Хөвчийн зочин /Н.Надмид/
2013-01-03Маам нэг гартаа хүү Идэрийгээ хөтөлж, нөгөө талдаа хоточ халтарыгаа дагуулж, хашир малчны заншлаар унтахын өмнө хотоо  эргэж явав. Тэртээ зүүнээ дүнхийх, урагшаа хошуурсан барзгар уулын дээгүүр зуны дунд сарын арван тавны төгрөг сар цэлмэг тэнгэрт мэлтийнэ. Налайн хэвтээ олон хонины дэргэд том цагаан гэр бөмбийн цайрах нь цэнгэг нуурын захад ганц хун нугдайн суугаа мэт ажээ. Орчин тойрон жигтэй нам гүн агаад, ойрхон аргамжаатай морь хаяа тургиж, сахлаг ногоо шир шир зулгаах, хотны энд тэнд хоньд яраглах сонсдоно. Хэрэв мал маллаж, хээр хөдөө байж үзээгүй хүнсэн бол энэ зэлүүд газар аймаар эль хуль байлаа.
- За хоёул харьж унтъя даа гээд Маам, гэрийн зүг гэлдрэв. Нохой нь эх хүү хоёрыг дөхүүлж өгч буй мэт үүдээ хүртэл даган оччихоод буцаж гүйж хотын цаадах хэвтэр дээрээ очиж, оцойн суугаад чимээ анир чагнан ийш тийш харав. Идэр ороо засаж хэвтэх үедээ: - Аав одоо хэзээ ирэх вэ? гэв - Иш миний хүү, аавыгаа санаад байна уу, эсгүүл эзгүйд нь айгаад байна уу? - Би аавыг эзгүйд ч гэсэн айгаагүй л дээ - Малчин хүн малынхаа дэргэд байхад хэзээ айж байлаа - Тэгээд аав чухам хичнээн хоноод ирэх вэ? - Болоогүй, яваад дөнгөж хоёр долоо хонож байхад. За тэгвэл аав чинь өчнөөн хоноод ирнэ гэж ээж нь босом унинд улаан даавуу уяад гэрийн униа бараг бүгдийг тоолоод нэг унинд цэнхэр даавуу уяв. Энэ улаан даавууг өдөр бүр нэг унь ахиулан уяж байгаарай. Улаан даавуу цэнхэр даавуунд хүрсэн цагт л аав чинь ирэх болно гэв. Шөнө дунд өнгөрсөн хойно олон морьтой хүн давхилдан ирэх чимээ сонсдон нохой нь угтан боорлох, хонь нирхийн үргэх, майлалдах чимээгээр Маам сэрж, дээлээ эгэлдрэглэн яаран гарав. Гэтэл морьтой улс ирсэн зүгтээ буцаад явчихав бололтой, төвөргөөн нь сонсдож, нохой нь тэднийг хөөж яваа бололтой тээр тэнд хуцаж байв. Маам үргэсэн хонио хураан хэвтүүлээд гэртээ оров. Идэр хүү саяын чимээ нүргээнийг огт мэдээгүй бололтой тайван нойрсож байлаа. Юун улс ирдэг билээ. Дуу шуу ч гаралгүй, нохойд хөөгдөөд явчихлаа гэж үү? Хачин юмаа гэж тэр бодов. Удалгүй нохой нь үүдэндээ гүйн ирж эзэндээ ямар нэгэн юм илтгэн хэлэх мэт хэд хуцчихаад хэвтэр рүүгээ очив бололтой. Өглөө нь эх хүү хоёр хонио бэлчээж зүүнтээх намхан гүвээн дээр гарав. Зэлүүд отрын бэлчээрт байгаа болохоор хүн малын бараа харагдана гэдэг нүдний гэм билээ. Гэтэл Гэзэгт хайрханы баруун урьд бэл дэх нарийн горхины эхэнд адуу юмуу, үхэр юмуу хоёр бод малын бараа харагдав. Алсад харагдах тэрхүү хоёр амьтны барааг эх хүү хоёр таньж ядан харсаар суулаа. Тэр хоёрын дээгүүр хоёр хэрээ гуагалан эргэлдэж байв. Хоёул саарал зүстэй агаад нэг нь хэвтэж, нөгөө нь зогсоод л байх аж. Босоо нь хөндөлдөн зогсохыг харвал адуу биш, буга болохыг тэд сая танив. Хоточ халтар хойд хоёр хөл дээрээ оцойн сууж тэр зүг харан “бич очиж үзээд ирье” гэсэн мэт хэд хуцчихаад тийшээ давхин явчихав. - Ээжээ юун буга манай энд ирэх нь энэ вэ? гэж Идэр хэлэв. - Өнгөрсөн өвөл хойд хөвч рүү цас их унасан учраас буганууд цас зуднаас дайжиж, тал руу уруудаж ирж байна гэж улс ярьж байсан. Их хөвчөөс тасдаж аваад тавьчихсан юм шиг талын дунд ганцаараа