Туулай харагдвал дороо зогсоод мөрийн хөтөлбөрөө гаргаад унш. Туулай инээсээр байгаад элэг нь хөшөөд үхнэ.
Амьтныг бөөндөж алах арга
Ойн цоорхойд дараах самбарыг хадна. “Маргааш өглөө энд, нэр дэвшигч бүх сонгогчидтой уулзана. Ирсэн бүх амьтанд 50 мянган төгрог өгнө” Маргааш нь товлосон цагтаа хурдан буутай ирнэ.
Бас нэг бөөний арга
Уулыг буутай намын гишүүдээрээ (босс бол зарцуудаараа, цэргийн дарга бол цэргүүдээрээ, засаг дарга бол ардуудаараа) бүслүүлнэ. Бусад гишүүдээрээ (зарцууд, цэргүүд, ардуудаараа ) уулын модыг гялс огтлуулна. Амьтад нуугдах газаргүй болно.
Автобусанд: -Та дараагийн буудалд буух уу? -Үгүй ээ, нэг буудлын дараа бууна. -Тэгвэл хоёулаа сольчих уу? -Юу? Би дараагийнхад бууж та нэг буудлын дараа бууя гэж үү???
Лам багш номлол айлдаж байна: -За, диваажинд очих хүсэлтэй нь босцгоо! Нэг эрээс бусад нь босов. Лам багш: -Та тамд очих хүсэлтэй байгаа юм уу? -Үгүй ээ, би диваажинд очно. -Тэгвэл яагаад босохгүй байгаа юм? -Гэхдээ би яг одоо очмооргүй байна!
Их нийллэг болж байна. Гэнэт нэг эр цонхоор орж ирэн хана таазан дээгүүр явж байснаа архинаас ууж торт идчихээд гараад явчихав… Бүгд алмайран гайхна… Нэг эр: -Хм мөн гайхалтай! Архийг тортоор даруулдаг хүнийг анх удаа харлаа…
Камазны жолооч хажуугаар өнгөрөх хүнд: -Хөөе, эсгий таавчиг анх удаа харж байна. -Чамд дайруулахаас өмнө эсгий гутал байсан юм аа.
Амьтдын хүрээлэнд: -Аав аа, энэ саяны горилла биднийг аймаар муухай хараад байсан. -Чш, тэр чинь горилла биш амьтан маллагч хүн байхгүй юу!
Лондон. Их британы ард түмэн Кока-Коланы баяр тэмдэглэж тэнгэрт Кола бичигтэй 200 онгоц хөөрч Кола гэж бичин, газраас 20 мянган салют зэрэг буудан Колагийн эмблем үүсгэнэ…Энэхүү үйл явдлыг Москвад зурагтаар үзэж байсан “Лимонад” үйлдвэрийн захирал: -Ийм рекламыг хэн ч компьютероор хийчихнэ шүү дээ хэмээн үглэнэ…
Шартсан эрийг үхдэгийн даваан дээр хаалга тогшив. Эцсийн хүчээ шавхан очиж онгойлгож өгвөл нэгэн туулай, стакантай архин дээр нэг зүсэм талхи тавин зогсож байв. -Чамд хязгааргүй их баярлалаа, туулай минь гэвэл тэрээр: -Би туулай биш ээ, цагаан солиорол гэлээ…
Нэрт найруулагч, нэгэн загвар өмсөгч бүсгүйд: -Та миний шинэ кинонд тоглооч. Би танд жилийн дараа Оскар амлая. -Хэрвээ охин гарвал яахав?
-Эмч намайг турахын тулд морин дээр яв, гэсэн. -Тэгээд үр дүн гарч байна уу? -Одоогоор морь маань л их сайн турж байна.
Гэрийн эзэн найзуудтайгаа архи ууна. Хашгирна: -Хөөе эхнээр, хэзээ хоол өгөх юм бэ? Эхнэр гал тогооноос хашгирна: -Наад архиа болихоор чинь. Эзэн: -Өө, мөд хоол өгөхгүй нь, алив ууцгаая.
Согтуу эр гаднаа сууж буй өвгөнөөс асууна: -Хөөе, Кирьян Кирьяновын гэр нь аль билээ? -Чи өөрөө Кирьян Кирьянов байна ш дээ. -Тийм ээ, би өөрийгөө мэдэж байна, харин гэрээ мэдэхгүй байна!
