2012-12-08Үл таних нисдэг биетүүд жил
ирэх бүр улам олнооооо ажиглагдах болов. Гэхдээ бид яагаад тэднийг харь гаригийн гаралтай гэдэгт хатуу итгэлтэй байдаг юм бэ? Энэ бухэн харин дэндуү гэмээр энгийн биш байгаа даа?
Розуэллийн будлианы тухай үнэн
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо болон бусад тусгай албадын хуучин ажилтнуудын хэвлүүлсэн дурсамжуудад өгүүлэхдээ, батлан хамгаалах зориулалттай иймэрхүү нисдэг . аппаратууд АНУ-д бүтээгддэг байсан гэж нотолцгоосон байдаг. Тэдгээрийн дүрслэн бичсэн байдал нь үл таних нисдэг биетүүдийг үзсэн хүмүүсийн яриа болон зургийг нь авсан "тавагнуудтай" бүрэн тохирч байдаг!
Нүдээр үзсэн хүмүүс аварга том хэмжээтэй шүхэр хэлбэрийн хачирхалтай төхөөрөмжийг дүрсэлдэг. Ийм хийцийг нисэх хүчний түүхийн тухай хуучны кино зургуудаас үзэж болно. Шүхэр-онгоцыг (umbrella plane) тэртээ 1911 онд Чэнс Воут хэмээх америк хүн зохион бүтээжээ. Хожим нь Воут онгоц үйлдвэрлэдэг пүүсийг толгойлох болсон бөгөед тэрээр дэлхийн хоёрдугаар дайны сүүлээр тэнгисийн цэргийнхний захиалгаар мөн л сонгодог "таваг"-ийг дэндүү санагдуулам, сэнст онгоцны туршилтын загвар болох "Скиммер" аппаратыг үйлдвэрлэсэн юм.
Доктор Брюс Маккаби өөрийнхөө "Үл таних нисдэг биет ба Холбооны мөрдөх товчоо" бүтээлдээ "Америкийн "анхны" жинхэнэ "тавагнууд" 1940-өөд оны эцсээр гарсан гэж нотолдог. Тэдгээр нь нэг эсвэл хэд хэдэн мембранаас бүрддэг байсан ба тэдгээрт импульсиин цахилгаан соронзон үйлчилдэг байжээ. Энэ бүхэн хамтдаа эргэлдэж буй хавтгай дамар шиг харагдах ба хөдөлгөөнгүй үедээ хөмөрсөн таваг мэт байна.
Туршилтын загваруудад мембран нь ихэвчлэн чичиргээн доргионыг тэсвэрлэдэггүй байснаас осолд хүргэдэг байжээ. 1947 оны долоон сард АНУ-ын Цэргийн нисэх хүчний ахмад Жесси Марсела Розуэллийн ойролцоох тариан талбайгаас "уян тугалган цаас (хальс)" олж авсан нь хэрэг дээрээ мембрант, хэрчмүүд байсан аж. Ингэж Розуэллийн алдарт будлианы тухай цуу яриа төржээ. Осол үнэхээр болсон л доо. ганцхан "сансрын хөлгийн" дүрд нууц технологиор бүтээгдсэн электрокинетик хөдөлгүүртэй "таваг" байсан ба түүнийг сүйрлийн дараа мэдээж хөндлөнгийн нүднээс нуухыг хичээсэн л дээ.
Гэхдээ засаг захиргаа яагаад эдгээр объектуудын харь гаригийн үүсэлтэй гэдэг домгийг үгүйсгэсэнгүй вэ, бүр "хуурамч мэдээг" түгэхэд нь далдуур дэмжсэн юм бол? Энэ бүхэн маш энгийн, ердөө л дийлэнх "тавагнууд" нь агаарын орон зайн хилийг хууль бусаар зөрчиж, тагнуул хийх л зориулалттай юм чинь!
Импульсийн цахилгаан соронзон дээр ажилладаг аппаратууд дэндүү хүнд жинтэй байсан учир тэднийг зохих газар руу нь усанд шумбагч хөлгүүд дээр ачин аваачдаг байжээ. Үл таних нисдэг биетүүд усан дороос олон удаа "нисэн гардаг" байсны учир энэ. Дараагийн үеийнхэд их биеийг нь пьезоваараар хийдэг болсон учир доргион чичиргээнийг пьезоцахилгаан эффектээр гарган авдаг болсон юм. Шинэ аппаратууд нь хэдийнэ тавган хэлбэртэй бус харин бөмбөлөг, эллипсоид (зууван бөмбөлөг) болон бусад эзэлхүүнт биет хэлбэртэй болсон аж. Нислэгийнх нь үед тэднийг ионжуулсан хүйн үүл бүрхэж байдаг. Өнөөх нууцлаг гэрэлтүүлэг чинь энэ дээ...
