 |
|
 |
|
ТҮМНЭЭ ТҮШНЭ, ТӨРӨӨ ХЯНАНА |
|
|
 |
|
 |
ТҮМНЭЭ ТҮШНЭ, ТӨРӨӨ ХЯНАНА
2012-11-19ҮНЭГҮЙ ХҮНИЙГ Л МОНГОЛ ХҮН ГЭДЭГ ЮМ УУ? “Түмнээ түшнэ.Төрөө хянана”
 Энэ багц хэллэгт ирэх дөрвөн жилд Монгол ардын намын явуулах улс төрийн шуурхай дайчин тэмцлийн утга санаа илэрхийлэгдэж байгаа юм.
Хоёр хоёр үг бүхий хоёр мөчлөгтэй энэхүү хоёр дүйц бол зүйр цэцэн сургаал үг биш зүрхэнд шатаж байгаа түймрийн улаан оч. Тольт дээр нь их түймэр тийнхүү шатаж буй тэр зүрх бол хоёр зуун хорин мянган гишүүн, дөрвөн зуун тавин мянган сонгогч бүхий ардын намын зүрх. Түм буман хүний элэг зүрхэнд шатаж бүхий эл түймэр бол шударга үнэний түймэр. Худал хуурмаг үгээр хууран мэхлэгч гуталтай муурнуудыг хуйхлан зумлах учиртай эгэл баатруудын элэг зүрхний түймэр. Шинэчлэгчийн нэр барин ардын хувьсгалын хамаг үнэ цэнэтэй түүхэн ололтыг гутаан доромжлогчдын үнэн нүүр царайг илчлэн умралдуулах шударга тэмцлийн түймэр. Яагаад иргэн түмний элэг зүрхэнд ийм их бухимдлын түймэр бий болов гэвэл яалт ч үгүй тийм шалтгаан манайд бий болжээ.
Энэ хорвоод хэн баян бэ? Монгол. Монгол баян, баянаараа бардах нь ч биш дэлхийн толгой баяны нэг гэж бидний зүрх хариулж байна. Малаар хэн баян бэ? Монгол л баян. Тэгвэл эдүүгээ мал байлаа ч мах нь аманд орохгүйгээр өндөр үнэтэй байна. Нүүрсээр хэн баян бэ? Монгол л баян. Нүүрсээр баян гэвч нүүрсээ галд оромгүй өндөр үнээр шахаж байна. Алт эрдэнэсээр хэн баян бэ? Монгол баян. Гэтэл баялгийн хишиг хувь ард түмний халаасанд орохгүй байна. Цэлмэг агаараар хэн баян бэ? Монгол л баян. Агаараар баян гэх авч нийслэлийнхэн агаараар биш утаа тоосонцороор амьсгалж байна. Энд дурдсан зүүд шиг элдэвтэй бас эгдүүтэй нөхцөл байдлын учир начрыг баримт сэлтээр нотлон тодруулж сонгогч түмний шүүлтэд өгч байх нь ардын намын хяналтын гол зүйл гэж ойлгож болно. Цаад учир шалтгаан олон янз байж болох боловч ардын хэллэгээр “нарийндаа хатаж хорголоо тоолсон харамч” бөгөөд жирийн хүмүүсийг өрөвдөж өршөөх сэтгэлгүй хэсэг бүлэг этгээдүүд төр засгийн удирдах эрх мэдлийг зонхилон гартаа атгаж байгаагаас Монгол улс нэлэнхүйдээ “бэрдийн улс” болжээ. Үүнийг хэвшмэл монгол хэллэгээр нэрлэвэл “хотон дахь нь гэртээ ордоггүй , гэр дэх нь гэдсэндээ ордоггүй” бэрд гэж нэрлэдэг байсан юм. Бусад улс оронд ч бас орлого хуваарилалтын ийм гажиг гардаг бөгөөд түүнийг баялгийн хараал туслаа хэмээн гоёор нэрлэж авилгачин удирдагчид нь хариуцлагаас мултардаг заншил тогтжээ. Бэрд бол хувь хүний оюуны хомсдол газар авснаас улбаалан тусдаг аюулт халдварт өвчин. Бүхэл бүтэн улс гүрэн бэрд болон хувирч байгаа нь юу харуулна вэ? гэвэл тэнд төрд тавих өргөн түмний шударга хяналт суларсныг гэрчилнэ. Тэнд хатсан хорголоо тоолоочид засгийн эрхэнд гарсныг гэрчилнэ. Учир шалтгаан нэгэнт иймд хүрсэн болохоор төрд тавих хяналтыг зөвхөн төвд төдий бус орон нутагт ч мөн нэгэн адил нэн хүчтэй болгох шаардлага гарч байна. Энэ бүхэн нэг шинэлэг орчин бий