|
|
|
|
"Нүцгэнээр зураг авахуулсандаа харамсдаг" |
|
|
|
|
|
"Нүцгэнээр зураг авахуулсандаа харамсдаг"
2013-01-12Үйлдэл бүрээс нь эрч хүч, инээд хөөр үнэртдэг энэ бүсгүй яагаад ч юм өөрөө өөрөөсөө зугтахад хүрчихэж. Цээж дүүрэн гомдол, нүдэнд нь үе үе цийлэгнэх нулимс. Гуниг зохихгүй хүн гэж байдаг эсэхийг мэдэхгүй. Түүнийг барагтай л бол гунигладаггүй, эргэн тойрноосоо зөвхөн аз жаргалыг “түүж”, бусдыг нь хөсөр хаядаг тийм л эмэгтэй гэдэг ойлголт хүмүүст бий. Тийм гэдэгт ч итгэлтэй байна. Харин өнөөдөр түүнийг юу ингээд өөрчилчихсөнийг анзаарахыг хичээвэл, бид өнөөдрийн амьдарч байгаа нийгэм рүүгээ өнгийх, бас бид чинь хэн болчихоод байна вэ гэж бодоход хүргэж ч мэдэх юм. “Өөр мэдээ”-гийн маань зочны яриаг уншаад танд нэг ч гэсэн эргэцүүлэл төрнө гэдэг найдаж байна. Дуучин Наратай ярилцсанаа хүргэе. -Амралтын дугаарын маань хойморт зочилсонд баярлалаа. Шинэ оны босгон дээр уулзаж байгаа болохоор энэ жил хийхээр зорьсон хамгийн том зүйл чинь юу вэ гэдгийг сонирхмоор байна л даа? -Мэдээж төлөвлөгөө бий. Гэхдээ хамаагүй зарлахаас битүүхэндээ айгаад байдаг юм аа. “Чөтгөр сонсчихвол” яана. Энэ жил уран бүтээлдээ анхаарч ажиллая гэж бодож байна. Өнгөрсөн жил эрүүл мэнддээ их анхаарсан. Эрүүл байвал зорьсноо бүтээж чадна шүү дээ. -Цаг хугацаа, хувь заяанд бүх зүйлийг даатгаад зүгээр л урсгалаараа амьдрахыг үзэн ядагчид л амжилтад хүрдэг юм шиг санагддаг? -Би ч гэсэн цаг хугацаанд амьдралаа даатгадаггүй. “Өө болох байлгүй” гээд л яваад байвал юу ч бүтэхгүй. Цаг хугацаа өнгөрдгөөрөө өнгөрнө, харин бид хөгширсөн байна шүү дээ. Цаг хугацаатай өрсөлдөж, сөрж чадсан нь л амжилтад хүрч байгаа. Хувийн амьдралд ч, уран бүтээлд ч бүх зүйл ийм л байдаг. “Амьдрал бол тэмцэл” гэдэг үгний учрыг сүүлийн үед их ойлгож байна. -Гэхдээ энэ үзэл хэнд, хэзээ төрж эхэлсэн бэ гэдэг бас сонин. Харин таньд хэзээнээс бий болсон гэж боддог вэ? -Саяхныг хүртэл бодоогүй явжээ. Харин 2012 он надад үүнийг сайн бодогдуулж чадсан. Бодогдуулахаар зүйлүүд ч надад тохиолдож байна. Мэдээж, би уран бүтээлч бас хувь хүн гэдэг утгаараа алдаа оноогоо дүгнэдэг, өөрийгөө улам өнгөлөхийг хүсдэг. -Нэг л мэдэхэд хөгширчихнө гэж та хэллээ. Хүн болгон хөгшрөхөөс айдаг ч тэр нь яах аргагүй бидний очих цэг. Магадгүй их том зүйлээ алдах гээд байгаа юм шиг санагддаг учраас хүмүүс хөгшрөхөөс айдаг байх. Тэр том зүйл нь таныхаар юу вэ? -Мэдэхгүй ээ. Хүн ерөөсөө одоо байгаагаа мэдрэхгүй амьдардаг юм шиг санагдаад байна. Хүн төрөлхтөн бүх цаг хугацааны туршид тийм байсан юм шиг. Одоогоороо амьдардаггүй. Би жаахан байхдаа хурдан том болох юм сан. Том болох гоё байх гээд л яардаг байлаа. Одоо эргээд бодоход хүүхэд нас хамгийн гоё санагдаж байна. Цаг хугацаа өнгөрсөн. Нэг мэдсэн чинь би дуучин болсон. Би өөрийгөө хүсэл мөрөөдөл нь тодорхой хэмжээнд биелсэн, азтай