Богдсын намтар
2012-12-27Анхдугаар богд Жэвзүндамба хутагт 
Лувсандамбийжанцан (1635-1723)
Өндөр гэгээн Занабазар хэмээн алдаршсан Монголын анхдугаар богд Жэвзүндамба нь Түшээт хан аймгийн Илдэн бэйлийн хошууны нутаг Усан зүйл хэмээх газар \одоогийн Өвөрхангай аймгийн Зүйл сум\ 1635 оны модон гахай жил Түшээт хан Гомбодорж, хатан Ханджамц нарын гэрт мэндэлжээ. Гурван сүүдэртэйдээ Манзушри бурханы магтаал Жамбалцанжод номыг цээжээр унших, 4 настайдаа Энэтхэг, Төвд хэлээр зарлиг зохиолыг унших, азарын хэлээр ярих зэрэг сонин гайхамшигийг үзүүлж байв. Мөн Жамбалин номун хаанаас увш санваар, енса брүлгү Лувсанданзанжамцаас равжун сахил хүртэж Лувсандамбийжалцан хэмээх алдартай болжээ. Төвдийн V Далай лам Агваанлувсанжамц, Банчин богд Лувсанчойжижанцан, Найчун чойжин нар Жэвзүн Дарнатын хувилгаан мөн болохыг тодруулж таван сүүдэртэйд нь Их Монгол уулын энгэрт байх Ширээт цагаан нуурын дэнжид Монголын шашны тэргүүн анхдугаар Богдоор өргөмжлөн ширээнд залжээ. Гэгээний арван гурван сүүдэртэйд нь Түшээт хан Гомбодорж, Шолой сэцэн хан нар Их Монгол уулын энгэрт үргэлжид суух сүм барьж өгсөн нь хожмоо Баруун хүрээ гэж алдаршжээ.
Арван таван сүүдэртэйдээ 1649 онд Түвдэд хүрч V Далай лам, Банчин богд нараас судар тарни, гүн ухааны номлолуудыг хүртсэн байна. Төрөлх нутагтаа эргэж ирээд Хангай ханы Шивээтэд Бүтээлийн сүмийг, 1654 оны морин жилд Хэнтий нуруунд Их хүрээг, 1702 онд Зүүн хүрээг үүсгэн байгуулсан байна. Мөн Төвдийн Гандан, Сэра, Дашлхүмбэ зэрэг хийдэд лам явуулж шашны гүн ухаанд суралцуулж байжээ. Өндөр гэгээн 1686 онд Бүтээлийн сүмд заларч байхдаа Монгол, Энэтхэг, Төвд гурван улсын номын хэлийг тэмдэглэж болох Соёмбо үсэг зохиож Ганжуурыг монгол хэлнээ орчуулах ажлыг эхэлсэн ажээ. Монгол орондоо "Жалзэ тэмбан" хэмээх Ганжуурыг залж өөрийн мутраар гурав дахин бичиж бүтээх, Данжуурын 225 ботийг залж олон шавь нарын хамт шинээр бичих, Хурлын уншлага, Найман мянгат, Тогтоолын хураангуй, Алтангэрэл, Банзрагч, Их бодь мөрийн зэрэг, Хангал зэрэг номын барыг сийлүүлж хэвлэлийн ерөөлийн үгийг бичжээ. Өндөр гэгээн "Маани бүтээхийн гүн арга", "Жинлавцогзол", "Пунцаггүсүм" зэрэг зуу гаруй номоос бүрдсэн нэг боть зохиол туурвижээ. Эндээс "Маани бүтээхийн гүн арга" бүтээл нь Э, Вам хоёр үсгийг арга билгийн илэрхийлэл болгон тарнийн дээд ёс "Цагийн хүрд"-ний ёс лугаа хослон бясалгах аргыг номлосон байна. Мөн 5-р Далай ламын намтар, хятадын шар зурхайн гол ном "Нолзинчэнмо", Шалүва лозвагийн "Даг-Иг-Са-Ма-Дог" хэмээх номуудыг шавь нарын хамт орчуулсан байна. Тэрээр Очирдара бурхан, Ногоон Дарь эх, Язгуурын таван бурхан, Аюуш, Манал зэрэг бурхад олныг бүтээсэн нь эдүгээ монголын соёлын хосгүй нандин өвд зүй ёсоор тооцогдож байна. Өндөр гэгээн шашны зүтгэлтэн төдийгүй Монголын нийгэм улс төрийн амьдралд онцгой үүрэг гүйцэтгэсэн нь түүхэн баримтаар нотлогддог юм.