болсныг илчилнэ. Юун тухайд гэвэл Чингисийн монгол хэмээх эртний уламжлалт соёл иргэншил бүхий тус улсад монгол хүний өөрийнх нь үнэ үнэлэмж хэт доош унасныг харуулна. Монголд монгол хүн л үнэгүй байна. Монгол хүний хөдөлмөрийг үгсэл хуйвалдаанаар үнэгүйдүүлж байна. Цалин тэтгэвэр өөрийгөө тэжээж хүрэхгүй, гадаадын хүнд дуулгавал ичиглэж мэдэхээр өчүүхэн амсуурга төдий болоод байна. Оюутолгойд ажиллагчдын дал орчим хувийг монгол ажилчид эзэлж байгаа гэх боловч нийт цалингийн зардлын дөнгөж хорин хувийг тэд авдаг гэсэн мэдээ байна. Тэнд Монгол хүн хятад ажилчнаас даруй 3-4 дахин багыг авдаг юм гэнэ. Компанийн дарга нь монгол хүн байгаа гэх мөртлөө тийм л байна гэнэ. Хүний амь нас огт үнэгүй, хариуцах эзэнгүй хөсөр хаягдаж байна. Барилгын ёроолоор явахад төмрөөр цохиод алчихдаг, хятад монгол жолооч нар дайраад дугуйгаа тосолчихдог, гадаа гудамжинд осгоод үхчихдэг, мах гурил шиг зараад идчихдэг, гудамж траншейнд оруулаад хашчихдаг болсон байхад харж ханддаг төр засаг, сайд дарга гэж байхгүй мэт боллоо. Монгол хүний олж авсан монгол боловсрол мэргэжил үнэгүйдэж байна. Монгол хүний ярьж бичдэг төрөлх монгол хэл үнэгүйдэж байна. Эцсийн бүлэгт монгол хүний амьдрал өөрөө үнэгүйдэж байна. Хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь хэрэгжихгүй мөртлөө хэл амны хаалт болсон манай үндсэн хууль. Ийм хуультай байснаас байгаагүй нь дээр байх юмсан уу. Дүлийдээ найдаж унгараг гэгчийн үлгэрээр энэ үндсэн хуулийг чинь биелэх юм байх гэж найдаж горьдсоор байгаад хамаг амьдрал ингэж үнэгүйдэж гүйцлээ. Хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг зөвхөн шударга аргаар олж авах ёстой гэсэн Үндсэн хуулийн заалт байдаг. Энэ бол бусдыг шулан мөлжих арга замаар эд хөрөнгө хуримтлуулж болохгүй гэсэн утгатай үндсэн хуулийн үндсэн заалт. Гэтэл биелүүлнэ гэж огтхон ч байхгүй. Биелүүлэхгүй байсан юм бол ямар элэнцгээ гэж ийм заалт оруулдаг байна аа. Хэрэв биелүүлэх нь зөв зүйтэй гэж үзсэн юм бол өнөөх эрх зүй, эдийн засгийн баталгаа нь хаана юу байгаа хэрэг билээ. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өөр эзэн байхгүй юм биш үү. Гэтэл тэнд амьд хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгааг хянан зохицуулдаггүй биз дээ. Өнгөрсөн хөдөлмөрийн үнэ ханшийг ч зохицуулж дийлэхгүй байна Наад захын жишээ гэхэд Оюутолгойд монгол ажилчдын хөдөлмөр үнэгүйдэж байгааг хэн хариуцан хянаж ямар хариуцлага тооцож байна вэ? Хэн ч алга. Ингээд яриад байвал эцэс төгсгөлгүй яриа хөвөрнө. Үнэнийг хэлэхэд иймэрхүү үлгэн салган заалт манай үндсэн болон бусад хуулинд ямааны өт шиг шигдчихсэн байна. Үндсэн хуулийг биелүүлэх хариуцлага санаачлага эзэнгүй орхигдсоноос болоод үнэ ханш хяналт зохицуулалтгүй өсч шударга биш аргаар хөлжиж баяжих явдал дээд цэгтээ хүртэд цэцэглэн хөгжиж байна. Товчоор хэлэхэд энэ хорвоод хэн баян бэ? Монголчууд баян. Энэ хорвоод хэн ядуу вэ? Монгол хүн ядуу. Ийм л