|
|
|
|
Хэлбэр ба агуулга буюу “хэлбэрдэгч”-дийн эрин үе |
|
|
|
|
|
Хэлбэр ба агуулга буюу “хэлбэрдэгч”-дийн эрин үе
2012-11-17Хэлбэр, агуулгын талаар хичээл заалгаж, сүйд болж байснаа одоо лав санадаггүй юм. Гэхдээ эдгээр нь тус тусдаа явбал хичнээн агуу хэлбэр, ямар ч мундаг агуулга байгаад утгаа алддаг, урагшилдаггүй талаар ойлголтыг хаанаас ч юм олоод авчихжээ. Буруу ч юм уу, зөрүү ч юм уу ёстой бүү мэд. Гэхдээ агуулгагүй хэлбэр амь бөхтэй, амьтан хуураад л өөрөө амьдраад байх магадлал өндөртэй. Харин хэлбэргүй агуулга нас богинотой, өөртөө гайтай ч өрөөлд тустай байдаг бололтой юм. Ялангуяа аугаа их хэлбэрдэгч нарт бөөн тусыг хүргэдэг аж. Энэ цагийн сод нээлтүүдийг хийгч Никола Тесла, Томас Эдисон хоёр энэхүү хэлбэр, агуулгын тодхон жишээ ажгуу. Гэрлийн шил, цахилгаан гүйдлээс өгсүүлээд өчнөөн арван түүхэн нээлттэй Томас Эдисоны нэр холбогддог. Харин эдгээрийг жинхэнэ утгаар нь бүтээсэн суутан Никола Тесла өдгөө маш цөөхөн эрдэмтэн судлаачдын хүрээнд танигддаг, дурсагддаг.
“Миний өмнөөс бусдын хийчхэж чадах зүйлд би хуруугаа дүрээд яах юм вэ” гэсэн зарчимтай Эдисон ил гарч бодлогширч, олон нийтэд өөрийгөө харуулж, нээлтээ танилцуулдаг байв. Харин лаборторид түүний өмнөөс тухайн үедээ арай ахиу шан харамж авдаг эрдэмтэд, тэр дунд Никола Тесла ажилладаг, жинхэнэ нээлтийг танилцуулахад бэлэн болгодог байжээ. Ил харагдаж, оюунаа шатаан хөдөлмөрлөж байгаа мэт үзэгддэг Эдисон шинжлэх ухааны түүхэнд аугаа гэсэн тодотголтой, сүржин алдартай үлдсэн бол түүнд хөлсөөр ажиллаж байсан эрдэмтдийн, тэр дундаа түүний хамгийн шилдэг нээлтийн бэлтгэл ажлыг хийсэн Тесла ямар ч нэр хүндгүй үлдэж, хүндхэн амьдарч, хатуухан нөхцөлд нас эцэслэсэн гэдэг. Тэр цахилгаан гүйдэл, гэрлийн шилийн Эдисоны нэртэй холбогддог хэсгийн хамгийн ихээс нь хүртэх ёстой, тийм эрхтэй байсан. Хүн төрөлхтөн хэзээ нэгэн цагт өөрийг нь таниж, хүндэлнэ гэж итгэсээр дууссан хамгийн том хэлбэргүй агуулгын жишээ тэр билээ. Иймэрхүү хэлбэргүй суут агуулгатай амьдрал бүхий л үед оршин байсан.
Одоо ч оршин байгаа. Заримыг нь хүссэнээр нь хүн төрөлхтөн, хойч үе нь таньж, хөшөө дурсгалыг нь босгосон. Ринченгийн Чойном ч ийм нэгэн хэлбэргүй агуулгын яруу найраг дахь жишээ билээ. Дайнд үрэгдсэн нэр нь тодроогүй баатруудад зориулсан мөнхийн гал, хөшөө бол тэрхүү хэлбэргүй аугаа агуулгад зориулсан хамгийн сайхан бас хамгийн оносон дурсгал юм. Тэр мөнхийн гал, алдар нэрийн төлөө биш, эх орон, ард түмнийхээ төлөө жинхэнэ утгаараа амиа өргөсөн дайчдын дурсгал болон дүрэлзсээр байдаг. Эх орны дайны гурван удаагийн баатар, фашистын 60 онгоцыг сөнөөсөн домогт нисгэгч Иван Кождуб нэгэнтээ “Эрэлхэг зоригтонууд тулааны талбарт үрэгддэг. Эргэж ирэгсэд нь харин тэдний алдарыг хүрдэг” гэсэн байдаг. Тухайн үедээ энэ үгнээсээ болж ихэд буруудсан, баалуулсан юм гэнэ лээ. Тиймээс ч энэ үг нь “Эх орныхоо төлөө” дурдатгал номд нь багтсангүй. Ардчилал, шинэчлэлийн үе хүртэл хав дарагдаж иржээ. Яаж ч бодсон галын өөдөөс хамгийн түрүүнд сөрж боссон эрэлхэг цэргээс ард үлдэж, амиа хоохойлогч эргэж ирэх магадлалтай. Магадгүй тэр ард нуугдагч тулаанд урагшаа гэж хамгийн чанга хашгирсан байж таараа. Эх орон, ард түмнээ дуудаж их л сүржин орилоо байлгүй. Хэлбэрдэгчид хэзээд чанга дуутай байдаг.
Байгалиас оноосон, балаг тарихаас нь өмнө таниж аваг ээ гэсэн шинж нь энэ л дээ. Гэхдээ дайнаас буцаж ирсэн баатар бүр ийм биш нь тодорхой. Амь хайргүй тулалдсаар баатар бологчид байлгүй яах вэ. Аливаа зүйл ямагт хоёр талтай байдаг шиг амьдралын хатуу үнэн, аль магадлал өндөртэйг нь сонгодог жамтай. Амьд гэрч цөөрөх тусмаа алсан ан нь олширч, адал явдал нь нэмэгддэг анчин шиг цэрэг эрс байдаг тухай онигоо шиг үнэн түүх зөндөө шүү дээ. Аливаа хэлбэр хөөгчид, агуулгаа бусдаар хийлгэхийг зорьдог. Өөрөө орой дээрх туг, өрөөл өлмий доорх шавар нь болох ёстой. Хүнээр ажлаа хийлгээд хүзүүн дээр нь суух ганцхан хүсэл л хэлбэрдэгч нарт бий. Үүний тулд л хэлбэр үүсгэж, хэв загвар бий болгоод хэлж ярьж байгаа сайханд нь итгэж, яг түүний санасанаар гүйцэтгэх хохирогчийг хайж эхэлнэ. Хар бүгдийг хийж, бохир болгонд нэрээ хутгах өөр нэгэн, эсвэл нэг хэсэг тэдэнд хэрэгтэй. Танил гаргалгаа байгаа биз. Бараг бэлэн жишээ тодроод харагдаж байгаа байх. Нэгэн цагт ард түмнийхээ тусын тул, эх орон, газар шорооныхоо төлөө гэж эрмэг зоримог дуугаран олон нийтээр хүрээлүүлж асан нөгөө “фенг-шү” Ганбаатар, Магнай, Батзандан одоо хаана байна.