Зарим судлаачид түүхийн ээдрээтэй нөхцөлд түүний явуулсан холч мэргэн бодлогыг ухааралгүй урваж шарвасан мэтээр буруу ташаа тайлбарлаж байсан нь харамсалтай. Өндөр гэгээн Манжийн Энх-Амгалан хааны дэргэд олон жил сууж шашин номынхоо үйлийг тасралтгүй явуулахдаа өөрийн эрдэм чадлаар Манжийн хаанд шүтэгдэн хүндлэгдсээр булаан эзлэх бодлогыг нь сулруулж монголчуудын хил хязгаарын дархан байдал, соёл заншлын хэв маяг хэвээр хадгалагдан үлдэх түүхэн боломжийг бүрдүүлсэн юм. Манжийн Энх-Амгалан хаан Өндөр гэгээнийг олон зүйлээр сорьж байсныг тэрбээр оюун ухааныхаа гайхамшигт чадвараар даван туулжээ. Жишээ дурдвал: Нэг удаа Энх-Амгалан хаан Өндөр гэгээнийг ордондоо залахдаа тусгайлан зассан сэнтий суудлынх нь доор Ганжуур залаад "Хутагт та морилон суу" хэмээн урьсан байна. Ингэхэд Өндөр гэгээн сэнтий суудалдаа суухынхаа өмнөхөн жижиг бөерөнхий шилийг сэнтийд хүргээд суужээ. Манжийн Энх-Амгалан хаан "Халхын Богд минь бурхан багшийн зарлигласан Ганжуур ах уу? Та ах уу?" гэсэнд Өндөр гэгээн "Бурхан багшийн зарлиг ах байлгүй яахав" гэсэнд Энх-Амгалан хаан "Та тэгвэл бурхан багшийн айлдсан судар номон дээр суучихлаа" гэжээ. Тэгээд үзсэнд Өндөр гэгээний суудлын дор дан хоосон цаас байсан гэдэг. Гэгээнтэн тэр суудалд суухынхаа өмнө шил хүргэсэнээр номын бүх үсгийг шилэнд хураасан байжээ. Иймэрхүү олон удаагийн сорилго хийгээд давж чадаагүй учир Манжийн хаан Өндөр гэгээнд үнэхээр сүжиг бишрэл төрүүлсэн гэдэг. Ийм ч учраас Энх-Амгалан хаан ордны дотоод түшмэлүүддээ хэлэхдээ "Би газар газрын олон сайн лам нартай уулзаж учирч явсан. Халхын энэ богд шиг ийм сайн ламыг үзээгүй" хэмээн үнэлж байсныг Өндөр гэгээний төвд намтруудад тэмдэглэсэн байна. Шашин, төр, нийгмийн зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазар 12-р жарны хаврын тэргүүн сарын 14 буюу аргын тооллын 1723 оны 2 дугаар сарын 18-д жанч халсан байна.
Манжийн эзэн хаан Найралт төв хааны зарлигаар Өндөр гэгээн Занабазарын дурсгалд зориулж Амарбаясгалант хийдийг шинээр бүтээн байгуулж 1736 онд Тэнгэр тэтгэгч хааны үед барьж дууссан юм.
