 |
|
 |
|
Шинэчлэлийн Засгийн газар уу, “шилийн сайн эрс”-ийн баг уу? |
|
|
 |
|
 |
Шинэчлэлийн Засгийн газар уу, “шилийн сайн эрс”-ийн баг уу?
2012-11-19Үг, үйлдлийн зөрүү
 Энэ засгийн газрын талаар ярихаас залхах юм заримдаа.
Байгуулагдаад бараг хагас жилийн нүүр үзэх гэж байна. Баахан л ярилаа. Бариад хийчихсэн гойд зүйлгүй. Үсрээд л төрийн ордныг нээлттэй болголоо, нүүрс өгч байна гэхээс өөр гялтайх юмгүй. Нүүрс нь яах вэ ядарсан хүмүүст дэм болж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ хуурч байгааг нь бодохоор дургүй хүрмээр. Үнэн хэрэгтээ орон нутгийн сонгууль өнгөрмөгц нүүрс тараах нь бас зогсоно.
Хэвлэлийн мэдээнээс харвал Багануураас өдөр бүр зөөж байгаа нүүрс сонгуулийн хугацааг ч давж чадахгүй гэнэ. Яагаад гэвэл цахилгаан станцууд түлэх нүүрсгүй болж, Багануур бас эрх баригчдын сонгуульд зориулж үнийг нь хүчээр буулгаж нийслэл рүү зөөж буй нүүрснээс болж элгэрээ хэвтэх дээрээ тулаад байгаа аж. Сонгууль л бодохоос бус ард түмний аж амьдрал, хэрэгцээ шаардлагыг хангах дорвитой, урт хугацаанд үр шимээ өгөх ажил хийнэ гэж засгаас горьдолтгүй бололтой юм. Бодоод байхад Засгийн газар байгуулагдах цагаасаа эхлэн сандайлан тухлах зөөлөн суудал, эрх мэдэл, зарцуулах мөнгө төгрөгөө бодож байсан нь ч ойлгогдож байна. Их хуралд 31 суудалтай болсон АН Шударга ёс эвсэл, ИЗНН-тай хамтран засгийн газраа байгуулсан. Төрийн данхар бүтцийг устгана, яамдыг тоог цөөлнө гэсэн амлалт юу ч үгүй замхарч өмнө нь 11 яам байсныг 16, 14 сайдыг 19 болгон нэмэгдүүлсэн юм. Эрүүл мэнд, Зам тээврийн сайд нараас бусад сайдуудыг УИХ-ын гишүүд дотроос сонгосноор парламентын таван гишүүн тутмын нэг нь сайд гишүүн болон хувирлаа. Ингэж олуулаа сайд дарга боллоо. Уг нь УИХ засгийн газрын гишүүний албыг давхар хаших нь тийм ч зөв шийдэл биш гэж манай улс төрчид онолддог. Оны дараа Ардчилсан нам хамтарсан засгийн газраас гарсны дараа нөхөн томилох 6 сайдыг их хурлын гаднаас нэр дэвшүүлэхийг Ардчилсан намынхан шаардаж, нэлээд хатуухан шүүмжлэл өрнүүлж байлаа. Тэднийг Э.Бат-Үүл, Лу.Гантөмөр хоёр оройлон хашгирч байсан ч нэг нь сайд, нөгөө нь нийслэлийн дарга болсон учир юун урд хойтохоо санах манатай. Ам ажил хоёр нь зөрдөг улс төрчид Монголд дэндүү олуулаа болж байна. Ард иргэдээ басамжилдаг юмуу, ой санамж дутуу гэж боддог юмуу хэдхэн сарын өмнө л их хурлын гишүүн сайдын ажил хавсарч хийхийг эсэргүүцэн, шаардлага мэдэгдэл гаргаж хүмүүсийн дийлэнх нь өнөөдөр өөрсдөө сайд болчихоод сууж байна. 19 сайдын 17-г их хурлын гишүүдээс томилоход Их хурлын гишүүд сайдаар ажилладгийг болиулна хэмээн амлаж байсан ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч нүдээ аниад л, намынхаа гишүүн сайд нарын нэрсийг их хуралд өргөн барьсан юм.