Сонин асуулт шүү. Он цагийг хэдхэн жилээр буцаахад л цогтой халуун тэмцэгчдийн төрх нүднээ тодроод ирнэ. Амьд гэрчүүд нь мэнд сэрүүнээрээ, амнаасаа үсэргээд мартчихсан шүлс нь бараг хатаагүй байгаа. Шүлс гэснээс шүлсээ үсэргээд л, сүрхий ярьдаг байв даа таминь. Энд хүртэл ирчихээд Иргэдийн хурлын дарга Даулетбайн байшинг бараг л нураахаа дөхөө биз дээ. Уриалж, орилоод л сүйд байсан. Энэ бүхэн эцсийн бүлэгтээ жүжиг, үнэн хэрэгтээ өчүүхэн амьтадын доройхон хэлбэрдэлт байсан аж. Ийм улс өөрсдийгөө том харагдуулахаар хөөргөн хийлэвч эргэх цагийн эрхээр писхийгээд л үнэн царайндаа орчихдог юм байна. Хөөрхийс өөрөөр амьдарч чадахаа больчихоод эрх мэдэл, зөөлөн суудал зүүдэлж, түүндээ хүрэхийн тулд дээр нь гишгэх гэнэн олныг хайж явжээ. Эх орон, ард түмэн ярьж байгаад эгэл олны толгой дээр гишгэлэн тэд эрх мэдэл, эд баялагт хүрсэн. Харин…одоо тэднийг хав шиг өчүүхэн амьтад болохыг түмэн олон мэддэг болсон.
Нэг удаа хэлбэрдэлт, жүжигт нь итгэж хууртсан. Дахиад бол үгүй. Хаширсан. Хашгирдаг хэд ч шалдаа буугаад хараадаг байсан улс төрийн намууддаа хаяа горьдон дагаж орсон. Гэхдээ тэдний тавьсан “гэгээн” зам балрахгүй бололтой. Ингэсхийгээд амьдралд, албан тушаалд хүрчихдэг юм байна гэдгээр үлгэрлэсэн залуус үгээр хооллож, үнэнийг амаараа номлох нь хэрээс хэтэрч, хэмжээнээсээ халилаа. Цагаан захтай залуусын “ухаалаг” яриагаар цалгиж байна, манай улс…Монгол улс хөгжөөд байх шиг байна аа. Залуус нь ухаантай болж, үнэхээр ухаантай ярьж байна. Залуу хүмүүс хөгжих ёстой талаар, заавал сурах хэл ус, эрдэм мэдлэг, зайлшгүй унших суутнуудын бичсэн судар номын талаар тун ч сүрхий ярьж, цэцлэх юм. Өмссөн хувцас нь соёлтой болж, үнэхээр эгээрч гэгээрээд байх шиг байна шүү. Бүгд багш Ленин, бадрангуй мандсан бусад улсын хувьсгалч удирдагч нар шиг мундаг мундаг намтартай байх юм. Энэ улс чинь тэр чигээрээ суутнуудаар дүүрчихсэн бололтой байна. Эх орноо хайрлахаар шийдчихжээ, ёс заншилаа дээдлэхээр болчихжээ. Хэвлэлийн бага хурал зарлаж байна, хэлж байна, ярьж байна цаана чинь. Дээлээ өмсье, гутлаа углая гэж хүртэл уриалаад байх боллоо манай залуус. Овоо л доо. Олон нийтэд харагдаж, мэдээллийн хэрэгслээр хүрч байгаа Монгол залуусын төрх ийм байна. Үнэхээр эерэг байна…Өнгөц харсан өөдрөг үзэлтэн бол ингэж хэлэх нь мэдээж. Гэтэл угтаа…Босс, миссээр дүүрч, лектор, сэтгэгчдээр бялхсан манай улс дотроосоо муудсан өндөг шиг болчихжээ. Юу юугүй хагарах гэж байгаа, авч ч болохгүй хаяж ч болохгүй тахианы өмхий өндөг шиг. Хэврэг цагаан хальс нь хэлбэр болоод л. Газар шороогоо хамгаалах тухай өчнөөн ярив. Түмэн хөдөлгөөн, төрийн бус байгууллагад нэгдэв. Гэтэл элгээ цөмлүүлж, эрдэнэсээ зөөлгөсөн, элсээр шуурсан эх орон нь уйлаад хоцорлоо.
Өнөөх эх орончид хаа байв аа. Хэл соёлоо хайрлах, ёс заншилаа дээдлэх, үндэсний үзлээ сэргээх гэж өчнөөн ярив. Өдөр бүр шахам хэвлэлийн бага хурал зарлав. “Мессеж”, “Месенжер”-ээр “товчлогдсон”, “пи…”, “ла…” бузарлагдсан эх хэл нь инээхдээ хүртэл “англи” болчихлоо. Нөгөө “тэмцэгчид” хаа явав аа. Дээл, гутал, хөөмий сөөмийхөнтэйгээ хөөцөлдөж, мундаг далбагар малгай, мөнгөн бүсээр гангарчээ явах хооронд алтан соёмбот тугаар чинь харийнхан хөлөө ороож, хилийн баганыг чинь хятадууд нүүрсэн дээр ачаад талийх дөхөж байна. Хэнээрхэл, хэлбэрдэлтийн эцэст залуу үе маань хэн ч биш болж үлджээ. Бөх нь “сумо”-жиж, морьд нь “арабжиж”, залуус нь “солонгосжиж”, хувцас нь “хятаджиж” дэлхийд ганцхан Монголынх гэгдэг бүхэн үгүй болох цаг хол биш хаяанд байна. Том жишээ ярихаа больё оо. Тогоотой хоолондоо “кимчи” гэгч чийглэг халуун орны чих тасраад уначихмаар халуун, гашуун амтлагч үйчихээд “уба” нар ингэдэг юмаа гээд ярвайн ярвайн хусч байгаа Монголыг яанам бэ. Идэр есийн хүйтэнд босоо захтай “даавуун цув” өмсчихөөд “Сөүлд ийм байгаа” гээд сөөсийж яваа Халхыг яах вэ. Амьдрал дээр бус кинон дотор амьдардаг, ажил хийлгүй авгай хүүхэн эргүүлсэн шигээ ганган машин унаад давхиж явахыг хүсэгч эргүүтсэн төлөгнөөс дор ирээдүй хаанаас гараад ирэв.