II богд Жэвзүндамба хутагт
Лувсандамбийдонмэ (1724-1757)
Хоёрдугаар богд нь Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутаг Туул голын сав Өгөөмөр хэмээх газар Одоогийн Төв аймгийн Алтанбулаг сум\ эцэг Эфү чин ван Дондовдорж, эх Баярт нарын гэрт 1724 онд луу жилд сонин гайхамшигийг үзүүлэн мэндэлжээ. 1727 онд дөрвөн нас сүүдэртэйд богдын дараа дүр мөн эсэхийг тодруулахаар Банчин богд Лувсан-Ишид айлтгасанд тэрээр Халхын богдын хоёрдугаар дүр мөн хэмээн тодруулж Лувсандамбийдонмэ хэмээх нэрийг хайрлажээ. 1729 онд зургаан нас сүүдэртэйд нь Саадаг хэмээх газарт Халхын хоёрдугаар богдод өргөмжилж даншиг мандал өргөн их ёслол үйлдэж урьд дүрийн бүх эрх ямба, хэргэм цол, шагналыг олгожээ. Энэ үеэс урьд дүрийн эрх ямба, хэргэм цол, шагналыг дараа дүрүүдэд олгож байхаар журамлажээ. Тэгээд Хөхнуурын Донхор хутагт Агваанжамбалданзанг ёнзин багшид шүтэж судар тарнийн номын рашаан цаглашгүйг хүртсэн байна. Хоёрдугаар богд 13 сүүдэртэйдээ 1737 онд өөрийн ёнзин багш Манзушри ламтан Агваанжамбалданзангийн хамт Манжийн эзэн хаан Тэнгэр тэтгэгчид бараалхаж тэр жилдээ нутагтаа эргэж морилон 1739 онд Их хүрээнд Жүд дацан, 1745 онд Дамдин янсангийн хурал, 1750 рнд Манзушри ламын хийдийг байгуулж байжээ. II богд1756 онд Их хүрээнд гүн ухаан судлах Дашчоймпэл дацанг байгуулж Гүнчин лам Жамъяншадвийдоржийн игчааг тогтоожээ. Тэрээр шашин номын үйлийг тасралтгүй зохиосоор XIII жарны гал үхэр жилийн өвлийн адаг сарын 27 буюу аргын 1757 оны 1 дүгээр сарын 5-нд таалал төгсчээ. Хоёрдугаар богдын амьдарч байсан үе нь монголын нийгмийн байдалд Манжийн түрэмгийлэл хүчтэй өрнөж, Манжийг эсэргүүцсэн Хотгойдын Чингүнжав, Амарсанаа нарын бослого гарч дарагдсан үе байсан бөгөөд түүний ах Ренчиндорж ван Чингүнжав, Амарсанаанарын Манжийг эсэргүүцсэн хөдөлгөөнд оролцсоны учир Бээжинд цаазаар авахуулж байжээ. Манжийн төрөөс шадар ван Ренчиндоржийн дүү тул II богд Жэвзүндамбыг ч хараа хяналтандаа цагдан сэргийлж байсан юм. II богд нь сүм хийд номын үйлийг ихээхэн хөгжүүлсэн монголын шашны том зүтгэлтэн байв.
III Богд Жэвзүндамба хутагт
Ишдамбийням /1758-1773/
Гуравдугаар Богд Жэвзүндамба Ишдамбийням нь 1758 онд Түвдийн Литанд түшмэл Данзангомбо, эх Норжинбаммо нарын гэрт мэндэлжээ. Манжийн төрөөс II богдоос хойш Жэвзүндамба хутагтуудыг төвдөөс залж байхаар тогтсон нь Манжийн төрийн бодлого байв. III богдыг 1Ү Банчин-Эрдэнэ Халхын богд III Жэвзүндамба мөн хэмээн тодруулжээ. Түүнийг залахын тулд Шижирбаатар тэргүүтэй хүмүүс ердийн хөсгөөр саад бэрхшээлийг туулж Литанд хүрсэн ч III богдын хувилгаан дүрийг Төвдүүд маш их нууж гаргаж өгөх дургүй байжээ. Тэр үед Шижирбаатар эр зоригийг үзүүлэн тодорсон хүүхдийг танин мэдэж булааж аваад зугтаж ирсэн байна. Тэрээр Жанжаа хутагт Ролбийдоржоос гэцэл санваар хүртэж номун хан Жамбалдоржийг ёнзин багшид шүтэж судар тарнийн номын рашаан хүртжээ. 1763 онд гуравдугаар Богдыг ширээнд залж их ёслолыг үйлдэн урьд дүрийн эрх ямба, цол хэргэм, шагналыг өргөжээ. Богд гэгээн Их хүрээнд Винайн зуны их хайлан, 1760 онд Манба дацан, 1765 онд Дамбадаржаагийн хийдийг үндэслэн байгуулжээ. Сэлбэ, Бэлхийн бэлчирт мод чулуу, тоосго ваараар номин эрдэнэ мэт өнгөтэй ваараар дээвэрлэж, хана туургыг нь өнгө зохицсон хээгээр чимж оройд нь алтан ганжир залсан "Шашныг бадруулагч" хэмээх сүм байгуулсан нь Дамбадаржаа хэмээн хожим алдаршсан байна. Гуравдугаар богд XIII жарны харагчин могой буюу 1773 онд таалал болсон байна. Ишдамбийням бээр монгол үлгэр домог сонсож, шүлэг, зүйр цэцэн үг цээжилж түүний үзэл санаагаар хүмүүжсэн ажээ. Түүхч Дармадала бээр "Ишдамбийням бол умар зүгийн амьтан бүхний оройн чимэг", "Судар тарнийн гол ёсноо боловсорсон, эрдмийн нараар доройтлын харанхуй бүхнийг нэрэн дор арилган зохиогч, шашны гурван үндэсний ёсыг байгуулагч, шашин эрдэнийг ихэд сэргээн бадруулсан" хэмээн дурьджээ.
