 |
|
 |
|
Шинэ жилийн бэлэг / Өгүүллэг / |
|
|
 |
|
 |
Шинэ жилийн бэлэг / Өгүүллэг /
2012-12-14Багадаа би дэндүү жаргалтай өсч, ижий ажаагийнхаа |ээж, аавыгаа би ингэж авгайлдаг| 
эгэлгүй хайрыг огтхон ч анзаардаггүй байждээ.
Багадаа тоохгүй байсан тэр их хайр, эхийн өврөөс гарч эцгийн гэрээс холдох цагт үгүйлэгдэнэ гэж даанчиг санасангүй явлаа. Тэр намар би найман нас хүрч Бургалтайн [Сэлэнгэ] бага сургуульд орсон юм. Намартаа гэрээсээ мориор явсаар, өвлийн жин хүйтэнд аргагүй сургуулийн дотуур байранд суух болов. Байранд дөнгөж ороод л би гэртээ харих хоногоо тоолж эхэлсэн санагдана. Тэр өвөл манайх Шувуутын голын дунд биед хойд Нарстад өвөлжиж байсан юмдаг.
Өвөл гэдэг эх байгалын хаан өөрийн албандаа эзэн сууж өдөр улам богино, шөнө улам урт болж нар хаяалбараасаа дөнгөж цухайснаа ханын элгээс доош буухгүй байсаар буцахад гэгээ тасарч үдэш залгана.
Энэ үеийн эцэст хорвоод xамгийн урт шөнө, хамгийн богино өдөр болдог. Гэсэн хэдий ч цагийн эрхэнд өвөл гэдэг их хүчтэн цасан хөнжлөөсөө мултарч цан хүүргээ гээгээд нутаг буцах үед нь эргээд л өдөр ирэх бүр буудайн чинээ уртасч араасаа шинэ жил, шинэ улирлыг хамтад нь дагуулан ирдэг юм даа. Хүсч хүлээсэн өдөр ашгүй дөхөж, орой нь сургууль шинэ жилээ тэмдэглээд маргааш өвлийн амралт эхлэх болчихжээ. Дотуур байрныхны ар гэрээс аав ээж нь ирцгээж бөөн баяр болцгоож зарим хүүхэд аав ээжийгээ хараад л мэлмэртлээ уйлж байх юм. Би манайхаас хэн ирж надад ямар морь авчрах бол гэсээр, хөтөлгөө морьтой ажаа минь хөтлийн замаар хэзээ гарч ирэхийг Гэзэгийн шилийн онийг сэтэртэл ширтэвч бараа ч алга.
Үдийн хоолонд ховор тохиох тоймий бууз, сүүтэй цай, мөсөн чихэр өгч, дараа нь сургуулийн сүлд модны наадам эхлэн өнгө өнгийн цацаг чимэг, цасан ширхэг, тоглоом, зураг эрээлжлэн цагаан хөвөнгөөр чимэглэж оройд нь улаан таван хошуу хатгаад мөчрөөс нь олон янзын цаасан бөмбөлөг зүүж хажууд лаа асаасан ногоон гацуураас ойн анхилуун үнэр хан хийнэ. Янз бүрийн амьтны баг өмс сөн хүүхдүүдийн дунд, өвлийн өвгөн Рэнцэн багш, арван хоёр жил, цасан охидоо дагуулан хүүхэд бүрт ууттай бэлэг тараасан шиг энэ их хөл шуугиан баярын өнгөөр бялхаж хөгжөөн наргиан ихтэй байлаа. Сандуйжав багш маань хамгийн түрүүнд онц сурлагатан манай ангийн Хайнзансамбуу, миний эгч Надмид бусад онц сурлагатнуудын нэрийг дуудан Тасран захирал сүлд модны дэргэд онц суралгатны хэмээн бүр том ууттай бэлэг гардуулан Дорж багш баян хуураа хангинуулж байхад мөн ч догь байсан шүү. Дараа нь онц сураагүй ч бусад хүүхдүүдэд бэлэг бас тараасан юм даг. Надад өгсөн бэлэг дотор нь мөсөн чихэр, алим, лийр гээд л тэр үедээ л гоё, гоё амттан байж билээ. Алим лийр нь тэс хөлдүү, тас хар ч хүйтэн усанд байлгаж гэсгээгээд идэхэд мөн ч амттай байда гсан. Би ийм сайхан юм үзэх байтугай төсөөлж ч байсангүй.
