 |
|
 |
|
Д.Дэлгэрмөрөн: Zaluu.com улам эрч хүчтэй, улам хурдан ажиллах болно |
|
|
 |
|
 |
Д.Дэлгэрмөрөн: Zaluu.com улам эрч хүчтэй, улам хурдан ажиллах болно
2012-11-23“Ярилцъя” өнөөдөр та бүхэнтэй цэл залуу, шив шинэхэн нэгэн залуу бүсгүйг уулзуулахаар урилаа. Түүний  нэрийг Дэлгэрмөрөн гэдэг. Дэлгэрмөрөн та бүхний интернэт дэх сайн анд “Zaluu.com” сайтын захирал юм. Одоогоос 20-иод хоногийн өмнө тус сайтыг хаасан гэх мэдээ түгж, кибер ертөнцийн хил хязгааргүй даяарчлагдсан мэдээллийн орон зай дахь тэдний уншигчдын бухимдлыг төрүүлсэн. Гэвч манай салбарынхан буюу өөрийнхөн маань эл явдалд гайхаш төрмөөр хөндий хандсан нь миний анхаарлыг татаж, улмаар түүнийг олж уулзах сонирхол төрсөн юм. Сэтгүүлзүйн салбар хэнийг ч өхөөрддөггүй хийгээд “Чи залуу юм даа” гэсэн нялуун хайраар энхрийлдэггүй. Тэрийг нь мэддэг учраас тал талаасаа хавчиж шахуулан, унаж босч, өргөстэй бутан дундуур туулай шиг дэгдэж яваа түүнийг “Зочин”-оор сонгохоор шийдсэн. Танилц, миний шинэ зочин, бяцхан хатагтай Дэлгэрмөрөн.

-Яагаад танай сайтыг хаасан нь надад ойлгомжгүй байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөгөөрөө дээгүүр давхидаг, ардчиллын орон гэх имижээрээ Азидаа гайхуулдаг манайх шиг оронд хэвлэл мэдээллийн байгууллагыг хааж хавчиж эхэлнэ гэдэг өөрөө тун хачирхалтай асуудал юм. Тийм болохоор яриагаа энэхүү гол “асуудал”-аас эхэлье. Залуу.com манай интернэт хэрэглэгчдийн сайн найз гэдгийг мэднэ. Яагаад хаагдахад хүрэв ээ? -Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Оюуны өмчийн газраас манайд тодорхой шаардлага тавьсан юм. Тухайн шаардлагыг бид биелүүлсэн. Энэ тухайгаа албан бичгээр мэдэгдсэн, бас сайтаараа дамжуулан мэдээлсэн. Цаг хугацаа нарийн учир байдлыг бүрэн дүгнэхүйц хүрэлцээтэй биш байсан юм болов уу гэж бид ойлгосон. Маш богино хугацаанд үйл явдал өрнөөд манайх хаагдсан. Хаагдаад 20 орчим хоног өнгөрч байна.
-Тийм их удчихсан юм уу? -20 хоног чинь харин их удаан юм байна шүү дээ. Энэ хугацаанд үнэхээр хүнд байлаа. Мэдээллүүдээ бэлтгэе, сурвалжлагуудаа оруулъя гэхээр хаанаа тавих билээ. Энэ 20 хоног миний хувьд маш чухал үеүд болж өнгөрлөө. Ер нь би ирэх 10 жилд юу хийх вэ. Юу хийвэл зүгээр вэ гэдгээ нухацтай төлөвлөж бодлоо. Ирээдүйнхээ 10 жилийг төлөвлөж, чиг шугамаа зурж авна гэдэг өөрөө залуу хүний хувьд маш чухал юм гэдгийг би ойлголоо. Энэ удаагийн үйл явдал надад алдааг минь хэлээд өглөө. Алдааг минь хэлж өгнө гэдэг ухаантай яв гэж сургамжилж байгаа нэг хэлбэр байх. Үүн дээрээ дөрөөлөөд би өөрийн ирээдүйн амьдралын 10 жилийн төлөвлөгөөг гаргасан. Цаашдаа бид сэтгүүлчдийнхээ хөдөлмөрийг зүй ёсны дагуу үнэлж хүндэтгэж, оюуны өмчийн болоод бусад хууль журмыг дээдлэн ажиллах болно.
-Хаана гэдэг өөрөө маш том акц. Ийм том баримтын нөгөө талд хохирогч, гомдогч гэж байх ёстой. Тэр нь хэн юм бэ. Манай хэвлэл мэдээллийнхэн буюу нэг тогооныхон маань юм уу. Эсвэл улс төрийн ямар нэгэн гар ажиллав уу? -Төрийн байгууллагад гомдол ирсэн учраас шалгасан, шаардлага ирүүлсэн байна гэдгийг би албан бичиг хүлээж аваад мэдсэн. Гомдлыг бидэнтэй адилхан сайтын үйл ажиллагаа эрхэлдэг ах, эгч нар, бас найз нөхөд маань өгсөн байсан. Ямар нэгэн улс төрийн үйл ажиллагаа байгаагүй гэж бодож байна. Сайт хаасантай холбоотойгоор ямар нэгэн төрийн байгууллага, албан хаагчид гомдох, хар санах зүйл бидэнд байхгүй. Хэрвээ хэн нэгний гомдлоор өөр зарим сайтын талаар гомдол гарсан бол манайх шиг л зүйлтэй учрах байжээ гэдгийг би одоо харж байна. Тиймээс энэ асуудлыг ямар нэгэн байдлаар улстөржүүлж харахгүй байгаа.
