 |
|
 |
|
Худалдааны төвүүдэд шалгалт хийж, хотоос гадагш гаргах эсэхийг шийднэ |
|
|
 |
|
 |
Худалдааны төвүүдэд шалгалт хийж, хотоос гадагш гаргах эсэхийг шийднэ
2012-10-22Нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг 11 зах бий. Эдгээр худалдааны төвд нийслэлийн  удирдлагууд шалгалт хийхээр шийдвэрлэсэн юм. Хэдийгээр хүмүүсийн хэрэгцээг хангаж, олон хүнийг ажлын байртай болгож байгаа хэдий ч дээрх зах буюу худалдааны төвүүд нийслэл хотын хөгжилд огтхон ч хувь нэмэр оруулдаггүй гэдгийг хотын Ерөнхий менежер нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр онцолсон. Тийм ч учраас дээрх шалгалтыг хийхээр болсон юм. Өнөөдрийн байдлаар эдгээр 11 захын нэг нь хосолсон буюу битүү гэсэн хоёр хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг бол харин үлдсэн 10 нь задгай хэлбэрээр иргэдэд үйлчилдэг юм байна. Нөгөө талаар хүн ихээр үйлчлүүлдэг томоохон захууд болох "Нарантуул" ОУХТөв, "Хар хорин", "Да хүрээ" гэх мэтийг хотоос гадагш шилжүүлэн байршуулах талаар ч энэ үеэр хөндөгдсөн юм. Гэхдээ нэлээд хэдэн жилийн өмнө арьс ширний худалдаа үйлчилгээ явуулдаг байсан "Цайз", "Судалт" зэрэг захуудыг хотоос гадагш гаргаж байна хэмээгээд замхруулсан шиг зүйл болохгүй байх тухай мөн энэ үеэр хөндөгдөж байсан юм. Ерөөсөө хотыг төвийн А,Б бүсүүдэд худалдааны төв болон зах ажиллуулах зөвшөөрөл нэмж олгохгүй байх, шинээр ашиглалтад орж үйл ажиллагаагаа эхлүүлэх худалдааны төвүүд нь заавал нийслэлийн Засаг даргын захирамжаар зөвшөөрөл олгодог журмыг бий болгох нь зүйтэй гэдэгт зөвлөлийн гишүүд санал нэгдсэн. Түүнчлэн хотын дарга "Өнөөдрийн байдлаар нийслэлд үйл ажиллагаа эрхэлж байгаа захуудын, түрээслэгчдийн эрх ашиг ноцтойгоор зөрчигддөг. Зах бол төрийн өмчийн газрыг түрээсээр эзэмшиж байгаа, иргэддээ үйлчлэх зориулалттай аж ахуйн нэгж. Гэвч одоогоор түрээслэгчдийн эрүүл мэндийн асуудал ноцтой зөрчигдөж байна. Тиймээс шинээр байгуулагдаж байгаа ажлын хэсэг цаашид захын барилга болон үйл ажиллагааны тодорхой стандартыг бий болгож, стандарт мөрдөхийг шаардах, хэрэв стандартыг биелүүлээгүй бол газар эзэмших гэрээг нь цуцлах арга хэмжээ авах талаар анхаарлаа хандуулан ажиллах ёстой" гэв. Үнэхээр ч хотын даргын хэлсэнчлэн энэ бүхний хамгийн тод жишээ болсон газар бол "Нарантуул" Олон улсын худалдааны төв юм. Бас болоогүй ээ, олон улсын худалдааны төв гэсэн их том нэртэй хэрнээ ёстой нөгөө сүржин нэртэй даржин байгууллага гэдэг шиг л эд дээ. Тиймээс дээр хэлсэнчлэн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн захын үйл ажиллагаатай танилцан, холбогдох гэрээний биелэлтийг шалган, цаашид авах арга хэмжээний тухай санал боловсруулах ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын Албаны дарга Ч.Батаар ахлуулахаар шийдвэрлэсэн юм. ЭЗЭМШИГЧ НЬ ТОДОРХОЙГҮЙ 60 ГАРУЙ БАРИЛГА БАЙНА Энэ удаагийн нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар нийслэл хотын хувьд маш чухал олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн гэж хэлж болно. Засаг даргын зөвлөлийн гишүүдийн хэлэлцсэн хоёр дахь асуудал бол нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын дүнгийн тухай байлаа. Шалгалтын дүнгийн талаар нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Гантөмөр танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын энэ оны "Зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын ажлыг зогсоох тухай" захирамжийн хэрэгжилтийн явц 62,5 хувийн биелэлттэй байгааг дуулгаад улсын байцаагчид