дүнхийх урагшаа хошуурсан, баруун урьд хажуугаараа асга хадтай ар дээрээ хүний гэзэг шиг төгөл модтой уулыг Гэзэгт хайрхан гэдэг. Энэ хайрханд ч хэдэн буга ирсэн байна гэж дуулсан. Тэдний зарим нь энд ирсэн юм байх даа гэж Маам бодоод: - Уруудаж ирсэн буга байх нь л дээ гэхэд Идэр: - Хоёрхон юмаа гэж Идэр хэлэхэд нээрэн “Өнөө хэдэн буга чинь цөөрсөөр гуравхан үлджээ. Хаврын тачирт турж үхээд байна уу, эсвэл сүүлтэй сүүлгүй чононууд хороогоод байна уу” гэж хэдийн Мандах ярьж байсан. Хөөрхий өнөө үлдсэн гурвын хоёр нь байх нь ээ. Бас нэг нь яачихсан юм бол доо гэж Маам бодов. Нохой нь дөхөж очиж, шинжин харж зогссоноо, урагшаа хэд алхаад, оцойн сууж, биеэ танилцуулж байгаа мэт алгуур дөхсөөр бүр ойртож очив. Босоо байсан согоо нь үргэж цааш хэд харайгаад эргэн харж зогсоход нөгөө нь хэвтээд хоцров. Халтар нохой хэвтээ бугад тулж очсонгүй, түүнийг хэд тойрч үнэрлээд “эзэд минь ээ энд ийм хоёр зүс үзээгүй амьтан ирсэн байна. Хонь иддэггүй өвс иддэг амьтан байна” гэсэн мэт тайвнаар хуцаж байв. - Ээжээ, хоёул тэр бугануудыг очиж үзье гэж Идэр шаардав. Маам талын бүсэд төрж хангайд бэр болж ирсэн хүн тул, эх хүү хоёр буга гэдэг амьтныг тулж үзээгүй ажээ. Тэд хонио алгуур дөхүүлсээр хоёр бугад дөхөн очив. Хоньд нь чихээ дэлдийлгэн, хүзүүгээ өлийлгөн үнэрлэсээр хошууран ойртоход хэвтээ буга даргар эврээ дэрэлзүүлэн толгойгоо шилгээхэд хоньд нь хуйлран үргэж буцаж давхилдав. Маам, хүүгээ мориндоо сундлан бугад ойртон очив. Гэтэл морь нь хамраа дуугарган үргэж давхиад хавьтаж өгсөнгүй. Буга гэдэг чинь хүн рүү дайрдаг, өшиглөж чавчдаг, ялангуяа эмэгтэй хүнийг их тохуурхдаг юм гэнэ билээ гэж дуулсан. Маам тулж үзье гэж хичээсэнгүй. Yд болсон тул тэд хонио хэвтүүлж, өөрсдөө ундаа уухаар гэрийн зүг дөхөв. Дараа шөнө нь хоточ халтар байн байн зүүн гүвээн дээр гарч хуцан чимээ өгч, буцан ирж хотоо сахиж, буга хонь хоёроо манах гэж их л зав муутай хонов бололтой. Хоёр буга тэр шөнө гэр лүү нэлээн дөхөж, зүүн гүвээний зүүхэн хажууд ирж хоножээ. Нөгөө буга нь мөн л хэвтсээр өнжихөд хэрээнүүд ээлжгүй манаач шиг хоёр талд нь сахин сууж өдрийг барав. Нөгөөдөр нь Маам өглөө босож харвал өнөө буга зүүн гүвээн дээр нь гарч ирээд яг гэрийн зүг ширтэн хэвтэж, даргар том эвэр нь ургаж байгаа нартай таширлан асар том алтан бөмбөрцгийг дороос нь тулсан хоёр тулгууртай олон салаа багана ч юм шиг, нарыг хоёр мутар дээрээ өргөн барьсан хүний ч гар шиг харагдав. Хэрээнүүд улам олхн болж, дээгүүр нь эргэлдэн бужигналдаж байв. Нохой нь түүний өмнө бараг хошуугаа нийлүүлэн хэвтээд сүүлээ шарван эрхэлж байв. Маам ихэд гайхаж: - Өнөө хоёр амьтан чинь бүр манай гадаа яваад ирж. Яах гэж манайх руу дөхөөд байгаа юм бол? Боохойг хэрээ дагадаг, бадарчинг балаг дагадаг гэдэг. Гэтэл манайхыг буга дагаад байдаг нь юу вэ? хоёр буга манайд дасах гэж байна уу, дайсагнах гэж байна уу гэхэд хүү нь - Манай мал болох гэсэн юм бол уу, ээжээ очиж үзье гэв. Маам бол жирийн нэг шавилхан хархүүтэй ноцолдож гэхэд, түүнийг бөх шиг мэх хийгээд унагахгүй л бол өөрөө тэнгэр харж унахгүй биеэр мөчирхөг чацархаг, гар нь бяралхаг бүлэрхэг, биеийн тамирч баймаар