|
|
|
|
Орчин үеийн их өр буюу бонд гэгч ”босоо ороолон” |
|
|
|
|
|
Орчин үеийн их өр буюу бонд гэгч ”босоо ороолон”
2012-12-26З.Энхболд даргатай УИХ, Н.Алтанхуягийн Засгийн газар тавхан сарын дотор таван тэрбум ам.долларын бонд гаргаж гадаад ертөнцөд төлөх Монголын нийт өрийг 14.4 тэрбум ам. доллар буюу 20.1 их наяд (20.160.000.000.000) төгрөгт хүргэлээ. Энэ тоог зарим нь уншиж ч чадахгүй байгаа байх. Намайг дунд сургуульд байхад математикийн багш маань сая, живаа, дүнчүүр гэсэн тоо зааж байж билээ. Бид зүггүйтээд, “Багш аа, тоо ер нь юу гэж дуусдаг юм?” гэхэд багш маань “түр тар гэж дуусдаг юм” гэж инээлгэж байсан сан. Одоо ч бид ёстой “түр тар” дунд умбаж байх шив дээ. Орчин үеийн “их наяд” гэдэг тоо нь бидний заалгаж байсан “дүнчүүр” бололтой юм. Дүнчүүр гэдэг тоо яагаад ч юм сэтгэлд хоногшин үлдсэн байдаг.
Эмээ ээж минь “Дүнчүүр маани уншсан хүний хуруунууд ясгүй болж, хэлнээс нь эвэр ургадаг юм гэнэ лээ” хэмээн ярьж байснаас энэ нь гайхалтай том тоо хэмээн сэтгэлд үлдсэн юм болов уу. Юутай ч өнөөдөр монголчууд 20.1 их наяд төгрөгийн өрөнд уначихаад байна. Энэ их өрийг өлгийтэй нялхаас өтөл буурал хүртэлх бүх хүндээ хуваахад нэг хүн 7.500000 төгрөгийн өртэй болсон байна. Манай найман ам бүл гэхэд л гадаадынханд 60 сая төгрөгийн өртэй болчихож. Зөвхөн саяны гаргасан бонд (өрийн бичиг)-ын хүүнд л гэхэд хоёр хоногт нэг цэцэрлэг барих мөнгө төлөх юм гэсэн.
Эрхэм дээдэс маань таван тэрбум ам.долларын бонд гаргаад урьдчилан 1.5 тэрбумынх нь валютыг банкиндаа хийчихээд маадгар суугаа. Дэлхийн улс орнууд бонд гаргаж, тодорхой хугацааны дараа төлсөн олон баримт бий. Зарим нь газар нутаг, эд баялаг, үнэт зүйлсээ барьцаалаад төлж чадалгүй сүйрсэн жишээ ч бий. Ямартай ч энэ бол зүгээр нэг өр биш. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлснээр “Чингис бонд нь улсынхаа нэр хүндээр дэнчин тавин авч байгаа өр” юм. Гаднын улс орнуудын Засгийн газрын бонд хамгийн тулгамдсан чухал зүйлд зориулагдсан байдаг юм байна. Байгалийн гэнэтийн сүйрлийн хохирлыг арилгах, хөрөнгө мөнгө нь дуусчихсан томоохон үйлдвэр, барилга байгууламжийг дуусгах гэхчилэн цаг хугацаатай уралдсан бүтээн байгуулалтуудад зориулагддаг аж.
