 |
|
 |
|
PC тоглоомын газраас “Шар хад”-ны эмнэлэг рүү |
|
|
 |
|
 |
PC тоглоомын газраас “Шар хад”-ны эмнэлэг рүү
2012-12-12Манай сонин харьцуулсан сурвалжлагаа үргэлжлүүлсээр байгаа билээ.  Энэ удаад хүүхдүүд компьютерийн тоглоомонд хэрхэн донтож байгаа болоод сэтгэцийн эмгэг туссан, донтсон хүүхдүүдийг яаж эмчилж байгааг харьцуулсан юм. Хүн хэдий сайн ч хэлэхээс нааш гэдэг үг байдаг. Тиймээс өөртөө сэтгэцийн эмгэг, дон худалдаж авч байгаа хүүхдүүд эмчлүүлэхийн тулд хэрхэн цаг хугацаа алдаж, яаж оюун санааг эрүүл болгож авах гэж зүтгэж байгааг харьцуулан харуулах аваас илүү сайн ойлгох болов уу гэж сэтгэсэн хэрэг. Бага байхад “Sega” гэдэг тоглоом ид газар авч, үеийн хүүхдүүд бүгд хошуурч байж билээ. Би ч тэднээс юугаараа дутах билээ, донтох шахан тоглодог байсан. Яг үнэнийг хэлэхэд гурван жил “Sega”-нд хорхойсч, эцэг, эхийнхээ өгсөн мөнгийг хайр найргүй үрж тоглодог байсан юмдаг. Сүүлдээ нэг их тоохоо болиод, сонирхол ч төрөхөө больсон. Өдөр шөнөгүй санаж, зүүдэлж байсан “хайртаа” тэгсгээд мартсан даа. Тэгээд бодохоор би арай л донтоогүй байсан хэрэг. Харин миний танил нэлээд хэдэн хүүхэд “Sega” тоглоомны “Мортал” гэдэг тоглоомонд донтож, сүүлдээ хулгай хүртэл хийж байсан удаатай. Гэхдээ тэд эмнэлэгт хэвтэж, албадан эмчлүүлэх хэмжээнд арай ч тулаагүй ээ. Сүүлдээ бидний үед тоглож байсан тоглоомууд үеэ өнгөрөөж, нэг л өдөр “PC”-нд байраа тавьж өгч билээ. Тэр цагаас эхлээд өнөөдрийг хүртэл “PC” тоглоомонд донтох хүүхдийн тоо жилээс жилд өсч, хар тамхи шиг хурдан тарж байна. Толгойтой бүхэн тоглоомын газар байгуулж, хонгил бүхнийг эзэгнэж байсан үе бий. Одоо ч гэсэн энэ байдал тийм ч сайжраагүй л байна. Бага насны хүүхдийг хонон өнжин тоглуулдаг, гаднаас цоожилж явдаг байдал байсаар. Тэр ч битгий хэл “PC” тоглоомын газар янз бүрийн хэрэг гарах нь ихэссэн. Тэр ч битгий хүн амины хэрэг гарч, хоёр найз нэгнийгээ буудаж ч байсан удаатай. Тэгвэл манай сурвалжлах хэсэг өчигдөр хотын төвөөр явж, зарим “PC”-ны газар болон тохижилт сайтай тоглоомын газраар орлоо. Бидний гол зорилго компьютерийн тоглоомонд донтож байгаа хүүхдүүдийн шат дамжлаг ямар байгааг сонирхсон юм. Мөн тоглоомын газруудад стандарт тогтоож, сайн хянаж, шалгах, барих цаг болсныг сануулахыг хичээлээ. ХАЖУУДАА “PС” ТОГЛООМЫН ГАЗАРГҮЙ СУРГУУЛЬ АЛГА Манай сурвалжлах хэсэг юун өмнө Монгол III сургуулийн баруун талд байрлах “888” нэртэй “PC”-ны газраар орлоо. Энэ газар тэр хавьдаа л алдартай гэдэг юм билээ. Ерөнхийдөө III сургуулийн сурагчид болон ойр орчмын байрны хүүхдүүд “888”-д орж, буудалцах, хараал хэлэх эрдэмд суралцдаг аж. Ойр орчимдоо алдартай “888”-д өнгөрсөн даваа гарагийн орой 20:00 цагийн орчимд орлоо. Бага ангийн гэмээр хүүхэд бараг байсангүй. 20 орчим компьютертэй тус тоглоомын газар орон сууцны хонгилд байрладаг бөгөөд жижиг өрөөнд хүүхдүүдийг “тулалдуулдаг” юм билээ. Биднийг очиход бага ангийн хүүхдүүд байхгүй байсан хэдий ч дунд, ахлах ангийн болов уу гэмээр 10-аад хүүхэд сууж байлаа. Нэг их тоглоом тоглож, хоорондоо буудалцаж, хараал урсгах нь бага байсан. Гэхдээ шинж нь хонох гэж байгаа болов уу гэмээр харагдсан юм. Хэсэг сууж байгаад зарим нэг хүүхдээс асуухад, “Хонох эсэхээ шийдээгүй байна. Одоо хэдэн найз маань ирнэ. Тэгээд тоглож хонох уу гэдгээ шийднэ дээ” гэж байв. Гадуур хонохоор эцэг, эх нь яадаг тухай асуухад “Найзындаа хононо гээд худлаа хэлчихдэг юм. Итгэхгүй бол найзыгаа яриулаад боллоо. Тэгэхэд ээж, аав итгэхгүй гээд яах вэ дээ” хэмээн их л додигор хэлнэ билээ. Орчин нөхцөл нь мэдээж авах юмгүй. Тоос шороо нь хэтэрчихсэн, бүгчим, салх оруулах цонх гээд байх юм байхгүй. Агаар оруулахаар бол хаалгануудаа давхар давхар онгойлгохоос өөр аргагүй. Тийм нөхцөлд хүүхдүүд тоглож байна. Ам нь цангавал жижиг лангуун дээр өрсөн газтай ундаа, жүүснээс худалдаж авч уудаг бололтой юм. Ерөнхийдөө III сургуулийн ойр орчимд 2-3 тоглоомын газар байх жишээтэй. Бид тэндээс гараад IV хороолол, “Арк” орчимд байх интернэт тоглоомын газар очсон. 