|
|
|
|
Эршүүд, эрхэмсэг, эрх Сараагийнд зочилсон минь |
|
|
|
|
|
Эршүүд, эрхэмсэг, эрх Сараагийнд зочилсон минь
2012-12-24“Дэлхий сөнөнө” гэсэн цуурхал хүмүүсийг түгшээсэн арванхоёрдугаар сарын 21-нд хотын гудамж хөл хөдөлгөөн багатай, Монголд шугамын автобус, дуудлагын таксинаас өөр машин байдаггүй мэт. Энэ өдөр “Амьдралын тойрог” булангийн зочноор Зууны манлай эстрадын дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяаг урьсан юм. Шинэ жилийн баярт зориулсан тоглолтын урилгад дарагдаж завгүй байгаа ч бидэнд, манай уншигчдад цаг гаргасанд нь талархаж, бас цагаасаа хожимдохгүйн тулд яарав. Тэднийх хотын төвд “Шинэ төгөл” хотхонд амьдардаг болохоор ажлаасаа гараад 30 минут алхаад л Сараагийнд очив. Хонх дарахад тэрээр хаалгаа тайлж өгөнгөө гэрэл зургийн аппарат руу харж “Хүүе зураг авна гэж хэлээгүй шүү дээ” гэсээр угтав. Биднийг зочны өрөөнд ороход таазанд тулсан том ёолк нүдэнд тусав. Өнгө өнгийн гэрэлтүүлэг, хамтарч ажилладаг байгууллагууд, найз нөхдөөс нь ирүүлсэн бяцхан атлаа гоёмсог ууттай бэлэг, чамин бөгөөд загварлаг мэндчилгээнүүд дүүрэн зүүжээ. Түүний цаад талд цонхны наана том ширээн дээрх ном уншихад зориулсан тавиурт сурагч дэвтэр тавиастайг үзвэл дөнгөж саяхан тэнд хүүхдүүдийнхээ хичээлийг давтуулж байсан бололтой. Тэрээр жижигхэн бор вааран тавагт дүүрэн үзэм таваглаж тавингаа “Өчигдөр таван тоглолттой байсан. Өнөө орой дахиад тоглолттой. Өглөө эрт босч хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөхөөс ажил эхлээд ундарна. Завсарт нь тоглолтын бэлтгэл хийнэ. Үдээс хойш охиныхоо хичээлийг давтуулчихаад үсчин орохын өмнөхөн цаг гаргаж байгаа минь энэ. Ярилцлага авъя гэсэн хэвлэл, мэдээллийнхэн олон байна. Зав гаргаж чадахгүй юм” хэмээн ярилаа. Тэрхүү үзэм тавагласан жижигхэн ваарыг “25 дугаар суваг” телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэр миний эв хавгүй хийсэн шаврыг засч сүүлд нь надад дурсгасан юм хэмээн хуучилж байна. Ийнхүү бидний яриа энгийн өрнөж “дэлхий сөнөх”-ийг ч мартаж орхив. Угаасаа тэдний босгоор алхахад л ажил хэргийн яриа өрнөж, оройн тоглолтод яарсан уур амьсгал, гэртээ бий болгосон ажлын офиссоос нь сонсогдох шинэ жилийн тухай шинэ дууных нь бичлэг анхаарал татаж тэрхүү сэдвийг ор тас мартуулсан билээ. Офисс гэснээс гадаад харилцаа, интернэтээр гэрээ байгуулах, бичиг хэргийн ажлаа явуулахад эгчийнх нь хүү тусалж, нэг ёсондоо нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэдэг. Тийм болохоор гэртээ ийнхүү өрөө гаргаж тохижуулжээ. Офиссын өрөөний нэг буланд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын маршалын хувцастай хөргийг шилэн жаазанд хийж байршуулжээ. Түүний юу гэж хариулахыг сонирхож “Гоё зураг шүү” хэмээн битүүхэн асуулт нэхэхэд “Би Ю.Цэдэнбал, Х.Чойбалсан, Д.Сүхбаатар нарыг хүндэлдэг. Тэд бол улс эх орныхоо төлөө гавьяа байгуулсан хүмүүс. Бас Ж.