2012-12-08Эзэн хааны гэр бүл
Эзэн хаан бол тєр болон ард тїмний эв нэгдлийн билэгдэл мєн гэж Японы Їндсэн хуулинд заасан байдаг. Тэрээр засаглалын эрх эдэлдэггїй. Эзэн хаан Акихито 1989 онд Японы 125 дахь эзэн хаанаар єргємжлєгдсєн билээ.
Эзэн хааны гэр бїлийнхэн бусад улс орноос ирсэн тєрийн зочдыг хїлээн авахаас гадна гадаад орнуудад тєрийн айлчлал хийдэг. Тэдний гїйцэтгэдэг эдгээр болон бусад їйл ажиллагаа нь улс тїмний найрамдлыг дэмжин бэхжїїлэхэд чухал їїрэг гїйцэтгэдэг юм.
Эзэн хааны гэр бїлийнхэн улс орондоо болж буй олон тєрлийн арга хэмжээнд оролцох, тахир дутуу хїмїїс болон єтгєс буурлыг асрах газруудад зочлох зэргээр ард тїмэнтэйгээ єргєн харилцаатай байдаг. Японы ард тїмэн тэднийг маш ихээр хїндэтгэдэг.
Төрийн далбаа, төрийн дуулал
Японы тєрийн далбааг Хиномарї гэж нэрлэдэг. Їїнийг 19-р зууны сїїлчээс тєрийн далбаа болгон хїндэтгэж ирсэн билээ. Далбаан дээр цаанаа цагаан єнгийн дэвсгэртэй гал улаан нарыг дїрсэлсэн байдаг.
Японы тєрийн дуулал болох “Кимигаёо”-гийн їг нь 10-р зуунд бичсэн 31 їсэг бїхий яруу найраг – вака -гаас їїсэлтэй юм.
“Кимигаёо”-д 19-р зууны сїїлийн хагаст ая оруулснаар одоогийн тєрийн дуулал бий болсон гэж їздэг. Энэхїї дуулал нь Япон улс амгалан тайван байж, хєгжин цэцэглэхийг сїслэн залбирсан утга бїхий їгтэй юм.
Засгийн газар
1947 онд хїчин тєгєлдєр болсон Японы Їндсэн хууль нь хїн ардын бїрэн эрхт байдлыг хангах, хїний язгуур эрхийг хїндэтгэх, дайн дажинаас татгалзах гэсэн гурван зарчимд їндэслэсэн билээ. Тэнд бас хууль тогтоох /Парламент/, гїйцэтгэх /кабинет/, шїїх гэсэн засаглалын гурван хэлбэрийн бие даасан байдлыг тунхаглан тодорхойлсон байдаг.
Японы їндэсний их хуралдаан болох Парламент нь тєрийн эрх барих дээд байгууллага, тєрийн хууль тогтоох цорын ганц байгууллага мєн. Парламент нь 480 суудал бїхий Тєлєєлєгчдийн Танхим /доод танхим/, 242 суудал бїхий Зєвлєхїїдийн Танхим /дээд танхим/-аас бїрдэнэ. 20 нас хїрсэн Японы бїх иргэн сонгуульд оролцож, санал єгєх эрх эдэлнэ.
Япон улс нь Их Британи, Канадын нэгэн адил парламентын засаглалтай орон юм. Харин АНУ, Франц шиг шууд санал хураалтаар ерєнхийлєгч сонгодоггїй. Парламентийн гишїїд єєрсдийнхєє дотроос ерєнхий сайдыг сонгодог. Ерєнхий сайд нь тєрийн сайд нарын зєвлєлийг эмхлэн байгуулж, толгойлон ажиллана. Сайд нарын зєвлєл гїйцэтгэх эрх мэдлийг хэрэгжїїлж, ажлаа Парламентад тайлагнана.
Шїїх эрх мэдлийг Дээд шїїхээс гадна сахилгын шїїх, тойргийн шїїх, ахлах шїїх зэрэг доод шатны шїїх хэрэгжїїлнэ. Дээд шїїх нь засгийн газрын танхимаас томилогдсон ерєнхий шїїгч болон бусад 14 шїїгчээс бїрддэг. Ихэнх хэргийг дїїргийн шїїх таслан шийдвэрлэнэ. Харин замын хєдєлгєєний зєрчил гэх мэт асуудлыг сахилгын шїїх авч хэлэлцэнэ. Япон улсын 47 мужид 3000 гаруй хотын захиргаа ажилладаг. Ард нийтэд боловсрол олгох, ахуй амьдралыг нь сайжруулах болон бусад їйлчилгээ хїргэх, дэд бїтэц байгуулах, аж ахуй, засвар їйлчилгээний асуудлыг тэд хариуцдаг. Тэд эдгээр їїргээ гїйцэтгэхийн тулд орон нутгийнхаа ард иргэдтэй ойр дотно харилцаатай байдаг. Бїс нутгийн захиргааны тэргїїн, орон нутгийн хурлын гишїїдийг харьяалах нутгийнх нь ард тїмэн сонгуульд санал єгєх замаар тодруулна.
