 |
|
 |
|
О.Бум-Ялагч: Д.Энхбат ИЗН-ыг эзэлнэ гээд явсан, чадсангүй дээ |
|
|
 |
|
 |
О.Бум-Ялагч: Д.Энхбат ИЗН-ыг эзэлнэ гээд явсан, чадсангүй дээ
2012-10-17Монголын ногоон нам удахгүй ээлжит бус хурлаа хийх гэнэ. Тус намын дарга О.Бум-Ялагчтай уулзан ярилцлаа. Тэд  ирэх орон нутгийн сонгуульд оролцохгүй бөгөөд удирдлагын хямрал нүүрлэх шинжтэй байгаа тул их хурлаа зарлан дотоод зохион байгуулалт хийн, ирээдүйн зорилго чиглэл, улс төрийн тоглолтоо нэг чигт оруулахаар шийдээд байгаа юм байна. -Ногоон намаар сонин сайхан юу байна?
-Ногоон нам чинь сонгуульд ороод их эрсдэл хүлээсэн. 2008 онд Ногоон намын нэр дэвшигчид 105 мянган хүний санал авч байсан. Их тоо шүү. 105 мянган санал гэдэг. Гэтэл өнгөрсөн сонгуулиар 15 мянган хүний санал авлаа. Сонгуулийн судалгаагаар ингэж унана гэж байдаггүй юм билээ. Баабар энэ тэр бол мэдэж л байгаа. Ногоон нам татан буугдаагүй, үйл ажиллагаагаа зогсоогоогүй. Нэг нэгнээ барьж авч зодоогүй. Ямар нэгэн нэр хүнд унах юм хийсэн биш. Эх орон, байгаль экологийнхоо төлөө тэмцэж явсан. Ер нь нийгэм, олон нийт биднийг “Мундаг нам, та нар бусад намуудтай эвсээд хэрэггүй. Монголд байх ёстой нам” гэдэг. Санал яасан ч ингэж огцом буухгүй л дээ. 105 мянгаас 15 мянга гэдэг чинь олон дахин буусан байгаа биз. Тэгэхээр үүнийг зарим нь тайлбарлахдаа “ИЗН Ногоон нам болсон. Тийм учраас танай саналыг авчихлаа” гэж байгаа юм. Тэгэхдээ ИЗН 65 мянган санал л авлаа шүү дээ. Авдаг юмаа л авсан. Өмнө нь 35 мянган хүний санал авч байсан С.Оюун. Яах вэ манай зарим санал тийшээ гүйгээд 65-н болсон юм байх. Ногоон намаас нэр дэвшсэн хүмүүс, ялангуяа 40 тойрогт нэр дэвшсэн хүн бүгд сэтгэл дундуур байгаа. Би сонгуулийнхаа төв штабыг удирдаж байсан. Манай бага хурал дээр олон гомдол гарсан. Бүх нэр дэвшигчийн тодорхойлолтоор сонгууль луйвартай явагджээ гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тийм учраас манай бага хурал хуралдаад намайг Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор гомдол гарга гэсэн. Гомдлыг нь бид гаргасан. Орон нутгийн сонгуульд манай нам орохгүй. Бид сонгууль луйвартай явагдлаа, автомат тоологч биш байна гэдэг үндэслэлийг ярьчихаад дараа нь дахиж сонгуульд гүйж ороод байх хэрэггүй гэж шийдсэн. Нэгдүгээрт, тэнэг хүн алдаагаа давтдаг. Хоёрдугаарт, мөнгө төгрөг нь хаана байна. Манай намын гишүүдэд олигархиуд, мөнгө төгрөгтэй хүн ховор шүү дээ. Модоо тарья, экологио хамгаалъя, газар нутгаа л хамгаалъя гэсэн хэдэн хүн байдаг. Бор зүрхээрээ олсон хэдэн төгрөгөө сонгуульд үрээд цаас болгоод шатаачихсан. Дээрээс нь саналыг нь луйвардаад байгаа нь тодорхой болчихлоо. Тийм учраас орон нутгийн сонгуульд орохгүй гэсэн байр сууринаас хандаж байгаа. Дээрээс нь намынхаа ээлжит бус их хурлыг хуралдуулах ёстой гэсэн асуудлыг ярьсан. Ээлжит бус их хурлыг даруйхан зохион байгуулах бодолтой байгаа.
НЭР ДЭВШИГЧДЭЭ ДАГААД НАМ ХЯМРААД БАЙЖ БОЛОХГҮЙ
-Их хурлаараа сонгуулийн луйвар л ярих гээд байна уу. Эсвэл хариуцлага тооцох гэх мэт өөр асуудал хөндөх үү?