Батмөнх гуай байна. Хүний байгуулсан гавьяаг ямар ч үед мартаж болохгүй. Цаг үе өөр байлаа ч хүн үзэл бодолдоо үнэн ч үлдэх ёстой” гэж байна. Түүний цаад талд тоглолтын хувцаснуудаас эхлээд уран бүтээлийн ажлын бүхий л хэрэгслийг эмх цэгцтэй байрлуулсан нь түүний “Тоглолтын өрөө” юм байна. Мөн бүхий л гавьяа шагнал, зургийн цомог гээд нандин дурсамжуудыг нь хадгалсан бяцхан булан байх аж. “Шинэ төгөл” хотхон дахь дуучин Сараагийн гэр иймэрхүү. Одоо харин та биднийг хаана ч орсон, гарсан цангинаж, өөрөө ч мэдэлгүй даган аялж буй “Шинэ жил ирлээ”, “Шинэ жилийн шөнө сайхан” дуутай хамт тархи, зүрх хоёрт тань оршин буй эрхэмсэг, эршүүд, эрх Сараагийн ярилцлагыг хүргэе. ШИНЭ ЖИЛИЙГ СӨҮЛД УГТАНА -Хаана ч явсан таны дуулсан шинэ жилийн дуунууд эгшиглэж байна. Баярыг завгүй өнгөрүүлдэг байх. Гэхдээ гэртээ ширээ тойрч суух мөчүүдээ тооцоолсон биз. Нууц биш бол та хэдийд нь баяраа тэмдэглэдэг юм бэ? -Завгүй байдаг нь үнэн шүү. Тоглолтоос гадна ямар даашинз өмсөх вэ гээд бөөн ажил ундарна. Залуу байхад богино даашинз сонгодог байсан бол нас тогтоод ирэхээр эрхэмсэг харагдах урт даашинз өмсье гэж боддог болчихож. Нөгөө талаар даашинзнаас илүү сэтгэлзүйгээ бэлтгэх хэрэгтэй, өөрөөр хэлбэл хуучны дуунуудаа шинэчиллээ. “Шинэ жилийн шөнө сайхан” дууныхаа хөгжмийг шинэчилсэн. Хүмүүс “Жилдээ нэг удаа дуулаад өнгөрөхийн хооронд” гэж ярьдаг. Гэтэл тийм биш юм. Бидний ирээдүй, шинэ оны амжилт гээд олон зүйл түүнээс шалтгаалдаг. Сараа шинэ жилээр ямар байна шинэ онд тийм байна. Жаахан гундуу байвал гундуу байна, өөдрөг бол мөн өөдрөг байна. Ааштай байвал ааштай байна гэсэн үг. Олон жилийн турш Сараа дуулсан. Одоо ч дуулж л байна. Надтай адилхан дуулдаг гавьяат цолтнууд олон бий, улс оронд. Гагцхүү чанарыг эрхэмлэх учиртай. Энэ олон байгууллага, хамт жил болгон өндөр үнэ ханшаар дуулуулах гэж Сарааг уриад байгаад учир бий. Тэр дуу нь үнэхээр гоё юм уу, эсвэл Сараа ажлаа сайн хийдэг юм уу. Олон жилийн турш дуулсан ч гэлээ тэр бичлэг моодноос гарахгүй байгаагаас үзэхэд надтай хамт уран бүтээл туурвисан хүмүүс чанартай бүтээл хийсэн байгаа биз. Манай Н.Баярхүү 2001 онд “Шинэ жил манайд ирлээ” дууны оранжировшикийг хийсэн. Түүнээс 11 жилийн дараа саяхан шинэ найруулга хийж өгсөн. Үнэхээр чанартай сайхан бүтээл хийсэн байна. Хөгжмийн шинэ найруулгаар дуулахад хүмүүс их сайхан хүлээж авч байна. -Баяраа хаана тэмдэглэх тухайд? -Би шинэ жилийг дандаа Монголдоо угтдаг байсан. Ширээгээ яаж засах тухайгаа эрт бодсон. Шинэ жилийг энэ удаа Сөүлд угтахаар шийдсэн. Ээж, эгч нар хамт явах учраас хүүхдүүд маань дуртай байгаа. Тэнд ажиллаж, амьдарч байгаа монголчуудынхаа шинэ жилийн баярт оролцоно. -Биднийг орж ирэхийн өмнө та охиныхоо хичээлийг давтуулсан гэсэн. Тэр ээж шигээ дуулах болов уу? -/инээв/. Дуулах дуртай. Манай хүүхдүүд бүгд авъяастай. Бүгдээрээ дуулна, бүжиглэнэ. Сургуулийнхаа урлагийн үзлэгт их идэвхтэй оролцдог. Миний хоёр охин, дүүгийн охинтой хамт сургуулийнхаа балетын дугуйланд явдаг. -Яагаад хүүхдүүдийнхээ дуулах авьяасыг хөгжүүлье гэж бодохгүй байгаа юм бэ? -Бусад хүүхдүүд шиг ерөнхий боловсролын сургуульд сураг. Авьяас гэдэг өөрөө товойгоод гараад ирдэг зүйл. Харин тэр үед авьяасыг нь хөгжүүлэх дугуйланд оруулъя гэж бодож байгаа. ШИНЭ ЖИЛТЭЙ ХАМТ ШИНЭ ДУУ ЗОХИОЖ БАЙГАА -Одоо шинэ жилийн тухай сэдэв рүүгээ эргэж оръё. Дуу төрсөн түүх болгон сонин байдаг. Шинэ жилийн дууг дуулах болсон тухайгаа дурсахгүй юу? -”Шинэ жил ирлээ”-г дуулахаас өмнө манай “Хөх тэнгэр” хамтлаг Монголын радиод бичлэг хийлгэж байтал хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч Энхбаяр “Сараа шинэ жилийн дуу хэрэгтэй шүү. Нэг дуу дуулчих” гэсэн. Тухайн үед бид албан газруудаар явж үдэшлэг зохиж, хэдэн дуу дуулж өгөөд 500 төгрөг авч түүнийгээ хуваадаг байлаа. Түүнийгээ “Хаагий” халтуур хийх гэж нэрлэнэ. Тэгээд л тийм зүйлд хэрэгтэй шүү, Сараа чи нэг дуу бичүүлчих гэсэн нь тэр. Би дуулж, манай хөгжимчид их гоё тоглож бичүүлсэн. “Баярын мишээл” нэвтрүүлгээр ганц нэг дуулснаас хойш тэр дуугаа бараг мартсан. Сүүлд сэргээх гэтэл хөгжмийнх нь бичлэг байдаггүй. Тэгээд Германд амьдарч байхад манай Эрхэмбилэгийн аав Л.