28 дугаар дунд сургуулиас холгүйхэн орших “Бүрэн плаза” төвийн хоёрдугаар давхарт байрлах энэ тоглоомын газар 50 гаруй компьютертэй, том саруул өрөөтэй юм билээ. Бидний 21:00 цагийн орчимд очиход хүн багатай, тэр дундаа бага насны хүүхэд цөөн байв. Гэхдээ хоёр өрөөнийх нь нэгэнд хэдэн хүүхэд суугаад ид “тулалдаж” байна билээ. Харин дээд талд нь гэмээр байрлалтай өрөөнд голдуу оюутан байрын залуус сууж, интернэт ухах аж. Тэнд суугаа хүүхдүүдээс хонох эсэхийг нь асуухад “Энэ газар хонуулдаггүй юм. Ингэсгээд гарах гэж байна” гэсэн юм. Энэ мэтээр Улаанбаатар хотод байгаа бүх дунд сургуулийн ойролцоо багадаа 1-2 “РС” тоглоомын газар байрлаж байна. Саяхан УИХ-аар дунд сургуулийн ойролцоо 50 метрт тамхи зарахыг хориглосон хууль гаргасан. Ирэх оны гуравдугаар сараас хэрэгжиж эхэлнэ. Тэгвэл дунд сургуулийн ойролцоо “РС” тоглоомын газар байлгахыг хоригломоор байна. Мэдээж тоглоом тоглох, тоглуулах нь хүний эрх. Гэхдээ сэтгэцийн эмгэгт хүргэх, донтуулах дамжлага үүнээс л эхэлж байна. ХАРААЛ ХЭЛЭХ, ТАМХИ ТАТАХ, ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОХ, ДОНТОХ ДАМЖЛАГА Нэгэн цагт зах замбараагүй байж, улаан цагаан бага насны хүүхдүүдийг хонуулдаг байсан тоглоомын газрууд одоо цагт “нуугдаж” сурч байгаа бололтой юм. Гэхдээ л тоглоомонд донтох хүүхдүүдийн тоо буурахгүй байгааг холбогдох хүмүүс хэлсээр байна. Даваа гарагийн шөнө нэлээд хэдэн тоглоомын газраар орсон ч түм түжигнэж, бум бужигнасан юм ажиглагдаагүй. Ерөөс оройны 19.00 цагаас хойш бага насны хүүхдүүд татарч, зөвхөн тоглож хонох гэсэн цөөн хэд нь төлөвлөгөөгөө боловсруулдаг юм билээ. Тиймээс бид өчигдөр өдөр өнөөх алдарт “888” болоод 16 дугаар сургуулийн ойролцоо байх ганц хоёр тоглоомын газраар орлоо. Ёстой л нөгөө “алалдана” гэдэг нь болж байна аа. Тэнд ч нэг нөхөр “Муу П..минь, тэр мангасаа ашиглаач ээ. Тоглож чадахгүй бол зайл гич...минь” гэж ирээд загнахад нөгөөх нь “Битгий солиор, п... минь. Би ямар мангасаар алахаа мэдэж байна. Чиний сайн тоглож байгаа чинь хаана байна. Муу банди чинь яах нь вэ” гэж ирээд хараалаар “тулалдав”. Тэгж байтал өөр нэг хүү “Чамайг би гурван удаа толгойд чинь буудлаа, сайхан алж байна даа” гэж ирээд бахархангүй ярина. Том том хараал хэлж байгаа хүүхдүүд нь голдуу том болон дунд ангийнхан. Тэр дунд 2-3 дугаар анги болов уу гэмээр хүүхдүүд сууж, “Дота” гэдэг тоглоом тоглоно. Бас л “П.. минь, муу гичий чинь, бандиа, өөдтэйхэн буудаад алаад өгөөч” гэх зэргээр хэр баргийн хүн мэдэхгүй, хэлдэггүй хараалыг урсгаж гарч байна аа. Ерөнхийдөө бага ангийн 10 нас ч хүрээгүй хүүхдүүд үсээ өрвийтөл тоглож, хичээлээ таслаад явж байна. Тэдний хамгийн сурч байгаа зүйл нь хараал. Хүний санаанд оромгүй хараалыг том ангийн хүүхдүүдээс сурч, юу хэлж байгаагаа үл мэдэн хараахыг яана. Энэ бол эхний нэг том дамжлага. “РС” тоглоомын газар зөвхөн хараал сураад дуусахгүй. Нэг газар 30 минут сууж, хэдэн хүүхэд ажиглахад хоёр ч удаа гарч тамхи татаад авсан. Аль ч “РС” тоглоомын газар руу ороход 5-6 дугаар ангийн болов уу гэмээр хүүхдүүд тамхи хуваан татаж, шүлсээ хаа хамаагүй хаян зогсох нь эгээ л шоронгийн атаман гэлтэй. Энэ мэтээр хараал хэлж, тамхи татаж сурсан хүүхдүүд цаашлаад тоглоомын газар хононо. Улайрч эхэлнэ гэсэн үг. Улмаар тоглох мөнгөө олохын тулд хулгай, дээрэм гээд бүхий л төрлийн гэмт хэргийг үйлдэж байна. Тоглоом тоглохын тулд гэмт хэрэг үйлдсэн жишээ олныг дурьдаж болно.