Эдийн засаг ба аж үйлдвэр
Япон улс эдийн засгийн хєгжлєєрєє дэлхийд тэргїїлэгч орнуудын нэг юм. Тус улс дотоодын нийт бїтээгдэхїїнийхээ /Япон улсад нэг жилд їйлдвэрлэж буй бїх бараа таваар, їйлчилгээний дїн/ хэмжээгээр дэлхийд хоёрт ордог. Японы нэрд гарсан Тоёота, Сони, Фужифильм, Панасоник компанийн нэрийг дэлхий дахинаа андахгїй.
ЭКСПОРТ, ИМПОРТ
Япон улс їйлдвэрлэлийн салбарт хамгийн хїчирхэг нь боловч байгалийн нєєц баялаг багатай. Японы компаниуд нийтээрээ гадаадаас тїїхий эд авч, тїїгээрээ эцсийн бїтээгдэхїїн їйлдвэрлээд, дотоод, гадаадад борлуулж худалдаалдаг. Япончуудын дэлхийд тэргїїлдэг робот техникийн салбарыг алсдаа эдийн засгийн єсєлтийг хангах хамгийн ирээдїйтэй салбар хэмээн тооцож байна. Хонда корпорацийн бїтээсэн хїн маягийн АСИМО робот хоёр хєлєєрєє явж, хїний хэлээр ярьдаг. Ойрын ирээдїйд роботуудыг тєрєл бїрийн салбарт идэвхтэй ашиглаж, тїїнчлэн тэд уран зєгнєлт кинонд гардаг шиг хїмїїстэй эн зэрэгцэн аж тєрж ч магадгїй.
ХЄДЄЄ АЖ АХУЙ
Японы хєдєє аж ахуйн гол бїтээгдэхїїн нь цагаан будаа бєгєєд япончууд ихэвчлэн дотооддоо тариалсан цагаан будааг хоол хїнсэндээ хэрэглэдэг. Япон улс хїн амынхаа тоотой харьцуулахад тариалангийн талбай багатай учраас ард тїмнийг бїхэлд нь хангаж чадахуйц улаан буудай, буурцагт ургамал болон бусад ногоо тариалах боломжгїй. Їнэндээ, Япон улс єєрєє єєрийгєє хїнсээр хангахын хувьд аж їйлдвэржсэн улсуудын дотор нилээд доогуур байр эзэлдэг. Энэ нь Япон улс гадаадаас ихээхэн хэмжээний хїнсний зїйл авдаг гэсэн їг юм. Гэхдээ Япон улс далайн гаралтай хїнсний нєєц элбэгтэй. Япончуудын хоол хїнсэнд загас ихээхэн чухал байр эзэлдэг учир загас олборлолтын салбар маш идэвхтэй ажилладаг юм.
ТЭЭВЭР
Японд тээврийн салбар маш єндєр хєгжсєн. Улс орны єнцєг булан бїхнийг засмал, тємєр замын сїлжээгээр холбосноос гадна агаарын болон далайн тээврийн їйлчилгээ нь нэн єргєн хїрээнд їйл ажиллагаа явуулж байна. Шинкансэн буюу суман галт тэрэг дээд тал нь цагт 250-300 километр хурдалдаг маш шуурхай унаа. Суман галт тэрэг Токио, Осакагаас гадагш таван чиглэлд їйлчилж байна. Ноцтой осол хэзээ ч гарч байгаагїй тул Шинкансэнийг дэлхийн хамгийн аюул осолгїй хурдан галт тэрэгний зам гэж тооцож байгаа юм.
Шинкансэнээс гадна Япон улсад зорчигч тээврийн ердийн галт тэрэг їйлчилдэг. Японы томоохон хотуудад метро ажилладаг. Олон зуун километр їргэлжилсэн арав гаруй шугамтай Токио хотын метрог дэлхийн шилдэгїїдийн нэг хэмээн тооцдог бєгєєд одоо ч єргєжин тэлсээр байна. Єдєр бїр сая сая хїн ажил, сургуульдаа хїрэхийн тулд метрогоор зорчдог юм. Японы бїхий л тєрлийн галт тэрэгнїїд цэвэр цэмцгэр байдал, цаг сайн баримталдгаараа алдартай
Байгаль орчны хамгаалалт
Орчин їед амьдрал улам тансаг, ая тухтай болохын хирээр хїмїїс аливаа юмыг нэг л удаа ашиглаад тєдєлгїй тїїнийгээ хаана ч хамаагїй хаяж орхих хандлагатай болжээ. Їїнээс їїдэн агаар, ус бохирдох, байгаль орчин сїйдэх, дэлхийн цаг агаар дулаарах, хог хаягдал тоймгїй ихсэх зэргээр байгаль орчинд нєлєєтэй єдий тєдий асуудал бий болж байна. Байгаль орчныг хамгаалах нь Япон улс тєдийгїй дэлхий дахины хувьд чухал зорилт мєн. Японы ард тїмэн засгийн газрынхаа удирдлага дор байгаль орчноо хамгаалах талаар асар их хїчин чармайлт тавин ажиллаж байна.
