 |
|
 |
|
Сoнгуулиас сонгуулийн хооронд юу болоод өнгөрөв??? |
|
|
 |
|
 |
Сoнгуулиас сонгуулийн хооронд юу болоод өнгөрөв???
2012-11-132012.06.28 УИХ, Нийслэлийн ИТХ-ын сонгууль боллоо 
Монгол төрийн жолоог атгах түшээдийг ард түмэн Үндсэн хуулинд заасан эрхийнхээ дагуу дөрвөн жилд нэг удаа сонгодог. Ээлжит сонгуулиас хойш даруй дөрвөн сар өнгөрчээ. Энэ сонгуулийн дараагийн үе шат болох орон нутгийн сонгууль хүртэлх өнгөрсөн дөрөвхөн сарын хугацаанд юу болоод өнгөрөв өө? Монгол оронд хууль дээдлэх ёс алдагдаж анархист дэглэм тогтлоо. Энэ дүгнэлтийг бататгах хангалттай хууль бус үйлдэл, дарангуйлал, түрэмгийлэл газар авав.

Баримт 1 -УИХ-ын даргыг хууль зөрчин сонгов Сонгуулиар дөнгөж бүрдсэн парламентийн даргыг сонгох чуулганыг хамгийн ахмад гишүүн удирдах ёстой. Нийт 69 гишүүн тангараг өргөснөөс 40 хувь нь хуралдаанд оролцоогүй байтал гишүүдийн хоёр дахь ахмад настан гэх хүнээр чуулганыг удирдуулан УИХ-ын даргаар З.Энхболдыг томиллоо. Хүчирхийлэл, түрэмгийлэл газар авахын энэ эхлэлээс хойшхи Засгийн газрын гишүүдийн дийлэнхийг бизнесийн бүлэглэл эзэлж, олигархууд жирийн бизнес эрхлэгчдийг хяхан хавчиж,үйл ажиллагаа явуулах боломжийг нь хааж боож эхэлсэн төдийгүй хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөнд халдаж сайтуудыг ч хаах ажиллагаа явагдаж байна. Соёлын гавъяат зүтгэлтэн сэтгүүлч Г.Жамьян “Хувалз”-уудаас салах хувь заяагүй ард түмэн юм даа” нийтлэлээрээ эрх баригчдын багийг жинхэнэ утгаар нь хуулж, үнэн дүр төрхийг нь нүдэнд харагдтал илчлэв. Тэрбээр “Ардчилсан намд итгэж найдаж явсан цаг хугацаа минь ард үлдлээ хэмээн шогширцгоож байгаа олон хүн бий. Тэдний энэхүү итгэл сэтгэлийг ардчиллын баг өмссөн хэдэн “хувалз” л үгүй хийчихлээ. Хувалз гэдэгт одоогийн засгийн эрхийг барьж буй Ерөнхий сайд Н.Алтанхуягаас эхлээд УИХ-ын дарга З.Энхболд, дэд дарга С.Баярцогт, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат зэрэг олон хүнийг нэрлэж болно. Энэ хүмүүс л улс үндэстнийг маань төр, засагтай нь самрах эхлэлийг тавьчихаад байна. Шинэ төр, засгийн эхний мөчөөс л хүчирхийлэл, дарангуйлал үнэртэж байсан. Одоо бүр гаарлаа. Процессыг эргэж харъя. УИХ-ын даргыг сонгохдоо зөвшилцөх хуультай. Тэгсэн чинь Ардчилсан намын удирдлагууд хамгийн том сөрөг хүчин болох МАН-тай зөвшилцөлгүйгээр УИХ-ын дарга З.Энхболдыг хууль зөрчин сонгосон. Чуулганы танхимын тал нь эзгүй байхад УИХ-ын даргаа сонгочихдог ийм гажиг явдал парламентын түүхэнд ганц ч удаа тохиолдож байгаагүй юм. Бас хамгийн ахмад гишүүн Д.Дэмбэрэл хуралдааныг даргалах хуультай байтал түүнээс олон дүү Л.