Улсын Их Хурлын гишүүний дээлтэй хүнд дахиад Засгийн газрын гишүүний дээлийг өмсүүлээд хэрэггүй. Засгийн газрын гишүүн нь дан дээлтэй яваг гэх түүний үг ул болон үлдлээ. Ерөнхийлөгч маань өнгөрсөн 4 сард нийслэлийн иргэдтэй уулзахдаа ийн мэдэгдсэн. АН-ын бүлэг ч түүнийг нь уухайлан дэмжиж байсан юм. АН болон ерөнхийлөгчийн энэ байр суурь хагас жил хүрэхгүй хугацааны дараа огцом өөрчлөгдөж, шинэ засгийн газрын 19 сайдын 17 нь их хурлын гишүүнээр хавсран ажиллаж байна. Ам ажил зөрдгийн сонгодог жишээг сонгуулийн дараа байгуулагдсан засгийн газар ард иргэддээ тод томруун харуулсан юм. Алтанхуяг ерөнхий сайдтай танхимынхан өөрсөддөө Шинэчлэлийн засгийн газар гэсэн сүржин нэр хайрласан. Иргэдийн санал авдаг төв байгуулсан, дээр дурьдсан төрийн ордныг нээлттэй болгосон зэрэг хүмүүст таалагдсан ПИАР-ын шинжтэй зарим нэг зүйлийг эс тооцвол хүнд наалдах, нэмэр болох ажил огт хийсэнгүй. Тарган засаг байгуулж олуулаа сайд болсныг шинэчлэл гэж үзэж байгаа юмуу.Төрийн албыг төрлийн алба болгож олуулаа ах дүү амраг саднаараа дарга даамал болсныг шинэчлэл гэх үү. Олуулаа хууль зөрчин түрэмгийлж байгаа нь шинэчлэл юм уу. Олуулаа өөрсөддөө зориулсан төсөв баталсныг шинэчлэл гэх байж уу. Олуулаа Оюутолгойг гадныханд ашигтай болгосон нь шинэчлэл үү. Олуулаа шорон оронгоор бусдыг дарамталж байгаа нь шинэчлэл ч юмуу. Эмнэлгийн зориулалтаар барьсан ганц барилгыг дарга нарын албан тасалгаа болгох гэж байгаа нь шинэ бодлого юм уу? Ийм олон арван асуултыг эрх баригчдаас иргэд асууж хариулт нэхэж байна. “Шилийн сайн эрс” мөн үү? Ажилтай орлоготой эрх чөлөөт монгол хүнийг бий болгоно гэснээ төрийн албан хаагчдыг хоморголон халж олон хүнийг ажил орлогогүй болгосон нь шинэчлэл юм уу гэх хүн олон байна. Орон нутгийн сонгуулийн дараа төрийн албан хаагчид ажилгүйчүүдийн эгнээнд шилжих нь эрх баригчдын одоогийн үйлдлээс тодорхой харагдаж байгаа юм. Ард иргэдийн дунд ч шинэчлэлийн засгийн газар юмуу, шилийн сайн эрсийн баг юмуу гэх яриа ч хэдийнээ гарч амжжээ.Ийм яриа зүгээр ч нэг гараагүй,хангалттай үндэслэл байгаа нь засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээс харагддаг. Засгийн газрын 19 сайдын дийлэнх нь шинэ цагийн баячууд. Женко Баттулга, Ажнай Бат-Эрдэнэ, Бодийн Лу.Болд гээд Монголын тэргүүн баячууд энэ танхимд багтсан. Ерөнхий сайд Алтанхуяг, Бридж Ганхуяг, фортуна Батбаяр, Залуу Монголын Сономпил, Эрдэнэ, Санжмятав гээд томчууддаа арай хүрэхгүй ч мөн л хөрөнгөлөг, мөнгөлөг сайдууд нэг танхимд чихэлдэж байна. Хөлдөө хэдэн арван мянган долларын гутал өмсөж, бугуйндаа бүхэн бүтэн байшингийн үнэтэй цаг зүүдэг, хувийнхаа онгоцоор тив алгасан нисдэг тэд жирийн ард иргэдийн амьдралыг мэдэх үү? Хамгийн наад захын жишээ гэхэд Өмнөговийн хар алтыг харь гүрэн рүү зөөж хэмжээлшгүй баян Ажнай Бат-Эрдэнэ гэхэд Хонконг,Бээжинд байшин барилгатай, 