байна. Тийм бөгөөтлөө мөлжлөгийн тухай ярихыг маш их цээрлэж байна. Мөлжлөг гэдэг ойлголт нь үеэ өнгөрөөсөн Маркс, Лениний үзэл суртал гэх нь холгүй янз маяг исгэнэ. Ингэж мөлжлөгийг өөгшүүлж, үндсэн хуулийн тулгуур үзэл санааг хөсөр хаяж байгаа мөртлөө шударга ёс тогтооно хэмээн ярьж сонгогч түмнийг байнга л хууран мэхэлж байна. Улс төрийн олон нам хүчин ингэж мянгуужингийн үлгэр ярьж байх зуур “бийгээс бие, бэлнээс бөөс байна” хэмээн гутарч явсан диван галбын зовлонт гашуун тэр үе сэм сэмхэн гэтэж мөлхсөөр нийслэл хотын захын хороолол руу хүртэл орж ирэх болж байна. Туйлын хүмүүнлэг бус манай энэ харгис нийгмийн тулгуур үзэл санаа нь мөлжлөг, сахилга бат нь өлсгөлөн болж төлөвших хүнд нөхцөл байдал бий болж байна. Зүйрлэж бодвоос засгийн эрх барьж бүхий улс төрийн нам эвсэл гэдэг чинь даллуур барьсан тарвагачин, дэгээ шидсэн загасчин шиг хууран мэхлээчийн дүрээр түмний сэтгэлд бууж эхэллээ. Шинэ засгийн газрын шинэ төсөв нь шинэчлэлийн засгийн газар хэмээн хэнхдэг цээжээ балбаж байгаагийн үнэн нүүр царайг илчлэн харууллаа. Монголын ард түмнийг өлсгөлөнгийн төмөр сахилгаар хүлж бүсийг нь чангалуулах гэж байгаа нь улам тодорхой танигдлаа. Манай төр засагт зуршмал байсан зүүний чиг бодлого бүр мөсөн устаж алга боллоо. Цалин тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжийг үнэ ханшны өсөлтийг дагалдуулан нэмдэг байсан хүмүүнлэг уламжлал зогсох юм байна. Тэгэхлээр дэлхий дахины анхаарлыг татаж байгаа монголын тэр их ашиг орлогыг хэн хэрхэн ямар арга замаар луйвардаж халааслан гадаад дотоодод хаана ямар мөлжлөгийн объект барьж байгуулахыг нэгд нэгэнгүй хянах нь ардын намын амин чухал үйл хэрэг байхаас өөр аргагүй боллоо. НҮДТЭЙ СОХОР БАЙСНААС НҮДГҮЙ НЬ ДЭЭР . Ардын намын хяналтын чухал цэг нь Монгол ардын нам болон Монгол ардын хувьсгалын түүхийг мушгин гуйвуулж түүхийг завхруулж байгаа баримтуудыг илчлэн няцаалт өгч зөв ойлгуулах явдал мөн болой. Ардчилсан намынхны өнцгөөс хандвал эдүүгээ Монголыг Монгол ардын намын ноёрхлоос чөлөөлөх их өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлж байна хэмээн үзэж байгаа болов уу. 1921 оноос хойших ерэн нэгэн жилээс дунд нь завсар орсон 1996-2000 он ба хамтарсан засаглалын 2008-2011 оны гурван жилийг хасвал бүтэн наян дөрвөн жил монголын эдийн засаг, улс төр нийгэм соёлын амьдралд тэр тусмаа удирдлагын хүрээнд ноёрхож ирсэн хуучин нэрээр МАХН, одоогийн сэргээсэн нэрээр МАН-ын эрхшээлээс Монгол орныг чөлөөлөх өөрчлөлтиийг “шинэчлэл” нэрээр хэрэгжүүлж байна гэж нуулгүй ярьж бичих боллоо. Их хурлын танхимд ч тийм утга санаа цухалзаж байна. Энэ өсөрхсөн тэмцэл бол ноолуурын хувьсгал гэгчээр 2008 оны долдугаар сарын нэгэнд эхэлсэн бөгөөд “ардчилсан ерөнхийлөгч”-тэй болсноор хүчээ авч, “шинэчлэлийн засгийн газар” байгуулснаар үндсэндээ төгсгөлдөө ойртож эдүүгээ “Бүр олуулаа, бүгдийг шинэчлэе” нэртэй орон нутгийн сонгуульд ялалт авбал эхний шат