|
|
|
|
П.Дүгэр: Н.Энхбаяр биднээр тоглосоор байна |
|
|
|
|
|
П.Дүгэр: Н.Энхбаяр биднээр тоглосоор байна
2012-12-07Өнөөдөр Н.Энхбаярыг шүүх хурлаас ял нь хэвээр батлагдвал өлсгөлөн зарлаж, нам нь засгаас гарахаар завдаж байгаа тухай мэдээлэл энэ өдрүүдийн гол сэдэв болоод байна. Өнгөрсөн хаврын тэр нэгэн өдөр буюу 4 дүгээр сарын 12-нд экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг авилгын хэргээр баривчилснаас хойш 200 гаруй хоногийн турш хэвлэл мэдээллийн анхаарлаас энэ сэдэв гарсангүй. Олон хүн олон өнцгөөс байр сууриа илэрхийлжээ. Эдэн дундаас судлаач П.Дүгэрийн харж буй өнцөг өнгөрсөн хугацаанд гарсан олон нийтлэл, ярилцлагааас хэлбэрийн төдийгүй агуулгын хувьд анхаарал татан ялгарч байсан билээ. Дэд доктор П.Дүгэртэй Н.Энхбаярын гэх хэрэг явдал ямраар ч эргэсэн байсан төгсгөлийн шатандаа дөхөж байгаа энэ цаг мөчид товчхон ярилцлаа.
-Шүүхийн шатны процесс дуусах шатандаа орлоо. Ямар шийдвэр гарахыг хэн ч хэлж чадахгүй. Гэвч өөрийн тань хэлснээр “Болсон үйл явдлын мөрөөр, боломжтой сувгуудаар хөөцөлдөж олсон баримтуудыг өөрийн оюун дүгнэлтээр бичсэн” өгүүлэл, ярилцлагаараа олны анхаарал татсан хүний хувьд та өнөөдөр юу хэлэх вэ?
- Өнгөрсөн 5 дугаар сарын 30-нд интернет сайтуудад гарсан миний өгүүллийг дахин нэг уншиж үзээрэй гэж зөвлөх байна. Өнөөдөр өлсөх, үхэхээрээ айлган шүүхийн шийдвэрээс илүүтэй олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлөхийг хичээж байгаа нэг иргэний жорыг би хавар бичсэн юм. Хагас жилийн өмнө амжилттай туршигдсан тэр аргаа мань эр дахиад давтахыг хүсч байх шиг байна. Жор дээр нь нэмэгдсэн нэг зүйл бий. Одоо тэр оймсоо гозолзуулсан жирийн нэгэн сэжигтэн биш Засгийн газарт хамтрагч улс төрийн намын босс. Дагалдагч нараараа засаг тараалгахаар айлгаж байгаа шинэ “эм” хуучин жоронд нь нэмэгджээ. Түүний өлсгөлөн яаж өрнөх тухай янз бүрээр таамаглах хэрэггүй л болов уу. Нийгэм-сэтгэл зүйн том жүжгийн сценари бичигдчихсэн. Энэ жүжгийн эхний үзэгдлүүдийг бид өнөөдөр хараад эхэлчихсэн. Харамсалтай нь, жүжгийн төгсгөлд туслах дүрийн жүжигчид нь ч, үйл явдалд нь уймарсан үзэгчид ч хохироод үлдэнэ. Харин зохиогч-найруулагч-гол дүр маань дараагийнхаа шедевр рүү ханцуй шамлан орох биз дээ. Гэвч энэ марзан жүжгийг өөр өрнөлөөр явуулах хувилбар бас байж болох л юм.
- Ямар өрнөл? Ёгт утгагүй, энгийн үгээр ярьж өгвөл сайн байна?
-Интерполоор Монгол улсын хоёр иргэнийг хайж байгаа. Намбарын Энхтуяа, Буяагийн Хуяг нар. Учраа мэдэхгүй, улаан хамгаалагч нэг жаахан хархүүгээр битгий наадуулаа хайгаарай, болиорой гэж саяхан захиа бичүүлэв дээ. Н.Энхбаярын шударгаар шийтгүүлж, ял авч байгаа хэргүүд бол мөсөн уулын ил харагдах жаахан хэсэг нь л юм гэдгийг би өмнөх нийтлэлүүддээ хэлж байсан. Түүний дүү Н.Энхтуяагийн нэрээр, оролцоотойгоор хийсэн асар их мөнгөөр яригдах луйврын хэргүүдийн сэжүүр байгаа болохоор Интерполоор хайхаас аргагүйд хүрсэн юм. Сүрэнхорын гэх захидлын дараа надад тэнд хадгалсан тийм их мөнгө байхгүй гэж уйлан алдаад мэдэгдээд байсан. “Тэгвэл Н.Энхтуяагийн нэр дээр?” гэж манай сэтгүүлчдийн хэн нь ч асуугаагүй. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн нэрээр хэдэн сая долларын ямар юм хийснийг нь, түүнд нь ахынх нь шууд болон дам оролцоо ямар байсныг нь, эдний гэр бүл тэр их хөрөнгийг хууль бусаар яаж олж авсныг нь мөрдөн байцаалт тогтоох ёстой. Тэгвэл одоо эмнэлгийн өрөөнөөс бичигдэж байгаа жүжгийн зохиол өөр өрнөлөөр явах нь мэдээж. Москвагийн утга зохиолын дээд сургуулийн төгсөгч маань зохиолдоо шинэ сюжет оруулахаас аргагүй болно. Хэлснээсээ буцна, хамтрагчдаа худалдана, улсаа доромжилно. Элдэвтэй хүн шүү дээ.
-Мэдүүлгээсээ буцаж, хэргээ задална гэж үү?
-Тийм хүнд тэр чинь юу ч биш. Өчигдөр ярьснаасаа өнөөдөр тэс хөндлөн залдагийг нь холоос хайгаад хэрэггүй дээ. Сэтгүүлч та нар намайг шалгааж байхаар өөрсдөө жаахан хөдөлмөрлөмөөр юм. Сая шүүх хурал дээр ТВ9 бол чухам миний юм, надад л өгсөн юм гээд чичрээд дайраад байсан. Хэдэн жилийн өмнө нэг сэтгүүлч яг энэ тухай ерөнхийлөгч байхад нь асуусан байдаг юм. “Харин тийм, надад хамаг юмыг наах санаатай. Тэр телевиз чинь надад ямар ч хамаагүй. Япончууд Ганданд өгсөн юм шүү дээ” гээд ярьж өгсөн байдаг. Жаахан цаг гаргаад шүүгээд үзээрэй, хуучин сониноос гараад л ирнэ. Бүр болохгүй бол надаас сониных нь нэрийг аваарай. Хүмүүс мартаж болно, цаас мартахгүй шүү дээ. “Рукописи не горят” буюу “Гар бичмэл шатдаггүй” гэж экс маань эмнэлэгт эхнэртэйгээ нууцаар ярилцдаг орос хэлэнд нь нэг гоё үг байдаг юм шүү. Тэр биднээр, МАХН-аар, Монгол улсаар тоглож байна. Түүний жор давтагдаж байна. Дахиад уншаарай.