Орчин їеийн аж амьдрал элбэг тансаг болсны улмаас асар их хог хаягдал хуримтлагдаад байна. Хогийг зїгээр л газарт булж орхиод байвал эцэст нь хогон уулнууд їїсэх нь гарцаагїй. Бид одоо дахин боловсруулалтын нийгэм бїтээх буюу аливааг зохистой хэрэглэхэд суралцаж, хэрэглэж дууссанаа хаяхын оронд дахин боловсруулан ашигладаг болох ёстой. Хог хаягдлыг багасгах, хэрэглэж дууссанаа дахин боловсруулах талаар Япон улс асар их дэвшилд хїрч, ялангуяа лааз, хуванцар лонх зэргийг гарамгай сайнаар дахин боловсруулж байна.
Ая тухтай амьдралд цахилгаан, шатдаг хий, бензин гэх зэрэг эрчим хїчний эх їїсвэр ихээхэн шаардлагатай. Цахилгаан їйлдвэрлэх, нефть, нїїрсээр машин техникийг ажиллуулахад агаарт нїїрс хїчлийн давхар исэл болон бусад хий хуримтлагдан, дэлхийн цаг агаар дулаарах, агаар бохирдох шалтгаан болж байна. Дэлхийн цаг агаар дулаарах гэдэг нь нийт дэлхий даяар агаарын температур ихсэнэ гэсэн їг юм. 1997 онд Японы Киото хотод болсон дэлхийн цаг агаарын дулааралтаас сэрэмжлэх асуудлаархи бага хурал дээр олон улс орон хїлэмжийн хий їїсгэгч їйлдвэрлэлээ багасгах амлалт єгсєн билээ.
Дэлхий цаг агаарын дулааралтай тэмцэх нэг арга зам нь хорт хий ялгаруулдаггїй “цэвэр” эрчим хїчийг ашиглах явдал мєн.
Тухайлбал, нар, салхи, газрын гїний дулаан зэрэг нь ашиглахад бэлэн “цэвэр” эрчим хїчний тєрлїїд юм. Япон улс дэлхийн цаг агаарын дулааралтыг хязгаарлах, агаарын бохирдлыг багасгах їїднээс цэвэр эрчим хїчний їйлдвэрлэлийг идэвхтэй нэвтрїїлэн, хєгжїїлж байна. Япон улс дэлхийн олон улс оронд байгаль орчны асуудлаа шийдвэрлэхэд нь туслаж байгаа бєгєєд тухайлбал, дахин боловсруулалтын технологи, хїлэмжийн хийн їйлдвэрлэлийг багасгах болон бусад технологийг нийлїїлж байна.
ТҮҮХ
Японы түүхэн үйл явдал, соёлын ололт амжилтын он цагийн дараалал
|
Дэлхий дахинд болсон томоохон гол үйл явдлууд
|
Ан агнуураас цагаан будаа тариалах хїртэл
|
Чулуун зэвсгийн үе
|
Хїмїїс ан гєрєє хийж, жимс тїїж идэн амьдарч байв.
|
МЭӨ 3500 он
МЭӨ 3000 он
|
Месопотамид анхны соёл иргэншил хөгжив.
Египетэд нэгдсэн улс бий болов.
|
Жомон үе
|
Суурин амьдрал эхэлж, хїмїїс ирлэсэн чулуу, шавар сав суулга хэрэглэх болов.
|
МЭӨ 2500 он
МЭӨ 1760 он
|
Энэтхэгт Индийн хөндий соёл иргэншил хөгжив.
Вавилонд Хаммурагийн хууль цаазыг тогтоов.
|
Яёй үе
|
Цагаан будаа тариалан, тємєр сав суулга хэрэглэж эхлэв.
|
МЭӨ 1400 он
116
|
Хятадад Чин улс байгуулагдав.
Ромын эзэнт гүрэн асар уудам нутгийг хамрах болов.
|
4-5-р зуун
|
Ямато улс нэгдэх їйл явц эхлэв. Хаа сайгїй хиргисїїр босгож эхэлжээ. Бурханы шашин, хятад ханз, шинэ технологи болон бусад соёлыг эх газраас Японд дэлгэрїїлжээ.
|
313
589
|
Эзэн хаан I Константин Христосын шашныг албанёсоор хүлээн зөвшөөрөв.