Эцэстээ тоглоомонд донтож, “Шар хад” руу явж байгаа юм. Магадгүй газ, цавуу үнэрлэж мансуурах байдалд нэгнийгээ уруу татаж байгаа хэрэг “РС” тоглоомын газар “хараалаар уралдагсад”-аас ч үүсч байж болох. Тиймээс ямар нэг зохицуулалт хийж, стандарт тогтоож өгөх шаардлага зайлшгүй үүсч байна. Хүүхэд гэдэг Монгол Улсыг ирээдүйд авч явах эзэд. Тэдний төлөө улс юу юунаас илүү анхаарал тавих хэрэгтэй. ЕРӨӨСӨӨ Л СТАНДАРТ ТОГТООЖ, САЙТАР ХЯНАЯ 2007 оны үед Хууль зүйн сайд “РС” тоглоомын газрыг хаах шийдвэр гаргаж, нэг хэсэг бужигнуулсан. Гэхдээ хаагдаж бариад сүйд болсон юм алга. Ямар ч байсан хүүхдүүд тоглоомонд донтотлоо “РС”-нд хоносоор л. Тэгвэл зүгээр л шинэ стандарт тогтоож, сайтар хянах гээд үзье. Манай сурвалжлах хэсэг даваа гарагийн орой “Өргөө” кино театрын баруун талд байрлах “Playstation” тоглоомын газраар орлоо. Өнөө үед залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх газаргүй гэж ярьдаг. Тэгвэл тэнд жинхэнэ ая тух, тааваараа тоглох боломжтой газар байна. Өрөө нь саруул, уужим. Цэвэрхэн. Тоглох хүмүүс тусдаа жижиг өрөөнд орчихно. Том дэлгэц дээр спортын болон тулаант тоглоом тоглож болно. Тэр ч битгий хэл 3D тоглоом ч тоглох боломжтой юм билээ. Энгийн тоглоом тоглоход нэг гар нь цагийн 2000 мянган. 3D тоглоом тоглох бол нэг гар нь 3500 төгрөг. Найзуудтайгаа ганц хоёр цаг хөлбөмбөг тоглож, цагийг зугаатай өнгөрүүлээд гарахад аятайхан газар шиг санагдсан. Хамгийн гол нь орчин. Тоглоомын жижиг өрөө нь зөөлөн буйдантай. Олуулаа шавалдаад байхгүй. 2-3 хүн ороод тоглох л боломжтой. Тэр утгаараа агаар булаацалдаад байхгүй амар. Ерөнхийдөө “PC” тоглоомын газрыг тэр зэргийн стандарттай болгоод, цаг нарыг нь сайн хяначихвал болохгүй юм алга. Түүнээс биш хаана гэхээр арай л болохгүй болов уу. Хүүхэд тоглоом тоглож өсдөг шүү дээ. Тэр дундаа видео тоглоом ийм өндөр хөгжсөн орчин үед хүүхдээ түүнээс хол байлгана гэдэг амар биш. Нөгөө талаар хүмүүсийн хийж байгаа бизнесийн нэг хэлбэр. Амьдралаа залгуулах хэрэгтэй. Тийм болохоор стандартаа сайн тогтоогоод, тэр хэрээрээ торгууль шийтгэл нь ч хатуу баймаар байна. Бага насны хүүхдэд хоёр цагаас илүү хугацаагаар үйчилдэггүй, хонуулах талаар бол яриад хэрэггүй болгох хэрэгтэй. Энэ мэт зүйлсийг анхааруулсан санамж зайлшгүй бичих. Олон цагаар тогловол эрүүл мэндэд хортой гэдгийг ч сануулсан бичиг хадмаар байгаа юм. Дээрээс нь эрүүл, цэвэр, тохилог орчинг шаардах цаг болж. Нохойн оромж шиг юманд хүүхдүүдийг тоглуулж, архи, тамхи зарж байгаа газруудыг цэгцэлмээр байна. Тэгж гэмээнэ бид ирээдүй хойч үеэ компьютерийн тоглоомонд донтохоос сэргийлэх боломжтой болно. Олон хүүхэд эцэг, эхийнхээ мөнгөөр өөртөө дон, сэтгэцийн эмгэг худалдаж авч байна. Гэтэл тэднийг эмчлэхийн төлөө эмч нар хэчнээн их цаг хугацааг зориулж байгааг бодохоор харамсмаар. ЭМГЭНЭЛ ХИЙГЭЭД ХАРАМСАЛ Архинд, тамхинд, тоглоомонд, мансууруулах төрлийн бодист, мөнгөнд, эд баялагт гээд эдүгээ бид бүхэлдээ донтсон, шунасан нийгэмд амьдарч байна. Одоогийн бидний амьдарч буй нийгмийг хоёр ангилалд хувааж болох