IY Жэвзүндамба хутагт
Лувсантүвдэнван чүгжигмэджамц (1775-1813)
Дөрөвдүгээр богд нь 1775 оны 3 дугаар сарын 28-нд Төвдийн Лхасын нутаг Жидшодын гол хэмээх газар түшмэл Содномдаш, эх Янжинлхам нарын гэрт сонин гайхамшгийг үзүүлэн мэндэлжээ. 1Ү богд нь ҮIII Далай лам Жамбалжамцын ойр төрлийн садан юм. ҮI Банчин-Эрдэнэ Балдан-Иш, Ламо Чойжин хоёр Халхын богд Жэвзүндамбын дөрөвдүгээр дүр мөнд тодруулжээ. Мөн Банчин-Эрдэнээр үсэг уншлага заалган ҮШ дүрийн Далай ламаас Жамбалжамц Лувсантүвдэ нванчүгжигмэджамц алдрыг хүртжээ. Брайвүн Гомон гэвш Лхарамба Агваанпринлэйг ёнзин багшид шүтэж судар тарнийн номын рашааныг хүртжээ. Долоон сүүдэртэйд нь 1781 онд Их хүрээнд залж Халхын богд Жэвзүндамбад өргөмжлөн баяр ёслолыг үйлдэн даншиг мандал өргөв. Тэрхүү өргөмжлөлд "Лам чамайг шашныг мандуулагч, амьтаныг жаргуулагч IҮ дүрийн Богд хэмээн өргөмжилж алтан навчит өргөмжлөл олгов" гэжээ. IV богд одоогийн Гандантэгчэнлин хийд байгаа газарт Далх бурханы тахилгыг уншин сан тавин ариулж, сүмийн шав тавьж равнай өргөөд Зүүн хүрээнээс чойрын хоёр дацанг нүүлгэж ирсэн байна. Энэ үеэс хойш Далхын дэнж хэмээн нэрлэжээ. Тэрээр Их хүрээнд 1789 онд Зурхайн дацанг, 1806 онд нууц тарнийн ёсны Дүйнхор дацанг, 1807 онд бясалгал дияаны Шадүвлин хийдийг, 1809 онд Төвдийн гүн ухаантан Банчин Содномдагвын игчаны дагуу Гунгаачойлин дацанг байгуулав. Энэ нь монгол оронд судар тарнийн ёс хөгжихөд ихээхэн хувь нэмэр болсон байна. IҮ богд винайн ёсыг сайтар сахигч ариун санваартан байснаараа алдартай билээ. Богд гэгээн 1803 онд Баруун зууд заларч шашин номын үйлийг агуу их зохиогоод 1805 онд нутагтаа эргэн заларч Дүйнхорын уншлага, Сагар, Чогарыг дэглэн тогтоожээ. Богд гэгээн "Би насан багын саруул ухаанаар цаннидын сургуульд сурсан, одоо тэр маань Дүйнхорын хуралд их хэрэг болж байна. Цаннидын сургууль бол судар тарни бүгдийн гол түлхүүр мөн" хэмээн айлдаж байжээ. Мөн "Бодь мөрийн зэрэг"-ийг унших, бясалгах, судлах ажлаа үл султгасаны дээр шүтээн бурхан олныг бүтээжээ. Бас 1813 онд хүрээ цамыг дэглэсэн байна. Дөрөвдүгээр богд Х1Ү жарны модон нохой жилийн өвлийн дунд сарын 16 буюу 1813 оны 1 дүгээр сарны 7-нд таалал болжээ. Магтаал, залбирал, ламын иога тэргүүтэн 517 бүтээл туурвил нэг боть ном нь Их хүрээнд хэвлэгджээ.