Сүй улс Хятад гүрнийг нэгтгэв.
|
Хот суурин босч, хэргэм зэрэгтнїїд їїсэн бий болсон нь
|
593
|
Хун тайж Шотокї эрх барих болов.
|
|
|
607
|
Одоог хїртэл бїрэн бїтэн їлдсэн дэлхийн хамгийн эртний модон байгууламж бїхий Хорюжи хийдийг барьж дуусгав.
|
МЭ 7-р зуун
|
Мохаммед Лалын шашныг үүсгэв.
|
710
|
Нийслэл хотыг Нара руу шилжїїлэв.
|
|
|
752
|
Тодайжи сїм дэх Их Буддаг бїтээж дуусав.
|
|
|
794
|
Нийслэл хотыг Киото руу шилжїїлэв.
Хэргэм зэрэгтэй ноёд улам хїчирхэгжив.
Японы кана їсгийг хэрэглэж эхэлжээ.
Мїрасаки Шикибї Дэлхийн хамгийн эртний тууль болох Гэнжи Моногатари (Гэнжийн домог)-г туурвижээ.
|
800
962
|
Их Карл хаан Баруун Ромын эзэнт гүрний хаан ширээнд өргөмжлөгдөв.
Отто I гэгээн Ромын эзэнт гүрний хаан ширээнд өргөмжлөгдөв.
|
Хэргэм зэрэгтнїїд бий болсон цагаас цэргийнхэний эринийг хїртэл
|
1192
|
Минамото Ёоритомо Камакїрагийн самурайн засгийн газрыг їїсгэн байгуулав.
|
1206
|
Чингис Хаан Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулав.
|
1274
|
Монголчууд Японд халдан довтлов. (1281 онд дахин довтолсон )
|
1299
|
Османы эзэнт гүрэн байгуулагдав.
|
1336
|
Ашикага Такаюжи Мїромачигийн (Киото) самурайн засгийн газрыг їїсгэн байгуулав.
|
1337
|
Англи-Францийн хоорондох зуун жилийн дайн
|
1397
|
Киотод Алтан Асар сїмийг барьж байгуулав.
|
|
|
1489
|
Киотод Мєнгєн Асар сїмийг барьж байгуулав.
(Улс даяар феодал ноёдын хооронд дайн самуун дэгдэв)
|
1492
|
Христофер Колумб Америк тивийг нээв.
|
1543
|
Португальчууд Японд анх удаа галт зэвсэг нэвтрїїлэв.
|
|
|
1549
|
Фрэнсис Хавьер Японд Христосын шашныг дэлгэрїїлэв.
|
|
|
1590
|
Тоёотоми Хидэёоши Япон орныг нэгтгэв.
|
|
|
Цэргийнхний эрин дуусч худалдаачдын эрин эхэлсэн нь
|
1603
|
Токїгава Иэяасї Эдогийн засгийн газрыг їїсгэн байгуулав.
Арилжаа наймаа хєгжихийн хирээр худалдаачид улам хїчирхэгжив
|
1600
|
Англи улс Ист Индиа Компанийг байгуулав.
|
1639
|
Япон улс дэлхий дахинаас бїрэн хаагдан тусгаарлагдлав.
Сїм хийдийн сургуулийн дэргэдэх сургуулийн тоо олширч, унших, бичих, тоо бодох, ёс суртахууны болон бусад хичээлийг заах болов.
|
1750
1776
1789
|
Европт аж үйлдвэрийн хувьсгал эхлэв.
Америк тусгаар тогтнолоо зарлав.
Францын хувьсгал эхлэж Хүний эрхийн тунхаглал гаргав.
|
1853
|
АНУ-ын тэнгисийн цэргийн хїчний командлагч Маттью Перри Япон улсыг нээлттэй болгохыг шаардахаар Їрагад хїрэлцэн ирэв.
|
|
|
Япон улс дэлхий дахинд нээлттэй болов
|
1854
|
Япон, АНУ –ын хооронд Энх тайван, найрамдлын Гэрээ байгуулснаар Японы тусгаарлагдмал байдал эцэс болов.
|
|
|
1858
|
Гадаад гїрнїїдтэй худалдааны гэрээ байгуулав.
|
|
|
1867
|
Эдогийн засгийн газар унаж, Эзэн хаан тєрийн хэргийг удирдаж эхлэв.
|
|
|
1868
|
Мэйжигийн шинэчлэлийн дїнд Эдог Токио хэмээн нэрлэх болов.
Улс тєр, нийгмийн тогтолцоо, ард тїмний ахуй амьдралд асар их єєрчлєлт гарав.
Заавал боловсрол эзэмших журам тогтож, улс даяар бага сургуулиудыг байгуулж эхлэв.
|
1876
1886
|
Александр Грейм Белл телефон утас зохион бүтээв
Карл Бенз бензинээр ажилладаг хөдөлгүүр бүхий машин бүтээв.
|
1889
|
Японы Эзэнт улсын Їндсэн хууль гарав.
|
|
|
1890
|
Эзэнт улсын анхны парламент хуралдав.
|
|
|
1894-95
|
Хятад-Японы дайн дэгдэв.