хяналт шалгалт хийгээд нөхөн төлбөр торгууль шийтгэвэр тогтоодог боловч түүнийхээ мөрөөр ажиллахгүй нөхөн төлбөр, торгууль шийтгэврийн үлдэгдэл ихтэй байгааг шүүмжилсэн юм. Хяналт шалгалтын явцад 35 989 зөрчил илрүүлж, илрүүлсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 3144 акт, 5520 дүгнэлт, 7037 албан шаардлага үйлдэж, нийт зөрчлийн 69,3 хувийг арилгуулж ажилласан нь зөрчил арилгалтанд анхаарах шаардлагатай байгааг ч хэлсэн юм. Улсын Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын бүтэц орон тоог 567 хүртэл, үүнээс улсын байцаагчийн орон тооны дээд хязгаарыг 440 хүртэл байхаар баталсан байдаг байна. Одоогоор нийт ажиллагсдын орон тоо батлагдсан хязгаарт байгаа хэдий ч чиглэлийн хэлтсийн улсын байцаагч нар дутуу, харин бусад төрийн үйлчилгээ, захиргааны ажилтнууд илүү орон тоогоор ажиллаж байгаа аж. Иймд цаашид хууль эрх зүйн болон бүтэц зохион байгуулалтын хувьд бүрэн өөрчлөх зайлшгүй шаардлага байна гэсэн дүгнэлтийг ажлын хэсэг гаргажээ. Харин зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгын тоо, ноогдуулсан хариуцлага шийдвэрийг дахин нарийн гаргаж мэдээлэх нь чухал байгаа бөгөөд ажлын хэсгийн танилцуулж байгаа мэдээлэлд зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгын тoo зөрүүтэй байгаа учраас энэ удаагийн хуралдаанаар цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцэхийг түр хугацаагаар хойшлуулъя гэсэн шийдвэрт хүрсэн юм. Энэ удаагийн хуралдааны үеэр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч хяналт шалгалт хийсэн 596 барилгын 172 нь барилга эхлүүлэх зөвшөөрөл аваагүй бол эзэмшигч нь тодорхойгүй 60 гаруй барилга байгааг хэллээ. "Улаанбаатар дулааны сүлжээ, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн төрийн мэдлийн хувьцааг нийслэлийн өмчид шилжүүлэх тухай хэлэцэнэ. Нийслэлийн хэмжээнд инженерийн хангамжийн нэгдмэл харилцан уялдсан бодлого хэрэгжүүлэх дулаан, цахилгаан хангамжийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох харьяаллын асуудлыг шийдвэрлэх нь нийслэлийн иргэдийн тав тухтай ажиллаж амьдрах, хотын инженерийн дэд бүтцийг цогцоор төлөвлөж хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Тиймээс төрийн өмчит дулаан, цахилгааны байгууллагыг орон нутгийн өмчлөлд шилжүүлснээр хэд хэдэн чухал асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун хуралдааны үеэр мэдээллээ. Орон нутгийн өмчид шилжүүлснээр үйлчилгээний байгууллагууд нь хэрэглэгчидтэйгээ илүү ойр ажиллах нөхцөл бүрдэхээс гадна, иргэдийн өмнө хүлээх хариуцлага дээшилнэ гэж үзэж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Шуурхай мэдээллийн төв, Захирагчийн Ажлын Албанд дулаан, цахилгаан хангамжийн тасалдал, доголдлын талаар санал гомдол байнга ирдэг бөгөөд нийт дуудлагын 12 хувийг дулаан хангамж, 45 хувь нь цахилгаан доголдол, сааталтай холбоотой санал гомдол эзэлжээ. Дулаан, ус, цахилгаан дамжуулах, түгээх байгууллагуудын үйл ажиллагаа нэг гарт төвлөрч ажиллахгүй байгаагаас иргэд, албан байгууллагуудын ус, дулаан, цахилгаан хангамж тодорхой хугацаагаар доголдох, хязгаарлагдах, гарсан гэмтэл доголдлыг бие биеэсээ нуун дарагдуулах, хугацаа алдах зэргээс болж оршин суугчид, иргэдийг зутраах явдал тасрахгүй байна гэдгийг ч тэрээр онцлон хэлсэн юм. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу нийслэл хот өргөжин тэлэхийн хэрээр тэнд хүрэх инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийг өргөтгөн сайжруулах, инженерийн хангамжийн асуудлыг шийдэх, өсөн нэмэгдэж хэрэгцээ шаардлагыг хангах хөрөнгө санхүүгийн нөөц бололцоог бүрдүүлэх, техник зохион байгуулалтын арга хэмжээ авах, дулаан, цахилгаан хангамжийн түгээх байгууллагуудыг нэг гарт төвлөрүүлэн уялдуулан зохицуулах, иргэдийн тохь тухтай амьдрахад энэ бүтэц зохион байгуулалтын асуудлыг оновчтой шийдэх нь юу юунаас чухал юм. Иймээс "Улаанбаатар дулаан сүлжээ" ТӨХК, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн харьяа шугам сүлжээ, барилга байгууламжууд нь зөвхөн хотын хэрэглэгчдэд дулааны эрчим хүчийг хангах, түгээх, үйл ажиллагаа явуулдаг, орон нутгийн байгууллага тул хотын харьяалалд байх ёстой гэж үзэж байгаа аж. Танилцуулгын дараа нийслэлийн Засаг дарга, зөвхөн зам засварын ажилд дулааны шугамаас болж тооцоолоогүй хөрөнгө ихээр үрэгддэг. Тиймээс зам засвартай холбоотой гардаг дулааны шугамын асуудлыг цэгцлэхэд цаашид анхаарч нарийн төлөвлөн, нягт уялдаатай ажиллах нь зүйтэй гэв. Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат, тохижилт ногоон байгууламжийг сүйтгэн дулааны шугам тавих явдал их байгаа юм. Үүнийг ч гэсэн цаашид нарийн төлөвлөн, энэ асуудалд оруулах нь зөв гэж хэллээ. Харин НИТХ-аар "Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн төрийн мэдлийн хувьцааг нийслэлийн өмчид шилжүүлэн авах тухай асуудлыг хэлэлцүүлэхээр тогтлоо. ГЭРЭЭГЭЭ ЗӨРЧӨӨГҮЙ ТҮРЭЭСЛЭГЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХҮНДЭТГЭНЭ Энэ удаагийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн дөрөв дэх чухал асуудал нь нийслэлийн төр захиргааны байруудын ашиглалт байсан юм. Уг нь, хуулиараа төрийн байгууллагын байрлаж буй байранд түүний үйлчилгээг эрхэлдгээс бусад аж ахуйн нэгж байгууллага байрлахыг хориглоно гэж заасан байдаг хэдий ч өнөөдөр энэ хуулийн заалт амьдрал дээр хэрэгжсэн нь үгүй билээ. Тиймээс энэ удаагийн хуралдаан дээр нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар "Нийслэлийн төр, захиргааны байруудын ашиглалтын талаар болон цаашид авах арга хэмжээний тухай" товч мэдээлэл хийсэн. Нийслэлийн өмчийн байруудад түрээсээр эзэмшиж буй байруудыг суллаж нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг байршуулах, нийслэлийн Төр захиргааны байгууллагууд зохион байгуулалтад орж нэг дор төвлөрөх, нэгдсэн данс бүртгэлтэй болох, барилга байгууламжуудын ашиглалт үйлчилгээг нэмэгдүүлэх, сайжруулах, ажлын орчин нөхцөлийг сайжруулах, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор нийслэлийн төр захиргааны байруудын нэрийг өөрчлөх шаардлагатай болсныг энэ үеэр Өмчийн харилцааны газрын дарга онцоллоо. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрлаж буй байр буюу төв ордонг, Нийслэлийн Засаг захиргааны нэгдүгээр байр, 'Хангарьд ордонг хоёрдугаар байр, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрыг гуравдугаар байр, "Улаанбаатар бизнес хөгжлийн төв"-ийн байрлаж буй байрыг дөрөвдүгээр байр, нийслэлийн Хүүхдийн төлөө газрын байрлаж буй байрыг тавдугаар байр гэж тус тус нэрлэе гэсэн саналыг оруулан хэлэлцүүлэв. Нийслэлийн Засаг дарга, засаг захиргааны байранд түрээсийн гэрээгээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлэх тухай хуулийн заалттай ч түрээсийн гэрээгээ зөрчөөгүй, ямар нэг алдаа дутагдал гаргаагүй албан байгууллагыг бид хохироож болохгүй, тэдний эрх ашгийг хүндэтгэн үзэх ёстой гэв. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун “Хэдийгээр бид түрээслэгчдийг хүндэтгэн үзэх ёстой ч төрийн ажлыг иргэддээ илүү хүртээмжтэй болгохын тулд, үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэх шаардлага байгаа. Тиймээс нийслэлийн төр захиргааны байруудыг зориулалтаар нь ашиглах нь зөв юм. Бид анхан шатны мэдүүлгээ түрээслэгч байгууллагуудад өгсөн. Одоо хуулийн дагуу бүх асуудлыг шийдвэрлэнэ" хэмээн нэлээд хатуухан хэлсэн юм. Үнэндээ ч өнөөдөр нийслэлийн өмчийн газрууд эзэнгүй юм шиг л өнгө зүс нь мэдэгдэхээ байчихаад байгаа нь нууц биш. Тамгын газрын даргын энэ хатуухан үгний дараа Засаг даргын зөвлөлийн гишүүд түрээсийн гэрээний хугацаанд ямар нэг байдлаар зөрчил дутагдал гаргаагүй аж ахуйн нэгж, албан байгууллагуудад нөхөн олговор олгох хэрэгтэйг хэлсэн юм. Гэхдээ шаардлагатай гэж гэж үзвэл тэдэнд нөхөн олговор олгох асуудлаар УИХ-д хандах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн. Хэдийгээр хуулиараа хориглосон ч гэлээ болно бүтнэ гээд иргэдэд түрээслэчихээд эргээд болохоо бүтэхээ байлаа гэвэл мэдээж иргэд эсэргүүцэх нь тодорхой. Тийм учраас төр захиргааны байранд түрээсээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийг хугацаанаас нь өмнө гаргах бол нөхөн олговор өгөх нь зайлшгүй биз ээ. Б.Болорчимэг
ulaanbaatar |
Худалдааны төвүүдэд шалгалт хийж, хотоос гадагш гаргах эсэхийг шийднэ |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Хүүхдийн урлан бүтээх төвийн үнэ төлбөргүй сургалтуудын бүртгэл явагдаж байна 10:36 Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн 2025-2026 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл энэ сарын 2-нд эхлээд байна.
|
Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн 2025-2026 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл энэ сарын 2-нд эхлээд байна. »»
|
|
Тэгш, сондгой дугаарын зохицуулалтыг зөрчвөл камерын хяналтаар илрүүлж, хариуцлага тооцно 09:50 Нийслэлийн хэмжээнд мөрдөгдөж байгаа тээврийн хэрэгслийг тэгш болон сондгой дугаарын хязгаарлалттайгаар
|
Нийслэлийн хэмжээнд мөрдөгдөж байгаа тээврийн хэрэгслийг тэгш болон сондгой дугаарын хязгаарлалттайгаар »»
|
|
Сагсан бөмбөгийн “FIBA 3x3 Sansar Challenger-2025” тэмцээн өнөөдөр эхэлнэ 09:49 Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо есдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд сагсан бөмбөгийн “FIBA 3x3 Sansar
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо есдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд сагсан бөмбөгийн “FIBA 3x3 Sansar »»
|
|
2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын жагсаалтыг батлав 09:45 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Хакүхо М.Даваажаргал “Монгол Хаан” жүжгийн Япон дахь Соёлын элч төлөөлөгч боллоо 09:44 “Монгол хаан” жүжгийн төслийн баг Япон Улсын Токио хотноо 8 сарын 28-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж,
|
“Монгол хаан” жүжгийн төслийн баг Япон Улсын Токио хотноо 8 сарын 28-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, »»
|
|
Толгойт хотыг орон сууцжуулах газар чөлөөлөлт эхэллээ 09:19 Нийгмийн суурь үйлчилгээг нэг дороос 20 минутын дотор авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийг 14 хот,
|
Нийгмийн суурь үйлчилгээг нэг дороос 20 минутын дотор авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийг 14 хот, »»
|
|
Сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 08:20 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 5 /AP/. Өөр одноос ирж буй сүүлт одны сүүл нь уртсаж байгааг дуран авайгаар хийсэн ажиглалтаар тогтоожээ.
