ХҮМҮҮН БИД ИЧИГ, ИЧИГ
2013-01-03/Хүмүүний сүйрэл III/
Ноднин бараг өдий багцаанд Хүмүүний сүйрэл I, II бодролоо бичиж байснаа үргэжлүүлэх учир шалтгаан гэнэт гараад, ийнхүү үзэг цаас нийлүүлж сууна. Уул нь үргэлжлүүлье ч гэж бодоогүй байсан чинь цаанаасаа ийм учиртай юм санж.  Юу вэ гэвэл, өнөөдөр 2012 оны 12 дугаар сарын 22-ны өглөө болж байна. Унтаж сэрчихээд бодож байсан чинь сонин сонин санаа орж ирээд болдоггүй, тэднийгээ алдчихаас өмнө ер нь босож цаасан дээр буулгадаг хэрэг гэж бодлоо л доо. Юун тухай өгүүлэх гэж буйг уншигч Та бараг л гадарлах шиг боллоо.
Өчигдөр өглөө сургууль дээр хичээл номгүй ч гэсэн хуучин хэвшлээрээ ажил руугаа гартал уул нь хүн амьтан хахалдаж байдаг манай Бага тойруу, Их сургуулийн гудамж нэг л эл хульхан, машин тэрэг ч цөөн юм шиг, юу билээ, өнөөдөр чинь амралтын өдөр бил үү гэтэл бас л биш, Баасан гараг, хичээл хаачихсан бил үү гэтэл, бас л биш, тэгтэл харин гэнэт “Өө, нээрэн тийм л дээ. Өнөөдөр чинь өнөө дэлхий сөнөх өдөр” гэж санаанд ордог юм байна. Гэтэл ийм сайхан өглөө дэлхий сөнөчих байх даа гэсэн шиг л нар мандаж байх юм. Ажил дээрээ иртэл манай муу хэд бараг цөмөөрөө ширээ ширээндээ сууцгаагаад, ерийн өдрөөсөө ч завгүй ажлаа хийгээд байцгааж байна, бас зүгээр ч үгүй хааяа нэг бие биенээрээ тоглоом тохуу хийсэн шиг суух юм. Би тэднээрээ бас нэг наадам хийчихмээр санагдаад, “Та нар чинь хэр баргийн хэрэгтэй, хэрэггүй зар олоод сонсчихдог атлаа очиж очиж дэлхий сөнөх зар дуулаагүй улс уу?” гэсэн чинь “Том” Галаа тэндээс “Энэ хавиар мухар сүсэгтэн алга шиг байна” гэв. Эдний ихэнх нь миний шавь нар болохоор би бас битүүхэндээ бахархах ч шиг…
Тийм ээ, бараг хоёр жилийн өмнөөс л Маяагийн цаг тооллоос үсэрсэн цуу яриа дэгдээд, энд тэнд лекц уншихад надаас зарим нь “Энэ тухай юу гэж бодож байна” гэдэг байлаа. Би эрхбиш шинжлэх ухааны хүн юм болохоор сансар судлал, одон орон, астрофизикийн үнэнийг л итгэдэг учир “За ер нь хэдүүлээ 12 сарын 22-нд уулзангаа яриагаа өрнүүлбэл яасан юм” гэдэг байлаа. Хоёр жилийн өмнө “Эртэч монголынхондоо” бас тэгж хэлж байсан санагдана. Оюутан шавь нар маань сониучирхаад асуухад нь “Намайг 21-нд хичээл, шалгалтаа хойшлуулна гэж битгий бодоорой” гэдэг байлаа. Тэгээд ч өчигдөр өнөөдөр хоёр надад хичээл, шалгалтын аль нь ч алга байлаа. Тэр “дэлхий сөнөхийн” өмнөх өдөр нь болохоор магистрын хичээл, захиргааны хурлын дараа ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр захирал, академич Л.Болдын илтгэлийг “шүүмжлэх” үүрэг ногдоод, дараа нь СУИС дээр Ардын жүжигчин Д.Чимэд-Осорын мэндэлсний 100 жилийн ойн хурал дээр илтгэл тавина гээд орой болтол ажиллаад зав байсангүй, юун яасан “Дэлхий сөнөхтэй” мантай. Өчигдөр тэр “дэлхий сөнөх” өдөр нь, Хэл зохиолын хүрээлэнгийн хурал дээр толь бичгийн асуудал ярилцах учир толь зүйчдээс юм асууя гээд очсон билээ. ШУА-ийн хурлын танхимд хүн цөөрсөн ч гэсэн хэлэлцүүлэг ид явж байна аа. Би ч санасан бодсон асуултандаа хариу авчихлаа. Миний ярих гэсэн гол зүйл энэ биш л дээ.