-Танайх байгуулагдаад хэр удаж байгаа вэ? -Тав дахь жилтэйгээ золгох гэж байна. Манай сайт бол интернэтийн орчинд хөтчийн үүргийг гүйцэтгэдэг. Гэхдээ мэдээлэл тал руугаа илүү анхаарч ажилладаг. Энэ утгаараа Sоcial news сайт гэж тодорхойлж болно. Энэ бол хамгийн сүүлийн үеийн шинэ дэвшилтэт технологи, интернэт үйлчилгээний хэлбэр. Ер нь манай хамт олон анх үүсэн байгуулагдсан цагаасаа эхлээд программ хангамж, техник технологийн чиглэлээр үргэлж шинийг нэвтрүүлэх гэж хичээж ирлээ. Тэрний маань нэг нь Sоcial news сайт маань юм. Үүнийг дагаад манай сайтад мэдээ, мэдээлэл тавих эрэлт асар ихэссэн. Өдөр болгон над руу сайтуудаас ярьж линкээ тавиулъя, мэдээгээ линклүүлье гэдэг болсон. Энэ бүх хүсэлтийг бүгдийг нь хүлээж авахад мэдээж төвөгтэй. Үүнээс үүдээд зарим нөхдөд маань, сайтын эздэд ялгавартай хандаж байгаа юм шиг, саналыг нь хүлээж аваагүй юм шиг хандлага ажиглагдсан байх. Үүнээс болж дургүйцсэн, гомдсон, бүр зэвүүцсэн хүн гарч ирсэн юм болов уу даа гэж бодож сууна.
-Бидний ажиллаж буй энэ салбар бол өрсөлдөөн, хурд, мэргэжлийн чадавхи гэх мэт тодорхой хүчин зүйлүүдээр амжилт нь тодорхойлогддог. Тодорхойгүй юм бараг байхгүй. Ийм тодорхой салбарт амжилтад зэвүүцнэ, хорсоно, улмаар хорон явуулга хийж бусдыгаа дэгээдэж унагана гэдэг хэтэрхий явцгүй ажиллагаа шүү дээ? -Ямартай ч залуу хүний хувьд энэ үйл явдал надад асар их зүйлийг ойлгуулж, таниулж өглөө. Би алдсан байна аа. Бүгд миний зөв байгаагүй гэдгийг, би алдаа гаргаж байсан гэдгээ ойлгосоон. Энэ алдаа маань намайг ухаарах, энэ ажиллаж буй салбараа илүү томоор, илүү няхуур харах боломжийг олголоо. Би алдаан дээрээ сөхөрч унахгүй ээ. Харин ч улам эрч хүчтэй, улам шаргуу ажиллах болно. Гэхдээ хууль ёсыг дээдэлж ажиллах болно оо.
-Жишээ нь, чамгүй олон жил мэргэжлийн сонины гал тогоонд ажиллаж яваа би мэт нь бол хүссэн ч, эс хүссэн ч үй түмэн дайснуудтай болж амжсан байна л даа. Харин та бол дэндүү залуухан, гэрэл гэгээтэй, хэдийдээ ийм аюултай заналхийлэгчдийн хараанд өртөж амждаг байна вэ гэмээр жаахан охин харагдаж байна. Далавчийг тань хяргах гэсэн дайралт явагдаж байна. Мэдээж залуу хүний хувьд гомдол байгаа байх? -Хүн алдаж, алдсанаа ойлгож, алдаагаа засах зам мөрөө харж байж л юу хийж яваагаа, хаана хүрээд байж байгаагаа мэддэг юм байна аа. Юу хийгээд байсан юм, юунд хүрчихсэн юм гэдгээ би бас хараахан ойлгоогүй явжээ. Манай сайтын нэг өдрийн хандалт давтагдаагүй тоогоор 250 мянгад хүрсэн. Би сайтуудын хандалтыг ер нь бол мэднэ. Бидний хүрсэн энэ амжилт бусад сайтаас 5-1000 дахин их хандалт байхгүй юу. Би онгирч байгаа юм биш шүү. Үнэхээр доод тал нь тав дахин, дээд тал нь 1.000 дахин илүү гэсэн үг. Монголын сайтууд дундаа ямар ч өрсөлдөгчгүй номер нэг гэж хэлж болохоор. Гэхдээ би zaluu.com сайтыг номер нэг сайт, өөрийгөө номер нэг сайтын эзэн энэ тэр гэж ярьж байгаагүй. Одоо ч ярихгүй. Харин цаашдаа манай сайт бол хандалтын тоогоороо Монголдоо үнэхээр тэргүүлж байгаа гэдгээ ярьж, мэдэрч явах ёстой юм байна гэж дүгнэсэн. Илүү их хариуцлагатай, илүү дайчин, илүү мэдрэмжтэй байх ёстой юм байна гэж бодсон. Би энэ том амжилтыг гаргачихсан юм байна шүү дээ гэдгээ сая л ойлголоо. Мэдээж бусад сайтын ах эгч нар манай сайтыг, намайг унаад өгөөсэй, дээрээс нь дэвсээд хаячихъя гэж бодоогүй байлгүй дээ. Алдаа оноогоо засаасай, болохгүй зүйлүүд байна шүү, илүү сайн ажиллаарай гэж хэлж өгч байгаа явдал юм байна гэж би ойлгож хүлээж авч байна. Тийм болохоор би хэн нэгэнд гомдохгүй байна. Харин ч би баяртай байгаа.
-Тийм үү? -Тийм.