боловч ёстой л малчин байгууштай хүүхэн билээ. Түүндээ эрэмшсэн ч юм уу, буга эмэгтэй хүнийг тохуурхдаг гэсэн домгоос эмээсэнгүй, юу ч гэсэн тулж үзье гэж боджээ. Бүдүүн ташуур барин хүүгээ дагуулан тийшээ явав. Өнөө буга тэдний ирж явааг хараад босож, өөдөөс нь эгцлэн ширтэж зогсов. Халтар нохой эзнээ харчихаад тосон ирээд өмнө нь хөрвөн эрхэлж, буцан давхиж бугын өмнө очин шарвагнан тоглож, хүн адгуус хоёрын хооронд жуулчилж байгаа мэт ааш үзүүлж байлаа. Тэднийг дөхөн очиход согоо нь айж сэрэмжилсэн янзтай эргэн эргэн харсаар цааш явахад буга нь хөдлөх ч үгүй ширээ шиг зогсон хоцров. Идэр хүү ээжийнхээ баруун гараас хөтлөн , айх гайхах бахдах шохоорхох хослон харж зогсоход зүүн гар талд нь халтар нохой нь оцойн сууж сүүлээ түргэн түргэн шарваж эзэн болон бугыг ээлжлэн харж хэлээ унжуулан аахилан сууна. Гэтэл нөгөө буга тэдний өөдөөс хэд алхаад зогсож, дөхөн дөхсөөр хэдэн алхамын зайтай ирж зогсоод эх хүү хоёроос аврал эрэх мэт саваа мэт урт нарийн хөлөө сөхрөн, гуалиг сайхан хүзүүгээ сунган хэвтээд өгөв. Түүний өндөр сайхан цээж өвчүү, омрууны тус газар ямар нэг ирт мэс буюу хурц шүдээр сэнжлэн сэт татжээ. Тэрхүү гарх нь сэдрэн өтөж цус шүүс шүүрч байлаа. Эх хүү хоёр түүнийг өрөвдөн үзэсгэлэн сайхан арван хоёр салаа эвэр, өнгөлөг буурал сортой урт сайхан хүзүү өргөн тэгш зоог илэхэд зовлонт тэр амьтан бишүүрхэж эмээх байтугай аврал эрэх мэт тэдний гарыг дагуулан харж байв. - Энэ хөөрхий амьтныг ямар дайсан ингэж урчих нь энэ вэ? гэж Идэр хүүг өрөвдөж хайрласан дуугаар хэлэхэд ээж нь: - Чоно урчихаж. Эртээр шөнө энэ хоёрыг олон чоно хашиж хөөсөн бололтой. Энэ буга ижил нөхрөө хамгаалж, чонотой тэмцэлдэн цавчилдаж байгаад ингэж шархдсан байна. За хоёул энэ хөөрхий амьтныг эмнэж эдгээе гэв. Эх хүү хоёр гэртээ ирж, мал эмнэлгийн хэрэгсэл саваа хувин устай аваад буцаж ирэв. Гэтэл өнөө буга тарайн хэвтэж, нохой нь түүний цээжний шархыг долоон цэвэрлэж цаадах нь тун таатай хүзүүгээ өлийн хэвтэж байв. Эх хүү хоёр бугын шархыг марганцын уусмалаар угааж, эм цацав. Буга шархандаа ихэд шаналж, халуурч байгаа бололтой бие нь чичирч хамар ам нь хатангиртан омголтжээ. Маам хувинтай усаа толгойд нь ойртуулахад буга усны үнэр авмагц толгойгоо өндийлгөн хувин руу шааж, ус залгилж эхлэв. Тэгэхэд Маам санаа авч халууны ба өвчин намжаах эм усанд нь хийж орхив. Тэр буга хэд хоног хэвтэрээсээ боссонгүй. Согоо нь хот тойрон бэлчиж, шөнө нь ижлийнхээ дэргэд ирж хэвтэнэ. Эх хүү хоёр аль сайн амттай үнэртэй өвс түүж өгөх боловч буга бага багаар зажлан хаяна. Харин хужир шүүг бүхлээр нь үмхэн хэмлэнэ. Эх хүү хоёр өдөр бүр усалж, шархыг нь угаан цэвэрлэж эм түрхэх ба нохой нь хэзээний л цээжин дор нь оцойн сууж шархыг нь долоож харагдана. Түүний шарх нь хунигдан эдгэрч буга босож явах болов. Тэр хоёр гэрээс холдон бэлчээрлээд үдэш нь гадаа ирж хонины захад хонох ба зарим халуун өдөр гэрийн сүүдэрт хэвтэн өнжинө. Буга нь эх хүү, нохой гуравт дасаж заримдаа гэрт орох гэж хаалгаар толгойгоо оруулчихаад даргар эвэр нь босгонд тээглэн гэрий нь яйжигнуулан өндөлзүүлдэг байв. Согоо нь хүнээс айхаа больсон ч хүн гар хүрэхэд