Маяагийн цаг тооллоос үсэрсэн цуу ярианд хүн төрөлхтөн маань “бяцхан” үймрээд авсан тухайд юм. Аанайхан манай хоёр хөрш, манайх гурав. Мэдээллийн бүхий л сувгаар элдэв таамаг таамнал хөврөөд … манайд л гэхэд эсгий гэр, лаа шүдэнз дуусаад, үнэ нь тэнгэрт хадсан сураг байна. Юу ч гэсэн “Баянхошуу”-нд байдаг дампуурах дөхсөн “Монлаа” компанийн агуулах хоосроод бизнес нь цэцэглэх тал руугаа орсон сурагтай. Овоо бэл бэнчинтэй зарим нь тэр тусмаа физик боловсролтон хүртэл ураг садангаараа хотоос зайдуу олноор нь эсгий гэр давхарлаж бариад, түлээ түлш, хоол хүнс базаагаад авсан ч гэх шиг … хавь ойрын амралтын газрууд хүнээр хахсан ч гэх шиг… Үгүй яах вэ, амьд мэнд үлдчихье гэсэн нь юу нь буруу байх вэ. Гэхдээ энд манай овоо сэхээтэн гэгдэх хүн урьд нь аав ээждээ эсгий гэр аваад өг гэхэд хад хайрцаг шиг байсан мөртлөө энэ дуулианаар сэмхэн гэр аваад барьчихсан байсан нь ичиг, ичиг гэмээр… Дарга даамлууд биднийгээ орхиод дэлхийн сүйрлийн дараа үлдчихье гэсэн санаатай байсан бол ичиг, ичиг… Биднийг сөнөчихсөн хойно та нар хэнийгээ удирдах юм болж байна? Гэхдээ арай ч тэгээгүй байлгүй дээ… За ер нь тэгээд хүн төрөлхтөн маань хаа хаанаа шинжлэх ухаанд биш, шинжгүй муу цуу ярианд итгээд үймэрч байгаа бол ичиг ичиг … Уул нь сэтгэлгээний овоо өндөрлөгт гараад байгаа гэж бодсон юм сан.
Гэхдээ би үүгээрээ шинжлэх ухааны танин мэдэхүйг хамгийн төгс төгөлдөр гэж тунхаглах гээд байгаа ч юм биш, шинжлэх ухаан бол ганцаар ноёлох ёстой танин мэдэхүй ч биш … Түүнд итгэж болох юм гэж бий, тайлж гүйцээгүй, тайлж хүч хүрэлцэхгүй нууцас ч гэж бий. Шинжлэх ухааны хүрэхгүй аглагт урлаг, хөгжим, яруу найраг хүрэх ч гэж бий. Чухам энэ тухай би өчигдөр орой СУИС дээр илтгэл тавьсан сан билээ. Энэ удаагийн “дэлхий сөнөх” тухай цуу ярианы учир тохиол бол чухамдаа шинжлэх ухааны гарын доорх л юм байхгүй юү. Түүнээс биш дэлхий сөнөх учир тохиол огт байхгүй гэх гээд байгаа ч юм биш, хэзээ нэг цагт ийм учир гарч мэдэх л хэрэг. Гагцхүү энэ удаагийнх бол арай л хэрээс хэтэрсэн явдал боллоо гэх гээд байна. Хамгийн гол нь үй олныг хэлмүүлж, сочоож байж олз омог олж байгаа бол бүхнээс ичгэвтэр, жигшмэртэй зүйл. Олз олборын төлөө амь амьдралаа тавигсад, үнэт зүйлсээ алдагсад ичиг ичиг… 12 сарын 21-тэй холбоотой үй олон марзан жишээ цугларсан боловч хэн ч гэсэн ичмээр зүйлээ хэлүүлэх, хоригоо уудлуулах дургүй байдаг болохоор үүгээр цаг цаасаа гарздахаас түдгэлзээд гол зүйлдээ оръё.
