 |
|
 |
|
Баавгай шиг эрийг хямдхан заръя |
|
|
 |
|
 |
Баавгай шиг эрийг хямдхан заръя
2012-12-28
Эхнэр баахан тоо бодсон хэдэн хуудас цаас гаргаж ирсэнээ, 
- За, "Баавгай" минь хоёулаа үнэн шударгаар ярилцъя. Бид хоёрын хамт амьдарсан арван хэдэн жилийн дотор чиний олсон мөнгө, гаргасан зардлыг тооцож үзлээ. Чиний гаргасан зардал олсон орлогоосоо хорь дахин давжээ. Харин миний олсон орлого гаргасан зардлаасаа зуу дахин их байна. Ийм шударга биш амьдарч болох уу?... Чиний ажилгүй байсан хугацаа ажилтай байсанаасаа гурав дахин их гэсэн тоон үзүүлэлт гарч ирлээ. Тэгэхэд би дандаа "илүү цаг"-аар ажиллажээ... Би "новширч" байгаа юм биш шүү. "Новшрох" байсан бол аль хэдэн жилийн өмнө "новшрох" байлаа. Намайг "Ново"-д наймаа хийж байхад оросын мафийн толгойлогч надад дурлаад арван сая рублийн алмаазан бөгж "бэлэглэх" гэж байхад л би "новширчих" байсан. Бээжингийн "Ритан" захын босс хужаа хорин сая юанийн автомашинаар "сүй" тавья гэж гуйхад нь "зангаа хувиргаж" болох байсан. Гонконгийн хөрөнгийн нэг биржийн захирал сая долларын үл хөдлөх хөрөнгө бэлэглэж, хамт амьдаръя гэж миний араас "гүйдэг" байхад чамайг би "тонгорвол" болох л байсан. Гэтэл би тэгээгүй. Чи ер нь миний хичнээн сайхан бүсгүй гэдгийг нэг удаа ч гэсэн тунгаан бодож үзсэн үү? Цаана чинь эрчүүд эхнэрт чинь "дурлаад" байна. Царайлаг сайхан бүсгүй гээд "хөлөө хугалчих" гээд байна. Мөнгөтэй хөрөнгөтэй гэж залуучууд эргүүлдээд байна... Гэрээсээ хамраа цухуйлгадаггүй болохоор чи юу ч мэдэхгүй л дээ. Энхрийхэн эхнэрт чинь сээтэн хаясан эрчүүд юу хийхэд ч бэлэн болчихлоо. Алтны уурхайн лиценз өгье гэж байна. Албан тушаал амаллаа. Аль яаманд очих уу гэж байна. Дээрээс нь миний наймааны ажил "цэцэглээд" эрч хүчээ авлаа. Хүрээ минь өргөсөж байна. Дээгүүр зиндааныхан надтай "зөвлөлдөх" гэдэг болжээ. Намайг хувьдаа банктай болсоноос хойш улс төрийн намууд сонирхоод байна. Ерөнхий болох уу, дэд болох уу гэж янз бүрийн санал тавиад байна. Ийм их эрчим хүчтэй, энерги дулаантай, цогтой хийморьтой, цолгин эмэгтэйг "цохолж" харахгүй эрчүүд гэж нэг ч алга... Намайг огт ойлгож "хардаггүй" нэг эр Монголд байна. Тэр бол чи. Чи намайг эрэгтэй хүний нүдээр харж, эр хүний сэтгэлээр зурж, "хөрөг зургийг" минь хоймортоо залдаггүй. Чи намайг энэ гэр бүлийг тэжээх ёстой, тэтгэх үүрэгтэй, тэртэй тэргүй ингэх л ёстой тэнэг зарц гэж боддог. Харин чи өөрөө хэн юм бэ? Амьдралын ноён нуруу эр хүнийхээ үүрэг ролийг огоорч, тэжээвэр өнчин ишиг шиг эхнэрээрээ "тэжээлгэсэн" тэтгэврийн "хөгшин" юмуу? Тэлээтэй хурга уу?... Чи бид хоёрын "байр" солигдсон он жилүүдийн өмнө хэн буруутай юм бэ? Би "нөхрийн" ажил гүйцэтгээд, чи гэрт "эхнэр" болж, гэрийн мухар сахиад... Энэ бүхэнд чамайг долоовор хуруугаараа гар буу шиг чичилж буруутгах гэсэн юм биш ээ. Анх чамайг "наймаанд" яваад "шатчихаад" ирэхэд ямар хүнд байсаныг би ойлгоно. "Найз нь ёстой чадахгүй юм байна. Бүдүүн хадуун над шиг хүн хамаг юмаа ангайж байгаад алдаад дуусах юм байна. Миний найз овсгоотой сэргэлэнгээрээ яваад үз. Хань нь гэртээ хүүхдүүдээ хараад байж байя" гэсэн чиний өрөвдөлтэй дуугаар өмгөнөн хэлсэнээс хойш би чиний оронд "наймаанд" явсан нь үнээн. Харин чи бид хоёр ингэж шийдсэн зөв байсан билээ. Би харин "наймаа" гэдгийг яруу тодоор нь "яралзуулсан" шүү. Хятадуудын "судсыг барьж", оросуудын "зүрхний цохилтыг атгаж", монголчуудын "эвийг олж" ёстой нэг бужигнуулаад өнгөрсөнийг урт, дунд, богины бүх наймаачид мэднэ. Тэд хэрэв дурсамжийн ном бичвэл миний нэр нилээн дээгүүр явна даа. Чингисийн цэрэг байлдан дагуулж байсан бараг бүх нутаг орноор явж "цөм" наймаа хийсэнийг түүхэнд бичихгүй ч түмэн хэлнээ. Ингэж наймаанд явсанаараа миний нуугдмал авъяас нээгдэж, "том том" наймаа хийж, "тодорч томорсон"-ыг чиний наад цүдгэр гүзээ хэлээд өгөх байлгүй. "Шатах" үедээ "шатаж" явсаан. Наймаа гэдэг таашгүй тоглоом. Олох үедээ олсоон. Тарваганы арьсаар "шархаа" нөхөж, хүний хар цагаан хэл ам "идэхээр" лунжгар хөдөлж" явлаа. Жил ирэх тусам наймаа минь өргөжиж, худалдааны том төв байгууллаа. Өөрийн гэсэн компанитай болж, хувийн банктай боллоо. Эмэгтэй хүний нягт нямбай, ухаалаг сийрэг зангаар хүссэн оргилдоо би хүрсэн. Мэдлэг боловсролоо дээшлүүлж, улс төрийн академи ч төгслөө. Орос, хятад, англи хэлээр ус цас шиг ярьдаг боллоо. Нийгэмд миний байр суурь бэхжиж, худалдааны танхимын хүндэт гишүүнд сонгогдлоо. Миний ололт амжилт бол зөвхөн минийх биш монголын олон мянган хөдөлмөрч эмэгтэйчүүдийн гавъяа юм. Сонин сэтгүүлээр миний тухай худал үнэн зөндөө л юм гардаг. Эртээд чиний уншиж уурлаад ялаа алдаг сэтгүүл дээр намайг Италийн мафитай холбоотой гэж ажиг ч үгүй "туусан" байсан. Гэхдээ муугаар хэлүүллээ гээд миний ажил төрөл, худалдаа бизнес уруудаж доройтсон юм алга. Миний хувьд өөрийн тухай товчхон өгүүлэхэд ийм байна. Харин миний "Баавгай" өөрийнхөө тухай юу гэж хэлмээр байна даа. Мэдээж чи өөрийн "өгсөлт дээшлэлт"-ийг миний үйл ажиллагаатай бүү хутгаарай. Чиний жин л нэмэгдсэн болохоос хувь хүний хувьд гарсан "өөрчлөлт дэвшлийг" би л лав энэ арван хэдэн жилд олж харсангүй. Чамайг би сайн мэдэх тул юуны түрүүнд хүрэлгүй сандаргаж, нүүрийг чинь "улалзуулаад" яах вэ. Өөрийнхөө тухай сайн бодож бэлтгээд, энэ цаасан дээр бичиж өгөөрэй гэж эхнэр маань надад зөвлөлөө. "Захирал тушаасан" ч юм билүү. Энэ гэрт "том хүн" шүү дээ, манай авгай чинь... Чингээд миний бие эхнэрийнхээ хэлсэнээр өөрийнхөө тухай бичихээр үзэг цаас ширээн дээр тавилаа. Эхнэрийн хэлдэг үнэний ортой л доо. Бие хааны хувьд баавгай шиг "том эр" боловч хувь хүний хувьд энэ гэрт би хамгийн "жижигхэн" нь болжээ. Хэдэн хүүхдүүд сургууль соёлын захад хүрч эхнээсээ магистр, бакалавр, докторант болоод явчихлаа. Хүний хөгжлөөрөө, нийгмийн дэвшлээрээ "хоцрогдсон" ганц "хуучин хүү" бол би байна. Хөмөрсөн тогоонд намайг эхнэр минь" жийчихэв үү", зах зээл хэмээх зальтай нь жаалдаг нийгэм "чихчихэв үү", ямартаа л намайг амьдралын далай эрэг рүүгээ "шидчихсэн" нь үнэн болов. Гэхэдээ л би "нүглээ" цагаатгахын тулд ямар нэгэн юм бичих хэрэгтэй. Утсан чинээ улаан амиа уснаас "хуурай" авч гарахын тулд "нүглээ наминчлах" хэрэгтэй болсон юм. "Туйлын хайртай халамжит хань минь ээ. Чинийхээ хүссэнээр молхи би вээр хун цагаан цааснаа хөх бухын мөр шиг үсгээр цэнгэн чуулъя. Ахуй амьдралдаа арчаагүй эр хүн миний бие адтай нь арслан шиг архирдаг амьдралын өмнө бутанд хярсан туулай шиг бүлтэлзэн байж, булгилан түгших зүрхнийхээ хэмнэлтийг чагнан, аймшиггүйгээр хэдэн өгүүлбэр тэрлэхийг