|
|
|
|
”Хоёр загал” хаанаас ирсэн бэ? |
|
|
|
|
|
”Хоёр загал” хаанаас ирсэн бэ?
2012-11-051997 оны намар оройхон 10-р сарын 20-доор УБТЗ-ын дарга Р.Раш утасдаж Идэрчулуун чи АНУ явна. Бид үзлэгээр Зүүнхараад байна. Л.Ганбаатар, Х.Сүрэнжав та гурав явах байх гэж нэгэн орой ярьсаны дараачийн долоо хоногт АНУ-ын Пенселван мужийн Эри хотод бид очоод төвхнөчихсөн тэнд бараг 45 хоносон. Гол нь DASH-7 илчит тэрэгийг Монголд зориулан үйлдвэрлэж буйтай мөн илчит тэрэгний Женераль Электрик компаны заводтой нэлээд өргөн хөтөлбөртэй танилцав. Энэ үед биднийг газарчилж мэргэжлийн хэмжээнд дагуулж явсан Алекс гэж Армян гаралтай цагаачилж очсон Америк эр Казахстаны захиалгаар Орос илчит тэрэгний рам дээр Женераль Электрикийн W-Skid дизель суурилуулж цахилгаан, туслах тоноглол, авто тоормос, удирдлагын кабин, явах анги зэргийг яаж угсарч буйг танилцуулж танай УБТЗ зөвшөөрвөл DASH-7-оос дутахгүй илчит тэрэгтэй болно. Америк илчит тэрэг үнэтэй. 4-5 сая доллар. Хэрвээ энэ орос илчит тэрэгний рам дээр модернизацийг хийхэд бараг 2-3 дахин хямд тусна. Танай дарга нарт энэ гэрээг бид ойрын үед санал болгоно гэснээр 2 ЗАГАЛ илчит тэрэгний сүнс 1997 оны 11-р сард АНУ, Эри хотод амилсан гэж хэлж болно.
1998 оны эхээр АНУ-ын DASH-7 илчит УБТЗ-ын УБ татах хэсэгт амжилттай явж, 1980-аад онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн 2М62М илчит тэрэгнээс 50% орчим илүү ачаа татаж, техникийн олон давуу үзүүлэлттэй илчит тэрэг гэдэг нь нотлогдож, бид барууны технологийг сайн гэдгийг ам нэгтэй үнэлцгээж байв. DASH-7 илчит тэрэг нь зун өвөлд хамгийн их өгсүүртэй Хоолтын давааг 2 секцээрээ 4200 тонн жинтэй 30-35 км/цаг хурдтай давахад ОХУ-ын 2М62М илчит тэрэг мөн 2 секцээрээ 2300 тонн жинтэй 15-18 км/цаг хурдтай машинчдын үйл тамыг үзэж байж давна. Дизелийн хөргөлтийн ус нь зундаа хална /900-950/, буцална. Өвөл өнөө ус нь хөлдөнө. Хий эргэнэ, зогсоно, ухрана. Ачаагаа эс дааж заавал туслах зүтгүүр дуудна. Машинч хүний арга барил, туршлагыг шалгаж шавхаж байж бараг 9 эрүү тулгах нь халаг давдаг, Хоолт давсан машинч хөлсөө арчин уртаар амьсгаа авч сандлаа хойш налдаг байвдаа.
DASH-7 зун дизелийн хөргөлт маш сайтай хөргөлтийн ус нь 980–аас илүү халахгүй, өвөлдөө 930-аас доош орохгүй, ачаагаа даахгүй зовно гэж айхгүй, машинч нар Америк зүтгүүр дээр явах гэдэг, тэгээд явсан нэг нь тэнгэрийн умдаг атгасантай адилхан баярладаг байж билээ. Хамгийн сайн өсөх ирээдүйтэй залуу машинчид суралцах маягаар ээлжлэн тодорхой хугацаанд илчит тэрэгтэйгээ бэхлэгдэн ажиллана. DASH-7 илчит тэрэг одоо ч хэвийн явж Монгол залуучууд унааны морь шигээ эзэмшиж ижилсэн дассан.
1997 оны намар аль тэртээх Пенселван мужийн Эри хотод сүнс нь хөдөлсөн 2 ЗАГАЛ илчит тэрэг 2003-2004 онд Монголд, УБ зүтгүүрийн депод яаж хийгдсэн, хэрхэн бүтээгдсэн талаар, монгол засварчид, инженер техникийн ажилчдын ур ухаан, мэдлэг шийдлийг би хэлмээр ярьмаар санагддагаа нуух юун. АНУ-ын Женераль Электрик компанид үйлдвэрлэсэн 7FDL12 хөдөлгүүүрийг Украйны захиалгаар Орос илчит тэрэгний рам дээр суурилуулсан АНУ-ын туршлагатай мэргэжилтнүүд УБ зүтгүүрийн депод ирэхэд манай инженер Л.Ганбаатар, Б.Баттулга болон гагнуурчин, цахилгаанчин, автомат, туслах тоноглолын өндөр зэрэгтэй засварчид, мужаан, будагчид, электроник инженерүүд, хангамжийн инженерүүд гэсэн тусгай отряд маягийн мэргэжлийн бүлэг хүмүүсийг депогийн захиргаа 1-р зэрэгт анхааран шилж сонгож бүрдүүлж нэг үгээр хэлбэл депогийн даргийн мэдэлд торгон цэрэг шиг эрхэмлэгдэн анхаарлын төвд байв. Ажил эхлэхийн өмнө АНУ-аас нөгөө хуучин танил Алекс өөрийн төрөл бүрийн мэргэжилтнээ дагуулан депогийн даргийн өрөөнд хүрэлцэн ирэв.