Миний анхны шинэ жил намайг балчир насны минь хамт нэг хэвийн саарал орчноос ховхлон урд өмнө хэзээ ч үзэж байгаагүй чамин гоё баяр, үлгэрийн ертөнцөд хүргэж хамгаас тод сэтгэгдэл төрүүлсэн нь өнөөг хүртэл санаанаас минь ер гардаггүй юм. Тэр шөнө би яаж маргааш болгоно доо гээд л орондоо орсноо л санах атал өглөө болчихсон байж билээ. Өглөөнөөс эхлэн эцэг эхчүүдэд зориулсан өдөрлөгт бэлдэж Дамдиндорж багш концерт зарлан ахлах ангийн Сод-Эрдэнэ, Бүрэнжаргал, Цэвээн, Цэгмид, Нямбуу, Гидр, Цэрэнбалжир, Дарь, Ира гээд олон ах эгч нар морин хуур, мандолин, баян хуур, шанз, хуучир, лимбэ хөгжмийн найралд Маш дэлгэр хангай минь Мал сүргээр дүүрэн Малчин олон монголчууд Жаргал цэнгэлээр дүүрэн ... дуугаар эхлэв.
Дараа нь хүүхдүүд дуу, шүлэг, шог гараа бүхий үзвэр эхэлж бага ангийнхан юу л сурснаа эцэг эхчүүдэдээ үзүүлэхэд би сургуульд заалгасан “Эхийн ач”-аа Надмид эгчийнхээ мандолин хөгжимд овоо аятайхан эхлээд ”Үрэл гэдэг модоороо” …гээд нэг бадгийг дуулчихаад “Нарс гэдэг модоороо наадмыг минь сийлсэн аав минь ээ” гээд л дуулж байтал хүмүүсийн дунд ажаа маань ирчихсэн над руу хошуугаа цорвойлгон сууж байгааг харангуут л нулимс минь мэлмэрч, хоолой зангираад төгсгөлд нь бүр гацах шахаад арай гэж дуусгахад тэд нар харин бөөн инээдэм болцгоон алга ташицгааж билээ. Гүйсээр ирж ажаадаа үнсүүлэхэд нөгөөх уйлж байсан жаалууд намайг шоолох мэт жоготой нь аргагүй харсаар л байлаа. Хүүхдүүд аав ээжийгээ хараад л мэлмэрч байна хэмээн шоолж байсан миний бие өөрөө ингэж л балгаа тарьж билээ. Дараа нь “Учиртай гурван толгой” жүжгээс томчууд Мэгзэм эгч, Махгал, Шагдар гуай нар дуулж, энэ жүжигт гардаг Нансалмаа Балган ноёны бүсэн дэх хутгийг сугалан аваад “Хэрвээ надад халдах юм бол амиа би хорлоно шүү. Чиний гараас өмнө миний хутга амжина шүү” гэдэг хэсэг дээр Нансалмаад тоглосон Мэгзэм эгч маань Балган ноёны хутгыг нь сугалах гэтэл нөгөөх нь байдаггүй, энэ ноёнд тоглосон онин Шагдар гуай хутгаа зүүхээ мартсанаа сая мэдэж ихэд сандрав. Гэтэл ашгүй тайзны араас нөгөөхийг нь авчирч зүүж өгөхөд Нансалмаа сая тэр хутгийг суг алан авч “Хэрвээ надад халдах юм бол...хэмээн дуулсаар дуусгаж билээ.