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 5 /AP/. Өөр одноос ирж буй сүүлт одны сүүл нь уртсаж байгааг дуран авайгаар хийсэн ажиглалтаар тогтоожээ. »»
|
|
Баянзүрх дүүргийн зарим өрхөд хийн зуух суурилуулж байна 20:41 Гэр хорооллын өрхүүд болон уурын зуухнуудыг үе шаттайгаар шингэрүүлсэн хийн түлшний дэд бүтцэд холбож буй.
|
Гэр хорооллын өрхүүд болон уурын зуухнуудыг үе шаттайгаар шингэрүүлсэн хийн түлшний дэд бүтцэд холбож буй. »»
|
|
207 дугаар байрыг буулгах 2.4 тэрбум төгрөг, буцааж барих 12.3 тэрбум төгрөгийн зардлыг гэм буруутай этгээдээр төлүүлнэ 20:19 Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо,
|
Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, »»
|
|
Гамшигт нэрвэгдсэн малчид, иргэдэд туслах зорилгоор гурав хоногийн цалинтай чөлөө олголоо 13:21 Есдүгээр сарын 02-ны өдрийн 15.00-17.00 цагийн хооронд Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумдад болсон түр
|
Есдүгээр сарын 02-ны өдрийн 15.00-17.00 цагийн хооронд Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумдад болсон түр »»
|
|
Гадны бүлэглэлтэй хамтран телеграмаар монголчуудаа залилсан долоон этгээдийг баривчилжээ 11:54 Телеграмаар иргэдийг залилдаг долоон этгээдийг олж тогтоож, дайчлан баривчилсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
|
Телеграмаар иргэдийг залилдаг долоон этгээдийг олж тогтоож, дайчлан баривчилсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. »»
|
|
Монголд соронзон шуурга ба цочир хүйтрэлт тохиож байна 11:33 2025 оны 9-р сарын 2-нд нарны хүчтэй тэсрэлт болсон бөгөөд үүний улмаас 9-р сарын 4–6-ны хооронд дэлхийн
|
2025 оны 9-р сарын 2-нд нарны хүчтэй тэсрэлт болсон бөгөөд үүний улмаас 9-р сарын 4–6-ны хооронд дэлхийн »»
|
|
Х.Наранхүү: “Энержи ресурс” ХХК-д олгосон лиценз компанийн хувь нийлүүлэгчдийн өмч гэдэгтэй Засгийн газар маргахгүй 10:50 Одоогоос 18 жилийн өмнө, 2007-2008 онд С.Баярын Засгийн газар Ухаахудагийн лицензийг Тавантолгойн бүлэг ордоос
|
Одоогоос 18 жилийн өмнө, 2007-2008 онд С.Баярын Засгийн газар Ухаахудагийн лицензийг Тавантолгойн бүлэг ордоос »»
|
|
Сөүл хотын пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүн амь үрэгджээ 09:57 Лхагва гарагт /2025.09.03/ БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрладаг пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүний аминд хүржээ.
|
Лхагва гарагт /2025.09.03/ БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрладаг пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүний аминд хүржээ. »»
|
|
Сүүлийн 100 жил дэх барууныхан ба Орос орон 09:36 Сүүлийн 100 жил дэх хамгийн олон дайн Барууныхны ойр хооронд, мөн Барууныхан ба Оросын хооронд болжээ.
|
Сүүлийн 100 жил дэх хамгийн олон дайн Барууныхны ойр хооронд, мөн Барууныхан ба Оросын хооронд болжээ. »»
|
|
Д.Анунгоо, Б.Өлзийтнаран нар холимог тулааны Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ 21:12 Бахрейн Улсын Манама хотод холимог тулааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус Азийн аварга
|
Бахрейн Улсын Манама хотод холимог тулааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус Азийн аварга »»
|
|
"Сургууль доторх агаарын чанар маш муу, хорт хавдар үүсгэгчийн хэмжээ тав дахин өндөр байна" 19:12 Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаан болж байна. Энэхүү хуралдаанаар хүүхдийн
|
Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаан болж байна. Энэхүү хуралдаанаар хүүхдийн »»
|
|
Иргэдэд эмэгтэйчүүдийг биеэ үнэлэхэд нь зуучилсан этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ 19:10 Прокурорын байгууллага 1827 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэж, хэрэг бүртгэлтийн 985 хэрэг шинээр нээжээ.