Харин манайх?! Өмнөөс дорныг холбосон 1800 км төмөр зам, зургаан аймгийг холбох засмал зам, ТЭЦ-5, Сайншандын үйлдвэрийн цогцолбор, Улаанбаатарын метро, 100 мянган айлын орон сууц...... гэхчилэн Н.Алтанхуягийн шадар байхаасаа, С.Баярцогтын Сангийн сайд байхаасаа ярьсан “үлгэр”-ээ давтаж байгаа. Яг өнөөдөр гэхэд бүтээн байгуулалтын ажил эхлэх бэлтгэл хангагдаагүй, нэг л итгэл муутай сонсогдоод байна. Хүмүүс ер нь л энэ “Их өр”-ийг тун итгэл муутай хүлээн авч байх шиг. Сайншанд-Чойрын хоорондох хэдхэн км засмал замаа өчнөөн жил яриад дуусгаж чадаагүй байж 1800 км төмөр зам барих үлгэр ярьдгаа, нийслэлийнхээ хэдэн замыг засчихаж чадахгүй байж 18 км метро зүүдэлдгээ, барих газраа ч товлоогүй байж ТЭЦ-5- ыг барина гэж дүрэмддэгээ больмоор юм гэж хүмүүс ярих аж.
Ямар ч бэлтгэлгүй, ядаж газар гэсэх цагийг ч хүлээлгүй яаран сандран аваад улсын банкиндаа ч юмуу, уут хэтэвчиндээ ч юмуу хийчихсэн 1.5 тэрбум ам.доллараа одоо яах вэ? Хоногийн хүү нь хоттой хонь, хомтой тэмээгээр тогтохгүй явж байгаа. Ядаж тав, зургадугаар сарын үед авсан бол маргааш нь хэдэн аймаг уруугаа хар зам тавиад эхлэх сэн. Төмөр замын далан шороо овоолж, барилгын суурь фундамент тавих сан. Цас зуд эхлэхтэй зэрэг баахан ам.доллар авчраад түгжчихсэнийг би л хувьдаа ойлгохгүй байна. Хүмүүс янз янзаар л ярьж байна. “Эдний бүтээн байгуулалт гэж юу байсан юм. Баахан шороо чулуу овоолоод л орхино. Өдийд газраа товлоогүй, зураг төсөл нь бэлэн болоогүй, техник эдийн засгийн үндэслэлгүй учраас “Их бүтээн байгуулалт гэж юу байсан юм. Сайхан үлгэр ярьж их мөнгө гартаа оруулахад л гол нь байгаа юм” гэх хүн таарч байна. Бас зарим нь “Эд чинь эхний ээлжийн мөнгөөр нь “Голомт”-оос эхлээд өөрсдийнхөө хэдэн банкинд зузаатгал хийнэ. Том групп, компаниудаа санхүүжүүлээд дуусгана. Дараа ээлжийнх нь мөнгийг Ерөнхийлөгчийн болон 2016 оны УИХ-ын сонгуульд зориулчихна. Бүтээн байгуулалтынхаа ажилд амсах төдий хүртээнэ л дээ” гэх юм. “Бүгд хуйвалдчихсан юм чинь төсвийн алдагдлыг нөхөх, тансаглахдаа л голыг нь зориулна” гэсэн бодолтой яваа хүн ч тааралдана.
Ямар ч бэлтгэлгүй байж бонд нэрээр гартаа оруулчихаад байгаа энэ их мөнгө, их өрийн тийшээ монголчуудын анхаарал хандаж байна аа. Хэвлэлүүд “Өртэй гэдгийг нь өглөө бүр сануул” гээд бичих боллоо.
Бондтой холбогдуулж төрийн тэргүүн маань зөвлөмж гаргалаа. ”Ерөнхийлөгчөөсөө авахуулаад УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд, жирийн иргэд бүгдээрээ хариуцлагатай болох ёстой” гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цохон тэмдэглэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч зөвлөмждөө УИХ-д хандан хоёр чухал заалт оруулсны нэг нь Засгийн газрын үнэт цаасны зарцуулалт, эргэн төлөлт, түүнд тавигдах хяналтад шаардагдах нэмэлт эрх зүйн орчныг УИХ-ын намрын чуулганд багтааж оруулах юм. Нөгөө нэг заалт нь үнэт цаасны зарцуулалт, төслийн сонголт, хэрэгжүүлэлтэд тавих хяналтыг УИХ-ын эдийн засгийн байнгын хороо, үнэт цаасны үйлчилгээ хүүгийн болон үндсэн төлбөрийг барагдуулах, түүнийг төсвийн эх үүсвэртэй уялдуулах хяналтыг төсвийн байнгын хороо хариуцахыг хатуу даалгасан байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газарт хандан, үнэт цаас худалдсан ам.доллараар санхүүжүүлэх төсөл хөтөлбөр, сонгон шалгаруулах асуудлыг тухай бүрт нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх, дүнгээ УИХ-ын даргад бичгээр мэдэгдэж байхыг онцлон заасан байна.