Энэ бүхний эцэст үлдэж буй хамгийн гунигт бодол бол хүмүүн бид чинь улам л тэнэгрээд, моншроод байгаа юм биш биз гэсэн эргэлзээ тээнэгэлзээ… Мянган жилийн өмнөхөөс, хоёр мянган жилийн өмнөхөөс бид ухаантай болсон уу гэсэн асуулт??? Өнөөгийн энэ байж байгаа царайг харвал үгүй л бололтой… Хэн ч биднийг, юу ч гээд мунхруулж дөнгөх юм байна гэсэн харуусал. Өнгөрсөн 11-р сарын сүүлээр шаалуу хүү Ромул, Ремул нарын үндэслэсэн Ром хотод зочилж, эртний хаадын цогцолбор Форо Романо /Foro Romano/ археологийн хотоор зочилж, түүний нөхөн сэргээсэн зургийг үзээд, үгүй энэ чинь 2000 гаруй жилийн өмнө ийм үзэсгэлэнт хот цэцэглэж байсан гэж бодохоор санаанд багтахааргүй байлаа. Амьгүй чулуу шороог амилуулан уянгалуулсан уран баримал, уран барилгын чуулбар нь шүү дээ.
Одооны сандвичин байшин, шилэн овоолгуудтай зүйрлэх ч юм алга. Хүүхэд биш, өндрийг бол тооцохгүй шүү. Арай урлаг сэтгэлгээ маань төрөл арилжсан юм биш биз… Уран барилга, хот байгуулалт гэснээс өнөөдөр манайхан хот байгуулалт гэдгийг хаяа хаяа дэрлүүлэн өндөр юм босгох гэж ойлгоод байх шиг байна. Энэ бол дуу дуугаа авалцаж, бие биенээсээ сочсон хашгираан юм. Юуных нь хот байх вэ дээ. Хэдэн жилийн дараа нийслэлд маань амьд хүн амьдрах аргагүй болоод, “Хот байгуулалтын дампуурлын музей” болох вий гэж эмзэглэх юм. Яагаад гэвэл энэ их юмыг чинь эргүүлээд яаж буулгах юм, хааш нь зөөж нүүлгэх юм, бөөн зардал сүйтгэл болно биз дээ… Тэгсэн доорхноо ичих нүүрэндээ илгэ нааж байгаад, бодлогогүй байгуулсан хот ингэж дампуурдаг юм гэсэн шүү “музей” болгоод, даян дэлхийд интернетээр зарлаад, жуулчдыг уривал харин лут их ашиг олж магадгүй. Цөөн хэдэн хөтөч тайлбарлагч үлдэнэ л биз. “Уг нь энд Засгийн ордон байлаа… энд Дуурийн театр байсан юм л даа” гээд л гадаад хэлээр ярьчихдаг хэдэн хүн байхад хангалттай. Хот байгуулалт, уран барилгын соёл мэддэг улс яаж ингэж болдгийг гайхан шогшрог.
