|
|
|
|
Сонгуулийн дараах шинэчлэл бус шийтгэл дүүрэн 100 хоног |
|
|
|
|
|
Сонгуулийн дараах шинэчлэл бус шийтгэл дүүрэн 100 хоног
2012-11-19100 хоног. Энэ бол ердөө гурван сар, дээр нь ганц долоо хоног.
Юм хийж чаддаг хүнд бага биш хугацаа. УИХ-ын сонгуулиас хойш Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Н.Алтанхуяг Засгийн газрыг тэргүүлээд 100 хонох гэж байна. Тэрбээр энэ хугацаанд юу амжуулав? Иргэн Та энэ асуултыг өөртөө тавиад үзээрэй. Ерөнхий сайд иргэн Таныг ажилтай, орлоготой болгохын төлөө шинэчлэлийн бодлогоо чиглүүлнэ гэж амласан. Гэтэл энэ хугацаанд төрийн албыг төрлийн хэлхээ болгон хувиргаж, ажилгүй, орлогогүй монгол хүнийг олноор нь бий болгоход бодитой хувь нэмэр оруулжээ. “Шинэчлэлийн Засгийн газар аль нэг нам, эвсэл, бүлэг хүмүүсийн бус харин Монгол орон, монгол хүн бүрийн ашиг сонирхлын төлөө ажиллана.Бид цөөхүүлээ биш олуулаа, тэрсэлдэж биш тэвчиж, гацааж биш урагшлуулж, хүчээр бус хамтаар зүтгэх болно” гэж Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайдын тамгыг гардах мөчдөө хэлсэн. Гэвч амралтаа багасгаж, ажиллах цагаа уртасгасан хэмээн сурталчлах Ерөнхий сайд Н.Алтанхуяг, түүний тэргүүлдэг Ардчилсан намын шинэчлэлийн бодлого монгол бүрийн төлөө биш нэг намын бүлэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалахад чиглэж байгаа нь нэгэнт тодорхой болжээ. Жилд хоёроос доошгүй удаа сайд нар хилийн чанадад айлчилна гэж амласан ч гадаад томилолтын зардлаа 1.9 тэрбум төгрөгөөр өсгөсөн байна. Засгийн газрын шинэчлэлийн бодлого, УИХ-ын үйл ажиллагаа төрийн ажлыг урагшлуулах бус гацааж, хамтаар бус хүчээр шийддэг шийтгэл болон хувирсныг доорхи баримтаар өгүүлье.
Долдугаар сарын 3. Өвөрхангай аймагт болсон сонгуулийн маргааныг “АПУ” ХК байрладаг Хан-Уул дүүргийн буюу харьяаллын бус шүүх ганцхан хоногийн дотор яаран сандран хэлэлцэж, Ардчилсан намаас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарын талд шийдвэр гаргав. Ард түмний итгэл сэтгэлийг шүүхийн дээрэнгүй шийдвэрээр шийтгэж орхив. Долдугаар сарын 4. СЕХ сонгуулийн дүнг айлтгах тогтоолоос Өвөрхангайд Монгол Ардын Намаас нэр дэвшиж ялалт байгуулсан С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын нэрийг хасч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөн мэдүүлж, ард түмний сонголтыг хулгайлж шийтгэв. Долдугаар сарын 5. Хан-Уул дүүргийн шүүгчийн нэг компанийн эрх ашигт нийцүүлэн гаргасан шийдвэрийн мөрөөр УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардсан Н.Төмөрхүү, С.Чинзориг нар нийслэлийн шүүхэд давж заалдав. Долдугаар сарын 6. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012-2016 оны парламентын анхдугаар чуулган нээснийг зарлав. УИХ-ын сонгуулийн дүнг СЕХ-ны дарга Н.Лувсанжав танилцуулснаар УИХ-ын 70 гишүүн тангараг өргөв. Өвөрхангайчуудын сонголт эрх мэдэлтний өмнө хүчгүйдлээ. Долдугаар сарын 24. Анхдугаар чуулганыг УИХ-ын хамгийн ахмад гишүүн удирдах хуулийн заалттай. Гэтэл анхдугаар чуулганд сөрөг хүчин болох МАН-ын гишүүд оролцоогүй байтал олонхиор хүч түрэн дур мэдэн даргаараа З.Энхболдыг хууль зөрчин томилов. Цөөнхийн дуу хоолойг боомилох, ард түмний 40 хувийн санал парламентын танхимд үнэгүйдэж, парламентын ардчилал устах аюулд хүрэв. Ингэснээр эрх баригчид төрийн машиныг санаатайгаар гацаах, өөрсдийн ашиг сонирхлыг төрийн бодлого, шийдвэр, хууль тогтоомжид хавчуулах эхлэлээ тавилаа. МАН-ын бүлгийг албан ёсоор зарлан мэдээлэхээс УИХ-ын дарга татгалзаж, ард түмний дуу хоолойг хааж шийтгэлээ. Долдугаар сарын 26. Монгол Ардын Намын нэр бүхий гишүүд, иргэдийн төлөөлөл УИХ-ын даргын томилгоо хууль зөрчсөн гэсэн гомдлыг Үндсэн хуулийн Цэцэд хүргүүлэв. Наймдугаар сарын 7. Нийслэлийн Засаг даргаар Э.Бат-Үүл томилогдсоноос хойш нураана, буулгана, хална солино гэсэн үгс “моодонд” оров. Наймдугаар сарын 9. Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг томилогдов. Энэ өдөр УИХ-ын найман байнгын хороог байгуулж, УИХ-ын гишүүдээ хуваарилав. Бүх байнгын хороог 16 гишүүнтэй болгож, цаана нь ердөө гурав, гурван суудлыг Ардын намд үлдээв. Өөрөөр хэлбэл, 16-ын эсрэг цөөнхийн гурван гишүүн ямар ч санал гаргаад хол явахгүй гэсэн үг. Ийнхүү цөөнхийн эрх ашгийг дарангуйлсан, цөөнхийг үл хүндэтгэсэн шийдвэр гаргаж, ард түмнээ шийтгэлээ. Наймдугаар сарын 17. Засгийн газрын бүтцийг 16 яам, 19 сайдтай байхаар өөрчлөв. Яам, агентлагийн нэрийг сольсон нь бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн албан хаагчдыг хоморголон халах бодлогын эхлэл байж. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн хийх ажлаасаа урган гарах ёстой. Гэтэл Ардчилсан намын баримталсан зарчмаар бол хэдэн нам, эвсэл ба хүнд бялуу хүртээх вэ, хэн хэнд тааруулж ямар албан тушаал бий болгох вэ гэдэг байдлаар явагджээ. 44 агентлагийн 28 болгож цөөрүүлсэн гэх боловч Засгийн газрын хуралдаан болгоноор татан буулгасан агентлагуудын оронд улсын өмчит үйлдвэрийн газар байгууллаа. Улсын өмчит үйлдвэрийн газрууд өдөр хоногоор үржсээр байхад ямар юмных нь агентлаг цөөрсөн байх вэ дээ. Наймдугаар сарын 20. 19 сайдын 17-г нь УИХ-ын гишүүдээс томилов. Сайд, гишүүн гэсэн давхар дээлийг тайлна гэж амласан Ерөнхийлөгчийн үг үнэгүйдэв. Ерөнхийлөгчид хэлсэндээ хүрэх, хориг тавих бололцоо байсан ч төрийн тэргүүн эрх үүргээ хэрэгжүүлэхийг хүссэнгүй. Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь УИХ-ын гишүүдээс томилогдох ёстой гэсэн байр сууринаасаа Ардчилсан нам ухарч, ард түмнээрээ тохуурхлаа. Нийслэлийн шүүх Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосноор Ардын намаас нэр дэвшигч Н.Төмөрхүү, С.