Тэрбээр цааш нь, үнэт цаас худалдсан ам.доллараар Монгол Улсын эдийн засгийн бие даасан, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн үр ашигтай, эргэн төлөлтийн баталгаатай төслүүдийг санхүүжүүлэх, гол нь дэд бүтэц, үйлдвэрлэлийн чиглэлийн төслүүдийг санхүүжүүлэх шаардлагатай гэсэн юм. Төсвийн алдагдлыг нөхөх, төсвийн урсгал зардал, түүний дотор нийгмийн халамжийн үйлчилгээнд зарцуулж болохгүйг ч анхааруулна билээ. Төсөл хөтөлбөрт хийх санхүүжилт нь тухайн төслийн нийт хөрөнгө оруулалтын гуравны нэг хувиас хэтэрч болохгүй гэнэ.
Төрийн тэргүүн маань зөвлөмждөө ”Бид жилдээ 70 орчим сая ам.долларын хүү төлөх ёстой. Таван жилийн дараа 500 сая ам.доллар, арван жилийн дараа нэг тэрбум ам.долларыг шууд шилжүүлэх ёстой болж байгаа. Тиймээс маш хурдан, үр ашиг бүхий төсөлд эрсдэлгүйгээр зарцуулах ёстой” гэж хатуу анхааруулсан юм. Мөн төсөл хөтөлбөрт сонголт ил тод байх, иргэний хяналт маш чухал гэдгийг ч төрийн тэргүүн анхааруулаад байгаа юм. Энэхүү чухал зөвлөмжийг УИХ, Засгийн газрын удирдлага хэр зэрэг биелүүлэх юм бол доо. Яамаа цөөлж, УИХ-ын гишүүдийг сайд болгож болохгүй гэхэээр нь тэгвээс тэгэх гэсэн шиг төр засгийн аппаратыг 40-50 хувиар тэлчихдэг З.Энхболд, Н.Алтанхуяг, С.Баярцогт нарын чихэнд энэ үг нялзаж байгаа, үгүйг мэдэхгүй юм даа. Олон нийтийн хяналт, иргэний хяналтыг л лав оромдоод өнгөрөөхөө мэднэ биз.
Бондын хүү явж л байгаа. Олон улс орон өрсөлдөн маш хурдан борлогдлоо гээд Төв банкиндаа 1.5 тэрбум ам.доллар оруулж ирснээс хойш лав л хагас сар өнгөрлөө. Бэлэн болчихсон төсөл, ажил нь эхэлж байгаа сураг чимээ даанч алга. Өнөөх бидний тархийг олон жил угааж сурсан Ч.Улаан Засгийн газрын бондын талаар байнга л телевизээр сайхан үгс урсган суух юм. МАХН-ын санхүү, мөнгөний авдрын түлхүүрийг олон жил барьж суусан Ч.Улаан, О.Чулуунбат нар өнөөдөр Ардчилсан намын санхүү, эдийн засгийн бодлогыг зангидаж бариад хэр зэрэг үнэнч зүтгэх юм бол гэсэн хар хүмүүсийн сэтгэлд байнга л уяатай. Засгийн газраас чинь гарна гэж дарамтлаад, цаадуул нь ч тэр болгонд нь буулт хийж тулгасан шаардлага болгоныг нь биелүүлээд байгаа өнөөгийн нөхцөлд энэ хэдэн хүн бондыг бүтээн байгуулалт болгох уу, бүрэлгэж алга болгох уу гэдэг сонин л байгаа юм. Элэгтэй хандвал эвлүүлж бүтээх хугацаа байна. “Энэ ч яамай” гэвэл орхиод явах зам ч бий. Харж л байя.