-Таван жил үйл ажиллагаа явуулж байгаа редакц болохоор нэлээн гайгүй хөлөө олсон байгууллага байгаа болов уу. Гэтэл миний хүлээж авсан мэдээллээр бол танайхыг нэг ч сэтгүүлчгүй, бусдын бүтээгдэхүүнийг л “хулгайлж” амьдардаг гэсэн зүйл яригдсан. Үүнд та ямар тайлбар өгөх вэ? -Энэ асуултад тань хоёр талаас нь хариулъя. Нэг талаас манай сайт бол 13 хүний бүрэлдэхүүнтэй цомхон редакцтай айл. Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй гэдэг шиг би ганцаархнаа зүтгээд юу ч хийж чадахгүй шүү дээ. Манай залуучууд бол сэтгүүлзүй, программ хангамж, сошл маркетинг чиглэлээр мэргэшсэн чадварлаг хамт олон. Сэтгүүлчийн хувьд зургаан хүн ажиллаж байна. Сайт өөрөө текст, видео, дуу хөгжим гээд бүх төрлийн форматтай мэдээллийг өөртөө агуулж хэрэглэгчдэд хүргэдэг мэдээллийн онцгой хэрэгсэл. Тиймээс тэр бүгдийг бид олж, бас өөрсдийн хэмжээнд боловсруулж хэрэглэгчдэд хүргэхийг зорьж ажилладаг. Тиймээс сайтын редакц гэдгийг бид зөвхөн сэтгүүлчдийн баг гэж ойлгож ирсэнгүй. Гэхдээ манай редакц сэтгүүлзүйн хувьд мундаг том кадруудыг нэгтгэсэн том агентлагийн хэмжээнд очоогүй нь үнэн. Тиймээс бусад сайт, сонинууд, мэргэжлийн сэтгүүлчдийн мэдээ, мэдээллийг өөрийн сайтад линклэх хэлбэрээр тавьдаг байсан. Би түрүүнд хэлээд өнгөрсөн. Манай сайт бол интернэтийн орчинд хөтчийн үүргийг гүйцэтгэдэг гэж. Бид бусад мэдээллийн сайтуудын линкийг өөрийн сайт дээр байршуулдаг. Мэдээллийг нь линкэлснээр тухайн сайтад хэрэглэгч хандах хөтчийн үүргийг гүйцэтгэдэг. Урьд нь энэ харилцаагаа гэрээгүй явуулж ирсэн нь алдаа байсан. Одоо сайтуудтай гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж, сайтуудын линкийг өөр дээрээ байршуулж байна. Үүнийг маань зарим хүн буруу ойлгодог шиг байгаа юм. Бусдын мэдээг хулгайлаад тавьчихсан байна гэж. Энэ бол хулгай дээрэм биш шүү дээ, бусад сайтын мэдээг илүү их уншигдах, илүү олон хэрэглэгч тухайн сайтад хандах боломжийг манай сайт бүрдүүлж байна. Жишээлбэл, google-ийн хайлтын системтэй манай сайт төстэй ажилладаг. Ялгаа нь яг өнөөдөр болж байгаа үйл явдлын мэдээний линкийг нэгдсэн байдлаар нэг доор харуулдаг. Интернэтийн хамгийн том хайлтын систем болсон google ч мөн адил сайтын мэдээ мэдээллийн линкийг л байршуулж байгаа шүү дээ. Бид ийм л зарчмаар ажилладаг. Арай өөр байдлаар тайлбарлах юм бол C1 телевизийн “Focus” гээд нэвтрүүлэг байна. Телевизүүдийн мэдээнүүдийг тоймлодог. Мөн сонинуудын тойм нэвтрүүлэг байна. Бас л манай нэг хэлбэр. Хамгийн сүүлд эрч хүчээ аваад байгаа “Монгол комментс” гэдэг TV9 телевизийн нэвтрүүлэг байна. Тэр нэвтрүүлгээр бүх сайтын тоймыг уншдаг. Энэ тоймыг хараад хүн үндсэн мэдээг нь олж уншихыг хүсдэг. Манай онцлог бол хүссэн даруйд нь тэр мэдээг нь нээгээд өгдөгт байгаа юм. Иймэрхүү жишгүүд Монголд болон дэлхий дахинд олон байгаа. Мэдээж энэ шалгалтаас хойш манай сайттай хамтарч ажиллахгүй гэвэл бид тухайн сайтын мэдээ мэдээллийг сайт дээрээ линклэхгүй. Энэ харилцаа бол зөвхөн сайн дурын үндсэн дээр явагдах асуудал.
-Сонины сайтуудыг бусад бие даасан үйл ажиллагаа явуулж байгаа дан сайтуудтай одоогоор нэг их өрсөлдөж чаддаггүй юм уу даа гэж хардаг юм. Сонинуудын сайт тэгтэл сүртэй томорсон жишээ байна уу? -News.mn байна.