Цогоор удирдуулсан билээ. Ардчилсан намын удирдлагууд хуулийн ийм л заалтыг мэдэхгүй байв гэж. Харин тэд сөрөг хүчнийхээ дуу хоолойг олон түмнээс холтгохын тулд л ийм увайгүй, арчаагүй байдлыг санаатай зохион байгуулсан юм. Сөрөг хүчнийхээ дуу хоолойг боомилж байгаагаас болж, парламентын ардчилал сэхээний тасагт очиж, дахин сэхэхгүй болтлоо устах аюулд ирээд байна. Ардчиллын баг өмсөгчид л ардчиллыг булшлах юм биш биз дээ. Ардчилсан нам засгийн эрх авснаас хойш ардчиллын төлөө амь амьдралаа зориулсан хүмүүст юу наалдав аа гэж тунгаагаад нэг үзье. Тэртээх 20-иод жилийн өмнө дүн өвлийн хүйтнээр жаварт хайрагдан цогтой тэмцэж явсан нөхдийн ихэнхэд албан тушаалын амтат бялууны зүсэм ч ногдсонгүй. Эрх мэдлийн хуваарилалт намын дарга Н.Алтанхуяг гэдэг хүний үзэмж, тааллаар явагдаж өнгөрлөө. Төр засгийн удирдлагыг жинхэнэ ажил хэрэгч байдлаар нь биш, хэн мөнгөтэй вэ, хэн миний сонгуулийн сурталчилгаанд тамхины хавтага шиг дагаж навсаганав гэдгээр бүрдүүлж байгаад үнэхээр харамсаж байгаагаа Ардчилсан намын олон мянган гишүүн илэрхийлж байна. Монголын ардчиллын төлөө амь амьдралаа золиослон зүтгэж ирсэн Дарь.Сүхбаатар, “иргэн” Ламжав, Батбаяр буюу Баабар, Энхбат, Цогтбаатар, Баасандаш, Санжаасүрэн .... гээд шударга тэмцэгчид хаана явна. Та нар үгээ хэлэх цаг болсон юм биш үү. Өнөөдөр “Алтан гадас”-ынхан Монголын ардчиллын төлөө амиа зольж явсан хүмүүсийн нэрийг ч хэлэхээс эмээж байх шиг байна. Ийм увайгүй явдлыг өөгшүүлэхгүй тэмцэх хүмүүс нь ардчиллын партизанууд хэмээн ард түмэн итгэж байна...” гэж ил тод хэллээ.
Баримт 2 - Хууль тогтоомжийг өөрсдөдөө зориулан өөрчлөв Дээрх хууль зөрчилтийн анхны алхмын бий болгосон “шкоолоор” төр засгийн бүх үйл ажиллагаа хууль зөрчин хийгдэх боллоо. Хууль тогтоомжийг өөрсдөдөө зориулан өөрчлөх боллоо. Тухайлбал, Орон нутгийн сонгуулийн хуулийг олонхиороо түрээ барьж шийдсэн. Нэгдүгээрт хууль тогтоомж нийтлэг явах ёстой байтал нийтлэг бус явсан. УИХ-ын сонгуулийн тухай хуулинд оруулах гэж байгаад Үндсэн хуулийн цэцийн шатанд унасан “Тойрогт нэр дэвшсэн хүн ялагдсан ч 28-аас дээш хувийн санал авбал намын нэрсийн жагсаалт руу гулсаж шилжих... тухай заалтыг сая Орон нутгийн сонгуулийн хуулинд маш нууцлагаар тусгаж, гулсдаг хууль баталсан. Боловсон хүчний нөөцгүй, орон нутагт ажиллах хүч багатай сул талаа дарж, өөрсдийн хүнээ ямар нэгэн аргаар л гаргаж ирэх далд зорилго юм. Тойрогт нэр дэвшсэн хүн намын нэрийн жагсаалтаас дээгүүр байвал гулсаж нэрийн жагсаалтаар сонгогдох заалт л даа. Сонгох сонгогдох эрхэнд халдаж байгаа үйлдлийг нь засахаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан ч хэлэлцэхгүй явсаар байгаад хэдхэн хоногийн дараа болох санал хураалт АН-д ашигтай хуулиар явахаар болсон. Тэрчлэн УИХ-ын сонгуульд цоо шинээр “туршсан” автомат машин нь 100 мянган санал хүчингүй болголоо хэмээн хяналтын тооллого явуулъя гэхэд АН ганцаараа суурин дээрээ хад чулуу шиг суусаар тэрхүү төмөр хэрэгслийн эргэлзээг арилгаагүй байна. Тийм хэрэгсэлээ одоо дахин ашиглахаар, АН өөртөө л ашигтай байдлаар шийдлээ. Мөн сонгуулийн хуулийн зөрчилтэй холбоотой асуудлыг шүүх шуурхай шийдвэрлэнэ гээд заачихсан байдаг. Гэтэл одоогийн энэ хуулинд цагдаа, шүүхийн аль нь хэрхэн шийдвэрлэхийг асар бүрхэгдүүлэн тусгасан. Шүүх үзэмжээрээ шийдэж болохоор хуулиндаа заасан байх юм.