хүн гэж боддог. Гэвч цаашид намайг юу хүлээж байгааг тодорхойлж мэдэхгүй байна л даа. Ирээдүйд юу болохыг мэдэхгүй болохоор л хүн хөгшрөхөөс айдаг юм болов уу даа. -Урлагт оргил байдаггүй гэж ярьдаг ч уран бүтээлч хүн болгонд нэг том зорилго, нууц хүсэл байдаг шүү дээ? -Уран бүтээлчийн хувьд хүсдэг, мөрөөддөг зүйл байлгүй яахав. Гэхдээ юм их санамсаргүй байгаа биз дээ. Жишээлбэл, өнгөрсөн онд Солонгосын дуучин PSY гэв гэнэтхэн дэлхийн од болоод Майкл Жексон, Лэди Гагагийн амжилтыг эвдлээ. Амжилт юунд оршиж байгаа юм бэ гэдэг хүн болгоны хувьд харьцангуй ойлголт. Гэнэтхэн гарч ирээд супер од болохдоо юм уу, эсвэл тэрэнд хүрэхийн тулд урт удаан хугацаа, хөдөлмөр зарцуулах ёстой юу, хэн нэгний рекордыг эвдэхийн төлөө юү, эсвэл үхсэн хойноо ч гэсэн хүнд дурсагдахдаа юм уу гээд үнэхээр харьцангуй байгаа юм. Миний хүсч мөрөөддөг, тэмүүлдэг зүйл маань бусдын хувьд өчүүхэн байж болно. Эсвэл хэн ч, хэзээ ч төсөөлөөгүй зүйл ч байж болно шүү дээ. -Сүүлийн үед хэр их хөдөлмөрлөж байна вэ, өөртөө ямар дүн тавих бол? -Ер нь хөдөлмөрлөж чадаагүй. Би өөрийгөө 100 хувь огтхон ч дайчлаагүй. Бараг 50 хувь ч чадаагүй байх гэж боддог. Яг зориг гаргаад шийдэх юм бол уг нь надад хийж чадахгүй юм байдаггүй шиг санагддаг юм. Хүн харахад би их зоригтой юм шиг боловч “Болох болов уу, бүтэх болов уу яах бол” гэсэн эргэлзээ надад хааяа төрдөг. Энэ маань заримдаа миний хийхээр төлөвлөж байсан зүйлүүдийг болиулчихдаг юм аа. Гэтэл жилийн 365 хоног асар хурдан өнгөрч байна шүү. -Хувийн амьдралтай чинь холбоотой нэгэн асуулт тавихын тулд бяцхан тайлбар хийе. Уншигчдынхаа сонирхож байгаа зүйлд хариулт өгөх нь хэвлэлийнхний үүрэг учраас урлагийнхны алхам бүрийг шахуу мөрдөж мөшгиж байдаг нь бидний буруу биш гэж боддог юм? -Тэгэлгүй яахав. Гэхдээ хүн ямар ч мэргэжилтэй байсан хүн чанар, чиг шугамтай байх ёстой. Сэтгүүлч бичиж байгаа асуудалдаа хэрхэн хандаж байна, үнэн зөвөөр асуудлыг хүргэж чадаж байгаа эсэх нь хүмүүсийн хандлагад их чухал байр суурь эзэлж байна. Сэтгүүлчид бүгдээрээ алдаа гаргадаг гэж би хэлэхгүй. Нэг хүний больчимгүй алдаа мэргэжил нэгтэй бусдынхаа нэр хүндийг чирж байгаа тохиолдол цөөнгүй бий байх. Яахав, шар хэвлэлийн ачаар намайг олон хүн таньдаг болсон. Олон сэтгүүлчид ярилцлага өгч байсан. Зарим нэг нь гуйвуулна, зарим нэг нь алдаад биччихсэн байдаг юм. Үнэхээр л миний хэлмээр байгаа санааг яг таг гаргаж тавьсан нь ч байдаг. -Цахим сэтгэгдэл бичигчдийг юу гэж боддог вэ. Царай нь харагдахгүйгээр далимдуулаад юу ч хамаагүй бичиж хүнийг гүтгэдэг хүмүүс байна? -Комментчидын бичсэнээр хүнийг дүгнэнэ гэвэл том эндүүрэл болно л доо. Нүүрээ нууж байгаад зохиол бичдэг завтай тэр хүмүүсийг ямар боловсролтой, ёс суртахуун, хүмүүжилтэйг нь бид мэдэхгүй. Үнэнийг хэлэхэд цоо эрүүл гэдэгт нь эргэлздэг. Бичиж байгаа