Шог гараанд ах дүү Сүхбаатар Лувсандорж нар алиалагч болж урт алаг цаасан дурангаар ийш тийш харж элдэв хөгтөй явдлыг элэглэхэд хүмүүс хөгжиж инээлдсээр шинэ жилийн үдэшлэг өндөрлөж, гадаа гарваас ажаа маань надад хурдан шаргыг, өөрөө уургач шаатан хээр морио унаж ирсэн нь манай адууны нүнжиг, хоёр сайхан хүлэг жаргах нарны туяанд хазаар даран дүүхэлзэж байх нь үлгэрт гардаг тэнгэрийн хүлэг газарт буувуу л гэлтэй. Нутгийн танидаг айлд хонохоор явах замд ажаагийн унасан шаатан хээр мухар алдын дайтай яргай ташуур даялах төдийд ухас ухас хийн тэмүүлж, хурдан шаргын алга халууцтал дугтран, дөрвөн туурайг шагалзуулан үелзэх тэлүүн хатираа, туг сүүлний үзүүрт босох хөр цасны чахирах чимээ, хацар даргиан үлээх хээрийн салхинд хиймор сэргэн бушуухан гэртээ л харимаар санагдаж байлаа. Би энэ тухай ажаадаа хэлвээс “Өглөө явъя одоо орой болчихлоо” гэв.
Гэсэнч би бушуухан гэртээ харих чин хүсэлдээ хөтлөгдөн харъя хэмээн ятгасаар аав маань зөвшөөрч харих замдаа нөгөөх айлын гадаа буутал өндөөр гэгчийн хунгарласан цасны нөмөрт шургааган хашаатай ганц жижигхэн бор гэр байнаа. Гадаа нь хураалттай хэдэн түлээ, жижиг модон саравчнаас өөр гоц юмгүй, моринд тавих өвс байтугай уяаны шон ч алга, үзтэл малгүй айл болох нь илт. Бид хоёр морьдоо шургааган хашаанаас уячихаад ортол миний багад манайхтай айл саахалт байсан Дугарын Цэнджав гуайнх аж. Цэнджав гуай залуудаа цэрэгт яваад өрөөсөн хөлөө гэмтээж тэр нь эдгэхгүй байсаар угжирч бүр болохоо байхаар нь тайруулчихсан гэж цэрэгт цуг явсан хүмүүс ярьцгаадаг. Тайруулчихсан ч гэждээ өөрөө тайрчихсан гэдэг юм. Цэргээс өрөөсөн хөлтөй болж нутагтаа ирээд өөртөө модон хөл хийж түүн дээрээ дажгүй явдаг, бүр морь унадаг ч хазгар Цэнджав хочтой болчихсон юм даа. Мань хүн уг нь галын хайч, хутга шөвөгнөөс эхлээд эмээлийн тоног, мөнгөн аяга, эдлэл, алтан шүд хүртэл хийдэг айхтар уран бас хазаар, ногт, чөдөр маш сайхан зангидаж, эмээл төхөөрдөг болохоор сумын артельд дархнаар, эхнэр Дуламсүрэн нь юм сайн оёдог үйлэнд их уран хүн тул оёдолчноор орсон юмсанж.