Чинзориг нар УИХ-ын гишүүний тангараг өргөх бүрэн эрхтэй болов. Наймдугаар сарын 21. Гурван агентлагийг татан буулгаж, 300 албан хаагчийг чөлөөлөхөөр болов. Анхдугаар чуулган хаалтаа хийж, УИХ төрийн залгамж чанарыг хадгалан ажиллах болно гэж З.Энхболд хэлсэн ч амлалтдаа хүрсэнгүй. Өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан ард түмэнд ээлтэй олон шийдвэрийг хөсөр хаяж, ард иргэдээ шийтгэв. Ардчилсан намынхан Төрийн албаны зөвлөлөөс асуухгүй, олон нийтээс айж эмээхгүйгээр төрөл садны хүмүүс, найз нөхөд, танил талаа төрийн албанд шургалуулах үүдээ нээв. Наймдугаар сарын 25. Нийслэлийн автозамын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл зорчих, автомашинуудыг дугаараар нь ангилан явуулах нийслэлийн Засаг даргын шийдвэр гарав. Наймдугаар сарын 27. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал фэйсбүүк хуудас болон www.amarjargal.org блогтоо өнөөгийн улстөрийн амьдралыг 15 сэдэвт хуваан сонирхолтой хэмээн тодотгов. Засгийн газрын шинэ бүтцийг боловсруулахаас эхлээд Монгол Ардын Намын бүлгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа явдал, УИХ-ын даргыг ямар учраас яаран сандран томилсон гэх зэрэг Ардчилсан намын Засгийн газар, бүлгээс хүч түрэн гаргасан шийдвэр бүхний цаана ямар улстөр нуугдаж буйг эрхэм гишүүн илчилжээ. Наймдугаар сарын 29. УИХ-ын ээлжит бус чуулганыг эхлүүлж, орон нутгийн сонгуулийн хуулийг эрх ашигтаа тохируулан засварлахаар улайрч эхлэв. Ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудалд МАН-ын бүлэг байгуулах асуудлыг оруулаагүй гэсэн шалтгаар цөөнхийн эрх ашиг, тус намд саналаа өгсөн ард түмний 40 хувийн дуу хоолойг боомилж шийтгэжээ. Наймдугаар сарын 30. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан чуулганы танхимд ангийн анд У.Хүрэлсүх рүү салаавч гаргаж, шоронд хийлгэнэ хэмээн заналхийлэв. Есдүгээр сарын 3. ЦЕГ-ын даргаар анх удаа цагдаагийн байгууллагад ажиллаж байгаагүй, цагдаагийн гавьяа цолгүй хүнийг томилов. Цагдаагийн байгууллагад халаа сэлгээ хийгээгүй өдөр хоног бараг үлдсэнгүй. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр хичээлээ тараад ээж дүүтэйгээ хөтлөлцөөд явж байсан 12 настай охин барилгын кранд дарагдаж амиа алджээ. Энэ өдрөөс хойш барилгын ослоор цаг бусаар амиа алдсан хүмүүсийн тоо эрс өсөв. Есдүгээр сарын 5. УИХ-ын нэр бүхий гишүүд Оюутолгойн ордыг ашиглах тухай УИХ-ын 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангаж, үр дүнг УИХ-ын аравдугаар сарын 5-ны дотор ирүүлэх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэв. Шаардлагыг дэмжин УИХ-ын нэр бүхий 23 гишүүн гарын үсгээ зуржээ. Есдүгээр сарын 6. Аль ч Засгийн газрын үед дархлаатай ажилладаг яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг ажлаас нь халж, оронд нь түр орлон гүйцэтгэгч гэсэн нэр томъёон дор төрийн албаны дөргүй хүмүүст бялуу хүртээв. Есдүгээр сарын 7. Төрийн албаны зөвлөл Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандан төрийн албанд томилгоо хийхдээ хууль дүрэм мөрдөхийг сануулсан албан бичгийг илгээжээ. Ингэхдээ яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг бөөндөн томилсон шийдвэрээ эргэн харж хуульд нийцүүлэх арга хэмжээ авахыг хүссэн байна. Есдүгээр сарын 10. Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Эх сурвалжийн хэлснээр түүнийг ажлаа өг гэж эрх баригчид дарамталсан гэдэг. Төрийн өндөр албан тушаалтнуудаар өргөдлийг нь дарамтлан бичүүлдэг эрх баригчдын арга барилын анхны бай нь тэр болжээ. “Монгол Ардын Нам бүлэг байгуулж чадахгүй байгаа нь бидэнд тэнгэрээс өгч байгаа хишиг. Тиймээс бүлэггүй байх хугацаанд өөрсдөдөө ашигтай асуудлуудаа хурдхан шийдвэрлэе” гэсэн яриа Ардчилсан намын бүлэг дээр яригджээ. Есдүгээр сарын 12. Олон нийтийн радио, телевиз эрх баригчдын хасар, басар болов. Тус байгууллагын Үндэсний зөвлөлийн гишүүдийг Ардчилсан намын харьяалалтай, энэ намыг тахин шүтдэг хүмүүсээр бүрдүүлэв. Есдүгээр сарын 14. Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргалыг Ардчилсан намын санал болгосноор ерөнхийлөгчөөр томилов. Харамсалтай нь инфляцийн төвшин энэ үеэс өсч эхэлжээ. Орон нутгийн сонгуулийн хуулийг эрх баригчдад ашигтай байдлаар, шөнө дүлээр 16 гишүүний оролцоотойгоор яаран сандран батлав. Ирц бүрдэхгүй байсан ч УИХ-ын дарга З.Энхболдын дарамт шахалтаар Тамгын газрын ажилтнууд ирц бүрдсэн мэтээр тохируулга хийжээ. Парламентын сонгуулийн тогтолцоог орон нутагт тэр чигээр нь хуулбарлаж, аймаг, сум, дүүрэгт намаар талцуулах боломжийг бүрдүүллээ. Анх удаа орон нутгийн сонгуулийг дүн өвлөөр хийхээр болсон учраас малчид малаа бодох уу, сонгуулиа өгөх үү гэсэн ацан шалаанд оржээ. Ойрын хоёр жилд Хөгжлийн банкны таван тэрбум хүртэлх ам.долларын үнэт цаас гаргах эрхтэй болов. Энэ бол улсын бүтэн жилийн төсөв, социализмын үед өрнүүлсэн их бүтээн байгуулалтад зориулсан хөрөнгөтэй дүйцэх хэмжээний мөнгө. Өөрөөр хэлбэл, их өрийн тал хувьтай тэнцэх хөрөнгөөр хяналтгүй Засгийн газар юу хийх гэж байна вэ? Яагаад энэ тухайгаа ил тод тайлагнахгүй, чив чимээгүй сууна вэ? Ингэж асуух эрх ард түмэнд бий. Есдүгээр сарын 18. УИХ-ын ээлжит бус Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталснаар өндөрлөв. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр шинэчлэлийн хэмээх том зорилтоо хэрэгжүүлэхэд хангалтгүй дульхан хөтөлбөр болжээ. Есдүгээр сарын 20. Ардчилсан намын ялалтын бялуунаас АТГ-ынхан хүртэх болов. АТГ-ын Тамгын газрын дарга Ч.Өнөрбаярыг Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхөөр томилов. Мөн АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан нийслэлийн Газрын албаны дарга болжээ. Цагдаагийн экс удирдлагуудын давж заалдсан гомдлыг хэвээр үлдээлээ. Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрладаг найрамдлын бэлгэ тэмдэг болсон Цагаан хаалгыг ИТХ-ын шийдвэргүйгээр буулгажээ. Дараа нь нийслэлийн ИТХ уг хаалгыг буулгах шийдвэрийг нөхөн гаргав. Есдүгээр сарын 22. Засгийн газрын танхим бүрдсэнээс хойш сарын дараа 16 яаманд 17 дэд сайд томилов. Дэд сайдын томилгоо ийнхүү цаг алдсан нь Ардчилсан намын фракцууд, засагт хамтарч буй намуудын хоорондын зөрчил, тэмцлээс болжээ. Есдүгээр сарын 25. Нийслэлийн шүүх МАХН-ын дарга Н.Энхбаярын давж заалдсан гомдлыг хянан хэлэлцэж, ялыг хэвээр үлдээжээ. Есдүгээр сарын 28. УИХ-ын гишүүн С.Бямбацогт Засгийн газраас ямар хууль тогтоомжийг баримтлан төрийн жинхэнэ албан хаагчдыг халж сольж байгаа талаар албан ёсны байр сууриа илэрхийлэхийг шаардаж, Ерөнхий сайд Н.Алтанхуягт асуулга тавьжээ. Уг асуулгын хариуг аравдугаар сарын 25-ны дотор ирүүлж, чуулганы нэгдсэн хуралдаанд биечлэн танилцуулахыг хүссэн ч өнөө хүртэл хариу ирээгүй байна. Аравдугаар сарын 1. УИХ-ын намрын ээлжит чуулган эхэллээ. Намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад МАН-ын бүлэг байгуулах асуудлыг УИХ-ын дарга З.Энхболд оруулаагүй байна. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн хүсэлтээр Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан тушаал гаргаж, аймаг, дүүргүүдийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн 31 даргыг халж, оронд нь түр орлон гүйцэтгэгч томилжээ. УИХ-ын даргын томилгоо хууль бус болсонтой холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд гаргасан иргэдийн гомдлыг хэлэлцэхгүй хав дарж байгаа Үндсэн хуулийн цэцэд хандан итгэл сэтгэлээрээ нэгдсэн залуус шаардлага хүргүүлэв. Аравдугаар сарын 2. Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалтаар нэр дэвших эрхээ аваад байгаа Ардчилсан намын Л.Эрхэмбаяр булхай луйвар хийж эхлэв. Тэрбээр дахин санал хураалт явуулахгүйгээр УИХ-ын гишүүн болчих санаатай шүүхийн хаалга татсаар явна. УИХ-ын гишүүн Ц.Цолмон намаасаа гарч, МАХН-д элссэнээр эвслийн хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж эхлэв. Аравдугаар сарын 4. СЕХ-ны дарга Н.Лувсанжав, Үндэсний аудитын газрын дарга Ч.Раднаа нараар ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг нь өгүүлэв. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагва УИХ-ын даргын томилгоо хууль зөрчсөн талаар МАН-ын гишүүдийн гаргасан гомдлыг хянаад маргаан үүсгэх шаардлагагүй гэж үзжээ. Бүтэн хоёр сарын турш сураг алдарсан Цэц гэнэт нэг өдөр ийм шийдвэр гаргасан нь эрх баригчдын таалалд нийцүүлснийх хэмээн ард олон үзэж байна. Тиймдээ эл гомдлыг хянуулахаар Ардчилсан намын санал болгосноор Цэцийн гишүүн хэмээх өндөр сэнтийд заларсан Т.Лхагвад хуваарилжээ. Аравдугаар сарын 5. СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнг УИХ-ын дарга З.Энхболдын саналаар тус байгууллагын даргаар дэвшүүлэн томиллоо. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн удирдлагатай уулзаж, тус эмнэлгийн өргөтгөлийг Хууль зүйн яам болон прокурорын байгууллагын байр болгох гэж буйгаа дуулгажээ. Тэрбээр эл шийдвэрээ эмнэлгийнхэнд тайлбарлахдаа “Хотын төвийн А зэрэглэлийн бүсэд эмнэлэг байх нь тохиромжгүй. Тиймээс өргөтгөлийн барилгыг Хууль сахиулах байгууллагын цогцолбор болгоно” гэжээ. Эмнэлгийн удирдлагууд сайдын энэ үгийг сонсоод мэл гайхаж хоцорчээ. Сайдын аман шийдвэр эмнэлгийн барилгыг булаан дээрэмдэх оролдлогынх нь эхлэл байв. МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх гээд чадаагүй эвслийнхэн Ардчилсан намтай тохирооо хийсний дүнд түүнийг Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилууллаа. ЦЕГ-ын дарга, 53 настай Б.Билэгт тэтгэврийн насанд хүрсэн хэмээн 50 нас хүрсэн офицер, цагдаа нарыг ажлаас нь чөлөөлөх мэдэгдэл хүргүүлэх болжээ. Аравдугаар сарын 10. Улсын прокурорын газраас мэдээлэл хийж, дахин санал хураалтаар УИХ-ын гишүүнээр сонгогдох нь тодорхой байгаа Баянзүрх дүүр¬гийн Засаг дарга Б.Батзоригийг УМБГ-т шалгах болсноо зарлажээ. Энэ бол орон нутгийн сонгууль угтаж өрсөлдөгчөө унагах гэсэн эрх баригчдын хууль хяналтын байгууллагаар дамжуулан хэрэгжүүлсэн бодлогын нэгээхэн хэсэг нь байлаа. Аравдугаар сарын 13. Дотоод хэргийн их сургуулийг Хууль сахиулах их сургууль болгож, онцгой байдлын харьяанд байгаа Гамшиг судлалын хүрээлэн, аврагч бэлтгэх сургалт арга зүйн төвийг энэ сургуулийн бүтцэд оруулсан нь тус хүрээлэнгийн эрдэмтдийн эсэргүүцэлтэй тулгарав. Аравдугаар сарын 14. “Улаанбаатар” зочид буудлын урд олон жилийг үдсэн В.И.Лениний хөшөөг НИТХ-ын захирамжийн дагуу буулгалаа. Хотын дарга Э.Бат-Үүл зөвхөн энэ хөшөөг л буулгах гэж дарга болсон аятай авирлаж, хөшөөг буулгах үеэр баатарлаг гавьяа байгуулсан “баатар”-ын дүрээр хэвлэлийн хурал хийв. Аравдугаар сарын 16. СЕХ Ч.Содномцэрэн УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Өвөрхангай аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх шийдвэр үйлдэн арынхаа хаалгаар гарч зугтсаар УИХ-ын даргад дүнгээ танилцуулав. Аравдугаар сарын 18. СЕХ хүч түрэн шийдвэр гаргаж, өвөрхангайчуудын сонголтыг уландаа гишгэсний улмаас МАН-ын гишүүд, дэмжигчид Төрийн ордны гадна жагсаж, дотор талд суулт зарлав. Эрх баригчдын хууль бус үйлдлийг эсэргүүцэж, ард олон энэ жагсаалд нэгдсэн байна. Мөн өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын төв талбайд Г.Батхүү, Д.Зоригт нарыг эсэргүүцэж нутгийн ард түмэн жагсчээ. Аравдугаар сарын 19. Хоёр өдөр шаргуу тэмцсэний үр дүнд Ардчилсан намын хүч түрэлтэд Монгол Ардын Нам цэг хатгаж чадлаа. Ингэснээр Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлсэнгүй. Аравдугаар сарын 22. УИХ-ын сонгуулиас хойш улстөрд үүссэн мухардмал байдлаас гарах талаар ямар ч санаачлага гаргаагүй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАН-ын удирдлагуудыг хүлээн авч уулзав. Уулзалтын үр дүнд тэрбээр эрх үүргээ ухамсарласан бололтой УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихаар болжээ. Аравдугаар сарын 23. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Багануурын уурхайд ажиллаж, иргэдэд хямд үнэтэй нүүрс худалдана гэж популист амлалт өгөв. Орон нутгийн сонгууль угтсан түүний энэхүү шийдвэр нийслэлийн утааг бууруулах бодлоготой зөрчилдөж эхэлжээ. Энэ өвөл, тэр байтугай ирэх дөрвөн жилд нийслэлчүүд агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлэх хотод амьдрах нөхцөлийг Засгийн газрын тэргүүн бүрдүүллээ. Аравдугаар сарын 24. Төрийн ордонд суулт зарласан МАН-ын гишүүдийг торгоно гэсэн санаачлагыг УИХ-ын дарга З.Энхболд байнгын хорооны хуралдаанд гаргаж, төрийн тусгай хамгаалалтын албаны ажилчдыг ажлаас нь хална гэж сүрдүүллээ. Цөөнхийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг алхам тутамд нь хавчин хяхах оролдлогыг Ардчилсан намын нөлөө бүхий удирдлагууд төрийн нэр барин хийх болов. Аравдугаар сарын 26. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч төрийн тэргүүн ард түмэндээ амласан ёсоор улстөрд үүссэн мухардмал байдлаас гарах хуулийн төсөл өргөн барив. Гэвч УИХ дахь Ардчилсан намын бүлэг асуудлыг хэлэлцэх цаг нь болоогүй гэсээр хэд хоног хойшлуулав. Аравдугаар сарын 27. Ирэх оны төсөвт цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэх санал оруулж ирсэн нь хэлэлцүүлгийн явцад тодорхой болсны дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Зүй нь төсвийн төсөлд ямар санал тусгасныг УИХ-д өргөн барихдаа огт мэдээгүй Ерөнхий сайд Н.Алтанхуяг эрх үүргээ ухамсарлаж өөрөө огцрох ёстой байлаа. Аравдугаар сарын 29. Боловсролын байгууллагын багш, ажилчдын дунд хүлээлт үүсгэсэн тэтгэмжийн тухай хуулийн төсөл батлагдав. Төсөвт суулгасан мөнгө хүрэлцэхгүй гэсэн шалтгаанаар эрх баригчдын золтой л хасчихаагүй эл тэтгэмжийн сөрөг хүчний хүчтэй шүүмжлэл, хяналтын үр дүнд эзэндээ очиход бэлэн болжээ. Аравдугаар сарын 30. Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян Н.Энхбаярын хэрэгт холбоотой дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг олон улсад эрэн сурвалжлах ажиллагааг зогсоохыг хүссэн захидлыг интерполд илгээсэн нь эвслийн Засгийн газарт ямар гээчийн нөхөд ажиллаж байгааг олон түмэнд илчиллээ. Намынхаа эрх ашгийг төрийн дээр залсан Э.Эрдэнэжамъян гэгч ичих нүүргүй нөхрийг огцруулахгүй байхыг бодоход Н.Алтанхуягийн Засгийн газар түүний хууль бус үйлдэлтэй эвлэрсний баталгаа юм. Арваннэгдүгээр сарын 1. Анхны Үндсэн хуулиа тунхаглан баталсан бахархалт өдрийг жилийн бүр ёслон тэмдэглэдэг уламжлал үгүй болгож, арваннэгдүгээр сарын 26-ны өдөр бүх нийтээр амардаг байсныг болиулав. Хөшөөтэй тэмцэж, баяр ёслолыг үгүйсгэдэг энэ Засгийн газрын үед ард түмэн баярлаж хөөрөх ч эрхгүй болох нь ээ. Арваннэгдүгээр сарын 2. Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, өрхийн хэрэглээний нүүрсний үнийг бууруулахаар Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн ажлынхаа талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав. Тэрбээр уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 248 тэрбум төгрөг төсөвлөсний 87 тэрбумыг нь махны нөөц бүрдүүлэхэд, 61 тэрбумыг нь гурилын үнэ тогтворжуулахад, 100 тэрбумыг нь зоорь агуулах нэмэгдүүлэхэд зориулахаар шийджээ. Гэтэл махны бизнесийн дийлэнх хувийг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Мах маркет”, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын “Мах импекс” компани атгадаг шүү дээ. Тэгэхээр үнийн хөөрөгдлөөс сэргийлэх нэрийдлээр хувийн компанийнхаа бизнесийг төрийн мөнгөөр ивээн тэтгэхээр Ерөнхий сайд танхимын гишүүдтэйгээ сэтгэл шулууджээ. Арваннэгдүгээр сарын 3. Х.Тэмүүжин сайд санасандаа хүрэв. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталийг хоёрыг нэгтгэн Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг болгох шийдвэрийг Засгийн газраар гаргууллаа. Төсвийн 10.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт салхинд хийслээ. Эмнэлгийн А корпусын 3-6 давхрыг Улсын ерөнхий прокурорын газарт, А корпусын бусад давхар болон Б корпусыг бүхэлд нь ХЗЯ-нд бэлэглэв. Арваннэгдүгээр сарын 6. Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхэлж буйтай зэрэгцэн төрийн мөнгөөр намаа сурталчлахаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг орон нутгийн зүг хүлгийн жолоо залав. Арваннэгдүгээр сарын 7. Орос ах нар шатахууны экспортын үнээ нэмсний улмаас манай улсад бензиний үнэ нэмэгдэх нөхцөл бүрдэв. ШТС-уудын шатахууны түгээлт саарч, бензин ховордох энэ мөчтэй зэрэгцэн Засгийн газар шатахуун импортлогчдод 120 сая ам.долларын зээл олгож, гал унтраах арга хэмжээ авч, сонгуулийн сурталчилгааныхаа пиар болгов. Гэсэн хэдий ч орон нутгийн сонгуулийн дараа шатахууны үнэ нэмэгдэнэ гэдэгт мөрийцсөн алдахгүй биз ээ. Арваннэгдүгээр сарын 8. 2013 оны төсөв эрх баригчдад ээлтэй, иргэдэд халтай болжээ. Ерөнхий сайд 50 тэрбум төгрөг захиран зарцуулах эрхийг халааслав. Ирэх оны төсвийг сөрөг хүчин буюу МАН-ын бүлгийг албан ёсоор байгуулахгүй байсаар баталлаа. Ирэх онд төрийн албан хаагчдын цалин, өндөр настны тэтгэвэр, халамж хүртдэг хүмүүсийн тэтгэмжийг нэмэхгүй гэж ард түмнээ шийтгэлээ. Арваннэгдүгээр сарын 10. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчийг жинхэнэ бие сэтгэлээрээ амсаж яваа Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн ажилчид Сүхбаатарын талбайд Засгийн газрын хууль бус шийдвэрийг эсэргүүцэж жагсав. Арваннэгдүгээр сарын 12. УИХ-ын дарга З.Энхболд орон нутгийн сонгуулийн сурталчилгаа идэвхжиж буйтай энэ үеийг тохиолдуулан орон нутагт ажиллахаар морджээ. Арваннэгдүгээр сарын 21. Цадигаа алдсан эрх баригчдад хариуцлага тооцох өдөр.