П.Дүгэрийн зөвлөсөн ёсоор өнгөрсөн 5 дугаар сарын 30-нд нийтлэгдэн олны анхаарал татсан өгүүллийг нь дахин хүргэж байна.
ШҮҮХЭЭС ЗУГТАЖ, ХУУРАЙ ӨЛСГӨЛӨН ЗАРЛАХ ЖОР
Нэг: Өлсгөлөн зарлахдаа сайтар бэлдэнэ, бараг 20 хоногийн бэлтгэл хийнэ. Олон сарын өмнөөс бага багаар махнаас татгалзаж, цагаан хоолтон болох хэрэгтэй. Өлсгөлөн зарлаж болно. Үхэж болохгүй. Эс бөгөөс олон хүн, хамтран зүтгэгчид нь амьдаараа үхсэний өв дээр хоцорч тодорно. Хулгайлсан, нуусан хөрөнгө нь үрэгдэнэ. Цуглуулж хийсэн бүхэн нь өөр хүмүүсийнх болно.
Хоёр: Хорих газрын хоол идэж болохгүй. Өөрөө идэх зүйлээ захиалж, хоолныхоо жорыг бэлдэж, бас бие хамгаалагчаараа хяналт тавиул. “Энэ хүн тусгай хүн” гэдэг ойлголтыг шүүхийн шийдвэр биелүүлэх газрынханд бүрэн өг. Өлсгөлөн эхэлсэн өдрөөс хажуудаа байлгах эмч, сувилагч, хэрэгтэй тэжээл, шингэн, шөл, эрдэс бодис, эм тариаг захиалж олох, нийлүүлэх, хэрэглэх бүх суваг, бүх боломжийг бүрдүүл. Хөндлөнгийн ямар ч оролцоог энд байлгаж болохгүй.
Гурав: Бүх бэлтгэлээ базааж дуусангуут өлсгөлөнгөө зарла. Бүр хуурай өлсгөлөн зарлаж байгаагаа нийтэд мэдэгд. Биелэх боломжгүй шаардлага тавь. Өлсгөлөнгийн эхний өдрөөс шуугиан дэгдээ. Телевизийн шууд нэвтрүүлгийг ашигла. “Түүнийг алчихаж, бүгдээрээ дайр“ гэж шорон руу дайрч, хорихын ажилтнуудыг сандарга. “Шоронд тэр үхсэн бололтой”. Энэ түгшүүрт мэдээг орон дэлхийгээр тараа. Гадаад дотоодгүй аль болох олон хүнд сонсгох хэрэгтэй. Хүн хуурах бол хуурч байгаа хүндээ юу ч биш. Ийм жүжиг дэглэж ирсэн хүнд энэ бол юу ч биш. Харин бусдад бол хууртах муухай. Бас гашуун. Гэхдээ нөхөр өлсөгч бол үүнийг авч бодолцох хэрэггүй. Түүнд үхлээр айлгаж, хуулийн шийтгэлээс зугатах нь л чухал. Бусдын сэтгэл, хөдөлмөр, хууртагдал, гэнэн итгэмтгий зан сонин биш.
Дөрөв: Өлсгөлөнг эхлүүлсэнээ мэдэгдсэн бол тэр газраасаа хурдан холдох хэрэгтэй. Энэ үеэр өлсгөлөн зарлагчийн амь нас “өдөр хоногоор хэмжигдэж байгаа”-г үргэлж ярина. Мэдээж эмч нарын мундаг баг томилогдоно. Тэр дороо өлсгөлөн зарлагч дээр мөнөөх баг очих ёстой. Өндөр зэрэглэлийн эрүүл мэндийн үйлчилгээ бүхий эмнэлэгтэй хориход өлсөгчийг шилжүүлэх дүгнэлтийг тэд гаргана. Мөн хажууд нь байнга хүн байх ёстой болсныг хувийн эмч, сувилагч, бие хамгаалагч, гэр бүлийнхэн нь өлсгөлөн зарлагчийн хүсэлтээр нийтэд ойлгуулна. Мэргэшсэн эмнэлгийн баг бүхий, хотын төвийн ойролцоох хорих руу өлсөгч шилжинэ. Харин хуурай өлсгөлөнгийн тухай хурц, түгшүүрт мэдээ олон нийтэд гарсан тул өлсөгч өргүүлж гарах ёстой. Өргүүлж явахдаа жижиг гэмтэл авчихвал, энд тэндээ хөхөрсөн зулгарсан бол зүгээр. Гэхдээ хорихынхны болгоомжтой, тэвчээртэй ажиллагаа энэ төлөвлөгөөнд саад учруулна.
Тав: Өлсөгчийн биеийн байдал “цаг минутаар муудаж байгаа”-г нийтэд мэдээлнэ. Өлсөгч 24 цагаас илүү өлсөж болохгүй. Түүнээс илүү хугацаагаар өлсвөл тооцоогүй хүндрэл гарч болзошгүй, өлсгөлөнгөөс юм үлддэг байж магадгүй гэдэгт өлсөгч өөрөө маш их санаа зовох ёстой. Эмчилгээ ч эхэлнэ. Ил тодоор бага зэрэг дусал залгуул. Хуурай өлсгөлөн үргэлжилж байгаа тухай байнга ярь. Усгүй, юу ч хэрэглэхгүй бол дундаж хүн 72 цагаас илүү тэсэхгүйг шинжлэх ухаан тогтоосон. Харин үүн дээр өдөрт 400 грамм дусал хийлгэвэл уг хугацаа 5 хоног хүртэл уртсах ёстойг өлсөгч өөрөө сайн мэднэ. 1958 онд төрсөн, 54 настай өлсөгч шиг аминдаа хайртай өвчтөн үгүй гэдгийг хувийн эмч нь бас сайн мэднэ. Өлсөгч, эмч хоёрын тохирсон зарим эмчилгээг энэ хоёроос өөр хүн мэдэхгүй. Эхнэр хүүхэд нь тухайн үед сонсоод бага зэрэг гайхаж, бас гонсойх боловч өлсөгчийн эмчилгээ, ухуулгад улам хүч тавин оролцоно.