-Би нийтлэлүүдээ хулгайд их алддаг байсан л даа. Одоо “Baabar.mn” миний оюуны өмчийг хамгаалж байгаа. Зарим нь үнэхээр дэнддэг. Хүний ажлыг шууд хулгайлж тавиад, бөөн бөөн comment-ын дайн дэгдээгээд, сэтгэл өвтгөмөөр юм их хийдэг. Харин яг танай асуудал дээр арай өөр юм явчихсан юм шиг. Улс төрийн шинжтэй нийтлэлүүд танайх хэр тавьдаг вэ, ер нь тийм үйл ажиллагаанд хэр оролцдог вэ? -Би сэтгүүлч биш, эдийн засагч мэргэжилтэй хүн. Одоо бол сэтгүүл зүйд суралцаж, ид гал тогоонд нь жигнэгдээд явж байна. Эндээс миний ганц ойлгосон зүйл бол сэтгүүлзүй, энэ хэвлэл мэдээллийн салбар өөрөө иргэдийн өмнө асар их хариуцлага хүлээдэг юм байна. Жишээ нь, манайх өнөөдөр нэг мэдээлэл тавилаа гэхэд тэр мэдээлэлд маш олон хүн итгэдэг, нэг нь үгүйсгэж байхад нөгөө нь тийм байж ч магадгүй юм гэж бодон хүлээж авдаг. Мэдээлэл бол бидний амьдарч буй энэ цаг үеийг тодорхойлж буй үнэ цэнтэй зүйлийн нэг юм байна. Энэ утгаараа хүний оюуныг хооллодог талх болохоор энэхүү хэвлэл мэдээллийн салбар маань хараат бус байх ёстой гэж би ойлгож явдаг. Манайх улс төрийн нийтлэл, мэдээнүүдийг тогтмол тавьдаг. Гэхдээ миний хувьд аль ч намын гишүүн биш болохоор аль нэгэн намд илүү үйлчилнэ гэж байхгүй. Нийгэмд юу болохгүй байна, юу бүтэхгүй байна, энд хүмүүс яг юуг сонирхож байна гэдэг үүднээс л бид түлхүү анхаарч ажилладаг. АН, МАН, МАХН, ИЗНН гээд алинд нь ч бид 50+1=51 хувь ч юм уу тиймэрхүү илүү хувиар үйлчилдэггүй. Хүн болгон надаас асуудаг юм. Танай сайтын ард ямар эзэн байдаг юм бэ. Яг хэн байдаг юм бэ, зүгээр нуулгүй хэлчих гэж. Хэрвээ үнэхээр тийм эзэн байсан бол өнөөдөр ингээд үүд хаалгаа хаалгуулчихаад сууж байхгүй шүү дээ. Миний ард ямар нэгэн босс байсан бол асуудал арай өөр байх байсан болов уу.
-Би ч бас танд эзэн, нөмөр нөөлгийн тухай асуулт тавих гэж байлаа. Ер нь бол сайт байгуулахад хэр их мөнгө зарцуулагддаг юм бэ. Хамгийн анхны эдийн засгийн дэмжлэг тань хаанаас эх үүсвэртэй вэ. Нэгэнт асуудал үүссэн болохоор асууж байгаа юм шүү. Хэтэвчийг тань өнгийж байна гэж битгий хүлээж аваасай гэж бодож байна? -2008 онд би МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг санхүүгийн менежер мэргэжлээр төгссөн. Төгсөх жилээ би сайтаа гаргасан. Энэ үед манайд Olloo.mn гэдэг л сайт байсан, бүгдээрээ мэдэх байх. Ер нь бол бид энэ сайтаар л мэдээллээ уншиж, дэлхий нийттэй харьцдаг байсан. Тэр үед Olloo.mn сайт бүх сонины мэдээ мэдээллийг шууд өөр дээрээ төвлөрүүлж тавьдаг байсан. Тэгээд сонинуудын мэдээ нэг сайт дээр төвлөрөөд байхад сайтууд яагаад нэг сайт дээр төвлөрч болдоггүй юм бэ гэж бодсон. Сайтууд төвлөрчих юм бол хэрэглэгчид нэг доороос бүх сайтын мэдээг шүүж унших боломж бүрдэх юм байна гэдэг санаа төрсөн. Тэгээд гаднын сайтуудын хэлбэрийг судалж байгаад оюутан байхдаа анх программаа өөрсдөө бичээд гаднын нэг хостинг, сервер түрээсэлж аваад үйл ажиллагаа эхлүүлсэн дээ. Тэр үеэс би өөрөө форексийн сургалт зохион байгуулж, арилжаанд оролцдог байсан. Миний хувьд хангалттай орлоготой ажилладаг байсан. Би олсон бүх мөнгөө сайтаа босгоход л зарцуулсан даа. Тэр үед эхлүүлж байсан манай Форекс центр клуб маань гишүүнчлэлийнхээ хувьд Монголдоо хамгийн томд тооцогдож байгаа. Бид үүгээрээ бас их бахархаж явдаг.
-Танд ямар нэг дарамт байна уу. Мэдээж энэ үйл явдал зүрх сэтгэлийг тань өвтгөж байгаа байх. Тийм бол бид хамтраад тэмцэх хэрэгтэй? -Дарамт гэхэд хаашаа юм. Шахалт гэмээр зүйлүүд ирж байна. Чи наад сайтаа одоо зарчих гэж шууд санал тавьж байгаа хүмүүс гараад ирлээ. Урьд нь надаас хувьцаагаа зарчих гэсэн санал зөндөө ирж байсан. Би хүлээж аваагүй. Одоо бол бүр шууд “Чи сайтаа зараад сайхан амьдар аа. Одоо чи байнга л буланд шахагдаж амьдарна. Юм нэгээр дуусахгүй шүү” гэж улаан цайм ярьж байна. Би тэр хүмүүст үгүй гэсэн хариултаа эелдгээр өгсөөр байгаа. Би энэ сайтдаа, энэ ажилдаа үнэхээр их хайртай. Цаашид би энэ чиглэлээр илүү их зүйл мэдэж, илүү их ажил хиймээр байна. Би сэтгүүлзүйн чиглэлээр суралцаж, мэргэжлийн түвшинд ажилламаар байна. Надад энэ хаагдсан явдал их эрч хүч өглөө гэж би танд түрүүнд ярьсан даа. Үнэхээр би энэ сайтаа хуулийн дагуу, ёс зүйтэй ажиллуулж илүү өндөр түвшинд гаргамаар байна.