Н.Бүрэн |
Сонгуулийн дараах шинэчлэл бус шийтгэл дүүрэн 100 хоног |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
"Apple" компанийн "iCloud" үйлчилгээг урхи гэв 17:20 "Apple" компани "iCloud" үйлчилгээгээрээ дамжуулан сая сая хэрэглэгчийг урхинд оруулсан гэж Их Британи үзжээ.
|
"Apple" компани "iCloud" үйлчилгээгээрээ дамжуулан сая сая хэрэглэгчийг урхинд оруулсан гэж Их Британи үзжээ. »»
|
|
Маргааш зах, худалдааны төвүүд өөрсдийн цагийн хуваарийн дагуу ажиллана 16:43 Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр 2024 оны 11 дүгээр сарын 26-нд
|
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр 2024 оны 11 дүгээр сарын 26-нд »»
|
|
Монгол сагсчид оюутны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 16:37 БНХАУ-ын Шямэнь хотод 3х3 сагсан бөмбөгийн Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 22-24-нд болов.
|
БНХАУ-ын Шямэнь хотод 3х3 сагсан бөмбөгийн Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 22-24-нд болов. »»
|
|
Зул өргөх ёсон түүний утга учир 13:02 Гол, нуурын мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул мөсөн дээгүүр зорчихгүй байж, мөс цөмрөх эрсдэлээс өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг анхааруулж байна
|
Гол, нуурын мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул мөсөн дээгүүр зорчихгүй байж, мөс цөмрөх эрсдэлээс өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг анхааруулж байна »»
|
|
Бага насныхан богино хугацаанд хатгалгаагаар хүндэрдэг синцитиал вирусээр халдварлаж байна 12:15 Томуу, томуу төст өвчин 11-р сараас идэвхжиж, 12, 1, 2-р сард өвчлөл оргил үедээ хүрдэг. Бага насны хүүхдийг томуугийн
|
Томуу, томуу төст өвчин 11-р сараас идэвхжиж, 12, 1, 2-р сард өвчлөл оргил үедээ хүрдэг. Бага насны хүүхдийг томуугийн »»
|
|
Зам тээврийн ноцтой осол гарч, 7 хүн амиа алдаж, нэг иргэн эмнэлэгт хүргэгджээ 12:10 Дорнод аймагт гарсан харамсалтай ослын талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.
|
Дорнод аймагт гарсан харамсалтай ослын талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. »»
|
|
О.Алтангэрэл: 2018 онд төрсний гэрчилгээний хавтасны загварыг ШИНЭЧИЛСЭН 12:06 Энэ сарын 19-нд “Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн
|
Энэ сарын 19-нд “Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн »»
|
|
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна 11:03 Зулын 25-ны их дүйчэн өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 25-нд тохиох гэж байна.
|
Зулын 25-ны их дүйчэн өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 25-нд тохиох гэж байна. »»
|
|
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо 10:57 Монгол хүн дэлхийн аль ч улс оронд эх орныхоо нэрийг өндөрт өргөн ирдэг билээ. Үүний тод жишээ болж Монголын үндэсний
|
Монгол хүн дэлхийн аль ч улс оронд эх орныхоо нэрийг өндөрт өргөн ирдэг билээ. Үүний тод жишээ болж Монголын үндэсний »»
|
|
Улс тунхагласны баяраар дараах хилийн боомтууд амарна 10:20 Арваннэгдүгээр сарын 26-ны өдөр буюу ирэх Мягмар гаригт Улс тунхагласны баярын өдөр тохиож буй.
|
Арваннэгдүгээр сарын 26-ны өдөр буюу ирэх Мягмар гаригт Улс тунхагласны баярын өдөр тохиож буй. »»
|
|
Сэрэмжлүүлэг: Айлын нам даралтын зуух буудаж, гал гарчээ 13:20 Өнгөрсөн 24 цагт ахуйн гал түймрийн дөрвөн дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс сэрэмжлүүлэн онцлоход, Өвөрхангай аймаг,
|
Өнгөрсөн 24 цагт ахуйн гал түймрийн дөрвөн дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс сэрэмжлүүлэн онцлоход, Өвөрхангай аймаг, »»
|
|
ЦЕГ: Урсгал сөрсөн автомашин ДХИС-д бүртгэлтэй машин 10:29 Энэ оны 11 дүгээр сарын 22-ны өдөр цахим орчинд "Цагдаагийн машинаар урсгал сөрж яваад эхнэр хүүхдээ ажил, сургууль
|
Энэ оны 11 дүгээр сарын 22-ны өдөр цахим орчинд "Цагдаагийн машинаар урсгал сөрж яваад эхнэр хүүхдээ ажил, сургууль »»
|
|
Сансраас ч харагдах хамгийн том шүрэн арлыг илрүүлэв 22:54 Сансар огторгуйгаас ч харагдах дэлхийн хамгийн том шүрэн арлыг Соломоны арлуудаас илрүүлжээ. 300-500 жилийн турш
|
Сансар огторгуйгаас ч харагдах дэлхийн хамгийн том шүрэн арлыг Соломоны арлуудаас илрүүлжээ. 300-500 жилийн турш »»
|
|
Дэлхийн улс орнууд яагаад "Тик Ток"-ыг хориглодог вэ 22:44 Австрали улсын Засгийн газар 16-аас доош насны хүүхдүүд сошиал медиа ашиглахыг хориглох хуулийн төслийг санаачилсан байна.