Болдхуяг бид хоёр “Энэ сайхан дууг бичүүлье” гэж ярилцсанаар 1998 оноос хит болсон. Тэр үеэс шинэ жилийн дуу доргио, бүжгийнх байдаг гэсэн моод дэлгэрсэн. Түүний дараа хөгжмийн зохиолч Л.Балхжав, яруу найрагч Ү.Хүрэлбаатар нар хамтран дуу бүтээж надад бэлэглэсэн. Дуунаас гадна клипийг нь ивээн тэтгэж хийлгэж өгсөн. Баахан Санта Клаустай клип маань ингэж мэндэлсэн түүхтэй. Тухайн үед Санта Клаус моодонд ороогүй байсан юм. Харин бид клипээрээ их сурталчилсан /инээв/. Түүний дараахан Л.Балхжав ах чамд зориулаад “Цагаан шөнө” гэдэг дуу зохиосон, тоглолтоо ч тэгээд нэрлэчихсэн гэдэг юм байна. “Би дууг нь сонсоогүй шүү дээ. Та яасан итгэлтэй байгаа юм бэ. Би дуулж чадах болов уу” гэлээ. Ингээд хөгжмийн зохиолч Пүүжээ ахын студид очиж хөгжмийг нь сонссон, надад таалагдсан. Тухайн үед солонгос олон ангит кинонууд ид гарч байсан болохоор тэр үү эгшиглэнт хайрцаг дуугарсан романтик маягийн дуу төрсөн. С.Гантөр ах хөгжмийг нь их гоё хийсэн. Шинэ жилийн дуунууд ингэж бүтсэн. Тэгвэл өнөөдөр “Цонх тогших цасан талст” шинэ дуу төрж байна. Залуу уран бүтээлч Золзаяа буюу ZZ шүлгийг нь бичиж, Ардын жүжигчин Н.Сувд гуайн хүү Т.Мөнх-Оргил Aindi поп гэж ярьдаг шинэ поп стилиэр зохиосон. Удахгүй клипний зураг авалтад орно. Шинэ жилтэй уралдаж, өмнө нь гаргачихая гэж яарахгүй байна. Өөрөөр хэлбэл, шинэ жилтэй хамт шинэ дуу зохиож байна, бид. Ер нь дуунууд ийм л түүхтэй байдаг юм даа, их төлөв. -Хүмүүс Сараа шинэ жилээр дуулаад их мөнгө олж байгаа даа гэж ярьдаг? -Чааваас даа, бид чинь хоёрдугаар сард хүн амын орлогын албан татвараа тушаана. Нөгөөтэйгүүр, бид улсаас цалин мөнгө, ямар нэгэн тэтгэмж авах биш. 100 хувь өөрсдийн санхүүжилтээр, бор зүрхээрээ зүтгэж явдаг хүмүүс шүү дээ. Туслах, нарийн бичиг, дууны найруулагчаа цалинжуулна. Зүгээр нэг CD-гээ шидчихээд дуулаад байдаг хүмүүс бий. Гэтэл дуунд зориулсан хөгжим, микрофон, хөгжмийн найруулгаа өөрчлөх, тоглолтын хувцаснуудаа шинэчлэх гээд олон зүйл бий. Хувцасны чиглэлд “Шилмэл загвар”-ын ордонтой хамтарч ажилладаг. Мөн “Туяарах салон” байна. Тэд маань миний дүр төрхөд анхаарч байдаг. -Өвлийн тухай дуулаад байдаг. Таны дуртай улирал юу вэ? -Хавар. Гэхдээ би өвлийн хүйтнийг огт ажирдаггүй. Адууныхаа махыг чанаад идчихнэ. Монгол хүн махаа сайн идэх нь эрч хүчтэй байна шүү дээ. Энерги сайтай байж амрах үедээ хангалттай амарчихаад байхад өвлийг ажрахгүй давна. -Уран бүтээлийн зэрэгцээ ажил, амьдралын ачааг хэрхэн зохицуулж байна. Олон хүн, тэр дотроо таны фенүүд Сараа эрч хүчтэй, эрхэмсэг атлаа эршүүд гэж ойлгодог? -Манай ээж, эгч, ар гэрийнхэн надад байнга тусалдаг. Зарим хүн хамаатан, садантайгаа хааяа уулздаг, цаг завгүй гэж ярьдаг. Би ээж, эгч, гэрийнхэнтэйгээ ойр байдаг. Тэднийхээ ач буянаар би үзэгч түмэндээ олон удаа харагдаж, бараг л гэр бүлгүй хүн шиг дуулж хуурдаж явна. Одоо хүүхдүүд ч том болж тусад орж дээ. Өмнө нь гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч шаардлагатай болдог байлаа. 