Биднээс, энэ Монголоос үй олноороо төржээ. Кинонд ямар ажил хийж, амьдарч байгааг нь харуулах биш, адал явдал тансаглал хоёрыг л хослуулдаг урлаг хойно. Гадаадыг шүтэж, эх орноо муулагчид бол гархин нүдэндээ галбирлаг хэлбэр тогтоочихсоноос бус агуулгыг таг мартагчид билээ. Уг нь ямарваа юмны агуулга, мөн чанар л чухал байдаг сан даа. Харьд худалдагдаж, боолчлогдож, алуулж, зодуулж байгаа ч сохорлын солиорлоос гарах яагаа ч үгүй байна. Ухаантай яриатай хэрнээ тэнэг үйлдэлтэй, урагшлахын тулд бусдаар дөрөө хийгчдийн хэлбэрдэлт үүнд гол нөлөөтэй. “Гэгээрсэн ард түмнийг хуурахад хэцүү”. Гэгээрүүлэхгүй, гэдсэнд нь хөлийг нь хийлцүүлж, гэмгүй царайлж, худлаа “үнэн” ярьж, гахайгаа тэжээж байгаа эзэн шиг царайлж, гарцаагүй өөрөө дээр нь байх ёстой мэтээр ухуулдаг хэлбэрдэгч хэдэд гоё бүгдийг зүүдэндээ үздэг, голио шиг азаа үзэж өөрийг нь дахин дахин дээшлүүлдэг “тэнэг” агуулгатай ард түмэн хэрэгтэй.
Сайхан амьдрал амалж, итгэл үнэмшлээр нь тоглоод байхаар хаачихаа мэдэхээ байсан шинэ үе харийг л шүтэхээс өөр яах юм бэ. Уриалгад нь итгээд тэмцэж туллаа гэхэд урваж худалдаад өөрөө идчихнэ. Шинийг бүтээж, сайхныг хийе гэвч Тесла шиг луйвардуулаад тэнэмэл амьдралд орчихно. Хэлбэр үүсгэсэн дэгжин луйварчдын дунд савлаж залхсан олон нийт одоо эх орноо орхих хувилбарыг сонгох бололтой. Амьдралын агуулгыг мэдэхгүй, аргаа барсан залуусыг алсад жаргал хүлээхээсээ зовлон тосох нь их байна. Арай сүүхэйтэй, ичих нүүргүй нь үлгэр шиг өнөөх хэлбэрдэлт дунд амьдарч, өөрсдөө нөгөө цөөнхийн амар хялбар амьдралд хүрэхээр шийджээ. Энд нь үлгэрлэх, үнэнхүү эх оронч агуулгыг үүсэх удирдагч, манлайлагч үгүй болжээ. Төрөх ч үгүй нь шиг байна. Худлаа ярьж, хулхин дээр цэцэг ургуулагчид эргүүтсэн төлөг шиг болж, идэж уухаас бусдыг харахаа байсан олонхийг хааш нь ч юм тууж аваачаад өрлөж, зарж идэхээр шүлсээ гоожуулна.
Дээрээсээ авахуулаад доошоогоо хүртэл бүгд хэлбэрдэж, худлаа ярьж хулгай хийгээд байхаар залуус ч завхарч хэмжээ хэмжээндээ хэлбэр үүсгэж, шал худлаа царайлдаг болчихож. Мэргэн царайлж, мэдэхгүй юмгүй мэт бурдаг нөхөд олширох тусам амьдрал доройтож, алтан дэлхий дээр Монголын нэр бүдгэрэх болов. Ард түмэн молигдуулж, модорлуулж, өөрийг нь өргөмжлөхөөр жагсаж цуглахаа больчихоор амьдрал дорой, өлөн зөлмөн байдлыг нь далимдуулж мөнгө төгрөг авч өгнө гэсэн шигээ гарын үсэг цуглуулж, хоосон хэлбэрээ дүүргэдэг Батзандан, Магнайтангууд үе цаана чинь ид хүчээ авч байна. Хаа сайгүй сайхан нэртэй, өглөгийн бүртгэл үргэлжлээд байгаа биз. Өнөөхийг чинь явуулж байгаа улс үнэн хэрэгтээ танд мөнгө дөхүүлж өгөхөөр мөчөө тэнийлгэж, мөрөн дээрээ ачаа авч байгаа хэрэг огтхон ч биш. Ахиухан нэр цуглуулж байгаад арай өндөр үнээр зарахыг л зорьж байгаа нь тэр. Ард түмнээ Тесла болгож луйвардагчид, торгуулийн суман болгож жагсаагчид ар араасаа дуу хадаан мэндлэх болжээ. Арай тэдний эрин эхэлчихээгүй байлтай. Тэгвэл би ч гэсэн эндээс явмаар байна. Сохор зоосны ч гэсэн үнэтэй худалдагдаж, солонгосын ч гэсэн нэртэй боол больё л доо ядаж.
|
Хэлбэр ба агуулга буюу “хэлбэрдэгч”-дийн эрин үе |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа 20:54 Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.05.16) хуралдаан 10 цаг 14 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “…Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” хэмээн заасны дагуу нэгдсэн хуралдаанаар эхлээд хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав.
