 |
|
 |
|
Монголчууд газрын ховор элементээ олборлохыг хүлээгсэд нүд цавчилгүй харж сууна, хилийн цаадтай... |
|
|
 |
|
 |
Монголчууд газрын ховор элементээ олборлохыг хүлээгсэд нүд цавчилгүй харж сууна, хилийн цаадтай...
2012-10-22Технологийн энэ эрин зуунд газрын ховор элемент гэх металл нь ус, агаар мэт чухал зүйлд  зүй ёсоор тооцогддог. Өндөр хөгжилтэй улс орнууд энэхүү элементийн эрэлд мордож, үнэ нь өссөөр л байгаа. Ядаж байхад дэлхийн нийт хэрэглээний 95 хувийг дангаараа нийлүүлдэг БНХАУ экспортлохоос татгалзсан нь эл бүтээгдэхүүний үнийг хаданд гарахад үнэлж баршгүй нэмэр болсон гээд хэлчихэд буруудахгүй. Нэгэнт гол нийлүүлэгч нь гол импортлогчоосоо татгалзчихаар газрын ховор элементийн эрэлд үйлдвэрлэгчид мордох нь зүй ёсны хэрэг. Чухам энэ үед манай улсын газрын ховор элемент бусдын хараанд өртөх нь тэр. Манайхан ч газрын ховор элементээ гадагш худалдах сонирхолтой байгаа нь нууц биш. Гэхдээ улс орны эдийн засагт томоохон ашиг авчирч мэдэх энэхүү бизнес эргээд ямар хор хөнөөл дагуулж болох талаар бодохгүй, хөнгөн хуумгай хандаж болохгүй. Газрын ховор элементийг ашиггүй гэж хэлж болохгүй. Харин ч эсрэгээрээ маш их ашигтай. Гэвч асар их ашиг сонирхлыг дагасан нэгэнт Монголд ороод ирчихвэл зогсоох, буцаах боломжгүй болно. Улангасал гэдэг л энэ байх гэхээр улайран дайрах ашиг сонирхол зөвхөн монголчуудаар зогсохгүй дэлхий нийтэд бий гэсэн үг л дээ. Эхлэхийн өмнө газрын ховор элементийн талаар цухас дурдъя. Дэлхий дайдын сонирхлыг татсан газрын ховор элемент гээч нь орчин үеийн гэх тодотголтой электроникийн үндсэн түүхий эд. Электрон техник өндөр хөгжсөн орнуудыг энэ элементгүйгээр төсөөлөхөд бэрх аж. Ер нь газрын ховор гэгдэх 15 элемент байдаг бөгөөд байгаль дээр элементүүд ихэнх тохиолдолд хамтдаа байх боловч бас 15-уулаа нэг дор байна гэж байхгүй. Товчхондоо үелэх системийн доороосоо хоёр дахь эгнээ буюу лантаны эгнээнд байрласан элементүүдийг л газрын ховор элемент гэдэг юм байна. Энэхүү 15 элементийг нээх гэж Европын том суут эрдэмтэд хоёр зууны турш 113 жил судалж байж нээсэн гэх бөгөөд нэг нь нөгөөгөөсөө олддог энэхүү гайхалтай элементүүдийн ашиг тус их ч буруу ашиглавал гай гамшиг нь зүйрлэх аргагүй гэж мэргэжилтнүүд хэлдэг юм байна лээ. Үнэхээр газрын ховор элементийн олборлолтонд дэлхий нийтийн сонирхол бий. Дээр өгүүлсэн, Хятад улс дэлхийн нийт хэрэглээний 95 хувийг дангаараа гаргадаг гэж... Тодруулбал, 1980-аад оны үеэс газрын ховор элементийг олборлож эхэлжээ. Сонирхуулахад тархац өндөртэй гэдэг молибденээс тав дахин их тархацтай байдаг гэж байгаа. Энгийн хар тугалганаас 10 дахин их. Өөрөөр хэлбэл дэлхий дээр их бий гэсэн үг. Тэр бүү хэл хүний биед ч байдаг. Хүсвэл гудамжныхаа шорооноос ч ялгаж авч болно. Гэхдээ маш бага хэмжээгээр. Энгийн нөөцгүй буюу оксид нь байхгүй газар хэдэн мянган