2 ЗАГАЛ илчит тэрэгийг хийх тухай анхны зөвөлгөөн болж уг зөвөлгөөнөөр Америк инженерүүд биднийг та нар нээрэн дийлэх болов уу? Бид юу эхэлчих вэ? хэмээн итгэл муутай асууж байсан санагдана. Энэ ажлыг эхлэхийн өмнө бараг 3 сар депо бэлтгэлийг хангасан. Үүнд: депогийн 9, 10-р суваг, заалыг АНУ-ын Эри хотын Женераль Электрик үйлдвэрийн нэг цехтэй дөхүү байдлаар засаж тоноглосон. Америк мэргэжилтнүүдийн тав тухыг ихэд бодолцсон. Хангамж сэлбэг материал, багаж төхөөрөмжийг орон нутгийнх нь хэмжээнд ойртуулан бэлтгэсэн нь Америк нөхдөд ихээхэн таалагдаж байв. Депогийн сувилалын 2-р давхарыг буудал болгож бид Америкт ямар байсан яг л тэр хэмжээнд ойртуулж тохижуулсан.
Хоол унд, цай кофег ажлын байранд нь бэлтгэж төвхнүүлсэн нь Алекс тэргүүтэй Америк нөхдүүдэд яваандаа ихэд таалагдаж гэр орноосоо алс хол яваа эрчүүлд илүү дутуу юмгүй байлгах талаар УБ зүтгүүрийн депогийн бүх ажилчид, эмч сувилагч, дарга цэрэггүй хөдөлсөн дөө. ЗХУ-д үйлдвэрлэсэн 2М62М, 2ТЭ10М илчит тэрэгний раманд АНУ-д үйлдвэрлэсэн 7FDL12 хөдөлгүүртэй хүчний төхөөрөмж W-Skid-ийг суурилуулсан 2ZAGAL илчит тэрэгийг бүтээх календарчилсан төлөвлөгөөг бид эхнээс нь эцсийг нь хүртэл алд дэлэм цаасан дээр шатрын хөлөг шиг гаргаж депогийн даргийн өрөө, Америк мэргэжилтний өрөө, Монгол инженерүүдийн өрөөнд хадаж цаг цагаар, өдөр өдрөөр нь хатуу хянаж депогийн дарга дээр нэг өнжөөд л зөвөлгөөн болно. Юу нь болоод юу нь болохгүй тухай халуун ярилцана даа. Заримдаа Алекс ув улаан болтлоо ууралчихсан Мистер Идэрчулуун гээд л оросоор ажил бүтэхгүй тухай бухимдан чанга чанга дуугарна. Дагуулаад газар дээр нь очиж учрыг нь олж хужрыг нь дор нь тунгаана. Алекс гар бариад л баярлалаа гэнэ.
Энэ нь Монгол Америкгүй бүгд л ажлын төлөө гүйж байсан хэрэг. Уг нь 2002-2003 онд зүтгүүрийн депогийн хэмжээнд ОХУ-ын Коломеньскийн заводод хийгдсэн 5Д26 дизелийг 2М62-ийн 14Д40 дизелийн оронд манай энэ баг модернизаци хийж цахилгаан, туслах тоноглол, аж ахуйн бүрэн будлаганд оруулж кабины засвар хийж 5-26ДГ-01 хөдөлгүүр суурилуулж 2М62ММ илчит тэрэгийг 2 секцээр нийт 13 ширхэгийг гаргаж хөдөлгөөнд өгч байсан модернизаци хийх туршлагатай байсан юм. 2М62ММ илчит тэрэг нь хуучин 2М62М илчит тэрэгнээс даруй 200 квт илүү чадал гаргаж Сүхбаатараас Замын-Үүд хүртэл ачаанд явж байв. Энэ нь ч 2 ЗАГАЛ илчит тэрэгийг бүтээхэд түлхэц дэвсгэр болсон. Дамаан авто тормоз, туслах тоноглол, цахилгаан, аж ахуйн ажлаар манайхан гаршсан байв.
Гүйлт гүйцэж актанд зогссон 2М62 серийн илчит тэрэгний раман дээр АНУ-ын W-Skid-ийг суурилуулах, дизелийн 1 голд дарах даралтыг ихэсгэх тооцоог, статик ачааллаас үүсэх гулзайлт, статик хүчний үйлчлэл, татах хүчний үйлчлэл, цохилтын хүчний үйлчлэл тус бүрийн дээш доош үйлчлэх тооцоог Л.Ганбаатар инженер гаргаж хамгийн гол нь нэг гол буюу нэг хос дугуйн гол дээр дарах жинг ихэсгэхээр раманд нийт 15 ш хүндрүүлэгч дээрээ бариултай балластууд байрлуулсан. Уг хүндрүүлэгчийг өөрийн ган хайлах цехэд ширмээр цутгаж хийв. Энэ мэтчилэн тооцоо томъёоллыг алхам тутамд хийж тэр бүрийг хамт олноор хэлэлцэж санаа оноогоо цуглуулж модернизацийн хамт олон Америк ч Монгол ч ялгаагүй нэгэн хүн мэт бодож сэтгэн өдөрт 16 цагаар ажиллана. Үнэндээ их яарцгааж байсан. Монголд анх удаа илчит тэрэг хийж байна гэсэн оргилуун хүсэл нь зүтгэх хүч нь болж байв. Төслийн удирдагчийн хувьд би энэ ажлыг аахар шаахар шалтгаанаар саатах, том ажлыг шийдэхэд өөрийн эрх хэмжээг хэтрүүлж байсан ч ажилтнуудынхаа сэтгэл санааг депогийн 1200-н хамт олны итгэл найдвар болгож энэ баг, хүмүүсийн төлөө депогийнхон үнэнхүү сэтгэлийн дэм өгч хайрлаж болж өгвөл юуханаараа ч туслахсан гэж харагддаг нь аргагүй л монголын бахархал гэмээр.
Депогийн 9, 10-р суваг зааланд ёстой л шинэ цагийн технологи, бүтээн босголт өрнөж зарим өдөр 18-19 цаг үргэлжилсэн ажлын өдрүүд, бид үүнийг ярьж байгаад ээлжийг нь 2 болгож депогийнхоо сувилалд инженер техникчид, засварчид, бүхий л багийханаа оруулж амт чанартай хоол унд, тариа, дусал, физик эмчилгээг гар таталгүй үнэгүй хийлгэж байв. Нэг өдөр Америк мэргэжилтэн хамгийн настай нь халуураад бүр 39-40 градуст хүрч халуурав.