Зургаа: Шоронд өлсөгч уг шорон нүдтэй гэдгийг мэдэх ёстой. Хаана камер, харах төхөөрөмж байгааг өмгөөлөгчөөрөө айлган хэлүүлж ав. Эмчилгээг шөнө оройн цагаар, эсвэл цонх хааж, гэрэл унтрааж, мөн усанд орох, бие засах газруудад хийх боломжтой. Хувийн эмч болон сувилагч нар, өмгөөлөгчид, гэрийнхэн гээд байнга хүн холхиж байдаг учир өвчтөнд хэн юу дамжуулж хэрэглүүлж байгааг хянах шаардлага бараг арилна. Эхлээд миний утсыг хураалаа, захиаг өгсөнгүй гэж бага зэрэг сүрдүүлэг хийгээд, түүнийгээ нийтэд гавъяа мэт цацуулсан хойно шоронгийн хууль дүрэм журмыг дураараа зөрчих боломж өлсөгчид үүснэ. Бас төв шоронгийн гадна хөлсний цуглаанчдаа 24 цагаар байлгавал анхаарал дотогш биш гадагш хандах болно.
Долоо: Одоо хуулиас зугтаж хуурай өлсгөлөн зарлаж байгаа хүний эмчилгээний зарим хэрэгцээт жороос танилцуулъя. Өдөрт 400 грамм дусал илээр хийлгэ. Эмч сувилагч дундуур нь тэр дусалтай өгч болох нэмэгдлийг (глюкоз, витамин гэх мэт) шахаж байгаа. Хамгийн гол нь нууц эмчилгээ чухал. Энэ бол өлсөгчийг хэтийн зорилготой нь залгуулах гол хэрэгсэл. Энд сайн чанарын уян зүү хэрэгтэй. Нэг зүүг үсэнд нь нуун толгойн хэсэгт, нөгөө зүүг цээжний хэсэгт суганы завсар нуун зүрх гол дотор эрхтнийг тэжээгч судсанд байршуулна. Тархины судсаар хоол тэжээл орлодог Новамин (Novamin)-ыг 200 граммаар өдөрт 2 удаа, мөн суган дахь зүүгээр бусад амин дэм, Альбуминыг 50 грамм болон шаардлагатай хэмжээгээр дуслаар хэрэглэнэ. Дээрээс нь монгол хүний онцлогт тохируулан биеийн тэнхлүүн байдлыг хадгалах зорилгоор ясны шөлөнд (булууных бол бүр сайн) хийсэн зутан ууна. Мөн ногоо удаан хэрэглэж, махнаас татгалзсан байсныг харгалзан зохих эрдэс амин дэм нөхдөг БНСУлсад үйлдвэрлэсэн олон төрлийн ногооны хольц бүхий нунтаг бэлдмэлийг хуурайгаар, эсвэл нөхцөл байдалд тохируулж найруулж хэрэглэнэ. Мөн хэлэн дээр тавьж хэрэглэх тодорхой зориулалт бүхий эмээ уухаа мартаж болохгүй. Мартсан бол эмч сувилагч нь сануулаад өгнө.
Найм: Мартсанаас, энэ мөч хүртэл хуурай өлсгөлөн эхлээд 5-6 хоносон байх учиртай. Энэ хооронд өлсөгчийн амь нас “дээсэн дөрөөн дээр ирсэн”, “минут секундээр хэмжигдэж байгаа” тухай яриа тарж, түүний төлөө бүх нийтийн сэтгэл зовинол дээд цэгтээ хүрэх учиртай. Тэр тусмаа гадаадад өндөр хөлсөөр ажиллаж байгаа агентуудын ачаар Монгол улс, түүний удирдлага руу байж болох бүх шахалтыг зохион байгуулах ёстой. Өлсөгчийн эрүүл мэндийн болоод улсын нэр хүндийн уналтын аюулын хамаарал давхцаж байх тусмаа сайн. “Хуурай өлсөгөлөн”-гийн аюулд дэлхий ертөнц ч, найз нөхөд нь ч,монгол түмэн ч хууртах ёстой. Хуурталт 100 хувь, байнга үргэлжлэх боломжгүй нь мэдээж. Дөрвөн хүн мэдэж байсан хуурталт найман хүн мэдэхэд үнэн болно. Найман хүнээс цааш олон хүнд тархана. Гэхдээ эхний сэтгэгдэл чухал. Хуурталт баригдаж дэлгэгдээд ирэхийн цагт сонгууль, хөл бөмбөг гээд олон нийт өөр зүйлд анхаарах сөхөөгүй болсон байх учиртай. Гол нь өлсөгч хуулийн гарцаагүй хэрэгжилтээс бултсан байх нь чухал.
Ес: Одоо эмнэлгээ сольдог цаг. Өлсөгч “комд орсон”, “борцлогдсон”, “бараг үхсэн”, “баатарлагаар тэмцэж, дөнгөж амьсгалж байна” гэх мэдэгдэл, мэдээллүүд цуврах ёстой. Сайд нарын эмнэлэг рүү явахдаа бэлтгэлийн хувцастай, хөдөө зугаалгаар явах гэж байгаа мэт сэтгэл хөөрөлтэй байх нь хамаагүй. “Орой ч явдаг байж уу?” гэсэн онигоо ярьж, шоронгийн даргын жийпээр хэнд ч хэлэлгүй очих нь зүгээр. Тав хоногийн өмнө нэг хоног хуурай өлсгөлөн зарлачихаад, хүнээр өргүүлж, үхлүүт шахуу эмнэлгийн машинаар хүргэгдэж байсан хүн гэж хэн ч санахгүй. Түүнээс хойш 6-7 хоног баатарлагаар хуурай өлсөөд үхлүүт биш, илүү тэнхлүүн хорионоос гарч байгааг олон нийт мэдээд ч хэрэггүй. Гадаа хүн ч үгүй, телевиз ч байхгүй. Иймд 5 өрөөтэй “шоронгоосоо” тааваараа гарч, хоёрдугаар эмнэлгийн хаалгаар хоёр хөлөөрөө орж болно.
Арав: Өлсгөлөн даамжирч үхэл эхэлж байгаа тухай мэдээ цацагдах тусам нэг шинэ аюул “хуурай өлсөгч” этгээдэд тулгарч болзошгүй. Энэ бол албадан эмчилгээ юм. Амь аврах нэрээр албадан эмчилгээ эхэлбэл итгэлгүй этгээд, мөн өлсөгчийн арга залийг мэдэхгүй эмч сувилагч нар гэнэт шооконд орж болзошгүй. Хошного баастай, ходоод бантантай, ногооны бэлдмэлтэй гарвал бөөн шившиг. Тиймээс тэднийг өөртөө ойртуулж болохгүй. Хоёрдугаар эмнэлгийн сувилагч бүсгүй энэ урьдчилсан сэргийлэх бухимдлаас болж нөхөр өлсөгчийн тэнхлүүн хөлөнд суун тустал амбаардуулж байсан удаатайг сана. Өлсөгч нь эхнэртэйгээ зарим зүйлийн тухайд зөвхөн орос хэлээр харилцахад гэмгүй. “Өлсгөлөнгөө зогсоолоо гэж битгий хэл. Энэ л чиний аврал” гэх орос үгийг хуучин цагийн кадрууд ойлгоно уу гэхээс ойрын 20 жил орос хэл үзээгүй шинэ үеийнхэн ухахгүй.