Дотоодын бонд ч гэж замаа алдах нь. Арьс ширний үйлдвэрүүдийг дэмжих 200 тэрбум, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох үлдэгдэл мөнгөний 300 тэрбум, сүүний үйлдвэрүүдийг дэмжих 100 тэрбумын бонд гээд цуврах бололтой. Арьс ширний үйлдвэрүүдийн ард ихэвчлэн сайд дарга нар байдаг, хятад голдуу ажиллагсадтай, Туул гол уруу хортой усаа асгахаар нь шаардлага тавихаар яам мэргэжлийн хяналтынхныг дарамталдаг гээд телевизээр байнга л гардаг. Тэднийг дэмжих бондоор эхэлж байгаа юм билээ. Халамжийн бонд нь ч яах вэ, сүүлд гадаад, дотоод бонд бүтэлгүйтвэл өнөөх муусайн өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүүгээ “Та нар л идчихсэн шүү дээ“ гээд бухах нэг арга хэмээн хүмүүс ярьж байна. Ер нь тэгээд Монгол маань бонд, зээл, хонжворт сугалааны орон боллоо л доо.
Миний сэтгэл эмзэглэж байгаа гол зүйл бол бондын нэр. “Энхболд бонд” гэвэл гаднынхан төдий л авахгүй байх. “Алтанхуяг бонд” гэвэл бүр ч авахгүй. Арга ядаад л “Чингис бонд” гэсэн юм болов уу даа. Эзэн богд Чингис хааныхаа нэртэй өрийн бичиг гаргасанд харамсч байна. Богд эзэн Чингисийнхээ нэрийг барин гуйлга гуйдаг, өр тавьдгаа боливол яасан юм. Энэ хүндтэй нэр чинь өрийн бичгэн дээр байх нэр биш шүү. Орчин үеийн их өр буюу бонд гэгч босоо ороолон, биднийг хойч үетэй минь залгих нь л дээ. Болгоотугай.
Г.ЖАМЪЯН /СГЗ/
|
Орчин үеийн их өр буюу бонд гэгч ”босоо ороолон” |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Мисс Э.Сэлэнгэ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шүүхэд дуудагджээ 20:10 https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг
|
https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг »»
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Талийгаач И Сун Гюүнийг шантаажилсан этгээдэд 3.6 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ 11:05 Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ.
|
Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ. »»
|
|
Хятад улс 324 сая фунт стерлингийн авлига авсан хэргээр Коммунист намын албан тушаалтныг цаазалжээ 10:02 БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн »»
|
|
Чандаган цагаан морины магтаал 20:10
|
|
Үүлэн цэнхэр хангай 20:08
|
|
Зуръя чамайгаа 20:04
|
|
Дүүрэн баярлая 20:00
|
|
Үйтэн хуар 19:56
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
Хан тэнгэр Алшаа 19:44
|
|
Овоон дээрх уулзалт 19:35
|
|
Хөлөнбуйрын тал нутаг 19:26
|
|
Хун галуу 19:22
|
|
Сайхан Мунийн нутаг 19:13
|
|
Х.Нямбаатар: Агаар бохирдуулж буй нүүрсэн яндангүй приус загварын машинуудыг журамлана 18:14 Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг онцгойлон авч үзэж
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг онцгойлон авч үзэж »»
|
|
Хаалга нүдлээ гэж хүүхдэд гар хүрсэн Б.Амарсайханыг ₮300 мянгаар торгожээ 17:29 Цагдаагийн байгууллагаас жүжигчин Б.Амарсайханд зөрчлийн хэрэг үүсгэн 300 мянган төгрөгөөр торгожээ.