-Манай сэтгүүлчийн эрх ашгийг хамгаалдаг байгууллагууд зарим үед бөөн бөөнөөрөө л гараад ирдэг. Зарим нь хүнийг байж болшгүй аймшигтайгаар гүтгэсэн сэтгүүлчийг ч нүүрээ ширлүүлээд хамгаалж байгаа харагддаг. Танайхыг хаагдсантай холбоотойгоор тэд ер нь хандав уу? -Би Монголын сайтуудын холбоог нөхдийнхөө хамт байгуулж, одоо тэргүүнээр нь ажиллаж байна. Сайтын холбооны чиглэлээр цахим сэтгүүлзүй, сайтуудын ажиллах хууль эрх зүйн орчинг сайжруулах чиглэлд олон ажил хийх ёстой юм байна гэж энэ хугацаанд бодлоо. Урьд нь бид яриад л явдаг байсан. Одоо бол хойшлуулшгүй гол ажлын нэг бол энэ юм байна гэж харлаа. Бид цаашид сэтгүүлчдийн байгууллага, олон нийтийн байгууллагуудтай улам нягт хамтарч ажиллахыг хичээх болно. Олон сайхан сэтгүүлчид, олон сайхан хүмүүс zaluu.com-ын хамт олонд чин сэтгэлээсээ тусалж байна. Олон хүн дэмжиж байна. Найз нөхдийнхөө хэн нь хэн байсан бэ гэдгийг харж байна. Би тэдэндээ маш их баярлаж байгаа. Тэд маань сэтгэлээр битгий уна, чи чадна аа гэж намайг улам хурцалж байна. Бид хичээх болно.
-”Zaluu.com” гэдэг нэрийг яагаад өгсөн юм бэ? -Энэ түүх их инээдтэй. Анх домэйн нэрээ авах хэрэг гарлаа. Оюутан болохоор ядуу, ядуу болохоор мэдээж гачигдалтай. Өдөртөө эцэг эхийнхээ өгдөг мөнгийг цуглуулж байгаад Zaluu.mn гэж нэрийг анх авах гэтэл тэр үедээ мөнгө хүрээгүй юм. MN-тэй хаяг бол 58-59 мянган төгрөг байдаг байсан. Тэгээд com-той домэйн авах гэтэл бидэнд бас олон улсын карт олддоггүй. Тэгээд найз нөхдөөсөө гуйгаад, багш нарынхаа картыг гуйж байгаад авч байсан. Энэ нэрийг өгье гэж өгөөгүй, авъя гэж аваагүй. Хамгийн гол нь сонсголонтой, эрч хүчтэй, гэрэл гэгээтэй, тэгээд бид өөрсдөө дандаа залуучууд байдаг болохоор олон залуучуудыг нэгдээсэй гэсэн үүднээс авч байсан.
-Би нэг зүйлд их баяртай байна. Чи хэн рүү ч тэр шүү гэж чичлэхгүй, намайг та нар ингэлээ шүү гэж гонгинохгүй байгаа нь надад таалагдаж байна. Гэхдээ чимээгүй ганцаараа энэ бүхний ард яаж гарах гэж байна даа? -Баярлалаа танд. Ер нь дүүгийнх нь ойлгосон зүйл бол алдааг өөрөөсөө хай гэдэг үгийг л санаж явах ёстой юм байна. Үнэхээр надад хэн нэгэнд гомдох, хэн нэгэнд муу санах зүйл ерөөсөө алга. Би алдаатай байсан учраас ийм зүйл болжээ гэж дүгнэж байна. Шуудхан хэлэхэд энэ нь ч надад амар байна. Хүнд гомдож, муу санахаас илүүтэй өөрийнхөө болон сайтынхаа ирээдүйг төлөвлөх нь надад эрч хүч өгч байна. Бас найзууд маань, нөхөд маань миний дэргэд байгаа. Би ганцаараа биш ээ. Харин ч бүр олуулаа боллоо. Энэ үг чинь их моодонд ороод байгаа биз дээ. Надад бол яг зохиж байгаа. /инээвхийлэв/
-Гаднын том том супер оддын тухай мэдээллүүд, кино ертөнцөд нээлтээ хийж байгаа кинонууд гээд бид бүгдээс нь л хоцормооргүй байдаг. Тэдний мэдээ мэдээллийг тавилаа, дуу хөгжмийг ашиглалаа гэдэг тал дээр гаднынхнаас ирсэн яг бодитой гомдол ер нь бий юу. Манайх дотроо л хөндөж эхэлж байна уу? -Гаднынхан гомдол гаргавал манай улсын бүх сонин, телевиз, сайт бүгд унах байх гэж би боддог. Энэхүү оюуны өмчийн асуудал одоо дэлхий дахинд ид сөхөгдөж байгаа гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Яагаад гэвэл “Youtube” дээр дөнгөж гаргасан клип нь тавигдчихсан л байдаг. Магадгүй би клипний эзэн байсан бол эмзэглэнэ. Нэг талаараа ийм боловч нөгөө талаараа “Youtube” тэр клипийг дэлхий дахинд түгээж өгч байна шүү дээ. Одоо хамгийн сүүлийн үед мода болж байгаа “Ganhnam style” дуу байна. Бараг найман настай балчраас наян настай буурлууд хүртэл бүх хүн үзэж байна гэхэд хилсдэхгүй. Манай зарим улс төрийн намын сурталчилгаа хүртэл ашиглаж байна. Хэрвээ “Youtube” байгаагүй бол үүнийг дэлхий даяараа үзэхэд маш хэцүү шүү дээ. 700 сая хүн тэрийг үзэж чадахгүй. Тэр зөвхөн Солонгостоо цацагдана. “Youtube” хэдий оюуны өмчид халддаг ч гэсэн 700 сая хүнд хүргэж өгснөөр Гиннесийн номд хүртэл бичигдэж эхэлж байна шүү дээ. Энэ бол дан ганц Монголд тулгарч байгаа асуудал биш байх. Саяхан энэ хавар “Google”-ийг шүүхэд өгсөн. Тэгэхэд дэлхийн бүх том сайт нэг өдөр бүх нүүр хуудсаа харлуулж тавьсан. Энэ үед маш олон хэрэглэгч мэдээлэлгүй үлдсэн. Зарим нэг нь ажил төрөлдөө ашиглана, зарим нь хичээл номондоо ашиглана. Бүх эрх нь хязгаарлагдсан. Тэгэхээр үүнийг дэлхий дахинд яг ингэж шийднэ гээд зохицуулсан жишиг одоогоор байхгүй байна. Тэр дундаа манайх шиг хөгжиж байгаа орон оюуны өмчийг 100 хувь худалдаж авна гэдэг нь эдийн засгийн асар том дарамт болох юм гэж олон хүн ярьдаг шүү дээ. Би энэ хүмүүсийн л нэгэн адил мэдээлэлтэй байдаг. Хэрвээ тэр киног чинь ашиглалаа, энэ клипийг чинь хулгайллаа гээд гаднынханд бид өөрсдөө мэдээлэл өгвөл бид бүгдээрээ балрах юм шиг ээ.