үргэн зайлна. Идэр түүнд бүр хайртай болж хошуу ам, цээж сэрвээг илж, маажихад буга дуртай янзтай ажиггүй зогсоно. Идэр нэг удаа. - Ээжээ энэ бугын юугий нь оосорлон унадаг бол? гэхэд, ээж нь - Мэдэхгүй хүү минь, цаатан гэж цаа буга унадаг хүмүүс байдаг юм. Ээж нь багадаа нэг кино үзэхдээ харсан. Гэхдээ юуг нь яаж оосорлосон байсныг би санахгүй байна гэв. - Ээжээ энэ бугануудаа оргоод явчих болов уу, эсвэл алдчих бол уу гэж айх юм. Аавыг иртэл яаж тогтоож байх вэ? Ер нь энэ хоёрыг аргамжаад юм уу чөдөрлөж байя гэхэд, ээж нь - Ой хөвчид дураараа өссөн амьтдыг хүлж баглаад яахав дээ хөөрхий. Нэгэнтээ бидэнтэй дассан болохоор холдохгүй биз гэв. Ээж хүү хоёр нэг өдөр хонио хариулж явтал, хоёр буга замдаа нэг ч удаа хушуугаа газар хүргэлгүй явсаар Гэзэгт хайрхны арын мод руу ороод явчихыг харсан Идэр: - Ээжээ, ээжээ өнөө хоёр буга чинь тэр мод руу ороод явчихлаа. Одоо буцаж ирэхгүй, яана. Би хэлээгүй юу? Аргамждаг л байсан юм. - Миний хүү гэрээсээ олон хоног хол явбал гэрээ санана шүү дээ. Хөөрхий ойн амьтан ой модоо санаж л дээ. Буцаж ирэх байлгүй дээ гэв. Ээж хүү хоёр орой хонио хотлуулж ирэхэд буга согоо хоёр нь бараа ч үгүй байв. Тэр орой Идэр ихэд урамгүй, дуу шуу ч үгүй байв. Тэрээр зүүн гүвээн дээр гарч гэгээ тасартал харуулдсан боловч бараа харагдсангүй. Идэр чимээ анир чагнан удтал унталгүй хэвтэв. Нохой нь ч чимээрхэж хуцсангүй. Идэр өглөө эрт сэрж гарч харвал хоёр буга нь хотны захад хэзээний гэрийн амьтан шиг тавтай хэвтэж байгааг хараад Идэр тэсгэлгүй баярлаж: - Ээжээ, өнөө хоёр чинь нээрэн хүрээд ирж. Одоо энэ хоёр бүрмөсөн манай мал болжээ гэж хашгирсаар орж ирэв. Тэр өдөр хоёр буга бэлчээрт гарсангүй, гэрийн сүүдэрт ирж хэвтэв. Идэр «даргай» гэж нэрлэдэг бугаа эрхлүүлж, илж маажиж байснаа, түүнийг унаж үзэхсэн гэсэн хүсэлдээ хөтлөгдөн санаандгүй мордож орхив. Тэгтэл буга босон харайгаад тэр чигтээ аваад давхичихав. Буга ар тийшээ хумгар олон салаа эврээрээ Идрийн хоёр өвдгийг цээжин дээрээ хавсран дарж, ойчих байтугай хэлтийх ч аргагүй болжээ. Нохой нь эрхэлж тоглож байгаа нь юмуу, нэхэл дагал болж байгаа юмуу, хажуугаар нь хуцаж давхилаа. Буга гэрийн гаднаас босон харайх үед Идэр арай гэж “Ээжээ” гэж хашгирчээ. Түүний дууг сонсоод Маам гэрээс гарч, хүүгээ багын нуруун дээр шоохойтол суучихаад дэнж дээгүүр тоос манарган давж явахыг хараад, - Идээр, гэж хэд хашгираад алдаж орхив. Маам хашин хээртээ мордож баруун солгойгүй гуядан давхисаар зүүн гүвээн дээр гартал буга согоо хоёр Гэзэгт хайрханы хажуу өөд чавхдаж явав. Маамыг уулын бэлд ч хүрээгүй явтал буга согоо хоёр Гэзэгт хайрханы хажуугийн хад цохион дундуур дүүлэн харайлгасаар даваад явчихав. Халтар нохой нь ч тэднийг гүйцсэнгүй. Хол хаягдаад эзнээ тосон гүйж ирэв. Маам, хашин хээр, халтар нохой гурав Гэзэгт хайрханы эгц энгэр өөд өгсөж, тэднийг гүйцэх нэгэнт өнгөрчээ. Хүүгийнхээ тоос манарган давсан чиг рүү Маам нулимсаа дуслуулан харж зогсоод гүн бодол болов. Хүүгээ орхих уу, хонио орхих уу гэж бодсоноо гэрийн зүг буцах нь зөв мэт санагдав. Түүнийг эргэн явахад нохой нь хойноос нь даган шогшиж явснаа эргэн харж оцойн сууж