тонноос ганц хоёр кг-ыг л олборлоно гэсэн үг л дээ. Харин оксидтой газраа том хэмжээний тархацтай. Нэг үгээр хэлбэл элбэг тархацтай ч маш бага хэмжээгээр байдаг эд юм байна. За тэгээд 1980-аад оны үест Хятадын Өвөр Монголын Баян овоогийн Бугат сумын нутагт маш их нөөц бүхий том орд илрүүлжээ, оксидийн. Уг нь бол газар тариалангийн бүс нутаг байсан юм билээ. Яг тэнд газрын ховор элементийн дэлгэмэл тархацтай ордыг нээсэн нь өнөөгийн эмгэнэлийн эхлэл бол ох юм гэж хэн саналаа. Ямартай л өмнөдийн их удирдагч Дянь Ся Пин "Манай Зүүн хойд Азид нефть байхгүй ч газрын ховор элемент байдаг." гэж сайрхаж байхав. Ер нь бол манай улс газрын ховор элементийн нөөцтэй гэж сайрхаад байх хэрэггүй. Алт мөнгөний орд нээсэн шиг хөөрөлхөх шаардлагагүй. Алмаз шиг айхтар эд гэж баясах хэрэггүй гэсэн үг. Хаа сайгүй л байдаг тэр хэрээр юм болгонд л хэрэглэгддэг эд юм бил ээ. Га бидний өдөр тутмын хэрэглээ болчихоод буй гар утасны зай, жижиг батерейнуудад ч ордог. Хамгийн гол нь хаа сайгүй байдаг зүйл ч хэн дуртай нь олборлодоггүй. Учир нь хор хөнөөл ихтэй учраас олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгардаг юм байна. Өөрөөр хэлбэл газрын ховор элементийг ялгаж авахын тулд маш хүчтэй химийн шингэн бодис хэрэглэдэг бөгөөд ялгаж авах процесст цацраг идэвх ялгардаг. Түүнчлэн агаарт уурших уур нь хүний биед сөргөөр нөлөөлөх хорт хавдар үүсгэгчүүдийг үүсгэдэг ажээ. Статистикаас харвал дэлхийн нийт хэрэглээ 125 мянган тонноор хэмжигддэг бөгөөд үүний 120 мянган тонныг нь Хятад улс нийлүүлдэг байсан гэсэн үг л дээ. Хятадуудын олборлох арга нь гар арга. Жирийн тариачиндаа шилтэй уусмал өгөөд л гүйцээ. Өнөөх нь томоохон торхонд устай шороо хийж өнөө шингэнээсээ хэдхэн дуслыг дусаана. Тэгээд ялгарсан тунадасыг нь шүүж аваад улсдаа тушаах маягаар ажил явагддаг байсан юм билээ. Үнэндээ ч 100-хан төгрөгөөр зарах цамц, 200-хан төгрөгөөр зарах оймс хийчихдэг улс шүү дээ, хятадууд. Амьдрахын тулд хөдөлмөрлөх ёстойг мах ясандаа тултал мэддэг. Өнөөдөр дэлхийг хятадууд л тэжээж байна гээд хэлчихэд буруудамгүй ажилсаг ард түмэн. Энгийн технологийг заагаад өгчихөд гялалзуулчих нь хэр биз. Тэгээд улсад кг-ыг нь 4-10 ам.доллараар худалдчихдаг гэж байгаа. Улс нь иргэдийнхээ гар аргаар авсан бодисыг баяжуулаад дэлхийн зах зээлд худалдчихдаг. Пенициллины шилтэйг өгсөн ч аргаа олоод хоолоо олж иддэг улс, хятадууд. Их ч олон жил идсэн байгаа юм. Харин одоо бол эл наймаа үндсэндээ зогссон. Аймшигтай их орлогынх нь үр дүнд Өвөр Монголын Баян овоо сумын нутагт 170 сая тонн онц хортой хаягдлан овоо босчихсон. Өдгөө эргүүлээд тэр овоог устгаж янзлах зардал нь олсон орлогоосоо хэдэн зуун саяар даваад явчихсан байдалтай л байж байна. Нэгэн эрдэмтний хэлсэнчлэн чухам л оготнын чинээ орлогын төлөө зааны чинээ зарлага гаргаснаа хожим ухаарсан хэрэг.