|
Цагдаагийн байгууллагаас жүжигчин Б.Амарсайханд зөрчлийн хэрэг үүсгэн 300 мянган төгрөгөөр торгожээ. »»
|
|
Мансууруулах үйлчилгээ үзүүлдэг их хэмжээний эмийг ундаа, жигнэмэгийн хайрцагт нуун далдалж, улсын хилээр оруулах гэж байсан зөрчлийг илрүүлжээ 16:51 2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн
|
2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн »»
|
|
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй 15:58 "Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салбарт хийхээр зорьж буй шинэчлэлийнх нь талаар ярилцлаа.
|
"Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салбарт хийхээр зорьж буй шинэчлэлийнх нь талаар ярилцлаа. »»
|
|
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ 15:46 ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан
|
ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан »»
|
|
Нийтийн байрнууд ажилласан масло түлж байна 15:30 Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, хороодын алба
|
Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, хороодын алба »»
|
|
Согтуугаар машин жолоодсон дуучин Roockie-г цагдаагаас шалгаж эхэлжээ 13:01 У.Мөнхбагана буюу рэппер Rookie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан.
|
У.Мөнхбагана буюу рэппер Rookie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан. »»
|
|
Хөвсгөл нуурын мөс цөмөрч, 28 настай иргэн машинтайгаа живж нас баржээ 12:58 Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төв дэх Нисэх багийн Далайн хоолой хэмээх газарт суудлын автомашин
|
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төв дэх Нисэх багийн Далайн хоолой хэмээх газарт суудлын автомашин »»
|
|
"Реал Мадрид” баг Тивийн хоорондын цомын эзэн боллоо 12:51 ДОХА, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /ТАСС/. Өчигдөр Катарын Лусаил хотноо болсон финалын тоглолтод
|
ДОХА, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /ТАСС/. Өчигдөр Катарын Лусаил хотноо болсон финалын тоглолтод »»
|
|
Иргэдийн дийлэнх Тэрэлж, Скай ресорт руу агаарт гарах санал өгч, бямба гарагаас автобус явуулахаар болжээ 11:38 Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн
|
Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн »»
|
|
Эмээлтэд автын осол гарч нэг хүн амь насаа алджээ 10:02 Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны »»
|
|
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ 10:02 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ.
|
2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ. »»
|
|
Том Круз АНУ-ын Тэнгисийн цэргийн дээд иргэний шагналыг хүртжээ 23:34 Жүжигчин Том Круз кино урлагт бүтээсэн дүрээрээ АНУ-ын армийн нэр хүндэд эергээр нөлөөлсөн тул Тэнгисийн цэргийн дээд
|
Жүжигчин Том Круз кино урлагт бүтээсэн дүрээрээ АНУ-ын армийн нэр хүндэд эергээр нөлөөлсөн тул Тэнгисийн цэргийн дээд »»
|
|
Жагсаал цуглаан хийнэ гэвэл 48 цагийн өмнө мэдэгдэнэ. Зөвшөөрсөн эсэх хариу хүлээх шаардлагагүй болно 23:07 Хүний эрхийг хамгаалах хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслүүд, Жагсаал
|
Хүний эрхийг хамгаалах хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслүүд, Жагсаал »»
|
|
Электрон тамхины импорт өнгөрсөн оныхоос хоёр дахин нэмэгджээ 15:39 Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй
|
Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй »»
|
|
Ирэх сараас торгууль нь 450 мянгаас дээш жолоочийг нийтэд тустай ажил хийлгэх замаар албадан төлүүлнэ 15:37 Энэ оны нэг сарын нэгнээс зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орж, торгуулиа хугацаанаасаа өмнө төлвөл 50 хувийн хөнгөлөлт
|
Энэ оны нэг сарын нэгнээс зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орж, торгуулиа хугацаанаасаа өмнө төлвөл 50 хувийн хөнгөлөлт »»
|
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй 15:35 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ »»
|
|
ОБЕГ: Гоёлын гацуур гал авбал 30-60 секундэд бүхэлдээ шатах аюултай 13:47 Гоёлын гацуур модыг ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгдэг аж. Хэрэв гал авбал 30-60 секундэд бүхэлдээ