/-Бүр 1930-аад оны эхээр Германы нисэх онгоц зохион бүтээгч Ирман Майер гадаад төрхөөрөө хөмөрсөн тавгийг санагдуулам нисдэг аппарат зохион бүтээжээ.
-АНУ-ын цэргийн нисэх хүчин 1940-өөд оноос "нисдэг таваг"-ийг ашиглаж байна./
Онцгой зориулалтын эскалриль
Тэгвэл Оросод ажил хэрэг ямаршуу байсан юм бол? Нилээд хэдэн жилийн өмнө цэргийн техникийн орчуулагч асан Михаил Дубикийн шуугиан тарьсан дурсамж хэвлэгдсэн билээ.
1946 онд Ленинградын Цэргийн нисэхийн инженерийн академийг дөнгөж төгссөн залуухан дэслэгч Дубикийг "шарашка"-д ажиллуулахаар томилжээ. (Энэ нь базаахгүй нэр хүндтэй байгууллага гэсэн үг юм). Энд Сталины захиргаадалтын үед шинжлэх ухаан-техникийн элитүүдийн залхаагдахаар яллагдсан төлөөлөгчид элдэв судалгаа, боловсруулалтан дээр ажилладаг байжээ. Залуу Михаил нь Майерын бүлэгт орсон байна.
1942-1943 онуудад Майерийн хийцийг Пенемюндегийн туршилтын талбайд туршдаг байжээ. Ойрхон орших хорих лагериудын хоригдлууд хожим нь хөмөрсөн түмпэнтэй адилхан "нисдэг бин"-г нэг бус удаа харж байснаа ярьсан байдаг. Зээрэнцгийн төвд нь нисэгчийн тунгалаг бүхээг оршино. Энэ аппарат нь турбин тийрэлтэт хөдөлгүүр дээр ажилладаг, цагт 700 км хүртэл хурдалдаг. 1943 оны есдүгээр сард нэг ийм зээрэнцэг хүчтэй салхины улмаас агаарт эргэж хөрвөн унаад шатаж дэлбэрснийг лагерийн амьд үлдсэн хоригдлуудын нэг нь өөрөө харсан байдаг. Тэгэхэд технологи нь туйлын боловсронгуй бус байж л дээ...
Фашист Герман ялагдал хүлээж байсан 1945 оны хавар нислэгийн нууц технологийн бүх баримт бичгүүдийг устгаж, зохион бүтээгчдийг нь буудан хороохыг СС-ийн удирдлага тушаажээ. Гэвч цаадуул нь нуугдаж амжсан байна. Гэхдээ удаагүй л дээ, Зөвлөлтийн командлал тэднийг олзолчихсон юм. Майер тэргүүтэй хэсэг инженерүүд Берлиний захад орших "Деуливаг" дарсны зооринд нуугдаж байв. Тэднийг илрүүлээд бүрэн бүрэлдэхүүнээр нь ЗХУ-д авчирчээ. Ийнхүү 08 дугаартай зохион бүтээх тусгай товчоо байгуулагдав. Зөвлөлт засагт ч бас "цэргийн дэвшилтэт технологи" хэрэгтэй байлаа шүү дээ.
Олзлогдсон инженерүүдэд дайсагнагч гүрнийхээ талд ажиллахаас өөр сонголт үлдсэнгүй. Тэд өөрсдийнхөө чадахаас ч илүү ихийг хийсэн бөгөөд тун удалгүй ойролцоогоор 25 м голч бүхий зээрэнцэг хэлбэрийн аварга том объект бий болов. Дээд талдаа нисэгчийн бүхээг торойх ба тэр нь радар болон их буугаар тоноглогдсон байна.
Байлдааны нисэх техникийг байрлуулах тавцан нь Шпицберген олтриг болсон ба тэндээс Америк тив рүү "хараалахад" хялбар аж. Халхавчлахын тулд ЗХУ1948 онд энэ арлууд дээр нефть олборлож эхлэв. Олборлолтын төхөөрөмжүүдийн хамтаар арал руу "тавагнууд" буюу нисдэг зээрэнцэгүүдийг зөөвөрлөсөн аж. Тэдгээрийг Москва руу чиглэн нисэх чадвартай Америкийн атомын бөмбөгдөгч онгоцуудыг илрүүлэх, устгах зорилгоор ашиглахаар шийдвэрлэсэн ба тэдгээр нь эхлээд радаруудынхаа тусламжаар байгаа илрүүлээд, дараа нь зээрэнцэг агаарт эргэлдэн "америкчуудыг" зенитийн төхөөрөмжүүдээрээ шүрших ёстой аж. Үүний хамт онцгой хэлбэр болон хөдөлгөөнийхөө даяллынхаа ачаар, түүнчлэн хуягласан ёроолынхоо ачаар энэ аппаратууд найдвартай хамгаалагдсан байсан ба бөмбөгдөгч онгоцууд "тавагнуудад" ноцтой хохирол учруулж чадахааргүй байжээ. Онолын хувьд зургаан "тавагнаас" бүрдсэн эскадриль нь зуу хүртэлх бөмбөгдөгчийг устгах чадвартай юм.