Манай улсын Дорноговийн Алтанбулаг сумын нутагт Лүгийн гол, Улаанбаатарын алслагдмал дүүрэг Налайхын наахан талд... Тодруулбал, хэдэн жилийн өмнө оюутны хот босгоно гэж төлөвлөөд байсан газар газрын ховор элементийн орд илэрсэн. Америкчууд хайгуул хийгээд газрын ховор элементийн нөөц байгааг илрүүлчихсэн юм байна лээ л дээ, сүүлд сонсох нь ээ. Одоо олборлолт хийх тухай ид яригдаж байгаа. Мэдээж маш нууц түвшинд. Хэрвээ олборлолт эхэлчихвэл нийслэл хэцүүднэ. Юун утаа, юун тоос гэдэг л болох байх. Харин дараагийн нөөц нь Мушгиа худаг. Яг Олон овоотын уурхайн хажууд гэсэн үг л дээ. Алтны магнат гэгддэг Мянганбаяр яагаад алтны өндөр нөөцтэй газраа зарчихав гэж гайхаад байсан нь газрын ховор элементтэй холбоотойгоор алтны ордоос олох ашгаас хэд дахин өндөр үнээр зарчихсан юм байна лээ. Үнэндээ ч ашиг л олж байвал адилхан гэдэг зарчмаар ажилладаг хүн гэж боддог юм, түүнийг... Хувийн амьдрал нь ч, компанийн үйл ажиллагаа явуулж байгаа нь ч тэр. Тэгээд ч дэлхийн хэмжээний компанийг хулхидсан нөхөрт хэдэн төгрөг л олж байвал эгэл түмэн хамаагүй байдаг юм байгаа биз. Тодруулбал, мань эр Катерпиллээс лизингээр баахан юм авчихаад, өдөр шөнөгүй өнөөдөхөөр нь техник үйлчилгээ ч хийлгүй ажиллуулж эвдчихээд танай тоног төхөөрөмж муу юм байна. Өөрсдөө татаж аваарай гээд хаячихсан удаатай. Үр дүнд нь тэд монголчуудад итгэхээ больсон. Өмнө нь 100 хувь лизингээр бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж нийлүүлдэг байсан бол одоо 40 хувийн урьдчилгаа нэхнэ, эс бөгөөс орд газрынхаа лицензийг барьцаал гэдэг болсон тухай уул уурхайн салбарынхан ярьдаг. Нэг ёсондоо бусдадаа гай болсон нөхөр л дөө. Угаасаа газрын ховор элементийн судалгаа Монголд их эртнээс эхэлсэн гэх юм билээ. Социализмын үед орос, чехүүд судалгаа хийж байсан бөгөөд тэр хэрээр судалгааны материалууд түгээмэл байдаг гэж ойлгож болно. Тэр үеийн судалгаанд их байдаг. Лүгийн гол, Халзан бүргэдэй, Мушгиа хад, Хэнтийн Атираатын нурууны Утайн давааны орчим газар оросууд их судалгаа явуулсан байдаг юм. Гэхдээ тэр үед хүн олныг үл хайхран ашиг олзонд улайрах ойлголт бага байсан. Өнөөдрийнх шиг хятад аргаар олборлоно гэсэн ойлголт хүн төрөлхтөнд байгаагүй юм. Харин одоо бол эвгүй, шууд нэвтэрнэ. Эхэлбэл зогсоох боломжгүйгээр урагшилна, хурдтайгаар...Нинжа нар уулыг хулгана мэт нүхэлж байхад, юунд итгэж арай ч гэж бодох юм бэ. Гэхдээ нинжанууд сайндаа биш ядуудаа, өдрийнхөө хоолны хойноос үхэн хатан зүтгэдэг гэдгийг мартаж болохгүй. Хятадуудын хэрэглэдэг бодис Монголын нинжагийн гарт орлоо л бол алхам газар ч үлдээхгүй, атга элсийг ч ухаад шүүгээд тунгаачихна. Тийм биш гэж үү. Бодис нь бэлэн, ялгаруулдаг мэргэжилтэн болох хятадууд нь ч бэлэн. Гагцхүү Монгол хэзээ олборлож эхлэх нь вэ гээд анаад сууж байна, цаана чинь... Хувьсгалын тохироо бүрдэнэ гэдэг шиг л Монголд ховор элементийн олборлолт нэг л эхэлбэл харх тарж байгаа шиг нийт нутгийг минь бүрхэнэ. Энийг нь Япон дээд хэмжээгээр дэмжиж, санхүүжүүлнэ. Тэртээ тэргүй өнөөдөр Хятад, Японы харьцаа эвгүйдчихсэн. Хятадын Засгийн газар нэг грамм газрын ховор элементийг ч Японы компанид бүү өг гээд тогтоол гаргачихсан, худалдааныхаа харилцааг хаачихсан байгаа юм чинь. Нөгөөтэйгүүр Японд ашигт малтмал үгүй. Тус улсын эдийн засаг үйлдвэрлэл дээр зогсдог. Газрын ховор элементгүйгээр юу ч хийж чадахгүй гээд хэлчихэд хилсдүүлсэн болохгүй л байх. Хатуухан хэлчихэд эдийн засаг нь оршин тогтнох уу эсвэл гэдэг дээрээ тулна. Дэлхийн байдал нэг иймэрхүү байх үед манай эрхэм эрх мэдэлтнүүд доорх үйлдлийг хийсэн байгаа юм. Тодруулбал, 2010 оны 11 дүгээр сарын 19-нд "Toshiba" Монголын "MN-FCC компанитай газрын ховор элементийг