байгаад эзэндээ ямар нэг юм хэлэх мэт хэд хуцчихаад Идэрийн явсан мөрийг шиншлэн уул өөд шогшин одов. Маам, Мандах хоёр хэн хэн нь хэдэн жилийн өмнө сумын сургууль төгсөөд нэгдэлдээ ирж ажилласан залуу малчид билээ. Тэд сүүлийн хэдэн жил нэгдлийнхээ сувай хонь хариулах болсон агаад хонио тарга тэвээр авахуулахын тулд отрын байдлаар хариулж заншжээ. Энэ жил ч мөн л тэр заншлаараа энэ зэлүүд хөндийд саяхан нүүж ирээд байгаа ажээ. Гэтэл ойрмог нэгдлийн захиргаанаас аймгийн төвд нэгдсэн суурийн ахлагч нарын түр сургуульд Мандахыг гурван сарын хугацаагаар явуулжээ. Идэр хүү өдөр бүр унинд уясан улаан даавууг нь нэг унь ахиулан уясаар нэлээд уджээ. Нэг өдөр, Идэр улаан даавуугаа, цэнхэр даавуунд тулгаж уячихаад: - Ээжээ, ээжээ аав маргааш ирэх болж гэж баяртай хашгирав. Маам унинд уясан даавуугаа хараад инээд алдаж, - Хаа байсан юм. Дахиад бараг сар дутуу байхад чи алгасч ахиулаад байж үү дээ гээд улаан даавууг нь дахиад үлдсэн хоногийн тоогоор ухрааж уяж өгөв. Мань эр заримдаа мартчихаад нэг өдөр хоёр унь ч ахиулчидаг байсан юмуу хэн мэднэ. Ямар ч гэсэн аав нь ирээгүй л байлаа. Хоёр буга өдөр нь холын бэлчээрт гараад, шөнө нь хаяанд нь ирж хоносоор, тэр хэд улам л ижил дасал болсоор байв. Нэгдлийн захиргаа бригадаас нь Мандахын нутаг бэлчээр, малын эрүүл мэнд тарга тэвээршлийг үзэхээр хүмүүс зөндөө л ирнэ. Нэг удаа малын эмч ирээд: - Чи хө эртээр бугаар хөлөглөөд давхиж байлаа гэж үү? гэхэд Идэр, - Тэгсэн, их хурдан гээч. Нисэх онгоц шиг уулан дээгүүр хамаагүй давхих юм билээ гэв. - Чи хө унах ч яахав. Аавыгаа иртэл сайн хариулж байгаарай. Битгий алдчихаарай гэв. Тэр өдөр Маам, хамгийн ойр нутаглаж байгаа айлд хэл хүргээд гэртээ ирэхэд орой болж байв. Тэрхүү хэл өгсөн айлынхан цаашаа суурь бриагдынханд хэл өгч хүмүүс цуглуулж, эрэлд мордохоор тохиролцсон аж. Маам хонио эрт хотлуулаад, хүүгээ ирж явна уу гэж Гэзэгт хайрханы зүг нэг харж, бригадын зүгээс хүмүүс ирж явна уу гэж харуулдан хүлээж, гэртээ орон гаран байлаа. Yдэш харуй бүрий болохын хирд нохой нь их л холоос давхисан бололтой хэлээ унжуулан аахилсаар гүйн ирж, эзнийхээ өвөр өөд цоройлсноо газар хөврөн эрхлэв. Маам нохойдоо цийдэм хийж өгөөд: - Халтар. Идэр яасан, Идэр хаана байна гэсэнд нохой нь сүүлээ шарван гийнан гасалснаа зүүн хойш харан хуцав. Тэгтэл удсангүй зүүн хойдох гүвээн дээгүүр өндөр нам хоёр хар юм бөртөлзөн гарч ирж яваа харагдав. - Ээжээ гэх Идэрийн сэргэлэн дуу сонсдоход Маам тэссэнгүй тосон гүйв. Буга тайван алхан ирж явснаа Маамд ойртон ирмэгц “энэ томоогүй хүүхдээ ав, намайг энэ хүнд ачаанаас салгаад өгөөч” гэсэн мэт хэвтээд өгөв. Миний хүү яаж томоогүйтэж байгаа нь энэ вэ? гэж Маам бугын эврийг өргөн өндийлгөж хүүгээ буулган авав. Тэднийг дөнгөж гэртээ ортол өмнөөс хэдэн морьтой хүн давхилдан ирэв. Тэд гэрийн үүдэнд ирж, мориноосоо буулгүй, мэнд ус ч асуулгүй, - За юу болсон бэ? Хаашаа явах вэ? бушуулъя гэлцэв - Би хүрээд ирсэн л дээ гэж Идэр гэрээс хашгирав. Тэд мориноосоо бууж гэрт орон настайхан нь: - Томоогүй тархи, ажил удаж, ээжийгээ зовоогоод гэж зэмлэхэд зарим нь - Сэргэлэн эр бугын нуруун дээр суух