Дуламсүрэн гуай бидэнд цай аягалж гаднаас банш, хормойлон авчраад тогоонд буцалж буй шөлөнд болгоод дээр нь адууны умс, давсалсан халиар тавиад сая -За Найдан гуай та хоол ид. Хүүдээ банш өг, хэмээхэд Ажаа маань ургаш дөхөн сууж, хутгаа хуйнаас гарган -Хүйтэнд энэ чинь л… гээд адууны тарган умс руу заахад Цэнджав гуай -Тарган умснаас ташуухан огтлоод дээр нь давсанд дарсан халиар тавиад үмхэхэд ч нэг ая бий дээ гэснээ эхнэртээ -Алив тэрийг... хэмээн аргаш дохиход Дуламсүрэн гуай орны хөндийгөөс цагаан эсгий бүрхээрээс ваартай нэрмэл архи гарган дээр нь шар тос дусааж халаав. Би банш идэж, ажаа маань адууны тарган умснаас огтлон давсанд дарсан халиар тавьж үмхээд хоёр жавьжаар гоожсон тосыг алгаараа шударч суулаа. Цэнджав гуай шүүгээнээсээ хоёр мөнгөн аяга гарган нудраганыхаа омгоор арчиж нэрмэл архиар дүүргэн өөрөө нэгийг нь авч нөгөөг нь аавд барив. Ажаа маань нудрагаа шамлан, шар сахлаа имрэн хоёр гардан авч сэржим өргөөд, шар тос дааварласан халуун архий г нэг балгаад аягаа тавьснаа -Гал шиг халуун идээ байна. Мөн ч чамгүй сайн гарсан байна шүү хэмээн магтаад нутгийн сонин, адуу мал, цас хүйтний тухай яриа өрнөхөд би яарч тэдний яриа хэзээ дуусахыг л хүлээж ядан байв. Цэнджав гуай пийсүү соруултай богино гаансаар аавтай тамхилан үнсийг нь модон хөл дээрээ тог тог тогшсоноо ваартай нэрмэл рүү гаансныхаа толгойгоор дохин, хоноод явахыг сануулахад ажаа маань надруу харцаа дэвсэвч би хариуд нь үнэгэн лоовуузаа буцааж өмсөв. Ажаа тэднийд авчирсан сүү идээгээ, би шинэ жилийн бэлэгнээсээ өгөөд Цэнджав дархныхаас гарахад хэдийнээ харанхуй нөмөрсөн ч сар өндөрт гарсан тул цагаан цас мөнгөн өнгөө олж шинэ оны үдшийг уламч өнгөлөг болгожихуй. Ажаа миний үнэгэн лоовуузыг бүчилж хормойн даруулгаа надад бүслүүлээд мордоцгоолоо. Сойгдож шавхарсан хөх өвсний морьд хөхөө өвлийн хүйтэн, хөр цасны зузааныг тоох ч шинжгүй хазаар даран хатируулахад тэнгэрт зургаан мичид гялалзан, цэвэр тунгалаг агаар сэнгэнэх сэвэлзүүр салхины савслагад цасан хөнжилд хучигдсан хөдөө тал тэргэл сарны гэрэлд солонгорон орчин тойрон дахь юм өдөр мэт цэлийх өвлийн үдэш харихаар давхиж явах нь гэрээ санасан надад ямаршүү сайхан байсныг хэлэхэд үг дутах буйзаа. Бид хоёр ергүүлсээр Нарангийн хөндийг туулан Эрдэнэтолгойн ар шилд хүрч явтал морьд маань хамраа тачигнуулан хулмалзаж, үргэж соотгоноод нэг л бишээ. Гэсэнч явсаар толгойн арын жалгад хагас саахалт хиртэй дөхөж очивоос тэр судгаас дөрвөн чоно гарч хойтох Хөшиг уул өөд зугатлаа. Морьтой монгол эр чонотой тааралдаад хөөхгүй байх нь үгүй тул ажаа маань “Хоёул хөөе” гээд миний хариуг ч сонссонгүй морио гуядахад уургач шаатан хээр сурсан зангаараа хуй салхи мэт довтлон чоно ууланд хүрэх замыг хөндлөнгөөс амдан хаахаар хар эрчээр дайрл аа. Би ажаагаа даган ухасхийтэл нөгөөх гайхлууд ургаш улам улайран зүтгэж байснаа гурав нь гэнэт зог тусан ар хударгаар эргэж, түрүүнд явсан нэг том чоно тэр чигээр ургаш дайрдаг байгаа. Би ч мөн тэр чигээрээ уулын бэлээр даялан харайлгатал хурдан шарга маань яах ийхийн зуурт нөгөөх азарган чонын зэргэд очвоос, аав уул өөд битгий гаргаарай гэж араас хашгирсаар үлдлээ. Хөшиг хэмээх сархинаг салбархай ихтэй энэ ууланд чоно байтугай мал ороод олддоггүй газар. Нөгөөх гайхал ийш тийш садааран бултахад надаас илүү миний унасан шарга морь