зүйлээсээ л танигддаг шүү дээ, тийм хүмүүс. Тэгэхээр би тэдэнд гомддоггүй л дээ. Харин миний хайрлаж, хүндэлж, итгэж явдаг хүмүүс тэрийг уншаад надад асуулт тавибал маш их гомддог. -Ярилцлагуудыг чинь уншихад чамаас сексийн талаар асуугаагүй өнгөрсөн сэтгүүлч нэг ч байдаггүй. Заримдаа үүнд дургүй чинь хүрдэг үү? -Хүрдэг. Тэрийгээ ч хэлдэг. Тэнэг хариулт гэж байдаггүй, тэнэг асуулт л гэж байдаг гэдэг шүү дээ. Сэтгүүлчид маань мэргэжлийнхээ хувьд баяжиж, өргөжөөсэй. Асуулт нь илүү баялаг болоосой. Хэдэн төгрөгийн хувцас өмсдөг вэ, ямар найз залуутай вэ, сексийн талаар юу гэж боддог вэ гэж асуудаг. Би дуучин болсноосоо хойш байнга ийм л зүйлд хариулж байгаа. Уран бүтээлч талаас маань нэг ч асуулт тавиагүй өнгөрсөн сэтгүүлч ч бий. Ерөөсөө чиг хандлага нь ийм сонирхолтой. “Доошоо” сэтгэхүйтэй байгаа байхгүй юу. Би секси харагддаг байж болно шүү дээ. Гэхдээ тэр чинь би сексчин гэсэн үг биш биз дээ. Өөрсдөө буруу ойлголттой, тэрэн дээр нэмээд буруу зүйлийг түгээж байна. Бид яагаад сонин сэтгүүлд ярилцлага өгдөг юм, мөн чанарыг маань таниулаасай гэж л тэр шүү дээ. -Их гомдолтой байх чинь. Хамгийн сүүлд ер нь хэнд хамгийн их гомдсон бэ? -Хүмүүс намайг юу ч гэж ярьдаг байж болно л доо. Гэхдээ би хүний нүдэн дээр үргэлж байгаагаараа ямар хүн бэ гэдгээ харуулж байхад тэрэнд биш, интернэтийн нэг коммент, намайг гүтгэсэн мэдээлэлд итгэсэн нэг хүнд их гомдсон. Үнэн худал хоёрын хооронд төө зай байдаг гэдэг шүү дээ. Тэрүүхнийг ялгаж салгаж чадахгүй байгаа хүн, барьж харж мэдэрч байгаадаа итгэхгүй байгаа хүнд гомдсон. Бид түрүүнд ярьсан даа. Цаг хугацаа биднийг хүлээхгүй өнгөрөөд одно гэж. Гэсэн ч хэзээ нэгэн цагт хэн нь хэн байсан бэ гэдгийг харуулдаг л байхгүй юу. Тэгэхээр ийм асуудлыг ёстой л цаг хугацаанд даатгачих ёстой юм шиг. Би заримдаа боддог юм. Би ганцаараа ийм ээдрээтэй амьдралтай юм уу, эсвэл эмэгтэй хүн болгоны амьдрал ийм байдаг юм болов уу гэж. Яахав, би үүний бурууг бусад руу чихдэггүй л дээ. Энэ бол миний өөрийн тарьсан хэргээс үүдэлтэй асуудал гэж боддог. Тэгээд тэр алдаагаа сайн ойлгосон. -Тэр алдаа чинь юу юм бэ. Энэ хүртэл ярьчихсан юм чинь уншигчдаас маань нуухгүй байх гэж бодож байна? -Анх Монгол контенттой гэрээ байгуулаад эротик гэрэл зураг нийлүүлсэн. Тэр үед одоогийнх шиг ийм том нүүртэй утас бараг байгаагүй. Маш жижиг хэмжээгээр гарна энэ тэр гээд их л супер гэрээ байгуулж байсан. Тухайн үедээ тэр нь надад санхүүгийн хувьд ч гэсэн ашигтай байсан л даа. Яагаад болохгүй гэж, урлагийнханд ийм зүйл байдаг шүү дээ л гэж бодсон. Одоо бодоод байхад би үүнд их гэнэн хандсан. Эргээд тэр нь миний амьдралыг ингэж “будаа” болгох юм гэж бодоогүй. Тэр зураг гарснаас хойш л хүмүүсийн намайг харах хандлага сөрөг болсон байх. Ер нь хүн өөрийнхөө амьдралыг өөрөө л баллаж явдаг юм байна. -Тэр зургуудыг