Мэргэжилтэн маань тариа хийлгэдэггүй, эм уудаггүй нэг үгээр хэлбэл гүрийгээд байгааг би сонсч өрөөнд нь сувилалын их эмч Бурмааг дагуулан орж тариа хийлгэж жин тавьж дусал залгаж Европ стандартаар монголчууд бид эмчилдэг санаа зовох хэрэггүй гэж орчуулагчаар дамжуулан ойлгуулсан. Маргааш нь мань эр босчихсон ажилдаа явсан байв. Америк мэргэжилтнүүд гүндүүгүй ажлын төлөө сайхан улс байсан. Одоо эргээд санахад Бурмаа эмч маань багийн хүн бүрт л санаа тавьж орных нь дэргэд дусал залгаад үүрэглэж суудаг, зарим төрхгүй нэг нь тарианаасаа халшран цонхоороо гарч зугатаасан, Бурмаа эмч эрээд гүйж явсан гэж хүмүүс ярьдагсан. Модернизацийн цахилгаанчид цахилгаан явах, автомат, туслах тоноглол, гагнуур, аж ахуйн бригадууд төмөрчид гээд л алтан гартай засварчдын ёстой эх оронч сэтгэлээр хоёр загал илчит тэрэг бүтээгдсэн юм. W-Skid-ийг раманд гагнаж суулгасан энэ ажиллагаа маш хүнд мэргэжил сорьсон ажил байв.
АНУ-ын Эри хот дахь үйлдвэрлүү манай гагнуурчдын гагнасан бэлдэцийг бараг 5-6 удаа онгоцоор явуулж туршилтанд оруулж сүүлчийнхэд нь тэнцэж тэгээд л жинхэнэ гагнуурын ажиллагаа эхэлсэн дээ. Өдөр шөнөгүй гагнана. Тэр заал тэр чигээрээ гагнуурын утаа, хүмүүс маань хоолой нь сөөсөн, нүд нь улаанаар эргэлдсэн харахад халширмаар байсан. Америкууд өөрсдөө ч мөн нүд нь улаан нүүр нь хар, хамгаалах хэрэгсэл хушуувч, маск зүүлгэнэ. Гол нь сүү таргаар цутгаж байв. Депо тэр үед Зүүнхараагаас монгол үнээний сүүг өдөртөө суудлаар татаж тараг цөцгий сүүн бүтээгдэхүүн хийнэ, бүх төрлийн нарийн боов хийнэ. Хиамны ч цехтэй гадна дотны хүнд гайхуулах юмтай, Америкууд маань цөцгийнд их дуртай гээд л манайхан ярьцгаадаг байв. Би буруу уншаагүй бол Монголын уул уурхайд үйлдвэрийн баазад өндөр зэрэглэлтэй Евро стандартын гагнуурчдыг сургаж бэлтгэхийн тулд 150 мянган ногоон хэрэгтэй гэх, гэтэл 2 ЗАГАЛ илчит тэрэгний нэр бүхий гагнуурчид Америк инженерүүдийн сорилтонд тэнцэж гагнасан нь бахархууштай.
Зорилго, итгэл, шаардлага, сурах дадал, авъяас оршвоос бүтэхгүй юм гэж үгүй. Бидний Монголчууд гадагшаа биш дотогшоо өөрсдөө өндөр шаардлагатай ажиллах л дутаад байгаа юм. 2 ЗАГАЛ илчит тэрэгийг 45 хоногт өдөр шөнөгүй 2 ээлжээр зогсолтгүй хийж байж дуусгасан. Өөрийн өртөг нь 1.1 тэрбум болж, дараа дараачийн 2 ЗАГАЛ тэрэгнүүд нийт 10 секц буюу 5 зүтгүүрийг энэ баг хамт олон хийсэн юм. 2 ЗАГАЛ илчит тэрэгний өөрийн өртөг 2,3,4,5-ийг хийхэд бүр хямдарч хамгийн сүүлийн илчит тэрэгийг 30 хоногийн дотор 780 сая төгрөгөөр бослоо гэж депогийн эдийн засагч тооцсон байдаг. Одоо эргээд бодоход 2 ЗАГАЛ илчит тэрэг нь УБ зүтгүүрийн депогийн Монгол инженерүүд, алтан гартай засварчид нийт 28 хүний хүч хөдөлмөр, оюун санаа, эвсэг нэгдэлтэй байдал, ур ухаанаар бүтээгдсэн бөгөөд Монгол улсын хойд хилээс урд хил хүртэл уул ус говийг гатлан цахилж яваа нь ёстой л Чингисийн хоёр загал мэт санагддаг.
Мартаснаас 2 ЗАГАЛ гэдэг нэрийг депогийн хэмжээндээ яруу найрагчид, манай модернизацийн цехийн хамт олон ярьж ярьж өгсөн нэр юм. Анхны загалыг хийлцсэн Америк нөхөд сэтгэгдлээ гадны болон монголын хэвлэлийнхэнтэй хуваалцахдаа Монголчууд АНУ-ын технологиор анх удаа 2 ЗАГАЛ илчит тэргийг хийж чадлаа. Энэ хамт олонд бид баярлалаа. Монголчууд техникийн өндөр сэтгэхүйтэй, эв нэгдэлтэй, уран бас ухаантай хүмүүс гэж онцолсон байдаг юм. 2 ЗАГАЛ илчит тэрэгний техникийн үзүүлэлтээс ОХУ-ын 2М62М-тэй харьцуулсан тоон хэллэгээс дурьдвал:
- 2 ЗАГАЛ илчит тэрэг 2900 морины хүч, 2175 квт чадал, 2М62М илчит тэрэг 1333 морины хүч, 950 квт чадлыг тус тус гаргана.