|
Гоёлын гацуур модыг ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгдэг аж. Хэрэв гал авбал 30-60 секундэд бүхэлдээ »»
|
|
Өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс 21:00 цаг хүртэл ажиллана 13:39 Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын
|
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын »»
|
|
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай 13:38 ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст
|
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст »»
|
|
П.Сайнзориг: Докторын зэрэгтэй төрийн албан хаагчдад цалингийн 20%-ийн нэмэгдэл өгдгийг болиулах хэрэгтэй 13:34 Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
|
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. »»
|
|
Орон сууцанд гал гарч гурван хүн угаартсаны нэг нь 1 настай хүүхэд байжээ 13:27 Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.12.17/ 23:32 цагт Онцгой байдлын
|
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.12.17/ 23:32 цагт Онцгой байдлын »»
|
|
Оскарын сүүлчийн шатанд шалгарсан кинонуудыг танилцуулжээ 13:06 НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Америкийн кино урлагийн академиас Оскарын шагналын 10
|
НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Америкийн кино урлагийн академиас Оскарын шагналын 10 »»
|
|
Дорнод аймагт 14 настай эмэгтэй хүүхдийн биед үе тэнгийн сурагчид халдан, бичлэг хийсэн болохыг тогтоожээ 09:18 Цахим орчинд өсвөр насны охид нэгнийхээ биед халдаж буй бичлэг цацагдан олны бухимдлыг хүргээд байсан билээ.
|
Цахим орчинд өсвөр насны охид нэгнийхээ биед халдаж буй бичлэг цацагдан олны бухимдлыг хүргээд байсан билээ. »»
|
|
Хатгаатай хүүхдэд сонгино, саримстай хоол өгч болохгүй 09:09 ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний эсрэг гэрээр ямар арга хэмжээ авах, хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн бол ямар дэглэм
|
ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний эсрэг гэрээр ямар арга хэмжээ авах, хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн бол ямар дэглэм »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Яндангийн цонолт, ил галын улмаас үүдсэн галын дуудлага нэмэгджээ 09:01 Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан
|
Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан »»
|
|
Д.Мөнхбаатар: Зарим эмээ, өвөө нар төрийнхөө өгсөн зүйлийг нандигнана гээд угаарын хий мэдрэгчээ хадганд ороогоод тавьчихсан байсан 08:58 Улсын Онцгой Комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
|
Улсын Онцгой Комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. »»
|
|
Австралийн лабораториос аюултай вирус 2021 онд алдагдаж байжээ 08:57 Австралийн Квинслэнд мужид оршдог вирус судлалын лабораториос хэд хэдэн аюултай вирусийн дээж 2021 онд алдагджээ.
|
Австралийн Квинслэнд мужид оршдог вирус судлалын лабораториос хэд хэдэн аюултай вирусийн дээж 2021 онд алдагджээ. »»
|
|
Нотариатын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлнэ 21:49 ЦХИХХЯ-ны санаачилгаар гадаад руу томилолтоор явсан Газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд томилолтын үр дүн,
|
ЦХИХХЯ-ны санаачилгаар гадаад руу томилолтоор явсан Газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд томилолтын үр дүн, »»
|
|
The National: Монголтой ховор металлын хайгуулд хамтрах сонирхолтой буйгаа Персийн булангийн орнууд мэдэгдсэн 21:46 АНЭУ-ын “The National News” агентлаг Персийн булангийн орнууд ховор металлын хайгуулд оролцох хүсэлтэй байгаа гэдгээ
|
АНЭУ-ын “The National News” агентлаг Персийн булангийн орнууд ховор металлын хайгуулд оролцох хүсэлтэй байгаа гэдгээ »»
|
|
PM2.5-ийн агууламж 10 микрограмм тутамд 1 куб метрээр нэмэгдэх нь нас баралтыг 8.6 хувиар нэмэгдүүлдэг 21:43 Шинэ судалгаагаар Энэтхэг даяар 10 жилийн хугацаанд бохирдолд удаан хугацаагаар өртөх нь олон сая хүн нас барахад
|
Шинэ судалгаагаар Энэтхэг даяар 10 жилийн хугацаанд бохирдолд удаан хугацаагаар өртөх нь олон сая хүн нас барахад »»