|
Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.05.16) хуралдаан 10 цаг 14 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “…Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” хэмээн заасны дагуу нэгдсэн хуралдаанаар эхлээд хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав. »»
|
|
“С” сүлжээ дэлгүүрийн ажилтанууд үйлчлүүлэгчийн биед халдаж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулжээ 14:10 Прокурорын байгууллага 2024 оны 5 дугаар сарын 10-наас 16-ны өдрүүдэд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан,
|
Прокурорын байгууллага 2024 оны 5 дугаар сарын 10-наас 16-ны өдрүүдэд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, »»
|
|
М.Анхцэцэг "Парис 2024" олимпын эрхийн болзол хангалаа 14:08 "Парис 2024" Олимпын хүндийг өргөлтийн төрөлд ур чадвараа сорих тамирчдыг Олон улсын хүндийг өргөлтийн холбоо урьдчилсан байдлаар зарлалаа.
|
"Парис 2024" Олимпын хүндийг өргөлтийн төрөлд ур чадвараа сорих тамирчдыг Олон улсын хүндийг өргөлтийн холбоо урьдчилсан байдлаар зарлалаа. »»
|
|
Онцгой байдлын байгууллагын алба хаагчид бүхий л орон зайд үүрэг гүйцэтгэж байна 10:05 Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулснаас хойш өдгөө 20 жилийн ойтойгоо золгож байна.
|
Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулснаас хойш өдгөө 20 жилийн ойтойгоо золгож байна. »»
|
|
Эрэн хайх багийн шерпа нар өнөөдөр зүүн оргилд хүрэхээр төлөвлөжээ 09:59 Сураггүй болсон Монголын уулчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч,
|
Сураггүй болсон Монголын уулчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч, »»
|
|
Сонгогчийг санал өгөх боломжоор хангаагүй бол хуулийн хариуцлага хүлээнэ 09:48 Санал авах өдөр ажиллаж байгаа ажилтнуудад албан байгууллагын удирдлага чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах үүргээ биелүүлж
|
Санал авах өдөр ажиллаж байгаа ажилтнуудад албан байгууллагын удирдлага чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах үүргээ биелүүлж »»
|
|
"Улаанбаатар марафон"-д 140 гаруй гэр бүл гүйхээр бүртгүүлжээ 09:44 "Улаанбаатар марафон 2024" олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна. Энэ сарын 13-ны өдрийн байдлаар 3000 гаруй иргэн бүртгүүлж,
|
"Улаанбаатар марафон 2024" олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна. Энэ сарын 13-ны өдрийн байдлаар 3000 гаруй иргэн бүртгүүлж, »»
|
|
Монгол Улсад 10-аас дээш ам бүлтэй 6,176 өрх бий 09:25 "Олон улсын гэр бүлийн өдөр" өнөөдөр тохиож байна.
|
"Олон улсын гэр бүлийн өдөр" өнөөдөр тохиож байна. »»
|
|
Японд “Ганцаардмал үхэл” газар авчээ 09:21 Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийтийн анхаарлыг ихэд татдаг.
|
Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийтийн анхаарлыг ихэд татдаг. »»
|
|
Тойрогт нэр дэвшигч үү, ам угтуул авч байгаа бөх үү? 08:38 Сүүлийн үед УИХ-ын сонгуульд нэр дэвших тухайгаа зарлаад буй зарим горилогчийг харахад сонгуулийн тойрогт нэр
|
Сүүлийн үед УИХ-ын сонгуульд нэр дэвших тухайгаа зарлаад буй зарим горилогчийг харахад сонгуулийн тойрогт нэр »»
|
|
Импортын хүнсний өндөгний худалдаалалт, хадгалалт, тээвэрлэлтэд хяналт шалгалт хийгдэж байна 08:31 Салбарын хяналтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран “Импортын хүнсний өндөгний худалдаа, хадгалалт,
|
Салбарын хяналтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран “Импортын хүнсний өндөгний худалдаа, хадгалалт, »»
|
|
ХҮННҮ ЭЙР компани Азийн Европ болох ДАЛИАНЬ хотруу нислэг үйлдэнэ 08:14 Хүннү Эйр компани Далиань хотын Проспект травэл компанитай хамтран 6 сарын 03-ны өдрөөс 8 сарыг дуустал хугацаанд Далиань хотын чиглэлд
|
Хүннү Эйр компани Далиань хотын Проспект травэл компанитай хамтран 6 сарын 03-ны өдрөөс 8 сарыг дуустал хугацаанд Далиань хотын чиглэлд »»
|
|
Автобусны жолооч болохоор бүртгүүлсэн иргэнээс хахууль өгөхийг шаарджээ 08:07 Нийслэлийн удирдлага нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, үйлчилж буй жолооч нарынх нь нийгмийн асуудлыг шийдвэрлэх
|
Нийслэлийн удирдлага нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, үйлчилж буй жолооч нарынх нь нийгмийн асуудлыг шийдвэрлэх »»
|
|
САЛТАНАТ НУКЕНОВАГИЙН ААВ: Бид улсынхаа шүүхэд итгэж байна 19:14 Казахстанд 2023 оны арваннэгдүгээр сард нөхрийнхөө гарт амиа алдсан Салтанат Нукеновагийн аав Амангельды Нукенов хэвлэлд анх удаагаа ам нээжээ.
|
Казахстанд 2023 оны арваннэгдүгээр сард нөхрийнхөө гарт амиа алдсан Салтанат Нукеновагийн аав Амангельды Нукенов хэвлэлд анх удаагаа ам нээжээ. »»
|
|
Goldman Sachs: Ам.долларын ханш чанга байгаа нь хөгжиж буй орнуудад сорилт болох төлөвтэй 19:04 Ам.долларын ханшид мөнгөний хатуу бодлого, инфляц нөлөөлөх эрсдэлтэй байна гэж “Goldman Sachs” анхааруулав
|
Ам.долларын ханшид мөнгөний хатуу бодлого, инфляц нөлөөлөх эрсдэлтэй байна гэж “Goldman Sachs” анхааруулав »»
|
|
Агаар мандал асар хурдтай нүүрсхүчлийн хийгээр дүүрч байна 18:40 АНУ-ын Орегон мужийн их сургуулийн эрдэмтэд Дэлхийн агар мандал дахь нүүрсхүчлийн хийн агууламж түүхэн дээд хэмжээнд хүрээд байна гэж мэдэгджээ.
|
АНУ-ын Орегон мужийн их сургуулийн эрдэмтэд Дэлхийн агар мандал дахь нүүрсхүчлийн хийн агууламж түүхэн дээд хэмжээнд хүрээд байна гэж мэдэгджээ. »»
|
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим 18:24 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Авлигатай тэмцэх газарт ажиллаж, нийт комиссар, ажилтнуудад ажлын амжилт хүсэн ерөөлөө.
