн анх удаа шалгарсан
|
Саяхан болсон "Perfect word Shang hai Major-2024” тэмцээний шөвгийн наймд Ази тивээс хамгийн анх удаа шалгарсан »»
|
|
БНСУ-ын дуучин, жүжигчин Rain буюу Жун Жи Хун YouTube сувгаа хаахаа зарлав 19:21 БНСУ-ын дуучин, жүжигчин Rain буюу Чон Жи Хун YouTube сувгаа хаах болсноо зарлалаа. Тэрбээр “Бид илүү сайн контент
|
БНСУ-ын дуучин, жүжигчин Rain буюу Чон Жи Хун YouTube сувгаа хаах болсноо зарлалаа. Тэрбээр “Бид илүү сайн контент »»
|
|
НАСА-гийн аппарат Наранд хамгийн бага зайд ойртлоо 17:00 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /VOA/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /VOA/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах »»
|
|
Өмнөд Солонгосын судлаачид суумгай хүмүүст алхахад нь туслах "Iron Man" робот бүтээлээ 14:18 Өмнөд Солонгосын судлаачид суумгай хүмүүст алхахад нь туслах хөнгөн жинтэй, өмсдөг робот бүтээжээ. Уг робот хүн рүү
|
Өмнөд Солонгосын судлаачид суумгай хүмүүст алхахад нь туслах хөнгөн жинтэй, өмсдөг робот бүтээжээ. Уг робот хүн рүү »»
|
|
207-р байрыг гар аргаар нураах шийдвэр гарсан 14:04 Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг нураах шийдвэр гаргасны дагуу уг байрыг нураах тендерийн сонгон шалгаруулалт зарлаад байна.
|
Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг нураах шийдвэр гаргасны дагуу уг байрыг нураах тендерийн сонгон шалгаруулалт зарлаад байна. »»
|
|
АНУ-д албан ёсоор зөвхөн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө 13:35 АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод буй Дональд Трамп түүний засаг захиргаа зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг
|
АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод буй Дональд Трамп түүний засаг захиргаа зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг »»
|
|
МҮЦАЭХ: Улс төрийн зорилгоор гэнэтийн шийдвэрүүд гаргах нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийг эрсдэлд оруулж байна 13:06 Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос Монгол Улсын Засгийн газар, "Эрдэнэс Монгол нэгдэл",
|
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос Монгол Улсын Засгийн газар, "Эрдэнэс Монгол нэгдэл", »»
|
|
ЗӨВЛӨГӨӨ: Осголт, хөлдөлтийн үед үзүүлэх анхан шатны тусламж 13:02 Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн хэвээр байхыг мэдээлсэн.
|
Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн хэвээр байхыг мэдээлсэн. »»
|
|
NBA-гийн зургаан удаагийн MVP Карим Абдул-Жаббарын 35 жилийн рекордыг Леброн Жэймс эвджээ 12:48 Леброн Жэймс пүрэв гарагт лигтээ хамгийн олон минут тоглосон NBA-гийн зургаан удаагийн MVP Карим Абдул-Жаббарыг
|
Леброн Жэймс пүрэв гарагт лигтээ хамгийн олон минут тоглосон NBA-гийн зургаан удаагийн MVP Карим Абдул-Жаббарыг »»
|
|
Нам даралтын зуух дэлбэрч нэг иргэн түлэгджээ 12:22 Орхон аймгийн Баян-Өндөр суманд айлын нам даралтын зуух дэлбэрсний улмаас нэг иргэн толгой гар нь түлэгджээ.
|
Орхон аймгийн Баян-Өндөр суманд айлын нам даралтын зуух дэлбэрсний улмаас нэг иргэн толгой гар нь түлэгджээ. »»
|
|
Арктикаас ирж буй аюулын дохио 11:21 Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Арктик эрс өөрчлөлтийг туулж байна. Уг өөрчлөлтүүд нь зөвхөн Арктикаар
|
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Арктик эрс өөрчлөлтийг туулж байна. Уг өөрчлөлтүүд нь зөвхөн Арктикаар »»
|
|
Ирэх долоо хоногт эхлэх 10-12-р ангийн ЦАХИМ хичээлийн хуваарь 11:20 Ахлах ангийн сурагчид ирэх долоо хоногт буюу арванхоёрдугаар сарын 30-наас 2025 оны нэгдүгээр сарын 3-ны хооронд цахимаар хичээллэнэ.