|
|
Неймар Хойд Америкийн лигт тоглоно 21:42 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /ТАСС/. Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /ТАСС/. Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын »»
|
|
“Google” ямар ч супер компьютерээс хурдтай квант тооцооллын чип бүтээсэн гэжээ 12:45 “Google” компани даваа гарагт /2024.12.09/ мэдэгдэл хийхдээ квант тооцооллын гол сорилтуудын нэгийг давж, шинэ үеийн
|
“Google” компани даваа гарагт /2024.12.09/ мэдэгдэл хийхдээ квант тооцооллын гол сорилтуудын нэгийг давж, шинэ үеийн »»
|
|
Малын мялзан өвчний тохиолдол батлагдсан тул Ховдын Булган суманд хорио цээр тогтоолоо 12:44 Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдолд лабораторийн шинжилгээгээр батлагджээ.
|
Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдолд лабораторийн шинжилгээгээр батлагджээ. »»
|
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ 15:46 ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан
|
ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан »»
|
|
Оросын генералын аминд хүрсэн сэжигтнийг баривчилжээ 23:20 Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан.
|
Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан. »»
|
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй 15:35 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ »»
|
|
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай 13:38 ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст
|
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст »»
|
|
Өмнөд Солонгосын эрх баригч намын дарга огцорчээ 10:22 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд »»
|
|
Майоттед шуурганы улмаас олон зуун хүн амиа алдсан байж болзошгүй байна 17:31 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний
|
ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний »»
|
|
“Цэргийн дарангуйлал тогтоохыг оролдсон” гэх үндэслэлээр Ерөнхийлөгчдөө импичмент хийв 10:19 Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч
|
Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах тухай хуулийн төслийг дахин барив 17:59 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж »»
|
|
Сирийн Асадын дэглэм нурсан нь 10:39 Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил,
|
Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил, »»
|
|
Жо Байден 1500 орчим хүнд өршөөл үзүүлжээ 21:58 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг шалгах ажил эрчимтэй явагдаж буй бөгөөд түүнд "итгэл үзүүлэх" эсэх санал хураалтыг дахин явуулахаар болжээ 14:34 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг »»
|
|
Сирийн түр засгийн газрын тэргүүнээр аль-Башир томилогджээ 09:22 ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Сирийн түр ерөнхий сайдаар Мухаммед аль-Башир томилогдсон
|
ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Сирийн түр ерөнхий сайдаар Мухаммед аль-Башир томилогдсон »»
|
|
Трамп: АНУ-д төрсөн хүүхэд бүрт иргэншил олгохгүй 20:30 АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн
|
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн »»
|
|
Умард Солонгос иргэддээ анх удаа Өмнөдөд болсон явдлын талаар мэдээлжээ 14:05 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон.
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон. »»
|
|
Сирийн дүрвэгсдээс орогнол хүссэн өргөдөл хүлээн авахыг түр зогсоожээ 10:26 БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн
|
БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн »»
|
|
Сирид энх тайван, тэнцвэртэй байдлыг тогтоож чадахгүй гэж үзэж байна 15:51 Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд
|
Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд »»
|
|
Башар Асад ОХУ руу дүрвэж, сиричүүд Асадын гэр бүлийн засаглал төгссөнийг тэмдэглэж байна 13:05 Сирид Ассадын гэр бүлийн 50 жилийн төмөр засаглалыг зогсоосонтой холбоотойгоор баяр тэмдэглэж байна.
|
Сирид Ассадын гэр бүлийн 50 жилийн төмөр засаглалыг зогсоосонтой холбоотойгоор баяр тэмдэглэж байна. »»
|
|
|
|