|
Австрали улсын Засгийн газар 16-аас доош насны хүүхдүүд сошиал медиа ашиглахыг хориглох хуулийн төслийг санаачилсан байна. »»
|
|
“Зулын 25”-ны өдөр гал тахих ёслолын үеэр Монгол хэлээр ном хурна 22:42 Өвлийн тэргүүн сарын билгийн 25 буюу "Зулын-25"-ны Их дүйчин өдөр энэ сарын 25-нд тохиож байна. Энэ өдрийг угтан
|
Өвлийн тэргүүн сарын билгийн 25 буюу "Зулын-25"-ны Их дүйчин өдөр энэ сарын 25-нд тохиож байна. Энэ өдрийг угтан »»
|
|
Уушгийг шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа робот хийжээ 21:17 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /TASS/. Америкийн мэс засалчид уушгины архаг бөглөрөлт өвчтэй
|
НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /TASS/. Америкийн мэс засалчид уушгины архаг бөглөрөлт өвчтэй »»
|
|
Дэлхийн цэнгэг усны хэмжээ эрс буурч байна 12:31 АНУ, Их Британи, Швейцар, Францын эрдэмтдийн хамтарсан баг 2014 оноос хойш дэлхий дээрх цэвэр усны хэмжээ огцом
|
АНУ, Их Британи, Швейцар, Францын эрдэмтдийн хамтарсан баг 2014 оноос хойш дэлхий дээрх цэвэр усны хэмжээ огцом »»
|
|
Хөгжлийн банк өрөнд хураагдсан 17 обьектийг 50 хувь хямдруулж, дуудлагаар худалдана 12:22 Хөгжлийн банкны зээлийн өр төлбөр барагдуулах ажиллагааны хүрээнд Өмнөговь аймагт байрлах 17 үл хөдлөх хөрөнгө, нэг
|
Хөгжлийн банкны зээлийн өр төлбөр барагдуулах ажиллагааны хүрээнд Өмнөговь аймагт байрлах 17 үл хөдлөх хөрөнгө, нэг »»
|
|
Цаг агаарын байдал муудаж, хүйтэрнэ 11:40 Арваннэгдүгээр сарын 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар
|
Арваннэгдүгээр сарын 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар »»
|
|
Монголчууд англи хэлний ур чадвараар дэлхийд 84-т эрэмбэлэгдэв 11:04 Швейцарьт төвтэй "Education First" олон улсын боловсролын компани 2011 оноос хойш жил бүр англи хэлний түвшин тогтоох
|
Швейцарьт төвтэй "Education First" олон улсын боловсролын компани 2011 оноос хойш жил бүр англи хэлний түвшин тогтоох »»
|
|
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа ЗУРГААН дүүргийн хүүхдийн эмнэлэг 10:45 Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт идэвхжлийн түвшинд буюу алаг цоог дэгдэлтийн үед хүрээгүйг тогтоожээ.
|
Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт идэвхжлийн түвшинд буюу алаг цоог дэгдэлтийн үед хүрээгүйг тогтоожээ. »»
|
|
Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна 10:31 Улаанбаатар хот орчим: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.
|
Улаанбаатар хот орчим: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. »»
|
|
Өнөөдөр бүлэг, чуулганаар ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 10:29 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөв болон хамт баталсан хуулиудад бүхэлд нь хориг тавьсан.
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөв болон хамт баталсан хуулиудад бүхэлд нь хориг тавьсан. »»
|
|
Жүжигчин Сон Жүн Ги, Кэйти Луиз Саундерс нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авлаа 10:00 Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Сон Жүн Ги болон Кэйти Луиз Саундерс нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан байна.
|
Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Сон Жүн Ги болон Кэйти Луиз Саундерс нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан байна. »»
|
|
Аляскийн Үткиагвик хотод нэгдүгээр сар болтол нар мандахгүй 09:57 Америкийн хамгийн хойд хэсэгт орших хот буюу Аляскийн Үткиагвик хот /хуучнаар Барроу/ "туйлын шөнө"-д шилжжээ.
|
Америкийн хамгийн хойд хэсэгт орших хот буюу Аляскийн Үткиагвик хот /хуучнаар Барроу/ "туйлын шөнө"-д шилжжээ. »»
|
|
В.В.Путин: Орос биш, гагцхүү Америк олон улсын аюулгүй байдлыг зөрчиж байна 09:56 ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдэл хийжээ. Тэрээр мэдэгдэлдээ: " ОХУ-ын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, нийт иргэд,
|
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдэл хийжээ. Тэрээр мэдэгдэлдээ: " ОХУ-ын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, нийт иргэд, »»
|
|
"IHC койны хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна" 09:51 УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өчигдрийн /2024.11.19/ хуралдааны үеэр Санхүүгийн зохицуулах хорооны
|
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өчигдрийн /2024.11.19/ хуралдааны үеэр Санхүүгийн зохицуулах хорооны »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Та НӨАТ-ын сугалааны азтан боллоо” гэсэн мессэж Кибер халдлагын фишинг төрлийн нэг хэлбэр юм 16:54 Одоогийн байдлаар Монголд 12 төрлийн кибер халдлага бүртгэгдээд байна. Үүнээс хувь хүн рүү чиглэсэн фишинг, албан
|
Одоогийн байдлаар Монголд 12 төрлийн кибер халдлага бүртгэгдээд байна. Үүнээс хувь хүн рүү чиглэсэн фишинг, албан »»
|
|
Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 13:37 Канад улсад пара гүйлтийн цанын Америк тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд болж
|
Канад улсад пара гүйлтийн цанын Америк тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд болж »»
|
|
"ДУЛААН БАЙШИН, ТУХТАЙ АМЬДРАЛ" төслийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна 12:58 Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ нь Бодь Пропертийз ХХК-ийн санхүүжилтээр “ДУЛААН БАЙШИН, ТУХТАЙ АМЬДРАЛ” төслийг хэрэгжүүлэх гэж байна.
|
Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ нь Бодь Пропертийз ХХК-ийн санхүүжилтээр “ДУЛААН БАЙШИН, ТУХТАЙ АМЬДРАЛ” төслийг хэрэгжүүлэх гэж байна. »»
|
|
Н.Энхбаяр: Мөнгө нь бэлэн болоогүй, ажиллах хүчээ хаанаас авахаа ч мэдэхгүй төслүүдийг эхлүүлээд байна 09:48 Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.
|
Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа. »»
|
|
"Жокер" киноны үргэлжлэлийг "Хамгийн муу кино" гэжээ 09:38 "Joker: Folie à Deux" кинонд Arkham Asylum-ийн хамгаалагчийн дүрд тоглосон инээдмийн жүжигчин Тим Диллон саяхан
|
"Joker: Folie à Deux" кинонд Arkham Asylum-ийн хамгаалагчийн дүрд тоглосон инээдмийн жүжигчин Тим Диллон саяхан »»
|
|
С.Шаарийбуу: Охины минь хэрэгт Монголын улстөрч, нэр бүхий хүмүүс оролцсон 09:35 "Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол болж байна.