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Авлигатай тэмцэх газарт ажиллаж, нийт комиссар, ажилтнуудад ажлын амжилт хүсэн ерөөлөө. »»
|
|
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга О.Т нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглажээ 18:01 Прокурорын байгууллага өнгөрөгч долоо хоногт 223 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
|
Прокурорын байгууллага өнгөрөгч долоо хоногт 223 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. »»
|
|
ОПЕК сарын тайлангаа гаргав 17:03 Нефть экспортлогч орнуудын байгууллага ОПЕК нефтийн зах зээлийн сарын тайлангаа өчигдөр /2024.05.15/ гаргажээ.
|
Нефть экспортлогч орнуудын байгууллага ОПЕК нефтийн зах зээлийн сарын тайлангаа өчигдөр /2024.05.15/ гаргажээ. »»
|
|
"Шувуу" ажиллагааны хүрээнд гадаадаас 13 хүнийг авчирчээ 16:52 Засгийн газраас хэрэгжүүлж буй Авлигатай тэмцэх "Таван Ш” ажиллагааны “Шувуу” ажиллагаа нь гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаадад оргон зайлсан хүмүүсийг барьж ирэх зорилготой юм.
|
Засгийн газраас хэрэгжүүлж буй Авлигатай тэмцэх "Таван Ш” ажиллагааны “Шувуу” ажиллагаа нь гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаадад оргон зайлсан хүмүүсийг барьж ирэх зорилготой юм. »»
|
|
Л.Энх-Амгалан: Энэ онд 11 байршилд 5,980 хүүхдийн суудалтай сургуулийн төсөл арга хэмжээг шинээр эхлүүлнэ 16:35 Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
|
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. »»
|
|
"Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 16:05 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. »»
|
|
Хануйн голын 109.15 у/метр гүүрийг ашиглалтад оруулахад бэлэн болжээ 15:50 Авто замын салбарт 2024 онд улсын төсөв, гадаадын зээл, төр хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар нийт 1100 км авто зам, 243 у/метр гүүрийг байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
|
Авто замын салбарт 2024 онд улсын төсөв, гадаадын зээл, төр хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар нийт 1100 км авто зам, 243 у/метр гүүрийг байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. »»
|
|
Автобусны суудлын бүрээсийг зүсэх, цэнэглэгчийн залгуурт хог хийх тохиолдол гарсаар байна 15:03 Автобусны камерт харагдахгүй хэсэгт суудлын бүрээсийг зүсэх, урах, гар утас цэнэглэгч залгуурт чихрийн цаас, зажилсан бохь зэрэг хогоо хийх тохиолдол гарсаар байна.
|
Автобусны камерт харагдахгүй хэсэгт суудлын бүрээсийг зүсэх, урах, гар утас цэнэглэгч залгуурт чихрийн цаас, зажилсан бохь зэрэг хогоо хийх тохиолдол гарсаар байна. »»
|
|
Албан тушаалтны ашиг сонирхлын зөрчилд хамаарах 76 гомдол, мэдээллийг хянан шалгав 12:27 Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 5 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 470 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 238 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 232 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
|
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 5 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 470 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 238 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 232 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. »»
|
|
2023 онд 4776 хос гэрлэлтээ цуцлуулжээ 12:07 Олон улсын гэр бүлийн өдөр өнөөдөр /2024.05.15/ тохиож байна. Гэр бүлийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөгжүүлэх зорилгоор Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий ассамблейн 1993 оны есдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар жил бүрийн тавдугаар capын 15-ны өдрийг “Олон улсын гэр бүлийн өдөр” болгон 31 дэх жилдээ тэмдэглэж байна.
|
Олон улсын гэр бүлийн өдөр өнөөдөр /2024.05.15/ тохиож байна. Гэр бүлийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөгжүүлэх зорилгоор Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий ассамблейн 1993 оны есдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар жил бүрийн тавдугаар capын 15-ны өдрийг “Олон улсын гэр бүлийн өдөр” болгон 31 дэх жилдээ тэмдэглэж байна. »»
|
|
Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэдэж байгаа 11:45 Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн /05.14/ хуралдаанаар Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
|
Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн /05.14/ хуралдаанаар Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. »»
|
|
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжин, бусад дөрвөн асуудлыг хэлэлцлээ 11:42 Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.05.14/ хуралдаанаар Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
|
|
|
Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих! 11:21 УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах улс төрийн намууд доторх “марафон” өчигдрөөс эхлэв.
|
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах улс төрийн намууд доторх “марафон” өчигдрөөс эхлэв. »»
|
|
Багатойруугийн замыг хаан, засаж шинэчилнэ 11:10 Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр ”Зоос гоёл”-ын уулзвараас Соёл урлагийн их сургуулийн уулзвар хүртэлх замыг 5 сарын 15-ны өдрийн 23:00 цагаас 5 сарын 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, авто замыг нь засаж, шинэчилнэ.
|
Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр ”Зоос гоёл”-ын уулзвараас Соёл урлагийн их сургуулийн уулзвар хүртэлх замыг 5 сарын 15-ны өдрийн 23:00 цагаас 5 сарын 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, авто замыг нь засаж, шинэчилнэ. »»
|
|
“Эрдэнэт үйлдвэр”-ийн гэх хэргийг шүүх хурал хойшлов 10:45 "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувьтай холбоотой маргааныг таслах шүүх хурал өчигдөр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болох байв
|
"Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувьтай холбоотой маргааныг таслах шүүх хурал өчигдөр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болох байв »»
|
|
Нууц хэлэлцээнд ашиглах синхрон орчуулгын систем бүтээжээ 10:32 ТОКИО, 2024 оны тавдугаар сарын 14 /Yomiuri/. Японы төрийн өмчит Мэдээлэл, харилцаа холбооны технологийн
|
ТОКИО, 2024 оны тавдугаар сарын 14 /Yomiuri/. Японы төрийн өмчит Мэдээлэл, харилцаа холбооны технологийн »»
|
|
Гэр шатаж, нэг хүн нас баржээ 10:31 Ховд аймгийн Ховд сум Баруун салаа багийн "Улаан харганат" гэдэг газарт гэр шатаж байна гэсэн дуудлагыг өхөөдөр /2024.05.15/00:15 цагт Ховд аймгийн Ховд аймгийн Онцгой байдлын алба хүлээн авчээ.
|
Ховд аймгийн Ховд сум Баруун салаа багийн "Улаан харганат" гэдэг газарт гэр шатаж байна гэсэн дуудлагыг өхөөдөр /2024.05.15/00:15 цагт Ховд аймгийн Ховд аймгийн Онцгой байдлын алба хүлээн авчээ. »»
|
|
Улаанбаатар хотод Олон улсын хүүхдийн спортын X наадам болно 10:14 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 64 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Олон улсын хүүхдийн спортын X наадмыг энэ оны наймдугаар сарын 6-11-нд зохион байгуулахаар тогтсон билээ.