2012 ОН ЭРГЭЖ БУЦСАН ЖИЛ БАЙЛАА -Та түрүүнд шинэ жилийг хэрхэн угтахаас ирэх онд ямар байх шалтгаална гэсэн. Ирэх онд таны тайзан дээр гарсны хэдэн жилийн ой тохиох вэ? -За байз /бодов/. 2006-2007 онд 20 жил болж байсан юм байна. Тэгэхээр ирэх онд 26 дахь жилтэйгээ золгох юм байна /инээв/. Монголчууд дандаа сайныг ерөөж байдаг амны билэгтэй ард түмэн. 2013 он сайхан жил болох байх. Энэ өвөл нэлээд хүйтэн байх болов уу, хүмүүс тэгж яриад байна. Миний санахад 1980-аад онд ийм хүйтэн байсан. Түүнээс 30 жилийн дараа гээд бодоход ер нь ингэж давтагддаг юм биш үү. Цаг агаарын байдал ч гэсэн давтамжтай байдаг шиг байна. Хүн бэрхшээлийг туулах чадвартай байдаг хойно монголчууд оюун санаагаараа юуг ч давна. -Ингэхэд та 2012 онд болсон үйл явдлаас юуг онцлох бол? -Санаанд үлдсэн онцлох зүйл алга. -Тэгвэл ямар жил байв? -Эргэж буцсан, ороо бусгаа үе шиг санагдаж байна. Тэр утгаараа эх орондоо удаан байх сонирхол алга, хэцүү байна. Төрийн ажил төрд хамаатай, ард түмэнд огт хамаагүй шиг ийм сэтгэгдэл надад ойлгогдож байхад ард түмэн юу бодож байгаа нь ойлгомжтой. Тэрүүхэн тэндээ хэдэн хүн төр, засгийн ажил хийж улс орны амьдралаар амьдраад л.Тэр хавьд нь бүх зүйл болоод, бусад нь хэцүү. Төрийн ордонд байдаг хэдэн хүн, бусад гэж хоёр хуваагдсан хүмүүс монгол оронд амьдарч байна. Зарим хүн тэгж бодохгүй байж магадгүй. Надад ингэж ойлгогдож байна. Харамсалтай нь ийм байгаад би тусалж чадахгүй болохоор яалтай билээ. -Танайх руу ирж явахдаа бодож байлаа. Хотын төвд амьдардаг, нийслэлийн иргэний хувьд сүүлийн үеийн өөрчлөлтүүдийн тухайд ямар бодолтой байна? -Машины дугаараар явуулж замын түгжрэлийг багасгасан гээд олон өөрчлөлтийг сайнаар хүлээж авч байна. Гэхдээ асуудал зөндөө байна. Замын түгжрэлийн тухайд ямар ч том хотод байдаг асуудал шүү дээ. Анхнаасаа том машинуудтай болно гэж хотоо төлөвлөөгүй байх. Өнөөдөр нэгдүгээр сургуулийг харахад 1923 онд байгуулагдсан гээд байж байна. Дээр үеийн барилга хэвээр байж байгаад хотын хуучин удирдлагууд Засаг дарга асан Г.Мөнхбаяр, менежер Ч.Бат нарын хийсэн, бүтээсэн зүйл их бий. Хотын төлөө тэдний хийсэн зүйлүүдийн ач гавьяа бий. Манайхан, засгийн эрх барьж буй хүмүүс өмнөхөө үгүйсгэдгээ болих хэрэгтэй. Шинэ дарга гарч ирлээ гэхэд өмнөх хүмүүсээс авч үлдэж, туршлагыг нь авбал ажилд нь илүү дөхөмтэй санагдана. Ажил хийх гэж гарч ирсэн бол тэр ажлаа урагшуулахаар зүтгэх ёстой болохоос хувийн амбиц хөөснөөр ажил явахгүй. Зарим хүн “Босч мориндоо мордъё, эх орноо хамгаалъя, байлдах хэрэгтэй” гэж ярьж байна шүү дээ. Тэд юу ярьж байна гэвэл, ерөөсөө болохгүй байгаад л тэр. Нөгөөтэйгүүр би гэртээ суугаад бусад нь улс орныг өөд нь татчихна гэж бодож болохгүй. Бүгд гарч ханцуй шамлаж байж болж бүтнэ. Хотын дарга юм бол тэр хүн хийг, бид хараад сууж байя гэдэг байж таарахгүй. Улсаас өгч буй цалингаас гадна сэтгэл зүрхээрээ эх орныхоо төлөө хийх ёстой үүрэг даалгавар гэж бий. Бид тэр үүргээ биелүүлэх ёстой, хийх хэрэгтэй. АРД ТҮМНИЙХЭЭ ХАЙР ЭНЭРЭЛИЙГ ДААЖ ЯВАХЫГ ХИЧЭЭДЭГ -Та Монголчуудаа соён гэгээрүүлэх, урлаг соёлын үрийг тарих ажилд зүтгэж яваа уран бүтээлч. Нэрний тань өмнө байнга дурьдагддаг “Зууны манлай” эстрадын эмэгтэй дуучин гэсэн хүндлэлийн тухайд ямар бодолтой явдаг вэ? -Дараагийн зуун хүртэл байсаар байх хосгүй хүндлэл шүү дээ. Хүнийг