|
"Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол болж байна. »»
|
|
"Гадаргын уснаас хүний өтгөнөөс гарч ирдэг 4 төрлийн гэдэсний савханцар нян илэрсэн" 09:31 Усны газраас Туул голд хийсэн шинжилгээний хариу, ус савлан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн шинжилгээний тайланг
|
Усны газраас Туул голд хийсэн шинжилгээний хариу, ус савлан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн шинжилгээний тайланг »»
|
|
Сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна 09:23 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх онцлогтой болгосон.
|
2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх онцлогтой болгосон. »»
|
|
Хогийн цэгт хаягдсан 142 ширхэг “төрсний гэрчилгээ” гэх бичиглэл бүхий хавтсыг хураан авчээ 13:00 Олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний
|
Олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний »»
|
|
Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон эмэгтэйг 12 жилийн дараа авчирлаа 12:55 2012 онд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон Н-ийг 12 жилийн дараа эх орондоо авчрах ажиллагааг Монгол Улсын
|
2012 онд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон Н-ийг 12 жилийн дараа эх орондоо авчрах ажиллагааг Монгол Улсын »»
|
|
Загварын төгс шийдэл-Капсул хувцасны шүүгээ 12:49 Хамгийн сайн загвар бол аль болох бага хувцас хэрэглэлийг хэлнэ. Цөөхөн боловч чанартай хувцас хэрэгсэл гэдгийг Германы
|
Хамгийн сайн загвар бол аль болох бага хувцас хэрэглэлийг хэлнэ. Цөөхөн боловч чанартай хувцас хэрэгсэл гэдгийг Германы »»
|
|
Dota2-ын шигшээ багуудын ДАШТ-д Монголын баг 4-т орлоо 11:21 #Dota2 "IESF World Esports Championship 2024" тэмцээнд "Cadis" дасгалжуулагчтай Монголын баг дөрөвдүгээр байр эзэлж 10,000$ авлаа.
|
#Dota2 "IESF World Esports Championship 2024" тэмцээнд "Cadis" дасгалжуулагчтай Монголын баг дөрөвдүгээр байр эзэлж 10,000$ авлаа. »»
|
|
Хутга шидэлтийн тамирчин Б.Амарбаясгалан дэлхийн аваргаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ 10:12 Беларусын нийслэл Минск хотноо арваннэгдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд дэлхийн аварга шалгаруулах спортын хутга
|
Беларусын нийслэл Минск хотноо арваннэгдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд дэлхийн аварга шалгаруулах спортын хутга »»
|
|
Төрийн ордон руу бие нэвт гэрэлтсэн хувцастай орохыг хориглоно 10:12 УИХ-ын Тамгын газраас Төрийн ордонд нэвтрэх тусгай журам болон Төрийн ордонд баримтлах дэг журмын төслийг
|
УИХ-ын Тамгын газраас Төрийн ордонд нэвтрэх тусгай журам болон Төрийн ордонд баримтлах дэг журмын төслийг »»
|
|
Дональд Трамп цагаачдыг Америкаас гаргахын тулд Онцгой дэглэм тогтооно 10:09 АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах
|
АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах »»
|
|
Microsoft робот техник, хиймэл оюуны лабораторио Японд нээжээ 21:06 ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /NHK/. Технологийн салбарт тэргүүлэгч Америкийн “Microsoft” компани робот
|
ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /NHK/. Технологийн салбарт тэргүүлэгч Америкийн “Microsoft” компани робот »»
|
|
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах захирамж гарчээ 15:22 Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах хотын дарга Х.Нямбаатарын захирамж албажиж гарчээ. “Дүнжингарав"
|
Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах хотын дарга Х.Нямбаатарын захирамж албажиж гарчээ. “Дүнжингарав" »»
|
|
"4 хүртэлх насны хүүхдүүд уушгины хатгаагаар өвчилж байна" 13:58 ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач Д.Оюунгэрэл:
|
ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач Д.Оюунгэрэл: »»
|
|
Дараагийн 10 жилд хөрөнгө оруулалтын багцдаа заавал байлгах хэрэгсэл нь Алт уу? "Bitcoin" уу? 13:54 2025 оны 12 дугаар сар гэхэд унц нь 3000 ам.доллар хүрэх тул “Алт л ав” гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид онцолж байна.
|
2025 оны 12 дугаар сар гэхэд унц нь 3000 ам.доллар хүрэх тул “Алт л ав” гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид онцолж байна. »»
|
|
“Усанд яваад ирье” гэж гараад сураггүй алга болсон хүүг цахим тоглоомын газраас олж ар гэрт нь хүлээлгэн өгчээ 12:09 Энэ оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ “Усанд яваад
|
Энэ оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ “Усанд яваад »»
|
|
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, ДУЛААН БАЙНА 11:00 Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.
|
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. »»
|
|
Г.Жамц мөнгөн медаль авснаар ДАШТ-нээс 4 дэх медиалаа хүртлээ 10:42 Г.Жамц мөнгөн медаль авснаар ДАШТ-нээс 4 дэх медиалаа хүртлээ.
|
Г.Жамц мөнгөн медаль авснаар ДАШТ-нээс 4 дэх медиалаа хүртлээ. »»
|
|
Дүүжин тээврийн эхний чиглэлийг ирэх онд ашиглалтад оруулна 10:39 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх »»
|
|
|
В.В.Путин: Украины дайн дэлхийн мөргөлдөөн болж ширүүсэж байна 10:23 Ерөнхийлөгч Владимир Путин АНУ, Их Британи Украинд өөрсдийнх нь зэвсгийг ашиглан ОХУ-д цохилт өгөхийг зөвшөөрсний
|
Ерөнхийлөгч Владимир Путин АНУ, Их Британи Украинд өөрсдийнх нь зэвсгийг ашиглан ОХУ-д цохилт өгөхийг зөвшөөрсний »»
|
|
Дэлхийн улс орнууд яагаад "Тик Ток"-ыг хориглодог вэ 22:44 Австрали улсын Засгийн газар 16-аас доош насны хүүхдүүд сошиал медиа ашиглахыг хориглох хуулийн төслийг санаачилсан байна.