|
Ахлах ангийн сурагчид ирэх долоо хоногт буюу арванхоёрдугаар сарын 30-наас 2025 оны нэгдүгээр сарын 3-ны хооронд цахимаар хичээллэнэ. »»
|
|
Д.Отгонжаргал: Иргэд 1000 төгрөгөөр хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчдог болно 10:59 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд нийтийн тээврээр 1000 төгрөгөөр зорчих болсон талаар Нийтийн тээврийн бодлогын
|
2025 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд нийтийн тээврээр 1000 төгрөгөөр зорчих болсон талаар Нийтийн тээврийн бодлогын »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Woo Lee” хар перецийг хоол хүнс, салатанд шууд цацаж хэрэглэж болохгүй 21:56 Нийслэлийн эрүүл мэндийн газраас Хятад улсад үйлдвэрлэсэн “Woo Lee” хар перецийг хоол хүнс, салатанд шууд цацаж хэрэглэж болохгүй гэж анхааруулжээ.
|
Нийслэлийн эрүүл мэндийн газраас Хятад улсад үйлдвэрлэсэн “Woo Lee” хар перецийг хоол хүнс, салатанд шууд цацаж хэрэглэж болохгүй гэж анхааруулжээ. »»
|
|
Францын шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулжээ 12:41 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны ажлын алба даваа
|
ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны ажлын алба даваа »»
|
|
Эрдэмтэд Санчир гаргийн цагаригийн нууцыг тайллаа 09:53 Токиогийн Шинжлэх ухааны хүрээлэн болон Францын Шинжлэх ухааны судалгааны үндэсний төвийн эрдэмтэд Санчир гаргийн
|
Токиогийн Шинжлэх ухааны хүрээлэн болон Францын Шинжлэх ухааны судалгааны үндэсний төвийн эрдэмтэд Санчир гаргийн »»
|
|
Хүний сэтгэн бодох хурд секундэд ердөө 10 бит байдгийг тогтоожээ 09:21 ЛОС-АНЖЕЛЕС, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 / hightech/. Хүний сэтгэн бодох хурд секундэд ердөө 10 бит
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 / hightech/. Хүний сэтгэн бодох хурд секундэд ердөө 10 бит »»
|
|
МУГТ Э.Цэндбаатар ирэх 1-р сард Монголдоо ирж тулалдана 14:31 Өнгөрсөн 10-р сард МУГТ Э.Цэндбаатар дэлхийн мэргэжлийн боксын топ 4 холбооны нэг болоx WBA холбооны Хойд Америкын
|
Өнгөрсөн 10-р сард МУГТ Э.Цэндбаатар дэлхийн мэргэжлийн боксын топ 4 холбооны нэг болоx WBA холбооны Хойд Америкын »»
|
|
Хиймэл оюун ухаан хүн төрөлхтнийг удирдаж эхлэв 14:28 Хиймэл оюун ухаан улам боловсронгуй болж, өдөр бүр шинэчлэгдсээр. Иймд техник, технологийн хэрэглээнээс үүдэлтэй
|
Хиймэл оюун ухаан улам боловсронгуй болж, өдөр бүр шинэчлэгдсээр. Иймд техник, технологийн хэрэглээнээс үүдэлтэй »»
|
|
Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх хуулийн төслөө эргүүлэн татахаар болжээ 14:18 УИХ-н гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Н.Алтаншагай, Э.Бат-Амгалан, Ж.Алдаржавхлан нартай хамтарч боловсруулсан
|
УИХ-н гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Н.Алтаншагай, Э.Бат-Амгалан, Ж.Алдаржавхлан нартай хамтарч боловсруулсан »»
|
|
Томуугийн өвчлөл нэмэгдэж, эмч нарын өрөөг суллаж хүүхэд авч эхэллээ 13:47 ЭМЯ-аас томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбоотойгоор эмнэлэг хооронд хүүхэд хүлээн авах зохион байгуулалтыг
|
ЭМЯ-аас томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбоотойгоор эмнэлэг хооронд хүүхэд хүлээн авах зохион байгуулалтыг »»
|
|
П.Сайнзориг: Гадаад ажилчдыг квотгүй оруулж ирэх нь үндэсний аюулгүй байдалд харшлахгүй 13:40 П.Сайнзориг тэргүүтэй УИХ-ын гишүүд өчигдөр Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй
|
П.Сайнзориг тэргүүтэй УИХ-ын гишүүд өчигдөр Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй »»
|
|
Приүс машины нүүрсэн янданг оношилгоонд тэнцүүлэхийн тулд 100-200 мянган төгрөгөөр түрээсэлж байна 13:30 Нийслэлийн хэмжээнд приүс машины нүүрсэн яндан хулгайд алдсан дуудлага сүүлийн жилүүдэд нэмэгдсэн талаар цагдаагийн
|
Нийслэлийн хэмжээнд приүс машины нүүрсэн яндан хулгайд алдсан дуудлага сүүлийн жилүүдэд нэмэгдсэн талаар цагдаагийн »»
|
|
Согтуу жолооч гарцаар гарч явсан 5 хүнийг мөргөж гэмтээжээ 12:58 Согтуу жолооч явган хүний гарцаар гарч явсан 5 хүнийг мөргөж гэмтээсэн ноцтой осол өчигдөр гарчээ.
