2012-12-21Эртний судар бичигт бичсэнээр эмэгтэй хүний энерги манай дэлхийн үүслийн гол хүчин зүйл нь болсон аж.
Тиймдээ ч бурхны бүтээсэн хамгийн дээд зүйл эх хүн, эмэгтэй хүн гэдэг шүү дээ. Хамгийн хүчирхэг, сайхан энергийг цогцлоож явдаг эмэгтэйчүүдийн энэхүү энерги эрчүүдэд дамжин эрч хүч хайрласнаар эрэгтэй хүн амжилт гаргаж зорилгодоо хүрэх үндэс болдог байна. Зарим эмэгтэй янз бүрийн шалтгаанаар энергиэ алдсанаар таагүй зүйлстэй тулгардаг. Өөрийнх нь төдийгүй нөхрийнх нь ажил үйлс бүтэлгүйтэж, өвчин зовлон ээрэх нь суларсны шинж. Эмэгтэй хүний энерги хүрэлцээгүй, суларсан байгаагийн шинж тэмдэг тухайн гэр бүлийн амьдралд шууд нөлөөлдөг аж. Тиймээс ертөнцийн гэрэл гэгээ, энергийн эх үүсвэр болсон эмэгтэйчүүд энергиэ тогтмол төвлөрүүлж, бусдад түгээж явах ёстой юм. Эмэгтэй хүний энергийг хэрхэн хадгалах, бий болгох зарчмыг танилцуулж байна. Эдгээр зарчмын дийлэнхийг эртний ухаант мэргэд тунгаан боловсруулж судар бичигтээ уламжлан үлдээжээ. Орчин үеийн мэргэжилтнүүд ч мөн энергиэ хэрхэн сэргээж, түгээж болох аргуудыг оруулсан байна.
1. Даашинз банзал өмсч байх. Ингэснээр эмэгтэй хүний төрөлх энерги сэргэдэг.
2. Гар, хумсаа тогтмол арчилж, цэвэр байлгах. Үзэсгэлэнт гарыг үнсэх сайхан гэж эрчүүд ярьдаг. Сайхан гар сайхан энерги төвлөрүүлнэ.
3. Сайн зохиол унших. Ялангуяа хүний хувь заяаны тухай зохиол унших нь илүү ашигтай. Иймэрхүү ном уншсанаар өөрийгөө илүү мэдэж болно.
4. Бүжиглэ. Тэр тусмаа араб юм уу, латин америк бүжиг хамгийн тохиромжтой нь. Эмэгтэй хүний энерги, тачаангүй байдлыг улам цогцлоодог.
5. Дуу аялж заримдаа чанга дуулж бай.
6. Тогоочийн курст явах. Эмэгтэй хүний энергийг тодорхой түвшинд дээшлүүлдэг. Хэрвээ та гал тогооныхоо ажилд муу бол курст явж суралцсан нь дээр. Эмэгтэй хүн өөрийн гараар хоол бэлтгэж, хайртай хүмүүсээ дайлах нь энергийн эх үүсвэр.
7. Гол нуур, далайн эргээр зугаалах. Ус эмэгтэй хүнийг ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай, хүчирхэг болгодог.
8. Цэцгийн баглаа худалдаж авах. Цэцэг эмэгтэй хүнийг аз жаргалтай болгохоос гадна сөрөг энергийг үргээдэг.
9. Хувцасны шүүгээгээ цэгцтэй байлгах. Хэрэггүй, хуучин хувцас, хэрэглэл эмэгтэй хүний энергийг султгадаг.
10. Ойрын өдрүүдэд юм уу сар, жилийнхээ төлөвлөгөөг гаргах. Ямар ч эмх замбараагүй байдал эмэгтэй хүнийг сүйтгэдэг. Хэрвээ та ингэж хэвшээгүй бол ядаж ойрын хэдэн хоногийн төлөвлөгөөгөө боловсруулаарай. Цаашид сар , жилээр нь гаргадаг болж болно.
