 |
|
 |
|
Аляск, Канад, хойд Америкаар аялсан сэтгүүлч Н.Бадарчийн замын тэмдэглэл ба бодрол |
|
|
 |
|
 |
Аляск, Канад, хойд Америкаар аялсан сэтгүүлч Н.Бадарчийн замын тэмдэглэл ба бодрол
2012-11-16Аляск ба хөх толбо 
Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг
...гэж үг байдаг даа. Азтай тохиолоор миний бие АНУ-ын нийслэл Вашингтоны Рональд Рейганы нисэх буудлаас Калифорниа, Вашингтон мужуудын Лос Анжелэс, Сеатлаар дамжин Аляскийн Анкораж хүрээд тэндээс Фэйрбанкст амьдардаг хүү дээрээ очисон юм. Ингэж дамжиж явахад арай хямд байдаг л даа. Буцахдаа Аляск, Канад нутгаар хүүгийнхээ хамт “Субару оутбек” автомашинаар нь Америкийн Монтана, Ваёоминг мужаар дамжин Дэнвер хүрээд тэндээс Вашингтон ДС хүртэл онгоцоор буцаж гэртээ ирсэн юм. Ингэж явахдаа нийт арав гаруй мянган километр замыг долоо хоногт туулжээ. “Эр хүний замын хүзүү урт” аа гэж Урд өмнө би ийм хол аянд газраар явж байсангүй. Багадаа би зургаатай л байсан юмуудаа нэг их цастай өвөл ээж аавынхаа хамт Сэлэнгийн Баруунбүрэнгээс Улаанбаатар орох гэж 320 гаруй км газар ачааны машинд дайгдаж замдаа цасанд суусаар долоо хонож хүрсэн юмдаг. Тэр үед надад хот орно гэдэг мөн ч хол санагдаж билээ. Энэ хоёр аялал бол миний амьдралд хамгийн их сэтгэл дэвэргэж догдлуулсан омогшил байлаа. Цаг хугацааны хувьд адил боловч сүүлчийн туулсан зам нь богино хугацаанд ихийг бүтээхээр төгөлдөржиж буй орчин цагийнхаа өнгө аястай дүйж байгаа нь л энэ юм. Амьдрал гээч урт замын нугачаан дунд хүн бээр юуг эс үзнэм билээ.
Би онгоцоор нисэхдээ тааруухан ч газраар аялах бол дуртайяа хийдэг ажил даа.
Хүү маань сургууль төгсөв
Би газар дээр охин, хүү хоёртой билээ. Охиныг маань Ариун, хүүг маань Түмэн гэдэг. Охин маань Монголдоо дээд сургууль төгсгөж амьдралаа зохион гал голомтоо сахин үлдсэн юм. Дараа нь хүүгээ л нэг сургууль бараадуулчих санаатай анх АНУ–ыг зорьсон юмаа эхнэр бид хоёр. Хүү маань АНУ-д ирээд хоёр жил шахам борви бохисхийлгүй ажиллаж бага сага хуримтлалтай болсны эцэст дараа хавар нь Колорадо мужийн Colorado School of Mines буюу Колорадогийн уул уурхайн сургуульд орж 2007 онд төгссөн юм. Ингэж бидний нэг том хүсэл мөрөөдөл биелсэн дээ. Америкт сургалтын төлбөр нь өндөр тул суралцаж байхдаа ч хүү маань оройн цагаар ажиллаж л байлаа. Дээд сургууль төгссөний дараа АНУ дахь Канадын уул уурхайн КинРосс хэмээх нэгэн компанид ажилд орж Фэйрбанкс хотын ойролцоох алтны уурхайд 2007 оноос хөдөлмөрийн гараагаа эхэлсэн дээ. Түмэнг төгсөх тэр хавар тус дээд сургуульд хоёр аспирант монгол залуу Амаржаргал, Жамъян нар магистр болон докторын зэрэг хамгаалж бакалавр, магистр, доктор гээд бүх шатанд нь нэг нэг монгол оюутан төгссөн нь монгол залуус маань дэлхийд нэртэй энэ сургуулийн өндөр босгыг нэгэн зэрэг алхаж гарсан нь бидний хувьд урд өмнө тохиож байгаагүй өгөөмөр сайхан төгсөлт болсон билээ. Одоо цаашаа хүү маань өөрийнхөө чадал, ухаан бодлоор амьдарах замаа сонгох буйзаа.