|
Согтуу жолооч явган хүний гарцаар гарч явсан 5 хүнийг мөргөж гэмтээсэн ноцтой осол өчигдөр гарчээ. »»
|
|
Японы судлаачид Саран дээр амьдрах нөхцөл бүрдүүлэхээр судалж байна 12:57 ТОКИО, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /Kyodo/. Саран дээр хиймэл таталцлын хүчийг бий болгосноор амьдрах
|
ТОКИО, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /Kyodo/. Саран дээр хиймэл таталцлын хүчийг бий болгосноор амьдрах »»
|
|
СУДАЛГАА: Дэлхий даяар 127 хүн тутмын 1-д аутизм нөлөөлдөг 11:41 Аутизмын тархалт бүс нутгуудад ялгаатай бөгөөд Япон улсад хамгийн өндөр хувьтай бүртгэгдсэн байна.
|
Аутизмын тархалт бүс нутгуудад ялгаатай бөгөөд Япон улсад хамгийн өндөр хувьтай бүртгэгдсэн байна. »»
|
|
2024 оны шинжлэх ухааны онцлох нээлтүүд 11:31 2024 оны шинжлэх ухааны онцлох нээлтүүдээс хүргэж байна. Анагаах ухааны цоо шинэ дэвшил, сансар огторгуйн хайгуул,
|
2024 оны шинжлэх ухааны онцлох нээлтүүдээс хүргэж байна. Анагаах ухааны цоо шинэ дэвшил, сансар огторгуйн хайгуул, »»
|
|
Д.Трампын томилгоо үргэлжилж байна 11:30 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Цагаан
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Цагаан »»
|
|
Монгол эрдэмтэд аргал ашиглаж, утаагүй түлш бүтээлээ 10:10 ХААИС-ийн багш, эрдэмтэд аргалаас гаргаж авсан бионүүрсээр утаагүй түлш бүтээж, утаагүй шаталт болон дулаан
|
ХААИС-ийн багш, эрдэмтэд аргалаас гаргаж авсан бионүүрсээр утаагүй түлш бүтээж, утаагүй шаталт болон дулаан »»
|
|
CU-н худалдагч охиныг дээрэмдсэн 18 настай сэжигтэн нь өмнө гэмт хэрэгт холбогдож байжээ 10:06 Энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад "Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах CU-д цагаан
|
Энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад "Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах CU-д цагаан »»
|
|
"Сu"-гийн худалдагчид хутга тулгаж, дээрэмджээ 10:03 "CU" сүлжээ дэлгүүрийн нэг салбараар үйлчлүүлж байсан этгээд худалдагчид хутга тулган сүрдүүлж, кассан дахь бүх
|
"CU" сүлжээ дэлгүүрийн нэг салбараар үйлчлүүлж байсан этгээд худалдагчид хутга тулган сүрдүүлж, кассан дахь бүх »»
|
|
ТЦА: Торгуулийн хэмжээ нь 450 мянган төгрөгөөс хэтэрвэл 30 хоног нийтэд тустай ажил хийлгэнэ 10:00 Улсын хэмжээнд 2024 оны 11 сарын байдлаар 1 сая 700 мянган жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж Зөрчлийн тухай
|
Улсын хэмжээнд 2024 оны 11 сарын байдлаар 1 сая 700 мянган жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж Зөрчлийн тухай »»
|
|
Дугаараа нуудаг машиныг шалгаж эхэлжээ 09:58 Камертай газар ирмэгцээ улсын дугаараа автомат хөшиг буулган нуудаг автомашины бичлэг өчигдөр нийгмийн сүлжээнд дэлгэгдсэн.