Торгоны їйлдвэрлэл хєгжив
|
1903
|
Орвилл Райт, Уилбур Райт нар нисэх онгоцоор анхны нислэг хийв.
|
1904-05
|
Орос-Японы дайн дэгдэв.
|
|
|
1914-18
|
Дэлхийн 1-р дайн
Хїнд аж їйлдвэр хєгжиж эхлэв
|
1914-18
|
Дэлхийн 1-р дайн
|
1923
|
Кантоод томоохон газар хєдлєлт болов.
|
|
|
1925
|
Бїх нийтийн санал хураалтад зєвхєн эрэгтэйчїїдийг хамруулах журам тогтов
|
1929
|
Их уналтын үе эхлэв.
|
1941-45
|
Номхон далайн дайн
|
1939-45
|
Дэлхийн 2-р дайн
|
1945
|
Хирошима ба Нагасаки хотууд атомын бємбєгдєлтєд єртєв.
|
1945
|
Нэгдсэн Үндэстний байгууллага байгуулагдав.
|
Дайн дуусч, Япон улсыг шинээр цогцлоон байгуулсан нь
|
1946
|
Японы Їндсэн хууль батлагдав.
Нийгмийн шинэчлэлтїїд хийв
|
|
|
1949
|
Юкава Хидэки Нобелийн шагнал хїртсэн анхны япон хїн болов. Тэрээр физикийн салбарт уг шагналыг хїртжээ.
|
|
|
1951
|
Дэлхийн улс орнуудтай энхийн гэрээ байгуулав.
|
|
|
1956
|
Япон улс НЇБ-ын гишїїн болов.
Эдийн засаг хурдацтай єсч эхэлсэн нь
|
1957
|
Зөвлөлт Холбоот Улс анхны хиймэл дагуул хөөргөв.
|
1964
|
Азид анх удаа олимпийн наадам Токио хотноо болов. Тоокайдоо Шинкансэн /суман галт тэрэг/ їйлчилгээнд гарав.
|
1961
|
Зөвлөлтийн иргэн Юрий Гагарин хүн төрөлхтний түүхэнд анх удаа сансарт нисэв.
|
1970
|
Дэлхийн ЭКСПО їзэсгэлэн Азид анх удаагаа Осака хотноо нээгдэв.
|
1969
|
Хүн анх удаагаа саран дээр хөл тавив.
|
1972
|
Окинаваг Япон улс буцаан авав. Саппород євлийн олимпийн наадам болов.
|
|
|
1995
|
Ханшин-Аважид томоохон газар хєдлєлт болов.
|
|
|
1998
|
Наганод євлийн олимпийн наадам болов.
|
|
|
2002
|
Япон улс БНСУ-тай хамтран Дэлхийн хєл бємбєгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулав.
|
|
|
2004
|
Нийгата-Чюэцу газар хөдлөлт
|
2004
|
Энэтхэгийн далайн томоохон цунами
|
2005
|
“Байгалийн оюун ухаан” сэдвийн доор Айчи мужид дэлхийн экспо 2005 үзэсгэлэн зохиогдов.
|
|
|
Хэл
Японоор бичихэд гурван янзын цагаан толгой хэрэглэнэ. Япон хэл Хятад хэлнээс ихээхэн ялгаатай боловч японоор бичихэд хэрэглэгддэг ханз їсгїїд Хятадаас гаралтай. Энэ їсгийг тэнд хэдэн мянган жилийн ємнє зохиосон гэдэг. Канжи хэмээн нэрлэх энэ ханз їсэг анхандаа зураг хэлбэртэй байжээ. Он удаан жилийн явцад тэрхїї зураг дїрс єєрчлєгдєн, ихэнх ханз анх дїрсэлж байсан зїйлтэйгээ адилгїй болж, одоо бол нэг їг юмуу эсвэл їгийн хагасыг илэрхийлэх болжээ. Байнгын хэрэглээнд єргєнєєр ашигладаг 2000 шахам ханз бий. Хїїхдїїд бага сургуульд сурах хугацаандаа 1006 ханз їзэж, дунд сургуульд 939 ханз їсгийг нэмж тогтоодог.
Япончууд ханзаас гадна тїїнээс салбарлаж хєгжсєн хирагана, катакана гэсэн авиа зїйн хоёр єєр цагаан толгойг хэрэглэдэг. Багц тус бїр нь їе їеэр илэрхийлэгддэг (“ка” гэх зэргээр гийгїїлэгч болон эгшиг авианаас бїтсэн) 46 їсэгтэй. Эдгээр їсгэн дээр зарим нэг цэг таслал нэмæ тухайн їсэгний эх дуудлагûã єєрчлєх замаар эдгээр нь бїгд нийлээд орчин цагийн япон хэлний бїхий л дуу авиаг хангалттай сайн гаргахад хїрэлцэж байгаа юм. Япон хэлний ердийн їг хэллэгийг бичихдээ хираганаг ханзтай хамтатган хэрэглэдэг бол бусад гадаад хэлнээс авсан їг, гадаад хїмїїс болон газар усны нэр, авиа дуудлага, амьтаны дуу чимээг бичиж тэмдэглэхдээ катаканаг хэрэглэнэ.
