- Сайн! Сайн!
- Таньтай уулзаж танилцсандаа маш баяртай байна! Таны яруу найргийн ном "Зүг чиггүй гурвалжин" -г уншин сонирхож байсаан. Сүүлийн үед бичсэн шүлгүүдийг чинь ч олдохын хэрээрээ уншдаг шүү! Таны бичиж байгаа шүлгийг модернист шүлэг гэж хэлэлцдэг. Монголд хэдийнээс модернист шүлгийн урсгал явав?
- Их эрт, миний аавын үеийн зохиолчид бас бичиж байсан. Ерөөд онд орж ирээд их бичсэн. Энэ бол аль эрт дээр цагт европын утга зохиолд байсан зүйл шүү дээ.
- Таны үзэхээр монголын модернист шүлэг бичиж байгаа яруу найрагчдын шүлгүүдийг гадаадын модернист шүлгүүдтэй харьцуулбал?
- Аливаа нэгэн шүлэг бүтээлийг өөрийнхөөрөө дүгнэж чадахгүй, шүлэг бүтээлийг цаг хугацаа шүүдэг. Хэн хэн нь сайн, хэн хэн нь муу гэдэг нь хожим мэдэгдэх биз дээ?! Монголчуудын бичиж байгаа шүлэг аль нэгэн хүнээс дутахгүй, аль нэгэн хүнээс илүү гэрэхгүй, сайн бүтээлүүд болж байгаа гэж би дотроо боддо.
- Тэгвэл та өөрийн шүлгээ ямар төрөл зүйлын гэж бодож явдаг вэ?
- Хүмүүс миний шүлгийг янз бүрээр дүгнэдэг. Тэгтэл би бол шүлгээ ямар нэгэн төрөлд хамааруулахыг хүсдэггүй. Миний сэтгэлээс гарч байгаа дуу эгшиг, ямар нэгэн хүний муу үг, сайн үг ямар нэгэн төрөл зүйлд баригдахгүйгээр зөвхөн миний л сэтгэлийн бичээс байгаасай гэж би хүсдэг.
- Гадаадын шүлгүүдийг эх хэлээр нь уншдаг уу?
- Орчуулагдсаны дараа л уншина. Өрнийн зохиол бүтээл бол маш их байдаг. Түүнээс би Кайм Бо, Шарль Бодлерийн яруу найргийг унших дуртай.
- "Ардын дууны яруу найргийг бичихэд их хүний ухаан дутна" гэж таны аав хэлсэн байдаг. Та юу гэж боддог вэ?
- Ард түмний маань их ухаанаар бүтсэн, агуу их энэ гайхамшигт бүтээл туурвил бол намайг шүлэг яруу найрагт дуудсан дуудлага байсан юм. Энэ агуу бүтээлийг хайрлаж хүндлэхгүйгээр өөрийгөө зохиолч, яруу найрагч гэж болохгүй, үндэсгүй ургадаг мод гэж байдаг уу?!
- Таны уураг тархинд мэлмэлзэн байдаг ардын дуу юу вэ?
- "Дүүриймаа"
- Байна дуулдаг юмуу?
- Өөрөө дуулаад сайхан дуулахгүй.
- Та аавынхаа цалгилсан уран бүтээлийн онгодыг авч төрсөн байхаа? Ах нар чинь бүр алдарт уран бүтээлчид шүү дээ.
- Миний аав намайг хүн болгохдоо, миний ухаан бодол, бие сэтгэлд яруу найргийг шингээж өгсөн хүн. Аав минь надад дэлхийн хамгийн баян хүн ч бэлэглэж чадахгүй агуу их тэр зүйлийг өгсөн юм. Тэр бол яруу найраг.
- Та Өвөр монголын яруу найргийг олж уншдаг уу?
- Өвөр монголын яруу найргийг сонирхдог оо. Өвөр монгол, Халимаг, Тува гэдэг үндэстэнүүд бол монгол туургатан учраас монгол хүний оюун ухаан, сэтгэл зүрх, хаа явна вэ гэдгийг олж харахын тулд заавал сонирхож, харах ёстой гэж боддог.
- Өвөр монголын яруу найрагчиддаа хэлмээр таны сэтгэлийг үг?
- Сэтгэл зүрхээрээ бүтээх гэдэг сайхан. Би Өвөр монголын зохиолчдынхоо олон сайхан сэтгэлээсээ бүтээсэн бүтээлийг олж харж байсан. Аавын минь хэлэх дуртай нэг үг байдаг "Бүтээнэ гэдэг алдаршихаас үнэтэй" ихийг бүтээгээрэй гэж хэлмээр байна.
- Монгол улсад "Болор цом" яруу найргийн томоохон тэмцээн болдог. Сүүлийн жилүүдэд "Болор цом"-ын яруу найргууд суларч байна гэж хүмүүс ярих боллоо. Та нэг хэлж үзвэл?