-Сайтууд яаж санхүүжилтээ олдог юм бэ? -Манай сайтын хувьд ихэвчлэн зар сурталчилгаагаар санхүүждэг.
-Үнэхээр хамгийн олон хандалттай сайт танайх юм уу? -Хамгийн сүүлийн google.com сайтын аналитик статистикаар манай хандалт 250 мянга хүрсэн. Бид танд хаагдахынхаа өмнөх өдрийн /2012.10.22/ статистикийг үзүүлье л дээ. Энд 256.376 гэсэн тоо байна. Энэ бол давтагдаагүй хэрэглэгчийн тоо. Давтагдсан тоогоор 568.450 болж байна.
 
-Хэрэглэгчид нь залуучууд учраас интертаймент чиглэлийн, шоу бизнесийн ертөнцийнхний тухай мэдээллүүд хандалт ихтэй байх уу? -Бүх сайт нэг доор байгаа учраас бүх насны хэрэглэгч, тэр дундаа интернэтээс мэдээ уншиж байгаа хэрэглэгчид манай сайтад ханддаг. Сайт маань өөрөө бас мэдлэг, төсөл, шоу интертайнмент гэсэн чиглэлээр дэд сайтууд нээж ажиллуулж байгаа. Тиймээс бүх л насныхан ханддаг.
-Манай сайтууд авторгүй мэдээ материал нэлэнхүйдээ тавьчихсан харагддаг. Хэний бичсэн нийтлэл гэдгийг нь мэдэхгүйгээр хүмүүс уншдаг гэхэд би хувьдаа итгэхгүй. Нөгөө талаар бүтээгдэхүүн тань үйлдвэрийнхээ шошгыг ил тод наасан байх нь өөрөө соёл шүү дээ? -Би тантай санал нэг байна. Ялангуяа сэтгүүлчдийн бичсэн нийтлэл, мэдээ мэдээллийг хэрвээ тухайн эзэд нь зөвшөөрсөн бол автортай нь нийтлэх ёстой. Бид бие биесийнхээ ажлыг хүндэтгэж, хуулийн дагуу ажиллах ёстой. Zaluu.com сайт энэ тал дээр үлгэр жишээ байх болно.
-Бас эрс өнгө төрхөөрөө ялгардаг сайт нэг хоёр л байдаг. Бусад нь бүгд ижил төвшний бараатай байхаас гадна, үг үсэггүй адилхан байдаг. Үүнээс болж л өрсөлдөөн гэж жинхэнэ утгаараа байхгүй шахам байдаг юм биш үү? -Ер нь цаашид манай сайтууд өөр өөрийн гэсэн өнгө төрхөөр хөгжинө гэдэгт би итгэдэг.
-Эцэст нь танд амжилт хүсч, илүү шинэ өнгө төрхтэй, илүү хүчирхэг үйл ажиллагаатайгаар үүд хаалгаа нээхийг ерөөе? -Баярлалаа танд. Бид хичээнэ ээ. Олон зүйлийг ойлгож, мэдэрлээ. Олон зүйлд суралцлаа. Удахгүй манай сайтын шинэ загвар нээлтээ хийнэ. Цаашид zaluu.com илүү их эрч хүчтэй, илүү их хурдтай ажиллах болно. Найз нөхдөдөө, бидэнтэй хамтран ажилладаг сайтуудын хамт олонд, бизнесийн байгууллагын хамт олонд zaluu.com-ын хамт олны зүгээс талархал дэвшүүлье.

|
| Д.Дэлгэрмөрөн: Zaluu.com улам эрч хүчтэй, улам хурдан ажиллах болно |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (8) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин энэ ГАНчИМЭГ гэгч бол МАН-н бууний нохой. МАН-г дандаа магтаж харин МАXН-г ЭНXБАяР-г захиалгаар муулагч захиалгийн бичээч.
2012-11-24 | 22:05:53 | 68.118.156.128 | |
Зочин амжилт хусч байна. чи залуу хуухэд гэхэд ёстой мундаг байна.Гайхалтай!!!! Унэнийг хэлэхэд танай сайт хэрэгтэй байна шуу.
