2012-12-18Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх,
биеийн тамирын дасгал, хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж , хангалттай амрах.
• Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай ,ороолт, бээлий хэрэглэх
• Хамрын салстыг сонгино, сармисын тосон ханд, оксолины тос түрхэх
• Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлний уланд тосон иллэг хийх.
• Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С хэрэглэх
• Өдөрт 2-3 хумс сармисыг хоол, ундандаа хэрэглэх.
• Томуу,Томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх.
• Царван, морин шарилжны хандаар хоолой зайлах.
• Гэр, сургууль, цэцэрлэгтээ цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэхээс гадна, Томуу Томуу Төст Өвчнөөс урьдчилан сэргийлэх эмийн бэлдмэлүүдийг худалдан авч зааврын дагуу хэрэглэвэл үр дүнтэй байдаг.
Томуу Томуу Төст өвчний шинж тэмдэг илэрвэл яах вэ?
• Сургууль, цэцэрлэгийн эмчид яаралтай хандаж , эмчийн зөвлөгөөг баримталж , хэвтрийн дэглэмийг сахиж эмчлэх хэрэгтэй, халуун аарц, сармистай хар шөл, чацарганы шүүс, халуун гичтэй хоол, цагаан танг буцалган уух, амаар уух шингэнийг ихээр хэрэглэх, эмчийн бичсэн эм хэрэглэх/
• Амны хаалт зүүх
• Гараа сайтар савандаж угаах, хүүхдийн тоглоом , аяга, халбага болон шүдний сойзыг өдөр бүр содын уусмалаар ариутгах.
• Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газар, сэлгүүцэхгүй байх.
• Антибиотик хэрэглэхээс зайлсхийх.
• Томуу өвчний үед вируст сонгомол үйлчлэх эмнүүдэд: интерферон, ремантадин, амандатин, тамифлю, оксолины түрхлэг орно.
• Томуу төст өвчинд шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Үүнд: халуун бууруулах, ханиалга намдаах, амьсгалын замыг чөлөөлөх, хордлого тайлах шингэн хэрэглэх, ардын уламжлалт эм, тан ууж болно.
Томуугаас сэргийлэх уламжлалт энгийн арга
• Алт, мөнгөний ионтой ус хэрэглэх
• Саримс хүзүүнд нь зүүх
• Чихэр өвс буцалгаж уух
• Цайг нохойн хошуугаар орлуулах
• Цагаан гаа, саримстай шөл
• Аарц (шөлөнд чанаж уулгаж хөлөргөх)
• Сүүнд саримс буцалгаж уулгах
• Хүйтэн агаар амьсгалахгүй
• Даарч жигнэгдэхгүй байх
• Шингэн зүйл өдөрт 3-3.4 уух
• Халуун усанд сууж орох (5 рашаантай)
Томуу өвчнөөс сэргийлэх аргачилсан зөвлөмж
Ам хамар хоолойд утлага хийх зөвлөмж:
Томуугийн А(H1N1) вирүсийн халдварын үед амьсгалын замын эрхтэнг зонхилж гэмтээдэг учир урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зорилгоор ам, хамар, хоолойд утлага хийх нь ач холбогдолтой юм. Утлагыг 2%-ийн содын уусмалаар хийнэ. 200 мл усанд 4,0 грамм хүнсний сод хийгээд буцалтал халааж, толгойгоо банны алчуур зэргээр бүтээж, 10-15 минут хамраараа уур амьсгалж, амаараа гаргах байдлаар өдөрт 1 удаа утна. Жижиг хүүхэд ээжийн хамт утаж болно. Халуун ус, ууранд түлэгдэхээс болгоомжлох хэрэгтэй.