-Хурал дээр намынхаа өнөөгийн амьдрал, үйл ажиллагааг ярина. Манай нам удирдлагын хямрал маягийн байдал руу ороод байгаа. Сонгуульд тодорхой хэмжээний мөнгө төгрөг зарлаа. Хуулийн хүрээнд компани нь гурван сая, хувь хүн нэг сая төгрөгийн хандив өгөх ёстой гэсээр хэдэн төгрөгөө базаад л орж ирсэн улсууд. Мөн сонгуульд энэ жил анх удаагаа орж үзсэн хүн ч олон байлаа. Би 2000 онд Өвөрхангай аймагт сонгуульд нэр дэвшсэнээ санаж байна. Нэг машинтай, “Шинэ үсгийн багш” шиг кино үзүүлээд төдөн санал авлаа, би ч овоо шүү гэсэн маягтай яваад байсан. Дөнгөж бизнесээ эхэлж байсан болохоор хэдэн төгрөгөө бараг тэнд үрээд дуусч байсан. Сонгуулиар том луйвар болдгийг анх тэгэхэд мэдэрсэн. Сэтгэл санаагаар их унадаг юм билээ. Сонгуульд нэр дэвших ёстой дэмий, явуургүй юм гэх байдлаар. Үүнээс болж сонгуульд нэр дэвшсэн улсууд нь жаахан сэтгэл санаа хямралтай байна. Үүнд гайхаад, ингэлээ гээд нам гүм үйл ажиллагаагаа явуулахгүй хамт хямраад байж болохгүй. Тэр утгаараа улс төрийн сонголтоо хийх, алдаан дээрээ ажиллах ёстой гэдэг утгаараа Ногоон нам ээлжит бус Их хурлаа хуралдуулах ёстой юм гэдэг байр суурь бага хурал дээр гарсан. Нэг хэсэг нь орон нутгийн сонгуулийн үеэр даруй шийдье гэсэн. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгууль болно. Манай нам парламентад суудалгүй ч Ногоон намтай холбогдсон улс төрийн цаана шатрын нүүдлүүд их гарч байх шиг байна. Энэ улс төрийн нөхцөл байдалд бид бэлтгэлтэй байх ёстой. Намуудтай эвсэх, эвсэхгүйгээ судалж үзэх хэрэгтэй. Манай намын бага хурлаар эвсэнэ гэж гаргасан шийдвэр гарахад Их хурал нь буцаах, тараах эрхтэй гэх мэт заалтууд байдаг. Ийм дүрэм журамтай намтай эвсэх тухай ярих хэцүү. Манай нам дотроо их ардчилалтай. АН талыг барьдаг нэг хэсэг байхад МАХН-ын талыг барьдаг өөр нэгэн ч бий. Бүр намын өм болсон ногоон үзэлтнүүд аль ч намтай эвсэхгүй гэж гүйдэг. Ийм байдлаар эвсэлд ороход дараа нь гарна гэвэл бүхэл бүтэн эвслийг будаа болгоно. Тийм учраас би эвсэлд орох бусад хүнийг, бусад намын итгэлийг даах үүднээс тэр өөрчлөлтийг дүрмэндээ оруулах ёстой юм болов уу гэсэн байр суурийг илэрхийлж орно гэсэн бодолтой байна.
-Ер нь танай намд өгдөг байсан санал долоо дахин унасан. Луйвар орсон ч гэсэн нам, гишүүд тань хоёр хуваагдсан нь томоохон нөлөө болсон байх?