Баримт 3 -Төрийн данхар бүтэц Шинэ сонголт бүрийн дараа эрх барьж байгаа улс төрийн хүчнээс ард түмэн сайн менежмент, сайн засаглалыг хүсдэг. Харамсалтай нь, энэ сонгуулийн дараа АН яамдын тоог нэмж, тэр тоолонгоор жинхэнэ болон дэд сайдуудын хамт төрийн нарийн бичгийн дарга нарыг хууль бусара томилов. Шадар, тэргүүн шадар сайд гээд "Зуун яаманд жаран ухна" гэлтэй агуу төлөвлөгөө сэтгэж олжээ. Хэд хэдэн яамдыг хувааж жижиглэн, агентлаг, газар, хэлтсүүдийг цомхотгосон нэртэй ч улсын үйлдвэрийн газар байгуулж, улс орон ард иргэдэд үр ашиггүй, ивээл энэрэлгүй үзэл суртал үнэртүүлэх боллоо. Бүр социа¬лизм, коммунизмаасаа долоон дор юм боллоо.
Баримт 4 -Төсвөөс түмнийхээ хувийг хулгайлах болов Албан тушаалын бялуугаа хүртээмжтэй байлгах зорилгоор бий болгосон олон яам, тамгын газрууддаа тааруулж хэдэн зуун тэрбумыг төсөвлөсөн хэр нь ард түмнээ бүсээ чангалахыг шаардаж эхэллээ. Ард түмэнд ил тод байх ёстой улсын төсөв хэдэн дарга нарт зориулсан хөрөнгө болон нуугдаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд өөрийн мэдэлд шинэчлэл нэрийн дор юунд зориулах нь тодорхойгүй 50 тэрбум төгрөг тусгах хүртлээ дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байна. Монгол хүний амьдралд нэмэр болох ганц ч төгрөг улсын төсөвт суусангүйгээр барахгүй цалин, тэтгэвэр нэмэх, өндөр настан, амьжиргааны баталгаажих түвшин доогуур болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хямралаас хамгаалах, ажлын байр нэмэгдүүлэх зардалд засаг юу ч хялайлгасангүй.Олон жил ардын хүүхдийг сурган хүмүүжүүлсэн багш нар,сургуулийн эмч,тогооч галч гээд туслах ажилтнуудын тэтгэвэртээ гарахдаа ганц удаа авдаг 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг хойш нь урагш нь татаж ад үзэн арагш нь хаялаа. Харин ч тэд түмний эмнэлгийг булаан, махыг магнаг болгож, бензиний үнэ өсгөж, сонгуулийн амлалтаа умартсан Засгийн газрын хөтөлбөр баталж, уран олборлон, атомын цахилгаан станц барихаар улайрч эхэллээ. Шинэчлэлийн Засгийн газар Оюутолгойн ордыг ашиглах гэрээг Монголын ард түмэнд ашигтай өөрчлөх зорилгоосоо татгалзлаа. 50 тэрбумынхаа задаргааг мөн л нууцалсаар.