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 64 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Олон улсын хүүхдийн спортын X наадмыг энэ оны наймдугаар сарын 6-11-нд зохион байгуулахаар тогтсон билээ. »»
|
|
Хятадын бараанд ногдуулсан татвараа АНУ эрс нэмэгдүүлжээ 08:53 АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Хятадаас импортолж буй 18 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүнд шинээр татвар ногдуулна
|
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Хятадаас импортолж буй 18 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүнд шинээр татвар ногдуулна »»
|
|
Маргаашаас дараах байршилд халуун ус хязгаарлана 08:47 2023-2024 оны халаалтын улирал 05 сарын 15-ны өдрөөр дуусч байгаатай холбогдуулан айл өрх, ААН, байгууллагын халаалтыг зогсоож
|
2023-2024 оны халаалтын улирал 05 сарын 15-ны өдрөөр дуусч байгаатай холбогдуулан айл өрх, ААН, байгууллагын халаалтыг зогсоож »»
|
|
Эхнэрээ олон жил хүчирхийлсэн Казахстаны дипломатыг ШАЛГАЖ БАЙНА 17:49 Казахстанаас Арабын нэгдсэн эмирт улсад суугаа Элчин сайдын зөвлөх Сакен Мамашийг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуулианы улмаас албан тушаалаас нь буулгажээ.
|
Казахстанаас Арабын нэгдсэн эмирт улсад суугаа Элчин сайдын зөвлөх Сакен Мамашийг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуулианы улмаас албан тушаалаас нь буулгажээ. »»
|
|
Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-26 жилийн хорих ял оноолоо 17:40 Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Алтанхуяг, Б.Хулансамбуу, Н.Батцэнгэл, Б.Ууганзаяа, Н.Батдуулга,
|
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Алтанхуяг, Б.Хулансамбуу, Н.Батцэнгэл, Б.Ууганзаяа, Н.Батдуулга, »»
|
|
Тэргүүн хамба уриалга гаргажээ 17:37 Бурхан багшийн дүйчэн өдөр энэ сарын 23-нд тохионо. Дүйчэн өдөртэй холбогдуулан Монголын бурхан шашны Төв- Гандантэгчэнлин хийдийн
|
Бурхан багшийн дүйчэн өдөр энэ сарын 23-нд тохионо. Дүйчэн өдөртэй холбогдуулан Монголын бурхан шашны Төв- Гандантэгчэнлин хийдийн »»
|
|
Д.БАТЛУТ, Х.ГАНХУЯГ нар чуулганы хуралдааныг хамгийн олон тасалжээ 17:22 Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын ирцийн мэдээг танилцуулж байна
|
Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын ирцийн мэдээг танилцуулж байна »»
|
|
Зориулалтын бус хэрэглээ 16:51 Өмчилсөн газраа зориулалтын бусаар ашиглахаас эхлээд өдөр тутамдаа бид ямар нэг зүйлийг зөрчиж, үндсэн үүргийг нь гажуудуулдаг.
|
Өмчилсөн газраа зориулалтын бусаар ашиглахаас эхлээд өдөр тутамдаа бид ямар нэг зүйлийг зөрчиж, үндсэн үүргийг нь гажуудуулдаг. »»
|
|
Сүхбаатар дүүрэгт орон сууцны зориулалтаар олгосон газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэг барина 16:22 Орон сууцны зориулалтаар олгосон газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэг барихаар төлөвлөж байна.
|
Орон сууцны зориулалтаар олгосон газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэг барихаар төлөвлөж байна. »»
|
|
5.1 тэрбум төгрөгийн хохиролтой 14 хэргийг шалгаж байна 16:17 Орон сууц урьдчилж захиалаад залилуулж, байр нь ашиглалтад орохгүй олон зуун сая төгрөгөөрөө хохирч үлддэг байдал газар авч байна. Дээрээс нь байр ашиглалтад ортол түрээсийн байраар амьдардаг нь нэмж дарамт болдог.
|
Орон сууц урьдчилж захиалаад залилуулж, байр нь ашиглалтад орохгүй олон зуун сая төгрөгөөрөө хохирч үлддэг байдал газар авч байна. Дээрээс нь байр ашиглалтад ортол түрээсийн байраар амьдардаг нь нэмж дарамт болдог. »»
|
|
Энэтхэгт сурталчилгааны самбар нурсны улмаас олон хүн амиа алджээ 16:16 МУМБАЙ, 2024 оны тавдугаар сарын 14 /AFP/. Энэтхэгийн санхүүгийн нийслэл Мумбай хотод хүчтэй шуурганы үеэр
|
МУМБАЙ, 2024 оны тавдугаар сарын 14 /AFP/. Энэтхэгийн санхүүгийн нийслэл Мумбай хотод хүчтэй шуурганы үеэр »»
|
|
И Вэньже: - Монгол болон барууны анагаах ухааны хосолсон эмчилгээ маш сайн үүрэг гүйцэтгэж байна 16:12
|
|
Сарнаа: - Манай эмнэлэг Монгол улстай эмчилгээ, судалгаа, боловсон хүчин бэлтгэх тал дээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөгжүүлсээр байна 16:02
|
|
Эверестийн оргилд хөтөчгүйгээр авирсан монголын хоёр уулчин 8000 метрийн өндөрт ор сураггүй алга болсон гэж мэдээллээ 15:47 Эверестийн оргилд хөтөчгүйгээр авирсан bонголын хоёр уулчин аяллаа эхлүүлснээс хоёр хоногийн дараа 8000 метрийн өндөрт ор сураггүй алга болсон гэж экспедицийн зохион байгуулагчид өнөөдөр /2024.05.14/ мэдэгдлээ.
|
Эверестийн оргилд хөтөчгүйгээр авирсан bонголын хоёр уулчин аяллаа эхлүүлснээс хоёр хоногийн дараа 8000 метрийн өндөрт ор сураггүй алга болсон гэж экспедицийн зохион байгуулагчид өнөөдөр /2024.05.14/ мэдэгдлээ. »»
|
|
Хятадад суугаа элчид: Хайнаний нээлттэй байдал сонирхлыг маш ихээр татаж байна 14:19 Хятадад суугаа элч Хайнань чөлөөт худалдааны боомт дээр уулзахдаа: "Энд байгаа нээлттэй байдал нь маш сонирхолтой юм!"