Уул уурхайн шинэхэн инженер Б.Түмэн гэр бүлийнхний хамт
Анх 1874 онд Колорадо мужийн төв Дэнвер хотын нэг хэсэгт Голден хэмээх энэ хотхонд үүд хаалгаа нээсэн тус их сургууль эдүгэ улам өргөжин өөрийн тохилог байр, номын сан, биеийн тамир спорт, соёл, ахуй үйлчилгээний байрууд, оюутны хотхонтой, уул уурхайн бүхий л чиглэлээр жил бүр олон арван боловсон хүчин бэлтгэн гаргадаг, өндөр мэдлэг туршлагатай эрдэмтэн багш нар болон өөрийн дадлагын “Эдгар майн” хэмээх гүний уурхайтай, нарийн мэргэжлийн лаборатори, судалгааны тэнхимтэй, мэргэжлийн сургалтын түвшин, чанар чансаагаараа АНУ-д төдийгүй дэлхийд хэдийнээ нэрд гарсан иж бүрэн цогцолбор болж чадсан байна. Иймээс уул уурхайн мэргэжлийн жаяг болсон энэ сургуулийг төгсөгчдийг ажилд авах эрэлт хэрэгцээ ихтэй байдаг ажээ.. Энэ сургуулийн нэг семестрийн сургалтын төлбөр нь оюутны кредит цагаас шалтгаалан дунджаар 7-20 мянган ам доллар болдог. Энд төгссөн инженерийг АНУ-ын уурхайн компаниудад дуртайяа ажилд авах ба анхны жилийн дундач цалин 50-60 орчим мянган ам долларт хэлбэлздэг гэнэлээ. Одоо тус сургуульд гурав дөрвөн монгол залуус уул уурхайн мэргэжлээр суралцаж байна. Монгол улс ингэж их дээд сургуулийнхаа нэр алдрын голч болсон сургалтын чанараа эрхэмлэн оюутны хотхоныг иж бүрнээр нь байгуулж тусд нь гаргах цаг удахгүй ирэх байхаа. Сургууль төгссөнийхөө дараа хүү маань Чили Улс, Колорадо, Ореган, Невада, Аляска мужууд гээд олон уурхайд ажиллаж эхнэр бид хоёр Чилээс бусад эдгээр мужуудаар аяласан гэж байгаа.
Монгол Улсын Ерөнхийлэгч Фэйрбанкст
Мөн Монгол улсын Ерөнхийлэгч Н. Энхбаяр, гэргий болон дагалдан яваа хүмүүсийнхээ хамт 2007 онд Аляскт бүр Фэйрбанкст айлчлах үеэр Аляск Эрдэнэт хоттой түншийн холбоо тогтоож оюутан солилцохоор болсон гэдэг юм. Ерөнхийлэгч маань тэртээ холоос газрын мухар дахь Фэйрбанксийг зорьж энэ холбоог тогтоохоор ирсэн л юмдаа. Үүнээс хойш Монгол оюутнууд байнга ирдэг болсон.
Амерnкийн 26 дахь дэд ерөнхийлэгч Чарлес Уорен Фэйрбанксийн нэрийг өвлөн авсан энэ суурин бол төв Аляскийн хойд хэсэгт алт эрдэнэс элбэгтэй Танана голын хөндий, түүний цутгалан Чина голын эрэг дагуу алтны уурхай голдуу хэсгийн төв бөгөөд тус мужийн хойд талд хүн амьдарч болох АНУ-ын хамгийн том хот суурин нь юм. Нисэх буудал, усан ба хар зам, улсын ба хувийн сургууль, байгалын музей, барьцаа тавиад автомашин зээлдэг газар, зочид буудал, золбин ноход, хоршоо дэлгүүр, хими цэвэрлэгээ, халуун рашаан, муруйтай тоглоом, шүүх цагдаа, шуудан холбоо, шумуул ялаа, согтуу хүмүүс цөм бий. Алс бөглүү, эл хуль энэ сууринд анх 1902 онд Феликс Педро гэдэг хүн алт олсноос хойш нүүр царай нь эрс өөрчлөгдөн алтны халуурлын, бүр галзуурлын ч юмуу хөлд нэг жилийн дотор л хүн ам нь 100 мянга хол давж хотын эрх авсан бол эдүгээ цөөрч 32 мянга болсон юм билээ. Энд тэгш жил эхэлж сондгой жилд дуусдаг |шинэ жил дамнуулж явагддаг| дэлхийд хамгийн их бэрхшээл, саадтай бөгөөд хүндэд тооцогдох “Юкон күэст” хэмээх нохой хөллөсөн чарганы олон улсын уламжлалт уралдаан жил бүр болдог аж.
Жин өвлийн ид хүйтэнд байгалын бэрхшээлийг үл харгалзан өтгөн ой мод, өргөн тал хөндий, уул усыг гатлан хоёр долоо хоног үргэлжилдэг энэ тэмцээн хойд бүс нутагт газар сайгүй явагддаг нохойтой чарганы олон уралдаанаас хамгийн том, тогтмол наадам бөгөөд нутгийнхны хүсэн хүлээдэг баяр цэнгэл нь. Манайхаар бол улсын том баяр наадмын хурдан морины уралдаан л гэсэн үг. Фэйрбанкс хотын дундуур урсах Чина голын мөсөн дээрээс эхэлж өгссөөр Чина голын халуун рашаан хүрч тэндээс голын мөсөн голдрилоос гарч ой тайга дундуур хоёр долоо хоног явсаар Канадын Юкон территори мужийн Уайтхорс хот хүртэл 1000 гаруй мил буюу 1600 гаруй км замыг өлхөн туулдаг энэхүү амь дүйсэн өрсөлдөөн жинхэнэ шандас заасан сайн нохдын шалгуур болж түрүүлсэн нохдын шагнал 30-40 мянган ам.долларт хүрдэг гэнэлээ. Нэг чарганд хөллөх нохдийн тоо энгийн нөхцөлд 6-12 байх агаад уралдаан тэмцээнд тусгай заавраар тоог зохицуулдаг. 2010-2011оны уралдаанд түрүүлсэн нэгэн аатай бөгөөд азтай эр, элэнц өвөг удам нь зэрлэг чононоос гаралтай хэмээх Хаска үүлдрийн нохдийнхоо хамт энэ замыг 9 хоног 23 цаг 20 минутад туулж шагналд нь 35 мянган ам доллар авсныг би сүүлд интернетээс олж мэдсэн юм.