нь шувтрана гэж үзэж байгаа юм шиг байна. Сонгуульд ардчилсан нам ялах, эс ялах нь ардчиллын хэв ёсны л үзэгдэл тул түүнийг сонгогчид л шийдэж таарна. Манай сонгогчид улс төрийн өнөөгийн хэт хэлбийлтийг тэнцвэржүүлэхээ мартаагүй байгаа гэдэгт итгэж байна. Бид зөвхөн шударгаар өрсөлдөхийг л хүсч байна. Харин олон санал авснаараа хүч түрэн нэгэнт болоод өнгөрсөн түүхийг өөрийн таалалд нийцүүлэн засварлах санаархлын тухайд бол түүнийг зөвшөөрөх арга байхгүй нь ойлгомжтой.Тэгэхлээр мөнөөх ”Ардын намын ноёрхлын онууд” гэж үзэн ядаж бүхий наян дөрвөн жилийн дотор тохиолдсон мартагдашгүй түүхэн том ололт амжилт гэж ард нийтээр үздэг байсан тэмдэглэлт баяр ёслолын талаарх ойлголтуудыг баллуурдан арчихыг өнөөгийн шинэчлэлийн нэг чухал зарчим болгож байгаа бол түүнийг манай нам эсэргүүцэх болно. Ялангуяа 1921 оны ардын хувьсгалын ялалтын баярыг зөвхөн монгол үндэсний их баяр наадмын өдөр болгох , Монголд ардын бүгд найрамдах засаг тогтоон явуулах тухай анхны үндсэн хуулийг батлан ёсчилсон 1924 оны 11 дүгээр сарын 26-ны бүх нийтийн үндэсний их бахархлын өдрийг амралтын өдөр биш болгож байгаа нь цаанаа улс төрийн том зорилго бүхий хэрэг явдлын илрэл мөн гэж төсөөлж байна. Түүнээс биш олон зууны турш эгэл жирийн монгол түмнийг элдвээр дарангуйлж ирсэн монголын феодлын нийгмийн хамжлагат ёсыг устгаж хэмжээгүй эрхт хаант засгийг бүрэн халсан нь манай ахмад хувьсгалчдын хосгүй их гавъяат үйл хэрэг мөн байсныг эрүүл ухаантнууд үгүйсгэх учиргүй. АНУ-ын нэртэй том их сургууль дүүргэж ирсэн манай ардчилсан намын залуу улс төрчид үүнийг бүр сайн ойлгож байгаа гэж бодож байна.Түүнчлэн монголын түүхэнд анх удаа харц ард Пилжидийн Гэндэн гэдэг үзүүрсгэн нэхий дээлтэй малчин залуу 1924 онд Монгол улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн даргаар сонгогдож төрийн тэргүүн болж байсны түүхэн ач холбогдлыг багасгаж болохгүй нь хэний мэдээж хэрэг.Хэрэв энэхүү анхны үндсэн хуулиар угсаа залгамжлах хамжлагат хаант ёсыг бүр мөсөн халаагүйсэн бол монгол улс өнөөдөр ардчилсан ерөнхийлөгч гэж эгэл ардын хүүхдийг төр засгийн тэргүүнд сонгох боломж олдох байсан эсэхийг хэн мэдлээ. Ингээд бодоход өнөөдөр манайхан “ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэгчийн үлгэр болж байна. Дэлхийн бүх улс гүрэн тусгаар тогтносон өдрөө эрхэмлэн тэмдэглэдэг.Харин Монгол улс энэ жилээс тусгаар тогтнолоосоо татгалзсан цорын ганц улс болон хувирах нь. Хүмүүн төрөлхтний дотроос Хүнд бэрхээр дарлагдсан Хөөрхий бидний бүсгүйчүүд Хүмүүжхийн замыг дагацгаана хэмээн дуулдаг бас аялгуунд нь нийтийн бүжиг хийж сэтгэлийн цэнгэл эдлэх эх суурийг тавьж өгсөн тэр баярын амралтыг үгүй хийсэнд манай бүсгүйчүүдийн зарим нь явч баярлахгүй гэж санана. Эрэгтэйчүүдтэйгээ адилхан тэгш эрхтэй болсон Ази тивийн бүсгүйчүүдийн анхных нь монголын эмэгтэйчүүд. Тэр үед ардчиллын эцэг орон гэдэг АНУ-ын өнгөт арьст бүсгүйчүүп сонгох сонгогдох нь