зорилоо. Сайн мууг минь чамаас минь өөр ийнхүү чин үнэнээр нь хэлэх хэн ч үгүй билээ. Чи бид хоёр "аяны үүргэвчээ" сольсон эгэл тэр хаврын өдрөөс хойш миний бие үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж, өрх гэрийн арын ажлыг амжуулах болсон нь миний амьдрах чадвар, бүтээлч сэтгэлгээ муутай, зах зээлийн овсгоо самбаагүй, унхиагүй дорой зантай минь яах аргагүй холбоотой. Чаддаг нь чаддагаараа амьдардаг хүний орчлонд гурил зуурч ч үзээгүй би чамайг орлон үлдэхдээ миний огт мэдэхгүй "орчин ахуй" намайг хүлээж байгааг огт мэдээгүй. Тэр тусмаа хоолны давс тааруулна гэдэг тийм чухал зүйл байдаг гэдгийг ч би тааварлаагүй. Тогооч ээж, толиотой эмээтэйгээ өссөн би "гал зуух" гэдэг бол гэр бүлийн хамгийн анхдагч шинжлэх ухаан, айл өрхийн гал голомт гэдгийг хиншүүн дотор нүдээ хорсгон, утаа май дунд хоолны халбагаа хайн, түмпэн саваа түчигнүүлэн унагааж байхдаа мэдэрсэн. Дандаа будаатай шөл, гоймонтой шөлөөр хүүхэд хоолшдоггүйг шөл нь ширгэсэн будаатай шөл будаатай хуурга болоход, гоймонтой шөл гоймонтой хуурга болоход би ухаарсан. Яваандаа архаг "тогооч" болох үедээ дээр нь жаахан ургамлын тос, хэрчсэн сонгино хольж хутгаад амттай болдогыг ойлгосон. Мах хэрчих гээд хуруугаа хэрчих, гоньд нүдэж байгаад хумсаа "авах", түлэгдсэн хоолныхоо савны ёроолыг хусах ямар хэцүү байдагыг би аажим аажмаар ойлгож "хэрсүүжсэн" болой. Энэ хэдэн жилд дипломгүй болохоос биш би муугүй тогооч болсон л доо. Чи намайг "Баавгай" гэж дууддаг. Яс юман дээр энэ хэдэн "бамбарууш"-даа амттай, олигтой хоол хийж өгөх сөн гэж амсаж туршсаар "Цагаан баавгай" бий болсон юм. Баавгайд чи угаалгын машин, тоос сорогч, цахилгаан холигч, кофе чанагч, талх шарагч, будаа чанагч, түргэн буцалгагч, өндөг хуваагч, ногоо хэрчигч, сармис няцлагч, самар бутлагч гээд шинжлэх ухааны нээлтүүдийг цаг тухай бүрд нь хангаж байсан тул "Баавгай" сүүлдээ хачин залхуу баавгай болсон. Хүнсний захаас "хобби"-гоороо хоол хүнсээ цуглуулдаг байсанаа хүүхдүүддээ цаасан дээр бичиж өгөөд гүйлгэдэг боллоо. Угаасан хувцас орны даавуугаа гаргаад өөрөө хэцэн дээр хатаадаг байсан бол том охиноо зарна. Аргагүйн эрхэнд хүүхдүүдээ сургууль цэцэрлэгээс, оройтсон үед нь дугуйлан секцнээс нь машинаараа авч хүргэхээс бус лазан нь хөдөлбөл том хүүдээ машины түлхүүрээ өгчихнө. Хүүхдүүд томрох тусам "Баавгай"-гийн хийх ажил багассан. Он жилүүд цонхны өмнүүр өнгөрөх машин тэрэг шиг жирэлзэн өнгөрнө. Нэг мэдэхэд арван хэдэн жил өнгөрчээ. Гэрээ сахихаас өөр ажилгүй "Баавгай" зугаагаа гаргах гэж байрны хөгшчүүлтэй гадаа шатар, даам тоглоно. Хаанаас ч юм бэ хөзөр тоглодог "найзууд"-тай болов. Хааяа бас ганц "юмаар" үзнэ. Тэгсээр хөөрхий "Баавгай" сэмхэн "балгадаг" болжээ. Баавгай шиг биетэй юм чинь тасарч унатлаа их үзнэ. Илүү дутуу гаж зангүй тул хүүхдүүдийнхээ үгэнд ороод дуугүй унтаад өгнө. Гэрийн бараа хардаггүй эхнэр нь төрхөмдөө хөөгдөөд ирсэн юм шиг хойд урд хөршүүдээрээ "айлчилдаг" ажлын айлчлалтаа дуусгаад, суурин сууж, худалдаа наймаа өрнүүлэх болсоноос хойш "Баавгай" хэл аманд өртөж эхлэв. Энэ гэрт биеэ оторлосон, ажилгүй ангайсан нэг "хувалз" байсаныг эхнэр нь гайхалтай соргогоор "олж" илрүүлэв. "Баавгай чи тэнд тэдэн цагт хүрээд ир. Би орой гэрээ хийх уулзалттай... Тэнд