- Түлшний зарцуулалт 2М62 илчит тэрэгнээс 25% бага
- Тосны зарцуулалт 9 дахин бага
- Найдвартай ажиллагаа 10 дахин их
- Үйлчилгээ засвар хийхэд хялбар
- 1000 тн.км ажилд ноогдох өртөг 2М62М-ээс 4 дахин хямд өртөгтэй
- Эхний 2 жилд ажилласан эдийн засгийн тооцоогоор зардлаа 7.2 жилийн дотор бүрэн нөхөх тооцоо гарч байв
2 ЗАГАЛ илчит тэрэгний кабины загвар, зураг схемийг удирдлагын зөвөлгөөнөөр оруулан хэлэлцүүлж инженер Л.Ганбаатар гаргаж дулаалга, дуу үл нэвтрэх чадвар зэргийг тооцоолон бодолцож хийсэн. Мөн жолоодлогийн хэсгийн зураг гарч Төмөр замын төв засварын үйлдвэрт захиалж хийлгэж Америкуудад гологдоод дахин зурагаа засаж 2 мм-ийн гөлмөн төмрөөр 90 градусын өнцөг гарган нугалуулж гагнуур оруулахгүй цэвэрхэн дизайнтай хийлгэх шаардлагыг хангасан.
Илчит тэрэгний гадаа тавцан, хашлага шат бүгд л DASH-7 илчит тэрэгтэй адилханаар харин элс өгөх сав, түлшний савыг 2М62М илчит тэрэгнээс томруулж хийсэн зэрэг нь рамны нэг голд дарах даралтын тооцоонд хамрагдаж байв. Энд ярихад инженер хүн гэдэг улс орны хөгжлийн хөдөлгөгч хүч, инженерүүд дотроо техникийн зураг зурах, сэтгэн бодох, хамт олныг удирдах, гардан хийхдээ, зарим нь хүнд зааж сургах, аль эсвэл ярих чадвар гэх мэтээр өөр өөрийн гэсэн онцлог давуу талуудтай нь ажиглагддаг. Хуучнаар ЗХУ-д манай инженерүүд бэлтгэгдсэн нь, тэнд өвгөн профессорууд оюутнууддаа эхлээд сопрамат бодож сурч байж дараа нь гэрлэхээ бод гэдэг үг инженерийн ангид л гарсан гэдэг, тэрнээс эдийн засаг, санхүү, урлаг, түүх, хэл, биологи гэх мэт бусад математик зонхилдоггүй ангид сопрамат орох шаардлагагүй байв. Дашрамд хэлэхэд инженер хүний өөрт нь оршсон авъяас чадамжийг илрүүлэн зохион бүтээх эрэлхийллийг нь урам өгч урамшуулан ажиллаваас Монгол улс хөгжих магадлал өндөр. Энд би Л.Ганбаатар, Б.Баттулга болон 2 ЗАГАЛ илчит тэрэгийг бүтээсэн хүмүүсээс улбаалан бодов. 2 ЗАГАЛ илчит тэрэгийг үйлдвэрлэн гаргахад 2004-2005 оны УБТЗ-ын дарга асан Р.Раш, 1-р орлогч дарга В.М.Гернего, В.В.Магдей нар өдөр тутмын бодит дэмжлэг, сэтгэл санаа, эд материалын урамшуулал, дамаан зүтгүүрийн албаны дарга Х.Лхагвасүрэн депо дээр байсхийгээд хүрээд ирнэ бүтэхгүй ажил болгонд өөрөө оролцоно. Хэрвээ эдгээр туслалцаа халуун дулаан дэмжлэг байгаагүй бол 2 ЗАГАЛ илчит тэрэгний сүнс 1997 онд АНУ-ын Женераль Электрик компаны үйлдвэр дотор хий хоосон үзэгдэл хэвээр үлдэх байсан байх.
МУГТ Ю.Идэрчулуун |
”Хоёр загал” хаанаас ирсэн бэ? |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Үнэхээр сайхан нийтлэл байна. Ирэх онд дараагийн цуврал гарах сурагдуулдсан. Инженерүүд, нийт ажилчидад амжилт хүсье!!!
2012-11-24 | 23:23:02 | 202.21.106.48 | |
|
|
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Та НӨАТ-ын сугалааны азтан боллоо” гэсэн мессэж Кибер халдлагын фишинг төрлийн нэг хэлбэр юм 16:54 Одоогийн байдлаар Монголд 12 төрлийн кибер халдлага бүртгэгдээд байна. Үүнээс хувь хүн рүү чиглэсэн фишинг, албан
|
Одоогийн байдлаар Монголд 12 төрлийн кибер халдлага бүртгэгдээд байна. Үүнээс хувь хүн рүү чиглэсэн фишинг, албан »»
|
|
Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 13:37 Канад улсад пара гүйлтийн цанын Америк тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд болж
|
Канад улсад пара гүйлтийн цанын Америк тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд болж »»
|
|
"ДУЛААН БАЙШИН, ТУХТАЙ АМЬДРАЛ" төслийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна 12:58 Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ нь Бодь Пропертийз ХХК-ийн санхүүжилтээр “ДУЛААН БАЙШИН, ТУХТАЙ АМЬДРАЛ” төслийг хэрэгжүүлэх гэж байна.
|
Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ нь Бодь Пропертийз ХХК-ийн санхүүжилтээр “ДУЛААН БАЙШИН, ТУХТАЙ АМЬДРАЛ” төслийг хэрэгжүүлэх гэж байна. »»
|
|
Н.Энхбаяр: Мөнгө нь бэлэн болоогүй, ажиллах хүчээ хаанаас авахаа ч мэдэхгүй төслүүдийг эхлүүлээд байна 09:48 Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.
|
Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа. »»
|
|
"Жокер" киноны үргэлжлэлийг "Хамгийн муу кино" гэжээ 09:38 "Joker: Folie à Deux" кинонд Arkham Asylum-ийн хамгаалагчийн дүрд тоглосон инээдмийн жүжигчин Тим Диллон саяхан
|
"Joker: Folie à Deux" кинонд Arkham Asylum-ийн хамгаалагчийн дүрд тоглосон инээдмийн жүжигчин Тим Диллон саяхан »»
|
|
С.Шаарийбуу: Охины минь хэрэгт Монголын улстөрч, нэр бүхий хүмүүс оролцсон 09:35 "Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол болж байна.
|
"Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол болж байна. »»
|
|
"Гадаргын уснаас хүний өтгөнөөс гарч ирдэг 4 төрлийн гэдэсний савханцар нян илэрсэн" 09:31 Усны газраас Туул голд хийсэн шинжилгээний хариу, ус савлан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн шинжилгээний тайланг
|
Усны газраас Туул голд хийсэн шинжилгээний хариу, ус савлан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн шинжилгээний тайланг »»
|
|
Сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна 09:23 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх онцлогтой болгосон.