Чина голын мөсөн дээрээс эхэлж буй нохойтой чарганы уралдаан
Бид дэлхийг тойрсон алтан туурайт хүлэг морьдоороо бахархаж тоосонд нь хиймороо сэргээдэг бол тэд нохой хөллөсөн чаргаараа уралдаж сайн нохдоороо бахархаж баярладаг ард түмэн.
Хүйтэнд тэсвэртэй, чадал тэнхээтэй, сайн нохдын угшлыг бүр гөлгөнөөс нь эхлэн тойлж өсгөн тэмцээн эхлэхээс жилийн өмнө сойсоор байж оролцдог аж. Монголчууд хурдан морио наадам болохоос олон хоногийн уяж сойдогтой адил. Ийм нохой асар өндөр үнэтэй агаад ТВ шоунд хүртэл “ярилцлага” өгч нутаг орон даяар алдаршин нэр цуутай, нэн алдартай хүмүүсийн орчлонд ордог аж. Сайн нохдын тухай домог мэт яриа, хөшөө дурсгал, уран зохиол, телевиз, хэвлэл мэдээлэлд цөөнгүй гардаг. Тэдгээрс нохойныхоо хүзүүнд төрийнхөө далбааг уяхчихсан их бахаралтай явах ажээ. Хэрэв монгол хүн нохойн хүзүүнд төрийнхөө алтан соёмбот далбаагаа зүүчихвэл манай нийгэм нэг их mайшаахгүй байхаа.
Монголд хурдан сайн хөлөг мордийн тухай домог, туульс эрт дээр эзэн Чингисээс ч өмнө үеэс эхэлж өдгөө эзэд нь эр алдраа мандуулан мөн л ТВ од болжээ. Хурдан морь ч, нохойтой чарга ч адил зориг авхаалж, хүч чадал, тэсвэр хатуужил шаардах өрсөлдөөн. Энэ өрсөлдөөн нохой морь хоёроороо л өөр болохоос мөн чанар нь яг адилхан. Нуга нугын өвс, нутаг нутгийн заншилаа гэж ийм л байдаг ажгуу. Үүнийг нь бид ойлгож хүндэлж явах ёстой гэж би боддог.
Мөн Фэйрбанкст Аляскийн их сургууль гэж тэр хавьдаа хамгийн том сургууль бий. Энэ сургуульд хүүгийн маань гэргий Анандын Оролмаа суралцдаг. Энд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр гэргийн хамт очиж уул уурхайн ангид монгол оюутнууд суралцах болсон тухай энэ айлчлалын үеэр мэдээлж байлаа. Хүүхдүүд маань сургуулийнхаа хэлмэрчээр ажиллаж Монгол Улсынхаа Ерөнхийлэгч, тэргүүн хатагтай нартай уулзаж хамт зургаа авахуулах азтай жавшаан тохиосон гэдэг.
Зориг шулуун бол зам шулуун
Хүүгийн маань Аляскийн Фэйрбанкс-т ажиллах гэрээт хугацаа нэгэнт дууслаа. Бид эндээс нүүж Колорадо мужийн Дэнвер хотод буцах ёстой тул аянд замд гарах бэлтгэлээ базааж эхлэв. Ойр зуурын ачаанаас гадна өөрийнхөө “Субару” автомашиныг Дэнверт аваачих тул тээвэрлэх янз бүрийн арга зам хайсаар далайгаар Аляскийн Уиттиер хотоос Вашингтон мужийн Беллингэм хүртэл явуулж болох байсан ч хоёр долоо хоногоос наашгүй, тэгээд ч тэндээс өөрсдөө очиж аваад цааш явахад цаг их орох агаад нилээдгүй унжралдсан ажил болох төлөвтөй тул өөр арга хайлаа. Ингээд л хүү маань энэ завшааныг ашиглан машинаараа хоёул гарч газар үзсэн шиг зугаалж явах санал тавихад ийм холын аянд, газар мэдэхгүй, хүн танихгүй ч гэсэн би уухайлан дэмжиж ерөөс газраар Канадыг дамжин явахаар зориг гаргаж зам шулуудсан хэрэг л дээ.
Ингээд бид машиныхаа масло тосыг нь сольж, баг зэрэг үзлэг засвар хийчихээд замын маршрутын сайн зураг олж аваад алт эрднэсийн Аляск нутаг болон асар уудам Канад орон, Америкийн хойд талын Монтана, Ваёоминг мужийг туулан Колорадо орох их аялалын зам шулуудан гарсан юм даа. Хүүтэйгээ цуг ингэж явах шиг сайхан завшаан надад тийм амар яахан олдох билээ. Тэхэд би энэ нутгийн байгалийн сайхныг шимтэн харахын зэрэгцээ, хүний амьдралын тухай болон хамгийн нарийн нандин хамгаалж явах ёстой зүйл, түүний утга учир, аз жаргал, зовлон зэдгүүр, хүний мөс чанар,зан харилцаа, тэсвэр хатуужил гээд л ер нь л өдөр тутмын тулга тойрсон амьдралд тэр болгон яриагүй зүйлээ хүүдээ ярьж явлаа. Энэ бол миний хувьд бас л нэг том завшаан.