мэт. Нэгдүгээрт саруул ухаантай хүмүүс. Тэдний ухаан саруул, амьдралын хэв маяг эрүүл боловч цөм хэт материаллаг шунаг, сэтгэлдээ автагсад. Хоёрдугаарт эрүүл бус сэтгэхүйтэй, “донтнууд”. Тэд бол архи, тамхи, тоглоом, мансууруулах төрлийн бодист донтогсод юм. Өөрөөр хэлбэл, бид донтогсод болон шунагсдын нийгэмд амьдарч байна. Гудамж бүрт бөө төрж, мунхаглах нь шунаг сэтгэлийн илэрхийлэл, харин 10 настай жаалхүү газ үнэрлэж, дөвчигнөх нь донтогсдын эгнээг тэлж буй “галзуурал”. Улмаар жил ирэх тусам хүүхдүүд донтогсдын эгнээг тэлж байгаа нь эмгэнэл. Цэцэрлэгийн “нусгай” жаал комьютер тоглоомонд донтож, дунд сургуулийн сурагч босс болохыг мөрөөдөж, улс төр ярьж байгаа нь харамсал юм. Эмгэнэл хийгээд харамслын дэнсэн дээр аж төрж, өсч өндийх бидний үрс, эх орны минь хойч ирээдүй юутай хөөрхийлөлтэй. Харин бид энэ удаад “донтсон ирээдүйн” тухай буюу эх орны минь өмнө эмгэнэл болж нүүр тулсан шинэ биш ч бас хуучин бус нэгэн сэдвийг хөндөн сурвалжиллаа. Тиймээс ч Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийг зорьсон юм. ЦООЖ, ТҮЛХҮҮР, ЦООЖ, ТҮЛХҮҮР... Цасан шамарга хаялсан өвлийн жиндүү өдөр. “Шар хад”-ны микронд сууж, тойргийн буудал дээр буугаад цааш 10 хүрэхгүй метр алхаад Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хүрнэ. Төмөр сараалжин хаалгатай, бетонон хашаагаар хүрээлэгдсэн энэ эмнэлэг цаанаа л нэг дүнсгэр. Харин нам гүм биш. Яагаад гэдэг нь ойлгомжтой. Бид эхлээд тус төвийн Стратеги төлөвлөлт эрхэлсэн тэргүүн дэд захирал, дэд профессор Л.Насанцэнгэлтэй уулзаж зөвшөөрөл авахаар тус эмнэлгийн хоёрдугаар давхарт гарав. Харин Л.Насанцэнгэл захирал энэ үеэр хуралтай байсан тул биднийг хүлээн авахын эмч н.Одончимэгтэй уулзахыг санал болгосон юм. Эрчимт эмчилгээний хүлээн авах тасаг нь хойд талын байшин гэнэ. Бид тийш явж н.Одончимэг эмчтэй уулзлаа. Тэрбээр эхлээд “Өөр тасгийн үйл ажиллагаанд оролцох ёсгүй гэж манай эмнэлгийн дотоод журманд заасан байдаг юм. Тиймээс яг хүүхдийн тасагт ажиллаж байгаа эмчтэй нь уулзах хэрэгтэй” хэмээн цааргалав. Улмаар хэд, хэдэн эмч рүү ярьсны эцэст хүүхдийн тасгийн залуу эмч Т.Саранцэцэгтэй уулзуулахаар явлаа. Эмнэлгийн дотоод журмын дагуу бид гадуур хувцсаа тайлж, оронд нь цэнхэр өнгийн нөмрөг нөмөрч, улавч өмсөөд цааш явав. Эмнэлгийн барилга элэгдэж, хуучирсан нь үүднээсээ илт. Арга ч үгүй биз дээ. Тэртээх социализмын үеийн эмнэлгийн барилгыг жил бүр зассан ч нэмэргүй шүү дээ. Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг ЭХЭМҮТ, Улсын I төв эмнэлэг зэрэгтэй харьцуулахад тохижилт, эмнэлгийн байшин барилга нь үнэхээр чамлалттай санагдсанаа нуух юун. Үгүй ядаж олон жилийн түүхтэй, улсын томоохон эмнэлэг гэхэд үүдэндээ хувцасны өлгүүр ч байхгүй нь харамсалтай. Гэхдээ мэдээж энэ бол эмнэлгийн удирдлага, эмч, ажилтнуудын буруу биш салбарын яам, Монгол төрийн харалган бодлогын алдаа юм. Нэг хонгил өнгөрөөд л цоожтой хаалга, түлхүүр барьсан сувилагч, асрагч нар. Тодруулбал, бид эхний хонгилоор явж, шатаар өгсөөд нэг хаалганд хүрч, хонх дарвал түлхүүр барьсан асрагч ирж хаалгыг онгойлгох аж. Энэ бол наркологийн тасаг юм билээ. Энд архинд донтсон хүмүүс хэвтэж эмчлүүлдэг аж. Үүгээр цааш явсны дараа “Өсвөр үе, хүүхдийн наймдугаар тасаг”-т ирлээ. Мөн л хаалга нь цоожтой. Харин цоожтой хаалганы цаанаас элэг эмтрэм дуу, авиа сонстох аж. Асрагч ирж хаалгыг онгойлгосноор бид дотогш нэвтрэв. Тус тасагт янз бүрийн шалтгаанаар сэтгэцийн эмгэгтэй болсон хүүхдүүд хэвтэж эмчлүүлдэг юм билээ. Биднийг зөвхөн РС тоглоомонд донтож, эмчлүүлж байгаа хөвгүүдийн өрөөтэй танилцахыг зөвшөөрсөн бөгөөд бусад өрөөгөөр шагайхгүй байхыг хатуу анхааруулав. Ялангуяа охидын өрөө рүү шагайж болохгүй гэв. Учир нь энд хэвтэн эмчлүүлж байгаа бүхэн хэдийгээр сэтгэцийн эмгэгтэй боловч хүн. Тиймээс ч эрхийг нь хүндэтгэх хэрэгтэйг бидэнд сануулаад эмчийн өрөө рүү явлаа. Хүүхдийн тасгийн эрхлэгч н.