2012-10-23Америкийн Монголчуудын Уран үгсийн чуулганд уншигдах “Болор цом”-ын Тэргүүн шагналт шүлгүүд...
Ч.Мягмарсүрэн
Сумын заан
Хол явж барилдаагүй
Сумын заан
Хот орж зодоглоогүй
сумын заан
Армийн гурван жил
Хил дээр зогсож
Аз дутаж
"Алдарт"-т ороогүй
Сумын заан
Ардын хувьсгалын их баяр наадамд
Аваргуудыг
Араажваар цоллоход
Өөрийгөө цоллосон шиг баярладаг
Гуяан алгаддаг
Сумын заан
Эмээл дээр төрсөн шиг
Эрэлд явж
"Эр бор харцагыг"
Тэрлэгээ гандтал хээр дуулж
Морь шинжиж өссөн бас
Өтлөх
Сумын заан
Хорьтойдоо сурсан
Ганц мэхээ
Хориогүй ч хийдэг
Хорьсон ч бас хийдэг
Хийхээрээ давдаг
Заргүйгээс залууг
Зартайгаас зааныг ч давдаг
Заан
Ганц тэр мэх нь гар дунгуй
Ноднин жилийн наадамд
Ногт ганзагалж ирсэн
Хөрш сумын
Хөрстэй хүргэр
Цөстэй хүрэн эрийг
Хүсэл
Бардам зан
Хүүхнүүдийн харц
Засуултай нь ч бас хамт
Дунгуйлдаж хаячихаад
"Манаатай хө" гэж
Адуундаа яараад
Манантай уулруу дэргүүлж одоод
Маргааш нь ч ирээгүй
Сумын заан
Наадмаа чимсэн заан
Настнаа баясуулсан заан
Хүүхдүүдээ эрхлүүлж
Хүзүүн дээрээ мордуулж
Сур элдэж
Адуу дэллэж
Сумандаа л барилдаж
Дандаа биш гэлээ ч түрүүлж
Даага хөтөлсөн сумын заан
Дээс алхаж барилдахаар
Одвол
Дэвжээ нь үгүйлэх
Сумын заан
Өөд арсаж зодоглохоор
Одвол
Өвгөд нь уйдах сумын заан.
***
Т. Очирхvv
Чулууны магтаал
Эргэн тойрон хадтай Балбархайн хаваржаанд би
Эхний дуугаа чулуунд хадааж тєрсєн
Ээжээс анх тасарсан миний нялхын хvй
Энэ л бууцны чулуун дунд vлдсэн
Хvй дуу хоёр минь чулуунд шингээстэй
Хvний орчлонд тэгэхлээр би чулуунаас уяатай
Хєлд орохоосоо ємнє би чулуун дээгvvр мєлхсєн
Хєлд орохдоо би чулуун дээр боссон
Хашаа хороогоо ч чулуугаар барьж
Хатуу євлийг ч чулуугаар хаадаг
Хана хэрмийг ч чулуугаар єрж
Халуун галаа ч чулуугаар тулгалдаг
Арвайн тариагаа ч чулуугаар татаж
Агт морио ч чулуугаар аргамждаг
Уулын минь хєх чулуу орсон юмыг нэрлэснээс
Уулын минь хєх чулуу ороогvйг нэрлэсэн нь амар
Юугаараа баян билээ тvvгээрээ бахархана
Юм юмны тvрvvнд уулынхан чулуугаа магтана
Эрдэнийн чулуу нь зам гудас хэвтдэг
Элбэг баян уулсаараа бахархана
Орд харш, зам талбай,гvvр далан бvгд чулуу
Охид хvvхнvvдийн гоёл чимэг, ээмэг бєгж бvгд чулуу
Оргил єндрийн овоо,тахилга бvгд чулуу
Он улирсан хєшєє,хиргэсvvр бvгд чулуу
Эх газрын алаг чулуу орсон юмыг нэрлэснээс
Энэ дэлхийд чулуугvй юмыг нэрлэсэн нь амар
Хєлд орохоосоо ємнє би чулуун дээгvvр мєлхсєн
Хєлд орохдоо би чулуун дээр боссон
Чулуун дунд єсч тєрсєн уулынхан бид
Чулууны vнийг мэддэг улс
Эмээлт морио харж шинждэг шигээ
Эрдэнийн чулууг таньдаг улс
Манай нутгийн буурал євгєд
Машины vнэтэй гаанс зуудаг
Айлчин гийчнийхээ амрыг эрж
Алаг манан хєєргєєр тамхилдаг
Чулуун дунд єсч тєрсєн уулынхан бид
Чулууны идийг мэддэг улс
Болор шилийг зvсдэг алмааз ч болдог
Болд тємрийг элээдэг билvv ч болдог
Зєєлєн хатуугийн туйл
Зєвхєн чулуунд л шингэсэн байдаг
Чулуун дунд єсч тєрсєн уулынхан бид
Чулууны бєхийг мэддэг улс
Он цагийг тээсэн гvvрийн багана ч болдог
Орд харшийг даасан суурийн бие ч болдог
Ган шиг батын эрхэм чанар
Гагцхvv чулуунд л шингэсэн байдаг
Эр зориг, баатарлагийн тухай
Энэ чулуугаар сэтгэшгvй
Уул давж, чулуу єргєж
Урт замд сульдахгvй юм бол
Газрын чулуун бєєрєн дээр
Ганц ч атугай хальтарч даарч хонохгvй юм бол
Гавьтай ямар эр хvн байх билээ
Байгалийн сайхан, аян замын тухай
Бас ч чулуугvйгээр санашгvй
Уудам дэлхий цулгуй тэгшхэн
Урал ч гэж байхгvй, Алтай ч гэж байхгvй бол
Ургахын нартай ядаж ганцхан удаа
Уулын хяр дээр золгоогvй бол
Угтаа ямар нvд тайлсан байх билээ
Алдар гавьяа, одонгийн тухай
Аанай л чулуугvйгээр ярьшгvй
Цагийг эзэлсэн суутны алтаар сийлсэн нэр
Цагаан гантиг дээр суурилж байж мєнхєрнє,
Эрэлхэг баатрын алтан таван хошуу одон
Эрдэнийн чулуу шигтгэж байж тодорно
Хєлд орохоосоо ємнє би чулуун дээгvvр мєлхсєн
Хєлд орохдоо би чулуун дээр боссон
Хорвоог таниулсан багын минь тоглоом чулуу байсан
Хожим миний суусан байшин чулуу байсан
Унаган багын тоглоомын чулуун гэрээс
Улаанбаатрын єнєєгийн сууц хvртэл
Эр бие минь чулуун дунд єсч
Эх орноо чулуутай цуг дуулсан
Эхлээд би эх орноо бvхэлд нь бичсэн
Энэ надад ахадсан
Дараа нь би Алтайгаа бичсэн
Дахиад л надад томдсон
Хожим сvvлд нь би
Хол хєдєє vлдсэн аргамжааны чулуугаа бичсэн
Уулын хvv миний чулууны магтаал
Угтаа чухам эндээс л эхэлсэн
Євдєг тулж мєлхсєн
Єлмий тулж боссон
Сэтгэл хvлэг хоёроо цуг аргамжсан
Сэрvvн Алтайн минь ширхэг чулуу
Єєрийг минь элээх
Єлгий дээр минь босгох
Эхний бєгєєд эцсийн чулуу
Энэ чулуу миний чулуу
http://www.youtube.com/watch?v=XVK-vbZRKyk&NR=1&feature=endscreen
***