авахуулсандаа харамсдаг юм уу. Тийм зураг авахуулсан цорын ганц хүн нь та биш шүү дээ? -Одоо бол харамсдаг. Гэхдээ алдаагаа давтдаггүй нь миний сайн тал. Надад эротик кинонд тоглох санал олон ирдэг. Би хүлээж авдаггүй. Тийм зураг авахуулсан цорын ганц хүн нь би биш шүү дээ. Өмнө нь ч, хойно нь ч загвар өмсөгчдөөс эхлээд олон бүсгүй нүцгэн зураг авахуулсан. Ардчилсан нийгэмд ийм зүйл байх шүү дээ. -Хүнд дааж чадах хэмжээгээрээ зовлон үүрдэг гэдэг шүү дээ. Зарим хүний хувьд энэ асуудал зовлон шиг харагдахгүй байх аа? -Мэдээж, энэ бол асар том зовлон биш. Гэхдээ эргээд харахад энэ миний амьдралд нөлөөлсөөр байвал хэцүү байх болно. Яагаад гэхээр би эмэгтэй хүн. Хайрлаж дурласан хүнтэйгээ суухыг хүснэ, хүүхэд гаргана. Гэтэл миний хувьд аль эрт дуусчихсан зүйлийг хүмүүс сөхөөд байвал зовлонтой байх юм шиг байна лээ. -Хүмүүжил гэж юу болохыг өөрийнхөөрөө тайлбарлаач. Хүн болгонд энэ талаар өөр томъёолол, тодорхойлолт байдаг шүү дээ? -Хүнд боловсрол, мэдлэгээс, ер нь бүх зүйлээс илүү хэрэгтэй нь хүмүүжил. Хүмүүжлийн наана хүн чанар л байх ёстой. Би үүнийг л эрхэмлэдэг. Хүн чанартай байгаад хүмүүжилтэй байхад хүн алзахгүй дээ. Энэ хоёр байхгүй бол хэчнээн боловсролтой, баян байгаад яах вэ дээ. -Японд боловсрол эзэмшсэн шүү дээ. Тэнд сурч байхдаа сурсан хамгийн чухал зүйл чинь юу вэ? -Олон сайхан зүйл сурсан. Хамгийн гоё нь тэнд хүмүүс нэгнээ маш сайхан хүндэлдэг. Би японд Токиогийн хөгжмийн сургуульд сурч байсан. Манай гоцлол дуулаачийн ангид 30 хэдэн хүүхэд сурдаг байлаа. Бүгдээрээ хоорондоо өрсөлдөгчид хэрнээ бие биедээ хэзээ ч сөрөг хандлага гаргаж байгаагүй. Нэгнээсээ дээшээ гарах гэж улайрдаг муухай зан манай улс төрд ч, уран бүтээлчдийн дунд ч бий. Харин тэнд бүгд нэг зорилготой. -Улс хөгжиж байж хүмүүс нь тийм болох ёстой юу, эсвэл хүмүүс нь тийм байж улс нь хөгжих юм болов уу. Хөгжил дагаж соёл ирдэг шүү дээ? -Хүмүүс нь тийм байж улс нь хөгжих байх л даа. Магадгүй, япон, солонгосууд асар их зовлон үзсэн учраас хамтдаа байж өсч дэвших юм байна гэдгийг магадгүй ойлгосон байх. Харин монголчуудад маань зовлон дутсан юм байлгүй дээ. Хамтдаа оршин тогтнож чадахгүй, байнга л бие биенээ хэмлэж байна. Элдвээр хэлж, гутааж байна. Уг нь би хэний ч юмыг хулгайлаагүй, хэний ч нөхрийг булаагаагүй. Японд ажиллаж байхдаа цуглуулсан мөнгөөрөө уран бүтээлээ хийсэн. Аав, ээжээсээ хүртэл зулгаагаад л. Гэтэл яагаад хүмүүс намайг ингэтлээ үзэн ядаад, гутаагаад байгаа юм бэ. Энэ бол арчаагүй зан. -Өмнө нь оршил тавин байж асуух гээд байсан хувийн чанартай асуултаа тавья л даа. Сүүлийн үеийн хэвлэлүүдэд Нара хөл хүндтэй болжээ гэсэн мэдээлэл байна? -Үгүй яахав дээ, амны билгээс ашдын бэлгэ гэдэг. Хүмүүс бас зарим нэг нь энэ хүүхэдтэй болоосой гэж хүсч байгаа юм байлгүй. Үнэнийг хэлэхэд би ч гэсэн өөрөө хүсч байна. Хайртай