-Онолын хувьд ийм ихээр унадаггүй юм байна л даа. Нэг нэгнийгээ барьж аваад алчихаагүй л бол унадаггүй юм байна. Яагаад гэвэл мод тарьдаг хүмүүсийн тоо нэмэгдсэн болохоос буураагүй шүү дээ. Долоо дахин багасна гэдэг автомат тоологчтой нь холбоотой. “Буян”-гийн Жагаа ярьдаг. Машинд автоматаар санал нэмээд л хийчихсэн тухай. Уг нь сансрын телефон зохион байгуулах ёстой. Ард түмний өгч байгаа саналуудыг арван минут болоод л саналыг нь автомат тоолоод Сонгуулийн ерөнхий хороо руу явуулдаг байх ёстой. Ингэж саналыг төвлөрүүлдэг байхгүй юу. Ийм зарчмаар яваад сонгууль дуусаад арван минут болоход эцсийн дүн шууд гарах ёстой. Гэтэл Лу.Болд мэтийн манай хүнд гарууд яаж ажиллалаа. Элдэв юм сэдэж орж өөрчлүүлсэн байхгүй юу. Өмнө нь бөглөсөн саналын хуудас барьж гүйдэг байсан бол одоо ялтас барьж гүйгээд л дуусаа. Луйвар хийдэг технологи нь яг хэвээрээ. Хэлбэр нь л өөрчлөгдсөн. Энэ жил АН луйвар хийхэд маш сайн, бүр онц сайн дүнтэй ажилласан. “Буян”-гийн Жагаа ч “парламентын бус бүх намуудын үндсэн зорилго бол сонгуулийг шударга явуулах, ард түмний саналыг луйвардуулахгүй байхад чиглэгдэнэ” гэж мундаг хэлсэн. Жинхэнэ мундаг улстөрч, зовлон үзсэн хүний л үг. Манай Ногоон нам луйвардуулдаг сонгуульд ороод яах вэ гэж байгаа юм. Тийм учраас сонгуулийн идэвхи ард түмний дунд муу байгаа юм. Ер нь манайхаас бусад газарт яг санал тоолдог процессыг нь жирийн иргэд хийдэг байхгүй юу. Бангладеш гэхэд ард түмний санал аваад төддүгээр тойргийн хэсгийн хороонд тэдэн сарын тэдэнд тооллого болно. Тоолоход 80 хүн хэрэгтэй. Нэрсээ өгнө үү. Цалинг улсаас өгнө. Баахан хүн цагийн ажил хийх гэж бүртгүүлнэ. Эндээс тооллогын комисс нь хүн сонгож авдаг. Үндэслэлтэй өвчин зовлонтой, агсам согтуу тавьдаг, тоо мэддэггүй хүнийг оруулахгүй. Хамгийн түрүүнд бүртгүүлсэн энэ тэр хамаагүй, цонхлох маягаар эхний наймын нэг нь гэх мэт аргачлалаар сонгоод явчихдаг. Залуучууд санал тоолохоор их ордог. Мөнгө өгдөг. Ингэж байж залуучуудыг нийгмийн идэвхитэй болгож, төр нь мөнгө гаргадаг. Санал тоолоод мөнгөтэй болчихно, бөөн баяр. Хоёрдугаарт улс төрийн үйл ажиллагаанд танил болно өнөө хүүхэд чинь. Тэгж залуучуудаа улс төрийн идэвхитэй болгож татдаг. Настай тэтгэвэрт гарсан хүн тийм ажил хийх сонирхолтой байна. Тэд хяналт тавина. Ингэж байж нийгмийн бүх давхарга оролцож ард түмний сонголт үнэн зөвөөр гардаг. Ийм хувилбарыг бид санал болгож байна. Бусад улс хийгээд болоод байхад заавал ч үгүй болохгүй юмыг хийчихээд “Би луйвардсан, чи луйвардсан” гээд суугаад байж болохгүй. УЛСТӨРЧДИЙН ЦААД ЭЗЭД, ХҮНД ГАРУУД НЬ МОНГОЛ УУ, ГАДААД УУ
-Оюутолгойн асуудлыг эргээд сөхчихлөө. Зарим хүн дүрээ хувиргасан харагдсан?