Японд хоогэн буюу олон янзын нутгийн аялгуу байдаг. Нутгийн аялгуугаар ярих їед нэг л зїйлийг єєр єєрєєр нэрлэх нь тїгээмэл байдгаас гадна їгийн аялга, єргєлт нь харилцан адилгїй, їйл їг юмуу тэмдэг нэрийн тєгсгєл нь єєр байх жишээтэй. Гэвч Японд ярианы хэлний нийтээрээ зєвшєєрсєн хэм хэмжээг дагаж мєрддєг учир аль ч нутгийн хїмїїс хоорондоо тївэггїй ойлголцож чаддаг юм.
Соёл
Япон улс түүхэн хөгжлийнхээ туршид бусад улс орноос технологи, зан заншил гэх зэрэг өдий төдий шинэ санаа, соёлын хэлбэрүүдийг өөртөө тусган авч, тэр бүгдийг нэгтгэн өөрийн өвөрмөц соёлыг хөгжүүлж чадсан билээ. Өнөөгийн японы аж төрөх ёсонд Азийн уламжлалт соёл, Өрнөдийн орчин үеийн соёлын нөлөө ихээр туссан байдаг.
УЛАМЖЛАЛТ СОЁЛ
Кабүки, ноо, кёогэн, бүнракү зэрэг урлагын уламжлалт төрлүүд Японд одоо ч цэцэглэн хөгжсөн хэвээр байна.
Кабүки бол 17-р зууны эхээр үүссэн сонгодог театрын нэгэн хэлбэр юм. Энэ нь жүжигчдийн үг ярианы хэмнэл, хачин сонин хувцас хунар, нүүр будалтын хурц тод өнгө ялгарал /күмадори/, бас тайзан дээр механик аргаар тусгай үйлдэл үзүүлдэг зэргээрээ онцлог жүжиг юм. Хүмүүсийн зан чанар, сэтгэлийн хөдлөлийг нь нүүр будалтаар илэрхийлэн харуулахад голлон анхаардаг. Ихэнх жүжгийг дундад зууны, мөн Эдогийн үеэс сэдэвлэсэн байхаас гадна бүх жүжигчид, тэр ч байтугай эмэгтэй хүний дүрд тоглож байгаа жүжигчид нь цөм эрэгтэй хүмүүс байдаг юм.
Ноо гэдэг нь японы хөгжимт театрын хамгийн эртний хэлбэр юм . Энд үйл явдлыг зөвхөн харилцан яриагаар төдийгүй, бас утай /дуулах/, хаяаши /хөгжимөөр ая хамтрах/, бүжиг зэргээр илэрхийлдэг. Гол дүрийн жүжигчин өнгө алагласан торгон хувцас өмсөж, голдуу чийдсэн модон баг зүүдэг нь урлагийн энэ төрлийн өөр нэг онцлог юм. Багнууд нь өвгөн, залуу юмуу эмэгтэй хүн, бурхан, сүнс эсвэл жаал хүүгийн дүртэй байдаг.
Кёогэн нь сонгодог хошин шогийн театрын нэгэн төрөл бөгөөд маш өвөрмөц үйл хөдлөл, хэв маягийг харуулсан тоглолт үзүүлдэг. Їүнийг ноогийн үзүүлбэрийн дундуур тоглодог ч сүүлийн үед бие даасан хэлбэрээр сонирхуулдаг болоод байгаа юм.
16-р зууны сүүлчээр түгэн дэлгэрсэн Бүнракү нь хүүрнэл дуу бүхий хүүхэлдэйн театр бөгөөд аяыг нь шамисэн /гурван чавхдаст/ хөгжмөөр тоглодог. Бүнракү нь дэлхийд бусад хүүхэлдэйн театруудын дотроос боловсронгуй байдлаараа ялгардаг.
Цайны ёслол, икэбана гэх зэрэг бусад уламжлалт урлаг япончуудын өдөр тутмын амьдралын нэг хэсэг нь болон хөгжиж иржээ. Цайны ёслол /садоо буюу чадоо/ гэдэг нь ногоон цайг маш нарийн дэгийн дагуу бэлтгэх арга юм. Харин садоог цай бэлтгэх, цайгаар үйлчлэх ёслолоос ч илүү нарийн дэг жаягаар гүйцэтгэдэг. Үүнд өргөн мэдлэг, маш нарийн мэдрэмж шаарддагаас гадна садоо амьдралын учир утгыг мэдрүүлж, байгалийн гоо сайхныг таашаах сэтгэгдэл төрүүлдэг юм.