Энхтуяа гадуур сургалтад сууж байгаа тул залуу эмч Т.Саранцэцэг товч мэдээлэл өгөхөөр болсон юм. Ингээд бид түүнээс цөөн асуултад хариулт авлаа. Т.САРАНЦЭЦЭГ: РС ТОГЛООМОНД ОХИД ДОНТОХ НЬ ХОВОР /ХҮҮХДИЙН ИХ ЭМЧ/ -Танай тасагт яг одоогийн байдлаар РС тоглоомонд донтсон хэдэн хүүхэд хэвтэж, эмчлүүлж байна вэ? -Манайх ““Өсвөр үе, хүүхдийн наймдугаар тасаг”. Одоогийн байдлаар манай тасагт РС тоглоомонд донтсон гурван хүүхэд хэвтэж, эмчлүүлж байна. Ер нь жил ирэх тусам энэ төрлийн эмгэгтэй хүүхдүүд эмчлүүлэх нь ихэссэн. Тодруулбал, өнгөрсөн онд тоглоомонд донтсон 25 хүүхэд эмчлүүлсэн бол энэ жил хэдийнэ 30 хол давсан. -Хүүхдүүд ихэвчлэн юунаас болж тоглоомонд донтдог вэ? -Ер нь эцэг, эхчүүдийн анхаарал, халамж дутсанаас, гэр бүлийн хүчирхийллээс шалтгаалж хүүхдүүд гэрээсээ дайжиж байна. Улмаар гэрээсээ дайжсан хүүхдүүд хаачдаг вэ гэхээр РС тоглоомын газарт хонон, өнжин тоглодог. Хүүхэд учраас өөрийгөө тоглоомонд донтож байгаагаа мэддэггүй. Харин эцэг, эхчүүд хүүхдээ 2-3 хоногоор алга болох, гэрээсээ мөнгө болон эд зүйлс хулгайлах үед нь эмнэлэгт ханддаг юм. Хамгийн харамсалтай нь зарим эцэг, эхчүүд хүүхдээ хаана, юу хийж явааг нь ч мэддэггүй төдийгүй ангийнх нь багш бидэнд ханддаг. Тиймээс гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, эцэг, эхийн анхаарал, халамж хүүхдэд маш чухал. -Тоглоомонд донтсон хүүхдүүдийн хэдэн хувийг охид эзэлдэг вэ? -Ер нь охид РС тоглоомонд донтох нь маш ховор. Гэхдээ охид эмчлүүлж байсан тохиолдол бий. Охидын хувьд хэвтэж эмчлүүлэхээсээ илүүтэйгээр амбулториор зөвлөгөө авч, гэрээрээ эмчлүүлдэг юм. -Нэгэнт тоглоомонд донтсон хүүхдийг эмчилж, хэвийн байдалд нь буцааж оруулахад хугацаа шаардлагатай. Танай эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд буцаж ирсэн тохиолдол байгаа юу? -Хүүхдүүд олон хоног тоглохоор бие организмд нь сөргөөр нөлөөлж, архаг сульдаанд ордог. Өөрөөр хэлбэл, уур уцаартай болж, булчин агшиж, нүүр, ам нь татвалздаг болдог юм. Тиймээс бид эмнэлэгтээ 10 хоног бие организмыг нь хэвийн байдалд оруулах эмчилгээ хийгээд бусад хугацаанд гадуур сэтгэл заслын эмчилгээ хийдэг. Мэдээж тухайн өвчтөнийг эмчлэхэд 10 хоног хангалтгүй. Гэхдээ ер нь донтсон хүүхдүүдийн хувьд сэтгэл заслын эмчилгээ хамгийн чухал. Тиймээс ч гэртээ харихад нь тухайн хүүхдийг ямар орчин угтах нь маш чухал. Өнөөх л архичин эцэг, эх, хүчирхийлэгч этгээд, тоглох сэдлийг нь өдөөх орчин угтвал эмчилгээ талаар болно. Тиймээс тухайн хүүхдийн амьдарч буй орчин, хүрээлж байгаа найз нөхөд маш чухал нөлөөтэй гэдгийг сануулмаар байна. ТОГЛООМОНД ДОНТСОН ГУРАВ, ГАЗ ҮНЭРТДЭГ НЭГ... Т.Саранцэцэг эмч бидэнд үүнээс өөр мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Учир нь тасгийнх нь эрхлэгч н.Энхтуяа эмч эзгүй байгаа тул үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй хэмээн тайлбарласан юм. Эмчийн өрөөнөөс гараад гуравдугаар палат буюу РС тоглоомонд донтсон хүүхдүүд эмчлүүлж байгаа тасаг руу явлаа. Тасаг модон хаалгатай бөгөөд зөвхөн насанд хүрсэн хүн харж болохоор жижиг цонхтой юм билээ. Хаалгаар орвол дөрвөн “сайн эр” хөзөр тоглож суугаа харагдав. Эмч “сайн эрс”-ийн өрөөнд оруутаа гар утаснуудыг нь хураан авлаа. Тэдний хоёр нь гар утсаа ашиглаж байгаад эмчид хураалгав. “Хүүхдүүд маань тоглоомонд донтсон тул гар утсыг нь хураахаас өөр аргагүй” хэмээн Т.