хүнтэйгээ суугаад хөөрхөн хүүхэд гаргаад өөрийн гэсэн гэр бүлтэй болж сайхан амьдрахыг хүсч байна. Харамсалтай нь үүнд маш олон хүн саад хийж байна. Үнэхээр, миний амьдралд маш олон хүн оролцдог. Би амьдралдаа нэг удаа ч харж байгаагүй хүмүүс хүртэл миний амьдралд оролцож байна гээд бод доо. Би хүмүүст ингэж жигшигдэхээр юу хийсэн юм бэ гээд л гутарч байна даа. -”Бусад хүн намайг юу гэж хэлэх нь хэнд хамаатай юм бэ. Би өөрөө өөртөө таалагдаж амьдарч байвал болно “. Өөрийг чинь ийм л үзэлтэй бүсгүй гэж боддог байлаа. Гэвч бусдын хэл ам таны амьдралд их хүнд нөлөөлж байгаа бололтой? -Би яг тийм байсан. “Миний хажуугаар бусдын бодол салхи шиг л өнгөрч байг. Би өөртөө хэн байх нь чухал. Өөрөө өөртөө зөв байх ёстой. Тэртэй тэргүй намайг ойр дотныхон маань мэднэ” гэж бодсон. Гэвч тэр салхи салхилаад өнгөрсөнгүй. Над руу нэвчиж ороод байна. Би өөрчлөгдчихөөд байна. Эмэгтэй хүнийхээ хувьд, уран бүтээлчийнхээ хувьд ухаан сууж, алдаагаа засах гэж хичээж байгаа. -Ярилцлагынхаа сэдвийг жаахан хөнгөрүүлье. Дуучин хүн мэдээж урлагаас таашаал авна. Өөр юунаас сэтгэлийн баяр баясгаланг олж авдаг вэ? -Бүжиглэх дуртай. Өмнө нь найз нартайгаа сайхан бүжиглэж, стрессээ тайлж, эрч хүч авдаг байлаа. Одоо бүр гэрээсээ ч гарахаа больсон. Олон нийтийн газраар ч явахаа байсан. Хүмүүс намайг “Энэ одоо” гэсэн харцаар хараад байгаа юм шиг санагдаад байдаг, үнэхээр. -Өөрөө өөрөөсөө зугтаж эхэлж байна шүү дээ? -Харин тийм. Намайг чичилдэг хүмүүс үнэхээр ялж байгаа юм байна л даа. Энэ бухимдал, стресс хэр удаан үргэлжлэхийг би мэдэхгүй. Аль болох мартахыг хүсч байгаа. -Аав, ээжтэйгээ хэр ойрхон уулзаж байна? -Бид хамт амьдардаг шүү дээ. Ээж аав маань охидоо заавал хүнтэй сууж байж гэрээс явах ёстой гэж үздэг. Би чинь бас аав, ээжийн хайртай охин байна. Намайг хайрлах, нэр төртэйгөөр авч суух хүнтэй л сууна даа. -Манай уншигчидтай хуваалцахыг хүссэн өөр ямар шинэ сонин байна вэ. Энэ бол өөрт чинь давуу эрх олгож байгаа сүүлийн асуулт? -Баярлалаа. NTV телевизтэй хамтраад хөгжөөнт танин мэдэхүйн цэнгээнт нэвтрүүлэг хийж байгаа. Ирэх долоо хоногийн ням гаригаас эхэлж гарах юм. Их сонирхолтой нэвтрүүлэг болно гэдэгт итгэж байна. Хамгийн гол нь нэвтрүүлгийг удаан хугацаанд үргэлжлүүлэх зорилготой байгаа. Х.Хулан
|
"Нүцгэнээр зураг авахуулсандаа харамсдаг" |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Мисс Э.Сэлэнгэ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шүүхэд дуудагджээ 20:10 https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг
|
https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг »»
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Талийгаач И Сун Гюүнийг шантаажилсан этгээдэд 3.6 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ 11:05 Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ.