"Би Хайнань чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтыг маш их сонирхож байна" "Хайнань дахь нээлттэй бодлого нь маш өвөрмөц юм. “Хятад улс улам бүр нээлттэй болж байна!"
|
Хятадад суугаа элч Хайнань чөлөөт худалдааны боомт дээр уулзахдаа: "Энд байгаа нээлттэй байдал нь маш сонирхолтой юм!"
"Би Хайнань чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтыг маш их сонирхож байна" "Хайнань дахь нээлттэй бодлого нь маш өвөрмөц юм. “Хятад улс улам бүр нээлттэй болж байна!" »»
|
|
Шар усны үерт эвдэрсэн Дарханы замыг бүрэн засварлажээ 13:59 Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд томоохон хэмжээний эвдрэл өнгөрсөн сард гарч, аюултай нөхцөл байдал үүсээд байв.
|
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд томоохон хэмжээний эвдрэл өнгөрсөн сард гарч, аюултай нөхцөл байдал үүсээд байв. »»
|
|
Дэлхийн найм дахь гайхамшигтай танилцах уу? 13:38 Дэлхийн найм дахь гайхамши-Чинь Шыхуан хааны цэрэг морины хөшөө
04-р сарын 23-ны үдээс хойш Чинь Шыхуан хааны онгоны музейд хүрч сурвалжлагийн ажлаа үргэлжлүүллээ. Газар дээр нь цэрэг морины хөшөөг харсан манай багийн сэтгүүлчид сэтгэл догдолж зураг дарж эхлэв.
|
Дэлхийн найм дахь гайхамши-Чинь Шыхуан хааны цэрэг морины хөшөө
04-р сарын 23-ны үдээс хойш Чинь Шыхуан хааны онгоны музейд хүрч сурвалжлагийн ажлаа үргэлжлүүллээ. Газар дээр нь цэрэг морины хөшөөг харсан манай багийн сэтгүүлчид сэтгэл догдолж зураг дарж эхлэв.
»»
|
|
|
Эрэн хайх багийн шерпа нар өнөөдөр зүүн оргилд хүрэхээр төлөвлөжээ 09:59 Сураггүй болсон Монголын уулчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч,
|
Сураггүй болсон Монголын уулчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч, »»
|
|
Японд “Ганцаардмал үхэл” газар авчээ 09:21 Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийтийн анхаарлыг ихэд татдаг.
|
Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийтийн анхаарлыг ихэд татдаг. »»
|
|
ОПЕК сарын тайлангаа гаргав 17:03 Нефть экспортлогч орнуудын байгууллага ОПЕК нефтийн зах зээлийн сарын тайлангаа өчигдөр /2024.05.15/ гаргажээ.
|
Нефть экспортлогч орнуудын байгууллага ОПЕК нефтийн зах зээлийн сарын тайлангаа өчигдөр /2024.05.15/ гаргажээ. »»
|
|
Хятадын бараанд ногдуулсан татвараа АНУ эрс нэмэгдүүлжээ 08:53 АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Хятадаас импортолж буй 18 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүнд шинээр татвар ногдуулна
|
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Хятадаас импортолж буй 18 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүнд шинээр татвар ногдуулна »»
|
|
Эхнэрээ олон жил хүчирхийлсэн Казахстаны дипломатыг ШАЛГАЖ БАЙНА 17:49 Казахстанаас Арабын нэгдсэн эмирт улсад суугаа Элчин сайдын зөвлөх Сакен Мамашийг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуулианы улмаас албан тушаалаас нь буулгажээ.
|
Казахстанаас Арабын нэгдсэн эмирт улсад суугаа Элчин сайдын зөвлөх Сакен Мамашийг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуулианы улмаас албан тушаалаас нь буулгажээ. »»
|
|
Энэтхэгт сурталчилгааны самбар нурсны улмаас олон хүн амиа алджээ 16:16 МУМБАЙ, 2024 оны тавдугаар сарын 14 /AFP/. Энэтхэгийн санхүүгийн нийслэл Мумбай хотод хүчтэй шуурганы үеэр
|
МУМБАЙ, 2024 оны тавдугаар сарын 14 /AFP/. Энэтхэгийн санхүүгийн нийслэл Мумбай хотод хүчтэй шуурганы үеэр »»
|
|
Тархины хавдартай хүн бүрэн эдгэрчээ 15:03 Тархины хорт хавдартай байсан Австрали эмч, профессор Ричард Скольер өөрийн Меланома судалгаан дээр үндэслэн Glioblastoma (тархины хорт хавдарын маш түрэмгий, нийтлэг төрөл)-ыг эмчлэх дэлхийн анхны туршилтын эмчилгээг хийлгэжээ.
|
Тархины хорт хавдартай байсан Австрали эмч, профессор Ричард Скольер өөрийн Меланома судалгаан дээр үндэслэн Glioblastoma (тархины хорт хавдарын маш түрэмгий, нийтлэг төрөл)-ыг эмчлэх дэлхийн анхны туршилтын эмчилгээг хийлгэжээ. »»
|
|
Анхан шатны шүүхээс Бишимбаевт 24 ЖИЛИЙН ял, Байжановт 4 ЖИЛИЙН ял оноолоо 10:45 Астана хотын Эрүүгийн хэргийн шүүхээс Казахстаны Үндэсний эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевт өчигдөр /2024.05.13/
|
Астана хотын Эрүүгийн хэргийн шүүхээс Казахстаны Үндэсний эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевт өчигдөр /2024.05.13/ »»
|
|
Цаг уурын асуудлаар Вашингтонд хэлэлцээ хийжээ 10:29 Тавдугаар сарын 8-9-ний өдрүүдэд “XXI зууны 20-иод онд цаг уурын үйл ажиллагааг эрчимжүүлэх Хятад, Америкийн ажлын хэсэг”-ийн хурал Вашингтонд болов.