60 сая долларын үнэтэй усан онгоцтой гэж байгаа. Монголдоо хувийн агаарын хөлөгтэй тэргүүн баян. Харамсалтай Өмнөговийн төлөх 80 тэрбум төгрөгөө луу унжиж, Өмнөговьчууд өнөөдрийг хүртэй таг харанхуйд сууцгаадаг. Тэргүүн баян,таг харанхуй хоёрын зовлон ямар ялгаатайг тэр хүн мэдэхгүй. Тэдний мэддэг тоо нь тэрбумаас цааш. Тийм ч болохоор ард түмнээсээ тасарсан сайдууд тэдний сэтгэлд нийцэхгүй шийдвэр гаргаж, цалин тэтгэврийг нэмэх асуудлыг анхаарлынхаа гадна үлдээж сууна. Саяхан их хурлаар баталсан 2013 оны төсөвт цалин тэтгэврийг нэмэгдүүлэх талаар юу ч тавьсангүй бөгөөд дараа жил ч цалин тэтгэврийг нэмэхгүй гэдгээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдсэн. Бараа бүтээгдэхүүний үнийг барьчихад цалин нэмж яах юм гэж Н.Алтанхуяг хэлээд байгаа. Орон нутгийн сонгуулийн дараа үнээ нэмэх гээд хүлээж ядан байгаа бензин шатахуун бүх юмны үнийг хэнээс ч асуухгүй тодорхойлох тэр цагт харин засгийн газар юу гэх юм бол. Баячуудыг дэмжих бодлоготой, баян сайдуудтай АН-ын Засгийн газар ядуусын зовлонг ойлгох болов уу даа. Нэг итгэж өгөхгүй л байна. Хорин мянган төгрөгний төлөө хонон өнжин дугаарлаж байгаа түмний амьдралыг ойлгох чадвар дутагдаж байгаа хэрнээ “хувьсгалын” мөнгөөр хувийн бизнесээ тэтгэх хүсэл харин Н.Алтанхуягийн танхимын сайд нарт дутагдахгүй бий. Хатуухан хэлэхэд шинэчлэлийн гээд байгаа Засгийн газар шилийн сайн эрсээр дүүрэн байна гэж иргэдийн яриад байгаа нь хоосон бус бодит зүйл. Өмнөх Засгийн газрын хамгийн “мөнгөтэй” яамыг Женко Баттулга толгойлж байсан. Наанаа улс үндэстний эрх ашиг ярьж, хийх ажил их байна хэмээн бачимдсаар ажлаа өгсөн тэрээр үнэндээ бол сайдын албыг саалийн үнээ шиг л эндүүрч байсан нь олон баримтаар ил болсон. Өмнөд хөршөөс тусламж болгон өгөх 300 сая долларыг хувийнхаа компаниар дамжуулах гэж зүтгэж, үүний тулд засгаа нураахад ч бэлэн байсан гэдэг. Бас засгийн газартаа мэдэгдэлгүй, гадаадын аж ахуйн нэгжүүдтэй төмөр замын асуудлаар нууц гэрээ хүртэл хийгээд амжсныг нь хуульзүйн сайд нь илчилж орхисон. Төмөр зам тавих нэрээр Сүхбаатар, Дорнодод түүний ухуулсан шорооны төлөө Монголын төр өнөөдөр хэдэн арван тэрбумын өрөнд орчихоод сууж байна. Ямар ч шийдвэргүй, тооцоогүй газар сэндийлснээс тэр. Өнөөх төмөр зам нь Х.Баттулга сайдын ухуулсан газраар биш өөр чиглэлээр тавигдах болсон гэж учир мэдэх хүмүүс ярьж байна. Хувийн компанийн эзэн хашаандаа юм хийж байгаа бол хамаа байж уу? Гэвч төр төлөөлсөн, салбар хариуцсан сайд ийм дураараа загнаснаас бол Монголын нэр төр гадаадад сэвтэж, дээр нь төсвийн хэдэн тэрбум төгрөгийг салхинд зүгээр л тавиад туучихлаа. Үнэхээр ажил хийх гээд хамтарсан Засгийн нөхдүүд хийлгээгүй юм бол хуучин яамандаа очоод, төмөр замаа барих ажлыг гүйцээх боломж Женко гишүүнд байсан. Гэвч тэрээр өөрийнхөө бизнес хийдэг салбарыг сонголоо. Хувьдаа мах, гурил, талхны үйлдвэртэй хэрнээ тэр салбартаа сайдаар очиж байгаа нь хамгийн түрүүнд хардлага төрүүлэх шалтгаан гэдгийг нэг намынх нь хууль зүйн сайд Х.