2013-01-032012 оны Премьер лигийн онцлох 10 үйл явдлыг нэрлэж байна.
#10 Залуусын баг
Премьер лигийн зуны солилцоо наймаа бол тухайн оны онцлох үйл явдлуудтай зайлшгүй холбогддог.
Харин энэ жилийн хувьд хамгийн сонирхол татам наймааг Чэлси Лондон хийсэн. Тэд зуны солилцоогоор бүхий л багийн өөртөө нэгтгэхийг хүсч байсан Э.Азарыг, мөн түүнтэй хорших Оскарыг, М.Марин, Т.Азар, Ц.Азпиликуэта, В.Мөүзс гээд бүхий л гялалзаж буй залуусыг багтаа авчирсан.
Ингэснээр магадгүй жилийн дараа, 2, 3 жилийн дараа Европт маш хүчирхэг бүрэлдэхүүн бүхий багийн үүсгэх үндэс суурийг зассан.
Энэхүү алсыг харсан Чэлсигийн алхам ТОП 10-ыг эхлүүлж байна.
#9 С.А.Фэргюсоны хөшөөг босгосон
26 жилийн турш нэг багийн төлөө зүтгэж, Манчэстэр Юнаитэдын туулж өнгөрүүлсэн 100 гаруй жилийн хугаст нь хамт байсан агуу хүн бол СИР А.Фэргюсон.
“Түүнийг Юнаитэдэд байх 26 жилд:
- 5 АНГЛИЙН ЗАСГИЙН ТЭРГҮҮН
- 10 ЛИВЭРПҮҮЛИЙН МЭНЭЖЭР
- 12 АНГЛИЙН ШИГШЭЭГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ
- 19 СИТИГИЙН МЭНЭЖЭР солигдсон”
Энэ үгийг түүний хөшөөг Мөрөөдлийн театрын гадаа босгоход хэлсэн.
Түүнтэй хамт ажиллаж байсан, түүний удирдлага дор тоглож байсан хүн бүр түүнийг магтаж хүндэлдэг нь түүний ямар “хувь хүн” бэ гэдгийг тодорхойлно.
О.Г.Сульшер, Э.Кантона, Д.Йорк, К.Коул, В.Нистэлройе, Э.Ван Дэр Сар, Д.Бэкхэм, К.Роналду, В.Рүүни... Бүгд түүнийг хүндэтгэдэг...
Тэрээр багийн хамтаар 37 цом хүртэж, олон олон залуусыг “од” болгон гялалзах замыг нь зааж өгсөн. Түүний агуу амжилтыг бататган ийнхүү хөшөө босгосон нь 2012 оны ОНЦЛОХ 10 үйл явдлын нэг байлаа.
#8 Папис Сиссэ
Фрайебүргийн Сенегал эр өнгөрсөн жилийн гоёмсог гоолуудын нэгийг оруулсан. Ямар нэгэн тодруулга хийх шаардлагагүй биз, Чэлсигийн эсрэг оруулсан гоол гэхэд л хүн бүхний толгойнд байгаа болов уу. Түүний уг гоол нь BBC-гээс гаргасан “ПЛ-ийн Улирлын шилдэг гоол”-ын жагсаалтад нэгт орсон.
Чамин гоёмсог гоолуудыг оруулсан гэдгээр түүнийг #9-р байранд жагсаав уу? Үгүй ээ. Паписын хувьд 2012 оны 1 сараас эхлээд улирал дуустал 14 тоглолтонд оролцохдоо 13 гоолыг оруулсан лигийн хамгийн үр ашигтай тоглгогч болоход хангалттай үзүүлэлт байлаа.
#7 Ван Пэрси наймаа
Арсэналын баатар Тьерри Анригийн орыг залгамжилсан “нисдэг голланд” Ван Пэрси 8 жилийн хугацаанд хүчин зүтгэхдээ ердөө цомын тэмцээний л тэргүүн байр авлаа.
Гэхдээ сүүлийн 7 жилд цом өргөнө гэдгийг мартсан түүнийг багаа орхих уу, үгүй юу гэдэг яриа бишгүй л яригдсан.