-Оюутолгойн асуудлыг эсэргүүцээд З.Энхболд, Портуна Батбаяр нар юу ярьж, тонгочуулж байлаа. Одоо болохоор таг дуугүй. Цаад эзэд нь гэж юм байгаад байгаа байхгүй юу. Сүхбаатар жанжин хэлдэг дээ. “Биш ээ, цаад эзнийг нь ол” гэж. Эдний цаана, манай улстөрчдийн цаана нэг эзэн байгаа юм. Энэ эзэд нь хүүхэлдэй шиг эднийг тоглуулж байгаа. Энэ бодит зүйл. Улстөрч бүр үүнд дүгнэлт хийх хэрэгтэй. Эднийг цаана нь барьдаг хүнд гарууд байгаа. Харин тэр хүнд гарууд нь монгол уу, гадаад уу. “Рио Тинто” чинь дэлхий дээр байдаг дөрвөн том компанийн нэг. Энэ бол мангас. Энэ мангас янз янзын юм үзсэн. Тэгээд энэ улсуудыг яадаг ч юм. Баахан баримт сэлт, юу юугаар ч юм барьцаалдаг биз. Тэгээд баримттай учраас “Олон юм яривал нөхөөр ингэнэ шүү” гээд байдаг. Төр засагт гарсан хүмүүс жаахан хүн муутай байна. Тамирчин гэдэг утгаараа Б.Бат-Эрдэнэ аваргыг хүн сайтай хүн юм болов уу. Женко Баттулга гайгүй. Муу ч гэсэн тамирчдаасаа ичнэ. Хэлсэн ярьсандаа байхгүй бол. Иймэрхүү монгол жудагтай, хүмүүжилтэй улсуудыг төр засгийн удирдах албанд тавиад хажууд нь мэдлэг боловсролтой С.Баярцогт, Ч.Сайханбилэг, олон юм ярьдгаар нь С.Ганбаатар ч гэх мэт хүнд гаруудыг тавьж болно доо. Яг ийм байдлаар улс төрийн шийдвэр гаргаад явдаг монгол хүн байх ёстой. Ард түмэн чинь өлсөөд, ядуураад Улаанбаатарт будаа болж байна. Үүнийг бүгд мэдэж байгаа. 300 мянган хүн Улаанбаатарт аятайхан амьдраад машин бариад гүйлдээд байна. Сая хүн бол үнэхээр өнөө маргаашаа яая гэж байгаа. Ёс суртахуунтай хүн алга болж. “Оюутолгой” ямар муухай юм гэж байснаа өнөөдөр “Өө гайгүй” гээд явж байдаг. Энэ чинь юу гэсэн үг вэ. Биднээр тоглож байна шүү дээ. Бид тэнэг улс биш. Бид чинь өвөг дээдэстэй, дэлхийн талыг эзэлж байсан хүнд гаруудын удам. Бидэнтэй ингэж харьцаж болохгүй. Бид тэгвэл хариуг нь барина. Хүн биднээр тоглоод байвал бид ч бас тоглоно. Тийм учраас манай намд байгаа залуучууд улс төрөөс гутаж байна. “Манай Ногоон нам засгийн эрх барьчихвал та яах вэ. Бас эдэн шиг ингэх үү” гэж асууж байна. Би дуугүй болдог. Үгүй, тэгнэ гэж хэлэлтэй нь биш. Ерөөсөө л улс төрд орох гэсэн залуучууд жаахан үзүүрт нь хүрээд л гутаж байна шүү дээ. Д.ЭНХБАТЫГ ДАГААД 40 ХҮН Л ЯВСАН ЮМ БИЛЭЭ
-Ногоон нам яг одоо хэдэн гишүүнтэй байна вэ? Хэд нь Иргэний зориг руу явчихав?
-Манайх чинь албан ёсоор 2100 гишүүнтэй байсан. Энхбат явахаасаа өмнө гишүүдээ панаалдахын тулд 512 хүний жагсаалт Улаанбаатар хотын салбар зөвлөлд өгсөн юм. Манайх орон нутагт 18 салбар зөвлөлтэй. Тэгээд салах нийлэх тухай маргаан явсаар байгаад Улс төрийн намын тухай хуулиар хэлэлцүүлэг явуулсан байх ёстой гэдэг дээр буусан. Тэгсэн тэр хэлэлцүүлгээ SMS-ээр явуулсан гэдэг байхгүй юу. Иргэний зориг намтай нэгдэх үү, нэгдэхгүй юу гээд намынхаа бүх гишүүн рүү SMS явуулсан гэнэ ээ. Тэгээд эсэргүүцэж тэдэн хүн хэлсэн гэдэг. Энхбатынхаар хорин хэдхэн хүн эсэргүүцсэн юм уу хаашаа юм. Тэгээд одоо эсэргүүцсэн цөөнх учраас нэгдэх боллоо гэдэг шийдвэр гарсан. Гэтэл хуулиар болохоор ардчиллын зарчмаар шийдэх ёстой гэдэг. Одоо намынхаа ээлжит бус их хурлыг хуралдуулахаар бүртгэл явуулахад идэвхитэй гишүүд нь 423 хүн жагсаалтад орсон явж байна. -Сая нэлээд хэд хэдэн хүн Иргэний зориг руу явчихсан юм уу?