Саранцэцэг эмч тайлбарласан. Гуравдугаар палатны дөрвөн жаалын гурав нь тоглоомонд донтсон бол нэг нь газ үнэртдэг аж. Тиймээс ч энэ эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа юм билээ. Харин тэдний эсрэг талын өрөөнд байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай хүүхдүүд байдаг юм билээ. Мэдээж тэдний өрөө рүү шагайх ч эрхгүй. Дэмий л тэдний элэг эмтлэм хөөрхийлөлтэй дуу авиаг сонсохоос хэтэрсэнгүй. Уг нь донтсон хүүхдүүдтэй ярилцахыг хүссэн боловч “Тэд та нартай ярилцахгүй. Тэгээд ч та нарын зургийн аппаратыг хараад стресст өртөж, сэтгэл санаа нь хямарчихна” хэмээн эмч нар нь татгалзсан юм. Тэгээд ч эцэг, эхчүүд нь болон хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудаас гомдол ирдэг тул хүүхдүүтэй ярилцахыг зөвшөөрсөнгүй. Хүүхдийн тасгаас гараад н.Одончимэг эмчийн өрөө рүү явлаа. “ШАР ХАД” БОЛ ЗӨВХӨН ГАЛЗУУЧУУДЫН ЭМНЭЛЭГ БИШ н.Одончимэгийн эмчийн туйлын хүсэл бол хүмүүсийн ташаа ойлголтыг арилгах. Учир нь “Шар хад”-ны эмнэлэгт зөвхөн галзуучууд хэвтэж, эмчлүүлдэг гэж ойлгодог учраас эцэг, эхчүүд РС тоглоомонд донтсон хүүхдүүдээ хэвтүүлэх сонирхолгүй байдаг аж. Хэрэв нийгэмд энэ талаар зөв мэдээллийг хүргэж, эцэг, эхчүүдийн ташаа ойлголтыг засах юм бол олон хүүхдэд туслах боломж байгааг н.Одончимэг эмч онцолж байлаа. “Шар хад” гэх нэрнээс хүмүүс эмээж, дөлдөг. Үнэндээ бол энд хэвтэж байгаа өвчтнүүдийг ч гэсэн хүн гэдэг үүднээс нь харж, хүндэтгэлтэй харьцах шаардлагатайг ч эмч, мэргэжилтнүүд сануулж байлаа. ТҮҮНД КОМЬЮТЕР БУС ТА ХЭРЭГТЭЙ Эцэг, эхчүүд та бид үнэндээ үр хүүхдээ юугаар ч дутаахгүй өсгөж байгаагаа л хайрын дээдээр хайрлаж байгаа мэт эндүүрдэг. Гэтэл эмч нарын зүгээс хүүхдүүддээ анхаарал, халамж тавьж, тэднийг хэнтэй нөхөрлөж, хаагуур юу хийж явааг нь мэддэг байх нь чухал гэдгийг ч анхааруулж байна. Эцэг, эх та бүхэн үр хүүхдээ өнөөдрийн хоол, өмсөх хувцас гээд юугаар ч дутаахгүй өсгөж байгаа ч таны хүүхдэд анхаарал, халамж дутаж байгаа юм биш биз. Ам руу нь хоол хийчихээд үгийг нь сонсохоо мартсан юм биш биз. Өвөө, эмээд нь хүүхдээ даатгачихаад ажил, ажил гэсээр завгүй л байна уу. Тийм ээ. Зах зээлийн ширүүхэн өрсөлдөөн дунд амьдарч буй хэн бүхэн хурдтай ажиллахыг шаарддаг. Гэвч энэ бүхний цаана таны, миний, бидний, эх орны минь үнэт баялаг, гэрэлт ирээдүй болсон хойч үе маань, багачууд маань буруу зам руу халтирч, гудамжны буланд газ үнэртэж, хэн нэгнийд хар тамхинд мансуурч, РС тоглоомын газарт хонож байгаа юм биш биз. Үнэндээ орчин үеийн эцэг, эхчүүд хүүхэддээ компьютер авч өгчихөөд, өөрсдийнхөө ажлыг “түүнд” даатгаж орхидог болсон. Тэр ч бүү хэл тус эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан таван настай жаалхүүд гэр бүлийнхэн нь огт анхаарал тавьдаггүйгээс комьютертэйгөө нөхөрлөсөөр “Шар хад”-нд хүргэгдсэн байна. Уг нь тавхан настай жаалхүүд РС тоглоом биш ээж нь хэрэгтэй байсныг эмч нар халаглан ярьж суусан. Хамгийн аймшигтай нь сүүлийн үед хүүхдүүд зөвхөн тоглоом бус янз бүрийн зүйл үнэртэж мансуурдаг, тэр ч бүү хэл нэгнийхээ хоолойг нохойны боолтоор боож, түр ухаан балартуулж, таашаал авдаг болсон тухай ч ярьж байв. Энэ бүхэн яах аргагүй бидний өмнө нүүр тулсан эмгэнэл. Хэрвээ бага насанд нь хүүхдийн тоглоомын донг