Монгол тэмээний сургаар
Аляскт ирэх замдаа хүүгийнхээ зааснаар онгоцоо сольж дараагийнхд нь суух үедээ нислэгийн дугаар, ямар орц хэсгээс хэзээ нисэх зэргийг билетээсээ харж, заримыг нь олох гэж ганцаараа будилж төөрч л явлаа би гэдэг хүн. Гэсэнч буудал доторхи мэдээллийг уншиж судалж салгалж явсаар сүүлдээ арай гайгүй болж сэнхрээд нисэх газраа очиод дараагийн онгоц хүлээх зуур арай уужирч цай цуу уусан шигээ маадайж суудаг болов. Анкоражийн нисэх буудал дээр очиод Фэйрбанкс орох дараагийн онгоцыг нилээд удаан хүлээх боллоо. Аляскийн агаарын замуудын гол зангилаа болсон энэ том буудал ачаалал, хүн хөл ихтэй байдаг юм байна. Хэдэн жилийн өмнө энд Номхон далайн их сургуульд монгол бүсгүй Ш.Наранчимэг мэргэжил дээшлүүлж байхдаа тус хотын амьтны хүрээлэнд очидог байжээ. Тэр нь бас цаанаа нарийн учиртай. Тэнд нэг монгол тэмээ байсан юм гэнэлээ. Тэр тэмээ монгол хүн харангуут л өөрөө хүрээд ирдэг гэнэм. Ингэж л монголын тал нутгийн хоёр харийн оронд тааралдаж л дээ.
Нөгөөх тэмээ нь Наранчимэгийг олон хүний дундаас олж хараад шууд л түүн дээр ирж гарыг нь үнэрлээд нулимс нь гүйлэгнээд уйлж байна гэнээ. Тэмээ тэр олон зорчигчдийн дундаас яаж монгол хүнийг олж таньсан юм бүү мэд. Өсч төрсөн өлгий нутаг гэдэг ийм л их татах хүчтэй, адгуус амьтанд ч хүртэл санагддаг аж.
Наранчимэг ч тунчиг өрөвдөм энэ үйлийн үрт амьтан уйлж буйг хараад тэссэнгүй дагаад л мэлмэрч гарч дээ. Ингэж л монгол хүн, монгол тэмээтэйгээ уулзаж хамт уйлахаар амьтдын хүрээлэнд ирдэг болсон хэмээн Наранчимэг ярьдаг юм. Тэмээтэй хамт уйлж буй эмэгтэйг харсан хүмүүс “Энэ хүүхэн чинь тэмээг бүр уйлуулчихлаа. Ямар ид шидтэй хүүхэн бэ?” гээд л гайхаад байсан гэдэг. Дараа нь Наранчимэг маань тэндээс Виржиния мужийн Арлингтон хотод ирээд “Тэмээтэй хамт уйлсан минь” хэмээн сонирхолтой бас өрөвдөм зүйл бичиж тэнд сэтгүүлч Б.Номинчимэд санаачлан шинээр гарч асан “Даяар Монгол” сонинд нийтлүүлж байсныг би сая саналаа. Монгол тэмээ андашгүй, өмнө нь ноомойхон байсан энэ өрөвдөм амьтан монгол хүн харахаараа бүр сэргэж соотолзоод л, ирж үнэрлээд нулимс нь гүйлэгнээд байдаг гэж Наранчимэг ярьдаг байсан юм.
Үүний дараа хүү маань түүгээр явж байхдаа нөгөөх амьтны хүрээлэнд очиход хөөрхий тэр тэмээ байж л байсан гэнэлээ. Мөн л хүү дээр өөрөө хүрч ирээд үнэрлээд байсан их өрөвдөлтөй байсан гэдэг. Би энэ тухай санаж амьтны хүрээлэн хаана буйг буудлын ажилтнуудаас сураглахад гайгүй ойрхон гэнэ. Тэгэхээр нь буянт мал байна даа хөөрхий, монгол хүн үзээд хиймор нь сэргэдэг бол очиод нэг сайн тайтгаруулж, дотрыг нь нэг сайн онгойлгоод ирье дээ гэсээр нөгөөх тэмээг олчих санаатай такси авч түүгээр очисон боловч миний аз дутахад тэнд засвар орсон тул хаалттай, хашаа хороо нь цөм хоосон байлаа. Уг нь говь талын нүүдэлчин монголчууд маань тэмээгээ маллаж хайрлаж тэнгэрийн амьтан гэж дээдлэн эцэг өвгөдийн маань эрхмэлдэг сайхан заншилтай билээ. Хэдэн зоосны төлөө энэ өрөвдөм амьтныг эх нутаг, ижил сүргээс нь салгаж харийн нутагт ганцаардуулан цөлж ингэж үйл тамыг нь үзэх ч гэждээ. Хүмүүс минь дээ, хүмүүс минь. Хорвоод зовлон гэдэг ер мундахгүй, адгуус малд ч хүртэл бас л тохиох юмдаа. Амьтдын хоосон паркаас буцах замд яагаад юм гэнэт сэтгэлд минь гуниг төрж нөгөө тэмээг өрөвдөн
Алс холын замыг ээ
Алхаагаараа товчилдог
Ачаа жингийн хөндийгөөр
Амар тайвнаар нэвтрүүлдэг
Асар их үү хүчтэй
Атан олон тэмээд минь үү зээ хэмээн говь нутгийн нэгэн дууны ая цээжинд минь хөвөрсөөр л байлаа.