маань өөрөө цаад талаар нь хашисаар хэдхэн харайлгаад элгээ хүртлэх цасан дунд гэдсээ чирэм цатгалан чоныг хааш нь ч гаргахгүй ноёлох тул би чанга чанга хашгирсаар бэлээс доош буулган элдэж Нарангийн хөндий тийш эргүүлэв. Надаас тийм том дуу яаж гарсныг төлөөлөхөд бэрх. Гэхдээ л хоолой зангираад байсан ч хашгирсаар л байлаа. Ажаа маань уул өөд мацааж хурц гараат морины хоо торгон ирийг мохоохгүй буцах замыг нь отож үлдсэн аж. Нөгөөх гайхал доош бууж ирэнгүүт бэлийн доод биеэс аав сүртэй чангаар хашгирч бүдүүн яргай ташуураа далайн, хурц гараат шаатан хээрийн дөрвөн туурайн нижигнээн хамраас нь садрах уур, сарны гэрлээс цасанд буух хээр морины аймшигт хар сүүдэр нөмрөхөд сүрд нь бүр балмагдаж хулхи нь буусан боохой ойртож буй аюулаас мултрах арга зам бэдэрч хоёр тийш солибон хөр цасан доогуур шурах мэт сүүлээ хавчин хааяа бөөлжин, хааяа чачага савируулан харайлгавч нэгэнт газар хороохоо больчихож дээ зайлуул.
Би ч ажаагийнхаа араас дагаж давхисаар л байлаа. Уургач шаатан хээрийн дөрвөн туурай, морины шилбэ дүрэм хунгар цасны цойг ховх татан пижигнүүлж элдсээр сурсан зангаараа чонын хажуугаар ороод аавын ташуур барьсан талд нь налж өглөө. “Уургач морь” хэмээгддэг шаатан хээрийн маань сурсан эрдэм, үнэхээр бахдам, монгол морины гайхамшиг гэдэг чухам л энэ юмдаа. Үхлийн тавиланд шурж явсан боохой эцсийн аргаа хэрэглэн хөр цасан дундаас дээш цовхрон хурц цагаан соёогоо морины цээжинд хүргэн алдахад зөвхөн энэ мөчийг л отож далайсан ажаагийн тарнын яргай ташуур тархинд нь пид хийн буусан хэрэг. Би ажаатайгаа явсан болоод ч тэр үү, чононоос ер айгаагүй, тэгээд ч монгол хүний хиймор морин дээрээ.. гэж хүч зориг нь аяндаа оргилдог хэзээний увидастай ажгуу. Цасан дунд үхлүүт унасан чонын биеэс уур савсах нь сарны гэрэлд тодхон. Ажаа морин дээрээсээ чонын толгойд дахин нэг буулгаад ногтоо мултлан аваад боохойн хөл, амыг нь сайтар хүлээд шуудайд хийж дэрсэн дотор орхичихоод нөгөөдүүлийнх нь хойноос мөрдөв. Бид хоёр чонын мөрөөр уул давуулж хайгаад юу ч олсонгүй нэгэнт орой болсон тул авласан чоноо тэнд нь орхиод маргааш өглөө эрт ирж өвчихөөр болов. Хөшгийн хөтөл дээр ажаа маань мориноосоо бууж олом чангалаад цантсан нударгаа шамлан жаварт жиндсэн хацрыг минь халуун алгандаа дулаацуулж өгөөд цааш дэв дээр гартал Лувсангомбо гуайн хар бух дэв уруудаж явсныг хажуу дахь Бичигтийн өвөлжөөнд нь аваачив. Бид хоёр од мичид тогоо өнгийж байхад гаднаа ирэхэд гэрийн тооноор гэрэл тусч яндангаас утаа суунаглан банхар нохой маань тэртээ хоолооос чимээ өгч угтав. Дулаан өвөлжөөнд мориндоо тохом татаж, өвс тавиад эмээлээ тэвэрч дөрөөгөө хангинуулсаар гэртээ их л урамтай орцгоож билээ. Оронгуут л урдаас аргалын цогинд пүн хийсэн халуун гэртээ ижий минь биднийг угтав. Би тэссэнгүй, ижийдээ дөнгөж үнсүүлээд л чоно хөөж агнасан тухайгаа бахархан ярьж дуусаагүй байхад харин ижий маань намайг ямар сурсныг сонирхов. Харин би тэр үед энэ тухай дурс ахыг ч хүссэнгүй. “Өглөө эрт босч чононд явна, унтлаа” гээд буруу хараад хэвтчихсэн юм. Үнэндээ бол би тааруухан л сурчихсан хүн л дээ. Ажаадаа өглөө намайг заавал сэрээж цуг авч явахыг сануулж, бас чоно үзнэ гэхээс нойр хүрэхгүй хэвтэж байснаа, энэ өдөрт тохиосон олон сонин үйл явдалд бүр бялуурч, хөрзөнгийн цог ар нуруунаас төөнөхөд дуг нойронд нам дарагджээ.