- Хүмүүс зохиол бүтээлийг янз бүрээр хардаг, янз бүрийн зохиол байдаг. Утга зохиолыг зөвхөн өөрийнхөө үзэл бодлоор шүүж дүгнэж болохгүй. Би "Болор цом" яруу найргийн тэмцээндээ оролцох дуртай байдаг. Яагаад гэвэл уншигчтайгаа жилдээ нэг удаа уулзахын боломж минь байгаа шүү дээ. "Болор цом" чанартай, өнгөтэй, өөдтэй байгаасай гэж би маш их хүсдэг. "Болор цом"-ыг сайн муугаар бүр хэлдэг. Хэрэв болж бүтээхгүй болох юм бол он цаг өөрөө болор цомыг хага савж чадна шүү дээ!
- Таны ажил үйлс?
- МЗЭХ-ны "Цог" сэтгүүлийг хариуцлагатай нарийн бичгийн дарга, Монгол улсын хүүхэлдэйн театрын утга зохиолын ажилтан.
- За! Сайхан ярилцлага өгч байгаад чинь баярлаж байна шүү! Одоо хоёулаа яриагаа бага шилжүүлээд авъя! Та Нууц товчооны баатарчуудаар бахархдаг уу?
- Та яагаад ингэж асууж байна?
- Сэтгэлгээний асуулт байгаа?!
- Хабул хаан, Хотала хан, Чингэс хаан, Хасар.... -аар бахархдаг. Яагаад Хасараар бахархдаг вэ? гэвэл Хасаргүйгээр Чингэс хаан байхгүй байх гэж хааяа би мунхаглан боддог.
- Хайр дурлал бол яруу найргийн мөнхийн сэдэв гэж би боддог. Хайрын шүлэг олон бичсэн үү?
- Их олныг бичээгүй. Хайрлаж дурладаг зав багатай болоод тэр ч юмуу?
- Та хайрын шүлгээсээ тоодог нэгийгээ хэлнэ үү?
- "Миний хайр улаан өнгөтэй" энэ шүлгэндээ дуртай.
Миний хайр улаан өнгөтэй
Кармений даашинз шиг
Галзуурсан бухын нүд шиг
Миний хайр хөх өнгөтэй
Үзэгний бэх шиг
Тэнгэр шиг хөх
Миний хайр шар өнгөтэй
Хамба ламын дээл шиг
Хар тамхины цэцэг шиг
Миний хайр ногоон өнгөтэй
Усны замаг шиг
Ногоон Дарь эх шиг
Миний хайр хар өнгөтэй
Хэрээ шиг
Шөнө шиг
Миний хайр
Солонгын долоон өнгөтэй
Миний хайр солонго шиг
Тэнгэр мэгшсэний дараа
Энд тэндгүй татдаг.
Миний хайр
Солонгын долоон өнгөтэй
Миний хайр солонго шиг хоосон
- Дурласан охин бүгдэнтэйгээ хамт байж чаддаггүй шиг, дутуу бичээд бичиж гарсангүй хайрын шүлгүүд байна уу?
- За! За мөн ч хорлонтой асуух юмаа! Хайрын тухай дутуу бичсэн шүлэг байдаг. Миний хайрлаж дурласан сэтгэлийн хэр хэмжээнд хүрээгүй хайрын шүлэг бол дутуу орхисон шүлэг.
- Хайр дурлал, яруу найраг ямар харьцаатай гэж боддог вэ?
- Яруу найраг бол хүний амьдралын сайн сайхны охь дээж нь байдаг. Хүний амьдралын сайн сайхан, аз жаргалын тухай магтан дуулах хүслэн минь намайг яруу найрагч болгосон.
- Урлаг гэдэг?
- Урлагийн бүтээл гэдэг бол хүний хүн чанарын шалгуур юм л даа! Хэдий чинээн хүн чанар, сайхан сэтгэлтэй бол төдий чинээн сайн бүтээл тэр хүнээс төрж гардаг байх.
- Эртэн эдүгээд дэлхийн маш олон урлагийн хүмүүс, яруу найргийн алдартад өөрийгөө үгүй хийсэн. жишээлэхэд Оросн Я... Голландын дэлхий дахиныг нөлөөлсөн зураач Ван Гог ( Vincent van Gogh ). 1890 оны 7-р сарын 27-нд Ван Гог 37 байсан зун, мэдрэлийн өвчин нь хүндэрч тариан дунд өөрийгөө буудсан. Та үүнийг юу гэж боддог вэ? Үхэл гоо сайхан мөн үү?
- Ертөнцийн гоо сайхны туйлд хүрсэн хүн өөрийгөө олж харахад ертөнцийн бузар булайд автсанаа мэдэж, ертөнцийг бузарлахгүй гэсэндээ өөрийн зоргоор ертөнцийг орхисон байж мэднэ.
- Сайхан ярилцлага өгсөнд баярлалаа!
- Таньд бас баярлалаа!
2008 оны 6-р сайрын 29-ний өдөр
Цахарын Ц.Буянцогт монгол бичгээс кирилл бичигт хөрвүүлэв.