Аляск буюу шөнө дунд наран мандах орон
Аляск бол хойд Америкийн баруун дээд хэсэгт орших асар уудам хойг, эндхийн язгуур үндэс буюу унаган иргэд болох индианчуудын төрөлх нутаг нь юм. Энэ нутгийн том голууд болох Юкон, Кускоквим болон Танана, Ненана голуудын хөндийд байгалын үзэсгэлэнт газрууд ой тайга, ургамал, усны болон хуурай газрын ан амьтадаар баян, асар уужим, эрс тэс уур амьсгалтай, гурван талаар усаар хүрээлэгдсэн энэ эх газар өргөргийн бүтэн 20 градус өргөн нутгийг эзэлдэг юм. Эргэн тойрон 33 мянган мил, жилийн дундаж тундас 6250 см бөгөөд. өвөлдөө цельсийн хасах 50 хэм хүртэл хүйтэрч зундаа нэмэх 30 хүртэл дулаардаг. Зун цагт нар жаргахгүй үргэлж өдөр, өвөл цагт нар гарахгүй үргэлж шөнө үргэлжлэнэ.Зуны улиралд нар жаргахгүй байсаар дахин мандах агаад өвөл нар хаяалбараасаа дээш гарахгүй үргэлж харанхуй байдаг. Энэ үер шөнө туйлын туяа хэмээх олон өнгөт гэрэл хааяа солонгорон харагдах ажгуу.
Аляскийн унаган оршин суугчид нь буюу индианчууд удам угсаа, хэл соёл, нутаг орныхоо байдлаас зургаан гол хэсэгт хуваагдана. УНАНГАН |алеут,сугпиак|, АЛҮТИЙК |номхон далайн эскимос|, ЮҮПИЙТ, ИНУИТ |Берингийн тэнгэс хавийн инуит, Канадын хойд хэсэг бусад эскимос|, ИНҮПИАТ |умарт инуит болон эскимос|, АТАБАСКАНС |төвийн| ба ТЛИНГИТ ба ХАЙДА| өмнө талын эскимос| нар эртнээс нутаглаж ирсэн бөгөөд өдгө эдгээр ястан үндэстнүүдийн тоо эрс цөөрчээ.
Аляскийн тал нь Арктикийн бүслүүр буюу умард туйлын 66* 33”-ын хүрээнд оршино.
Аляскийн ихэнх хэсэг нь Арктик, хойд мөсөн далай, умард туйлын нөөлөгт орших тул цаг агаар, байгалийн тухай эхлэхийн өмнө Хойд мөсөн далай, түүн дээр орших умард туйлын тухай бага сага өгүүлэхэд буруутахгүй болов уу гэж бодлоо.
Дэлхийн бөмбөрцгийн эргэх тэнхлэгийн хамгийн дээд ба доод захын хоёр хязгаар цэг ба түүний орчны газрыг өмнөд ба умард туйл хэмээн нэрлэдэг. Доод хязгаарыг өмнөд туйл, дээд хязгаарыг умард буюу хойд туйл гэдэг. Дэлхий ертөнцийн орой нь болсон умард туйл мөн дэлхийн далайнуудаас хамгийн бага нь хэмээх Хойд мөсөн далай бүхлээрээ Арктикийн бүсд багтана. Гэхдээ л хамгийн бага гээд байгаа энэ далай маань 14,09 сая хавтгай дөрвөлжин км гэдэг юм билээ. Манай нутгаас бараг 10 дахин их гэсэн үг. Энэ тэс хөлдүү далайн төв хэсэг буюу дэлхийн бөмбөрцөгийн эргэх тэнхлэгийн хамгийн дээд цэгт умард туйл оршино. Иймээс энэ туйлыг хойд мөсөн далайн хүйс нь гэж ч болмоор. Арктик болон хойд туйлын эргэн тойронд Канад, Аляскийн хойд хэсэг, ОХУ, Норвеги, Дани |Гренланд|, Исланд, Финлянд, Швед зэрэг улсуудын хэсэг орох агаад Франц Иосефийн арал, Гренланд, Норвегийн Свалбард, Спицберген арал болон ОХУ-ын зүүн сибирийн хязгаарт Виктория, Северная земля болон тэр хавийн арлууд орших ба эдгээрээс хойд туйлд хамгийн ойр нь 700 гаруй км-т орших Гренландын хойд талын Кофеклубын арал хэмээх жижиг арал гэж үздэг юм билээ. Хойд туйл дороо эх газаргүй, асар уужим бөгөөд гүн, мөнх тэс хөлдүү байх энэ мөсөн далай хамгийн гүн газартаа 4261 метр хүрдэг гэх боловч харин тэртээ дор ёроол байгаа эсэх нь төсөөлөхөд ч хэцүү. Энд өвөлдөө цельсийн -26-58 хэм хүйтэрч зундаа дундачаар 0 орчим байна. Аляскийн хувьд бол Барров хэмээх жижиг суурин, зүүн тийш Дийдхорс |Deadhorse| буюу “Үхсэн морь” гэж орчуулж болмоор жижиг суурин байх ба хойд туйлд хамгийн ойр нь Барров 1000 гаруй км гэдэг юм билээ. Үүнээс цааш жирийн хүн байнга оршин суурших боломжгүй. Хойд туйл хэмээх энэ үгийг сонссон бүхэнд хэмжээ хязгааргүй үргэлжлэх цас мөсөн ертөнц, амьд амьтан тэсэхүйеэ бэрх хүчтэйгээс хүчтэй шуурч замд тохиосон бүхнийг дарангүйлэн нугалах туйлын зэрлэг догшин салхи, зуны цагт газар тэнгэрийн завсар тэнүүчлэн үл жаргах наран, шөнө болоход солонгорон гэрэлтэх туйлын туяа нүдэнд тусч айх гайхах мэдрэмжийг зэрэг төрүүлэнэ. Энд юм бүхэн сонин содон агаад өөр өөрийн давтагдашгүй онцлоготойгоор оршин тогтнох ажгуу.