Хаалга тогшив. Нөхөр хаалга онгойлгож өгвөл нэг хүн бичиг өгчихөөд явчихав. Нөхөр нөгөө бичгийг уншингаа царай нь хувхай цайрав…Эхнэр уурсана: -Алив наад захиагаа… ямар хүүхнээс ирээв… юундаа цайж ичээв. Нөхөр: -. . май… чиний гоо сайхны салоны сарын төлбөр…
Хартай нөхөр, эхнэрийнхээ гуяан дээр гарын ормоор улайсан байхыг харав. -Чи хаана… хэнтэй… хэзээ -Манай захирал миний цалинг нэмээд … тэгээд дараа нь… Нөхөр: -Аа, за за, би чамайг л хаа хамаагүй хүнтэй. . гээд л хичнээн уур хүрэв ээ. Нэг лам алимны модныхоо цэцэрлэгт, хүүхдүүд орж хулгай хийгээд байхаар нь “Бурхан бүгдийг харж байгаа” гэсэн бичиг хадчихаж. Маргааш нь доор нь “Тэхдээ танд хэлэхгүй ш дээ” гэсэн үгс бичсэн байв.
Сүмд шинээр ажилд орсон эр, сүсэгтэн олонд ном хурж буй тэргүүн хамба дээр ирж шивнэв: -Багш аа, тэнд лам нар хөзөр тоглож байна. Тэргүүн хамба бас шивнэнэ: -Би удахгүй дуусаад очно оо.
Бурхан багш, Христос хоёр, хөзрөөр очко татаж байна. Бурхан багш татав. Хоёр түүз! Христос мөнгөө өгөв. Дахиад тоглов. Бурхан багш хөзрөө дэлгэв. 21 очко!!! Христос бас л мөнгөө алдав, Гурав дахиа тоглов. Бурхан багш мөн л 21 очко татжээ… Христос: -Бурхан багш аа, мөрийтэй тоглоомон дээр ид шидээ больё оо, хэмээлээ.
Шүдээ авахуулах гэж буй эр түрийвчээ гарган мөнгө тоолов. Эмч: -Та түрүүнд мөнгөө төлчихсөн ш дээ. -Би танд мөнгө өгөх гээгүй ээ. Наркозонд
Нэгэн эмэгтэй Шүдний эмч гэсэн хаалгаар шагайж “-Хаана аборт хийдэг юм бэ?” хэмээн асуув. Шүдний эмч: -Ороод суу суу. -Та чинь шүд авдаг эмч биз дээ. -Хэдэн санжийн дээр дор ялгаагүй ээ…
-Аав аа, зөгийнүүд хаанаас бал олдог юм бэ? Халамцуу эцэг: -Хм… бодвол дэлгүүрээс л хулгайлдаг биз…
Шүдний эмч: -Та амаа ИЙ-ий-М том ангайх хэрэггүй ээ… -Та чинь л өөрөө том ангай, толь багаж байрлуулна гээ биз дээ.
-Гэхдээ би өөрөө орохгүй ш дээ…
-Эмч ээ, таны тавьсан хиймэл шүд чинь аймаар өвдөөд… -Их сайн, яг л жинхэнэ шүд болсон гэсэн үг
-За яав, шүдээ авахуулав уу? -Авахууллаа, бүр хоёрыг авахууллаа. -Чи чинь өглөө явахдаа нэгийг л авахуулна гэсэн биш үү? -Уг нь тийм л дээ, гэхдээ эмчид маань хариулт мөнгө байдаггүй…
Шүдний эмч дээр нэг эмгэн хиймэл шүдээ засуулах гэж 5 дахь удаагаа ирэв. Эмч: -Таны хиймэл шүд чинь зүгээр л байна даа. Засах ямар ч шаардлага алга. -Аманд бол таараад байгаа юм аа. Харин стаканд орж өгөхгүй байгаа юм…
Эмч ээ, нэг шүд авахуулахад ямар үнэтэй вэ? -Би шинэхэн эмч болохоор одоохондоо шүд авахдаа жаахан удаан. Тийм учраас цагийн 100 доллар авна аа.
Нэг гадаадын жуулчнаас сэтгэгдлийг нь сонсож байна. -Танд монголын байгаль таалагдав уу? -Гайхамшигтай. -Малчин ардын амьдрал сонин байна уу? -Гайхалтай. -Ерөнхий сэтгэгдэл ямар байна? -Өрөвдөлтэй!
Шөнө гэртээ ирдэггүй, “ажил” дээрээ хонодог эрчүүдэд зөвлөгөө: Эхнэртэйгээ мөрийц. Хэрвээ би шөнө ирэхгүй бол 100 ногоон өгч байя гэж. Өглөө ирэхэд чинь эхнэр чинь, “Би мөрийгөө авлаа, чи мөрийгөө алдсан гээд л” бөөн баяр угтах болно.