Арван нэг: Өлсгөлөн удаан үргэлжлэх аюултай. Бие сайтай хүн ч хуурай өлсгөлөнг долоо хоног тэсвэрлэх боломжгүй. Хамтран зүтгэгчид, мэргэжлийн эмч нарын алсын зайны багийнхан, олон түмэн эргэлзэж мэднэ. Энэ үед улс орныг эргүүлэх хувьсгалт олон шаардлагаа хойш хаяж, батлан даалтад гарах ганц шаардлагаа дэвшүүлэн тавьдаг цаг. Хагас бүтэн таарсан ч бай олон ардууд энэ л шаардлага амин чухлыг ойлгох учиртай. Өлсөгчийн амь нас “минут секундээр хэмжигдэж эхлээд” хэд хоног амьд байгаад байгааг мэдсэн мэдээгүй олон хүн хүртэл уймарна. Захаасаа зарим нь өлсөгчөөсөө түрүүлж үхэж магадгүй болоод ирдгийг бодолцох хэрэгтэй. Цуглаан, дайралт, өлсгөлөн, татан уналтууд ар араасаа хөврөх нь зөв. Батлан даалт бүтлээ. Өлсөгч цонхныхоо цаанаас цоглог гээч нь олон түмэнтэй арваад янзын хэв маяг үзүүлэн мэндчилнэ. Өлсөгч энэ хооронд хувийн хуучин зурагчнаа оруулж шанаа ясаа дуранд тулган зураг татуулна. “Шударга бус” эвслийнхэн шуугиад ороход өлсөгч “Дахиад 7 хоног байдаг ч байж уу” гэж шорон онигоогоо ярихад нөгөөдүүл нь үнэн сэтгэлээсээ гомдож таарна. Өлсөгч батлан даалтад гарч амсхийх тэр агшинд өлсөгчийн төлөө явсан олон хүн, олон хоног өөрсдөө өлссөн мэт ядарсанаа мэдэж хоёр хоногийг нам унтаж хөдөлгөөнгүй өнгөрөөнө.
Арван хоёр: Энэ бол нэр бүхий нэгэн иргэний өлсгөлөнгийн жор юм. Хуурай өлсгөлөнгийн сургаар хууртсан, увайгүй хууралтын улмаас урагдсан, зохиогүй дүртэй жүжгийн төлөө зовсон сэтгэл бүрийн өмнөөс бурхан багшаас ерөөл хүсье. Иргэн өлсөгчийн есүсчин өмгөөлөгч хүртэл энэ үйлсэд бас хүчин хавсраг. Өлсөгч түүнд биеийн өлсгөлөн байгаагүй юм.
Судлаач, дэд доктор П.Дүгэр
Өвгөд үймэрч, үзэгчид хууртаж байхад өлсөгч маань үсэн дотроо нуусан зүүгээр ийм шингэнүүд тариулж байв аа.
Новамин. Ард түмний мэдэхгүй амин дусал.
Эмч бүхний мэддэг Альбумин. Өлсөгчийн өдрийн норм.
Солонгос тэжээл. Өрөөлөөс нууж өрөөндөө хэрэглэдэг Жангум отчийн тун.
Эх сурвалж: 24цаг.мн
|
П.Дүгэр: Н.Энхбаяр биднээр тоглосоор байна |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
12 болон 1-р саруудад олон жилийн дундажаас хүйтэн байна 09:43 Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр энэ жилийн 12, 1 дүгээр саруудад нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна.
|
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр энэ жилийн 12, 1 дүгээр саруудад нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна. »»
|
|
Тэнгист завьтай хоёр сар болсон эр Монголын тэмээний ноосон хөнжлийн ачаар амь гарчээ 09:42 Одоогоос хоёр сарын өмнө тэнгист завьтай гарч сураггүй алга болсон ОХУ-ын иргэн өчигдөр аврагджээ.
|
Одоогоос хоёр сарын өмнө тэнгист завьтай гарч сураггүй алга болсон ОХУ-ын иргэн өчигдөр аврагджээ. »»
|
|
Израил: Хамасын дээд удирдагч үхсэн ч дайн үргэлжилнэ 09:40 Хамас зэвсэгт бүлэглэлийн дээд удирдагч Яхья Синвар Газын зурваст амиа алдсан болохыг Израилын талаас баталжээ.
|
Хамас зэвсэгт бүлэглэлийн дээд удирдагч Яхья Синвар Газын зурваст амиа алдсан болохыг Израилын талаас баталжээ. »»
|
|
CONNECTED-2024: Ирээдүйн дүр төрхийг өнөөдөр хэрхэн бүтээх вэ? 18:45 Казахстаны нийслэлд анх удаагаа CONNECTED-2024 буюу дэлхийн түүхийг хэлэлцэх, ирээдүйн дүр төрхийг ойлгох хэлэлцүүлгийн платформ хэлбэрээр олон улсын хурал зохион байгуулагдах гэж байна.
|
Казахстаны нийслэлд анх удаагаа CONNECTED-2024 буюу дэлхийн түүхийг хэлэлцэх, ирээдүйн дүр төрхийг ойлгох хэлэлцүүлгийн платформ хэлбэрээр олон улсын хурал зохион байгуулагдах гэж байна. »»
|
|
Хорих ангид дахин нэг ялтан АМИА ХОРЛОХЫГ завджээ 16:03 Сэлэнгэ аймгийн төвийн нэгэн орон сууцын орцонд Н гэх багш эмэгтэйг олон удаа хутгалж, амийг нь егүүтгэхийг завдсан
|
Сэлэнгэ аймгийн төвийн нэгэн орон сууцын орцонд Н гэх багш эмэгтэйг олон удаа хутгалж, амийг нь егүүтгэхийг завдсан »»
|
|
NASA-ийн $5.2 тэрбумын хөлөг Бархасбадийн “мөсөн” дагуул дээрх амьдралын боломжийг судална 13:00 "Дэлхийд байдгаас илүү их хэмжээний ус “Europa”-д бий. Ихэнх амьд биетийг тэтгэхэд ус шаардлагатай".
|
"Дэлхийд байдгаас илүү их хэмжээний ус “Europa”-д бий. Ихэнх амьд биетийг тэтгэхэд ус шаардлагатай". »»
|
|
Гэр шатаж 35 настай эрэгтэй амиа алджээ 12:43 Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг аравдугаар сарын 17-ны өдрийн
|
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг аравдугаар сарын 17-ны өдрийн »»
|
|
15 жил дамнан баригдаж байгаа 502 барилга байна 11:30 Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин
|
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин »»
|
|
Энхтайваны гүүрнээс Тэмээтэй хөшөө хүртэлх авто замыг маргаашнаас хаана 11:20 Энхтайваны гүүрнээс Тэмээтэй хөшөө хүртэлх авто замыг хааж, шинэчлэхээр төлөвлөжээ.
|
Энхтайваны гүүрнээс Тэмээтэй хөшөө хүртэлх авто замыг хааж, шинэчлэхээр төлөвлөжээ. »»
|
|
One Direction хамтлагийн дуучин Лиам Пейн 31 насандаа таалал төгсжээ 11:09 2010 онд байгуулагдсан One Direction хамтлагийн гишүүн, дуучин Лиам Пейнийг Аргентин дахь зочид буудалд амиа алдсан байдалтай олжээ.
|
2010 онд байгуулагдсан One Direction хамтлагийн гишүүн, дуучин Лиам Пейнийг Аргентин дахь зочид буудалд амиа алдсан байдалтай олжээ. »»
|
|
Зуд болж бэлчээр хомсдох эрсдэлтэйг анхаарууллаа 11:04 Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2024-2025 оны өвөл, хаврын
|
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2024-2025 оны өвөл, хаврын »»
|
|
Улаанбаатар хотын өрхийн тооноос суудлын автомашины тоо 100 мянгаар олон байна 10:00 Улаанбаатар хотын өрхийн тооноос суудлын автомашины тоо 100 мянгаар олон байна
|
Улаанбаатар хотын өрхийн тооноос суудлын автомашины тоо 100 мянгаар олон байна »»
|
|
Юсуф Дикеч: Би Турк төдийгүй дэлхий даяар алдартай болсон 09:40 2024 оны Парисын олимпын хийн гар бууны төрөлд цэц мэргэнээ сорьж, мөнгөн медаль хүртсэн Туркийн тамирчин Юсуф Дикечийн олимпын дараа хэвлэлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
|
2024 оны Парисын олимпын хийн гар бууны төрөлд цэц мэргэнээ сорьж, мөнгөн медаль хүртсэн Туркийн тамирчин Юсуф Дикечийн олимпын дараа хэвлэлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна. »»
|
|
Зөвлөмж: Гар утсаа хаясан эсвэл хулгайд алдсан тохиолдолд хувийн мэдээллээ ингэж хамгаалаарай 20:24 Гар утсаа гээх юм уу, хулгайд алдах нь хувийн мэдээллээ гадагш алдах эрсдэлийг хамгийн түрүүнд үүсгэдэг.
|
Гар утсаа гээх юм уу, хулгайд алдах нь хувийн мэдээллээ гадагш алдах эрсдэлийг хамгийн түрүүнд үүсгэдэг. »»
|
|
Сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн согтуу жолоочийн хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг маргааш 09:00 цагт болно 20:20 Өнгөрсөн долоодугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарч,
|
Өнгөрсөн долоодугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарч, »»
|
|
Архидан согтуурсан үедээ нэгнийгээ буудсан хэрэг гарчээ 20:14 Булган аймгийн нутаг дэвсгэрт буудуулсан хүн байна гэх дуудлага өчигдөр буюу /2024.10.15/-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
|
Булган аймгийн нутаг дэвсгэрт буудуулсан хүн байна гэх дуудлага өчигдөр буюу /2024.10.15/-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. »»
|
|
Хөлбөмбөгийн ДАШТ-ийг нээсэн Жонгүг, Super Bowl-ын нээлтийн урилгаас татгалзжээ 19:54 Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын үндэсний хөлбөмбөгийн лиг буюу NFL-ийн нэг хэсэг болох Super Bowl Haftime Show-д
|
Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын үндэсний хөлбөмбөгийн лиг буюу NFL-ийн нэг хэсэг болох Super Bowl Haftime Show-д »»
|
|
Хиймэл оюуны функцтэй шинэ iPad mini-г танилцуулжээ 19:44 КУПЕРТИНО, 2024 оны аравдугаар сарын 16 /Forbes/. “Apple” компани “A17 Pro” чип болон хиймэл оюуны
|
КУПЕРТИНО, 2024 оны аравдугаар сарын 16 /Forbes/. “Apple” компани “A17 Pro” чип болон хиймэл оюуны »»
|
|
Энэ оны эхний есөн сарын байдлаар такситай холбоотой 834 гэмт хэрэг бүртгэгджээ 15:42 2023 оны 10 дугаар сард буюу нэг жилийн өмнө 12 настай охин сургуульдаа явахдаа такси барьж, улмаар амь хохирсон
|
2023 оны 10 дугаар сард буюу нэг жилийн өмнө 12 настай охин сургуульдаа явахдаа такси барьж, улмаар амь хохирсон »»
|
|
Нийслэл хотын таван замыг өнөөдөр хааснаас үүдэж түгжрэл ихээр үүсжээ 14:04 Нийслэл Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар нийт таван авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилж байгаа юм байна.
|
Нийслэл Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар нийт таван авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилж байгаа юм байна. »»
|
|
Арьс ширний 40 айлын бохирын шугам задарч, өмхий ус халиад 15 хонож байна 13:09 Хан-уул дүүргийн 5-р хороонд байрлах арьс ширний 40 айлын бохирын шугам задарч, өмхий ус халиад 15 хонож байна.
|
Хан-уул дүүргийн 5-р хороонд байрлах арьс ширний 40 айлын бохирын шугам задарч, өмхий ус халиад 15 хонож байна. »»
|
|
Ашиглалтаас гарсан 80 орчим цахилгаан шатыг одоо ч хэрэглэж байна 12:27 Цахилгаан шат суурилуулалтын хөлс дунджаар нэг давхарт 2-3 сая төгрөгөөр тооцдог.
|
Цахилгаан шат суурилуулалтын хөлс дунджаар нэг давхарт 2-3 сая төгрөгөөр тооцдог. »»
|
|
Төв замын автобусанд сууж, утас хулгайлдаг этгээдийг илрүүлжээ 12:25 Төв замаар зорчдог автобусанд сууж, 20 гаруй гар утас хулгайлсан этгээдийг илрүүлжээ.
|
Төв замаар зорчдог автобусанд сууж, 20 гаруй гар утас хулгайлсан этгээдийг илрүүлжээ. »»
|
|
“Play Time”-ийн үеэр хулгайд алдсан гар утсыг улсын хилээр гаргаж, худалдахыг завджээ 11:08 Манай Улсын хамгийн том хөгжмийн наадам болох "Play Time" жил бүрийн долоодугаар сарын эхний долоо хоногт болдог билээ.
|
Манай Улсын хамгийн том хөгжмийн наадам болох "Play Time" жил бүрийн долоодугаар сарын эхний долоо хоногт болдог билээ. »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр шатаж бага насны хоёр хүүхэд амиа алджээ 10:41 Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн 1 дүгээр багт гэр шатаж бага насны хоёр хүүхэд өртөн амиа алджээ.
|
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн 1 дүгээр багт гэр шатаж бага насны хоёр хүүхэд өртөн амиа алджээ. »»
|
|
Монголын самбочид дэлхийн дэвжээнээс 14 медаль хүртлээ 10:40 Бүгд найрамдах Кипр улсын Ларнака хотод самбо бөхийн өсвөр, залуучуудын болон сурагчдын дэлхийн аварга шалгаруулах
|
Бүгд найрамдах Кипр улсын Ларнака хотод самбо бөхийн өсвөр, залуучуудын болон сурагчдын дэлхийн аварга шалгаруулах »»
|
|
4.7 их наяд төгрөгийн алдагдал үүссэн Тэтгэврийн сан ДАРЬТАЙ ТОРХ-ноос ялгаагүй байна 09:17 Улсын Их Хурал(УИХ)-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдэд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
|
Улсын Их Хурал(УИХ)-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдэд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд »»
|
|
"Манай улсын таван хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй" 09:10 Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран “Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж
|
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран “Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж »»
|
|
“Joker: Folie à Deux”-ын орлого хоёр дахь долоо хоногтоо 80 хувиар буурав 19:47 2019 онд нээлтээ хийж хит болсон “Joker” киноны хоёрдугаар анги их хэмжээний хүлээлт үүсгээд байсан. Тэгвэл “Joker:
|
2019 онд нээлтээ хийж хит болсон “Joker” киноны хоёрдугаар анги их хэмжээний хүлээлт үүсгээд байсан. Тэгвэл “Joker: »»
|
|
Өрхийн дундаж орлого өссөн ч зарлага тэлж, эмзэг байдал нь нэмэгджээ 19:44 Цар тахлын дараах эдийн засгийг тогтворжуулах, өсөлтийг дэмжих бодлогын үр дүнд дэлхий дахинд ажил эрхлэлт, орлого
|
Цар тахлын дараах эдийн засгийг тогтворжуулах, өсөлтийг дэмжих бодлогын үр дүнд дэлхий дахинд ажил эрхлэлт, орлого »»
|
|
Өмнөд Солонгостой холбогддог авто замын зарим хэсгийг Умардын тал дэлбэлжээ 19:39 СӨҮЛ, 2024 оны аравдугаар сарын 15 /Yonhap/. БНАСАУ-ын тал Өмнөд Солонгостой холбогддог авто замын зарим
|
СӨҮЛ, 2024 оны аравдугаар сарын 15 /Yonhap/. БНАСАУ-ын тал Өмнөд Солонгостой холбогддог авто замын зарим »»
|
|
Танилц: Такси үйлчилгээнд явахын тулд дараах матиериалыг бүрдүүлнэ 14:42 Зөвшөөрөлгүйгээр такси үйлчилгээ эрхэлсэн тохиолдолд хувь хүнийг таван сая, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгох зохицуулалтыг Зөрчлийн хуульд оруулжээ.
|
Зөвшөөрөлгүйгээр такси үйлчилгээ эрхэлсэн тохиолдолд хувь хүнийг таван сая, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгох зохицуулалтыг Зөрчлийн хуульд оруулжээ. »»
|
|
Зээлийн аппликейшны занганд орсон филиппинчүүд 13:47 31 настай Лэнсийн гар утсанд өдөр бүр хэдэн 100 заналхийлсэн мессеж, олон арван дуудлага ирдэг.
|
31 настай Лэнсийн гар утсанд өдөр бүр хэдэн 100 заналхийлсэн мессеж, олон арван дуудлага ирдэг. »»
|
|
Шон "Дидди" Комбсын шүүх хурлын тов гарлаа 13:45 Шон "Дидди" Комбс бэлгийн наймаа, хүчирхийллийн хэргээр шалгагдаж байгаа бөгөөд түүний шүүх хурлын тов гарсан байна.
|
Шон "Дидди" Комбс бэлгийн наймаа, хүчирхийллийн хэргээр шалгагдаж байгаа бөгөөд түүний шүүх хурлын тов гарсан байна. »»
|
|
НӨАТ-ын урамшуулалын сугалаа МАРГААШ болно 13:43 Маргааш буюу энэ сарын 16-ны 13.00 цагт НӨАТ-ын урамшууллын сугалаа явагдана.
|
Маргааш буюу энэ сарын 16-ны 13.00 цагт НӨАТ-ын урамшууллын сугалаа явагдана. »»
|
|
Эрүүл мэндийн даатгалын сан 218 тэрбум төгрөгийн өртэй 13:36 Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Л.Бямбасүрэнг АТГ-аас газраас шалгаж байгаа.
|
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Л.Бямбасүрэнг АТГ-аас газраас шалгаж байгаа. »»
|
|
О.Хулан БНХАУ-ын Үндэсний дээд лигт тоглоно 12:25 Үндэсний шигшээ болон “Улаанбаатар амазонс” багийн тоглогч О.Хулан энэ улирлаас эхлэн БНХАУ-ын Үндэсний дээд лиг
|
Үндэсний шигшээ болон “Улаанбаатар амазонс” багийн тоглогч О.Хулан энэ улирлаас эхлэн БНХАУ-ын Үндэсний дээд лиг »»
|
|
Бархасбадийн дагуулаас амьдрах нөхцөл хайх сансрын хөлгийг хөөргөлөө 12:15 ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 15 /VOA/. АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг Бархасбадийн дагуул
|
ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 15 /VOA/. АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг Бархасбадийн дагуул »»
|
|
“Төмөр замын замчин”-ы хуурамч үнэмлэх ашиглан 4 жил УТЗ-д ажилласан хэрэгт ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлджээ 12:07 Прокурорын байгууллага 2024 оны аравдугаар сарын 7-ноос аравдугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг
|
Прокурорын байгууллага 2024 оны аравдугаар сарын 7-ноос аравдугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг »»
|
|
Хог гэж андууран музейн үзүүлэнг хаяжээ 12:05 Францын уран бүтээлч Александр Лаветийн “Бидний хамтдаа өнгөрүүлсэн сайхан мөчүүд” гэх нэртэй бүтээлийг Голландын
|
Францын уран бүтээлч Александр Лаветийн “Бидний хамтдаа өнгөрүүлсэн сайхан мөчүүд” гэх нэртэй бүтээлийг Голландын »»
|
|
Бага насны хүүхдийг зодсон цэцэрлэгийн туслах багшид ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлджээ 11:58 Прокурорын байгууллага 2024 оны 10 дугаар сарын 07-ноос 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг
|
Прокурорын байгууллага 2024 оны 10 дугаар сарын 07-ноос 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг »»
|
|
"Намрын Хит - 2024" шилдгийн шилдэг тоглолт тун удахгүй 09:11 Нэрийг нь сонсох төдийд л өөрийн эрхгүй танил дотно мэдрэмж төрүүлдэг зүйлс гэж бий.
|
Нэрийг нь сонсох төдийд л өөрийн эрхгүй танил дотно мэдрэмж төрүүлдэг зүйлс гэж бий. »»
|
|
Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн "Д"-т шүүхээс 14 жилийн хорих ял оноожээ 18:34 Цахим орчинд мэдээлсэн нийтлэлийн хохирогч болох “Н” нь бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирсон гэх эрүүгийн хэрэгт
|
Цахим орчинд мэдээлсэн нийтлэлийн хохирогч болох “Н” нь бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирсон гэх эрүүгийн хэрэгт »»
|
|
Дархан-Эрдэнэт чиглэлийн замд халтиргаа гулгаа үүсжээ 17:51 Өнгөрсөн шөнө цас орсноос Дархан-Эрдэнэт чиглэлийн авто замын 11-14, 54-55, 57-58 км-т замын зорчих хэсэг бүхэлдээ мөсөн бүрхүүлтэй болж, халтиргаа гулгаа үүсжээ.
|
Өнгөрсөн шөнө цас орсноос Дархан-Эрдэнэт чиглэлийн авто замын 11-14, 54-55, 57-58 км-т замын зорчих хэсэг бүхэлдээ мөсөн бүрхүүлтэй болж, халтиргаа гулгаа үүсжээ. »»
|
|
Маргаашаас зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлсэн иргэнийг ТАВАН саяар торгоно 17:44 Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд зааснаар
|
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд зааснаар »»
|
|
“The Hu” хамтлагийн “Босоо заяат Монгол” тоглолт Грэммийн эхний шалгаруулалтад нэр дэвшлээ 17:24 Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. 67 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол ирэх
|
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. 67 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол ирэх »»
|
|
Диддигийн шүүх хурлын тов гарчээ 16:51 Шүүгдэгч Шон "Дидди" Комбсыг бусдыг дарамтлах, бэлгийн мөлжлөг гэх мэт хэрэгт буруутгаад байгаа ба эхний шүүх хурлын товыг тогтоожээ.
|
Шүүгдэгч Шон "Дидди" Комбсыг бусдыг дарамтлах, бэлгийн мөлжлөг гэх мэт хэрэгт буруутгаад байгаа ба эхний шүүх хурлын товыг тогтоожээ. »»
|
|
Дахиад л Сатоши Накамото биш гэж үү 16:04 HBO суваг биткойнийг үндэслэгч Сатоши Накамотогийн тухай "Money Electric: The Bitcoin Mystery" баримтат киногоо нээлээ.
|
HBO суваг биткойнийг үндэслэгч Сатоши Накамотогийн тухай "Money Electric: The Bitcoin Mystery" баримтат киногоо нээлээ. »»
|
|
Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл хэвийн явагдаж эхэлжээ 15:35 Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТX-ын төлөөлөгчдийг сонгоx 2024 оны сонгуультай xолбогдуулан иргэний шилжилт xөдөлгөөнийг түр зогсоогоод байв.
|
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТX-ын төлөөлөгчдийг сонгоx 2024 оны сонгуультай xолбогдуулан иргэний шилжилт xөдөлгөөнийг түр зогсоогоод байв. »»
|
|
Маргааш "Дэлхийн цагаан таягт"-ын өдөр тохионо 15:27 Монгол улс 1985 оноос эхлэн хараагүй хүмүүсийн эрхийг хамгаалах “Дэлхийн цагаан таягтын өдөр”-ийг жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдөр тэмдэглэж ирсэн билээ. Уг өдрийг угтан “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-оос хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
|
Монгол улс 1985 оноос эхлэн хараагүй хүмүүсийн эрхийг хамгаалах “Дэлхийн цагаан таягтын өдөр”-ийг жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдөр тэмдэглэж ирсэн билээ. Уг өдрийг угтан “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-оос хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. »»
|
|
|
Израил: Хамасын дээд удирдагч үхсэн ч дайн үргэлжилнэ 09:40 Хамас зэвсэгт бүлэглэлийн дээд удирдагч Яхья Синвар Газын зурваст амиа алдсан болохыг Израилын талаас баталжээ.
|
Хамас зэвсэгт бүлэглэлийн дээд удирдагч Яхья Синвар Газын зурваст амиа алдсан болохыг Израилын талаас баталжээ. »»
|
|
Өмнөд Солонгостой нэгдэхээс Умардын тал албан ёсоор татгалзжээ 10:44 СӨҮЛ, 2024 оны аравдугаар сарын 17 /DW/. БНАСАУ-ын шинэ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Өмнөд Солонгосыг
|
СӨҮЛ, 2024 оны аравдугаар сарын 17 /DW/. БНАСАУ-ын шинэ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Өмнөд Солонгосыг »»
|
|
Зеленський “ялалтын төлөвлөгөө”-нд НАТО-оос урилга авах заалтыг тусгажээ 09:44 Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський өчигдөр буюу лхагва гарагт “ялалтын төлөвлөгөө”-гөө парламентдаа танилцуулсан.
|
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський өчигдөр буюу лхагва гарагт “ялалтын төлөвлөгөө”-гөө парламентдаа танилцуулсан. »»
|
|
Өмнөд Солонгостой холбогддог авто замын зарим хэсгийг Умардын тал дэлбэлжээ 19:39 СӨҮЛ, 2024 оны аравдугаар сарын 15 /Yonhap/. БНАСАУ-ын тал Өмнөд Солонгостой холбогддог авто замын зарим
|
СӨҮЛ, 2024 оны аравдугаар сарын 15 /Yonhap/. БНАСАУ-ын тал Өмнөд Солонгостой холбогддог авто замын зарим »»
|
|
Бархасбадийн дагуулаас амьдрах нөхцөл хайх сансрын хөлгийг хөөргөлөө 12:15 ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 15 /VOA/. АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг Бархасбадийн дагуул
|
ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 15 /VOA/. АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг Бархасбадийн дагуул »»
|
|
Хог гэж андууран музейн үзүүлэнг хаяжээ 12:05 Францын уран бүтээлч Александр Лаветийн “Бидний хамтдаа өнгөрүүлсэн сайхан мөчүүд” гэх нэртэй бүтээлийг Голландын
|
Францын уран бүтээлч Александр Лаветийн “Бидний хамтдаа өнгөрүүлсэн сайхан мөчүүд” гэх нэртэй бүтээлийг Голландын »»
|
|
90 настай Жоржио Армани хоёроос гурван жилийн дотор тэтгэвэртээ гарах тухай ярьжээ 12:53 Ням гарагт Corriere della Sera сонинд нийтлэгдсэн ярилцлагадаа Италийн домогт загвар зохион бүтээгч Жоржио Армани удахгүй тэтгэвэрт гарахаар төлөвлөж байгааг мэдэгджээ.
|
Ням гарагт Corriere della Sera сонинд нийтлэгдсэн ярилцлагадаа Италийн домогт загвар зохион бүтээгч Жоржио Армани удахгүй тэтгэвэрт гарахаар төлөвлөж байгааг мэдэгджээ. »»
|
|
"BRICS"-ийн уулзалтад "томчууд" ирсэнгүй 11:00 "BRICS"-ийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 22-24-ний хооронд ОХУ-ын Казаньд болно. Харин өнгөрсөн Баасан гаригт
|
"BRICS"-ийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 22-24-ний хооронд ОХУ-ын Казаньд болно. Харин өнгөрсөн Баасан гаригт »»
|
|
Өмнөд Солонгосын зах зээлд Нобелийн шагналтны зохиолууд дөрвөн өдрийн дотор 500,000 гаруй хувь зарагджэ 10:52 Пүрэв гарагийн орой энэ оны утга зохиолын Нобелийн шагналтнаар Өмнөд Солонгосын зохиолч Хан Кан тодорсон билээ.
|
Пүрэв гарагийн орой энэ оны утга зохиолын Нобелийн шагналтнаар Өмнөд Солонгосын зохиолч Хан Кан тодорсон билээ. »»
|
|
НАСА Милтон хар салхины зургийг сансраас авчээ 21:27 Мексикийн булангийн өмнөд хэсгээр дайран өнгөрч буй Милтон хар салхины хүч гуравдугаар зэрэглэлээс тавдугаар
|
Мексикийн булангийн өмнөд хэсгээр дайран өнгөрч буй Милтон хар салхины хүч гуравдугаар зэрэглэлээс тавдугаар »»
|
|
Элон Маск робот такси үйлчилгээг нэвтрүүлнэ 12:21 "Tesla" компанийн гүйцэтгэх захирал Элон Маск өөрийгөө жолооддог машин, авто зогсоолын оронд цэцэрлэгт хүрээлэн болон
|
"Tesla" компанийн гүйцэтгэх захирал Элон Маск өөрийгөө жолооддог машин, авто зогсоолын оронд цэцэрлэгт хүрээлэн болон »»
|
|
“Милтон” хар салхинаас учирсан хохирлыг үнэлж байна 16:04 ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 11 /VOA/. Ширүүн бороо, үер, хуй салхи дагуулж, цахилгаан эрчим хүчний
|
ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 11 /VOA/. Ширүүн бороо, үер, хуй салхи дагуулж, цахилгаан эрчим хүчний »»
|
|
Орост иргэний дайны харанга дэлдээд эхэллээ! 15:30 Намайг Оросын эсрэг улайрсан үзэлтэн гэсэн хараал сошиалд их явна. Би бол коммунизмын эх оронд хуульчийн боловсрол
|
Намайг Оросын эсрэг улайрсан үзэлтэн гэсэн хараал сошиалд их явна. Би бол коммунизмын эх оронд хуульчийн боловсрол »»
|
|
Умард Солонгос Өмнөдтэй холбогдох бүх замыг хааж буйгаа мэдэгджээ 11:35 Лхагва гарагт Умард Солонгосын арми Өмнөд Солонгостой холбогдох бүх хуурай газрын замыг хааж буйгаа мэдэгджээ.
|
Лхагва гарагт Умард Солонгосын арми Өмнөд Солонгостой холбогдох бүх хуурай газрын замыг хааж буйгаа мэдэгджээ. »»
|
|
Хүчтэй хар салхи ойртон ирж буйтай холбогдуулан Флоридагийн иргэдэд нүүхийг уриалжээ 16:23 НЬЮ-ЙОРК, 2024 оны аравдугаар сарын 9. /NYT/. АНУ-ын Флорида муж улсын эрэг рүү "Милтон" нэртэй хүчтэй хар салхи
|
НЬЮ-ЙОРК, 2024 оны аравдугаар сарын 9. /NYT/. АНУ-ын Флорида муж улсын эрэг рүү "Милтон" нэртэй хүчтэй хар салхи »»
|
|
БРИКС-д түнш-улсаар нэгдэх хүсэлт гаргажээ 15:51 Кубын эрх баригчид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн албан захидалдаа БРИКС-д түнш-улсаар нэгдэх албан
|
Кубын эрх баригчид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн албан захидалдаа БРИКС-д түнш-улсаар нэгдэх албан »»
|
|
АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчид байр сууриа илэрхийлжээ 23:24 АНУ-ын дэд ерөнхийлөгч, тус улсын төрийн тэргүүний албан тушаалд Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис
|
АНУ-ын дэд ерөнхийлөгч, тус улсын төрийн тэргүүний албан тушаалд Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис »»
|
|
Милтон хар салхи хамгийн аюултай түвшинд хүрчээ 19:56 Милтон шуурга Ням гаригийн байдлаар нэгдүгээр зэргийн шуурга байсан ч АНУ-ын Персийн булангийн эрэг рүү чиглэн
|
Милтон шуурга Ням гаригийн байдлаар нэгдүгээр зэргийн шуурга байсан ч АНУ-ын Персийн булангийн эрэг рүү чиглэн »»
|
|
АНУ-д "Хелен" хар салхины улмаас 230 гаруй хүн амиа алджээ 16:37 АНУ-ын Өмнөд болон Хойд Каролина мужийн зургаан хотыг Хелен нэртэй хар салхи дайран өнгөрсөн ба өнөөдрийн байдлаар
|
АНУ-ын Өмнөд болон Хойд Каролина мужийн зургаан хотыг Хелен нэртэй хар салхи дайран өнгөрсөн ба өнөөдрийн байдлаар »»
|
|
Аравдугаар сарын 7-нд дахин халдлага гарах вий! 19:39 Хамас бүлэглэл Газын зурваст цохилт өгөөд нэг жил болох гэж байна. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо болон Дотоодын
|
Хамас бүлэглэл Газын зурваст цохилт өгөөд нэг жил болох гэж байна. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо болон Дотоодын »»
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо. »»
|
|
Хятад-Монголын олон улсын худалдааны хот 17:13
|
|
|
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт 17:02 “Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
|
“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа. »»
|
|
Орос үндэстний цорын ганц шян 16:30 “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон 18:24 Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар 17:41 Гадаад хүмүүс Хятадад
|
|
|
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав 11:38 Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
|
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг »»
|
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая 17:58 Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768 »»
|
|
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв 10:08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн »»
|
|
|
|