бариулж байгаа барилга дээр яваад оч. Барилгачид нь тоосго зөөгөөд байна... Байна уу, сонсож байна уу?... Ямар удаан юм бэ? Худалдааны төв дээр шалгалт ирэх нь. Хурдан очиж, анхааруул... " гээд эхнэр нь юу гэж тушаана түүнийг нь биелүүлдэг ажилтай болжээ. Жолооч, бие хамгаалагч, нарийн бичгийн дарга, харуул, манаач гээд эхнэрийнхээ хамаг юманд нь дуудлагаар очдог "Баавгай"-г "Миний хань очоод хоолоо хийж бай. Хүүхдээ тос. Би оройтож магадгүй. Салхивчаа онгойлгоод ороо засаарай... Би Сингапур явлаа. Тав дахийн өглөө онгоцны буудал дээр тосоорой" гэх мэтээр эхнэр нь нэг минут ч амар заяа үзүүлэхгүй. Амар түвшин нам гүм амьдарч байсанаас хойш олон жилийн дараа "Ир. Оч. Яв" гэдэг яаруу адгуу амьдралд "Баавгай" нэг биеэ мөч мөчөөр нь хуваах шахуу явах болов. Олон жил гэр сахисан "Баавгай" толгойтой үснээс их ажилтай эхнэрийнхээ тушаал даалгаврыг харин цаг алдалгүй биелүүлнэ. Үүнийг нь эхнэр үнэлж, дуртай машиныг нь сольж өгдөг байлаа. Нэг гэм нь "Баавгай" өөрийн толгойгоор нэг ч зүйлийг шийдэж байсангүй. Чадахгүй ч үгүй. Гэртээ сая төгрөгний хөрөнгө оруулалт битгий хэл өөртөө ямар гутал авч өмсөхөө ч мэдэхгүй. Хамаг юмыг нь эхнэр гэдэг "Их захирал" л зохицуулна шүү дээ. Цахилгааны инженер мэргэжилтэй "Баавгай" зах зээл эхэлсэнээс хойш мэргэжлээрээ ганц өдөр ч ажиллаж үзсэнгүй. Эхнэр гэдэг хүний улаан будагтай амыг харж, түүний гартаа хэлхсэн утсаар "хүүхэлдэй" шиг амьдарсаар өдий хүрчээ. Салтаандаа "юм" унжуулсан л болохоос биш "эмэгтэй" хүн шиг гэр зуур хоол унд, угаалга цэвэрлэгээ гэж явсаар олон жилийг үдсэн юм. Тэр харин уран зохиолын номнуудыг энэ олон жилд чамгүй уншжээ. Өдрийн халтар сонинуудыг ч дугаар алгасахгүй уншина. Гэртээ комьпютер тавиулснаас хойш хүүхдүүдтэйгээ булаацалдаад, нет шагайна. Энэ л нь түүний соёл боловсрол байсан даа. Тэрнээс биш мэргэжлийн нэг ном ч бариагүй. Өнгөрсөн жилүүдийн тухай өөрийн төрсөн сэтгэгдлийг нууж хаалгүй бичсэнийг болгооно уу? Энд нэг зүйлийг зориуд тэмдэглэхэд намайг "Баавгай" болоход хамгийн их "нөлөөлсөн" хүн чи шүү. Өршөөгөөрэй, гэмгүй хүнийг гөрдсөн байж ч мэднэ... Миний өөрийн арчаагүй байдал үүнд буруутай гэдэгт маргах хэрэггүй. Харин миний хонгор өрх гэртээ тусгүй, өөртөө арчгүй "Баавгайг" яая гэж бодно вэ, дураараа л бол. Хөөгөөд явуулсан ч айх юм алга. Хүүхдүүд минь намайг хаяхгүй байлгүй. Нэгэн дээр нь очоод "хэвтээд" өгнө шүү. Цагийн юм цагтаа гэдэг. Чи бол мөнгөтэй хөрөнгөтэй, өнгөтэй зүстэй сайхан хүүхэн. Урьдын юм ул болж хойчийн юм зул болно гэгчээр санаа бодол чинь өөрчлөгдөж, тайван амгалан байж чадахгүй байгаа бол намайг явуул л даа. Гадуур нэг бэлэвсэн хүүхнүүд байна. Ар гэрийг чинь олон жил харж, үр хүүхдүүдийг чинь өсгөж өгсөн юм гээд надад машин байр өгөөд тусад нь гаргах юмуу? Харин намайг ажилд аваарай. Би гэр бүлээ тэжээх хэрэгтэй шүү... Чи ч насны "наймаачин" хүн дээ. Зарах, худалдах юманд бузгай. Эсвэл муу найзыгаа зарчихдаг юм уу?... Би "борлогдчихвол" чамд "өргүй" болно. Энэ муу майга "Баавгайг" худалдаж авах амьтны хүрээлэн цэнхэр гариг дээр олдох байлгүй дээ. Тэгээд чи надтай "тооцоо" хийсэн цаасаа урж хаяад, жинхэнэ баавгайны арьс олж аваад хоймортоо өлгөчих. Зөв буруу бичсэн бол уучилж өршөөнө үү. Эрхэм таныгаа хүндэтгэсэн "Баавгай" гуай" Гуай, муай гээд ёжлоод байгаа санаатай. ... Эхнэр маань миний бичсэнийг уншингуутаа шууд ураад хаячихав. Уур гэнэт дүрсхийлээ. -Ядарсан хүнийг чи битгий доромжлоорой -Харин чи хүн доромжлохоо болиорой -Яаж чамайг доромжилсон юм бэ? - "Баавгай"-г зарчих гээд... Юу дэмийрээд байгаа юм бэ? - "Баавгай" чамд хэрэггүй юм бишүү? -Үгээ олж яриарай. "Баавгайг" буцааж "хүн" болгохоосоо өнгөрсөн. Тэгээд ч энэ "Баавгай" чинь зоо паркийн амьтан биш. Миний хүүхдүүдийн эцэг, миний хайртай хань байхгүй юү -Чи одоо надаар тоглоод байна уу? -Эхлээд "тоглосон" юм аа. Одоо бол огт үгүй. "Баавгай" ийм гомдомтгой гэдгийг би мэдэж байсан л дээ. Гэхдээ жаахан "тоншмоор" санагдаад... Ийм өхөөдмөөр "Баавгайг" яаж зарж болох вэ? Хамраа унжуулаад тэр хүүхэд шиг... Алив миний "Баавгай" хүрээд ир дээ. Нүднийх нь нуухыг аваад өгье.. Хоёрдугаар хувилбар: -Мөрөөдөв өө чи. Би чамд гэр орныг нь бэлтгэж өгөөд чамайг хадамд гаргаж өгөх үү. Чам шиг "Баавгайг" тоож суух хүүхэн олдох уу даа... -Харахгүй юү. Тоох нь уу, яах нь уу... -Хэрвээ чамайг эр хүн гэж эмэгтэй хүний нүдээр "сээтэлзээд" ханилж суух эм сүвтэй юм дагуулаад ирвэл би өвлийн идшийг чинь бэлтгэж өгөөд, сар бүр мянган долларын хандив өгье -Чи нээрээ, намайг басаад байна уу? Чиний "хар"-тайг би мэднэ шүү дээ. Анх намайг хоёр найз хүүхэнтэй чинь Улаан-Үд явахад яаж хардлаа. Шатлаа гээд байсан хүүхнүүдтэй наргиад хэдэн төгрөгөө дуусгачихаж гэж хардсан биз дээ. Тэгээд миний оронд өөрөө яваагүй билүү... - Өө за за. Өнийн юм санагдуулдаг байна ш тээ... Чи тэр хүүхнээ дагуулаад ир. - Дагуулаад байтугай тэврээд ирнээ... Чи ч өөрөө танина. Эртүүд намайг түүн рүү явуулж, мөнгө авчруулсан биз дээ... -Хүүе, нөгөө Алтны уурхайн захирал авгай юу? -Авгай гэж. Чамаас арав дүү хүүхэн шүү. Авгай гээд өөрөөсөө хөгшин болгох янзтай. -Тэр яасан юм бэ? Чамтай "унтсан" юмуу? -Тийм юм одоохондоо болоогүй ээ. Тэгэхдээ би түүнд "таалагдсанаа" мэдэж байна. -Яаж? -Надтай цай ууж суугаад, явуулах дургүй байсан юм. Амралтын газар дараа уулзъя гэж утсаа өгсөн шүү дээ -Чи тэгээд очих сонирхол байна уу? -Нэгэнт чиний нүдэнд багтаж шингэхгүй болсон бол ирээдүйгээ бодно доо. -Бүү давар. Чамайг би гавлаад машиныхаа ард авч явна шүү тэгвэл... Гуравдугаар хувилбар: -Би чиний санааг мэдье гэж бодсон юм. Гэтэл чи шалгалтандаа бүдэрлээ. Чи миний тухай ийм л саланги сарниу бодолтой явдаг юмуу? Ийм санаатай байвал чи бид хоёр нэг гэрт хамт өдөр хоног өнгөрөөгөөд яах вэ. Амь амьдралаа бодъё. Хүүхдүүд ч том болсон. Чи бид хоёрын тусалцаа бараг алга. Дур дурандаа өөрсдийн замаар амьдаръя даа. Өдий насны улс хэрэлдэж муудалцаад яах вэ. Учир зүйгээ олоод хэл амгүй хоёр тийшээ болъё. -Эм хүн ингэж шийдсэн бол би юу гэх вэ. Амьдар чи минь амьдар. Надаас сайхан эр нөхөртэй болоод насан туршдаа жаргаж суугаарай гэж ерөөе. Харин чи надад том байшингаа орхиорой. Би хэдэн хүүхэдтэйгээ амьдаръя. Энэ хэдэн хүүхдийг өсгөсөн болохоор хажуугаас нь холдмооргүй байна. Ач зээгээ ч гэсэн хараад сууж байх минь... - Уруул нь бүр унжчихсан байна ш тээ. Хаанаас тийм балай юм болдог ий? Миний хань итгэчихсэн үү? Хүүхэд шиг юу ч болоогүй байхад... унжийгаад... Удахгүй чи бид хоёр өвөө эмээ болох гэж байхад сална мална