нь эрхлүүлж надад ийм шагнал өгсөн юм биш үү. Буруу, зөв юу ч хийсэн толгойг нь илж байдаг. Намайг эрхлүүлж байгаа, олдсон энэ боломжийг би буруугаар ашиглая гэж боддоггүй. Онц хүн болох гэж өдөр шөнөгүй бодох хаашаа юм. Гэхдээ энэ их хайр энэрлийг нэр хүндтэй, аятайхан дааж явахсан гэж боддог. Ард түмэндээ цаг мөнхөд баярладаг. Зарим хүн ард түмэн юу ч биш, хоосон цагаан цаас, түүн дээр юу ч бичиж болно гэхчлэн ярьдаг. Гэтэл ард түмний хэлсэн үг ямагт үнэн байдаг. -Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Хамгийн гол нь манай уншигчдыг хүндэтгэж, бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа. Шинэ оны босгонд Монголчууддаа хандаж юу хэлэх бол? -Эзэн Чингисийн үеэс эхлэн Монголчууд түүхээрээ омогшиж омог бардам амьдарч ирсэн. Байгаль дэлхий хорвоо ертөнцийн бүх хүнээс Монголчуудад илүү энэрэнгүй хандана гэж итгэлтэй явсан он жил олон бий. Гэхдээ цаашид бид тийм тусгай хандлагад найдаж амьдарч болохгүй. Харж суухын оронд амьдрах л хэрэгтэй. Бүтээн байгуулалтад оролцох ёстой. Дор дороо, хүн болгон үүднийхээ шороог гадагш нь гаргаж хаях биш хамж аваад хогийнхоо цэг дээр аваачиж хаядаг болсон цагт, хүмүүс бие биедээ эелдэг хандаж эхлэх юм бол монголчуудын амьдрал өөдөлнө. Түүнээс чи цаашаа, би наашаа гэх юм бол амьдрал сайхан болохгүй. Эвтэй найртай, ухаантай, хүлээцтэй, уужуу сэтгэлтэй байх чухал. Хэрэв бидний ухаан хүрэхээ байж байгаа бол эх түүхээ уудлах хэрэгтэй. Өвөг дээдсийнхээ үгийг сонсох учиртай. Одоохондоо бидэнтэй хамт байгаа буурлуудынхаа үгийг сонсох ёстой. Бид түр зуур нэг л зуунд амьдарч байгаа цөөхөн хүн шүү дээ. Бид энэ ертөнцийн зочид. Зочин гээд, дараагийн буудалд буугаад явчина гэж эрээ, цээргүй хандаж болохгүй. Дараагийн хүн орж ирж энэ галт тэргэнд амьдарна шүү дээ. Хойч үе, ирээүйдээ ямар дэлхийг, ямар газар нутаг, эх оронг үлдээх вэ гэдгээ бодох учиртай. Ганц хэрэглээд дуусах нэг хэрэглээний зүйл шиг “Бид идчихвэл болоо” гэж бодож болохгүй. 00-ийн өрөөнд тавьсан цаасыг хэрэглэхдээ ганцаараа хэрэглэж байгаа юм шиг гартаа рулоноор нь ороож авах өөр, бусаддаа хүрчихээсэй гэх өөр. Биднийг хорвоод амьдрахдаа хэрэглэ гэж балга ус өгсөн бол яаж хэрэглэх байсан бэ гэж бодож үзэх хэрэгтэй. Ард түмэндээ сайхан амьдрах хэрэгтэй гэж хэлье. Ажилсаг бай. Байгаа юмандаа аривч, хямгач ханд. Хүний сэтгэлийг гамна. Хүн хүнээ хайрлаж, сайхан амьдар. 2013 ондоо өөдрөг, байгаадаа сэтгэл хангалуун, ирээдүйд ихийг бүтээнэ гэж бодож холыг харах чадвартай байж, энэрэнгүй нигүүлсэнгүй үзлээр бие биеэ хайрлаж, хууль цаазаа дээдэлж тэгш сайхан амьдрахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Шинэ ондоо элбэг дэлбэг, нүүр дүүрэн мишээлтэй шинэ оноо угтаарай. Ч.Үл-Олдох /ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН/ |
Эршүүд, эрхэмсэг, эрх Сараагийнд зочилсон минь |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Мисс Э.Сэлэнгэ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шүүхэд дуудагджээ 20:10 https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг
|
https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг »»
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Талийгаач И Сун Гюүнийг шантаажилсан этгээдэд 3.6 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ 11:05 Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ.