|
Тавдугаар сарын 8-9-ний өдрүүдэд “XXI зууны 20-иод онд цаг уурын үйл ажиллагааг эрчимжүүлэх Хятад, Америкийн ажлын хэсэг”-ийн хурал Вашингтонд болов. »»
|
|
13000 жилийн өмнөх хүний мөр 11:39 Одоогоос 13000 гаруй жилийн өмнө яг энэ шаварлаг хөндийгөөр 1,5 км замыг бага насны хүүхдээ тэвэрсэн нэгэн эмэгтэй хоорондоо хэдэн цагийн зайтай 2 удаа явж өнгөрчээ.
|
Одоогоос 13000 гаруй жилийн өмнө яг энэ шаварлаг хөндийгөөр 1,5 км замыг бага насны хүүхдээ тэвэрсэн нэгэн эмэгтэй хоорондоо хэдэн цагийн зайтай 2 удаа явж өнгөрчээ. »»
|
|
Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна 22:12 СӨҮЛ, 2024 оны тавдугаар сарын 9 /CNBC/. Өмнөд Солонгосын ая тухтай дэлгүүрүүдээр бэлэн гоймон, зайдаснаас гадна
|
СӨҮЛ, 2024 оны тавдугаар сарын 9 /CNBC/. Өмнөд Солонгосын ая тухтай дэлгүүрүүдээр бэлэн гоймон, зайдаснаас гадна »»
|
|
БНСУ-ын “HD Hyundai Marine Solution” компани 2022 оноос хойших хамгийн өндөр дүнтэй IPO хийлээ 11:55 547 сая ам.доллар татсан “HD Hyundai Marine Solution”-ийн хувьцааны ханш 45 хувиар өсөв.
|
547 сая ам.доллар татсан “HD Hyundai Marine Solution”-ийн хувьцааны ханш 45 хувиар өсөв. »»
|
|
Украины фронтын байдал хүндхэн байна 08:40 Украинчууд Оросын түрэмгийллийн эсрэг 790 хоног баатарлагаар тулалдаж эх орноо батлан хамгаалж байгаа.
|
Украинчууд Оросын түрэмгийллийн эсрэг 790 хоног баатарлагаар тулалдаж эх орноо батлан хамгаалж байгаа. »»
|
|
Израил Газын зурвасын ӨМНӨД ХЭСЭГТ ажиллагаа эхлүүлэв 14:47 Израилийн Зэвсэгт хүчин Газын зурвасын өмнөд хэсгийн Рафах хотод агаараас хүчтэй цохилт өглөө. Израилийн арми Рафах хотын зүүн
|
Израилийн Зэвсэгт хүчин Газын зурвасын өмнөд хэсгийн Рафах хотод агаараас хүчтэй цохилт өглөө. Израилийн арми Рафах хотын зүүн »»
|
|
Ерөнхийлөгчөөр 5 дахь удаагаа сонгогдсон Владимир Путин Төрийн тэргүүний тангараг өргөлөө 10:41 Владимир Путин ирэх зургаан жилийн хугацаанд ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаал хашна.
|
Владимир Путин ирэх зургаан жилийн хугацаанд ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаал хашна. »»
|
|
Израил Газын зурвасын ӨМНӨД ХЭСЭГТ ажиллагаа эхлүүлэв 10:23
|
|
|
Эммануэль Макрон, Ши Жиньпин нар хэлэлцээ хийжээ 13:25 5-р сарын 6-ны үдээс хойш Парисын Елисей ордонд БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар хэлэлцээ хийв.
|
5-р сарын 6-ны үдээс хойш Парисын Елисей ордонд БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар хэлэлцээ хийв. »»
|
|
Халимаг улс хүн амын өр, бизнесийн идэвхээр толгой цохиж байна 09:58 Бүгд найрамдах Халимаг улсын хүн ам ОХУ-д хамгийн өртэй нь. 2023 онд зээлийн өр, жилийн дундаж цалингийн харьцаа нь 109 хувьд хүрчээ.
|
Бүгд найрамдах Халимаг улсын хүн ам ОХУ-д хамгийн өртэй нь. 2023 онд зээлийн өр, жилийн дундаж цалингийн харьцаа нь 109 хувьд хүрчээ. »»
|
|
“Saudi Aramco” Азид нийлүүлэх газрын тосны үнээ нэмэгдүүлжээ 23:06 Саудын Араб Азид нийлүүлэх бүх төрлийн газрын тосны үнээ гурван сар дараалан нэмэгдүүлж байна гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.
|
Саудын Араб Азид нийлүүлэх бүх төрлийн газрын тосны үнээ гурван сар дараалан нэмэгдүүлж байна гэж Блүмберг агентлаг мэдээлжээ. »»
|
|
The Telegraph: Хятад алтны нөөцөө нэмэгдүүлж байгаа нь Тайванийг түрэмгийлэх вий гэсэн болгоомжлол төрүүлж байна 17:15 Хятад улс 170 тэрбум ам.долларын (135 тэрбум фунт стерлинг) алтны нөөц бүрдүүлсэн нь Тайванийг тойрсон зөрчилдөөнд
|
Хятад улс 170 тэрбум ам.долларын (135 тэрбум фунт стерлинг) алтны нөөц бүрдүүлсэн нь Тайванийг тойрсон зөрчилдөөнд »»
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо. »»
|
|
Хятад-Монголын олон улсын худалдааны хот 17:13
|
|
|
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт 17:02 “Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
|
“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа. »»
|
|
Орос үндэстний цорын ганц шян 16:30 “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон 18:24 Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар 17:41 Гадаад хүмүүс Хятадад
|
|
|
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав 11:38 Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
|
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг »»
|
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая 17:58 Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768 »»
|
|
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв 10:08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн »»
|
|
С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя 10:51 УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
|
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. »»
|
|
Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ 09:05 Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
|
Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ »»
|
|
Л.Аззаяа: Бэлэг гээд өгсөн цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан 17:44 Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
|
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан 10:55 Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан. »»
|
|
Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга арьс, ширний экспортыг зогсоосон нь маш буруу бодлого байсан 18:20
|
|
|
Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй 09:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
|
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар »»
|
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа 18:40 Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна. »»
|
|
У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш! 16:56 Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
|
Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. »»
|
|
|
|