Ү богд Жэвзүндамба хутагт
Лувсанчүлтэм жигмэддамбийжанцан (1815-1841)
Тавдугаар богд нь Төвдийн Лхасын ойролцоо Зан мужийн Гэдинхансор хэмээх газар түшмэл Гомбодондов, эх Ригзэнбүтэд нарын гэрт Х1Ү жарны хөхөгчин гахай жилийн зуны дунд сарын шинийн долоон буюу 1815 оны 6 дугаар сарын 15-нд онцгой шинж тэмдэгийг үзүүлэн мэндэлсэнийг долдугаар Банчин-ЭрдэнэДамбийнямд айлтгасанд Халхын V богд мөн хэмээн тодруулж Лувсанчүлтэмжигмэддамбий жанцан хэмээх алдрыг хайрлажээ. 1820 оны намрын дунд сарын 16-нд богдын зургаан нас сүүдэртэйд ширээнд залж их ёслолыг үйлдэн бүх хэргэм цол, эрх ямбыг өргөжээ. Лосалингэвш Жүдмадба Лувсанжамъянг ёнзин багшид шүтэж гэцэл сахил хүртэн судар тарнийн номын рашааныг хязгаарлашгүй хүртжээ. Богд хорин сүүдэртэйдээ 1834 онд Их хүрээнд монгол маягийн хэв загвартай Майдарын сүм бариулж 80 тохой Майдар бурхан, Баруун Чойрт Алтан Ганжуур тус тус бүтээлгэн залж байжээ. 1835 онд Лхасад морилон номын авшиг олныг хүртэхийн хамт Монголын шашин номын асуудлыг айлтган зөвлөлдөж 1836 онд нутагтаа буцаж залраад 1837 онд жараас дээш насны хөгшид, 15-с доош насны хүүхдүүдтэй зөвлөлдөн Далхын дэнжид Гандантэгчэнлин хийдийг нүүлгэн иржээ. 1841 онд Ү богдын зарлигаар Брагри Ёнзин Дамцагдорж Ламрим дацанг удирдан байгуулжээ. Ү богд Жэвзүндамбын үед Их хүрээнд Зүүн хүрээнээс гадна гүн ухааны болон Ламрим, Бадма ёга дацангууд төвлөрч Гандан хүрээ гэж нэрлэгдэх болсон юм. Гүн ухаан судалдаг баруун дацанд Гунгаачойлин.зүүндацанд Дашчойнпэл хэмээх нэрийг тус тус хайрласан юм. Тавдугаар богдын ёнзин багш нь Лхаарамба Лувсанжамъян, Онгийн голын Брагри ёнзин Дамцагдорж нар байв. Өөрийн ёнзин багш Брагри Дамцагдоржоос Нарохажид бурханы авшиг увдисыг хүртэж, бясалгал бүтээлийг хийж өвлийн адаг сарыг 25-нд Их хүрээнд жинсрэг цутгасанаар үдэш нь дөрвөн уулын хооронд улаан туяа татсаныг Нарохажид бурхан бодитой заларсаны шинж тэмдэг гэж хуучин хүрээний настан буурлууд ихээхэн бэлэгшээж ярьцгаадаг байсан аж. Тэгээд одоогийн удирдлагын академын байрны өмнөхөн талд Туул голын хөвөөнд Нарохажид сүмийг байгуулжээ. Ер нь хутагтын тавдугаар дүр нь гайхамшигтай ид шид үзүүлж байсан олон баримтыг хуучны лам нар тодорхой ярьдаг байв. Ү богд Дагнан, Сэгнан хэмээх бясалгал дияан зүүд нойронд нь ургасны зурсан зураг Гандан хийдэд хадгалагдаж байсан билээ. Энэ зураг нь Гандан хийдэд өргөжин тэлж хөгжихийг бэлгэдэж харуулсан байв. Тэрээр ХҮ жарны төмөр үхэр жилийн өвлийн эхэн сарын шинийн 3-нд буюу аргын 1841 оны 11 сарын 18-нд таалал төгсчээ. Тавдугаар богдын айлдсан бошго лүндэн Орчонгийн сав шимийн дуулал зэрэг зохиол бүтээл багтсан нэг боть байдаг ажээ.