эмчлэхгүй бол насанд хүрээд архи, хар тамхи зэрэг бусад донгийн хэлбэр рүү шилждэг болохыг тэд сануулж байсан юм. Тус эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж байсан жаалууд харваас 10 нас ч хүрээгүй нь илт. Биднийг оруут гар утсаа хураалгасан бондгор бор жаал харваас сэргэлэн хөөрхөн хүү байв. Харамсалтай нь тэр “донтон”. Маргааш таны хүү донтогсдын эгнээнд шилжих юм биш биз. Урдаа овоорсон бичиг, цаас, сар, жилээр төлөвлөсөн ажлаа хойш тавиад чимээгүйхэн өөрийгөө саатуулах бяцхан хүүгээ нэг хар даа. Үнэндээ түүнд компьютер биш та хэрэгтэй. Н.Пунцагболд  |
| PC тоглоомын газраас “Шар хад”-ны эмнэлэг рүү |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй дуудлага мэдээлэл бүртгэгдлээ 15:57 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн »»
|
|
Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгээр “А” дүнтэй шалгагдлаа 15:17 Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж,
|
Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Автомашины араас чарга чирэхгүй байхыг анхааруулж байна 13:16 Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай.
|
Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай. »»
|
|
Офицер бүсгүй өвлийн олимпод оролцоно 11:58 Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга,
|
Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга, »»
|
|
Хариуцлага таныг хамгаална 11:53 Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий,
|
Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, »»
|
|
Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна 11:08 Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна
|
Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна »»
|
|
Түймрийн 32.9 хувийг сансрын дулааны цэгийн мэдээллээр, 3.6 хувийг нисдэг тэргээр илрүүлж, шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэв 10:46 Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр
|
Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 10:37 Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын
|
Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын »»
|
|
Жолооны үнэмлэх гаргана гэх нэрийдлээр иргэдийг залилсан байна 10:01 Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг
|
Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг »»
|
|
Төслийн хүрээнд 5 нэр төрлийн 150 иж бүрэн хувцас, хэрэглэлийг хүлээлгэн өглөө 09:50 Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол
|
Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол »»
|
|
Дэлхийг холбосон буухиа шуудан 14:34 Дэлхийг холбосон буухиа шуудан
|
Дэлхийг холбосон буухиа шуудан »»
|
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани 14:24 Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани »»
|
|
Монгол улсын үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 13:41 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар
|
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар »»
|
|
Нөхөрлөлийн харгуйд ирээдүй саруул 13:11 Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин,
|
Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин, »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 48 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна 13:08 Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй
|
Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй »»
|
|
ӨМӨЗО-ны хоёр боомт үндэсний хэмжээнд сонгогдлоо 13:03 Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв.