Японы цэцгийн урлаг /икэбана/ нь долоон зуу гаруй жилийн түүхтэй бөгөөд цэцгээр өргөл өргөдөг байсан Буддын шашины эртний соёлоос улбаатай. Цэцгэн урлалыг гүйцэтгэхийн тулд түүний материал, сав, мөчир, дэлбээ нэг бүрийн байршил, мөчирнүүд нь савандаа, мөн орчин тойрныхоо зүйлстэй хэрхэн зохицож байгааг дээд зэргээр анхааран донжийг нь тааруулдагаараа цэвэр чимэглэх урлагаас ялгаатай.
ОРЧИН ЦАГИЙН СОЁЛ
Сонгодог урлаг бол Өрнөдөөс Японд дэлгэрсэн бөгөөд ард түмэн ч түүнийг өргөнөөр сонирхож, улс орны өнцөг булан бүрт концерт найруулан тоглох болжээ. Японоос төрж гарсан алдар цуутай /Озава Сейжи гэх мэт/ удирдаач, төгөлдөр хуурч, хийлчид дэлхийд олон оронд тоглож байна.
Куросава Акира 1951 онд Венецийн кино наадмаас Алтан Арслан шагнал хүртсэнээс хойш японы кино урлаг дэлхий нийтийн анхаарлыг татах болж, Мизогүчи Кэнжи, Озү Ясүжиро зэрэг алдартай найруулагчдын бүтээлийг өргөнөөр сонирхож эхэлсэн юм. Тун саяхан 1997 онд Китано Такэши Венецийн кино наадмаас ХАНА-БИ киногоороо Алтан Арслан шагнал, бас 2003 оны наадмаас Затойчи гэдэг бүтээлээрээ шилдэг найруулагчийн шагнал хүртжээ.
1960-аад оноос хойш японд хүүхэд багачуудыг хөгжөөх болсон анимэ /хүүхэлдэйн кино/-г одоо дэлхийн бүхий л улс орнууд худалдан авч байгаа бөгөөд Astraboy, Doraemon, Sailor Moon, Dragonball Z зэрэг бүтээлүүд бүхий л дэлхийн хүүхэд багачуудын үзэх дуртай кино болоод байна. Мөн найруулагч Миязаки Хаяаогийн “Spirited away” хүүхэлдэйн кино 2003 онд Оскарын шагнал хүртсэн юм.
Утга зохиолын салбарт Кавабата Ясунари, Оэ Кэнзабүро нар нобелийн шагнал хүртсэн бол орчин үеийн зохиолчдоос Мүраками Харүки, Ёшимото Банана нарын бүтээл японы залуучуудын дунд нэрд гарч, гадаадын олон хэлээр орчуулагдаад байна.
Спорт
Япончууд олон тєрлийн спортоор хичээллэдэг. Жїдо, Кэндо зэрэг бие хамгаалах уламжлалт урлагаас гадна гадаадаас орж ирсэн бейсбол, хєл бємбєг зэрэг спорт єргєн дэлгэрсэн байдаг. Япон хїмїїс зун цагт далай тэнгист очиж усны гїнд сэлж шумбадаг бол євєл нь цана чарга зэрэг євлийн спортоор хичээллэх дуртай.
ГОЛЛОХ СПОРТЫН ТЄРЛЇЇД
Японд хамгийн олон їзэгчтэй спортын нэг нь бейсбол юм. Бейсболын мэргэжлийн 12 баг байдгийн 6 нь Тєв Лигийнх, 6 нь Номхон далайн Лигийнх юм. Тоглолтын улиралд лигийн баг тус бїр 140 орчим тоглолт хийдэг бєгєєд улирлын тєгсгєлд хоёр лигийн тїрїїлсэн багууд Японы аврага шалгаруулах тоглолтуудад оролцдог.
Сїїлийн жилїїдэд японы тоглогчдын дундаас олон хїн АНУ-ын Их Лигт бейсбол тоглохоор явах болжээ. Тэдний дундаас Сїзїки Ичиро, Мацїи Хидэки нар хамгийн алдартай нь. Сонирхогчдын бейсбол ч бас олны хїртээл болсон бєгєєд олон арван сургуулийн сурагчид орон нутгийнхаа Бага лигт тоглож, сургуулийнхаа бейсболын клубуудэд хичээллэж байна. Жилд хоёр удаа болдог Їндэсний Ахлах Сургуулиудын Бейсболын аварга шалгаруулах тэмцээнд мужаа тєлєєлєх эрх олгох тоглолтуудаас шалгарч гарсан хїчтэй багууд єрсєлддєг.