2012-11-24 | 22:00:35 | 122.201.18.148 | |
Зочин залуу.сомоо санаж байнаа
2012-11-24 | 21:52:49 | 122.201.18.178 | |
Зочин хурдан нээгээрэй танайхаас өөр олигтой мэдээлэлтэй сайт алга
2012-11-24 | 20:54:57 | 202.126.89.197 | |
Зочин залуу. чи шууу,хурдан унших юмсан даа,амжилт,саак.мн гэхэд л дам мэдээ бусдаас л авч байдаг шуу дээ жишээ ни паппарси.мн бух зургийг тавидаг
2012-11-24 | 15:39:37 | 93.89.200.6 | |
Зочин Үнэнийг хэлэхэд залууг хаагдсанаас хойш сайт руу орох сонирхолгүй болсон шүү. Улиг болсон мэдээнүүдээ тавьчихаад, шинэчлэгдэх ч үгүй юу ч хийдэггүй сайтууд олон байна. харин танай болод.мн гоё болсон байна.Одоо орж байнаа.
2012-11-24 | 11:56:31 | 202.9.47.130 | |
Зочин залуу.ком -оо санажийн шүү
2012-11-24 | 09:47:09 | 122.201.18.146 | |
Зочин Та бүхэнд амжилт хүсье. Танай сайт таалагддаг, улам сайхан болгоорой. Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг гэдэг дээ. Улам эрч хүчтэй, амжилттай, ашиг орлоготой сайн ажиллаарай.
2012-11-23 | 16:53:18 | 202.126.89.177 | |
|
|
|
|
|

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт театр, стадион барихыг эсэргүүцсэн хуульчдын нэхэмжлэлийг шүүх хүлээн авчээ 15:26 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн »»
|
|
“УБТЗ” ХНН 3850 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрүүлж шинэ амжилт тогтоожээ 15:21 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна 15:12 Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын
|
Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 12:43 Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна
|
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна »»
|
|
Онцгой байдлын алба хаагчдад олгодог албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдлийг 30-40 хувь нэмэгдүүллээ 12:29 УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны
|
УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны »»
|
|
Дүрээ хувиргасан залилагчдын дөнгөнд орж хохирсоор байх уу? 11:39 Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс
|
Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс »»
|
|
“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах ажил үргэлжилж байна 10:50 Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд
|
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
#Closed_Cases | Хамт архи уусан хүнээ гэрт нь оруулж өгөөгүйн улмаас ял авчээ 10:23
|
|
|
Түрээсэлсэн автомашинаа бусдад зарсан үйлдлийг илрүүллээ 09:50 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн »»
|
|
Эмнэлгийн 27 нэгж, 32 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө 09:10 Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон
|
Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон »»
|
|
УБТЗ хөх нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж байна 19:36 Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл
|
Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт ажиллаж байна 19:32 Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн
|
Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн »»
|
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрх судасны 4 шинэ технологийг Монголдоо нутагшуулж чадлаа 18:57 Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт »»
|
|
Ногоон нуур орчмын тохижилтод 5.5 тэрбум, Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөнийхөд 4.8 тэрбум төгрөгийг төсөвлөжээ 14:36 Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ.
|
Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ. »»
|
|
Гол, нуурын мөс цөмөрч хоёр иргэн амиа алджээ 14:10 Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж,
|
Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж, »»
|
|
А.Баяр: ШУТИС-ийн багш нарын бүтээсэн бүх төрлийн "автомат хаалт онгойлгодог чип"-ийг нийслэлээс дэмжиж 9 дүүрэгт суурилуулна 12:39 Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС
|
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС »»
|
|
Б.Хурцыг АН-ын удирдлагын түвшинд ажиллуулахгүй байхыг шаардаж, О.Цогтгэрэлд ил захидал хүргүүлжээ 11:59 “Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр
|
“Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр »»
|
|
Х.Ганхуяг: Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байна 11:54 Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа
|
Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа »»
|
|
Энэ жил Таван шар зэрэг 12 байршилд борооны ус зайлуулах шугам шинээр угсарна 11:06 2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези,
|
2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези, »»
|
|
“Таны интернэт банкны мэдээлэл алдагджээ” гэх мессэж линк илгээн, иргэдийг залилж байна 10:12 Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг
|
Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг »»
|
|
Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчилжээ 09:24 Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг
|
Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг »»
|
|
Сэрэмжлүүлэг: Цочир хүйтэрч, шөнөдөө -40-45 хэмийн хүйтэн хонох өдрүүд айсуй 09:09 2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай
|
2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай »»
|
|
МАН-ын ЕНБД Я.Содбаатар БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Шэнь Миньжюаньтай уулзлаа 09:06 Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа
|
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа »»
|
|
Хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албанд дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ 09:05 УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж,
|
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж, »»
|
|
Хилчид өвөлжилт хүндэрсэн үед малчдад бодитой дэмжлэг үзүүлж байна 09:03 Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна.