байтугай, Восток хөлөг дээр суудаг цагаа зөв гэж өөгшүүлж - За тэгээд чи хаагуур давхиж давхиж ирэв? гэцгээв Манай даргай саарал намайг унуулаад Гэзэгт хайрханы дээгүүр нисэж нисэж ар руу нь буугаад модны хаяанд очоод хэвтээд өгсөн. Би буух гэсэн. Намайг гэрээ олохгүй төөрөх байх гэсэн юмуу, түрүүлээд явган харьчих байх гэсэн юмуу намайг эврээрээ дараад буулгасангүй. Тэгээд буга газар хэвтээд би түүний дээр суугаад л байлаа. Тэгтэл манай халтар намайг эргэж очсон. Халтар маань бид хоёрын тойрч нэг нэг үнэрлэчихээд бугатай хошуугаа нийлүүлэн хэвтээд л байсан. Орой болохын хирд халтар маань гэрийн зүг явснаа эргэж хараад дороо сууж “харьцгаая” гэсэн мэт хау хау гэж хуцсанаа биднийг явахгүй болохоор буцаж ирж тойрон хуцаад дахин нэгийн зүг гүйж, биднийг хүлээн эргэн харж зогсоод байсан. Тэгснээ даргай саарал маань гэнэт босоод нааш явсан. Ирэхдээ ч газар дээгүүр явж ирсээн. Ай мөн ч хурдан амьтан юмаа. Сансрын хөлөг л тэгж хурдалдаг байх аа гэв. Нэг өдөр бригадын даргаас танайх удахгүй нүүж, намаржаа руу дөхөж бууна шүү, бэлтгэлтэй байгаарай гэж хэл иржээ. Энэ мэдээ Идэрийн сэтгэлийг ихэд түгшээсэн боловч, нүүх болтол аав ирнэ биз. Улаан цэнхэр хоёр даавуу нийлэхэд хоёр гуравхан унь үлдээд байна гэж бодон тайвширчээ. Одоо намар боллоо. Аав л бушуу ирээсэй. Буга ямар өвс иддэг бол? Аав бид хоёр бугандаа дуртай өвсийг нь тусгайлан хадаж бэлтгэнэ. Өвөлжөөнийхөө хашааны дэргэд тусгай пин барина. Хойтон хавар согоо нь хөөрхөн тугал гаргана. Сүүг нь сааж ууна. Хөөвөр зогдрыг нь авч хоршоонд тушаана. Мөн ч их ажил байна даа гэж Идэр бодно. Гэтэл нэг өглөө хоёр чиргүүл чирсэн белорусь трактор пажигнан ирэв. Суурийн ахлагч, жолооч хоёр ээжтэй нь хамжин гэрээ буулган яах ийхийн зуурдгүй ачаалав. Хоёр буга нь трактороос үргэн зүүн дэнж дээр гаран, эд яах гэж байгаа юм бол гэсэн мэт тэдний зүг харан зогсоно. Ээж нь ачаа хөсөгтэйгээ явж, Идэр халтар нохой хоёр хонио туух болжээ. Идэр хоёр бугаа хоньтойгоо цуг туух гэж хөөцөлдсөн боловч угаас тууж сураагүй амьтан болохоор явж өгсөнгүй. Идэр хонио хариулгаар нь туух зуур эргэж харсаар явав. Хоёр буга нь замдаа эргэж ч харсангүй өвсөн толгой ч шүүрэлгүй шууд явсаар Гэзэгт хайрханыг даваад явчихав. Тэдний хойноос нүдээ чилтэл харуулдан явсан Идэр гүн санаа алдан манайх бүхэл нүүдлийн газар, бараг хагас өртөө газар нүүж бууна. Тэгэхээр эд манайхыг олж очихгүй. Яг аавыг ирэх болохоор хоёр бугаа орхичихдог мөн хайрнаа гэж харамсан явав. Идэрийг очиход ээж нь шинэ нутаг дээр гэрээ барин төвхнөчихсөн байлаа. Идэрт цай унд уух ч хүсэл байсангүй. - Хоёр буга маань манайхыг олж ирэхгүй. Одоо яанаа гэхэд ээж нь: - Бидний мөрөөр хөөгөөд ирэх байлгүй дээ гэж хүүгээ тайвшруулахыг оролдов. Идэр хотныхоо хойдох гүдгэр дээр гарч баруун амнаас тоос татуулан ирэх унаа, машин, зүүн хойдох урт хөндий уруудан ирэх хоёр бугаа харуулдан зогссоор харанхуй болгов. Шөнө нь аль нэг нь ирж магадгүй тэгвэл нохой маань заавал биднээс урьдаар мэдэж чимээрхэн хуцна гэж чагнан хэвтсэн болов ч нохой нь ганц ч ган гэсэнгүй. Ашгүй хөвчийн зочин өнөө хоёр нь толгойн архан шил дээр хэзээний гэрийн мал