|
Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ. »»
|
|
Хятад улс 324 сая фунт стерлингийн авлига авсан хэргээр Коммунист намын албан тушаалтныг цаазалжээ 10:02 БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн »»
|
|
Чандаган цагаан морины магтаал 20:10
|
|
Үүлэн цэнхэр хангай 20:08
|
|
Зуръя чамайгаа 20:04
|
|
Дүүрэн баярлая 20:00
|
|
Үйтэн хуар 19:56
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
Хан тэнгэр Алшаа 19:44
|
|
Овоон дээрх уулзалт 19:35
|
|
Хөлөнбуйрын тал нутаг 19:26
|
|
Хун галуу 19:22
|
|
Сайхан Мунийн нутаг 19:13
|
|
Х.Нямбаатар: Агаар бохирдуулж буй нүүрсэн яндангүй приус загварын машинуудыг журамлана 18:14 Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг онцгойлон авч үзэж
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг онцгойлон авч үзэж »»
|
|
Хаалга нүдлээ гэж хүүхдэд гар хүрсэн Б.Амарсайханыг ₮300 мянгаар торгожээ 17:29 Цагдаагийн байгууллагаас жүжигчин Б.Амарсайханд зөрчлийн хэрэг үүсгэн 300 мянган төгрөгөөр торгожээ.
|
Цагдаагийн байгууллагаас жүжигчин Б.Амарсайханд зөрчлийн хэрэг үүсгэн 300 мянган төгрөгөөр торгожээ. »»
|
|
Мансууруулах үйлчилгээ үзүүлдэг их хэмжээний эмийг ундаа, жигнэмэгийн хайрцагт нуун далдалж, улсын хилээр оруулах гэж байсан зөрчлийг илрүүлжээ 16:51 2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн
|
2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн »»
|
|
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй 15:58 "Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салбарт хийхээр зорьж буй шинэчлэлийнх нь талаар ярилцлаа.
|
"Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салбарт хийхээр зорьж буй шинэчлэлийнх нь талаар ярилцлаа. »»
|
|
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ 15:46 ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан
|
ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан »»
|
|
Нийтийн байрнууд ажилласан масло түлж байна 15:30 Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, хороодын алба
|
Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, хороодын алба »»
|
|
Согтуугаар машин жолоодсон дуучин Roockie-г цагдаагаас шалгаж эхэлжээ 13:01 У.Мөнхбагана буюу рэппер Rookie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан.
|
У.Мөнхбагана буюу рэппер Rookie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан. »»
|
|
Хөвсгөл нуурын мөс цөмөрч, 28 настай иргэн машинтайгаа живж нас баржээ 12:58 Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төв дэх Нисэх багийн Далайн хоолой хэмээх газарт суудлын автомашин
|
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төв дэх Нисэх багийн Далайн хоолой хэмээх газарт суудлын автомашин »»
|
|
"Реал Мадрид” баг Тивийн хоорондын цомын эзэн боллоо 12:51 ДОХА, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /ТАСС/. Өчигдөр Катарын Лусаил хотноо болсон финалын тоглолтод
|
ДОХА, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /ТАСС/. Өчигдөр Катарын Лусаил хотноо болсон финалын тоглолтод »»
|
|
Иргэдийн дийлэнх Тэрэлж, Скай ресорт руу агаарт гарах санал өгч, бямба гарагаас автобус явуулахаар болжээ 11:38 Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн
|
Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн »»
|
|
Эмээлтэд автын осол гарч нэг хүн амь насаа алджээ 10:02 Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны »»
|
|
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ 10:02 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ.