|
Прокурорын байгууллага 1827 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэж, хэрэг бүртгэлтийн 985 хэрэг шинээр нээжээ. »»
|
|
Дэлхийн хамгийн том мөсөн уул задарчээ 18:39 ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын 4 /CNN/. Дэлхийн хамгийн том мөсөн уул томоохон хэсгүүдэд хуваагдан задарч байна
|
ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын 4 /CNN/. Дэлхийн хамгийн том мөсөн уул томоохон хэсгүүдэд хуваагдан задарч байна »»
|
|
БНСУ-ын Үндэсний Ансамблейн гишүүн Чо Жон Сик өнөөдөр Глобал Удирдагч Их Сургуулийн Хүндэт доктор боллоо 18:33 Тэрбээр БНСУ-ын Үндэсний Ассамблейн хамгийн олон удаа сонгогдсон гишүүн бөгөөд нийт зургаан удаагийн
|
Тэрбээр БНСУ-ын Үндэсний Ассамблейн хамгийн олон удаа сонгогдсон гишүүн бөгөөд нийт зургаан удаагийн »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилсээр байна 18:26 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотод хүрэлцэн ирлээ 15:49 Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын
|
Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын »»
|
|
8000 жилийн соёл иргэншлийг хамарсан түүхэн яриа 15:35 Хятадын археологи судлал: Өвөр Монгол дахь үндэсний соёлын өвүүд
Өвөр Монголд үндэсний зэрэглэлийн соёлын өвийг хамгаалах 149 нэгж байдаг. Улсаас тусгайлан хамгаалж буй эдгээр соёлын өв нь Хятадын үндэстний түүхийн гүн ой санамж, Хятадын соёл иргэншлийн удамшлын баялаг кодыг агуулдаг юм. Өвөр Монголын Өдрийн сонины мултимедиа хэрэгслээр мэдээлж буй "Өвөр Монгол дахь үндэсний соёлын өвүүд" хэмээх төслийн хүрээнд үндэсний өвийн 60 газрыг сонгон , үндэстний соёлын чухал чухал өвийг хамгаалах гүн гүнзгий утга учир жич түүний түүхийг судалж буй юм. Энэ нь Хятадын умард нутгийн соёлын генийн тайлал мөртөө тайлбар болох юм.
|
Хятадын археологи судлал: Өвөр Монгол дахь үндэсний соёлын өвүүд
Өвөр Монголд үндэсний зэрэглэлийн соёлын өвийг хамгаалах 149 нэгж байдаг. Улсаас тусгайлан хамгаалж буй эдгээр соёлын өв нь Хятадын үндэстний түүхийн гүн ой санамж, Хятадын соёл иргэншлийн удамшлын баялаг кодыг агуулдаг юм. Өвөр Монголын Өдрийн сонины мултимедиа хэрэгслээр мэдээлж буй "Өвөр Монгол дахь үндэсний соёлын өвүүд" хэмээх төслийн хүрээнд үндэсний өвийн 60 газрыг сонгон , үндэстний соёлын чухал чухал өвийг хамгаалах гүн гүнзгий утга учир жич түүний түүхийг судалж буй юм. Энэ нь Хятадын умард нутгийн соёлын генийн тайлал мөртөө тайлбар болох юм. »»
|
|
Экспогийн эргэн тойронд-6 15:30
|
|
Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-3 15:23
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд тарваган тахлаар хүн өвчилжээ 15:23 Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол
|
Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол »»
|
|
Экспогийн эргэн тойронд-1 15:17
|
|
Дөрвөн улсын ”хөөрхнүүд” Хөххотод уулзалдлаа 15:10
|
|
Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-1 15:04
|
|
Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-2 14:56
|
|
Чөлөөлөх дайны ахмад дайчин У.Доржпаламд Монгол Улсын баатар цол олголоо 14:53 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий II дайн өндөрлөсний түүхт 80 жилийн ойтой холбогдуулан төрийн дээд
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий II дайн өндөрлөсний түүхт 80 жилийн ойтой холбогдуулан төрийн дээд »»
|
|
Автомашиндаа хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг хасна 14:06 Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан олон нийтээс санал асууж автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор
|
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан олон нийтээс санал асууж автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор »»
|
|
Сонордуулга 11:34 УБЦТС ТӨХК нь Зуслангийн бүс (СБД-ийн 19, ЧД-ийн 24- хороо, Шадивлангаас Санзай, Шаргаморьт, Хуурай мухар,
|
УБЦТС ТӨХК нь Зуслангийн бүс (СБД-ийн 19, ЧД-ийн 24- хороо, Шадивлангаас Санзай, Шаргаморьт, Хуурай мухар, »»
|
|
Сургуулийн орчинд 13 цэгт электрон тамхи зарж байна 11:23 “…Монголд 100 хүүхэд тутмын 30 нь электрон тамхи татаж байна…”, “Vape татаж эхэлж байгаа хүүхдүүд дунджаар
