2012-12-30JANE HIRSHFIELD

ЖЕЙН ХИРШФИЛД
TNE ENVOY.
One day in that room, a small rat.
Two days later, a snake.
Who, seeing me enter,
whipped the long stripe of his
body under the bed,
then curled like a docile house-pet.
I don’t know how either came left.
Later, the flashlight found nothing.
For a year I watched
As something— terror? happiness? grief?—
entered and then left my body.
Not knowing how it came in,
Not know how it went out.
It hung where words could not reach it.
It slept where light could not go.
Its scent was neither snake nor rat,
neither sensualist nor ascetic.
There are openings in our lives
Of which we know nothing.
Through them
The belled herds travel at will,
Long –begged and thirsty, covered with foreign dust.
ЦООНОГ.
Өрөөнд оготоно орогнох болов.
Өдөр,хоногийн дараа могойтой болчихов.
Орж ирэхийг минь харчихаад
Орон доогуур гулган мушгираад
Урт тууз шиг биеэ эвхээд
Унтаад өглөө,тэр могой.
Өнөөх амьтан дараа нь гарсан уу? Бүү мэд.
Өдрөөр гэрэл тусгаад ч олоогүй.
Аз жаргал,аймшиг,уй гашуу...
Аль аль нь дотор луу минь ороод л,гараад л,
Амьсгал мэт байхыг би жилжингээ мэдэрлээ.
Яаж орсныг би мэдэхгүй.
Яаж гарсныг би мэдэхгүй.
Харагдах ч үгүй,баригдах ч үгүй ,тэр мэдэрхүй
Хамаг биед минь наалдаад авсан,үгээр хэлшгүй.
Оготоных ч биш,могойных ч биш,үнэргүй мэдэрхүй
Огтын харанхуй руу ороод л явчихсан.
Амьдралд минь хар цооногууд байдгийг
Анзаарах ч үгүй явах юм даа,хүмүүс бид!
Адгаж хангинасан хонхны дуудлагаар юм шиг л
Ангасан олны цуваа тоос болон
Адын цооног руу урсах юм даа!
2012.12.16.
ДЭВИД ЛЕМАН.
Өвдөлт
“Хайрлаж дурласан бүсгүй минь
Намайг хайрлаасай гэж би хүссэн.
Харин одоо, гологдсондоо гомдохгүй ээ,
Фулбрайтын тэтгэлэг аваагүйгээ ч тоохгүй.
Олон хөнгөлөлттөй,өндөр цалинтай ажлыг минь
Олхиогүй зальтай этгээд булаагаад авчихсан.
Үүнтэй ч бас эвлэрсэн,миний л заяа биз.
Үйлийн үр биз гээд,Бурханыг бодоод залгичихсан.
Өехий дээр нэг юм тээглэчихээд л,сороод л,
Эндэл хагацал зөгнөөд л хөндүүрлэнэ.
Жаргал цэнгэл,эрх чөлөөг минь чөдөрлөснөө
Жаахан жаахнаар эргүүлж өгөх юм.
Эрдэнийн чулуунаас хатуу болтол цэцэглүүлээд л
Энэ өвдөлтөө бид тэжээгээд л байх юм"
Алмайрсан олон хүлээн зовниноод л.
Аахай уухай болон бахархан хашгирах үед.
Ай хөөрхий,тэрээр өвдөлтөндөө шатаж дуусна.
Орчуулсан Жамсрандоржийн Оюунцэцэг.