шиг тайван хэвтэж байв. Идэр баярлахдаа: - Ээжээ, өнөө хоёр буга чинь олоод ирсэн байна гэж хашгирсаар гэрийн зүг гүйв. Гэртээ орж ирээд хүү нь - Одоо аав л ирэх хэрэгтэй байна. Аав яагаад ирэхгүй байна. Та юу гэж бодож байна? гэв. Ирэх хугацаанаасаа дөрөв тавь хоног өнгөрөөд байгаад гайхаж байсан Маам: - Харин л дээ. хөвч хэцэд төрж идээшсэн адгуус хүнд дасаж айл хүн бараадаж байхад, ханат гэрт төрсөн хүн, хань, ижил үр хүүхдээ мөрөөдөн ирэхгүй яах билээ гэж сэтгэлээ тайвшруулан - Ирнээ ирнэ гэв. Хүү дахиад л гадаа гарч тэртээ хөндийд ногоон торгон дээгүүрх шар утсан хаваас шиг өл халзан зам руу ширтэн зогсов. Гэвч тэр зүгт бүдүүхэн шувуу ч нисэж яваа үзэгдэхгүй байлаа.
|
| Хөвчийн зочин /Н.Надмид/ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна 13:20 Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах
|
Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах »»
|
|
Тэнэгэр говийн тэмээчдийн баяр үргэлжилсээр байна 10:45 Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг
|
Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг »»
|
|
Нийслэлийн нийтийн тээвэрт Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна 14:27 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй” 14:24 Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
|
Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан. »»
|
|
Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
|
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой. »»
|
|
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
|
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм. »»
|
|
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
|
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн »»
|
|
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав 12:42 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
|
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд »»
|
|
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв 12:09 Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
|
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. »»
|
|
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12:08 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 11:38 Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
|
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Осгосон байдалтай нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ 11:09 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 »»
|
|
Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарсан гэв 10:39 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо 10:20 Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
|
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, »»
|
|
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо 10:00 Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
|
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 09:45 Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар
|
Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар »»
|
|
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна 08:58 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” »»