|
“…Монголд 100 хүүхэд тутмын 30 нь электрон тамхи татаж байна…”, “Vape татаж эхэлж байгаа хүүхдүүд дунджаар »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 10:27 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Олон нийтийн газар бие зассан хоёр эрэгтэйг тус бүр 10,000 төгрөгөөр торгожээ 09:18 Олон нийтийн газар бие засаж байгаа бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
|
Олон нийтийн газар бие засаж байгаа бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. »»
|
|
Трамп: Хятад дэлхийн тавцанд АНУ-д сорилт учруулахгүй 09:09 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон »»
|
|
ЕБС-ийн зургаан хүүхдийн элэг, ходоод хэсэгт нь хутгалсан гэх мэдээлэл худал гэв 09:08 Энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цахим орчинд нэр бүхий хаягаас “Баянзүрх дүүргийн дугаар хорооны ... сургуулийн
|
Энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цахим орчинд нэр бүхий хаягаас “Баянзүрх дүүргийн дугаар хорооны ... сургуулийн »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдийг зочид буудалд хүчээр авчран бусдад худалдан, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ 16:02 Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж,
|
Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж, »»
|
|
Г.Занданшатар: “Монгол шуудан” компани нэг захиаг 100 төгрөгөөр хэвлэж өгсөн. Улсын төсвөөс нэг ч төсөв гаргаагүй 13:18 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд
|
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд »»
|
|
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүлжээ 13:07 Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн
|
Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн »»
|
|
Бусдыг АЛНА хэмээн сүрдүүлсэн М.Нямдоржид яллах дүгнэлт үйлджээ 12:58 "Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн
|
"Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн »»
|
|
"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
|
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship »»
|
|
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
|
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж, »»
|
|
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
|
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. »»
|
|
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
|
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
|
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
|
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. »»
|
|
|
Э.Макрон: Украины аюулгүй байдлын баталгааг 26 улс дэмжиж байна 11:18 ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 5 /France24/. ОХУ-тай гал зогсоох хэлэлцээр байгуулсных нь дараа Украины аюулгүй
|
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 5 /France24/. ОХУ-тай гал зогсоох хэлэлцээр байгуулсных нь дараа Украины аюулгүй »»
|
|
Сөүл хотын пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүн амь үрэгджээ 09:57 Лхагва гарагт /2025.09.03/ БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрладаг пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүний аминд хүржээ.
|
Лхагва гарагт /2025.09.03/ БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрладаг пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүний аминд хүржээ. »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилсээр байна 18:26 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа »»
|
|
Путин: Украин тохиролцоонд хүрэхгүй бол цэргийн хүчээр дайныг дуусгана 09:37 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад айлчлах үеэрээ хэрэв Украин тохиролцоонд хүрэхгүй бол Орос улс
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад айлчлах үеэрээ хэрэв Украин тохиролцоонд хүрэхгүй бол Орос улс »»
|
|
Трамп: Хятад дэлхийн тавцанд АНУ-д сорилт учруулахгүй 09:09 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон »»
|
|
Ши Жиньпин: Хятадын агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй 16:00 9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
|
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|