|
2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх онцлогтой болгосон. »»
|
|
Хогийн цэгт хаягдсан 142 ширхэг “төрсний гэрчилгээ” гэх бичиглэл бүхий хавтсыг хураан авчээ 13:00 Олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний
|
Олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний »»
|
|
Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон эмэгтэйг 12 жилийн дараа авчирлаа 12:55 2012 онд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон Н-ийг 12 жилийн дараа эх орондоо авчрах ажиллагааг Монгол Улсын
|
2012 онд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон Н-ийг 12 жилийн дараа эх орондоо авчрах ажиллагааг Монгол Улсын »»
|
|
Загварын төгс шийдэл-Капсул хувцасны шүүгээ 12:49 Хамгийн сайн загвар бол аль болох бага хувцас хэрэглэлийг хэлнэ. Цөөхөн боловч чанартай хувцас хэрэгсэл гэдгийг Германы
|
Хамгийн сайн загвар бол аль болох бага хувцас хэрэглэлийг хэлнэ. Цөөхөн боловч чанартай хувцас хэрэгсэл гэдгийг Германы »»
|
|
Dota2-ын шигшээ багуудын ДАШТ-д Монголын баг 4-т орлоо 11:21 #Dota2 "IESF World Esports Championship 2024" тэмцээнд "Cadis" дасгалжуулагчтай Монголын баг дөрөвдүгээр байр эзэлж 10,000$ авлаа.
|
#Dota2 "IESF World Esports Championship 2024" тэмцээнд "Cadis" дасгалжуулагчтай Монголын баг дөрөвдүгээр байр эзэлж 10,000$ авлаа. »»
|
|
Хутга шидэлтийн тамирчин Б.Амарбаясгалан дэлхийн аваргаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ 10:12 Беларусын нийслэл Минск хотноо арваннэгдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд дэлхийн аварга шалгаруулах спортын хутга
|
Беларусын нийслэл Минск хотноо арваннэгдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд дэлхийн аварга шалгаруулах спортын хутга »»
|
|
Төрийн ордон руу бие нэвт гэрэлтсэн хувцастай орохыг хориглоно 10:12 УИХ-ын Тамгын газраас Төрийн ордонд нэвтрэх тусгай журам болон Төрийн ордонд баримтлах дэг журмын төслийг
|
УИХ-ын Тамгын газраас Төрийн ордонд нэвтрэх тусгай журам болон Төрийн ордонд баримтлах дэг журмын төслийг »»
|
|
Дональд Трамп цагаачдыг Америкаас гаргахын тулд Онцгой дэглэм тогтооно 10:09 АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах
|
АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах »»
|
|
Microsoft робот техник, хиймэл оюуны лабораторио Японд нээжээ 21:06 ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /NHK/. Технологийн салбарт тэргүүлэгч Америкийн “Microsoft” компани робот
|
ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /NHK/. Технологийн салбарт тэргүүлэгч Америкийн “Microsoft” компани робот »»
|
|
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах захирамж гарчээ 15:22 Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах хотын дарга Х.Нямбаатарын захирамж албажиж гарчээ. “Дүнжингарав"
|
Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах хотын дарга Х.Нямбаатарын захирамж албажиж гарчээ. “Дүнжингарав" »»
|
|
"4 хүртэлх насны хүүхдүүд уушгины хатгаагаар өвчилж байна" 13:58 ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач Д.Оюунгэрэл:
|
ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач Д.Оюунгэрэл: »»
|
|
Дараагийн 10 жилд хөрөнгө оруулалтын багцдаа заавал байлгах хэрэгсэл нь Алт уу? "Bitcoin" уу? 13:54 2025 оны 12 дугаар сар гэхэд унц нь 3000 ам.доллар хүрэх тул “Алт л ав” гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид онцолж байна.
|
2025 оны 12 дугаар сар гэхэд унц нь 3000 ам.доллар хүрэх тул “Алт л ав” гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид онцолж байна. »»
|
|
“Усанд яваад ирье” гэж гараад сураггүй алга болсон хүүг цахим тоглоомын газраас олж ар гэрт нь хүлээлгэн өгчээ 12:09 Энэ оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ “Усанд яваад
|
Энэ оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ “Усанд яваад »»
|
|
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, ДУЛААН БАЙНА 11:00 Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.
|
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. »»
|
|
Г.Жамц мөнгөн медаль авснаар ДАШТ-нээс 4 дэх медиалаа хүртлээ 10:42 Г.Жамц мөнгөн медаль авснаар ДАШТ-нээс 4 дэх медиалаа хүртлээ.
|
Г.Жамц мөнгөн медаль авснаар ДАШТ-нээс 4 дэх медиалаа хүртлээ. »»
|
|
Дүүжин тээврийн эхний чиглэлийг ирэх онд ашиглалтад оруулна 10:39 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх »»
|
|
Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэнийг баривчилж албадан гаргажээ 10:36 Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэн Бао В гэгчийг Гадаадын иргэн, харьяатын газар,
|
Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэн Бао В гэгчийг Гадаадын иргэн, харьяатын газар, »»
|
|
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв 18:30 10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн хөөргөх талбайгаас Шэньжөү-19 нисэгчтэй сансрын хөлгийг Чанжэн-2F Яо-19 зөөгч пуужингаар амжилттай хөөргөсөн байна.Ойролцоогоор 10 минутын дараа “Шэньжө-19” сансрын хөлөг зөөгч пуужингаас амжилттай салж, урьдчилан тогтоосон тойрог замд амжиллтай орсон байна.
|
10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн хөөргөх талбайгаас Шэньжөү-19 нисэгчтэй сансрын хөлгийг Чанжэн-2F Яо-19 зөөгч пуужингаар амжилттай хөөргөсөн байна.Ойролцоогоор 10 минутын дараа “Шэньжө-19” сансрын хөлөг зөөгч пуужингаас амжилттай салж, урьдчилан тогтоосон тойрог замд амжиллтай орсон байна. »»
|
|
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв 18:27 Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт нөхөрлөлийг зузаатгахын төлөө Хятад Монголын харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол улсад суугаа Хятад улсын элчин сайдын яам, Монгол улсын соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хятад улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулж, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв Хэнань мужийн Шаолинь үшүгийн ордон зэргээс хамтран зохион байгуулсан “Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрийн үйл ажиллагааны нээлтийн ёслол буюу “Бие хамгаалах урлагийн Шаолинь Үшүгийн” үзүүлэх тоглолт 11 сарын 04-ий орой Улаанбаатар хотын Соёлын төв өргөөнд эхэлсэн байна.