Эхэндээ "тавагнуудын" нууцыг хадгалж байхын тулд тэдэнд ямар ч таних тэмдэг тавьж байсангүй. Гэтэл 1951 оны долоон сарын 16-нд ийм нэгэн зээрэнцэгтэй Умард флотын сөнөөгч нисэх онгоцны 1619-р хорооны харуулын экипаж тулгарчихжээ. Үл таних объектыг агаарт байгааг илрүүлсэн экипажийн дарга Петр Вусов байдлыг тэр даруй командлалдаа илтгэв. Тэр объект гэнэт чиглэлээ еөрчилсөн тул ахмад Вусов түүнийг довтлох тушаал өгчээ. Гэвч эхний буудлагууд уг объектод ямар ч хор учруулсангүй. Харин дараахан нь Вусов болон түүний туслах, дэслэгч Иванченко нарт галаа даруй зогсоож бааз руугаа буцахыг рациар тушаажээ. Энэ явдлаас хойш бүх л нисдэг машинууд дээр улаан таван хошуу бий болов.
1952 оны намар Шпицберген дахь туршилтын хөтөлбөр биелэгдэж, арван нэгэн сарын 27-нд Агаараас эсэргүүцэн хамгаалах тусгай зориулалтын Умардын 1-р эскадрилийг байгуулах тушаал гарчээ. Харин Хрущев засгийн эрхэнд гарснаар нөхцөл байдал өөрчлөгдөв. Ирээдүйд зөвхөн пуужингууд байх болно гэж Никита Сергеевич үзжээ. Тиймээс "тавагнуудыг" задалж гадуур бүрхүүл, төхөөрөмжүүдийг нь авчээ. Хийцийн үлдэгдлүүдийг Шпицбергений эрэгт 300 орчим метрийн гүнд живүүлсэн аж. Тэнгисийн ёроолд өнөөг хүртэл хэвтэж байж болох л юм... Красноярскийн (ОХУ) судлаач Павел Полуян "уфологийн" боловсруулалтын талаарх нилээлд материалуудыг цуглуулж чаджээ. Тэрээр "цонхтой зээрэнцэг" маягийн техногенный үүсэлтэй бараг бүх нисдэг үл мэдэгдэх аппаратууд нь манай дэлхийн л нууц зэвсгүүд юм гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна.
Полуяны эх үүсвэрүүдийн нэг нь өдгөө гадаадад амьдарч байгаа Данко Приймак бөгөөд урьд нь Павлодарын тракторын заводын ерөнхий инженер байсан аж. Тэнд "тавагнуудад" зориулсан эд ангиудыг үйлдвэрлэдэг цэргийн нууц цехүүд байсан гэнэ.
Судлаачид бичсэн захидлууддаа Приймак "НҮМБ"-үүдийн олон ч нууцыг дэлгэжээ. Тухайлбал аппараттаас гаргадаг туяа бол түүний гаргадаг хуй салхины эргүүлэгний нөлөөгөөр агаарын чийгний хөрөлтийн улмаас үүсдэг үзэгдэл аж. Яг энэ эргэлтийн улмаас -авагтай" ойр байж таарсан зарим зүйлүүд газраас хөндийрч тасардаг байна.
Тэгвэл "нисдэг биетүүдийн нисэгчтэй уулзсан" тухай яриануудын хувьд хэрхэх билээ? Энэ чинь цэргийн нууц боловсруулалт, судалгаануудын халхавч болсон чадварлаг үйлдсэн хуурамч мэдээллийн хэсэг юм уу, мөн л цэргийнхний сэтгэл зүйн туршилт уу, эсвэл ер нь л харь гаригийн соёл иргэншил оршин тогтнодогийн нотолгоо юу? Сүүлийнх нь санаанаас татгалзах хэрэггүй байх гэж бодож байна. Тодорхой тохиолдол бүхэн бие даасан судалгаа шинжилгээ шаардана, гэхдээ мэдээж "нисдэг таваг" бүхэн дэлхий дээр бүтээгдсэн гэж нотолж болохгүй байх л даа.
ЭХ СУРВАЛЖ: АЛАГ ХОРВОО СОНИН