гэсэн дэмий яриагаар яах вэ. -Ёо ёо. Чамайг үнэнээсээ хэллээ гэж айлаа шүү. Хэн нь тэгээд "ач зээ"-тэй болгох гээд байна? -Том хүү л байхгүй юү. Найз охин нь гурван сартай жирэмсэн. Чамд хэлээгүй юмуу? -Хэлээгүй. "Захирал"-тай шууд харьцъя гэж бодсон юм байгаа биз дээ. Надтай тоож ярих биш дээ. Би бол энэ гэрийн зарц. -Чи ч бас "захирал" шүү дээ. -Юуны? -Яагаав, "Баавгай" гэдэг айлын... Гурван хувилбар гаргасан боловч "салгаж" дийлсэнгүй. Энэ хоёр хувь заяагаараа "гагнагдсан" хосууд байна. Яг болно гэдэг чинь амар ажил биш юм аа. Даваажавын Эрдэнэмөнх
|
/SHUUM.MN/ |
| Баавгай шиг эрийг хямдхан заръя |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (3) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин хөөрхөн юм дээ кк
2015-04-25 | 10:07:51 | 202.70.37.34 | |
Зочин хөөрхөн юм дээ кк
2015-04-25 | 10:07:49 | 202.70.37.34 | |
Зочин элэг татлаа хөөрхөн юм
2012-12-29 | 21:30:00 | 202.131.242.2 | |
|
|
|
|
|

Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна 13:20 Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах
|
Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах »»
|
|
Тэнэгэр говийн тэмээчдийн баяр үргэлжилсээр байна 10:45 Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг
|
Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг »»
|
|
Нийслэлийн нийтийн тээвэрт Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна 14:27 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй” 14:24 Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
|
Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан. »»
|
|
Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
|
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой. »»
|
|
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
|
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм. »»
|
|
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
|
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн »»
|
|
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав 12:42 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
|
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд »»
|
|
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв 12:09 Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
|
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. »»
|
|
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12:08 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 11:38 Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
|
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Осгосон байдалтай нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ 11:09 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 »»
|
|
Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарсан гэв 10:39 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо 10:20 Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
|
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, »»
|
|
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо 10:00 Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
|
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 09:45 Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар
|
Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар »»