Яах вэ бид газаргүй юм биш, Орхоны хөндий рүү пүүгээгээ аваад нүүцгээхгүй юү… Тэгээд харин алдаан дээрээ суралцаад ёстой нэг хот шиг хот байгуулаад авахгүй юу. Ер нь өөрсдөө чадахгүй бол гаднаас чаддаг мэргэжлийн хүн ганц хоёрыг урихад яадаг юм. Банкны захирлууд л уриад байх юм. Миний анд Ромын уран барилгачин Грациано Капитини л гэхэд уг нь ингэчих юм сан гээд л үглээд, шогшроод явдаг юм. Гэхдээ хардаад байвал өөр хүн урихгүй юу. Италиар дүүрэн уран баригачид байж байна билээ.
Ойрд мянган жилийн өмнөхөөс, хоёр мянган жилийн өмнөхөөс бид ухаантай болсон уу гэсэн асуулт л зовоогоод байдаг боллоо. Үүнд хариу өгч магадгүй нэг судалгаа ч гарсан байнаа. «Генетикийн чиг хандлага» сэтгүүлд хэвлэгдсэн шинэ судалгаанд хүн төрөлхтөн оюун бодол, сэтгэцийн чадвараа алгуурхан алдаж байна гэж бичжээ. Судалгааг тэргүүлэн ажилласан, Стэнфордын их сургуулийн генетикч Жеральд Крабтрийн баталснаар хүн төрөлхтөн 2000-6000 жилийн өмнө хөгжлийнхөө дээд түвшинд хүрсэн аж. Үүнээс хойш генетикийн хувьслаас болж оюуны чадамжаа алдсан байна. Хүмүүс 6000 жилийн өмнө хоол хүнсээ олж, үр удмаа өсгөх чадварыг маш сайн эзэмшиж эхэлсэн.
Харин ийм чадварт суралцаагүй нь мөхөж байв. Гэтэл бидний үед амьдрахад илүү хялбар болж, амьд гарах дадал зуршлаа алдсан гэж Крабтри тэмдэглэжээ. Үүнээс гадна хүний уураг тархи генетикийн мутацид эмзэг болж, оюуны хоцрогдолд орсон гэнэ. Оюун ухааныг бүрдүүлэхэд 2000-5000 ген ордог болохыг Крабтри тооцоолсон байна. Гэвч энэ тоо 3000 жилийн өмнөхөөс буурч эхэлжээ. Энэ хугацаанд хүн төрөлхтөн дор хаяж генетикийн хоёр том мутацид орсон аж. Энэ үйл явцыг бас чамгүй түргэтгэж мэдэх зүйл бол саяхан манай их хурал баталсан генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн [англиар: Genetically Modified Organism (GMO), францаар: Organisme Génétiquement Modifié [OGM] байгаа юм даа. Европод ийм ургамал ногоо тариалдаг талбайнуудаа устгаад, зөвхөн хязгаарлагдмал, хяналттай хүрээнд тариалж, дээрх шошгыг томоор сануулж бичээд, хямд үнээр зардаг байхад манайх их хурлаараа баталж л байх юм. Манийгаа маанагдуу болговол удирдахад амар гэж бодсон юм болов уу даа.
Биеэр мэдэх зүйлээсээ ярихад хөгжилтэй орны залуус маань ерөнхийдөө “эрхийн тэнэг”, “маанаг гайхлууд” болсон шүү дээ. Өнөө Оросын зохиолч Денис Иванович Фонвизиний зохиолоо нэрлэсэн “Өсөөгүй гайхлууд” /Недоросль/ чинь захаас аван, замаас үргэлжлэх болсон. Ямар сайндаа франц залуусын дунд асуулга судалгаа явуулахад 60 гаруй хувь нь төрийн захиргааны ажилтан болох хүсэлтэй гэсэн саналтай байж, хүмүүсийг алмайруулсан байх вэ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, бараг хэзээ ч халагдана гэж айхгүй, өдөр тутам харьцангуй чөлөөтэй байдаг нэг ажил шуу юм олж аваад, тэгс ингэсхийж, бэлэн цалин хүртчихээд долоо хоногийн өдөр цагийн ихэнхийг бар, ресторанд суусан шиг, эсвэл долоо хоногийн сүүлээр далайн эргийн наран шарлагын талбай дээр нүцгэн тарвалзсан шиг ганц олдсон насаа өнгөрүүлчих бэртэгчин хүсэл мөрөөдөлтэй гэсэн үг. Чөлөө цагаараа дурлалгүй үнсэлцэж, хурьцалдана.