ҮI Жэвзүндамба хутагт
Лувсанбалдандамбийжанцан (1843-1848)
Зургаадугаар богд нь Төвдийн Лхасын умартад Х1Ү жарны харагчин туулай жилийн хаврын эхэн сарын 25 буюу аргын 1843 онд эцэг Содномдаржаа, эх Лхамдолгор нарын гэрт онцгой шинжийг үзүүлэн мэндэлжээ. Үүнийг ҮП Банчин-Эрдэнэ Дамбийнямд айлтгасанд Халхын богдын VI дүр мөн хэмээн тодруулж увш сахил хүртээн Лувсантүвдэнчойжижанцан хэмээх алдрыг хайрлажээ. Түүнийг Х1Ү жарны шороон бичин жилийн 9-р сарын 7-нд зургаан сүүдэртэйд нь буюу 1848 онд монголд залж Халхын богд Жэвзүндамбын 6-р дүрд өргөмжлөн их баярыг үйлдэн урьд дүрийн бүх хэргэм цол, ямбыг өргөсөн байна. 1848 онд Төвдөөс залж ширээнд өргөмжлөн даншиг мандал өргөснөөс хойш удалгүй хүнд өвчний улмаас таалал төгсчээ. Зургаадугаар богдын ёнзингоор Төвдийн Гандан хийдийн Тива хувилгаан Иштүвдэнжамц ирж байжээ.
ҮII богд Жэвзүндамба хутагт
Агваанчойживанчүгпринлайжамц (1849-1868)
Долдугаар богд нь 1850 онд Төвдийн нутаг Лхасын ойролцоо гүн Мягмар, эх Норовлхам нарын гэрт онцгой шинжийг үзүүлэн мэндэлжээ. XI Далай лам Хайдавжамц Халхын ҮН богдын дүрд тодруулжээ. Түүний шинжтөрх, ааш зан, биеийн байдал нь түрүүчийн дүрийхтэй төстэй, нүдэнд дулаахан, сэтгэлд таатай байсан тухай мэдээг Манжийн эзэн хаан сонсоод "Энэ бол үнэхээр сайн хэрэг" хэмээн мэдэгдэж байжээ. Тэрээр Разан хутагт Наваан-Ишчойжилжамцаас санваар хүртэж ном зооглов. Цаст Төвдийн орноос 1855 онд буюу XIҮ жарны хөхөгчин туулай жил зургаан настайд нь залж Их хүрээнд Халхын богд Жэвзүндамбын долдугаар дүрд өргөмжлөн түрүү дүрийн эрх ямба, хэргэм цол, даншиг мандал өргөн их баярыг үүсгэн зохиожээ. Долдугаар богдын ёнзин багш нь лхарамба Агваан-Одсэр байв. Тэрээр ХҮ жарны шар луу жилийн өвлийн дунд сарын 12 буюу аргын 1868 оны 12 дугаар сарын 26-нд таалал төгсчээ. Түүний арав гаруй насандаа айлдсан гүр дуулал нь Их хүрээний номын мэргэдийн дунд алдаршсан байдаг.
YIII Богд Жэвзүндамба хутагт
Агваанлувсанчойжинямданзанванчүг /1869-1924 /
Наймдугаар богд нь 1869 он 10 дугаар сарын 13-нд Төвдийн Лхаст түшмэл Гончигцэрэн эх Ойдовдулам нарын дөрөвдүгээр хүү болон мэндэлжээ. XII Далай лам Принлэйжамц Банчин богд Дамбийванчүг нар түүнийг Халхын ҮШ богд хэмээн тодруулж равжун сахил хүртээн Агваанлувсанчойжинямдан занванчүг хэмээх алдрыг хайрлажээ.
Манж чин улсын хаан Бүрэн засагчийн үед монголд залж 1874 онд буюу билгийн ХҮ жарны хөхөгчин гахай жилийн өвлийн тэргүүн сард Их хүрээнд Халхын наймдугаар богдод өргөмжилж даншиг мандал, хэргэм цол, эрх ямбыг өргөжээ. Номын багшид ёнзин Ари брүлгү Хайдавданзанчойжиням, Гачин Балданчойнбэл, ёнзин Лувсанхаймчиг нарыг залж судар тарнийн номын рашаан хязгааргүйг хүртжээ. Наймдугаар богдын ёнзин багш гэж алдаршсан Балданчоймбэл, Лувсанхаймчиг нар нь Их хүрээний хамба Номун хан байв.
Богд гэгээн 1908 онд Гунгаачойлин дацанд гавжийн дамжаа барьж гавж мяндаг цолтой болсон бөгөөд 1910 онд Их хүрээнд буддын гүн ухаан судлах Сэра игчааны дагуу Идгаачойнзинлин дацанг, 1912 онд Жанрайсиг дацанг байгуулжээ. Мөн 1910 онд ҮШ богдын зарлигаар Их хүрээнд хүрээ барын Ганжуурыг бүрэн хэвлэж хэвлэлийн ерөөлийн үгийг бичиж байжээ.