Би шөнө зүүдлээд нөгөөх чоно өвлийн өвгөний өгсөн бэлгийг минь зуучихаад тавьдаггүй яг алдахын даваан дээр ажаа маань намайг сэрээж би нүдээ нээнгүүт цаасан ууттай бэлгээ тэмтэрч үзээд сая тайвширч яаран бослоо.
Бид хоёр ижийгийнхээ чанасан өтгөн шаргал цайд өрөмтөй шар будаа хийж уугаад гэрээсээ гарч мордон хээр орхисон чоноо хайсаар өчигдрийн мөрөө харахад шөнө морины хурдаар байтугай өдөр явахад аймаар харагдсан шүү. Нөгөөх дөрвөн чоно өчигдөр нэг шүдлэн бяруухаас араг яс, эвэр туруу, энээ тэрээхнийг үлдээж зугатах замдаа огиулж дээш доош гаргасан юм нь том том мах, алгын чинээ шир үстэйгээ байж билээ. Нөгөөх хэсэг дэрснийхээ хажууд ирэхэд өчигдөр шөнө чонотой зэрэгцэн налж өгсөн шаатан хээр маань үргэж, хамраа тачигнуулаад ойртох юм биш. Морьдоо тушиж орхичихоод хоёул явганаар боохойд ойртвоос шуудай нь алга болчихсон нөгөөх чонын б иеэс нь уур савсаж байлаа. Харваас үл мэдэг амьсгалж байх шиг.
Би сандран -Ажаа, ажаа чоно амьд байна, гэхэд ажаа маань ердөө ч тоосон шинжгүй -Ажаа нь өчигдөр дутуу үлдээчихсэн юм гээд инээхэд би бүр гайхан -Яагаад? гэвээс -Яахав, өвчихөд гэсгүүн байхгүй юу гэснээ, цасан дээрх мөрийг үзсэнээ нөгөө гурав нь үүгээр ирж гээд шуудайн тасархай энд тэнд байхыг зааж саяхан л эндээс хөдөлсөн байна гэлээ. Аав маань Хөшиг уул өөд харж хэсэг харж зогссоноо гутлынхаа түрийнээс гаансаа гарган тамхиа нэрэх нь үү гэтэл чонын амыг хүлсэн ногтны үзүүрийг дагуулан нөгөөх гайхлын сарьсан хоншоорт нь гаансныхаа толгойгоор нэг ширвээд л зүйл дуусгав. Сая ажаа маань завилин сууж тамхиа нэрж асаагаад гаансныхаа толгойгоогоос дээш огих улаан цогыг эрхий хурууныхаа нүцгэн өндгөөр хээв нэг даран байж хэд хэд сороод хамрынхаа нүхээр цэнхэр утааг нь олгойдуулсаар дуусангуут яаралгүй босч дүн өвлийн тэсгэм хүйтныг тоосон ч шинжгүй үс нь сагасан үзүүрсгэн дээлээ сугалдаргалан цагаан цууямбуу цамцныхаа ханцуйг шамлангуут бүсэн дэх хутгаа сугалан дөрөөнийхөө суранд хэд нийлэв Тэгээд нөгөөх гайхлын хойд хоёр хөлөөс нь эхлэн өвчсөнөө хооронд нь холбон чирсээр мориныхоо дэргэд ирж эмээл ийнхээ хойд бүүрэгнээс өлгөчихөөд өөрөө мориныхоо толгой талд гарч эгэм рүү нь хөлөөрөө жийн байж хэд сайн дугтраад арьсийг шувт татсаар бүр ар шилд нь хүргээд цааш өвчиж дуусгав. Уургач шаатан хээр чонын бараа үнэрээс айн бөмбөгөнтөл чичрэн шээс алдавч аав чонын арьснаас дугтрахад яг морь уургалахад нь суудаг шигээ арагш цогнойн сууж өгөөд бусад үед нь хулмалзан хамраа тачигнуулаад зогсоод байж билээ.