|
2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ. »»
|
|
Том Круз АНУ-ын Тэнгисийн цэргийн дээд иргэний шагналыг хүртжээ 23:34 Жүжигчин Том Круз кино урлагт бүтээсэн дүрээрээ АНУ-ын армийн нэр хүндэд эергээр нөлөөлсөн тул Тэнгисийн цэргийн дээд
|
Жүжигчин Том Круз кино урлагт бүтээсэн дүрээрээ АНУ-ын армийн нэр хүндэд эергээр нөлөөлсөн тул Тэнгисийн цэргийн дээд »»
|
|
Жагсаал цуглаан хийнэ гэвэл 48 цагийн өмнө мэдэгдэнэ. Зөвшөөрсөн эсэх хариу хүлээх шаардлагагүй болно 23:07 Хүний эрхийг хамгаалах хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслүүд, Жагсаал
|
Хүний эрхийг хамгаалах хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслүүд, Жагсаал »»
|
|
Электрон тамхины импорт өнгөрсөн оныхоос хоёр дахин нэмэгджээ 15:39 Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй
|
Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй »»
|
|
Ирэх сараас торгууль нь 450 мянгаас дээш жолоочийг нийтэд тустай ажил хийлгэх замаар албадан төлүүлнэ 15:37 Энэ оны нэг сарын нэгнээс зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орж, торгуулиа хугацаанаасаа өмнө төлвөл 50 хувийн хөнгөлөлт
|
Энэ оны нэг сарын нэгнээс зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орж, торгуулиа хугацаанаасаа өмнө төлвөл 50 хувийн хөнгөлөлт »»
|
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй 15:35 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ »»
|
|
ОБЕГ: Гоёлын гацуур гал авбал 30-60 секундэд бүхэлдээ шатах аюултай 13:47 Гоёлын гацуур модыг ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгдэг аж. Хэрэв гал авбал 30-60 секундэд бүхэлдээ
|
Гоёлын гацуур модыг ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгдэг аж. Хэрэв гал авбал 30-60 секундэд бүхэлдээ »»
|
|
Өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс 21:00 цаг хүртэл ажиллана 13:39 Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын
|
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын »»
|
|
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай 13:38 ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст
|
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст »»
|
|
П.Сайнзориг: Докторын зэрэгтэй төрийн албан хаагчдад цалингийн 20%-ийн нэмэгдэл өгдгийг болиулах хэрэгтэй 13:34 Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
|
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. »»
|
|
Орон сууцанд гал гарч гурван хүн угаартсаны нэг нь 1 настай хүүхэд байжээ 13:27 Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.12.17/ 23:32 цагт Онцгой байдлын
|
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.12.17/ 23:32 цагт Онцгой байдлын »»
|
|
Оскарын сүүлчийн шатанд шалгарсан кинонуудыг танилцуулжээ 13:06 НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Америкийн кино урлагийн академиас Оскарын шагналын 10
|
НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Америкийн кино урлагийн академиас Оскарын шагналын 10 »»
|
|
Дорнод аймагт 14 настай эмэгтэй хүүхдийн биед үе тэнгийн сурагчид халдан, бичлэг хийсэн болохыг тогтоожээ 09:18 Цахим орчинд өсвөр насны охид нэгнийхээ биед халдаж буй бичлэг цацагдан олны бухимдлыг хүргээд байсан билээ.
|
Цахим орчинд өсвөр насны охид нэгнийхээ биед халдаж буй бичлэг цацагдан олны бухимдлыг хүргээд байсан билээ. »»
|
|
Хатгаатай хүүхдэд сонгино, саримстай хоол өгч болохгүй 09:09 ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний эсрэг гэрээр ямар арга хэмжээ авах, хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн бол ямар дэглэм
|
ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний эсрэг гэрээр ямар арга хэмжээ авах, хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн бол ямар дэглэм »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Яндангийн цонолт, ил галын улмаас үүдсэн галын дуудлага нэмэгджээ 09:01 Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан
|
Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан »»
|
|
Д.Мөнхбаатар: Зарим эмээ, өвөө нар төрийнхөө өгсөн зүйлийг нандигнана гээд угаарын хий мэдрэгчээ хадганд ороогоод тавьчихсан байсан 08:58 Улсын Онцгой Комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
|
Улсын Онцгой Комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. »»
|
|
Австралийн лабораториос аюултай вирус 2021 онд алдагдаж байжээ 08:57 Австралийн Квинслэнд мужид оршдог вирус судлалын лабораториос хэд хэдэн аюултай вирусийн дээж 2021 онд алдагджээ.