Тэмүүжин хүртэл хэвлэлд хэлээд авчээ. Өөрөөр хэлбэл Женко Баттулга хуучин ХХААХҮ-ийн яамыг онцолж байгаагийн цаана бизнесээ тэтгэх гэсэн санаархал байна гэж хардах эрх ард түмэнд бий.Бас яамныхаа мэдэлд Төрийн өмчийн хороог авсны цаана МИАТ компанийг хувьдаа авах гэсэн санаархал гэж хүний өөрийн намынхан нь хошуу нийлүүлэн ярих болжээ. “Талх чихэр”, “Мах импекс” гээд улсын үнэ цэнэтэй аж ахуйн нэгж бүхнийг “Ардчилсан холбоо эвсэл”-ийн үед өөрийн болгосон тэрбээр “Монголын баялаг харийнхны, тэр дундаа хятадуудын мэдэлд очлоо” хэмээн бусдаас чанга хашгирдаг хэрнээ Төгрөг нуурын хүрэн нүүрсний орд газрын ашиглалтын лицензийг хятадуудад өгөхөөр нууц гэрээ хийсэн. Энэ бол талх, мах, гурил гээд монгол хүний ходоодыг захирч, үнийг нь хөөрөгдөж суудаг тэрбээр их удалгүй Монголын баялагт эзэн сууж, захирахын эхлэл. Үүгээр ч зогсохгүй 17 чингэлэг спиртийн хэргээс хойш улам ихээр хөлжиж баяжсан энэ хүн Оюутолгой, “Петрочайна” зэрэг гадаадын томоохон компаниудын хятад ажилчдыг оруулж ирдэг “Caml” компанийн эзэн гэх мэдээлэл нэг хэсэгтээ хэвлэлээр гарч л байсан. Төсвийн хөрөнгөөр хийгдэх том тендер болгоныг авдаг компаниудын нэг нь Бодь. Иргэний цахим үнэмлэхнээс эхлээд хэдэн арван тэрбум төгрөгийн өртөгтэй тендерт Лу.Болд сайдын компани байнга шалгардаг. 1998 онд төрийн өмчийн Сэргээн босголт банкийг нэгтгэж, хөл дээрээ боссон Голомт банк, Монголиан эйрлайнс, хүүхдийн парк, Бодь электроникс. Энэ бүхэн Бодь группын, бүр тодруулбал Лу.Болд сайд, гишүүн М.Зоригт нарын өмч. Хүүхдийн паркийн 30 га газар буюу 74 хувь нь Бодь группын мэдэлд байгаа нь тодорхой болсон. Одоо нийслэлий засаг дарга болсон Э.Бат-Үүл баячуудаас газрыг нь хураан авч ядуу иргэдэд хувааж өгнө гэсэн. Эхний ээлжинд Бодийн газрыг өөрийнхөө Оргил рашаан сувиллын дэргэд авсан хоёр га газраа хураалгамаар байна. Э.Бат-Үүлийн хаусны нэг нь гэхэд дор хаяж 600 сая төгрөг гэж хэвлэлээр шуугиж байна. Өчигдөр болсон нийслэлийн чуулганы төлөөлөгчдий хоёр га газрынх нь тухай тодруулахад “бүх” юм хуулийн дагуу” гэж сандарч байгаа нь тэр өөрөө газрын эзэн,бас хэмжээлшгүй баячуудын нэг гэдгээ харуулсан. Засаг,хотгүй орой дээрээ бид олигархуудыг залчихаад сууж байна.Хотын төвд нэг га газар дор хаяж хоёр гурван сая доллар хүрдэг гэж олон нийт ярьдаг. 30 га газрынхаа аравны нэгийг нь зарахад л үнээ олоод авчих ийм наймааг Авилгатай тэмцэх газар яагаад шалгадаггүй юм бол? Авсан эзэд нь Ардчилсан намын томчууд болохоор тэр үү? Орон даяар цацах эрхтэй Боловсрол суваг телевиз ч төрийн мэдлийнх байснаа нэг л мэдэхэд Лу.Болдын халаасанд орсон. АТГ-ын шалгавал зохих бас нэг асуудал энэ. Дээр нь 2004-2008 онд Лу.