|
|
Тог тасрах үеэр “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв 14:43 "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
|
"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр »»
|
|
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа 14:07 Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
|
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмыг хэлэлцэж байна 10:32 Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм. »»
|
|
Хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо 09:54 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр
|
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр »»
|
|
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн төв байгуулагдлаа 09:52 Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ,
|
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ, »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудын хуваарь 09:32 2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ.
|
2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ. »»
|
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ 15:10 Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н”
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н” »»
|
|
З.Төмөртөмөө: Иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 3 цаг хүлээж байна 15:06 НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн
|
НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн »»
|
|
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчдыг хамруулсан цахим уулзалтыг зохион байгууллаа 14:59 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Ц.Цогтбаатар бэртлээс эргэн ирж, аваргаа дахин баталлаа 11:39 “2028 оны олимп ойрхон байна даа”
|
“2028 оны олимп ойрхон байна даа” »»
|
|
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа” 11:01 “…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг
|
“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг »»
|
|
Монгол дахь гадаад ажилчдын тоо гурван жилд гурав дахин өсжээ 10:14 Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024
|
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарна 10:07 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай,
|
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай, »»
|
|
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна 10:01 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд »»
|
|
“УБТЗ” ХНН эх оронч худалдан авалтаараа салбараа тэргүүлжээ 21:43 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын »»
|
|
Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв 18:08 Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн
|
Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна 17:06 Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын
|
Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын »»
|
|
Бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө 16:12 Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт,
|
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт, »»
|
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|