|
Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт нөхөрлөлийг зузаатгахын төлөө Хятад Монголын харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол улсад суугаа Хятад улсын элчин сайдын яам, Монгол улсын соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хятад улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулж, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв Хэнань мужийн Шаолинь үшүгийн ордон зэргээс хамтран зохион байгуулсан “Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрийн үйл ажиллагааны нээлтийн ёслол буюу “Бие хамгаалах урлагийн Шаолинь Үшүгийн” үзүүлэх тоглолт 11 сарын 04-ий орой Улаанбаатар хотын Соёлын төв өргөөнд эхэлсэн байна. »»
|
|
Хятадын хүүхдийн уран зохиол “Өсөхийн урт аян” цуврал номын нээлт болон ном хандивлах ажиллагаа Монгол улсад боллоо 18:24 “Хятад улсыг танин мэдэх Өвөр Монголын соёлын өдрүүд” үйл ажиллагааны хүрээнд Хятад улсын хүүхдийн уран зохиол “Өсөхийн урт аянд” цуврал номыг танилцуулах ёслол болон ном хандивлах ажиллагаа 11 дүгээр сарын 03-ны өдөр Монгол улсын театрын музейд боллоо.
|
“Хятад улсыг танин мэдэх Өвөр Монголын соёлын өдрүүд” үйл ажиллагааны хүрээнд Хятад улсын хүүхдийн уран зохиол “Өсөхийн урт аянд” цуврал номыг танилцуулах ёслол болон ном хандивлах ажиллагаа 11 дүгээр сарын 03-ны өдөр Монгол улсын театрын музейд боллоо. »»
|
|
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол эмнэлгийн Монгол уламжлалт анагаах ухааны эмч нар Улаанбаатар хотод сайн дурын үзлэг, эмчилгээ хийв 18:00 “Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Монгол эмнэлгийн сайн дурын үзлэг эмчилгээг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Монгол улсын Нэгдүгээр төв эмнэлэгт 11-р сарын 04-ий өдрөөс 06-ны өдрийг хүртэл гурван өдрийн хугацаанд сайн дурын эмчилгээ ба Монгол анагаах ухааны сургалт явуулав.
|
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Монгол эмнэлгийн сайн дурын үзлэг эмчилгээг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Монгол улсын Нэгдүгээр төв эмнэлэгт 11-р сарын 04-ий өдрөөс 06-ны өдрийг хүртэл гурван өдрийн хугацаанд сайн дурын эмчилгээ ба Монгол анагаах ухааны сургалт явуулав. »»
|
|
Майк Тайсон: Энэ миний сүүлийн тулаан биш 13:10 Домогт боксчин 58 настай Майк Тайсон, 27 настай Жэйк Полтой тулалдаж, 78:74 харьцаагаар Жэйк Пол ялалт байгууллаа.
|
Домогт боксчин 58 настай Майк Тайсон, 27 настай Жэйк Полтой тулалдаж, 78:74 харьцаагаар Жэйк Пол ялалт байгууллаа. »»
|
|
Лхагва гарагт НӨАТ-ын сугалааны азтанууд тодорно 13:07 НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу арваннэгдүгээр сарын 20-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн
|
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу арваннэгдүгээр сарын 20-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн »»
|
|
Галт зэвсгийн халдлага гарч, 2 хүн нас баржээ 12:52 Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна.
|
Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна. »»
|
|
Энэтхэгт дуунаас хурдан пуужинг амжилттай туршжээ 12:42 ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт
|
ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт »»
|
|
Ослын улмаас гурван хүн автомашины төмөр хийцэд хавчуулагджээ 12:40 Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын гуравдугаар багийн “Бор хужрын даваа” гэдэг газарт хоёр автомашин мөргөлдөж,
|
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын гуравдугаар багийн “Бор хужрын даваа” гэдэг газарт хоёр автомашин мөргөлдөж, »»
|
|
Оросын нутгийн гүнд Америкийн зэвсгээр цохилт өгөхийг зөвшөөрчээ 12:37 ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /VOA/. Америкийн зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт
|
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /VOA/. Америкийн зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт »»
|
|
Автомашины улсын дугаар хадгалах үйлчилгээг нэг жилийн 20,000 төгрөг төлөх журам хэрэгжиж эхэлжээ 12:29 Автомашины улсын дугаар хадгалах үйлчилгээний журамд өөрчлөлт орж, улсын дугаар хадгалах үйлчилгээний жилийн хураамж 20,000 төгрөг болжээ.
|
Автомашины улсын дугаар хадгалах үйлчилгээний журамд өөрчлөлт орж, улсын дугаар хадгалах үйлчилгээний жилийн хураамж 20,000 төгрөг болжээ. »»
|
|
Байгаль, дэлхий гэх лаборатори, тэнд хийгдсэн туршилтууд, гайхалтай үр дүн 11:21 Байгаль-цаг уурын аажим атлаа хүнд бэрх өөрчлөлтийн улмаас л амьд байгаль гайхалтайгаар хувьсчээ.