Японы мэргэжлийн хєл бємбєгийн лиг болох Япон лигийг 1993 онд байгуулснаас хойш энэ спорт маш олон хєгжєєн дэмжигчтэй болжээ. Япон улс БНСУ-тай хамтран Дэлхийн хєл бємбєгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2002 онд зохион байгуулснаар хєл бємбєгийн нэр хїнд улам ихээр єсєн нэмэгдсэн бєгєєд японы Наката Хидэтоши тэргїїтэй тамирчид одоо Европын шилдэг лигт тоглож байна.
БИЕ ХАМГААЛАХ УРЛАГ
Жїдо, кэндо, каратэ-до, айкидо зэрэг бие хамгаалах уламжлалт урлаг тїїгээр хичээллэдэг хїмїїсийн хичээл зїтгэлийн ачаар єнєєгийн Япон улсад эрчимтэй хєгжиж байна. Їгчилбэл “Эелдэг арга” гэсэн утгатай жїдо барилдаанд єрсєлдєгчийнхєє хїчийг нь дагуулан мэх хийж буулгаж авах явдал хамгийн гол нь болно. Єдгєє жїдо нь дэлхий нийтэд єргєнєєр тїгээд байгаа бєгєєд тїїнийг анх 1964 онд Олимпийн спортын тєрєлд бїртгэснээс хойш Олимпийн албан ёсны уралдаан тэмцээнїїдийн дотор байр сууриа улам бататгаад байгаа билээ.
Кэндо ч /япон туялзуур жад/ саяхнаас жїдо барилдааны нэгэн адил гадаадын хїмїїсийн сонирхолыг ихээр татах болоод байна. Кэндогоор хичээллэгчид хуяг маягийн хамгаалалтын хувцас ємсєж, довтолж, хамгаалахын тулд хулсан сэлэм хэрэглэдэг.
Харин Каратэ-дог Рюкюгийн Вант улсаар /єнєєгийн Окинава/ дамжин Хятадаас Японд дэлгэрсэн гэдэг. Каратэгийн тамирчид ямар нэгэн хамгаалалтын хувцас ємсдєггїй, зєвхєн гар, хєлєєрєє тулалддаг.
СЇМО
Японы їндэсний спорт болох сїмо нь 1000 гаруй жилийн тїїхтэй. Арвин баялаг ургац авсаны талархал болгон, мєн шашны бусад ёслолын їед сїмог зохион байгуулдаг байсан тул энэ нь зан їйл ихтэй спорт юм. Їсээ эртний баатар эрсийнхтэй адил засч янзалсан рикиши /сїмо бєх/ нар зєвхєн тусгай торгон бїс бїсэлж, гагцхїї нїцгэн гараараа золгож хїчээ їздэг. Ихэнх нь 100-200 килограмм жинтэй. Тэд 4,5 метр єргєн дохёо /дэвжээ/ дээр барилдаж, хэн нэг нь тойргоос гадагш тїлхэгдэн гарах юмуу эсвэл хєлийн улнаас бусад биеийн аль нэг хэсэг нь дэвжээнд хїрмэгц ялагдсанд тооцогдоно.
Сїмо бєхийн барилдах дїрэм нь энгийн атлаа арга техник нь маш нарийн, 80 гаруй мэх бий. Мэргэжлийн сїмо бєхийн тэмцээн жилд 6 удаа болох бєгєєд нэг удаад 15 єдєр їргэлжилдэг. Янз бїрийн улс оронд їзїїлэн тоглох тэмцээн зохиож байгаагийн нєлєєгєєр сїмо бєх гадаадынхны сонирхолыг ихэд татах болсноос гадна гадаадын бєхчїїл ч амжилттай барилдаж байна.
ОЛИМПИЙН ТОГЛОЛТ
Японд сонирхогчдын спорт хєгжиж, хїчтэй сайн багуудыг Олимпийн наадмуудад илгээсээр ирлээ. Японоос 2004 оны Афины зуны олимпид 312, 2002 оны Солт Лейкийн євлийн олимпид 109 тамирчин оролцлоо.
Япон улс Олимпийн наадмыг єєрийн улсад гурван удаа зохион байгуулсан билээ. 1964 онд Токио хот Азид анх удаа зуны олимпийн наадмыг зохион байгуулсан бол Саппоро хот 1972 оны, Нагано хот 1998 оны євлийн олимпийн наадмыг зохион байгуулсан юм.
БАГАЧУУДЫН ДУРТАЙ СПОРТ
Япон хїїхдїїд єєрсдийн сургууль юмуу гэрийнхээ ойролцоох клубуудэд очиж, маш олон тєрлийн спортоор хичээллэдэг. Хєвгїїдийн хувьд хамгийн тїгээмэл спортын хоёр тєрєл нь бейсбол, хєл бємбєг байдаг бол олонхи охид боулинг, агаарын теннис тоглох дуртай. Хєвгїїд, охидын аль аль нь усан спортыг их сонирхдог.
WWW.BOLOD.MN