|
Камертай газар ирмэгцээ улсын дугаараа автомат хөшиг буулган нуудаг автомашины бичлэг өчигдөр нийгмийн сүлжээнд дэлгэгдсэн. »»
|
|
Мисс Э.Сэлэнгэ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шүүхэд дуудагджээ 20:10 https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг
|
https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг »»
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Талийгаач И Сун Гюүнийг шантаажилсан этгээдэд 3.6 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ 11:05 Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ.
|
Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ. »»
|
|
Хятад улс 324 сая фунт стерлингийн авлига авсан хэргээр Коммунист намын албан тушаалтныг цаазалжээ 10:02 БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн »»
|
|
Чандаган цагаан морины магтаал 20:10
|
|
Үүлэн цэнхэр хангай 20:08
|
|
Зуръя чамайгаа 20:04
|
|
Дүүрэн баярлая 20:00
|
|
|
Пап Франциск Украины дайныг дуусгахыг уриалав 11:22 РОМ, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /VOA/. Ромын католик шашны тэргүүн хамба Франциск Христийн
|
РОМ, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /VOA/. Ромын католик шашны тэргүүн хамба Франциск Христийн »»
|
|
Казахстанд болсон онгоцны ослоос 29 хүн амьд гарчээ 10:40 АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /BBC/. Казахстанд 69 хүн сууж явсан нисэх онгоцны ослоос 29 хүн амьд
|
АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /BBC/. Казахстанд 69 хүн сууж явсан нисэх онгоцны ослоос 29 хүн амьд »»
|
|
Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ 10:00 АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /TASS/. Азербайжаны Баку хотоос ОХУ-ын Бүгд Найрамдах Чечень
|
АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /TASS/. Азербайжаны Баку хотоос ОХУ-ын Бүгд Найрамдах Чечень »»
|
|
АНУ-д албан ёсоор зөвхөн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө 13:35 АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод буй Дональд Трамп түүний засаг захиргаа зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг
|
АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод буй Дональд Трамп түүний засаг захиргаа зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг »»
|
|
Ганц үг хэлснээрээ АНУ төдийгүй бусад улсын санхүүгийн зах зээлд нөлөөлөх чадвартай Жером Пауэллийн нөлөө 11:22 АНУ-ын Холбооны нөөцийн сангийн (ХНС) өнөөдөр Холбооны нээлттэй зах зээлийн хороо (FOMC) лхагва гарагт /2024.12.18/
|
АНУ-ын Холбооны нөөцийн сангийн (ХНС) өнөөдөр Холбооны нээлттэй зах зээлийн хороо (FOMC) лхагва гарагт /2024.12.18/ »»
|
|
Францын шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулжээ 12:41 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны ажлын алба даваа
|
ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны ажлын алба даваа »»
|
|
Д.Трампын томилгоо үргэлжилж байна 11:30 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Цагаан
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Цагаан »»
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ 15:46 ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан
|
ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан »»
|
|
Оросын генералын аминд хүрсэн сэжигтнийг баривчилжээ 23:20 Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан.
|
Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан. »»
|
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй 15:35 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ »»
|
|
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай 13:38 ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст
|
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст »»
|
|
Өмнөд Солонгосын эрх баригч намын дарга огцорчээ 10:22 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд »»
|
|
Майоттед шуурганы улмаас олон зуун хүн амиа алдсан байж болзошгүй байна 17:31 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний
|
ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний »»
|
|
“Цэргийн дарангуйлал тогтоохыг оролдсон” гэх үндэслэлээр Ерөнхийлөгчдөө импичмент хийв 10:19 Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч
|
Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах тухай хуулийн төслийг дахин барив 17:59 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж »»
|
|
Сирийн Асадын дэглэм нурсан нь 10:39 Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил,
|
Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил, »»
|
|
Жо Байден 1500 орчим хүнд өршөөл үзүүлжээ 21:58 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим »»
|
|
|
|