Баримт 5 -Монголчуудыг өрөнд унагах өөр нэг төлөвлөгөө Засгийн газар таван тэрбум доллар буюу долоон их наяд төгрөг болох бонд гаргахаар болж эхний 1,5 тэрбум доллар нь оны өмнө орж ирэх аж. Улсын төсөв болон мөнгөний бодлогод ч суугаагүй энэ галзуурмаар их мөнгө хяналтгүй төрийн тод дүр болж ард түмнээ дааж давшгүй өрөнд унагах алхам болно гэж эдийн засагчид зовниж байна. Таван тэрбум ам.доллар гэдэг Монгол Улсын бүтэн жилийн төсвөөс давсан мөнгө. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд манай улс 11,5 тэрбум долларын өр тавьж Дархан,Эрдэнэт,Хөтөл зэрэг дагуул хот байгуулсан төдийгүй олон арван үйлдвэр,аж ахуйн газар,эмнэлэг сургууль гээд улс оронд хэрэгтэй бүхий л бүтээн байгуулалтыг босгож, өр зээлээ барагдуулсан юм.Тэгвэл их өрийн тавин хувьтай тэнцэх энэ мөнгийг юунд зориулах нь тодорхойгүй,мэдээлэл нь нууц байгаа нь энэ таван тэрбум долларыг Ардчилсан намын таван фракц нэг нэгээр нь авах гэж байна гэсэн хардлагыг дагуулж байна.
Баримт 6 -Төрийн алба төрлийн алба болов Төрийн албан хаагчдыг хоморголон халж, ах дүү амраг эрээ цээргүй чихэх болов.Хамгийн сүүлийн жишээ гэвэл С.Одонтуяагийн нөхөр Г.Өлзийбүрэн Газрын тосны газрын дарга болов. Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ Монголын цахилгаан холбоо компанийн захирал, Г.Уянгын нөхөр МОНЦАМЭ-гийн дарга гээд л хөвөрнө. Баянгол дүүрэг гэхэд С.Эрдэнийн вант улс болжээ. Түүний эхнэр,хүү,жолооч гээд 16 хүн нэр дэвшиж байгааг түүнтэй Баянгол дүүрэгт нэр дэвшсэн С.Одонтуяа шүүмжлэхэд С.Эрдэнэ: - “Миний хайрт нэр дэвшиж байгаа, тэгээд яах гээв...” хэмээн хариулжээ. Ийн АН-д сэтэртэй л бол гудамжинд явсан нохой ч төрийн ажил хийхдээ тулснаар энэ талбар сульдаж байна. Төрийн албан хаагчдын амьдрал ахуй,үр хүүхдийнх нь сургалтын төлбөр зэргийг орхиё л доо.Хамгийн гол нь тэдний дийлэнх нь тогтмол орлого цалингаа барьцаалан байрны зээлд хамрагдсан. Гэтэл одоо ажилгүй болсон тэд байрныхаа өр зээлийг ч төлөх боломжгүй гацаанд орохын цаана гэр бүл нь болох дор хаяж 3-4 хүний ахуй амьдрал гудамжинд гарч байна. Ийн олуулаа хөгжинө гэсэн АН-ын уриа хагас сая хүнийг орлогогүй, ядуусын эгнээ рүү түлхэв. Олуулаа хөгжих биш, цөөхүүлээ баяжих гэж тэд төрийн алба руу зүтгэх нь энэ.. УИХ-ын дэд дарга С.Баяр¬цогт ах С.Баярбатыгаа Эрчим хүчний яамны газрын дарга болгосон бол УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж ах Ш.Төмөрбаатарыгаа Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга болгожээ. Энэ цуваа ингээд зогсохгүй цааш хөвөрнө. Х.Тэмүүжин сайдын төрсөн дүү Х.Хулан Боловсрол, шинжлэх ухааны яамны Хуулийн хэлтсийн дарга болсон. Ерөнхий сайд Н.Алтанхуяг садангийн дүүгээ Хөдөлмөрийн яамны төрийн нарийн болгож,25 настай хүргэн Г.Дэнзэнгээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга болгосон. Хяналтгүй бол бүхнийг хийж болно гэж тэд тооцсон бололтой.