Хойд туйлд хамгийн ойр Барров сууринд хүүхдүүд маань очисон юм
Цэнхэр халим ийм том сүврэг ястай аж
Дэлхийн тэнхлэгийн байнга налуугаас шалтгаалан хойд туйлд жилийн тэн хагас нь нартай зун, тэн хагас нь харанхуй шөнө байна. Аляскт харанхуй өвөл үргэлжилж байхад дэлхийн бөмбөрцгийн нөгөө тал болох Шинэ Зеланд мэтийн оронуудад зун болж байдаг. Хавар намарт болдог өдөр шөнийн тэнцэл |eqvinox| буюу өдөр шөнө үргэлжлэх хугацаанаас |solstice| шалтгаалж өвөл өдөр богино шөнө урт, зун өдөр урт шөнө богино байна. Дэлхийн бөмбөрцөгийн дээд налуу дээр байх хойд туйл нар луу харсан тохиолдолд тэнд нар үл жаргах агаад хаяалбараасаа доош буухгүй үргэлж тэнгэрийн хаяанд байсаар дахин мандах тул зургаан сарын турш өдөр байна. Ийм өдрийг туйлын өдөр гэнэ. Эсрэг тохиолдолд нар хаяалбараасаа дээш гарахгүй тул хойд туйлд үргэлж шөнө байх болно. Иймийг туйлын шөнө гэх агаад мөн л 6 сар үргэлжлэнэ. Хойд абсолют буюу үнэмлэхүй туйл дээр та хаашаа ч харж зогссон өлмий дор тань өмнө зүг байх агаад энд алтан гадас од зөвхөн өмнө зүгийг л заах агаад таны орой дээр зөвхөн тань руу л харж буй мэт ойрхон анивчиж хорвоогийн бүх хойд зүг газар газраас өөрийн хувь тавиланг тээсээр энд ирж, бүх уртрагуудынхаа хамт нэгэн цэгт уулзах агаад цагийн бүс үгүй болох тул та өөрийнхөө цагаар л цаг хугацааг баримжаалах болно гэж тэнд очисон хүмүүс бичсэн байдаг. Энд Вашингтон- ДС,Улаанбаатарын хоорондох 12 цагын зөрөө үгүй болж бүх цаг нэг хэмнэлтэй болно.
Бодоход ойрхон ч хүрэхэд хол, нүдэнд илхэн ч, нууц нь далд, ер бусын гайхамшиг, аймшгийг зэрэг төрүүлэх хойд туйл хэмээх нууцыг нээхээр эрт дээр цагаас олон аавын хүвгүүд амь дүйн тэмүүлж олон ч хүн амь насаа алдсан байдаг. 1909 оны дөрөвдүгээр сарын 6-нд АНУ-ын иргэн Роберт Пири, түүний зарц Мэтью А. Хенсон гэдэг хатан зоригт эрс Аляскийн уугуул үндэстэн дөрвөн инүит индиан хүний хамт хүйтний хаан хойд туйлийг нээсэн нь өнөөдөр түүхэнд үлджээ. Үүнээс хойш олон аавын охид хүвгүүд тэнд очисон бөгөөд хойд туйлыг чухам хэн нээсэн талаар саяхан хүртэл маргаантай байлаа. Яг үнэндээ бол Хенсон хамгийн түрүүн хагас цаг гаруйн өмнө хойд туйлд хүрсний дараа Пири очисон гэж түүхэн эх сурвалжууд мэдээлдэг юм. Хойд туйл гэж өндөр уулын оргил мэт нүдэнд үзэгдэх баримжаа бараагүй тул чухам хаана тэр туйл байгааг энгийн нүдээр олох ямарч боломжгүй зах хязгааргүй нилийсэн цагаан цас мөс тул түүнийг олж хүрнэ гэдэг хэн болгоны санах зүйл биш ажээ. Түүнийг геодезийн нарийн багаж төхөөрөмжөөр тодорхойлно. Пиригээс өмнөх экспедицүүд хойд туйлд хүрсэн гэх боловч тэд жинхэнэ туйлд хүрээгүй |олоогүй| андуурч хүрлээ хэмээн мэдээлсэн гэдэг. Хойд туйлд газар нутгийн багацаа, байгалийн ариншинг гарцаагүй сайн мэдэх индиан экскимосчуудын оролцоо, газарчгүйгээр хүрэх боломж тун хомс бөгөөд өмнө нь явсан олон экспедиц энэхүү нууцлаг цэгийг олохгүй буцсан удаа олон аж. Харин экспедиц бүрт байнга газарчилж ачааны хүндийг үүрч, ажлын хатууг нугалж явсан дээрх дөрвөн инүитын нэгэн адил амь дүйн явсан бүх индиан эскимосчуудын нэрс хойд туйлын түүхэнд үлдсэнгүй. Үргэлжлэл бий..