Их буучдын зарим хөгжөөн дэмжигчдийн зүгээс Манчэстэр хотын хамгийн сайн скоутаар Вэнгэрийг нэрлээд байсан бол энэ удаад ч гэсэн үүргээ гүйцэтгэж Юнаитэдэд сайн довтлогчоо зарлаа. Гэхдээ дан ганц бурууг Вэнгэрт өгч болохгүй.
2011-12 оны улиралд Арсэналыг “чирсэн” Ван Пэрси хөгжөөн дэмжигчдийн зүгээс “жинхэнэ эр хүн”, багаасаа хэзээ ч явахгүй тоглогч гэж нэрлэгдэж байсан хэдий ч, олон хүнд гэнэтийн бэлэг бариад зогсохгүй бүр гайхшралд оруулж Улаан Чөтгөрүүдийн нэг болсон.
Өөр багт очиж болно, харин яагаад заавал МанЮ гэж? Ингэж олон хүн түүнийг буруутгасан ч, шалтгаан нь мэдээж ЦОМ ӨРГӨХ!!!
#6 Муамбаг бурхан өршөөг!
Премьер лигийн Болтон клүбийн хувьд төдийгүй лигийн хүрээнд, хөлбөмбөг сонирхогчдын хүрээнд нэгэн сэтгэл донсолгосон үйл явдал болсон нь ФА цомын тоглолтын үеэр Ф.Муамбагийн зүрх нь зогсож, эмнэлэгт хүргэгдсэн үйл явдал байсан юм.
Тоттэнхэмийн эсрэг тоглож байсан уг тоглолтонд тэрээр талбай дээр гэнэт унаж, 78 минутын турш зүрх нь зогссон ба түүний хэлж буйгаар өдгөө амьд явж буй “бурхны өршөөл” ажээ.
Түүний олон хөлбөмбөгчид найзууд болон хөгжөөн дэмжигчид, хотынхон нь түүний төлөө бүгд санаа зовнин, эмнэлэгт байхад нь сэтгэлийн дэм өгч байсан, түүнчлэн мэдээж хөлбөмбөгөөр байнга хичээллэж биеэ чийрэгжүүлж байсан нь түүний амьд үлдсэний гол шалтгаан болов уу.
Аяа хөлбөмбөг чи,
Амьдрал тэтгэх рашаан юм аа :D
Эцэст нь сониноос дуулгахад, 5 хоногийн өмнө “Муамба би румба бүжиг хийхэд ч бэлэн байна” гэж хэлж байна лээ шүү J
#5 Балотэлли – Яагаад үргэлж тэр гэж?
Сонин сэтгүүлийн эхний нүүрэнд бичигдэж, хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд үргэлж байдаг Премьер лигийн онцлох тамирчин бол Балотэлли.
2011 онд “Яагаад үргэлж би гэж” гэсэн бичигтэй цамцаа гаргаж гоолын баяраа хийж байсан бол 2012 онд ч гэсэн түүний барьсан гэнэтийн бэлгүүд, булчимгүй үйлдлүүд бишгүй байлаа.
2012 оноор түүнийг тодорхойлъё. Манчинигийн уурыг хүргэх үйлдлүүд, түүнтэй хэрэлдэх, нөхөрсөг тоглолтонд хаалганы урд өсгийдөж цохих, мөрөөрөө гоол хийх, Жо Хартыг бэлтгэл дээр шоглох, твиттэрээр зохисгүй зүйлс бичих...
Од байхад хэцүү байна уу Марио???
Гэхдээ 2011 оныг дурсвал бүр сонирхолтой шүү дээ, найз бүсгүйгээ араар нь тавьсан, гэртээ гал гаргасан, бэлтгэлийн цамцаа өмсөх гэж будилах гээд...
Тийм ээ, яагаад жил бүр ҮРГЭЛЖ тэр гэж?
#4 Арьс өнгөөр ялгаварлал
Луис Суарэз болон Эвра эхлэлтэй уг асуудал 2012 онд улам бүр хүчтэй яригдсан. Уг асуудал Антон Фэрдинанд болон Жон Тэрригээр үргэлжилж, бүр цаашлаад Клаттэнбүрг болон Чэлсигээр удаалж буй.