Болдыг Ашигт малтмалын газрын даргаар ажилласан он жилүүдэд Бодь групп, Голомт банк том орд газрын нэлээд хэдэн лицензтэй болоод авсныг ч хууль хяналтын байгууллага эс анзаарсан дүр эсгэн явсаар байна. Сайд Лу.Болд хэвлэл,мэдээллийн хэрэгслийг ч атгаж байна.Түүний мэдэлд бүх л бүтэн сүлжээ бий. Энэ мэтчилэн шинэчлэлийн гэх Засгийн газрын сайд нарын өмч хөрөнгийг өч төчнөөнөөр нь дурьдаж болно. Хүн өмч хөрөнгөтэй байхад буруу юм байхгүй. Гэхдээ төрөөс хулгай хийж, төсвийн хөрөнгөөр бэл бэнчингээ зузаалсан учраас л Н.Алтанхуягийн танхимын гишүүд онцгүй харагдаад байгаа юм. Баянгол дүүргийн даргаар хэдэн жил ажиллахдаа өнгөтэй өөдтэй газар бүхнийг зарж хөлжсөн нь багадаад Нийгмийн даатгалын хөрөнгөнөөс шомбодсон хэргээр шоронд хүртэл суугаад авсан Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Таван толгойн нүүрсийг Хятадуудад зараад л сууж байдаг Ажнай Бат-Эрдэнэ нарт сайд гэхээс илүүтэй “сайн эр” гэсэн үнэндээ илүү зохино. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч тэднээсээ дутна л гэж үгүй. Тэр өнгөрсөн хугацаанд гурван ч удаа сайдын алба хашсан. Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Сангийн сайд, Тэргүүн шадар сайд. Тэргүүн шадар сайд байхдаа “Мах экспорт” компанийнхаа шугамаар нөөцийн мах бэлтгэж чамгүй их ашиг хүртсэн. Сурагчдыг витаминжуулах болохоор “Хаан жимс” компанийнхнаа чацарганыг шахчихдаг. Мөн “Ардчилсан холбоо эвсэл”-ийн Засгийн газрын үед бүхий л эм, эмнэлгийн байгууллагыг тоног төхөөрөмжөөр хангадаг байсан төрийн өмчит “Эмнэлгийн техник” компанийг өөрийн болгосон. Ингэж эрх мэдлийнхээ аагийг өөрт ашигтайгаар эргүүлж чадсан тэрбээр МУИС-ийн газраас хумсалж байгуулсан “Титаник” баарны эзэн гэдэг нь тодроод байна. Н.Алтанхуяг ерөнхий сайдтай шинэ засгийн газрын зарим гишүүдийнх нь ил мэдэгдэж байгаа хөрөнгөний зах зух нь энэ. Авилгатай тэмцэх газарт мэдүүлдэггүй, ах дүүсийнхээ нэр дээр бүртгүүлсэн хичнээн ч хөрөнгө цаана нь байгааг бүү мэд. Өмнө нь төрд ажилласан туршлагаас нь харвал ерөнхий сайдаасаа эхлээд ард түмний эрх ашгийг биш амин хувийнхаа хэрэгцээг түрүүнд тавьдаг нөхдүүд өнөөдөр засаг барьж байна.Саяхан их хурал таван тэрбум долларын бонд гаргах эрхийг Засгийн газарт өглөө. Монгол улсын бүтэн жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгийг Н.Алтанхуягийн Засгийн газар төсвөөс гадуур зарцуулах нь. Энэ мөнгө хэний халаасруу урсч, хэний компани тендерт ялах нь тодорхой гэж төрийн ордонд ярьж байгаа хүн захаасаа аваад л байна. Чоно махнаас гарна гэж үлгэр хэмээн Монголчууд ярьдаг. Шинэчлэлийн гэх засагт багтсан сайд нарын шунал арилсан гэвэл бас л үлгэр болно биз ээ. |
| Шинэчлэлийн Засгийн газар уу, “шилийн сайн эрс”-ийн баг уу? |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин эЛБЭГЭЭГИЙН СОНГУУЛИЙН ӨМНӨ ДОНГОДОЖ БАЙСАН НЬ ОДООГИЙН БАЙДАЛТАЙ ХЭР НИЙЦЭЖ БАЙГАА ВЭ. БҮГД ХУДАЛЧУУД.