Баримт 7 -Оюутолгойн гэрээг өөрчлөх алхмаасаа ухрав Оюутолгойн Эрдэнэтээс дөрөв дахин их зэс, молибдений нөөцтэй. 45 сая тонн зэс, 1600 тонн алттай. Гэтэл 31 жилийн дараа Монголын талын эзэмшлийн хувь хэмжээг 16 хувиар нэмэгдүүлнэ гэж Рио Тинто Монголын Засгийн газрын байгуулсан гэрээнд заасан. Маш ашиггүй гэрээ гэдгийг хэлээд байгаа ч олонх хөдлөлгүй аварга Д.Бат-Эрдэнэ нарын 26 гишүүн ганц саналаар ялагдан Оюутолгой Монголд ашиггүй байх хувилбарыг энэ парламент олонхиороо түрэн шийдлээ. Сонгуулийн өмнө тоть шиг давтан ярьж байсан амлалтаа МАХН-хан ч умартан албан тушаалын бялуутай хамт идэж орхих нь тэр. Монголын тал рояльтын татварыг таван хувиар тогтоосон. Дэлхийд бол хамгийн бага татварт орно. Гэтэл хөрөнгө оруулагч тал зөрүүлээд менежментийн зургаан хувийн татварыг борлуулалтын орлогоос авна. Түүгээр зогсохгүй хөрөнгө оруулагчид НӨАТ, экспортын татвар төлөхгүй. Хэдийгээр монголчууд Оюутолгойгоос 50-60 хувийн ашиг хүртэнэ гэдэг ч амьдрал дээр 30 хувийн ч ашиг авч чадахгүй учраас өөрчлөх шаардлагатайг хэчнээн хэлж сануулсан ч талаар болсон. УИХ-ын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө уул уурхайд Монголын талын хувь эзэмшлийг 51-ээс доошгүй хэмжээнд хүргэнэ гэсэн ч Ардчилсан нам “үзэл бодлоосоо ухарч” олуулаа Оюутолгойг Монголын ард түмэнд ашигтай байлгах амлалтаасаа ухарсан юм.Гадныхантай гэрээ хийснээс хойш Оюутолгойн нөөц хоёр дахин нэмэгдснийг тооцож судлахгүй орхигдуулж байгааг эрдэмтэн мэргэд хариулт нэхэн асуусаар байна.
Баримт 8 -Цэцийн дээр хөх тэнгэр бус Ардчилсан нам Одоогийн УИХ-ын дарга гэгдээд байгаа З.Энхболдыг сонгохын тулд Ардчилсан нам “Шударга ёс” эвсэл, Иргэний зориг-Ногоон нам болон бие даагч гишүүдийн хамтаар эр зоригтойгоор Үндсэн хууль зөрчсөн асуудлыг Үндсэн хуулийн цэц “хэлэлцэх шаардлагагүй” хэмээн шийдвэрлэсэн юм. Тийн “Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр бус Ардчилсан нам” болсныг ард түмэн мэдэрсэн юм. УИХ-ын дарга З.Энхболд чуулганы хуралдааныг 36 хүнээр бүрдүүлж эхэлсэн л бол түүнээс хойш 2, 3-хан хүн байсан ч ирцийг хүчинтэйгээр тооцон асуудлаа хэлэлцэн баталдаг шинэ санаачилга гарган УИХ-ын ажиллагааг “шуурхайлдаг” болов. Ийм байдлаар 9-р сарын 14-нд гишүүдийн ирц хүрэхгүй болмогц байхгүй гишүүдийн картыг шургуулж, цахилгаан самбар дээр ирц бүрдсэн мэтээр тохируулга хийхийг Тамгын газрын ажилтнуудад үүрэг болгосон. Бүр нэг цагийн дотор биелүүлэхгүй бол “Ажлаас чинь хална...” гэж хүчирхийлэн шөнийн 11 цаг 30 минутад Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг 16-хан хүний бүрэлдэхүүнтэйгээр батлав.