боловсруулах, дэд бүтцийг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зуржээ. Ингэснээр уран болон газрын ховор элементийг боловсруулж, дэд бүтцийг хөгжүүлэхэд шаардлагатай бүх ажлыг хамтран гүйцэтгэхээ баталсан аж. Энэ тухай www.asahi.com цахим худаснаа "Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжихээр дулааны, цөмийн, нарны эрчим хүчний тогтолцоог сайжруулахад туслахаа амлаад, түүнд шаардагдах газрын ховор элементийн тогтвортой нийлүүлэлтийг хангахын тулд боловсруулах тал дээр ч хамтран ажиллана" хэмээн бичсэн байдаг. Уг Санамж бичигт Японы Ерөнхий Сайд НаотоКан болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар гарын үсэг зурсан. Харин үүнээс гурав хоногийн дараа тухайн үеийн Гадаад хэргийн сайд Г.Занданшатар очиж баталгаажуулсан гарын үсэг зурсан байдаг юм билээ. MN-FCC компанийн тухайд 2010 оны есдүгээр сард байгуулагдсан. Өөрөөр хэлбэл дээрх Санамж бичигт гарын үсэг зурахаас 49 хоногийн өмнө. Төлөөлөгч нь Дүгэрсүрэнгийн Дашдорж гэгч. Гадаад хэргийн яамны тусгай төлөөлөгч, цөмийн хаягдал булшлах асуудал хөндөгдөх" үеэр нэр нь гараад байсан А.Ундраагийн нөхөр. Одоо ч энэ асуудал нууц байдлаар үргэлжилсээр байгаа тухай эх сурвалж өгүүлсэн. Түүнээс гадна дээр нэр дурдагдсан Алтайн ноён оргилын нэг, Ховдын Халзан бүргэдэй уулыг ухаж өрөмдөөд л байгаа сураг дуулдсан. Вьетнамд амьдардаг, Канадын ирпантэй экс Ерөнхийлөгч П.Очирбатын нэр холбоотой явах юм билээ. Эргэн сануулахад Хурцыг сулласны дараа Германы Канцлер Монголд айлчлахдаа Вьетнамаар дайраад ирсэн нь энгийн нэг тохиолдол биш гэж хардах үндэслэл хангалттай бий. Герман бол Японы дараа ордог, технологийн үйлдвэрлэлээрээ... Харин газрын ховор элементийн нөөцөөрөө Вьетнам, Монгол хоёр толгой цохидог. Нэгэнтээ дэлхийн банк, Монгол Улс газрын ховор элементийн нөөцөөрөө олох цэвэр ашгийн доод хэмжээ 10 тэрбум ам.доллар гэж мэдэгдсэн удаатай. Сайхан л тоо... Гэхдээ хүсээд байхаар олз биш. Алт амины гарзтай гэдэг шиг газрын ховор элементийг зөв ашиглахгүй л бол амь байтугайгийн гарзтай. Нэг цаг үеийн хэсэг хүн хохироод дуусах асуудал биш. Хэдэн үеэрээ хохирох эрсдэлтэй. Хэрэвзээ олборлох дээрээ тулбал, маш хүчтэй, төрийн хяналтанд, нарийн техник технологиор олборлох ёстой. Өвөр Монгол шиг сул тавибал юу ч үлдэхгүй. Эцэст нь дахин сануулахад Монгол хэзээ олборлолтоо эхлэх бол гэж хүлээсэн бүхэл бүтэн арми бодис юутайгаа чих тавин, нүд цавчилгүй харуулдаж суугаа шүү, урд хилийн цаадтай... З.Урансүх Эх сурвалж: "Улаанбаатар таймс"
|
Монголчууд газрын ховор элементээ олборлохыг хүлээгсэд нүд цавчилгүй харж сууна, хилийн цаадтай... |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин ухаалаг хандах хэрэгтэй юм байнадаа
2012-10-22 | 12:04:55 | 122.201.18.196 | |
|
|
|
|

Д.Анунгоо, Б.Өлзийтнаран нар холимог тулааны Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ 21:12 Бахрейн Улсын Манама хотод холимог тулааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус Азийн аварга
|
Бахрейн Улсын Манама хотод холимог тулааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус Азийн аварга »»
|
|
"Сургууль доторх агаарын чанар маш муу, хорт хавдар үүсгэгчийн хэмжээ тав дахин өндөр байна" 19:12 Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаан болж байна. Энэхүү хуралдаанаар хүүхдийн
|
Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаан болж байна. Энэхүү хуралдаанаар хүүхдийн »»
|
|
Иргэдэд эмэгтэйчүүдийг биеэ үнэлэхэд нь зуучилсан этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ 19:10 Прокурорын байгууллага 1827 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэж, хэрэг бүртгэлтийн 985 хэрэг шинээр нээжээ.