Уургач морь эр хүнд ямар тустай байдгийг би тэхэд сайн мэдэж авсан юм даа. Азарган чонын арьсыг цасан дээр сэгсрэн, эмээлийнхээ араар тохоход, хоёр үзүүр нь хөр цасны цойг шүргэн алдаж байсан шүү. Ажаа маань хоёр шагайг нь авч нэгийг нь надад өхдөө “Чонын арьсийг сэгсрэхэд үс нь сэргэдэг, харин түүнийг агнасан эрийн хиймор нь мөн сэргэдэг юм. Аав хүү хоёр хиймортой явж анхныхаа авыг хийлээ. Хоёр шагайг нь нэг нэгээр нь авъя” гэж билээ. Ажаагийнхаа энэ үгийг би сэтгэлдээ шингээж үлдсэн юмдаа. Үүнээс хойш би олон шинэ жилийг угтаж бас үдсээр өнөөг хүрч мөдхөн мэндлэх шинэ оноо хүлээн барьж болдоггүй бага нас, буцааж болдоггүй анхны шинэ жилээр ажаатайгаа хамт чоно агнаж шагайг нь бэлгэнд авч байснаа өнөөг хүртэл дурссаар явнам. Тэр үед надад ажаа ижийдээ өөхөнд боосон бөөр шиг эрхэлсээр аз жаргалтай явснаа мэдэх зав ч, энэ бүхнээ эргэн үгүйлнэ гэж бодох ухаан ч байсангүй. “Чоно агнасан эрийн хиймор сэргэдэг. Аав хүү хоёр анхныхаа чоныг авлалаа” гэж урам хайрласан ажаагийнхаа тэр үгэнд л бялуурч явлаа. Тэр ав ажаа бид хоёрын анхны бас сүүлчийнх нь байжээ. Хүн бүхий л амьдралдаа аз жаргалтай явах нь үгүй ч харин жаргалтай өдрүүд, цаг мөч бол бас хааяа тохиодог л юмаа. Ажаа ижийтэйгээ хамт байсан тэр үе бол миний хамгийн аз жаргалтай мөч, хамгийн гэгээн бага нас минь байж дээ. Өнөөдөр би ажаагийнхээ нэрийнх нь үсгийг өмнөө тавин дээдэлж өгсөн шагайг нь хадгалж явахад тэдэнтэйгээ хамт хэмээн бодож сэтгэлд өег байдаг юм. Чонын шагай бол бидний тоглож өссөн хонь малынхаас шал өөр, ажиглаад байхад xангил цавчим хаднаас хагарч үлдсэн хэлтэрхий, хар дарсан зүүднээс хагацан сэрсэн ертөнц, үлэг эртний галваас үлдэж хоцорсон олдвор ч гэмээр үгээр төсөөлж барамгүй хачин чамин хэлбэртэй. . Алс замд гарахад минь алтан шар зам өлзийтэй байсан нь ажаагийнхаа өгсөн шагайны ид шид гэж би дотроо шүтэж явдаг даа. Ингэж аавтайгаа хамт чоно агнасан минь насан туршийн дурсамж болон шинэ жилийн тэр үдэш, ажаагийн маань бэлэглэсэн азын цалиг шагай надад үлдэж өвлийн хүйтэн шөнө халуун алганаас нь хацарт минь шингэсэн илч, өвгөрсөн зүрхийг минь дулаацуулсаар л байдаг билээ.