|
Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ. »»
|
|
Хятад улс 324 сая фунт стерлингийн авлига авсан хэргээр Коммунист намын албан тушаалтныг цаазалжээ 10:02 БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн »»
|
|
Чандаган цагаан морины магтаал 20:10
|
|
Үүлэн цэнхэр хангай 20:08
|
|
Зуръя чамайгаа 20:04
|
|
Дүүрэн баярлая 20:00
|
|
Үйтэн хуар 19:56
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
Хан тэнгэр Алшаа 19:44
|
|
Овоон дээрх уулзалт 19:35
|
|
Хөлөнбуйрын тал нутаг 19:26
|
|
Хун галуу 19:22
|
|
Сайхан Мунийн нутаг 19:13
|
|
Х.Нямбаатар: Агаар бохирдуулж буй нүүрсэн яндангүй приус загварын машинуудыг журамлана 18:14 Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг онцгойлон авч үзэж
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг онцгойлон авч үзэж »»
|
|
Хаалга нүдлээ гэж хүүхдэд гар хүрсэн Б.Амарсайханыг ₮300 мянгаар торгожээ 17:29 Цагдаагийн байгууллагаас жүжигчин Б.Амарсайханд зөрчлийн хэрэг үүсгэн 300 мянган төгрөгөөр торгожээ.
|
Цагдаагийн байгууллагаас жүжигчин Б.Амарсайханд зөрчлийн хэрэг үүсгэн 300 мянган төгрөгөөр торгожээ. »»
|
|
Мансууруулах үйлчилгээ үзүүлдэг их хэмжээний эмийг ундаа, жигнэмэгийн хайрцагт нуун далдалж, улсын хилээр оруулах гэж байсан зөрчлийг илрүүлжээ 16:51 2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн
|
2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн »»
|
|
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй 15:58 "Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салбарт хийхээр зорьж буй шинэчлэлийнх нь талаар ярилцлаа.
|
"Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салбарт хийхээр зорьж буй шинэчлэлийнх нь талаар ярилцлаа. »»
|
|
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ 15:46 ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан
|
ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан »»
|
|
Нийтийн байрнууд ажилласан масло түлж байна 15:30 Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, хороодын алба
|
Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, хороодын алба »»
|
|
Согтуугаар машин жолоодсон дуучин Roockie-г цагдаагаас шалгаж эхэлжээ 13:01 У.Мөнхбагана буюу рэппер Rookie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан.
|
У.Мөнхбагана буюу рэппер Rookie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан. »»
|
|
Хөвсгөл нуурын мөс цөмөрч, 28 настай иргэн машинтайгаа живж нас баржээ 12:58 Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төв дэх Нисэх багийн Далайн хоолой хэмээх газарт суудлын автомашин
|
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төв дэх Нисэх багийн Далайн хоолой хэмээх газарт суудлын автомашин »»
|
|
"Реал Мадрид” баг Тивийн хоорондын цомын эзэн боллоо 12:51 ДОХА, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /ТАСС/. Өчигдөр Катарын Лусаил хотноо болсон финалын тоглолтод
|
ДОХА, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /ТАСС/. Өчигдөр Катарын Лусаил хотноо болсон финалын тоглолтод »»
|
|
Иргэдийн дийлэнх Тэрэлж, Скай ресорт руу агаарт гарах санал өгч, бямба гарагаас автобус явуулахаар болжээ 11:38 Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн
|
Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн »»
|
|
Эмээлтэд автын осол гарч нэг хүн амь насаа алджээ 10:02 Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны »»
|
|
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ 10:02 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ.