|
Прокурорын байгууллага 1827 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэж, хэрэг бүртгэлтийн 985 хэрэг шинээр нээжээ. »»
|
|
Дэлхийн хамгийн том мөсөн уул задарчээ 18:39 ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын 4 /CNN/. Дэлхийн хамгийн том мөсөн уул томоохон хэсгүүдэд хуваагдан задарч байна
|
ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын 4 /CNN/. Дэлхийн хамгийн том мөсөн уул томоохон хэсгүүдэд хуваагдан задарч байна »»
|
|
БНСУ-ын Үндэсний Ансамблейн гишүүн Чо Жон Сик өнөөдөр Глобал Удирдагч Их Сургуулийн Хүндэт доктор боллоо 18:33 Тэрбээр БНСУ-ын Үндэсний Ассамблейн хамгийн олон удаа сонгогдсон гишүүн бөгөөд нийт зургаан удаагийн
|
Тэрбээр БНСУ-ын Үндэсний Ассамблейн хамгийн олон удаа сонгогдсон гишүүн бөгөөд нийт зургаан удаагийн »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилсээр байна 18:26 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотод хүрэлцэн ирлээ 15:49 Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын
|
Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын »»
|
|
8000 жилийн соёл иргэншлийг хамарсан түүхэн яриа 15:35 Хятадын археологи судлал: Өвөр Монгол дахь үндэсний соёлын өвүүд
Өвөр Монголд үндэсний зэрэглэлийн соёлын өвийг хамгаалах 149 нэгж байдаг. Улсаас тусгайлан хамгаалж буй эдгээр соёлын өв нь Хятадын үндэстний түүхийн гүн ой санамж, Хятадын соёл иргэншлийн удамшлын баялаг кодыг агуулдаг юм. Өвөр Монголын Өдрийн сонины мултимедиа хэрэгслээр мэдээлж буй "Өвөр Монгол дахь үндэсний соёлын өвүүд" хэмээх төслийн хүрээнд үндэсний өвийн 60 газрыг сонгон , үндэстний соёлын чухал чухал өвийг хамгаалах гүн гүнзгий утга учир жич түүний түүхийг судалж буй юм. Энэ нь Хятадын умард нутгийн соёлын генийн тайлал мөртөө тайлбар болох юм.