байтугай автобусны урд хаалгаар орох эрхгүй л байсан гэдэг билээ. Ер нь тээршааж үзэхээр тийм ч олон өдрийг амралтын өдөр болгон наргиж цэнгэж байгаагүйг дурдах нь зохистой гэж бодож байна. Ардын хувьсгалын ойн гурав, бүгд найрамдах засаг тунхагласаны гэх ганц өдөр л амардаг байсан бус уу. Бусад амралтын өдрүүд нь МАН ба ардын хувьсгалд хамаарахгүй өдрүүд. Ардын хувьсгалаас хойш ерэн нэгэн жилийн турш монголчууд “МАН-д дарлагдан зовж ирсэн” мэт санааг байнга цацаж байгаа нь үе үеийн азай буурлуудад маш хүнд тусч байна. Амь бие үл хайрлан тэмцэж явснаар үр хойчистоо үүрдийн сайн сайхны үүдийг нээж өглөө хэмээн итгэсээр явдаг байсан болохоор тэдэнд хүнд байх нь мэдээж хэрэг. Бидний үеийн жар дал ная, ерэн настнууд нь өөрийн ухамсарт амьдралаа зориулж ирсэн бүх хөдөлмөр тэцлийнхээ эцсийн үр дүнд ийм хар дүн тавиулсандаа маш их харамсаж байна. Бид цөмөөрөө, одоогийн биднийг хараан доромжилж байгаа идэр залуу улс төрчдийн эцэг эхтэй хамт монголын ард түмэнд сайн сайхан гэрэл гэгээтэй амьдралыг бий болгохын төлөө хоёргүй сэтгэлээр тэмцэж явсан, өнөө хэр нь чадах мэдэхийнхээ хэрээр тэмцэж л явна. Гэтэл өнөөдөр өвгөн намын харанхуй өвөө эмээ нар гэж хэлүүлээд сууж байх сайхан байна гэж санана уу. Ахмадууд бид нар шинэчлэх зүйлээ шинэчлэхийг шинэчлэнэ биз харин өвөө эмээ биднийхээ хамаг бүхнээ зориулсан, хайрлан хүндэтгэж, бахархан дээдэлж явсан ардын хувьсгал, анхдугаар үндсэн хууль хоёрыг бүгдээрээ баярлан тэмдэглэдэг байсан тэр элэг зүрхэнд уяатай бахархал хүндэтгэлийг минь хөндөхгүй орхиосой хэмээн сэтгэл зүрхэндээ хайлан урсаж байна. Хүүхдүүд минь хүлээцтэй, тэвчээртэй хандаарай, тэр гадаадын СЭМ авгынхаа заавар удирдлагыг цаанатай наанатай үзэж байгаарай, бид чинь цөм адилхан хөх толботой төрсөн монгол хүмүүс гэдгээ бодоорой, миний монгол хүүхдүүд ухаантай шүү дээ хэмээн одоо амьд сэрүүн байгаа хэдэн эмээ өвөө нар нь дээлтэйгээ хатаж л суунам. СЭМ авга нь Монголын охид, хөвгүүдийн оюун ухааны нүдийг сох хатгачих вий гэхээс баахан айж байна.Нүдтэй сохор нүдгүй сохроосоо долоон дор , их аюултай.Манайхан нэгэн үе сахалт багш хэмээх Сталины урт хумстай хуруугаар эрүүл ухааныхаа нүдийг сох хатгуулчихаад шашин сүм хийдээ нурааж , нам төрийн үнэнч сэхээтнүүд хийгээд олон мянган лам хуврагуудаа хоморголон устгуулж байсан гашуун түүх бий. Эдүүгээ цагийн нүдтэй сохруудын түрүүч нь найрамдлын цагаан хаалга, В.И. Лениний хөшөөг нураагаад авлаа. Ардын хувьгалын бадрангуй түүх рүү хар бэх цацаж эхлэлээ. Цаашдаа юу болохыг мэдэхгүй байна. Ер нь бол ардын намынхан төр засгийн өндөр сэнтийд суух гэхэд нь ард түмний итгэлийг хүлээснийхээ улмаас сүүлийн он жилүүдэд баахан саад болсноос өөр гэм нүгэлгүй нь үнэн боловч улс төрийн хоригдол болчихдог юм биш байгаа хэмээн болгоомжилж л суугаа гэх.Юу гээч нь болдог юм бол доо, бурхан минь.Гэхдээ орон нутгийн сонгуулиар ардын намд илүү итгэл өгвөл бас ч горьдлого бий.