|
Австралийн Квинслэнд мужид оршдог вирус судлалын лабораториос хэд хэдэн аюултай вирусийн дээж 2021 онд алдагджээ. »»
|
|
Нотариатын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлнэ 21:49 ЦХИХХЯ-ны санаачилгаар гадаад руу томилолтоор явсан Газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд томилолтын үр дүн,
|
ЦХИХХЯ-ны санаачилгаар гадаад руу томилолтоор явсан Газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд томилолтын үр дүн, »»
|
|
The National: Монголтой ховор металлын хайгуулд хамтрах сонирхолтой буйгаа Персийн булангийн орнууд мэдэгдсэн 21:46 АНЭУ-ын “The National News” агентлаг Персийн булангийн орнууд ховор металлын хайгуулд оролцох хүсэлтэй байгаа гэдгээ
|
АНЭУ-ын “The National News” агентлаг Персийн булангийн орнууд ховор металлын хайгуулд оролцох хүсэлтэй байгаа гэдгээ »»
|
|
PM2.5-ийн агууламж 10 микрограмм тутамд 1 куб метрээр нэмэгдэх нь нас баралтыг 8.6 хувиар нэмэгдүүлдэг 21:43 Шинэ судалгаагаар Энэтхэг даяар 10 жилийн хугацаанд бохирдолд удаан хугацаагаар өртөх нь олон сая хүн нас барахад
|
Шинэ судалгаагаар Энэтхэг даяар 10 жилийн хугацаанд бохирдолд удаан хугацаагаар өртөх нь олон сая хүн нас барахад »»
|
|
Неймар Хойд Америкийн лигт тоглоно 21:42 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /ТАСС/. Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /ТАСС/. Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын »»
|
|
“Google” ямар ч супер компьютерээс хурдтай квант тооцооллын чип бүтээсэн гэжээ 12:45 “Google” компани даваа гарагт /2024.12.09/ мэдэгдэл хийхдээ квант тооцооллын гол сорилтуудын нэгийг давж, шинэ үеийн
|
“Google” компани даваа гарагт /2024.12.09/ мэдэгдэл хийхдээ квант тооцооллын гол сорилтуудын нэгийг давж, шинэ үеийн »»
|
|
Малын мялзан өвчний тохиолдол батлагдсан тул Ховдын Булган суманд хорио цээр тогтоолоо 12:44 Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдолд лабораторийн шинжилгээгээр батлагджээ.
|
Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдолд лабораторийн шинжилгээгээр батлагджээ. »»
|
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ 15:46 ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан
|
ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан »»
|
|
Оросын генералын аминд хүрсэн сэжигтнийг баривчилжээ 23:20 Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан.
|
Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан. »»
|
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй 15:35 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ »»
|
|
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай 13:38 ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст
|
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст »»
|
|
Өмнөд Солонгосын эрх баригч намын дарга огцорчээ 10:22 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд »»
|
|
Майоттед шуурганы улмаас олон зуун хүн амиа алдсан байж болзошгүй байна 17:31 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний
|
ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний »»
|
|
“Цэргийн дарангуйлал тогтоохыг оролдсон” гэх үндэслэлээр Ерөнхийлөгчдөө импичмент хийв 10:19 Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч
|
Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах тухай хуулийн төслийг дахин барив 17:59 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж »»
|
|
Сирийн Асадын дэглэм нурсан нь 10:39 Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил,
|
Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил, »»
|
|
Жо Байден 1500 орчим хүнд өршөөл үзүүлжээ 21:58 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг шалгах ажил эрчимтэй явагдаж буй бөгөөд түүнд "итгэл үзүүлэх" эсэх санал хураалтыг дахин явуулахаар болжээ 14:34 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг »»
|
|
Сирийн түр засгийн газрын тэргүүнээр аль-Башир томилогджээ 09:22 ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Сирийн түр ерөнхий сайдаар Мухаммед аль-Башир томилогдсон
|
ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Сирийн түр ерөнхий сайдаар Мухаммед аль-Башир томилогдсон »»
|
|
Трамп: АНУ-д төрсөн хүүхэд бүрт иргэншил олгохгүй 20:30 АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн
|
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн »»
|
|
Умард Солонгос иргэддээ анх удаа Өмнөдөд болсон явдлын талаар мэдээлжээ 14:05 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон.
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон. »»
|
|
Сирийн дүрвэгсдээс орогнол хүссэн өргөдөл хүлээн авахыг түр зогсоожээ 10:26 БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн
|
БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн »»
|
|
Сирид энх тайван, тэнцвэртэй байдлыг тогтоож чадахгүй гэж үзэж байна 15:51 Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд
|
Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд »»
|
|
Башар Асад ОХУ руу дүрвэж, сиричүүд Асадын гэр бүлийн засаглал төгссөнийг тэмдэглэж байна 13:05 Сирид Ассадын гэр бүлийн 50 жилийн төмөр засаглалыг зогсоосонтой холбоотойгоор баяр тэмдэглэж байна.
|
Сирид Ассадын гэр бүлийн 50 жилийн төмөр засаглалыг зогсоосонтой холбоотойгоор баяр тэмдэглэж байна. »»
|
|
|
|