Н.Бадарч. Арлингтон, Виржиния.
|
Шинэ жилийн бэлэг / Өгүүллэг / |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
|
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship »»
|
|
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
|
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж, »»
|
|
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
|
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. »»
|
|
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
|
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
|
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
|
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. »»
|
|
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
|
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
|
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) »»
|
|
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
|
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
|
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн »»
|
|
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, »»
|
|
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
|
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг »»
|
|
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
|
|
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
|
|
Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео 17:09
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 260 мянган үзэгч үзжээ 16:53 Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах,
|
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Хиймэл оюунд суурилсан багшийн виртуал туслахыг монгол хэл, математикийн хичээлүүд дээр хөгжүүлсэн 16:03 Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна.
|
Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна. »»
|
|
Брюс Уиллисын эхнэрийн ярьсан зүйлс олныг эмзэглүүлэв 16:00 Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ.
|
Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ. »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 14:15 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Ордуудын есдүгээр сарын зурхай 14:03 Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна.
|
Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна. »»
|
|
iPhone 17 танилцуулах тов нь тодорчээ 13:06 “Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ.
|
“Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ. »»
|
|
УДШ Хангарьд ордон руу нүүжээ 13:03 Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй
|
Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй »»
|
|
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 12:32 Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
|
Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. »»
|
|
Ариана Гранде аялан тоглолт хийнэ 12:32 Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ.
|
Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ. »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
Байт харвааны ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө 12:28 БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно.
|
БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно. »»
|
|
Дарханы “GS-25"-ын ажилтны биед халджээ 12:07 Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн
|
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн »»
|
|
Хотын төвийн барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 21:08 Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай
|
Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай »»
|
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ 20:00 Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. »»
|
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ 19:57 Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага »»
|
|
Бусдыг хөнөөж, цогцсыг нь оршуулгын газар нуусан байжээ 15:01 Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан
|
Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан »»
|
|
Тавантолгой цахилгаан станц баригдвал Оюу толгой 2028 оноос дотоодоос эрчим хүч худалдан авна 14:44 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ »»
|
|
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо 14:39 -Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
|
-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
»»
|
|
Б.Хулан жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14:19 Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.
|
Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна. »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Намын даргын сонгуульд Ерөнхийлөгч идэвхийлэн оролцож байгаа нь хууль зөрчиж байгаа юу 13:57 Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын
|
Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын »»
|
|
Сансрыг гэтэлцгээе 11:26 Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
|
Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. »»
|
|
ФОТО: Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоос 10:36 Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн
|
Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Бага тойруу орчимд зориулалтын зогсоолд байршуулаагүй мопед, скүүтэрийг өнөөдрөөс ачиж эхэллээ 17:05 Мопед, скүүтэрийн замбараагүй хэрэглээг цэгцлэх үүднээс НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан
|
Мопед, скүүтэрийн замбараагүй хэрэглээг цэгцлэх үүднээс НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан »»
|
|
Ган-Эрдэнийн Гансүлд олон улсын “Brahms” хөгжмийн уралдааны шилдгээр тодорчээ 17:04 Хонг Конг хотноо зохион байгуулагдсан 2025 оны Brahms international music competition буюу “Brahms” олон улсын
|
Хонг Конг хотноо зохион байгуулагдсан 2025 оны Brahms international music competition буюу “Brahms” олон улсын »»
|
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
Украины тал Оростой уулзалт хийхийн тулд хүчин чармайлтаа эрчимжүүлнэ 11:00 КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
|
КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний »»
|
|
Эмнэлгийн барилгад цохилт өгснийг НҮБ буруушаалаа 13:40 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад »»
|
|
Трамп Кимтэй хэлэлцээ хийхээр зорьж байна 08:49 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай “нэг л өдөр” уулзалт хийнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай “нэг л өдөр” уулзалт хийнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв. »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|