Тэгээд л бол оо. Энэ хэр зэрэг лут мөрөөдөл вэ, тэгээд гол нь жар гаруй хувь нь гээд байгаа шүү. Ер нь энэ газрын хүмүүс хоолны ширээний ард бараг ихэнх цагаа бардаг бөгөөд ойр зуурын яль шальгүй ярианд хамаг үнэтэй цагаа зарцуулдаг. Америкт гэхэд хар нялхаасаа алаан хядаантай кино энэ тэр үзсээр байгаад, сэтгэцийн хийрхэлтэй болцгоодог юм шиг. Дөнгөж хэдхэн хоногийн өмнө Америкийн 20 настай залуу Адам Ланза ээжийнхээ толгой руу дөрөв буудаж цааш нь харуулчихаад, бага сургуулийн 20 хүүхэд, 6 багшийг автомат буугаар шүршиж хөнөөснийг та бүхэн сонсоо байлгүй дээ. Энэ бол ирээдүйн иргэншил хаашаа явж буйн нэг жишээ бөгөөд ганц удаа гарч буй хэрэг биш. Өнөө бидний үлгэр загвар болгон ярьдаг америк соёл, иргэншил гээч маань энэ. Гэтэл одоо болсон чинь тэр алаан хядаантай кино, үзвэрээ хориглохоор болоод байна.
Явж явж Хоононгийн Цэвэгмид гэдэг монгол өвгөний надад ярьж өгсөн “Цагаан агуйн хэлэлцээн” гэдэг домог санаанд орж ирээд байна. “Цагаан агуй” гэдэг нь өнөөх алдартай, орос, америк, монгол археологчдын судалсан манай Баянхонгор аймгийн Баянлигийн “Цагаан агуй” шүү дээ. Одоогоос 800000-аад жилийн өмнө хүн сууж, чулуун багажаа урлаж байсан газар гэдгийг аль хэдийнээ тогтоогоод Монголын түүхийг урагшлуулсан тэр агуй. Тэр газар одоогоос 3000 жилийн өмнө нэг том хэлэлцээн болсон юм гэнэ ээ. Тэр нь юун тухай юм гэсэн чинь хүн “хүмжих” тухай ярьсан юм гэнэ. “Хүмжих” гэдэг нь юу юм гэсэн чинь хүн өөрөө өөртөө хэрэгтэй бүх л юмаа хэний ч гарыг харалгүй хийж урлаж эдэлдэг байх тухай юм гэнэ. Тэгж л чаддаг байсан цагт монгол хүн хэний ч доор орохгүй, устаж алга болохгүй гэж хэлэлцсэн юм гэнэ.
Түүнийгээ бас их нууцалж хойч үедээ амаар дамжуулсан юм гэнэ. Тэгэхээр энэ нь өнөөгийн бидний ойлгодог “хүмүүжих” арай биш байгаа биз. Харин хүн хүн болох тухай гэсэн үг. Хүн яавал хүн байдаг вэ гэхээр өөрт хэрэгтэй бүх юмыг олж эзэмшиж, урлаж бүтээж чаддаг байсан цагт л хүн хэвээр байх юм гэнэ. Энэ нь хэдийвээр баларлаг цагийн домог боловч нэг чухал философи санаа хэлээд байгаа биз. Тэр цагийн хүн өөрсдөө багаж зэмсгээ үйлдээд, түүгээрээ өөрсдөө хоол хүнсээ олж төхөөрч идээд, нүцгэн биеэ хувцаслаад, хэрэг гарвал биеэ анагаагаад, үр хүүхдээ дагуулан сургаад, орон гэрээ төвхнүүлээд яваад байдаг байж. Гэтэл өнөөгийн бид болохоор тэднийгээ агуйд л сууж байсан юм чинь биднээс яавч тэнэг байсан байж таараа гэж бодоод байдаг. За, уучлаарай, тэгвэл тийм биш, тэдний уураг тархи, сэтгэхүйн хөгжил биднийхээс илүү ч байсан байж болзошгүй. Илүү биш юм бол дутуу л лав байгаагүй гэсэн үг. Сэтгэх арга барил, шүтэх шүтлэг нь өөр байсан байж болно л доо.
Бэлэн технологи ашигладгаа ухаантай болсон гэж тооцож болохгүй л дээ. Өнөөдөр бид ухаантай боллоо гээд “дэлхий сөнөх” сургаар эсгий гэрээ л бараадаад байгаа биз дээ. Өөр илүү шийдэл олох нь яасан юм. Магадгүй эсгий гэр лүүгээ тоож шагайдаггүй олон хүн энэ өдрүүдээр чухам л гэр барьцгаажээ. Далд ухамсрын гэмээр энэ үйлдэл чинь бидэнд нэг л юм хэлээд байна даа. Монгол язгуур соёлоо судалж, сурвалжлах ажлаар насны ихэнхээ барсан над мэтэд энэ нь хувь заяаны гашуу юм шиг санагдаад байна. Ямар ч хүн аймшигтай тулгарахдаа ээжийгээ дууддаг шиг, та нар минь аюулын чимээнээр эсгий гэрээ дуудацгаалаа.
Тэгэхээр одоо би юу гэж хэлэх гээд байна гэвэл, та бидний өвөг дээдсийн бүтээсэн өв их соёл чинь санаандгүй байтал ийн хэрэг болдог юм шүү. Тийм болохоор тэнүүн амгалан явах үедээ тэр бүхнээ бүү адалж шоолж байгаарай л гэх гээд байна. Яагаад гэвэл энэ маань монголчуудыг, биднийг хүмүүн болгосон суурь ухаан, ухаарлын учиг юм шүү гэх гээд байна. Тэгээд урьд өмнөх нийтлэлд давтсанаа дахиад хэлэхэд бид сэтгэлгээний морио юүлэх цаг болсон байна. Монголчууд бид бол байгалийн ном, хүмүүний ном хоёрыг уншиж байж “хүмжиж”, хүмүүн болцгоосон юм шүү дээ. Одоо түүнээсээ ичиж цэрвээд байхын хэрэггүй л болов уу. Ноднин өдийд Францын Тур хотын ойролцоо байдаг Леонарда Да Винчийн амьдралынхаа сүүлийн жилүүдийг өнгөрөөсөн Кло Люсе шилтгээнд зочлох үеэр энэ их хүний хэлсэн мэргэн үгсийг ханан дээр нь барласан байсны дотроос нэгэн мэргэн үг миний санаанаас огт гарахгүй байна. Тэр бол “Байгаль хэзээ ч алддаггүй, хүн л алдаа гаргадаг” гэсэн үг болой. Монголчууд их эртнээс чухам яг ийм л сэтгэлгээгээр явж, байгалийн номыг уншиж, түүнтэй зохицож, ертөнцийн хамгийн тулгуур үнэнд тулсан учраас цагийн цавиргааг гэтэлж, тэсэж үлдсэн юм. Бидний өвөг болох “монгол Леонарда” ийн сэтгэж үр удмаа хүмүүн болгосоор ирсэн юм. Хүн- хэрээ юу гэж донгосохоос илүүтэй, хон хэрээ юу гэж “донгодохыг” сонсож, тайлж чаддаг байсан гэсэн үг. Гагц бид өөрийн гэсэн болгоноо голж шилдэг ёрын зантай болчихжээ. Уул нь байгалийн номд итгэдэг хэвээр байсан сан бол 12-р сарын 21-нд тэгж үймж аймах, элэг доог болох огтхон ч хэрэггүй байлаа. Монголчууд бид ичиг, ичиг.