Хөлбөмбөгийн ертөнцөд төдийгүй дэлхий нийтийн хувьд чухал, маргаантай уг асуудал 2012 оны эхэнд Суарэзын буруутайгаар (+мөнгөн болон тоглолтын торгуул), 2012 оны 9 сард Тэрригийн буруугаар (+мөнгөн болон тоглолтын торгуул, мөн түүнчлэн шигшээ багийн ТОМООХОН ЖАВТИЙ), 2012 оны 11 сард Клаттэнбүргийн буруугүй гэсэн дүгнэлтүүдээр өндөрлөсөн. Гэхдээ холбогдох байгууллагын шийтгэлүүдийг тоглогчид авсан ч, тоглогч хооронд, хүмүүс хоорондын харилцаанд бүрэн шийдэгдээгүй асуудал хэвээр байсаар байна.
#3 Анри буцаж ирсэн
Английн Премьер лигийн түүхэнд тодоор бичигдэн үлдсэн шилдэг тоглогчдын нэг бол Тьерри Анри. Арсэналыг дэмждэг ч бай, дэмждэггүй ч бай, хөгжөөн дэмжигчдийн хүндэтгэлийг хүлээсэн тамирчин бол Т.Анри.
МЛС лигийн амралттай тааруулан Лондонд эргэн ирсэн Т.Анри багийн залуучуудтай бэлтгэл хийж, өөрийн нүр их туршлагаасаа залуучуудад заан, 2 сарыг Их буучдын хамтаар өнгөрүүлсэн.
Хэдий 2 сарын хугацаанд 4 тоглолтонд оролцсон ч олон мянган хөгжөөн дэмжигчдийг орилуулсан, баярлуулсан, нулимс гаргасан, огшоосон гоолыг ФА цомын 3-р шатанд Лийдсийн эсрэг хийснийг одоо ч гэсэн та бид бүхэн санаж байгаа байх.
Ахин нэг харъя.
#2 Абрамович: Энэ бол миний баг
Яг л ийм аашийг тэрээр гаргаж буй. Чэлсигийн төлөө хийж чадах бүхий л зүйлээ зориулж, цаг заваа гарган, сэтгэлээ зориулж буй хүн бол Роман Абрамович.
Ийм учраас Европт гайхагдсан А.В.Боашийг халах нь, Аваргуудын лигт түрүүлүүлсэн Р.Д.Маттэог халах нь, харин тэдний оронд Р.Бэнитэзийг авчрах нь өөрийн дур биз дээ?
Энэ мэт олон санааг дэвшүүлсэн, түүнийг буруутгасан, шүүмжилсэн, дэмжсэн дүгнэлтүүд Чэлсиг 2012 оны турш тойрч байна.
Хөгжөөн дэмжигчдийн зүгээс Бэнитэзийг үл ойшоон, “багаас яв” гэсэн утга бүхий зурагт самбаруудыг түүний эсрэг Стэмфордод өргөж буй ч үр дүнгээр Бэнитэз тэдэнд хариу барих боломж бий.
Юутай ч дасгалжуулагчийн асуудал тойрсон яриа Чэлситэй 2012 оны турш хамт байлаа. Гайхалтай, гайхшруулсан шийдвэрүүдийг гаргаж буй Абрамович 2012 оны онцлох явдлын удаах байранд бичигдлээ.
#1 Манчэстэр Сити: 44 жилийн дараа
Олон жилийн турш Манчэстэр Юнаитэдын сүүдэр дор дарагдаж ирсэн Манчэстэр Сити эцсийн мөчид ч гэсэн Юнаитэдын сүүдэр дор дарагдах тун дөхсөн.
Серхио Агуэрогийн 90+4’ дээр оруулсан гоолын ачаар тэд 1968 оноос хойш түрүүлээгүй байсан лигтээ түрүүлж, бүхэл бүтэн 44 жил хүлээсэн хөгжөөн дэмжигч өвгөний нүднээс нулимс гойжуулсан.
Талбай дээр тэнгэрийн цэнхэр өнгөтэй түмэн хөгжөөн дэмжигчид гүйж гаран, хотоороо, нийтээрээ уг баярыг Агуэрогийн гоолын дараа тэмдэглэсэн.
44, 43, 42,..., 3,2,1,0!!!
Энэ бол ПРЕМЬЕР ЛИГИЙН 2012 ОНЫ ХАМГИЙН, ХАМГИЙН, ХАМГИЙН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ БАЙЛАА!!!
Эх сурвалж:CSPORTS.mn