ХОРЛООГИЙН ЦЭВЛЭЭ: МУСГЗүтгэлтэн, Сэтгүүлч, Зохиолч |
| ТҮМНЭЭ ТҮШНЭ, ТӨРӨӨ ХЯНАНА |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (8) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин уадаж жилийн өмнөөс сэрэxгүй ясан юм бэ баяжиж баяжижxаад ард түмнийг xоосруулж xоосруулчиxаад юу вэ та нар
2012-11-21 | 12:00:21 | 202.179.26.41 | |
Зочин уадаж жилийн өмнөөс сэрэxгүй ясан юм бэ баяжиж баяжижxаад ард түмнийг xоосруулж xоосруулчиxаад юу вэ та нар
2012-11-21 | 12:00:18 | 202.179.26.41 | |
Зочин уадаж жилийн өмнөөс сэрэxгүй ясан юм бэ баяжиж баяжижxаад ард түмнийг xоосруулж xоосруулчиxаад юу вэ та нар
2012-11-21 | 12:00:17 | 202.179.26.41 | |
Зочин уадаж жилийн өмнөөс сэрэxгүй ясан юм бэ баяжиж баяжижxаад ард түмнийг xоосруулж xоосруулчиxаад юу вэ та нар
2012-11-21 | 12:00:16 | 202.179.26.41 | |
Зочин уадаж жилийн өмнөөс сэрэxгүй ясан юм бэ баяжиж баяжижxаад ард түмнийг xоосруулж xоосруулчиxаад юу вэ та нар
2012-11-21 | 12:00:15 | 202.179.26.41 | |
Зочин уадаж жилийн өмнөөс сэрэxгүй ясан юм бэ баяжиж баяжижxаад ард түмнийг xоосруулж xоосруулчиxаад юу вэ та нар
2012-11-21 | 12:00:14 | 202.179.26.41 | |
Зочин уадаж жилийн өмнөөс сэрэxгүй ясан юм бэ баяжиж баяжижxаад ард түмнийг xоосруулж xоосруулчиxаад юу вэ та нар
2012-11-21 | 12:00:12 | 202.179.26.41 | |
Зочин одоо битгий тэнэгт өнөөдөр сэрэв үү алиа новшнууд чини монгол xүнийг мал шиг санаxаа боли
2012-11-21 | 11:54:06 | 202.179.26.41 | |
|
|
|
|
|

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 19:41 Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан
|
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
2026 оны Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Чингис хотод эхэллээ 14:08 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис »»
|
|
"One Championship" холбооны холимог тулаанч Б.Бат-Очир өнөөдөр тулалдана 14:06 Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно.
|
Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно. »»
|
|
Зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна 14:02 Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар
|
Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар »»
|
|
Дундговь аймагт болох тэмээний баяр руу Улаанбаатараас үнэгүй автобус явна 14:00 Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам,
|
Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам, »»
|
|
Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн автомашин, тоног төхөөрөмж, санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэнэ 13:58 Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд
|
Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд »»
|
|
Оскар 2026: Sinners 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоолоо 11:02 Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна.
|
Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна. »»
|
|
Гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-40 см нимгэн байна 11:01 Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна.