Сэтгүүлч Н.Бадарч.
|
Аляск, Канад, хойд Америкаар аялсан сэтгүүлч Н.Бадарчийн замын тэмдэглэл ба бодрол |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Гамшигт нэрвэгдсэн малчид, иргэдэд туслах зорилгоор гурав хоногийн цалинтай чөлөө олголоо 13:21 Есдүгээр сарын 02-ны өдрийн 15.00-17.00 цагийн хооронд Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумдад болсон түр
|
Есдүгээр сарын 02-ны өдрийн 15.00-17.00 цагийн хооронд Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумдад болсон түр »»
|
|
Гадны бүлэглэлтэй хамтран телеграмаар монголчуудаа залилсан долоон этгээдийг баривчилжээ 11:54 Телеграмаар иргэдийг залилдаг долоон этгээдийг олж тогтоож, дайчлан баривчилсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
|
Телеграмаар иргэдийг залилдаг долоон этгээдийг олж тогтоож, дайчлан баривчилсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. »»
|
|
Монголд соронзон шуурга ба цочир хүйтрэлт тохиож байна 11:33 2025 оны 9-р сарын 2-нд нарны хүчтэй тэсрэлт болсон бөгөөд үүний улмаас 9-р сарын 4–6-ны хооронд дэлхийн
|
2025 оны 9-р сарын 2-нд нарны хүчтэй тэсрэлт болсон бөгөөд үүний улмаас 9-р сарын 4–6-ны хооронд дэлхийн »»
|
|
Х.Наранхүү: “Энержи ресурс” ХХК-д олгосон лиценз компанийн хувь нийлүүлэгчдийн өмч гэдэгтэй Засгийн газар маргахгүй 10:50 Одоогоос 18 жилийн өмнө, 2007-2008 онд С.Баярын Засгийн газар Ухаахудагийн лицензийг Тавантолгойн бүлэг ордоос
|
Одоогоос 18 жилийн өмнө, 2007-2008 онд С.Баярын Засгийн газар Ухаахудагийн лицензийг Тавантолгойн бүлэг ордоос »»
|
|
Сөүл хотын пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүн амь үрэгджээ 09:57 Лхагва гарагт /2025.09.03/ БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрладаг пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүний аминд хүржээ.
|
Лхагва гарагт /2025.09.03/ БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрладаг пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүний аминд хүржээ. »»
|
|
Сүүлийн 100 жил дэх барууныхан ба Орос орон 09:36 Сүүлийн 100 жил дэх хамгийн олон дайн Барууныхны ойр хооронд, мөн Барууныхан ба Оросын хооронд болжээ.
|
Сүүлийн 100 жил дэх хамгийн олон дайн Барууныхны ойр хооронд, мөн Барууныхан ба Оросын хооронд болжээ. »»
|
|
Д.Анунгоо, Б.Өлзийтнаран нар холимог тулааны Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ 21:12 Бахрейн Улсын Манама хотод холимог тулааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус Азийн аварга
|
Бахрейн Улсын Манама хотод холимог тулааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус Азийн аварга »»
|
|
"Сургууль доторх агаарын чанар маш муу, хорт хавдар үүсгэгчийн хэмжээ тав дахин өндөр байна" 19:12 Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаан болж байна. Энэхүү хуралдаанаар хүүхдийн
|
Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаан болж байна. Энэхүү хуралдаанаар хүүхдийн »»
|
|
Иргэдэд эмэгтэйчүүдийг биеэ үнэлэхэд нь зуучилсан этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ 19:10 Прокурорын байгууллага 1827 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэж, хэрэг бүртгэлтийн 985 хэрэг шинээр нээжээ.
|
Прокурорын байгууллага 1827 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэж, хэрэг бүртгэлтийн 985 хэрэг шинээр нээжээ. »»
|
|
Дэлхийн хамгийн том мөсөн уул задарчээ 18:39 ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын 4 /CNN/. Дэлхийн хамгийн том мөсөн уул томоохон хэсгүүдэд хуваагдан задарч байна
|
ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын 4 /CNN/. Дэлхийн хамгийн том мөсөн уул томоохон хэсгүүдэд хуваагдан задарч байна »»
|
|
БНСУ-ын Үндэсний Ансамблейн гишүүн Чо Жон Сик өнөөдөр Глобал Удирдагч Их Сургуулийн Хүндэт доктор боллоо 18:33 Тэрбээр БНСУ-ын Үндэсний Ассамблейн хамгийн олон удаа сонгогдсон гишүүн бөгөөд нийт зургаан удаагийн
|
Тэрбээр БНСУ-ын Үндэсний Ассамблейн хамгийн олон удаа сонгогдсон гишүүн бөгөөд нийт зургаан удаагийн »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилсээр байна 18:26 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотод хүрэлцэн ирлээ 15:49 Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын
|
Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын »»
|
|
8000 жилийн соёл иргэншлийг хамарсан түүхэн яриа 15:35 Хятадын археологи судлал: Өвөр Монгол дахь үндэсний соёлын өвүүд
Өвөр Монголд үндэсний зэрэглэлийн соёлын өвийг хамгаалах 149 нэгж байдаг. Улсаас тусгайлан хамгаалж буй эдгээр соёлын өв нь Хятадын үндэстний түүхийн гүн ой санамж, Хятадын соёл иргэншлийн удамшлын баялаг кодыг агуулдаг юм. Өвөр Монголын Өдрийн сонины мултимедиа хэрэгслээр мэдээлж буй "Өвөр Монгол дахь үндэсний соёлын өвүүд" хэмээх төслийн хүрээнд үндэсний өвийн 60 газрыг сонгон , үндэстний соёлын чухал чухал өвийг хамгаалах гүн гүнзгий утга учир жич түүний түүхийг судалж буй юм. Энэ нь Хятадын умард нутгийн соёлын генийн тайлал мөртөө тайлбар болох юм.