|
Хятадын археологи судлал: Өвөр Монгол дахь үндэсний соёлын өвүүд
Өвөр Монголд үндэсний зэрэглэлийн соёлын өвийг хамгаалах 149 нэгж байдаг. Улсаас тусгайлан хамгаалж буй эдгээр соёлын өв нь Хятадын үндэстний түүхийн гүн ой санамж, Хятадын соёл иргэншлийн удамшлын баялаг кодыг агуулдаг юм. Өвөр Монголын Өдрийн сонины мултимедиа хэрэгслээр мэдээлж буй "Өвөр Монгол дахь үндэсний соёлын өвүүд" хэмээх төслийн хүрээнд үндэсний өвийн 60 газрыг сонгон , үндэстний соёлын чухал чухал өвийг хамгаалах гүн гүнзгий утга учир жич түүний түүхийг судалж буй юм. Энэ нь Хятадын умард нутгийн соёлын генийн тайлал мөртөө тайлбар болох юм. »»
|
|
Экспогийн эргэн тойронд-6 15:30
|
|
Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-3 15:23
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд тарваган тахлаар хүн өвчилжээ 15:23 Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол
|
Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол »»
|
|
Экспогийн эргэн тойронд-1 15:17
|
|
Дөрвөн улсын ”хөөрхнүүд” Хөххотод уулзалдлаа 15:10
|
|
Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-1 15:04
|
|
Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-2 14:56
|
|
Чөлөөлөх дайны ахмад дайчин У.Доржпаламд Монгол Улсын баатар цол олголоо 14:53 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий II дайн өндөрлөсний түүхт 80 жилийн ойтой холбогдуулан төрийн дээд
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий II дайн өндөрлөсний түүхт 80 жилийн ойтой холбогдуулан төрийн дээд »»
|
|
Автомашиндаа хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг хасна 14:06 Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан олон нийтээс санал асууж автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор
|
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан олон нийтээс санал асууж автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор »»
|
|
Сонордуулга 11:34 УБЦТС ТӨХК нь Зуслангийн бүс (СБД-ийн 19, ЧД-ийн 24- хороо, Шадивлангаас Санзай, Шаргаморьт, Хуурай мухар,
|
УБЦТС ТӨХК нь Зуслангийн бүс (СБД-ийн 19, ЧД-ийн 24- хороо, Шадивлангаас Санзай, Шаргаморьт, Хуурай мухар, »»
|
|
Сургуулийн орчинд 13 цэгт электрон тамхи зарж байна 11:23 “…Монголд 100 хүүхэд тутмын 30 нь электрон тамхи татаж байна…”, “Vape татаж эхэлж байгаа хүүхдүүд дунджаар
|
“…Монголд 100 хүүхэд тутмын 30 нь электрон тамхи татаж байна…”, “Vape татаж эхэлж байгаа хүүхдүүд дунджаар »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 10:27 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Олон нийтийн газар бие зассан хоёр эрэгтэйг тус бүр 10,000 төгрөгөөр торгожээ 09:18 Олон нийтийн газар бие засаж байгаа бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
|
Олон нийтийн газар бие засаж байгаа бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. »»
|
|
Трамп: Хятад дэлхийн тавцанд АНУ-д сорилт учруулахгүй 09:09 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон »»
|
|
ЕБС-ийн зургаан хүүхдийн элэг, ходоод хэсэгт нь хутгалсан гэх мэдээлэл худал гэв 09:08 Энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цахим орчинд нэр бүхий хаягаас “Баянзүрх дүүргийн дугаар хорооны ... сургуулийн
|
Энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цахим орчинд нэр бүхий хаягаас “Баянзүрх дүүргийн дугаар хорооны ... сургуулийн »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдийг зочид буудалд хүчээр авчран бусдад худалдан, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ 16:02 Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж,
|
Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж, »»
|
|
Г.Занданшатар: “Монгол шуудан” компани нэг захиаг 100 төгрөгөөр хэвлэж өгсөн. Улсын төсвөөс нэг ч төсөв гаргаагүй 13:18 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд
|
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд »»
|
|
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүлжээ 13:07 Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн
|
Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн »»
|
|
Бусдыг АЛНА хэмээн сүрдүүлсэн М.Нямдоржид яллах дүгнэлт үйлджээ 12:58 "Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн
|
"Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн »»
|
|
"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
|
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship »»
|
|
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
|
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж, »»
|
|
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
|
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. »»
|
|
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
|
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
|
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
|
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. »»
|
|
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
|
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
|
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) »»
|
|
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
|
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
|
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн »»
|
|
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, »»
|
|
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
|
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг »»
|
|
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
|
|
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
|
|
Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео 17:09
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 260 мянган үзэгч үзжээ 16:53 Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах,
|
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилсээр байна 18:26 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа »»
|
|
Путин: Украин тохиролцоонд хүрэхгүй бол цэргийн хүчээр дайныг дуусгана 09:37 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад айлчлах үеэрээ хэрэв Украин тохиролцоонд хүрэхгүй бол Орос улс
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад айлчлах үеэрээ хэрэв Украин тохиролцоонд хүрэхгүй бол Орос улс »»
|
|
Трамп: Хятад дэлхийн тавцанд АНУ-д сорилт учруулахгүй 09:09 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон »»
|
|
Ши Жиньпин: Хятадын агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй 16:00 9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
|
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|