11. Эрүүл зөв хооллолтын курст явж болно. Муу зуршлуудаас хол бай. Зөвхөн тамхи, согтууруулах ундаа ч бус залхуурал, хараалын хэллэг зэргийг хэрэглэдэг бол татгалз.
12. Сайн ,сайхан аж төрж буй хүмүүсийн талаар болон танин мэдэхүй, оюуныг цэнэглэж чадах мэдээлэл бүхий ном сэтгүүл унших. Элдэв хов жив, хар мэдээлэлтэй сэтгүүлээс хол байсан нь дээр.
13. Номын дэлгүүрүүдээр тогтмол зочилж бай. Орох болгондоо ном худалдан авах албагүй ч шинэ гарсан ном, зохиолын хуудсыг эргүүлэн орчин үетэйгээ хөл нийлүүл. Номын дэлгүүрээр зугаалах нь эмэгтэй хүнийг ихэд тайвшруулж, сайхан энергитэй болгодогийг мэргэжилтнүүд тогтоосон.
14. Явган зугаалгад цаг гаргаж бай. Ганцаараа юм уу, найз бүсгүйтэйгээ өдөрт ядаж хагас цаг агаар амьсгалан алх. Эмэгтэй хүн гал голомт хамгаалагч хэдий ч байгальтай тогтмол холбоотой байх хэрэгтэй.
15. Шувуу юм уу амьтан тэжээх. Мөн цэцэг тарьж ургуулах. Ялангуяа урт ургамал юм уу хоолсог ургамал илүү ээлтэй.
16. Дэлгүүр хэсэх. Заавал худалдан авалт хийх шаардлагагүй. Та дэлгүүрт байгаа элдвийн сайхныг харж , өмсч үзэн таалагдсан нэг зүйлээ удахгүй авна хэмээнэ төсөөлж болно. Үнэхээр л сэтгэлдээ дүрслэн явсан тэр зүйл удалгүй таных болох тийм их энерги эмэгтэйчүүдэд бий.
17. Найз бүсгүйчүүдээ цуглуулан юу ч хамаагүй хий. Зүгээр дэмий хөгжилдсөн ч болно. Ингэснээр та бүхэн энергиэ солилцоно гэсэн үг.
18. Йогоор хичээллэх. Эрэгтэй хүн дасгал хийдэг байлаа ч энергиэ хуваалцаж чаддаггүй. Харин эмэгтэй хүн төрөлх зохилдлогоороо сайхан бүхнээ бусдад түгээх чадвартай. Йогийн дасгал оюун ухааныг тайвшруулж, эрч хүчийг бий болгодог.
19. Буян үйлдэж бай. Их, бага хамаагүй ямар ч буян эмэгтэй хүний энергийг цэвэр утгаар нь илэрхийлнэ. Тусч сэтгэл буянаас ялгаагүй. Тусламж хэрэгтэй юмуу өлссөн хүмүүсийг хооллож байх. Хэрэгтэй үед цагийг олж гэдэг шиг өчүүхэн ч атугай зүйлээр бусдыг баярлуулж бай.
20. Тансаг үнэртэй тос уусгасан юм уу сарнайн дэлбээ, тайвшруулах давстай онгоцонд хэвтэх. Энэ бол зүгээр нэг амралт бус харин биедээ тайвшрал бэлэглэж, өөрөө дүүрэн энерги хүлээн авах арга юм.
21. Ойр дотныхоо хүмүүсийг зөөлөн дулаан үгсээрээ ч болов энхрийлэн халамжил. Хайртай хүмүүстээ хэр их анхаарал хандуулна төдий чинээ сайн энергиэр цэнэглэж байна гэсэн үг.
Бичсэн Ц. Мөнхжаргал
Би тэгээд дээрхийг үзээд өөр дээрээ бодож үзлээ л дээ
1. Даашинзыг бол их ховор өмсдөг юм байна. Нээрээ л даашинз өмсөхөөр нээх л гое нуруу тэнэгэр алхалдаг юм байна ккк.