2012-11-22 | 12:51:58 | 202.179.10.150 | |
|
|
|
|
|

Эрэлийн Б.Эрдэнэбат согтуудаа, мөрдөн байцаагч Г.Батболдыг зодсон хэрэг прокурор дээр очоод алга болжээ 15:28 "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
|
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан. »»
|
|
ЦЕГ: Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна 15:14 Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
|
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг »»
|
|
175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ 15:03 Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах
|
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах »»
|
|
“Бэлтэсмөрөн”-гийнхний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа 14:05 Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд
|
Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд »»
|
|
Ачааны автомашин шатаж, жолооч нь амиа алджээ 13:36 Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна. »»
|
|
Хүний эрүүл мэндэд асар хортой, сүлжээний "Herbalife"-ийг Америкийн холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ 13:28 "Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг.
|
"Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг. »»
|
|
Халуун элгэн нутаг дууны үгийн орчуулга, тайлбар 11:45 Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
|
Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ. »»
|
|
Цагаан сарын ёс уламжлал 11:21 Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
|
Хонь цагт идээгээ зас 13.40-15.40 »»
|
|
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ 11:01 Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон
|
Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон »»
|
|
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 10:55 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт »»
|
|
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан 10:32 10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд
|
10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгох вэ? 10:30 2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
|
2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна. »»
|
|
Багшийнхаа нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 10:11 Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн
|
Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн »»
|
|
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ 10:04 Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод
|
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод »»
|
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ 09:53 Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд,
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд, »»
|
|
Х.Болортуяа, Т.Энхжин нар хүрэл медаль хүртэв 09:48 ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын
|
ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын »»
|
|
Н.Учрал: “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөх ажил билээ 09:38 Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм.
|
Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм. »»
|
|
"Babybio" optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа 09:33 АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
|
АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав. »»
|
|
Э.Хүрэлбаатар: Мөрөөдсөн, бодсон, сэтгэсэн, зүтгэсэн, хийж хэрэгжүүлсэн 09:24 “Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа.
|
“Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа. »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна 13:20 Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах
|
Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах »»
|
|
Тэнэгэр говийн тэмээчдийн баяр үргэлжилсээр байна 10:45 Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг
|
Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг »»
|
|
Нийслэлийн нийтийн тээвэрт Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна 14:27 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй” 14:24 Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
|
Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан. »»
|
|
Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
|
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой. »»
|
|
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
|
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм. »»
|
|
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
|
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн »»
|
|
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав 12:42 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
|
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд »»
|
|
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв 12:09 Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
|
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. »»
|
|
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12:08 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 11:38 Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
|
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Осгосон байдалтай нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ 11:09 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 »»
|
|
Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарсан гэв 10:39 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо 10:20 Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
|
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, »»
|
|
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо 10:00 Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
|
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 09:45 Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар
|
Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар »»
|
|
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна 08:58 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” »»
|
|
Тог тасрах үеэр “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв 14:43 "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
|
"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр »»
|
|
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа 14:07 Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
|
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, »»
|
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|