Цэгийн массаж хийх зөвлөмж:
Томуугийн үүсгэгчийн эсрэг үйлчилгээтэй интерферон хэмээх уургийг хүний бие өөрөө үүсгэн бий болгож байдаг. Цэгийн массаж нь таны биеийн энэ нөөц боломжийг идэвхжүүлдэг учир эмчилгээний болон урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Биед интерферон ялгаралтыг идэвхжүүлэгч цэгүүд байдаг: Үүнд:
1-р цэг. Хөмсөгний дотор талын төгсгөл хэсэг (хос цэг)
2-р цэг. Хамрын угалзны гадна хэсэг (хос цэг)
3-р цэг. Доод уруулын хонхор (оочийн хонхор)
4-р цэг. Төвөнхийн 2 талд (хос цэг)
5-р цэг. Эгэмний дээд хонхор (хос цэг)
6-р цэг. Эрхий долоовор хурууны дунд (хос цэг)
7-р цэг. Чихний арын төвгөр хөхлөг ургацаг (хос цэг)
8-р цэг. Шилийн хонхорын 2 талд, үсний доод захад (хос цэг)
Цэгийн массажыг хийхдээ заасан цэгүүдэд долоовор хурууны өндөгөөр нэгэн жигд дунд зэрэг хүчээр дарж, нар зөв 3 эргүүлж, нар буруу 3 эргүүлж хийнэ. Өдөрт 3-4-6 удаа, боломжоороо олон хоног, байнга хийхэд сайн.
Гич болон шилмүүстэй халуун усанд хөлөө дүрэх, шилмүүсний баннд суух зөвлөмж:
Саванд 36-38 хэмийн халуун 1 л ус, 2,0 грамм гич хийж хутгаж найруулаад, 2 хөлөө дүрж дээгүүр нь дулаан одъяалаар битүү бүтээж, 10-15 минут сууна.
Шилмүүст баннд суухдаа 10 л усанд 200 грамм шилмүүсний ханд хийнэ. Усны халуун 36-38 хэм, суух хугацаа 10-15 минут.
Дээрх байдлаар шилмүүсний хандтай халуун усанд мөн адил хөл дүрж сууж болно. Хөлөө дүрсний дараа болон ваннд суусны дараа хөл, биеийг хуурай болтол арчиж, дулаан хувцаслах буюу орондоо хэвтэж, хүүхдийг өлгийдөнө. Өдөрт 1 удаа, 3-5-7 удаа давтаж болно.
Цэвэрлэгээ, агааржуулалт, ариутгал хийх зөвлөмж:
Цэвэрлэгээг чийгтэй, нойтон аргаар, өдөрт 2-оос доошгүй удаа сайтар цэвэрлэх хэрэгтэй. Томуугийн А(H1N1) вирүс ариутгалын бодист өвчин үүсгэх чанараа алдаж идэвхгүйждэг энэ шинжийг нь ашиглаж ариутгаж байгаа юм.
Гадаргууг цэвэрлэж, тоосыг арчсаны дараа, 0,5%, 1%, 2%, 5%-ийн хлорамин, 1%-ийн вирконы уусмал зэрэг ариутгах бодисоор нэвт норгосон алчуураар, бүх талбайг сайтар норгож арчиж ариутгана.
Агаарыг - ариутгалын бодисоор норгосон даавуу алчуур дэлгэж тавих, ариутгалын бодисыг задгай амтай саванд хийж тавих, мананцар үүсгэн цацаж ариутгаж болно.
Агааржуулахдаа цонх, салхивчийг онгойлгох, нэвт салхижуулах, агааржуулагч төхөөрөмж зэргээр 2 цаг тутамд агаарыг сэлгэнэ.
Ариун цэврийн өрөөний хана, шал, суултуур, тосгуур, хогийн савыг өдөрт 2-3 удаа, угаагуур, хаалга, шат, лифтын товчлуур зэргийг цаг тутамд ариутгах.
Гараа савандаж сайн угаасны дараа, гар ариутгагч гель, санитол, спирттэй, глицеринтэй гэх мэтийн ариутгагч уусмалаас алган дээр 30-40 мл орчим хийж 2 гарын бүх хэсгийг норгож, хооронд нь сайтар үрж, арчилгүй хатааж ариутгана. Мөн ариун нойтон салфетикаар гараа арчиж болно.
Өвчилсөн хүүхдүүд гэртээ байлгах хэрэгтэй.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ, НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР