 |
|
 |
|
Г. Эрдэнэтунгалаг: Би хайрлахгүй байхын аргагүй хөөрхөн охинтой |
|
|
 |
|
 |
Г. Эрдэнэтунгалаг: Би хайрлахгүй байхын аргагүй хөөрхөн охинтой
2012-12-07Үзсэн туулсан амьдралаа шингээдэг гэлтэй хамгийн дотортой дуулдаг гэгддэг дуучин Г.Эрдэнэтунгалаг өдгөө өөрийгөө таньж “олсон”, цоо шинэ төрхөөр манай уншигчидтай мэндчилж байна. Анхны амьдрал нь бүтэлгүйтэн, гоо сайхны хагалгаанд орж, дээр нь хүн амины хэрэгт сэжиглэгдэж, “Ганц худаг”-т хүртэл хоригдож үзэхдээ дуучин Г.Эрдэнэтунгалаг үнэнээс няцаж яваагүй.Өрх гэр, үр хүүхдийнхээ төлөө тэмцэж яваа мянган мянган эмэгтэйчүүдийн нэг гэдгээрээ бусадтай адилхан. Гэхдээ гайхамшигтай уран бүтээлч гэсэндээ бусдаас ялгардаг дуучин Г.Эрдэнэтунгалагтай ярилцлаа.  Зохиолын дуучид дундаас таныг нэлээн тод, дуулиантай амьдарсан эмэгтэй гэвэл хүлээн зөвшөөрөх үү?
-Би өөрөө сенсаци үүсгэж, олны танил болох юмсан, ингэвэл олон хүний анхаарлыг татах болов уу гэж хэзээ ч бодож байгаагүй. Хийсэн бүтээснээ олонд таниулахсан , миний уран бүтээлийг илүү мэдэрч тэр хэрээрээ надтай хамт байгаасай л гэж хүсдэг. Хүссэн хүсээгүй л миний хувь тавилан юм бол уу? гээд үүнтэй одоо эвлэрчихсэн. Гэхдээ санаа сайхан бол заяа сайн гэдэг. Ний нуугүй хэлэхэд өмнө нь би үзэн ядалт, өшөө авалтаар тархи зүрхээ дүүргэсэн хүн байсан. Одоо бол би уучлал, ухаарлаар аливаа юманд ханддаг болсон учраас санаагаа дагаад миний бодол өөрчлөгдөж, бодлоо дагаад хийж байгаа үйлдлүүд маань хүртэл өөрчлөгдөж үр дүн нь надад мэдрэгдэж байгаа.
-Анхны амьдрал нь бүтэлгүйтэж, гоо сайхны мэс засалд орж, дээр нь Ганц худагт саатуулагдаад гарлаа гэх шуугианууд их гарч байсан шүү дээ?-Нотлогдоогүй хэрэгт сэжигтэн, гэрчээр татагдаж байцаагдаж, ар гэрийнхэнд нь адлуулаад, найз нөхдийн хувьд үл ойлголцлоос болж заллигч болж хэрэгт холбогдож байсан. Энэ бүгд бол аливаад өшөө, хорслоор ханддаг өмнөх Эрдэнэтунгалагийн амьдрал байсан. Эцэг, эхийн гараас гараагүй нялх шахуудаа хүүхэд төрүүлээд, нялх биетэй энэ бүгдийг давж гарна гэдэг хэцүү байсан. Гэхдээ энэ хугацаанд хүмүүсийн зан чанар, хэн нь хэн бэ? гэдэг нь үнэхээр танигдсан. Сайн явахад садан мундахгүй гэгчээр муу явахад намайг гэх хүн үнэхээр байгаагүй. Энэ бол амьдралын хууль юм байна гэдгийг үнэхээр хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ намайг харж хандсангүй гэж хүмүүст гомдоллох эрх ч надад байхгүй. Хүн амьдралдаа хэнд ч гомдох ёсгүй юм байна гэдгийг ойлгосон. Хамгийн үнэнч хүмүүс миний гэр бүлийнхэн байсан. Тэр дундаа миний ээж. Хүмүүс намайг элдэв үгээр загнаж, хичнээн цохиж зодож байсан ч миний ээж л миний хажууд чин үнэнчээр байсан. Одоо ч хэвээрээ. Түрүүн нүүрээ будаад толинд хараад сууж байхад одоо уулзах сэтгүүлч ээжийн минь тухай асуугаасай гэж би бодож байсан. Дараа нь би ээжийгээ яаж баярлуулж байлаа гэж бодсон. Би ердөө хоёрхон удаа л баярлуулсан юм байна гэж бодлоо. Би ээждээ охин нь болж төрсөндөө нэг баярлуулсан, хоёрдахь нь би хүүхэд төрүүлж ээж болж баярлуулсан. Би өөрөөр баярлуулаагүй дандаа зовоож байсан юм байна гээд өөрийн эрхгүй уйлсан. Намайг ингэж хичнээн зовоож байсан ч зовоолоо гэж ээж минь боддоггүй. Үхэвч үрийн төлөө гэдэг. Охин маань том болж байгаа учраас хааяа надтай үг сөрөх асуудал гардаг. Тэр үед миний ээжийн сэтгэл зүй ямар хүнд байсан бол гэдэг надад төсөөлөгдөхгүй байна. Би үүнийг давж гарсан нь чухал биш миний ээж л давж гарсан нь хамгийн чухал зүйл. Хамгийн ихээр бахархмаар, баярламаар олон удаа баярлалаа гэж хэлээд ч багадахаар. 30 насны босгонд бас юуг ойлгосон бэ гэхээр хүн хэлэхдээ биш үйлдлээрээ л бүгдийг илэрхийлж байх хэрэгтэй. Яриад, хэлээд бийх нь гол биш Ээжийгээ олон баярлуулдаггүй юмаа гэхэд үүнээс хойш олон зовоохгүй юмсан гэж бодож байна. -Таныг ээжтэйгээ хамт явж байхад эгчтэйгээ хамт явж байна гэж харах хүмүүс их байх? -Би үнэхээр ээжээрээ бахархдаг. Яагаад гэхээр миний ээж их сайхан сэтгэлтэй, хэнийг ч ялгаж харьцдаггүй. Манай ээж нэр шигээ сайхан амгалан хүн. Монголын урлагт маш их том хувь нэмэр оруулсан гэж би боддог. Монголын урлагт ялангуяа дууны урлагт байр сууриа эзэлсэн олон сайхан дууны хөгжмийн найруулгыг хийсэн. Урлагт тодорхой хэмжээний олон жил зүтгэсэн нэр хүндтэй Аранзаа ах, Халиун, Байзда, Болормаа Ширмэнтуяа бүгд шавь нар нь гэж бодохоор ээжээрээ бахархах сэтгэл төрж, өөрийгөө азтай хүн гэж боддог. Ийм сайхан ээжээс төрсөндөө би их азтай. Энэ бол хүн болгонд олдоод байдаггүй хувь заяа. Хамгийн гол нь би дуулахаа болилоо гэхэд багш нараасаа сурсан, мэдэж авснаа заах арга надад ээжээс минь өвлөгдсөн авъяас. -Эмэгтэй хүний жинхэнэ амьдрал гучин наснаас эхэлдэг гэж үнэн үү? -Би өөрийн тань тавьсан асуулттай зуун хувь санал нийлж байна. Хүний амьдралын 30 нас гэдэг ид хийж бүтээх нас. Үүнээс өмнө аав, ээжийн гараас гарч амьдрал дээр бие хүн болж төлөвшдөг. Яг би хэн бэ? гэдгээрээ цаашаа үргэлжлүүлэн алхдаг. Бид нар юу ч мэдэхгүй гэнэн хүүхдүүд 10 жилээ төгсөөд л оюутан болдог. Үүнтэй адил бас нэг амьдралын мөчлөг эхэлж байна. Амьдралд нухлагдаж, амьдралыг мэдэрч, ямар үед яаж өөрчлөгдөх вэ? гэдгийг биеэрээ мэдэрсэн учраас тэр мэдрэмжээрээ бүх зүйлд хандах хандлага нь өөр болдог. Энэ утгаараа хувь хүнийхээ хувьд нийгэмтэй харьцах хандлага, уран бүтээлчийн хувьд ч, аливаад хандах хандлага эрс өөрчлөгдсөн. Яагаад гэвэл би амьдралаас өөрийгөө олж авсан, бүх зүйлээ өөрийнхөө ирж буй шинэ амьдралд бэхжүүлэх гэж тэмүүлж байгаа бие хүн. -Охин тань таны амьдралд цоо шинэ хуудас, шинэ ертөнц бэлэглэсэн гэж уран бүтээлээс тань харагддаг?-Баярлалаа. Би төдийгүй өөр хүмүүс ч санал нийлэх байх. Талийгаач Донжийн Б.Төгөлдөр ах “ Чи охиноо миний амьдралд ирснээрээ, тайзнаас, хайртай бүхнээс минь холдуулж байна гэж дотроо бодож байгаа учраас бурхан, амьдрал чамд ингэж хатуу хандаж байгаа.Чи энэ хүүхдийг ирсэн шиг нь хайрла, энэ хүүхэд чамд шинэ амьдрал, шинэ бүхнийг, жинхэнэ хайр гэж ямар байдгийг мэдрүүлэх гэж ирсэн юм гэж хэлж байсан нь санаанд орж байна. Тухайн үедээ би энэ үгийг нь ойлгоогүй. Яг одоо л үнэн үг хэлснийг нь ойлгож байна. Миний амьдарлыг дахин шинээр нээж өгсөн охиндоо маш их хайртай. Би хайрлахгүй байхын аргагүй хөөрхөн охинтой. -Охиноо төрүүлсний дараа та ’’Дуулж л явахаас даа” дууг гайхалтай амилуулсан? -Намайг бага байхад ээж маань дуулж өгдөг байсан. Тухайн үед анхны амьдрал маань ч бүтэлгүйтэж таарсан . Тийм ч учраас сэтгэлээсээ дуулж чадсан. Аливаа уран бүтээл дуу, шүлэг, жүжиг бүгд хүний сэтгэлээс гардаг учраас юу мэдэрч дуулсан байна гэдгийг нь хүмүүс яг мэдэрдэг. Хэрэв би амьдралаараа мэдрээгүй бол энэ дуугаа төсөөллөөрөө бий болгож арай ондоогоор дуулж хүмүүст бөхөөр хүргэх байсан байх. Гэхдээ бүх хүнийг үүнийг мэдэр гэж байгаа юм биш. Жүжигчин, дуучин хүний уран чадвар үүн дээр гарч ирдэг.- -Миний ажигласанаар, бусдын яриагаар та энэ хугацаанд өөртөө байгаагүй гоо сайхны зарим нэг хэсгийг хүртэл бий болгож, өөрийгөө ялан дийлж чадлаа. Та их сайхан харагдаж байна?-Баярлалаа. Би эцэг эхээс заяасан энэ биеэ гамгүй зовоосоон. Гэхдээ эцэст нь энэ бүхнийхээ учир утгыг маш сайн ойлгосон. Зорилгогүй амьдрал гэдэг ямар ч утгагүй. Хүн болгон зорилготой. Тэр зорилгодоо хүрэх арга зам нь л өөр өөр байдаг. Гэхдээ зорилгодоо хүн бүр хүрдэг гэж би боддог. Миний зургийг авдаг нэг ах маань "Эрка чамд баяр хүргэе. Уруул дээрх мэнгэ чинь гоё зохижээ гэдэг шиг, наад давхраа чинь үнэхээр гоё зохижээ" гэж хэлсэн. Би гэдэг хүн чинь ийм гоё нүдтэй болохын тулд дөрвөн сар шахам зовлоо шүү дээ. Миний төлөвлөсөн зарим ажил навс хойшилж байгаа юм. Амьхандаа нэлээд өндөр үнэ ханштай, сайн эмнэлэгт давхраа хийлгэсэн чинь алдаа гараад, нүд гэдэг эмзэг эрхтэн чинь өвдөхөөрөө маш хэцүү.Нүд өвдөхөд ямар хэцүү байдгийг нүд нь өвддөг хүмүүс л ойлгох байх. Би орь дуу тавиад л... Өвчин намдаах эм уугаад, тариа хийлгээд л... Маш удаан эмчлүүлэх хугацаандаа Солонгос хүртэл явсан. Ямарваа зүйлд эцсийн эцэст үр дүн чухал. Би ямар ч байсан урьдахаасаа илүү гоё нүдтэй болж чадсан. Амьдрал бол тэр зорилгодоо хүрэхийн төлөөх тасралтгүй тэмцэл. Намайг улсын шалгалтанд орох гэж байхад ээж маань хүний нүдэнд аятайхан, сайхан харагдаасай гэсэндээ аль гайгүй хувцас өмсүүлэх гэдэг байсан. Харин би ээжийнхээ өөдөөс танай сургууль хүний хоолойг шалгадаг юм уу? хувцсыг нь хардаг юм уу? гээд л уурлаж байсандаа их харамсдаг. Ээж минь урлагийн хүн аятайхан хувцаслах хэрэгтэй гэдгийг зааж сургасан. Ер нь би их зөрүүд хүүхэд байсан. Одоо амьдралд нухлагдаад, үзэгчдэд шүүгдээд, өөрөө гоё болохыг тэмүүлээд ер нь л жин хасах хэрэгтэй, гоё, сайхан болохгүй бол болохгүй нь гэж бодсон. Дуулна гэдэг гоё сайхан сонсогдохоос гадна хүний нүдийг баясгах зүйл юм. Гэхдээ энэ бүхнийг даван туулж ард нь гарч чадсан. Тэр үед гэмтэл маань удаашраад 2 нүд маань хоёулаа хараагүй болох магадлал өндөр байсан. Охиныхоо том болохыг харж чадахгүй нь гэж эх хүний хувьд их харамсаж, гол минь их харласан. Яах гэж нүдэндээ давхраа оёулав даа ч гэж бодож байсан. Аав маань мөнгө төгрөг гол биш хамгийн гол нь чи хардаг болох хэрэгтэй гэж хэлж байсан. Харах эрхтэнтэйгээ хэрүүл тэмцэл хийсэн хүн хэзээ ч сайхан явдаггүй юм зүгээр л орхичих,аяндаа өөрөө жамаараа үйлийн үр гэж байдаг бол тэр эмч амсана гэж хэлсэн. Иймээс тэр Солонгос эмчийг шүүхэд өгөөгүй. “Солонго” эмнэлгийн Нарангарав эмчдээ маш их баярлаж байна. Энэтхэгээс эмч нар авчирч 2, 3 удаа хагалгаа хийлгэсэн. Сарын өмнө чиний нүд цоо эрүүл болсон байна гэсэн баяртай мэдээг дуулгасан. Энэ бол миний тэмцлийн үр дүн. Би зорьсондоо хүрч гоё, сайхан болсон. Эрүүл болсон учраас олон хүний зөвлөгөөг хүлээн авч зорьсондоо тэмүүлсэн учраас үр дүнд нь хүрсэн. -Ямар нэгэн зүйл тохиолдсон бол яана. Таныг сонсдог хүмүүст таны дуу хоолой хэрэгтэй биш гэж үү? -Надад үзэгчдээ хүндлэх сэтгэл байвал би өөрийгөө ялан дийлэх хэрэгтэй. Миний ямар нэгэн эрхтнийг илүү гоё болгоод өгье гэсэн хүн байвал, надад үнэхээр ашигтай санал тавьбал би тэр хүнтэй хамтрахад бэлэн. Зарим хүмүүс хэлдэг л дээ. "Амьдаар нь" харсан чинь их энгийн юм байна.Тайзан дээрээс харахаар аймаар том, их сүртэй харагддаг гэж. Энэ бол алтан тайзны минь буян. Бид ч гэсэн тайзны ард хувцсаа өмсөж зогсохдоо нэг өөр, тайзан дээр гарахдаа харин жинхэнэ уран бүтээлч гэдгээ мэдэрдэг. Биднийг чинь их л гоё хүн гэж боддог. Тэр үзэгчдийн итгэлийг, тэр тайзны сүр хүчийг хүндэлж гоё байхын төлөө тэмцэх хэрэгтэй. -Танд нэг давуу тал байна. Зарим хүмүүс бусдын мэдсээр байгаа зүйлийг улайм цайм нуудаг. Хэвлэлийнхэн увайгүй худалч амьтад юм уу, хаашаа юм. Эмэгтэй хүн хамаг байдгаа дэлгэхээ байг. Худлаа гэж "гүрийснээс" бүр чимээгүй байсан нь дээр ч юм шиг?-Хатуухан хэлбэл би нэг ёсондоо өрх толгойлсон эмэгтэй байхгүй юу. Тэгэхдээ би тэгж хэлүүлэхийг хүсдэггүй. Тэр бол уран бүтээлч хүмүүсийн нэг том чанар нь. Нэр төр гэж айхтар юм байдаг. Нэр хугарахаар яс хугар гээд, нэр төрөө хайрлаад элдэв юмаа ярьдаггүй байх л даа. Миний хувьд бусдын адил бусдын өмнө гивлүүр зүүж амьдрахгүй. Хойшид ч энэ л хэвээрээ явна. Эмэгтэй хүний хувьд нууц мэдээж байлгүй яахав. -Таныг шинэ хайртай учирсан гэж сонссон. Хайрын дуу амилуулдаг дуучнаас асуумаар санагдлаа?-Хайр, дурлал хүнд яг ямар мэдрэмж төрүүлдгийг илэрхийлэхэд хэцүү байна. Би хүнд хаягдаж шархалж үлдэж үзсэн. Ямар байдгийг нь уран бүтээлээрээ хүмүүст хүргэж, олон хүн тэр мэдрэмжийг мэдэрсэн байх. Сайхан хайртай бол учирсан. Хайр намайг өөрчлөгдөхөд, бие хүн болж төлөвшихөд том нөлөө үзүүлсэн. Эмэгтэй эрэгтэй хэн ч эсрэг хүйстнийхээ сэтгэлийг татаж, таалагдахын тулд өөрийгөө өөрчлөх, буруу зуршлуудаасаа салах, тэр хүний өмнө сайхан харагдахын тулд олон зүйлийг өөрчлөх шаардлага гардаг. -Миний бодлоор гэр бүлээ бат бөх байлгахын тулд эмэгтэй хүнээс их тэсвэр тэвчээр шаарддаг гэж боддог. Харин таны хувьд?-Санал нэг байна. Өмнөх амьдралынхаа хувьд ч, найзуудынхаа амьдралыг харж байхад ч эмэгтэй хүнээс маш их тэвчээр шаарддаг. Магадгүй харсан ч хараагүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг тэвчээртэй байх хэрэгтэй. Дуучнаар бол нэг авиа гаргахын тулд амьсгаагаа түгжээд зөв зарцуулж гаргадагтай адил эмэгтэй хүний нарийн ухааныг яг ямар үед гаргах ёстойг мэддэг байх хэрэгтэй. -Та нэг удаа дуучин болоогүй бол бөх болох байсан гэж ярьж байсан. Багадаа хичээллэж байсан уу?-Бөхөөр хичээллэж байсан. Ээжийн аав дэлхийн аварга Жамсран багш дээр хичээллэж байсан. 5-р ангид байхдаа 2 cap хичээллэсэн. Ер нь тамирчин хүн тэвчээртэй, өмнөө тавьсан том зорилготой, хөдөлмөрч, юмны тунг тааруулна гэдэг шиг хэдэн цагт хоол идэх вэ, юу уух вэ бараг хэдэн цагт унтахаа хүртэл нарийн тооцоолсон байдаг. Энэ бүхний үр дүнд амжилт гардаг. Би үнэхээр бөхөөр хичээллэж чадахгүй болоод гарсан. Спорт гэдэг хүнээс ямар их хөдөлмөр шаарддагийг бага ч гэсэн мэдэрсэн болохоор би тамирчдыг хүндэлдэг. Яагаад гэвэл хөлс болгон нь цаг хугацаа, үнэ цэнэ шингэсэн байдаг. -Сонирхолтой сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе-За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажлын амжилт хүсэе Эх сурвалж:unen.mn |
| Г. Эрдэнэтунгалаг: Би хайрлахгүй байхын аргагүй хөөрхөн охинтой |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх үндэсний төвтэй болох нь 18:32 Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим
|
Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим »»
|
|
Байгалийн баялгийн өгөөж ард түмэнд илүү ирэх ёстой 18:06 Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ маргааш албан ёсоор эхэлнэ
|
Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ маргааш албан ёсоор эхэлнэ »»
|
|
Харааг хэсэгчлэн сэргээх шинэ технологи зохион бүтээлээ 17:58 Лондоны их сургуулийнхан “Мүүрфилдс” эмнэлгийн судлаачидтай хамтран насжилтаас шалтгаалсан хараагүйдэл буюу
|
Лондоны их сургуулийнхан “Мүүрфилдс” эмнэлгийн судлаачидтай хамтран насжилтаас шалтгаалсан хараагүйдэл буюу »»
|
|
Айдас биш хариуцлага энэ мэргэжлийг сонгосон шалтгаан, бахархал хоёрын үндэс болдог 15:43 Зорилго байгаа газарт мөрөөдөл биелж, хичээл, зүтгэл байгаа цагт амжилтыг бий болгодог бичигдээгүй хуультай.
|
Зорилго байгаа газарт мөрөөдөл биелж, хичээл, зүтгэл байгаа цагт амжилтыг бий болгодог бичигдээгүй хуультай. »»
|
|
Ухаахудгийг хянан шалгар түр хороо баыйгуулах Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдана 14:57 Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн аравдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн
|
Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн аравдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн »»
|
|
Гал унтраах техник спортын сургалтын цамхагтай боллоо 14:36 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын
|
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын »»
|
|
1973 айлын орон сууцны төлөвлөлттэй Дамбадаржаа дэд төв 11:59 Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж Дамбадаржаа дэд төвд 1973 айлын орон сууц барихаар төлөвлөсөн.
|
Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж Дамбадаржаа дэд төвд 1973 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. »»
|
|
Нийт нутгийн 46 хувьд цастай байна 11:40 Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр
|
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр »»
|
|
Израилын тал Газад цохилт өгчээ 11:28 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг
|
ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг »»
|
|
Цэцэрлэгийн эмч нар цэвэрлэгээ, үйлчилгээ шалгахаас хэтрэхгүй байна 08:17 Манай улсад эрүүл мэнд, боловсролын анхан шатны үйлчилгээ бараг хөгжөөгүй гэхэд хилсдүүлсэн болохгүй.
|
Манай улсад эрүүл мэнд, боловсролын анхан шатны үйлчилгээ бараг хөгжөөгүй гэхэд хилсдүүлсэн болохгүй. »»
|
|
Хайчлуулж хэрчүүлж, хайлуулж шатаалгасан ч өндийж боссон Монгол кино 08:16 Өнөөдөр киноныхон маань Монголд кино урлаг үүссэний 90 жилийн ойгоо тэмдэглэж буй дурсгалт өдөр. Монголын үе үеийн
|
Өнөөдөр киноныхон маань Монголд кино урлаг үүссэний 90 жилийн ойгоо тэмдэглэж буй дурсгалт өдөр. Монголын үе үеийн »»
|
|
Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
|
Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв. »»
|
|
“Samsung”-ын гурав эвхэгддэг ухаалаг гар утсыг танилцуулна 20:39 СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани энэ долоо хоногт
|
СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани энэ долоо хоногт »»
|
|
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна 15:26 Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 оны зорилтоо “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан.
|
Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 оны зорилтоо “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. »»
|
|
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ 12:06 ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, Хятадын хоорондох худалдааны хурцадмал байдал
|
ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, Хятадын хоорондох худалдааны хурцадмал байдал »»
|
|
Ангарагийн жалга хэрхэн үүссэнийг тогтоов 12:00 Ангараг дээрх ороомог хэлбэртэй, урт сунаж тогтсон жалга эрдэмтдийг удаан хугацаанд “гижигдэж” буй. Ус, салхи, эсвэл
|
Ангараг дээрх ороомог хэлбэртэй, урт сунаж тогтсон жалга эрдэмтдийг удаан хугацаанд “гижигдэж” буй. Ус, салхи, эсвэл »»
|
|
92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
|
ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч »»
|
|
АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдал 11:38 2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн
|
2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн »»
|
|
НӨАТ-ын III улирлын буцаалтыг энэ сард багтаж олгоно 09:54 НӨАТ-ын 2025 оны III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэн, ААН-үүдийн дансанд шилжүүлэхээр болжээ.
|
НӨАТ-ын 2025 оны III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэн, ААН-үүдийн дансанд шилжүүлэхээр болжээ. »»
|
|
Шуурхай штабын хуралдаан боллоо 09:03 Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд шатахууны татан авалт нийлүүлэлтийг зохион байгуулах шуурхай штабын хуралдаан боллоо.
|
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд шатахууны татан авалт нийлүүлэлтийг зохион байгуулах шуурхай штабын хуралдаан боллоо. »»
|
|
Батлан хамгаалах салбарын нэгтгэл, анги нэгжүүдийг нэмэлт орлого олох боломжоор хангана 09:01 Өнөөдрийн /2025.10.27/ Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги
|
Өнөөдрийн /2025.10.27/ Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги »»
|
|
Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ
|
Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ »»
|
|
Ирэх арваннэгдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 08:39 Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр ирэх арваннэгдүгээр сард агаарын дундаж температур төв, зүүн, говийн
|
Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр ирэх арваннэгдүгээр сард агаарын дундаж температур төв, зүүн, говийн »»
|
|
Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоолд тавьсан хоригоо Ерөнхийлөгч татан авлаа 17:43 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95
|
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95 »»
|
|
Туул голын усны нян стандартаас 2.8 дахин их гарчээ 14:35 Туул голын сав газрын захиргаанаас хийсэн лабораторийн шинжилгээний дээжийг "Баянзүрхийн гүүр" орчмоос авчээ.
|
Туул голын сав газрын захиргаанаас хийсэн лабораторийн шинжилгээний дээжийг "Баянзүрхийн гүүр" орчмоос авчээ. »»
|
|
Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт »»
|
|
Сэргээгдэх эрчим хүчээр дулаанаа шийдсэн эмнэлэг түүхий нүүрсний хэрэглээг халж, 39.6 сая төгрөг хэмнэх боломж бүрдлээ 12:39 Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийджээ.
|
Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийджээ. »»
|
|
“Говь” ХК-ийн хэлбэрээ өөрчилж хязгаарлагдмал хариуцлагатай компани болох ажиллагааг зогсоолоо 12:28 “Говь” ХК нь 2025 оны 9 сарын 8-ны өдөр хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/
|
“Говь” ХК нь 2025 оны 9 сарын 8-ны өдөр хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ »»
|
|
IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй 10:36 Оны эхний есөн сард Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ 62 сая тонн боллоо.
|
Оны эхний есөн сард Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ 62 сая тонн боллоо. »»
|
|
Монгол төрийн хямрал 09:24 Төр хямраад эхлэхээр төр болон төрийн хямралын талаар миний “мэргэжлийн өвчин” хөдлөөд нийтлэл бичмээр санагддаг юм.
|
Төр хямраад эхлэхээр төр болон төрийн хямралын талаар миний “мэргэжлийн өвчин” хөдлөөд нийтлэл бичмээр санагддаг юм. »»
|
|
Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
|
Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 09:16 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.20-10.26/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл,
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.20-10.26/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл, »»
|
|
Э.Батмагнай ахлагчтай “MCS ENERGY”, Б.Орхонбаяр ахлагчтай “АПУ, СКАЙТЕЛ” багууд Алтан цомд эхний ялалтаа авлаа 09:01 Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдааны нэгдүгээр
|
Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдааны нэгдүгээр »»
|
|
Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон
|
Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон »»
|
|
Медаль хүртсэн тамирчдад хүндэстгэл үзүүллээ 08:49 “БАХРЕЙН-2025” Азийн залуучуудын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн +73 кгд шигшээ багийн тамирчин Б.Бэлгүтэй
|
“БАХРЕЙН-2025” Азийн залуучуудын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн +73 кгд шигшээ багийн тамирчин Б.Бэлгүтэй »»
|
|
Г.Занданшатар: Шатар зөвхөн спорт бус хүүхэд залуусын сэтгэн бодох чадвар, логик сэтгэлгээг хөгжүүлэх үндэсний боловсролын чухал хэсэг гэж үздэг 08:32 Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод өнөөдөр (2025.10.25) эхэллээ. 19 дахь
|
Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод өнөөдөр (2025.10.25) эхэллээ. 19 дахь »»
|
|
Цахилгаан шугам сүлжээний газраас дараах нөхцөлийг хангасан гэр хороололд орших айл өрх шөнийн тариф хөнгөлөлтөнд шилжинэ 08:14 Үүнд:
|
|
|
Хотын стандарт, хяналтын газрын орлогч дарга О.Оджаргалыг шүүхэд шилжүүллээ 08:08 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2023 оны аравдугаар сард нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт,
|
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2023 оны аравдугаар сард нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, »»
|
|
УИХ-ын гишүүн асан Я.Санжмятавыг цагдаа шалгаж байна 19:17 УИХ-ын гишүүн, дэд дарга, Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятавыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр
|
УИХ-ын гишүүн, дэд дарга, Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятавыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр »»
|
|
102 аппликейшнээр замын зөрчил мэдээлсэн иргэнд урамшуулал олгоно 18:25 Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн
|
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн »»
|
|
Монгол Улсад 42 жилийн дараа Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих түүхэн гэрээг үзэглэлээ 16:51 Монгол Улс төдийгүй нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэдэг өндөр хүчин чадлын станц хамгийн
|
Монгол Улс төдийгүй нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэдэг өндөр хүчин чадлын станц хамгийн »»
|
|
2025-2026 оны өвөл эрс хүйтэрнэ! -40°C-т бэлдэцгээе 16:20 Цаг уурчдын мэдээлж буйгаар ирэх өвөл ердийнхөөс эрс хүйтэн, хахир болох төлөвтэй байна. Гол шалтгаан нь дэлхийн
|
Цаг уурчдын мэдээлж буйгаар ирэх өвөл ердийнхөөс эрс хүйтэн, хахир болох төлөвтэй байна. Гол шалтгаан нь дэлхийн »»
|
|
Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөс сургалт зохион байгууллаа 16:14 Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөс “Хиймэл оюуны платформ ашиглан шинжлэх
|
Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөс “Хиймэл оюуны платформ ашиглан шинжлэх »»
|
|
Өнгөрөгч 10 хоногт 1981 оноос хойшхи хамгийн хүйтэн хоногууд тохиолоо 15:24 Аравдугаар сарын дунд 10 хоногийн /2025.10.11-20/ агаарын дундаж температур +2 градус дулаан байдаг бол энэ жил
|
Аравдугаар сарын дунд 10 хоногийн /2025.10.11-20/ агаарын дундаж температур +2 градус дулаан байдаг бол энэ жил »»
|
|
Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг баталжээ 14:37 БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц
|
БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц »»
|
|
Путин: АНУ-ын шинэ хориг арга хэмжээ Оросын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлөхгүй 10:58 10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг
|
10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг »»
|
|
Senzu дахин мэргэжлийн түвшинд тоглохгүй гэв үү? 10:08 Цахим спортын "CS2"-ийн ертөнцөд "Senzu"-ийн талаарх дуулиан шуугиан намжаагүй явна. "The MongolZ" гэнэтийн
|
Цахим спортын "CS2"-ийн ертөнцөд "Senzu"-ийн талаарх дуулиан шуугиан намжаагүй явна. "The MongolZ" гэнэтийн »»
|
|
Нийт нутгийн 46 хувьд цастай байна 08:53 Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр
|
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр »»
|
|
"Төрийн албан хаагчийн ёс зүй" сэдэвт сургалт боллоо 15:28 Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд Төрийн албаны зөвлөлийн
|
Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд Төрийн албаны зөвлөлийн »»
|
|
Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ 14:48 ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай
|
ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай »»
|
|
|
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байна 17:01 Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд
|
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд »»
|
|
Путин дайн зогсоохоос татгалзвал Трамп дарамтаа улам хүчтэй болгоно гэжээ 15:09 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин »»
|
|
Израилын тал Газад цохилт өгчээ 11:28 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг
|
ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг »»
|
|
Лавров: НАТО-гийн тэлэлт нэг минут ч зогсоогүй 08:01 ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн
|
ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн »»
|
|
Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
|
Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв. »»
|
|
92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
|
ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч »»
|
|
Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ
|
Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ »»
|
|
Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт »»
|
|
Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
|
Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын »»
|
|
Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон
|
Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон »»
|
|
Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг баталжээ 14:37 БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц
|
БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц »»
|
|
Путин: АНУ-ын шинэ хориг арга хэмжээ Оросын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлөхгүй 10:58 10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг
|
10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг »»
|
|
Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ 14:48 ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай
|
ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай »»
|
|
Оросын газрын тосны компаниудад хориг тавьжээ 10:00 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон »»
|
|
Warner Bros. компанийг худалдана 15:29 НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн »»
|
|
Дэлхийн банк: Сирийг сэргээн босгоход 216 тэрбум ам.доллар шаардлагатай 13:07 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг
|
ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг »»
|
|
Дэлхийд анх удаа усан доорх дата төвийг байгуулжээ 11:31 ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр
|
ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр »»
|
|
Такаичи Санаэ Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар томилогдлоо 18:21 Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал
|
Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал »»
|
|
Трамп: Украин ялна гэдэгт итгэхгүй байна 17:54 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв. »»
|
|
Хонконгт ачааны нисэх онгоц осолджээ 10:21 Арабын Нэгдсэн Эмират Улсаас агаарын тээврийн “Emirates” компанийн EK9788 дугаартай нислэгийг үйлдэж байсан нисэх
|
Арабын Нэгдсэн Эмират Улсаас агаарын тээврийн “Emirates” компанийн EK9788 дугаартай нислэгийг үйлдэж байсан нисэх »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|