|
2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ. »»
|
|
Том Круз АНУ-ын Тэнгисийн цэргийн дээд иргэний шагналыг хүртжээ 23:34 Жүжигчин Том Круз кино урлагт бүтээсэн дүрээрээ АНУ-ын армийн нэр хүндэд эергээр нөлөөлсөн тул Тэнгисийн цэргийн дээд
|
Жүжигчин Том Круз кино урлагт бүтээсэн дүрээрээ АНУ-ын армийн нэр хүндэд эергээр нөлөөлсөн тул Тэнгисийн цэргийн дээд »»
|
|
Жагсаал цуглаан хийнэ гэвэл 48 цагийн өмнө мэдэгдэнэ. Зөвшөөрсөн эсэх хариу хүлээх шаардлагагүй болно 23:07 Хүний эрхийг хамгаалах хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслүүд, Жагсаал
|
Хүний эрхийг хамгаалах хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслүүд, Жагсаал »»
|
|
Электрон тамхины импорт өнгөрсөн оныхоос хоёр дахин нэмэгджээ 15:39 Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй
|
Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй »»
|
|
Ирэх сараас торгууль нь 450 мянгаас дээш жолоочийг нийтэд тустай ажил хийлгэх замаар албадан төлүүлнэ 15:37 Энэ оны нэг сарын нэгнээс зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орж, торгуулиа хугацаанаасаа өмнө төлвөл 50 хувийн хөнгөлөлт
|
Энэ оны нэг сарын нэгнээс зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орж, торгуулиа хугацаанаасаа өмнө төлвөл 50 хувийн хөнгөлөлт »»
|
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй 15:35 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ »»
|
|
ОБЕГ: Гоёлын гацуур гал авбал 30-60 секундэд бүхэлдээ шатах аюултай 13:47 Гоёлын гацуур модыг ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгдэг аж. Хэрэв гал авбал 30-60 секундэд бүхэлдээ
|
Гоёлын гацуур модыг ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгдэг аж. Хэрэв гал авбал 30-60 секундэд бүхэлдээ »»
|
|
Өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс 21:00 цаг хүртэл ажиллана 13:39 Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын
|
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын »»
|
|
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай 13:38 ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст
|
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст »»
|
|
П.Сайнзориг: Докторын зэрэгтэй төрийн албан хаагчдад цалингийн 20%-ийн нэмэгдэл өгдгийг болиулах хэрэгтэй 13:34 Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
|
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. »»
|
|
Орон сууцанд гал гарч гурван хүн угаартсаны нэг нь 1 настай хүүхэд байжээ 13:27 Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.12.17/ 23:32 цагт Онцгой байдлын
|
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.12.17/ 23:32 цагт Онцгой байдлын »»
|
|
Оскарын сүүлчийн шатанд шалгарсан кинонуудыг танилцуулжээ 13:06 НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Америкийн кино урлагийн академиас Оскарын шагналын 10
|
НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Америкийн кино урлагийн академиас Оскарын шагналын 10 »»
|
|
Дорнод аймагт 14 настай эмэгтэй хүүхдийн биед үе тэнгийн сурагчид халдан, бичлэг хийсэн болохыг тогтоожээ 09:18 Цахим орчинд өсвөр насны охид нэгнийхээ биед халдаж буй бичлэг цацагдан олны бухимдлыг хүргээд байсан билээ.
|
Цахим орчинд өсвөр насны охид нэгнийхээ биед халдаж буй бичлэг цацагдан олны бухимдлыг хүргээд байсан билээ. »»
|
|
Хатгаатай хүүхдэд сонгино, саримстай хоол өгч болохгүй 09:09 ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний эсрэг гэрээр ямар арга хэмжээ авах, хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн бол ямар дэглэм
|
ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний эсрэг гэрээр ямар арга хэмжээ авах, хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн бол ямар дэглэм »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Яндангийн цонолт, ил галын улмаас үүдсэн галын дуудлага нэмэгджээ 09:01 Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан
|
Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан »»
|
|
Д.Мөнхбаатар: Зарим эмээ, өвөө нар төрийнхөө өгсөн зүйлийг нандигнана гээд угаарын хий мэдрэгчээ хадганд ороогоод тавьчихсан байсан 08:58 Улсын Онцгой Комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
|
Улсын Онцгой Комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. »»
|
|
Австралийн лабораториос аюултай вирус 2021 онд алдагдаж байжээ 08:57 Австралийн Квинслэнд мужид оршдог вирус судлалын лабораториос хэд хэдэн аюултай вирусийн дээж 2021 онд алдагджээ.