|
Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна. »»
|
|
Трамп Энх тайвны зөвлөлийн үйл ажиллагааг эхлүүлж чартерт Ерөнхий сайд гарын үсэг зуржээ 10:53 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
Шинэчлэгдэн батлагдсан бодлогын барит бичгүүдийг танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өглөө 10:33 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт,
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт, »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
ЦЕГ: 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо 14:16 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо
|
338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо »»
|
|
Тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгджээ 14:03 Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим
|
Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршлууд 13:56 Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний
|
Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний »»
|
|
Ж.Чинбүрэн: Эмийн үнэ, чанарын асуудлыг шийдэхэд иргэдийн хяналт маш чухал учраас https://em.hdc.gov.mn/ цахим хуудсыг ашиглаж хэвшээрэй 13:52 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа. »»
|
|
Хятадад 6G сүлжээний туршилтын II үе шат эхэлжээ 13:44 БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй
|
БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй »»
|
|
Хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна 11:04 ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн,
|
ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, »»
|
|
23-57 насны хоёр иргэн сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олжээ 10:47 Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна.
|
Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна. »»
|
|
Үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple тэргүүлжээ 10:41 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
ТЭЦ-4 унтарвал юу болох вэ? 10:28 Аль ч дулааны цахилгаан станцын гол хэсэг нь зуух,уурын турбин,генератор болдог. Товчхон хэлбэл зуух нүүрсний дөлөөр
|
Аль ч дулааны цахилгаан станцын гол хэсэг нь зуух,уурын турбин,генератор болдог. Товчхон хэлбэл зуух нүүрсний дөлөөр »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, шагнал гардуулах ёслол Төрийн ордонд боллоо 18:16 2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж,
|
2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, »»
|
|
Малдаа явсан иргэн осгож, нас баржээ 14:47 Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна.
|
Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна. »»
|
|
УБТЗ-ын 1300 вагон эрчим хүчний нүүрс тээвэрлэж байна 13:19 Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна.
|
Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна. »»
|
|
Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчин өрхийн эзлэх хувь жилээс жилд буурч байна 13:14 Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан.
|
Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан. »»
|
|
Шинээр газар эзэмших иргэдийн хүсэлтийг ирэх онд шийдвэрлэнэ 13:10 Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн
|
Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн »»
|
|
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин нартай Москва хотноо уулзлаа 10:13 АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд
|
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал Замын-Үүд сумын “Эрдэнэнар” нар, батарей хосолсон станц дээр ажиллажээ 10:04 Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал
|
Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал »»
|
|
Б.Мөнхнасан: Эх орны үнэ цэнэ, нэг нэгнээ хайрлах итгэлийг мэдрүүлдэг албаны онцлог бол миний бахархал 09:43 “Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж,
|
“Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж, »»
|
|
Эмнэлгийн ажилчдын хоёрдугаар сарын цалин дээр 30 хувь нэмэгдэж орно 17:54 Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө.
|
Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө. »»
|
|
Сэтгэлийн бохирдол 17:42 Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин
|
Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
“Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна” 15:11 БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш
|
БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш »»
|
|
"ДЦС-IV"-д тоноглолын гэмтэл гарсан тул тодорхой байршлуудад дараах цагийн хуваарийн дагуу эрчим хүч хязгаарлана 15:03 Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна.
|
Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна. »»
|
|
НИТХ-ын дарга А.Баяр: Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ 14:19 НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр
|
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр »»
|
|
Хамтран хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг, дадлага, сургуулийн талаар санал солилцлоо 14:02 Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын
|
Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Халтиргаа гулгаанаас сэргийлэн зам талбайг цэвэрлэж байна 10:23 Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр
|
Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Хүн -20 градуст 20 минутанд хөлдөнө 09:51 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
Өнөөдөр нийгмийн халамжийн зарим тэтгэмж олгогдоно 09:42 Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн
|
Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн »»
|
|
Монгол Улсын баг Heyball-ын багийн дэлхийн цомд түрүүлэв 09:34 Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны
|
Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье 13:08 Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний »»
|
|
"Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийсэн байна" гэх зурвасаар иргэдийг залилж байна 12:49 Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх
|
Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх »»
|
|
Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов 12:10 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал »»
|
|
2026 оны гал морин жилд онцгойлон засалтай хүүхдүүд 12:02 Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох
|
Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох »»
|
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй 11:13 ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
|
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Испанид галт тэрэгнүүд мөргөлдсөний улмаас 21 хүн амиа алджээ 13:14 Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг
|
Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг »»
|
|
"Мөнхийн ерөнхийлөгч" Мусевени 7 дахь удаагаа сонгуульд ялжээ 09:05 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ 10:46 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|