Баримт 9 - Ардын хүүхэд түрүүлж болохгүй”наадам” АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нараас даруй 6658 сонгогчийн санал илүү авсан Д.Чинзориг, С.Төмөрхүү нарыг шүүхээр далайлган УИХ-ын гишүүнээс татаж буй нь “Ардын хүүхдүүдэд хаалттай Архины үйлдвэрийн эзэнд нээлттэй парламент” бий болох дүр зургийг харууллаа. Өөрсдийнхөө тараасан мөнгө төгрөгийг “тас” нууж, олны саналыг илүү авсан нэгнээ сонгуулийн өмнөөс л гоочлох төлөвлөгөөтэй байсан нь илт. Сонгуулийн санал хураалтаар ялагдал хүлээснийхээ дараа МАН-ын хоёр биш, бид тэр танхимд орно хэмээн сонгуулийн штабынхантайгаа Г.Батхүү, Д.Зоригт нар ярьж суусан гэх. Одоогоос таван сарын өмнө ярьж байсан нь өнөөдөр биеллээ олж, насанд хүрээгүй хүүхдийг сурталчилгаанд ашигласан гэх хуурамч жүжиг бичиж, найруулан зодуулсан нь зодуулаагүйгаа үүрч явна гэгчийн үлгэр болж байна.
Баримт 10 -Хөшөө дурсгалтай тэмцсэн нь Лениний хөшөөг нэгэн амралтын өдөр хотын дарга сүр дуулиантай буулгасан. Буулгах болсон тайлбараа хойч үе “муухай коммунизмаар” хүмүүжих гээд байна гэсэн юм. Улс төр бизнесийн бүлэглэлээс хараат бус судлаач Д.Ганхуягийн хөшөөг буулгасны дараа бичсэн нэгэн шүүмждээ “Коммунизмыг үзэн ядаж харааж болно. Гэхдээ энэ үеэр олдсон тусгаар тогтнолоо хамт нулимчихаж яагаад ч болохгүй. Учир нь ТУСГААР ТОГТНОЛ ганцхан байдаг юм. Монголын тусгаар тогтнол Ленин тэргүүтэй Зөвлөлт засгийн хүчээр эх гараагаа авсан юм. Одоо Лениний хөшөөг нураалаа. Монголын тусгаар тогтнолыг 1919 оны аравдугаар сарын яг энэ өдрүүдэд Сүй Шү Жан устгасан билээ. Монголын тусгаар тогтнолыг устгасан энэ ойг “тэмдэглэж” Монголд тусгаар тогтнол олж өгсөн Лениний хөшөөг нурааж байгаа юм биз дээ. Ингээд оронд нь эсвэл Сүй Шү Жаны... хөшөөг барьж таарах байх... Одоо хөшөө нураадаг энэ нөхдүүдийн нүүрэн дээр Монгол Улс ТУСГААР ТОГТНОЛОО алдаж болзошгүйг би онцлон анхааруулж байна...” гэж бичлээ. Төгсгөлийн оронд - Хяналтгүй төр хямралд хүргэнэ Монгол Улсад олигархийн дарангуйлал тогтож эхэлж буй нь энэ үеийн эмгэнэл юм. АПУ, “Женко”-гоос эхлээд арилжааны томоохон банкууд, бусад томоохон бизнесийн 70 гаруй хувь нь АН-ын гарт бий. Шуудхан хэлэхэд архи, тамхи, мах, талх үйлдвэрлэл, хэвлэлийн бизнес бүгд АН-ын мэдэлд байна. Өдгөө улстөрчид нь “Шоронд чинь явуулчихна шүү...” гэх үгийг хайр гамгүй унагах болсон нь төрийн эрх мэдэл, бизнесийнхээ тэрбум тэрбумаар тоологдох хөрөнгөнд эрдэж тийм бяртай болсон шиг байна. Шүүхээр ямар ч шийдвэр гаргуулж, АТГ-аар гэмгүй хүнээс ч өө сэв эрж хайн шалгуулж, улс орон даяар “айдас” хураалаа. Монголчуудыг хагалан бутаргаж, айдас хүйдэст автуулж, Монголын төрийг дарангуйлагч болгон хувиргах нь хэнд хэрэгтэй вэ? 2,8 сая Монголчуудад л лав биш. “Бутарга тэгээд захир” гэсэн коммунист дэглэмийн ноёрхол 21-р зуунд Монгол улсад ирнэ хэн санах билээ. Хяналтгүй төр, ардчилсан коммунизм ийнхүү хямралын үүдийг нээдэг ажээ.