1911 оны цагаагчин гахай жилд Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж ҮШ богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын 1911 оны 12 дугаар сарын 16-нд тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан юм. Тэрээр 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдан манлайлж, Манжийн дарлалаас салгаж, тусгаар улс болгож чадсан, нийт монголчуудын оюун ухааны их удирдагч байсан юм.
Богдыг хаанд өргөмжилсөн энэ өдрөөс "Олноо өргөгдсөн" хэмээх шинэ он тоололтой болжээ. ҮIII богдын санаачлагаар Өндөр гэгээнии зохиосон Соёмбо үсгийг 1911 онд төрийн туг.далбаанд хүндэтгэлтэйгээр оруулсан байна. Өндөр гэгээн айлдахдаа: "Миний хувиршгүй номын үсэг замбутивийг бүрхэнэ" хэмээн айлдсан гэдэг.
Монгол оронд өрнөсөн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн нь хувьсгалт үйл явц болон өрнөж улмаар 1921 онд хаант төрийг халж ҮШ богдыг хэмжээт эрхэт хаанд өргөмжилсөн байна. Монголчуудын эв нэгдэл, тусгаар тогтнол, төр, шашны төлөө тэмцэгч ҮШ богд гэгээн ХҮ жарны хөх хулгана жил буюу аргын 1924 онд 56 настайдаа таалал төгсчээ. ҮШ богдын гайхамшигт ид шидийн тухай ард түмний дунд яригдан үлдсэн олон жишээ дурдаж болно.
Нэг жишээ дурдвал: 1920 онд Гамин хүрээг эзэлж Богдын ногоон ордныг их буугаар галлаж байхад Богдын ногоон ордон огтхон ч сүйдэж гэмтээгүй байна. Үүнийг богд гэгээний залбиралын ач гэж өдгөөг хүртэл дурсан ярьцгаадаг. ҮШ богдын сургаал, магтаал, залбирал, бясалгал, лүндэн зэрэг зохиол бүтээлүүдээс бүрдсэн нэг боть ном байдаг ажээ.
IX Богд Жэвзүндамба хутагт
Жамбалнамдолчойжижанцан
Монголын IX Богд Жэвзүндамба хутагт Жамбалнамдолчойжижанцан нь XVI жарны харагчин бичин жил буюу 1932 онд Төвдийн Лхас хотын ойролцоо Томсиг гэдэг газар эцэг Лувсанжамбал, эх Янжинлхамын гэрт маш сонин гайхамшигтайгаар лагшин мэндэлжээ.
Түүнийг 4 настайд нь XIII Далай ламын тамга түшиж байсан Радэн ринбүүчи, Найчүн Чойжин нар Халх Монголын наймдугаар Богд Жэвзүндамбын хойд дүрийн хувилгаан мөн хэмээн тодруулжээ.
IX Богд Жэвзүндамба хутагт нь 8 сүүдэртэйдээ Радэн ринбүүчи Түвдэнжамбал-Ишээс гэцүл сахилыг хүртэж Жамбалнамдолчойжижанцан хэмээх алдартай болжээ. Тэрээр долоон сүүдэртэйгээсээ хорин нэгэн сүүдрийг хүртэл их номын орон Брайвун Гоман дацанд шавилан сууж гэвш Агваанчойдан, Халхын гэвш Дашжамц, Буриадын дүлба хамба Түвдэнням тэргүүтэн лам нарыг “Үндсэн багш”-д шүтэж буддын гүн ухаанд суралцсан ажгуу.
Хутагт бээр Ү Далай лам Лувсанжамцын үед Дагданпунцаглин хэмээн нэрлэгдэж байсан дээд дүрийнхээ хувилгаан Жонон Дарнатын хийдэд хорин нэгээс хорин есөн сүүдэр хүртлээ Бурханы шашны тарнийн гүн ухааныг судалж, багш Дагцар Ринбүүчи тэргүүтэн олон мэргэдээс номын рашаан хүртэж, бясалгал бүтээл олныг зохиож, бас өөрийн олон шавь нарт дээдийн номын даган соёрхол, эш цаглашгүйг хайрласан.