2012. 12. 22
Алтан тэвшийн хөндий
http://dayarmongol.com |
| ХҮМҮҮН БИД ИЧИГ, ИЧИГ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Э.Халиунболд, П.Мөрөн нар 16, 20-р байрт эрэмбэлэгдлээ 14:24 “Дакар Ралли”-гийн хамгийн урт өдөр болох 483 км замтай наймдугаар гараа өндөрлөлөө. Элсэн манхан тал ихтэй тус
|
“Дакар Ралли”-гийн хамгийн урт өдөр болох 483 км замтай наймдугаар гараа өндөрлөлөө. Элсэн манхан тал ихтэй тус »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Өнөөдөр төв, говь, зүүн аймгуудын нутаг руу зорчих гэж байгаа бол цасаар шуурах тул анхаараарай 13:45 - Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул
|
- Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул »»
|
|
Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилуулжээ 12:17 “Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны
|
“Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны »»
|
|
Японд машин худалдан авах гэж байгаа бол эхлээд зогсоол эсвэл гаражтай байх шаардлагатай 12:14 Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай.
|
Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай. »»
|
|
Э.Энхтуул: Дотоод гоо үзэсгэлэн гэрэлтсэнээр гаднах төрх улам тодордог 12:11 Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн
|
Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн »»
|
|
Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө 11:11 Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан
|
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан »»
|
|
Үнэмлэхгүй жолооч осол гаргаж хоёр хүн гэмтжээ 10:49 Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд
|
Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд »»
|
|
Улсын нөөцөөс туулах чадвартай сайтай автомашин, техник, хэрэгслийг хүлээлгэн өглөө 10:24 Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга
|
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга »»
|
|
Солонгосын 3 иргэн Монголын 9 иргэнтэй бүлэглэн хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж ашиг олж байсныг илрүүллээ 10:08 Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд
|
Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд »»
|
|
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-д ажиллалаа 10:06 Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн /2026.01.14/ өдөр ЦДҮС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл,
|
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн /2026.01.14/ өдөр ЦДҮС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл, »»
|
|
“УБТЗ” ХНН: Монгол Улсын нутгаар 2025 онд 3850 транзит галт тэрэг дамжин өнгөрсөн 10:03 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Орон сууцны үнэ өмнөх оноос 13.6 хувиар өсөж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр үнэтэй байна 10:00 Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувь,
|
Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувь, »»
|
|
Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа 09:56 Засгийн газрын өнөөдрийн /2026.01.14/ хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө,
|
Засгийн газрын өнөөдрийн /2026.01.14/ хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, »»
|
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт театр, стадион барихыг эсэргүүцсэн хуульчдын нэхэмжлэлийг шүүх хүлээн авчээ 15:26 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн »»
|
|
“УБТЗ” ХНН 3850 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрүүлж шинэ амжилт тогтоожээ 15:21 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна 15:12 Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын
|
Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 12:43 Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна
|
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна »»
|
|
Онцгой байдлын алба хаагчдад олгодог албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдлийг 30-40 хувь нэмэгдүүллээ 12:29 УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны
|
УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны »»
|
|
Дүрээ хувиргасан залилагчдын дөнгөнд орж хохирсоор байх уу? 11:39 Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс
|
Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс »»
|
|
“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах ажил үргэлжилж байна 10:50 Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд
|
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
#Closed_Cases | Хамт архи уусан хүнээ гэрт нь оруулж өгөөгүйн улмаас ял авчээ 10:23
|
|
|
Түрээсэлсэн автомашинаа бусдад зарсан үйлдлийг илрүүллээ 09:50 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн »»
|
|
Эмнэлгийн 27 нэгж, 32 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө 09:10 Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон
|
Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон »»
|
|
УБТЗ хөх нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж байна 19:36 Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл
|
Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт ажиллаж байна 19:32 Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн
|
Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн »»
|
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрх судасны 4 шинэ технологийг Монголдоо нутагшуулж чадлаа 18:57 Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт »»
|
|
Ногоон нуур орчмын тохижилтод 5.5 тэрбум, Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөнийхөд 4.8 тэрбум төгрөгийг төсөвлөжээ 14:36 Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ.