|
Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв. »»
|
|
Ухаалаг боомтын байгуулалтаараа үндэсний хэмжээнд алдартай Ганцмод боомт 12:16 12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм.
|
12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм. »»
|
|
”Ихэр орд” Хятад Монголын сэтгүүлчдийн боомтууд дахь сурвалжилга эхэллээ 11:58 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ.
|
Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:43 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:42 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
|
Цагаан сараас өмнө 2018 оны нохой жилтнүүд "гүймиг" засал хийлгэнэ 11:36 Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс
|
Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө 11:31 Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх »»
|
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна 11:20 Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Таны хариуцлагаас бусдын аюулгүй байдал шалтгаална 10:23 Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж,
|
Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж, »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Nvidia жолоочгүй авто машины технологио танилцуулжээ 12:30 ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит
|
ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит »»
|
|
Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ 11:02 Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй
|
Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй »»
|
|
“Гамшгийн үеийн удирдлагын нэгдсэн систем”-ийг үе шаттайгаар хөгжүүлж байна 10:20 Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх
|
Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх »»
|
|
Хуурын хоёр чавхдас: Цэхээ боомт,Шивээхүрэн боомтоор сурвалжилсан нь 10:17 ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа.
|
ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа. »»
|
|
Дөрвөд хошууны 321 хилийн малчин өрх жилийн турш хүнсний ногоогоо бие дааж хангалаа 10:08 Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ.
|
Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ. »»
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 09:46 Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
|
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: »»
|
|
Хууль зүй, дотоод хэргийн сайд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа 09:43 Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн
|
Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Ж.Батсайхан: Онцгой байдлын алба бол багийн ажиллагаа, хамтын хүч, эр зоригийн итгэл дээр тогтдог 09:35 Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна.
|
Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна. »»
|
|
Д.Базаррагчаа: Монголд тохиолдож болзошгүй эрсдэлээр нь газар хөдлөлт, аянга, ган, зуд… гэж гамшгийг эрэмбэлдэг 09:25 Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа.
|
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа. »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 6 сараас 1 жил хүртэлх хорих ялтай хэргийг нь шүүхэд шилжүүлжээ 17:25 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр »»
|
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалт үндэсний хэмжээнд сайн туршлага болов 17:18 ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна.
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна. »»
|
|
Энэтхэгийн Зэвсэгт хүчний эмнэлгийн төлөөлөгчид Монголд ажиллаж байна 17:05 Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд
|
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд »»
|
|
УБТЗ 70 төмөр замчинд орон сууцны мөнгөн дэмжлэг үзүүллээ 17:03 “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн
|
“Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн »»
|
|
Илон Маск энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна 16:59 Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ.
|
Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ. »»
|
|
Т.Даваадалай: СТӨ-г буулгах талаар огт яриагүй 16:52 СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч
|
СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч »»
|
|
Эмээлтийн замд гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан иргэн ачааны автомашинд мөргүүлж нас баржээ 15:18 Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх
|
Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Гол нэрийн барааны үнэ нэмэгдэж, махны үнэ огцом өсөж 18-26 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна 13:13 2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ.
|
2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Бугын эвэрт сүлбүүлж амиа алдсан байж болзошгүй хэргийг шалгаж байна 12:31 Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч
|
Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч »»
|
|
Засгийн газрын тогтоолоор 16000 хүүхэд тутамд 1 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллахыг баталсан 11:25 21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна.
|
21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна. »»
|
|
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3 сая 300 мянган төгрөг залилуулжээ 10:22 Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар
|
Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар »»
|
|
Улстөрчид гэх гэнэхэн хэдэн залуус л Украиныг ямар ч дайснаас илүүгээр сүйтгэчихлээ 10:12 Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж
|
Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж »»
|
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ 12:20 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг »»
|
|
Энэтхэгт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 11:11 1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
|
1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. »»
|
|
Венесуэлийн Гадаад хэргийн сайд Ивáн Гил мэдэгдэл хийлээ 09:59 - Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө.
|
- Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө. »»
|
|
Хятад улс Венесуэлийн эрэг рүү зургаан байлдааны хөлөг илгээжээ 09:54 Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ.
|
Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ. »»
|
|
Африкийн Гана улсын цагдаа нар өөрийгөө зөнч гэж нэрлэж, олон зуун хүний тархийг угаасан Эбо Ноа гэх этгээдийг баривчилжээ 09:46 Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн
|
Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн »»
|
|
Оросуудын 2026 оны хүсэл 16:12 Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг.
|
Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг. »»
|
|
Иран: Жагсаалын үеэр гурван хүн амиа алджээ 15:13 Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн
|
Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн »»
|
|
Ираны жагсагчид Коран судрыг шатаажээ 10:38 ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад
|
ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад »»
|
|
Ван И: Хятадын нэгдэлд саад учруулах аливаа оролдлого гарцаагүй бүтэлгүйтэх болно 13:07 2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд
|
2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|