|
Австрали улсын Засгийн газар 16-аас доош насны хүүхдүүд сошиал медиа ашиглахыг хориглох хуулийн төслийг санаачилсан байна. »»
|
|
Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 12:20 ХААГ, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /Anadolu/. Хааг хот дахь Олон улсын эрүүгийн шүүх /ОУЭШ/ Израилын Ерөнхий
|
ХААГ, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /Anadolu/. Хааг хот дахь Олон улсын эрүүгийн шүүх /ОУЭШ/ Израилын Ерөнхий »»
|
|
В.В.Путин: Орос биш, гагцхүү Америк олон улсын аюулгүй байдлыг зөрчиж байна 09:56 ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдэл хийжээ. Тэрээр мэдэгдэлдээ: " ОХУ-ын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, нийт иргэд,
|
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдэл хийжээ. Тэрээр мэдэгдэлдээ: " ОХУ-ын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, нийт иргэд, »»
|
|
С.Лавров: Оросын нутагт ATACMS-аар цохилт өгсөн нь дайныг өргөжүүлэх гэсний дохио 17:31 МОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /DW/. Украины Зэвсэгт хүчин ATACMS пуужингаар Брянск мужид цохилт
|
МОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /DW/. Украины Зэвсэгт хүчин ATACMS пуужингаар Брянск мужид цохилт »»
|
|
Дональд Трамп цагаачдыг Америкаас гаргахын тулд Онцгой дэглэм тогтооно 10:09 АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах
|
АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах »»
|
|
Дайныг зогсоох Трампын амлалт биелэх магадлал 19:20 Хэрвээ би ерөнхийлөгчөөр сонгогдвол Орос-Украины дайныг ердөө 24-хөн цагийн дотор зогсооно, энэ бол тун амархан, би
|
Хэрвээ би ерөнхийлөгчөөр сонгогдвол Орос-Украины дайныг ердөө 24-хөн цагийн дотор зогсооно, энэ бол тун амархан, би »»
|
|
Галт зэвсгийн халдлага гарч, 2 хүн нас баржээ 12:52 Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна.
|
Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна. »»
|
|
Энэтхэгт дуунаас хурдан пуужинг амжилттай туршжээ 12:42 ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт
|
ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт »»
|
|
Оросын нутгийн гүнд Америкийн зэвсгээр цохилт өгөхийг зөвшөөрчээ 12:37 ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /VOA/. Америкийн зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт
|
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /VOA/. Америкийн зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт »»
|
|
Трамп дахин сонгогдсоноор Хятад, Тайваньтай харилцах харилцаанд ямар өөрчлөлт гарах вэ 12:30 БНХАУ-ын дарга Ши Жиньпин пүрэв гарагт Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Дональд Трампад мэндчилгээ дэвшүүлэхдээ
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин пүрэв гарагт Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Дональд Трампад мэндчилгээ дэвшүүлэхдээ »»
|
|
Meta-г 798 сая еврогоор торгоно 11:50 БРЮССЕЛЬ, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /DW/. Цахим зар сурталчилгааны зах зээл дэх өрсөлдөөний тухай
|
БРЮССЕЛЬ, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /DW/. Цахим зар сурталчилгааны зах зээл дэх өрсөлдөөний тухай »»
|
|
2024 онд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт рекорд тогтооно 10:40 Дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 2024 онд шинэ рекорд тогтоох төлөвтэй байгаа гэдгийг эрдэмтэд өнөөдөр /2024.11.13/ анхааруулсан байна. “The Global Carbon Budget” нэртэй тайланд бичсэнээр энэ онд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 41.6 тэрбум тонн хүрэх төлөвтэй байгаа юм. Өнгөрсөн жил дэлхийн орнууд 40.6 тэрбум тонн нүүрсхүчлийн хий ялгаруулсан гэх тооцоо бий. Энэхүү тайлан Азербайжан улсад болж байгаа НҮБ-ын цаг уурын асуудлаарх бага хуралтай зэрэгцэн нийтлэгдлээ. Ялгаруулалтын дийлэнх хувийг нүүрс, газрын тос, байгалийн хий шатааснаас үүдэлтэй юм.
|
Дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 2024 онд шинэ рекорд тогтоох төлөвтэй байгаа гэдгийг эрдэмтэд өнөөдөр /2024.11.13/ анхааруулсан байна. “The Global Carbon Budget” нэртэй тайланд бичсэнээр энэ онд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 41.6 тэрбум тонн хүрэх төлөвтэй байгаа юм. Өнгөрсөн жил дэлхийн орнууд 40.6 тэрбум тонн нүүрсхүчлийн хий ялгаруулсан гэх тооцоо бий. Энэхүү тайлан Азербайжан улсад болж байгаа НҮБ-ын цаг уурын асуудлаарх бага хуралтай зэрэгцэн нийтлэгдлээ. Ялгаруулалтын дийлэнх хувийг нүүрс, газрын тос, байгалийн хий шатааснаас үүдэлтэй юм. »»
|
|
БНХАУ-д цугларсан хүмүүс руу жолооч машинтай орсны улмаас 35 хүн амь үрэгджээ 10:37 БНХАУ-ын өмнөд хэсэгт оршдог Жухай хотод байрладаг спортын төвд нэгэн жолооч машинтайгаа цугларсан хүмүүс рүү орсны
|
БНХАУ-ын өмнөд хэсэгт оршдог Жухай хотод байрладаг спортын төвд нэгэн жолооч машинтайгаа цугларсан хүмүүс рүү орсны »»
|
|
Пакистаны утааг сансраас харж болохуйц хэмжээнд хүрчээ 14:43 Пакистаны зүүн хэсэг, Энэтхэгийн хойд хэсгийг өнгөрсөн сараас эхлэн өтгөн хорт утаа бүрхсэн бөгөөд энэ нь сансраас харж болохуйц хэмжээнд хүрчээ.
|
Пакистаны зүүн хэсэг, Энэтхэгийн хойд хэсгийг өнгөрсөн сараас эхлэн өтгөн хорт утаа бүрхсэн бөгөөд энэ нь сансраас харж болохуйц хэмжээнд хүрчээ. »»
|
|
Ш.Ишиба Японы Ерөнхий сайдаар дахин томилогджээ 12:31 ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /NHK/. Японы парламент даваа гарагт Шигэрү Ишибаг 103 дахь Ерөнхий
|
ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /NHK/. Японы парламент даваа гарагт Шигэрү Ишибаг 103 дахь Ерөнхий »»
|
|
Японы Засгийн газрын сайд нар өнөөдөр огцрох өргөдлөө өгчээ 19:19 Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба өнөөдөр /2024.11.11/ танхимын нийт бүрэлдэхүүнийхээ хамт парламентын санал
|
Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба өнөөдөр /2024.11.11/ танхимын нийт бүрэлдэхүүнийхээ хамт парламентын санал »»
|
|
Австралийн далайд хөлөг онгоцноос унасан иргэнийг 19 цагийн дараа амьд мэнд олжээ 11:35 Австралийн эргийн ойролцоо ачаа тээврийн хөлөг онгоцноос унаж далайд 19 цаг болсон эрийг загасчид олж аварчээ.
|
Австралийн эргийн ойролцоо ачаа тээврийн хөлөг онгоцноос унаж далайд 19 цаг болсон эрийг загасчид олж аварчээ. »»
|
|
Америкийн хөрөнгийн зах зээлийн индекс, доллар, биткоины ханш өслөө 13:15 ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /CNN/. Мягмар гарагт болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд
|
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /CNN/. Мягмар гарагт болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд »»
|
|
Камала Харрис: Ардчиллын гол зарчим нь сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөх 09:40 АНУ-ын Ерөнхийлөгч сонгууль энэ сарын 5-ны өдөр болж, 47 дахь Ерөнхийлөгчөөр Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп сонгогдсон.
|
АНУ-ын Ерөнхийлөгч сонгууль энэ сарын 5-ны өдөр болж, 47 дахь Ерөнхийлөгчөөр Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп сонгогдсон. »»
|
|
|
|