|
|
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна 08:58 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” »»
|
|
Тог тасрах үеэр “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв 14:43 "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
|
"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр »»
|
|
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа 14:07 Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
|
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмыг хэлэлцэж байна 10:32 Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм. »»
|
|
Хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо 09:54 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр
|
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр »»
|
|
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн төв байгуулагдлаа 09:52 Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ,
|
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ, »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудын хуваарь 09:32 2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ.
|
2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ. »»
|
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ 15:10 Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н”
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н” »»
|
|
З.Төмөртөмөө: Иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 3 цаг хүлээж байна 15:06 НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн
|
НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн »»
|
|
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчдыг хамруулсан цахим уулзалтыг зохион байгууллаа 14:59 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Ц.Цогтбаатар бэртлээс эргэн ирж, аваргаа дахин баталлаа 11:39 “2028 оны олимп ойрхон байна даа”
|
“2028 оны олимп ойрхон байна даа” »»
|
|
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа” 11:01 “…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг
|
“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг »»
|
|
Монгол дахь гадаад ажилчдын тоо гурван жилд гурав дахин өсжээ 10:14 Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024
|
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарна 10:07 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай,
|
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай, »»
|
|
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна 10:01 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд »»
|
|
“УБТЗ” ХНН эх оронч худалдан авалтаараа салбараа тэргүүлжээ 21:43 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын »»
|
|
Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв 18:08 Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн
|
Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна 17:06 Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын
|
Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын »»
|
|
Бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө 16:12 Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт,
|
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт, »»
|
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|