www.UNEN.mn
|
| Сoнгуулиас сонгуулийн хооронд юу болоод өнгөрөв??? |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлжээ 07:22 Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлсэн талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас мэдээллээ.
|
Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлсэн талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас мэдээллээ. »»
|
|
Э.Халиунболд, П.Мөрөн нар 16, 20-р байрт эрэмбэлэгдлээ 14:24 “Дакар Ралли”-гийн хамгийн урт өдөр болох 483 км замтай наймдугаар гараа өндөрлөлөө. Элсэн манхан тал ихтэй тус
|
“Дакар Ралли”-гийн хамгийн урт өдөр болох 483 км замтай наймдугаар гараа өндөрлөлөө. Элсэн манхан тал ихтэй тус »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Өнөөдөр төв, говь, зүүн аймгуудын нутаг руу зорчих гэж байгаа бол цасаар шуурах тул анхаараарай 13:45 - Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул
|
- Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул »»
|
|
Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилуулжээ 12:17 “Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны
|
“Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны »»
|
|
Японд машин худалдан авах гэж байгаа бол эхлээд зогсоол эсвэл гаражтай байх шаардлагатай 12:14 Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай.
|
Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай. »»
|
|
Э.Энхтуул: Дотоод гоо үзэсгэлэн гэрэлтсэнээр гаднах төрх улам тодордог 12:11 Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн
|
Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн »»
|
|
Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө 11:11 Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан
|
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан »»
|
|
Үнэмлэхгүй жолооч осол гаргаж хоёр хүн гэмтжээ 10:49 Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд
|
Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд »»
|
|
Улсын нөөцөөс туулах чадвартай сайтай автомашин, техник, хэрэгслийг хүлээлгэн өглөө 10:24 Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга
|
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга »»
|
|
Солонгосын 3 иргэн Монголын 9 иргэнтэй бүлэглэн хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж ашиг олж байсныг илрүүллээ 10:08 Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд
|
Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд »»
|
|
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-д ажиллалаа 10:06 Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн /2026.01.14/ өдөр ЦДҮС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл,
|
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн /2026.01.14/ өдөр ЦДҮС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл, »»
|
|
“УБТЗ” ХНН: Монгол Улсын нутгаар 2025 онд 3850 транзит галт тэрэг дамжин өнгөрсөн 10:03 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Орон сууцны үнэ өмнөх оноос 13.6 хувиар өсөж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр үнэтэй байна 10:00 Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувь,
|
Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувь, »»
|
|
Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа 09:56 Засгийн газрын өнөөдрийн /2026.01.14/ хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө,
|
Засгийн газрын өнөөдрийн /2026.01.14/ хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, »»
|
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт театр, стадион барихыг эсэргүүцсэн хуульчдын нэхэмжлэлийг шүүх хүлээн авчээ 15:26 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн »»
|
|
“УБТЗ” ХНН 3850 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрүүлж шинэ амжилт тогтоожээ 15:21 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна 15:12 Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын
|
Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 12:43 Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна
|
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна »»
|
|
Онцгой байдлын алба хаагчдад олгодог албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдлийг 30-40 хувь нэмэгдүүллээ 12:29 УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны
|
УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны »»
|
|
Дүрээ хувиргасан залилагчдын дөнгөнд орж хохирсоор байх уу? 11:39 Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс
|
Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс »»
|
|
“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах ажил үргэлжилж байна 10:50 Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд
|
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
#Closed_Cases | Хамт архи уусан хүнээ гэрт нь оруулж өгөөгүйн улмаас ял авчээ 10:23
|
|
|
Түрээсэлсэн автомашинаа бусдад зарсан үйлдлийг илрүүллээ 09:50 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн »»
|
|
Эмнэлгийн 27 нэгж, 32 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө 09:10 Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон
|
Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон »»
|
|
УБТЗ хөх нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж байна 19:36 Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл
|
Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт ажиллаж байна 19:32 Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн
|
Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн »»
|
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрх судасны 4 шинэ технологийг Монголдоо нутагшуулж чадлаа 18:57 Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт »»
|
|
Ногоон нуур орчмын тохижилтод 5.5 тэрбум, Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөнийхөд 4.8 тэрбум төгрөгийг төсөвлөжээ 14:36 Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ.