Ийнхүү дацан хийдэд сууж байхдаа Сажава болон бусад ёсны дээд багш нараас номын увидас, авшиг олонтаа хүртэж, бясалгал бүтээлийг олонтаа зохиосон.
Цагийн эрхээр IX Богд Жэвзүндамба хутагт 1961 онд БНЭУ-д дүрвэн гарч Даржаалин, Масури, Мадъяа Парадеш зэрэг газруудад оршин сууж байгаад Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын тааллаар 1991 онд Дармасала хотод морилон ирж суурьшсан. Түүнийг 1992 онд Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Халхын Жэвзүндамба хутагтын IX дүрийн хувилгаан мөн болохыг баталгаалжуулж өөрийн гарын үсэг бүхий батламж бичгийг өргөсөн байна.
Тэр цагаас Энэтхэг улсын Дармасала хот дахь Дагдан өргөөндөө заларч байгаад 2010 оноос Монгол орноо заларч лам хуврага, сүсэгтэн олон шавь нарынхаа хүсэл сэтгэлийг номын рашаанаар цэнгүүлсээр байна.
www.bolod.mn |
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Сэрэмжлүүлэг: Осгосон байдалтай нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ 11:09 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 »»
|
|
Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарсан гэв 10:39 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо 10:20 Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
|
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, »»
|
|
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо 10:00 Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
|
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 09:45 Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар
|
Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар »»
|
|
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна 08:58 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” »»
|
|
Тог тасрах үеэр “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв 14:43 "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
|
"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр »»
|
|
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа 14:07 Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
|
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмыг хэлэлцэж байна 10:32 Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм. »»
|
|
Хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо 09:54 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр
|
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр »»
|
|
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн төв байгуулагдлаа 09:52 Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ,
|
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ, »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудын хуваарь 09:32 2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ.
|
2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ. »»
|
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ 15:10 Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н”
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н” »»
|
|
З.Төмөртөмөө: Иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 3 цаг хүлээж байна 15:06 НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн
|
НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн »»
|
|
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчдыг хамруулсан цахим уулзалтыг зохион байгууллаа 14:59 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Ц.Цогтбаатар бэртлээс эргэн ирж, аваргаа дахин баталлаа 11:39 “2028 оны олимп ойрхон байна даа”
|
“2028 оны олимп ойрхон байна даа” »»
|
|
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа” 11:01 “…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг
|
“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг »»
|
|
Монгол дахь гадаад ажилчдын тоо гурван жилд гурав дахин өсжээ 10:14 Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024
|
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарна 10:07 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай,
|
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай, »»
|
|
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна 10:01 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд »»
|
|
“УБТЗ” ХНН эх оронч худалдан авалтаараа салбараа тэргүүлжээ 21:43 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын »»
|
|
Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв 18:08 Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн
|
Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна 17:06 Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын
|
Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын »»
|
|
Бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө 16:12 Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт,
|
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт, »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
Дөрвөн дансны арга гээч схем 09:37 • 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ.
|
• 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ. »»
|
|
Малаа хайхаар явсан 31 настай залууг эсэн мэнд олжээ 09:36 Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх
|
Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх »»
|
|
Б.Гончигсүрэн улсын аваргад тав дахь удаагаа түрүүллээ 09:27 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон.
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон. »»
|
|
-90 кг-д А.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 09:26 Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин
|
Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин »»
|
|
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 09:23 Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний
|
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 09:18 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй »»
|
|
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 19:41 Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан
|
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
2026 оны Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Чингис хотод эхэллээ 14:08 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис »»
|
|
"One Championship" холбооны холимог тулаанч Б.Бат-Очир өнөөдөр тулалдана 14:06 Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно.
|
Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно. »»
|
|
Зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна 14:02 Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар
|
Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар »»
|
|
Дундговь аймагт болох тэмээний баяр руу Улаанбаатараас үнэгүй автобус явна 14:00 Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам,
|
Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам, »»
|
|
Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн автомашин, тоног төхөөрөмж, санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэнэ 13:58 Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд
|
Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд »»
|
|
Оскар 2026: Sinners 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоолоо 11:02 Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна.
|
Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна. »»
|
|
Гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-40 см нимгэн байна 11:01 Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна.
|
Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна. »»
|
|
Трамп Энх тайвны зөвлөлийн үйл ажиллагааг эхлүүлж чартерт Ерөнхий сайд гарын үсэг зуржээ 10:53 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
Шинэчлэгдэн батлагдсан бодлогын барит бичгүүдийг танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өглөө 10:33 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт,
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт, »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй 11:13 ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
|
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|