2. Би хумсаа ургуулдаггүй, өнгөгүй лакаар л буддаг юм байна. Урт хумс юм хийхэд саад болоод байдын. Уг нь урт хумс эмэгтэй хүний гарыг гое харагдуулдаг л даа. ккк
3. Энэ бол харин яг миний унших дуртай сэдэв.
4. Уг нь бол бүжиглэх эвсэлтэй л дээ ккк даанч бүжиглэх нь ховор болчоод байна. Хамгийн сүүлд ажлынхаа шинэ жил дээр танго бүжиглэж байлаа.
5. Дуртай дуугаа гэрт хүнгүй байх үед дагаж орилдог юм байна хэхэ.
6. Энэ дээр харин санаа зовдоггүй юм байна. Гайгүй хийчнээ ккк.
7. Манайд гол нуур нь хомс юм даа. Уг нь хотын төвөөр урсдаг сэлбэ гол маань ширгээгүй хогондоо баригдаагүй бол сайхан байхгүй юу. Хамгийн сүүлд сарын өмнө л гачууртад голын эрэг дээр сууж усны чимээ сонсож суусан юм байна.
8. Цэцгэнд маш дуртай.... Цэцэг эмэгтэй хүнд гоо сайхнаа өгөөд үхдэг гэдэг. Загварын шоуны маань дараа хүмүүсийн өгсөн цэцэгсийг гэртээ авчиртал өрөө маань цэцгээр дүүрч билээ. Гэрээр дүүрэн цэцэгс үнэртээд маш гоеийн байна лээ.
9. Өмсөхгүй хуучин хувцсаа харин ч нэг хадгалахаа больсон.
10. Ийм төлөвлөгөө гаргаад 2 жил болж байна. Үнэхээр амьдрал ч цэгцэрдэг юм байна лээ.
11. Зөв хооллохыг хичээгээд л байгаа. Манай улсын хоол хүнсний аюулгүй байдал асуудалтай юмаа.
12. Муу мэдээ хов жив унших, сонсох үнэхээр дургүй. Нэг удаа өглөө таксинд явж байтал FM-ээр нэг эвгүй мэдээ явж байлаа, жолоочид нь ахаа та сувгаа солиод гое хөгжим тавьчих тэхүү гэсэн чинь яаж байгаан гэнээ тэхээр нь ахаа өглөө эхэлж байхад муухай зүйл сонсмооргүй байна гэсэн чинь би сонсжийн гээд солиогүй юм даг. Харин гое мэдээ мэдээлэл, хүмүүсийн амьдралын түүх намтар унших лээр урам зориг ордог.
13. Номын дэлгүүрээр явах дуртай.
14. Цаг агаар сайхан, цаг зав байгаа үед бол алхаал явчина.
15. Хар багаасаа л нохой муур их тэжээсэн дээ. Арчилгаа ихтэй болхоор цаг завд баригдаад амьтанг зовоочино гээд сүүлийн үед тэжээхгүй байгаа. Харин одоо цэцэг таринаа.
16. Худалдан авалт л хийхгүй бол дэлгүүр нээх хэсээд байдгүйэн. Ямартай ч худалдан авалт хийхэд бол гое байдын ккк.
17. Сүүлийн үед бүгд л ажил амьдрал гээд найз бүсгүйчүүд маань ойр ойрхон уулзаад байж чадахгүй юмаа.
18. Йога бясалгалд явж үзээгүй, явнаа л гэж бодож байгаа.
19. Энэ үгийг санаж үргэлж хэрэгжүүлэхийг хичээдэг “Шагнал хүртэхэд бусдын түрүүнд бүү яв" Сайн үйлсийг бүтээхэд бусдын адагт бүү яв. Буянт үйлсэд өөрийн чадах хэмжээнээс ч ихийг хий!
20. Шүршүүр шүршүүр. Онгоцонд орох нь ховор болчихож.
21. Аль болох л хүмүүст урам өгөхийг хичээдэг, ойр дотныхондоо маш их хайртай хирнээ хайртай гэдэг үгийг их ховор хэлдэг юм байна. Хэлэх биш үйлдлээрээ харуулдаг юм уу даа.