|
Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ. »»
|
|
Гол, нуурын мөс цөмөрч хоёр иргэн амиа алджээ 14:10 Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж,
|
Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж, »»
|
|
А.Баяр: ШУТИС-ийн багш нарын бүтээсэн бүх төрлийн "автомат хаалт онгойлгодог чип"-ийг нийслэлээс дэмжиж 9 дүүрэгт суурилуулна 12:39 Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС
|
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС »»
|
|
Б.Хурцыг АН-ын удирдлагын түвшинд ажиллуулахгүй байхыг шаардаж, О.Цогтгэрэлд ил захидал хүргүүлжээ 11:59 “Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр
|
“Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр »»
|
|
Х.Ганхуяг: Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байна 11:54 Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа
|
Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа »»
|
|
Энэ жил Таван шар зэрэг 12 байршилд борооны ус зайлуулах шугам шинээр угсарна 11:06 2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези,
|
2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези, »»
|
|
“Таны интернэт банкны мэдээлэл алдагджээ” гэх мессэж линк илгээн, иргэдийг залилж байна 10:12 Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг
|
Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг »»
|
|
Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчилжээ 09:24 Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг
|
Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг »»
|
|
Сэрэмжлүүлэг: Цочир хүйтэрч, шөнөдөө -40-45 хэмийн хүйтэн хонох өдрүүд айсуй 09:09 2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай
|
2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай »»
|
|
МАН-ын ЕНБД Я.Содбаатар БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Шэнь Миньжюаньтай уулзлаа 09:06 Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа
|
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа »»
|
|
Хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албанд дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ 09:05 УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж,
|
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж, »»
|
|
Хилчид өвөлжилт хүндэрсэн үед малчдад бодитой дэмжлэг үзүүлж байна 09:03 Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна.
|
Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна. »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 3 хувиар нэмэгдсэн байна 08:56 Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр
|
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр »»
|
|
Дорноговь аймагт ажиллахаар очсон ганц бие залууст зориулж хэрэглээний зардлаа төлөөд, үнэгүй амьдрах 18-20мкв байрны төсөл эхлүүллээ 15:31 Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment"
|
Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment" »»
|
|
Барсачууд супер цомыг 16 дахь удаагаа хүртлээ 15:06 Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2
|
Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2 »»
|
|
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ 13:17 Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу
|
Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу »»
|
|
Баригдаж буй орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгсөн 260 иргэнийг 2,0 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулан залилжээ 11:48 Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн
|
Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн »»
|
|
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл 29 минут явна 11:37 Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
|
Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. »»
|
|
Жүжигчин П.Бат-Амгалан цээжнээс 220кг шахаж, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо 11:07 “Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга
|
“Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга »»
|
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ 10:46 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
Трамп АНУ Гренландыг худалдан авахгүй бол Орос, Хятад орж ирнэ гэв 09:00 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Трамп: АНУ Гренландыг ямар ч хамаагүй аргаар авна 13:01 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг »»
|
|
Ираны ард түмэн тэмцэж байна 08:53 Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл
|
Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл »»
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|