Шөнийн Парис. Нэгэн өлссөн жуулчин бааранд орж ирэв. Үйлчлэгч: -Та охин авах уу? -Үгүй. -Банди авах уу? -Үгүй. -Тэгээд юу авах вэ? -Тахиа авъя. -Оо, та бас гаж үйлдэлд гайгүй юм аа…
Орос жуулчин Парист буудалд буув. Үйлчлэгч: -Мсье, танд ванна бэлдэх үү? -Өнөөдөр чинь … гурав дахь өдөр… хагас сайнд бэлдээрэй.
Нэгэн Чукча чаргаар явж байтал замын хажууд төмөр шонтой замын тэмдэг байхыг олж харав. -Хош, энд нэг байна, тэнд нэг байна, сайхан чарга болно доо. Угаар нь хуга татан аваад чаргандаа ачин явж байтал цагдаа таарав. -Та яагаад замын тэмдэг хулгайлаад явж байна? -Би хулгайлаагүй ээ, дарга аа… -Тэгээд яаж байгаа юм? -Бубей тосгон руу явах гэсэн чинь төөрчих гээд… тэгээд замын тэмдэгийг нь дагаад явж байгаа юм…
Чукча: -Манай тэнд чинь чөтгөрийн хүйтэн шүү дээ… -Яахав? -Гараа угаана энэ тэр гэж бараг байхгүй… -Хөөх, тийм үү? -Тийм ээ, хааяа нэг угаавал бээлийтэйгээ л угаана шүү дээ…
Фермер зочинд: -Би энэ ширээний бүтээлгийг тарьсан юм! -Юу??? -Тийм ээ тарьсан юм. -Ямар үрээр??? -За чи хэнд ч битгий хэлээрэй… -Үгүй үгүй. -Сальфеткаар.
Чукча төмс тарив. Орой нь бүгдийг шуудайлан өглөө нь дахин суулгана. -Чи яагаад тарьсан төмсөө шөнө нь хураагаад байгаа юм? -Хулгайд алдчихгүй гэж.
Туслах малчин: -Би танайд ажиллахдаа санаа зовоод байх юм. Эзэн малчин: -Юунд? -Хонины морь тэрэгний үхрийг чинь ажилгүй болгочихоод…
-Танай хот яагаад мануухайгүй байгаа юм? -Яах юм, би өөрөө бүтэн өдөржингөө гэр зуур байдаг юм чинь…
Гэрчүүдээс байцаалт авч байна. Байцаагч эмэгтэй гэрчээс: -Нөхөртэй юу? Эмэгтэй санаа алдав. Байцаагч байцаалтан дээр “Нөхөргүй” гэж бичив. Дараа нь эрэгтэй гэрчээс асуулт асуув: -Эхнэртэй юу? Эрэгтэй гэрч санаа алдав. Байцаагч байцаалтан дээр “Эхнэртэй” хэмээн бичив.
Их хурлын нэгэн гишүүн шүүгчид дуудагдав. Шүүгч түүнд, хүүхэд нь хэрэгт холбогдсон тухай дуулгав… Эрхэм гишүүн: -Архи дарс уу, охидтой зугаац гэж өгсөн мөнгийг хар тамхинд зарж байна гэж би хаанаасаа мэдэх билээ дээ… Өмгөөлөгч: -Энэ хүнийг түрүүнд та нар өдөр хулгай хийлээ гэж шийтгэсэн. Одоо шөнө хулгай хийлээ гэж шийтгэх гэж байна. Тэгээд энэ хүн чинь хэдийд хулгай хийх болж байна??? Өмгөөлөгч: -Миний өмгөөлж байгаа энэ хүн та нарт хулгай хийсэн тухайгаа маш шудрагаар бүгдийг нь ярьлаа. Тэгэхээр ийм шударга хүн хэзээ ч хулгай хийхгүй нь ойлгомжтой биш үү?
Эхнэр: -Захирал намайг хүүхэд төрүүлсэн гэж цалин нэмсэн. Нөхөр: -Надад ч бас нэмсэн… -Чамд юу боллоо гэж нэмдэг байна? -Хүүхдээ өөрөөр нь овоглоогүй гэж.
Захирал, туслахдаа: Нэг сая гэхэд хэдэн тэгтэй бичдэг юм? -6 -Тэгвэл хагас сая? -Мэдээж 3 тэгтэй.
Жоны эхнэрийг нь хүн барьцаалагчид хулгайлав. 2 хоногийн дараа түүн рүү барьцаалагч утасдана: -Хэрвээ өнөөдөртөө багтааж мөнгөө өгөхгүй бол эхнэрийг чинь буцааж аваачиж өглөө шүү!!!
bolod.mn
|