|
Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна. »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 3 хувиар нэмэгдсэн байна 08:56 Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр
|
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр »»
|
|
Дорноговь аймагт ажиллахаар очсон ганц бие залууст зориулж хэрэглээний зардлаа төлөөд, үнэгүй амьдрах 18-20мкв байрны төсөл эхлүүллээ 15:31 Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment"
|
Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment" »»
|
|
Барсачууд супер цомыг 16 дахь удаагаа хүртлээ 15:06 Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2
|
Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2 »»
|
|
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ 13:17 Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу
|
Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу »»
|
|
Баригдаж буй орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгсөн 260 иргэнийг 2,0 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулан залилжээ 11:48 Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн
|
Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн »»
|
|
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл 29 минут явна 11:37 Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
|
Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. »»
|
|
Жүжигчин П.Бат-Амгалан цээжнээс 220кг шахаж, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо 11:07 “Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга
|
“Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга »»
|
|
Мөс цөмөрсөн дуудлагаар ажиллалаа 11:03 1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас
|
1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас »»
|
|
Замын-Үүд сумын хэмжээнд газар олголтыг шалгуулахаар АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болжээ 10:58 Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 800 орчим иргэн оролцож, санал, хүсэлтээ уламжиллаа.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 800 орчим иргэн оролцож, санал, хүсэлтээ уламжиллаа. »»
|
|
Сумын цолтнуудын шинэ оны эхний барилдаанд Сумын заан Д.Мөнх-Отгон 10 даван түрүүллээ 10:56 Сумын цолтон болон залуу бөхчүүдийн шинэ оны эхний барилдаанд 672 бөх уран мэх, авхаалж самбаа сорин
|
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн шинэ оны эхний барилдаанд 672 бөх уран мэх, авхаалж самбаа сорин »»
|
|
Ерөнхий сайд Замын-Үүдийн гаалийн даргыг чөлөөлжээ 10:45 Ерөнхий сайд Г.Занданшатар (2026.01.11) энэ амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Замын Үүд суманд ажиллаж байна.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар (2026.01.11) энэ амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Замын Үүд суманд ажиллаж байна. »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо 10:41 Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багийн “Жаргалантын ам” гэх газарт 2026 оны 01 дүгээр сарын
|
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багийн “Жаргалантын ам” гэх газарт 2026 оны 01 дүгээр сарын »»
|
|
Хүннү Эйрийн онгоцонд зорчигч эмэгтэй ухаан алдаж, замдаа Ухань хотод бууж эмнэлэгт хүргэжээ 10:37 2026 оны 01 сарын 07-ны өдөр Хайкоу – УБ чиглэлийн нислэгээр явж байсан эмэгтэй зорчигчийн биеийн байдал
|
2026 оны 01 сарын 07-ны өдөр Хайкоу – УБ чиглэлийн нислэгээр явж байсан эмэгтэй зорчигчийн биеийн байдал »»
|
|
Иргэд хууль бусаар хоёр аргаль агнасан хэргийг цагдаагийн байгууллагын хянан шалгалтын үеэр илрүүлжээ 10:31 Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумын нутгаас нэр бүхий бүлэг иргэд хууль бусаар хоёр аргаль агнасан хэргийг
|
Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумын нутгаас нэр бүхий бүлэг иргэд хууль бусаар хоёр аргаль агнасан хэргийг »»
|
|
Цагдаагийн байгууллагад байгаль орчны эсрэг 440 гэмт хэрэг бүртгэгдсэн байна 10:29 Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар цагдаагийн байгууллагад байгаль орчны эсрэг 440 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
|
Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар цагдаагийн байгууллагад байгаль орчны эсрэг 440 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. »»
|
|
“Хубилай хаан авд мордсон нь” 10:16 Тайваньд олон жил ажиллаж амьдрахдаа алба, амины хүмүүсийг дагуулан ёстой наснаасаа олон удаа “Хааны ордон музей” үзлээ.
|
Тайваньд олон жил ажиллаж амьдрахдаа алба, амины хүмүүсийг дагуулан ёстой наснаасаа олон удаа “Хааны ордон музей” үзлээ. »»
|
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн Дорнод аймгийн Халхгол сумын иргэдтэй уулзлаа 10:11 Уулзалтад аймгийн Засаг дарга Ш.Ёл,
|
Уулзалтад аймгийн Засаг дарга Ш.Ёл, »»
|
|
"Дангина" кино Буриадын эв нэгдлийн бэлгэдэл 10:09 Буриад-монголчуудын, ерөөс бүхий л монгол туургатны эв нэгдлийг бэлгэдсэн “ДАНГИНА” хэмээх туульсын уран сайхны
|
Буриад-монголчуудын, ерөөс бүхий л монгол туургатны эв нэгдлийг бэлгэдсэн “ДАНГИНА” хэмээх туульсын уран сайхны »»
|
|
Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална 10:06 Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж УБЗАА-наас жил бүр нөөцийн мах бэлтгэх ажлыг зохион байгуулдаг.
|
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж УБЗАА-наас жил бүр нөөцийн мах бэлтгэх ажлыг зохион байгуулдаг. »»
|
|
Холимог тулаанчид 3 сая төг хандивлав 10:05 Гавьяат тамирчин, холимог тулааны "One championship" холбооны дэлхийн аварга Б.Энх-Оргил ээжийнхээ эмчилгээнд
|
Гавьяат тамирчин, холимог тулааны "One championship" холбооны дэлхийн аварга Б.Энх-Оргил ээжийнхээ эмчилгээнд »»
|
|
СТӨ-г хүчитгэж, 38 жилийн дараа их засвар хийхээр судалж байна 09:58 Дөрвөн блок бүхий Соёлын төв өргөө нь 1988 онд ашиглалтад орж байсан. Өнөөдрийг хүртэл их засвар огт хийгээгүй байна.
|
Дөрвөн блок бүхий Соёлын төв өргөө нь 1988 онд ашиглалтад орж байсан. Өнөөдрийг хүртэл их засвар огт хийгээгүй байна. »»
|
|
"NAN" сүүг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 09:56 "NESTLÉ” группийн нялхсын сүүн тэжээлийн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
|
"NESTLÉ” группийн нялхсын сүүн тэжээлийн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. »»
|
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
Трамп АНУ Гренландыг худалдан авахгүй бол Орос, Хятад орж ирнэ гэв 09:00 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Трамп: АНУ Гренландыг ямар ч хамаагүй аргаар авна 13:01 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг »»
|
|
Ираны ард түмэн тэмцэж байна 08:53 Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл
|
Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл »»
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ 12:20 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|