|
Байгаль-цаг уурын аажим атлаа хүнд бэрх өөрчлөлтийн улмаас л амьд байгаль гайхалтайгаар хувьсчээ. »»
|
|
Цас орсны улмаас дараах замууд мөстөж халтиргаа үүсчээ 14:28 Энэ сарын 14-ны өдөр орсон цасны улмаас зам даваа халтиргаа гулгаа үүсчээ. Тодруулбал, Өлгий- Цагааннуур улсын хил
|
Энэ сарын 14-ны өдөр орсон цасны улмаас зам даваа халтиргаа гулгаа үүсчээ. Тодруулбал, Өлгий- Цагааннуур улсын хил »»
|
|
ХӨСҮТ-ийн эмч нар гар барьж мэндлэхээс бүрэн татгалзахыг уриаллаа 12:43 Халдварт өвчин судлалын Үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
|
Халдварт өвчин судлалын Үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. »»
|
|
ЦЕГ: Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна 19:54 Экологийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумдын нутаг дэвсгэрт байрлах Майн ам, Монгол алт зэрэг газарт
|
Экологийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумдын нутаг дэвсгэрт байрлах Майн ам, Монгол алт зэрэг газарт »»
|
|
Ангараг дээр ус байгааг тогтоожээ 13:54 ЛОНДОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /phys.org/. Олон улсын эрдэмтдийн баг "Лафайет" солирыг судалснаар
|
ЛОНДОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /phys.org/. Олон улсын эрдэмтдийн баг "Лафайет" солирыг судалснаар »»
|
|
Зэсийн ханш буурчээ 11:56 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах зээлд тогтворгүй байдал үүсэж, томоохон зэс
|
Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах зээлд тогтворгүй байдал үүсэж, томоохон зэс »»
|
|
Дэлхийн аварга Ц.Раднаагийн тухай баримтат киноны нээлт боллоо 11:51 Дэлхийн хошой аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Раднаагийн тухай “Цагаан зээрийн янзага” баримтат киноны нээлт өчигдөр /2024.11.13/ боллоо.
|
Дэлхийн хошой аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Раднаагийн тухай “Цагаан зээрийн янзага” баримтат киноны нээлт өчигдөр /2024.11.13/ боллоо. »»
|
|
Meta-г 798 сая еврогоор торгоно 11:50 БРЮССЕЛЬ, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /DW/. Цахим зар сурталчилгааны зах зээл дэх өрсөлдөөний тухай
|
БРЮССЕЛЬ, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /DW/. Цахим зар сурталчилгааны зах зээл дэх өрсөлдөөний тухай »»
|
|
Завсарлах цаг 11:47 Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтнуудын өдрийн ажлын цаг нь 8 цаг байх ёстой бөгөөд долоо
|
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтнуудын өдрийн ажлын цаг нь 8 цаг байх ёстой бөгөөд долоо »»
|
|
Жүжигчин Б.Амарсайханд Зөрчлийн хуулийн дагуу хэрэг нээн шалгаж байна 11:46 Жүжигчин Б.Амарсайхан Halloween-ы баяраар “Хаалга нүдлээ” гэж хүүхэд зодсон гэх хэргээр цагдаагийн байгууллагад
|
Жүжигчин Б.Амарсайхан Halloween-ы баяраар “Хаалга нүдлээ” гэж хүүхэд зодсон гэх хэргээр цагдаагийн байгууллагад »»
|
|
Боловсроогүй сайд нарын болчимгүй үгс 11:44 Эхлээд гашуун түүх гэмээр зарим жишээ хэлье. Төрд ажиллана тэр тусмаа сайд байна гэдэг асар их үүрэг, хариуцлага үүрдэг байх юм.
|
Эхлээд гашуун түүх гэмээр зарим жишээ хэлье. Төрд ажиллана тэр тусмаа сайд байна гэдэг асар их үүрэг, хариуцлага үүрдэг байх юм. »»
|
|
Дорнодын хойд хэсгээр цас орж, шуурна 11:39 Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
|
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. »»
|
|
Орон сууцны үнэ байршлаасаа хамаарч мкв нь 2 сая төгрөгийн зөрүүтэй байна 11:33 Барилга орон сууцны үнэ эрчимтэй өсч буй. Тухайлбал, Covid-19 цар тахлын үеэр хил гааль хаасан нь барилгын материалын үнийг нэмсэн.
|
Барилга орон сууцны үнэ эрчимтэй өсч буй. Тухайлбал, Covid-19 цар тахлын үеэр хил гааль хаасан нь барилгын материалын үнийг нэмсэн. »»
|
|
45 хоногийн багш бэлдэх дамжаа 1,053,000 төгрөгийн үнэтэй байна 11:31 2024-2025 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулиудад 1674 багшийн орон тоо дутуу байна гэх судалгаа бий.
|
2024-2025 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулиудад 1674 багшийн орон тоо дутуу байна гэх судалгаа бий. »»
|
|
Хамгийн том шүрэн хадыг олжээ 11:25 СИДНЕЙ, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /ABC/. Теннисний таван талбайг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй, дэлхийн
|
СИДНЕЙ, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /ABC/. Теннисний таван талбайг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй, дэлхийн »»
|
|
|
С.Лавров: Оросын нутагт ATACMS-аар цохилт өгсөн нь дайныг өргөжүүлэх гэсний дохио 17:31 МОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /DW/. Украины Зэвсэгт хүчин ATACMS пуужингаар Брянск мужид цохилт
|
МОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /DW/. Украины Зэвсэгт хүчин ATACMS пуужингаар Брянск мужид цохилт »»
|
|
Дональд Трамп цагаачдыг Америкаас гаргахын тулд Онцгой дэглэм тогтооно 10:09 АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах
|
АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах »»
|
|
Дайныг зогсоох Трампын амлалт биелэх магадлал 19:20 Хэрвээ би ерөнхийлөгчөөр сонгогдвол Орос-Украины дайныг ердөө 24-хөн цагийн дотор зогсооно, энэ бол тун амархан, би
|
Хэрвээ би ерөнхийлөгчөөр сонгогдвол Орос-Украины дайныг ердөө 24-хөн цагийн дотор зогсооно, энэ бол тун амархан, би »»
|
|
Галт зэвсгийн халдлага гарч, 2 хүн нас баржээ 12:52 Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна.