|
Австралийн Квинслэнд мужид оршдог вирус судлалын лабораториос хэд хэдэн аюултай вирусийн дээж 2021 онд алдагджээ. »»
|
|
Нотариатын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлнэ 21:49 ЦХИХХЯ-ны санаачилгаар гадаад руу томилолтоор явсан Газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд томилолтын үр дүн,
|
ЦХИХХЯ-ны санаачилгаар гадаад руу томилолтоор явсан Газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд томилолтын үр дүн, »»
|
|
The National: Монголтой ховор металлын хайгуулд хамтрах сонирхолтой буйгаа Персийн булангийн орнууд мэдэгдсэн 21:46 АНЭУ-ын “The National News” агентлаг Персийн булангийн орнууд ховор металлын хайгуулд оролцох хүсэлтэй байгаа гэдгээ
|
АНЭУ-ын “The National News” агентлаг Персийн булангийн орнууд ховор металлын хайгуулд оролцох хүсэлтэй байгаа гэдгээ »»
|
|
PM2.5-ийн агууламж 10 микрограмм тутамд 1 куб метрээр нэмэгдэх нь нас баралтыг 8.6 хувиар нэмэгдүүлдэг 21:43 Шинэ судалгаагаар Энэтхэг даяар 10 жилийн хугацаанд бохирдолд удаан хугацаагаар өртөх нь олон сая хүн нас барахад
|
Шинэ судалгаагаар Энэтхэг даяар 10 жилийн хугацаанд бохирдолд удаан хугацаагаар өртөх нь олон сая хүн нас барахад »»
|
|
Неймар Хойд Америкийн лигт тоглоно 21:42 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /ТАСС/. Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /ТАСС/. Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын »»
|
|
“Google” ямар ч супер компьютерээс хурдтай квант тооцооллын чип бүтээсэн гэжээ 12:45 “Google” компани даваа гарагт /2024.12.09/ мэдэгдэл хийхдээ квант тооцооллын гол сорилтуудын нэгийг давж, шинэ үеийн
|
“Google” компани даваа гарагт /2024.12.09/ мэдэгдэл хийхдээ квант тооцооллын гол сорилтуудын нэгийг давж, шинэ үеийн »»
|
|
Малын мялзан өвчний тохиолдол батлагдсан тул Ховдын Булган суманд хорио цээр тогтоолоо 12:44 Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдолд лабораторийн шинжилгээгээр батлагджээ.
|
Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдолд лабораторийн шинжилгээгээр батлагджээ. »»
|
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ 15:46 ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан
|
ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан »»
|
|
Оросын генералын аминд хүрсэн сэжигтнийг баривчилжээ 23:20 Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан.
|
Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан. »»
|
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй 15:35 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ »»
|
|
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай 13:38 ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст
|
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст »»
|
|
Өмнөд Солонгосын эрх баригч намын дарга огцорчээ 10:22 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд »»
|
|
Майоттед шуурганы улмаас олон зуун хүн амиа алдсан байж болзошгүй байна 17:31 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний
|
ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний »»
|
|
“Цэргийн дарангуйлал тогтоохыг оролдсон” гэх үндэслэлээр Ерөнхийлөгчдөө импичмент хийв 10:19 Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч
|
Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах тухай хуулийн төслийг дахин барив 17:59 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж »»
|
|
Сирийн Асадын дэглэм нурсан нь 10:39 Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил,
|
Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил, »»
|
|
Жо Байден 1500 орчим хүнд өршөөл үзүүлжээ 21:58 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг шалгах ажил эрчимтэй явагдаж буй бөгөөд түүнд "итгэл үзүүлэх" эсэх санал хураалтыг дахин явуулахаар болжээ 14:34 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг »»
|
|
Сирийн түр засгийн газрын тэргүүнээр аль-Башир томилогджээ 09:22 ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Сирийн түр ерөнхий сайдаар Мухаммед аль-Башир томилогдсон
|
ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Сирийн түр ерөнхий сайдаар Мухаммед аль-Башир томилогдсон »»
|
|
Трамп: АНУ-д төрсөн хүүхэд бүрт иргэншил олгохгүй 20:30 АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн
|
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн »»
|
|
Умард Солонгос иргэддээ анх удаа Өмнөдөд болсон явдлын талаар мэдээлжээ 14:05 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон.
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон. »»
|
|
Сирийн дүрвэгсдээс орогнол хүссэн өргөдөл хүлээн авахыг түр зогсоожээ 10:26 БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн
|
БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн »»
|
|
Сирид энх тайван, тэнцвэртэй байдлыг тогтоож чадахгүй гэж үзэж байна 15:51 Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд
|
Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд »»
|
|
Башар Асад ОХУ руу дүрвэж, сиричүүд Асадын гэр бүлийн засаглал төгссөнийг тэмдэглэж байна 13:05 Сирид Ассадын гэр бүлийн 50 жилийн төмөр засаглалыг зогсоосонтой холбоотойгоор баяр тэмдэглэж байна.
|
Сирид Ассадын гэр бүлийн 50 жилийн төмөр засаглалыг зогсоосонтой холбоотойгоор баяр тэмдэглэж байна. »»
|
|
|
|