|
Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ. »»
|
|
Гол, нуурын мөс цөмөрч хоёр иргэн амиа алджээ 14:10 Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж,
|
Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж, »»
|
|
А.Баяр: ШУТИС-ийн багш нарын бүтээсэн бүх төрлийн "автомат хаалт онгойлгодог чип"-ийг нийслэлээс дэмжиж 9 дүүрэгт суурилуулна 12:39 Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС
|
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС »»
|
|
Б.Хурцыг АН-ын удирдлагын түвшинд ажиллуулахгүй байхыг шаардаж, О.Цогтгэрэлд ил захидал хүргүүлжээ 11:59 “Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр
|
“Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр »»
|
|
Х.Ганхуяг: Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байна 11:54 Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа
|
Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа »»
|
|
Энэ жил Таван шар зэрэг 12 байршилд борооны ус зайлуулах шугам шинээр угсарна 11:06 2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези,
|
2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези, »»
|
|
“Таны интернэт банкны мэдээлэл алдагджээ” гэх мессэж линк илгээн, иргэдийг залилж байна 10:12 Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг
|
Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг »»
|
|
Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчилжээ 09:24 Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг
|
Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг »»
|
|
Сэрэмжлүүлэг: Цочир хүйтэрч, шөнөдөө -40-45 хэмийн хүйтэн хонох өдрүүд айсуй 09:09 2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай
|
2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай »»
|
|
МАН-ын ЕНБД Я.Содбаатар БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Шэнь Миньжюаньтай уулзлаа 09:06 Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа
|
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа »»
|
|
Хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албанд дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ 09:05 УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж,
|
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж, »»
|
|
Хилчид өвөлжилт хүндэрсэн үед малчдад бодитой дэмжлэг үзүүлж байна 09:03 Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна.
|
Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна. »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 3 хувиар нэмэгдсэн байна 08:56 Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр
|
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр »»
|
|
Дорноговь аймагт ажиллахаар очсон ганц бие залууст зориулж хэрэглээний зардлаа төлөөд, үнэгүй амьдрах 18-20мкв байрны төсөл эхлүүллээ 15:31 Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment"
|
Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment" »»
|
|
Барсачууд супер цомыг 16 дахь удаагаа хүртлээ 15:06 Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2
|
Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2 »»
|
|
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ 13:17 Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу
|
Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу »»
|
|
Баригдаж буй орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгсөн 260 иргэнийг 2,0 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулан залилжээ 11:48 Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн
|
Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн »»
|
|
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл 29 минут явна 11:37 Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
|
Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. »»
|
|
Жүжигчин П.Бат-Амгалан цээжнээс 220кг шахаж, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо 11:07 “Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга
|
“Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга »»
|
|
Мөс цөмөрсөн дуудлагаар ажиллалаа 11:03 1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас
|
1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас »»
|
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ 10:46 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
Трамп АНУ Гренландыг худалдан авахгүй бол Орос, Хятад орж ирнэ гэв 09:00 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Трамп: АНУ Гренландыг ямар ч хамаагүй аргаар авна 13:01 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг »»
|
|
Ираны ард түмэн тэмцэж байна 08:53 Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл
|
Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл »»
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|