|
Хятадын археологи судлал: Өвөр Монгол дахь үндэсний соёлын өвүүд
Өвөр Монголд үндэсний зэрэглэлийн соёлын өвийг хамгаалах 149 нэгж байдаг. Улсаас тусгайлан хамгаалж буй эдгээр соёлын өв нь Хятадын үндэстний түүхийн гүн ой санамж, Хятадын соёл иргэншлийн удамшлын баялаг кодыг агуулдаг юм. Өвөр Монголын Өдрийн сонины мултимедиа хэрэгслээр мэдээлж буй "Өвөр Монгол дахь үндэсний соёлын өвүүд" хэмээх төслийн хүрээнд үндэсний өвийн 60 газрыг сонгон , үндэстний соёлын чухал чухал өвийг хамгаалах гүн гүнзгий утга учир жич түүний түүхийг судалж буй юм. Энэ нь Хятадын умард нутгийн соёлын генийн тайлал мөртөө тайлбар болох юм. »»
|
|
Экспогийн эргэн тойронд-6 15:30
|
|
Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-3 15:23
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд тарваган тахлаар хүн өвчилжээ 15:23 Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол
|
Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол »»
|
|
Экспогийн эргэн тойронд-1 15:17
|
|
Дөрвөн улсын ”хөөрхнүүд” Хөххотод уулзалдлаа 15:10
|
|
Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-1 15:04
|
|
Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-2 14:56
|
|
Чөлөөлөх дайны ахмад дайчин У.Доржпаламд Монгол Улсын баатар цол олголоо 14:53 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий II дайн өндөрлөсний түүхт 80 жилийн ойтой холбогдуулан төрийн дээд
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий II дайн өндөрлөсний түүхт 80 жилийн ойтой холбогдуулан төрийн дээд »»
|
|
Автомашиндаа хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг хасна 14:06 Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан олон нийтээс санал асууж автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор
|
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан олон нийтээс санал асууж автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор »»
|
|
Сонордуулга 11:34 УБЦТС ТӨХК нь Зуслангийн бүс (СБД-ийн 19, ЧД-ийн 24- хороо, Шадивлангаас Санзай, Шаргаморьт, Хуурай мухар,
|
УБЦТС ТӨХК нь Зуслангийн бүс (СБД-ийн 19, ЧД-ийн 24- хороо, Шадивлангаас Санзай, Шаргаморьт, Хуурай мухар, »»
|
|
Сургуулийн орчинд 13 цэгт электрон тамхи зарж байна 11:23 “…Монголд 100 хүүхэд тутмын 30 нь электрон тамхи татаж байна…”, “Vape татаж эхэлж байгаа хүүхдүүд дунджаар
|
“…Монголд 100 хүүхэд тутмын 30 нь электрон тамхи татаж байна…”, “Vape татаж эхэлж байгаа хүүхдүүд дунджаар »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 10:27 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Олон нийтийн газар бие зассан хоёр эрэгтэйг тус бүр 10,000 төгрөгөөр торгожээ 09:18 Олон нийтийн газар бие засаж байгаа бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
|
Олон нийтийн газар бие засаж байгаа бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. »»
|
|
Трамп: Хятад дэлхийн тавцанд АНУ-д сорилт учруулахгүй 09:09 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон »»
|
|
ЕБС-ийн зургаан хүүхдийн элэг, ходоод хэсэгт нь хутгалсан гэх мэдээлэл худал гэв 09:08 Энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цахим орчинд нэр бүхий хаягаас “Баянзүрх дүүргийн дугаар хорооны ... сургуулийн
|
Энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цахим орчинд нэр бүхий хаягаас “Баянзүрх дүүргийн дугаар хорооны ... сургуулийн »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдийг зочид буудалд хүчээр авчран бусдад худалдан, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ 16:02 Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж,
|
Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж, »»
|
|
Г.Занданшатар: “Монгол шуудан” компани нэг захиаг 100 төгрөгөөр хэвлэж өгсөн. Улсын төсвөөс нэг ч төсөв гаргаагүй 13:18 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд
|
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд »»
|
|
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүлжээ 13:07 Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн
|
Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн »»
|
|
Бусдыг АЛНА хэмээн сүрдүүлсэн М.Нямдоржид яллах дүгнэлт үйлджээ 12:58 "Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн
|
"Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн »»
|
|
"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
|
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship »»
|
|
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
|
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж, »»
|
|
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
|
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. »»
|
|
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
|
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
|
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
|
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. »»
|
|
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
|
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
|
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) »»
|
|
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
|
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
|
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн »»
|
|
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, »»
|
|
|
Э.Макрон: Украины аюулгүй байдлын баталгааг 26 улс дэмжиж байна 11:18 ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 5 /France24/. ОХУ-тай гал зогсоох хэлэлцээр байгуулсных нь дараа Украины аюулгүй
|
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 5 /France24/. ОХУ-тай гал зогсоох хэлэлцээр байгуулсных нь дараа Украины аюулгүй »»
|
|
Сөүл хотын пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүн амь үрэгджээ 09:57 Лхагва гарагт /2025.09.03/ БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрладаг пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүний аминд хүржээ.
|
Лхагва гарагт /2025.09.03/ БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрладаг пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүний аминд хүржээ. »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилсээр байна 18:26 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа »»
|
|
Путин: Украин тохиролцоонд хүрэхгүй бол цэргийн хүчээр дайныг дуусгана 09:37 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад айлчлах үеэрээ хэрэв Украин тохиролцоонд хүрэхгүй бол Орос улс
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад айлчлах үеэрээ хэрэв Украин тохиролцоонд хүрэхгүй бол Орос улс »»
|
|
Трамп: Хятад дэлхийн тавцанд АНУ-д сорилт учруулахгүй 09:09 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон »»
|
|
Ши Жиньпин: Хятадын агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй 16:00 9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
|
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|