|
Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна. »»
|
|
Энэтхэгт дуунаас хурдан пуужинг амжилттай туршжээ 12:42 ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт
|
ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт »»
|
|
Оросын нутгийн гүнд Америкийн зэвсгээр цохилт өгөхийг зөвшөөрчээ 12:37 ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /VOA/. Америкийн зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт
|
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /VOA/. Америкийн зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт »»
|
|
Трамп дахин сонгогдсоноор Хятад, Тайваньтай харилцах харилцаанд ямар өөрчлөлт гарах вэ 12:30 БНХАУ-ын дарга Ши Жиньпин пүрэв гарагт Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Дональд Трампад мэндчилгээ дэвшүүлэхдээ
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин пүрэв гарагт Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Дональд Трампад мэндчилгээ дэвшүүлэхдээ »»
|
|
Meta-г 798 сая еврогоор торгоно 11:50 БРЮССЕЛЬ, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /DW/. Цахим зар сурталчилгааны зах зээл дэх өрсөлдөөний тухай
|
БРЮССЕЛЬ, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /DW/. Цахим зар сурталчилгааны зах зээл дэх өрсөлдөөний тухай »»
|
|
2024 онд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт рекорд тогтооно 10:40 Дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 2024 онд шинэ рекорд тогтоох төлөвтэй байгаа гэдгийг эрдэмтэд өнөөдөр /2024.11.13/ анхааруулсан байна. “The Global Carbon Budget” нэртэй тайланд бичсэнээр энэ онд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 41.6 тэрбум тонн хүрэх төлөвтэй байгаа юм. Өнгөрсөн жил дэлхийн орнууд 40.6 тэрбум тонн нүүрсхүчлийн хий ялгаруулсан гэх тооцоо бий. Энэхүү тайлан Азербайжан улсад болж байгаа НҮБ-ын цаг уурын асуудлаарх бага хуралтай зэрэгцэн нийтлэгдлээ. Ялгаруулалтын дийлэнх хувийг нүүрс, газрын тос, байгалийн хий шатааснаас үүдэлтэй юм.
|
Дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 2024 онд шинэ рекорд тогтоох төлөвтэй байгаа гэдгийг эрдэмтэд өнөөдөр /2024.11.13/ анхааруулсан байна. “The Global Carbon Budget” нэртэй тайланд бичсэнээр энэ онд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 41.6 тэрбум тонн хүрэх төлөвтэй байгаа юм. Өнгөрсөн жил дэлхийн орнууд 40.6 тэрбум тонн нүүрсхүчлийн хий ялгаруулсан гэх тооцоо бий. Энэхүү тайлан Азербайжан улсад болж байгаа НҮБ-ын цаг уурын асуудлаарх бага хуралтай зэрэгцэн нийтлэгдлээ. Ялгаруулалтын дийлэнх хувийг нүүрс, газрын тос, байгалийн хий шатааснаас үүдэлтэй юм. »»
|
|
БНХАУ-д цугларсан хүмүүс руу жолооч машинтай орсны улмаас 35 хүн амь үрэгджээ 10:37 БНХАУ-ын өмнөд хэсэгт оршдог Жухай хотод байрладаг спортын төвд нэгэн жолооч машинтайгаа цугларсан хүмүүс рүү орсны
|
БНХАУ-ын өмнөд хэсэгт оршдог Жухай хотод байрладаг спортын төвд нэгэн жолооч машинтайгаа цугларсан хүмүүс рүү орсны »»
|
|
Пакистаны утааг сансраас харж болохуйц хэмжээнд хүрчээ 14:43 Пакистаны зүүн хэсэг, Энэтхэгийн хойд хэсгийг өнгөрсөн сараас эхлэн өтгөн хорт утаа бүрхсэн бөгөөд энэ нь сансраас харж болохуйц хэмжээнд хүрчээ.
|
Пакистаны зүүн хэсэг, Энэтхэгийн хойд хэсгийг өнгөрсөн сараас эхлэн өтгөн хорт утаа бүрхсэн бөгөөд энэ нь сансраас харж болохуйц хэмжээнд хүрчээ. »»
|
|
Ш.Ишиба Японы Ерөнхий сайдаар дахин томилогджээ 12:31 ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /NHK/. Японы парламент даваа гарагт Шигэрү Ишибаг 103 дахь Ерөнхий
|
ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /NHK/. Японы парламент даваа гарагт Шигэрү Ишибаг 103 дахь Ерөнхий »»
|
|
Японы Засгийн газрын сайд нар өнөөдөр огцрох өргөдлөө өгчээ 19:19 Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба өнөөдөр /2024.11.11/ танхимын нийт бүрэлдэхүүнийхээ хамт парламентын санал
|
Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба өнөөдөр /2024.11.11/ танхимын нийт бүрэлдэхүүнийхээ хамт парламентын санал »»
|
|
Австралийн далайд хөлөг онгоцноос унасан иргэнийг 19 цагийн дараа амьд мэнд олжээ 11:35 Австралийн эргийн ойролцоо ачаа тээврийн хөлөг онгоцноос унаж далайд 19 цаг болсон эрийг загасчид олж аварчээ.
|
Австралийн эргийн ойролцоо ачаа тээврийн хөлөг онгоцноос унаж далайд 19 цаг болсон эрийг загасчид олж аварчээ. »»
|
|
Америкийн хөрөнгийн зах зээлийн индекс, доллар, биткоины ханш өслөө 13:15 ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /CNN/. Мягмар гарагт болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд
|
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /CNN/. Мягмар гарагт болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд »»
|
|
Камала Харрис: Ардчиллын гол зарчим нь сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөх 09:40 АНУ-ын Ерөнхийлөгч сонгууль энэ сарын 5-ны өдөр болж, 47 дахь Ерөнхийлөгчөөр Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп сонгогдсон.
|
АНУ-ын Ерөнхийлөгч сонгууль энэ сарын 5-ны өдөр болж, 47 дахь Ерөнхийлөгчөөр Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп сонгогдсон. »»
|
|
Галлагааны улиралд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлээрэй 09:26 Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
|
Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. »»
|
|
Улс орнуудын удирдагчид Трампад баяр хүргэж байна 09:00 ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /AP/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялснаа зарлаад буй Бүгд
|
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /AP/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялснаа зарлаад буй Бүгд »»
|
|
Дональд Трамп: Бурхан миний амийг аварсан нь шалтгаантай байж 22:46 2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн гарлаа. Энэ сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд
|
2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн гарлаа. Энэ сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд »»
|
|
Д.Трамп сонгуульд ялснаа зарлалаа 17:32 АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп Флорида муж улсад баярлаж хөөрсөн
|
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп Флорида муж улсад баярлаж хөөрсөн »»
|
|
|
|