-Яваагүй ээ. Анх 2008 бил үү, 2006 онд уу, шинэчилсэн бүртгэл хийсэн. Тэгэхэд иргэний үнэмлэхтэй 12 мянган дэмжигчтэй байсан. 1990 онд байгуулагдаад түүнээс хойш өсч буусаар дахин бүртгэл явуулахад 2100 болоод. Одоо бидний ээлжит бус их хурлаа зарлах гэхэд 423 хүн идэвхитэй гишүүнтэй байна. Зарим гишүүний хаяг солигдож. Иргэний зориг намд албан ёсоор орсон нь 40 шүү дээ. Иргэний зориг намын хурал болоход Энхбат намаасаа гарлаа, Энхзаяа гэж эмэгтэй бас хамт гарлаа. Тэгэхэд Үндэсний зөвлөлдөх хорооныхон “Бусад 40 хүнийг чинь яах юм бэ. Та нар аваад явах юм уу” гэхэд Энхбат “Тэд бидэнд хамаагүй” гэж хэлээд гарсан гэж байгаа юм. Тэгэхээр Иргэний зориг намд Ногоон намаас албан ёсоор 40 хүн л орсон байгаа биз дээ. Манай намын идэвхитэй хүний арван хувь л тийшээ явсан гэж ойлгож болно.
НН-ЫГ ТАТАН БУУЛГАНА ГЭДЭГ БОЛ ИЗН-ЫН УЛС ТӨРИЙН ЗОРИЛГО
-Д.Энхбат намаа хувааж ИЗН руу явсан ч тэндээсээ гарчихлаа. Олон нийт үүнийг янз янзаар л харж байна. Шударга хүн тэссэнгүй гэх хэсэг байхад өөр гаргалгаа гаргах нэг нь ч байна. Намаа хуваалгасан таны бодол?
-Д.Энхбат улстөрч биш байх аа. Миний бодлоор Д.Энхбатыг цаанаас нь явуулсан байх. Нэг нь л явуулсан. Чи очоод Ногоон намыг тараагаад ир гэж явуулсан байх. Анх манай намд орж байхдаа нэг айхавтар үг хэлсэн байдаг юм. “Ногоон нам татан буугдана. Яагаад гэвэл ногоон үзэл дэлхийд ирээдүйгүй болж байна. Бүгд л үүнийг барьж авч байна шүү дээ” гэж. Үүнийг нь сонсоод бид Д.Энхбатыг намдаа элсүүлэхгүй гэж эсэргүүцсэн. Гэвч манай хөгшчүүл дийлдээгүй. Манай ногоонтнууд чинь улс төрд ороод доод тал нь долоогоос найман жил идэвхитэй явчихсан хүмүүс байдаг. Ахмад ногоонтнууд маань 1990 оноос Ногоон нам гэж яваад зүдрээд, ядраад Д.Энхбатын панаалд ороод татан буугдах асуудлыг дэмжээд Д.Энхбатыг намд оруулсан.
Улстөрч биш шүү дээ. Энэ чинь бизнесмэн хүн байхгүй юу. Яахав тодорхой хэмжээний бизнесийн дэмжлэг л байсан байх. Түүнээс Энхбатыг ИЗН-д мөнгө оруулаад өндрөө авсан гэж бодохгүй байна. Мань эр “Датаком”-ыг худалдаж авахад алдаа мадаг гаргасан түүнийг нь л зохицуулсан гэх мэт асуудал байдаг байх. Тэгээд хариуд нь Д.Энхбат Ногоон намыг тараасан байх. Гэхдээ аз болоход амжилтад хүрсэнгүй. Улс төр, бизнес хоёр чинь ондоо. Улс төрд тэмцэж байгаа хүмүүс маш халуун зүрхтэй байдаг. Шал ондоо л байдаг байхгүй юу. Бизнесийн дүрэм журам мөнгөөр зохицуулагдана. Мань эр бүх юмаа тэрүүгээр зохицуулчихна гэж бодсон байх л даа. Намд нэгдсэн хүмүүсийн санаа, утга учрыг ойлгохгүй байгаа байхгүй юу.
-Арай ч үгүй байлгүй дээ. Тодорхой хэмжээнд улс төр хийж явсан хүн биз дээ?
-Нэг итгэл үнэмшилтэй, халуун гэр бүлийг шал ондоогоор ойлгож орж ирсэн учраас хоёрдугаарт ёс суртахууны янз янзын л юм боллоо. Мэргэжлийн бус алдаанууд гаргалаа. Одоо С.Оюунаас салаад явж байгаа гэсэн. Бид анх С.Оюунтай нэгдэхэд нь “Наад С.Оюун чинь “Буян”-гийн Жагааг яалаа. Тийм хүнд гарыг тэгчихээд байхад чи одоо өөрөө юу бодож гүйгээд байна” гэж хэлсэн. Тэгэхэд “Үгүй ээ. Тэдний намыг бид эзэлнэ. Жагаа чадаагүй л байхгүй юу” гэсэн. Тэгээд яасан, өөрөө амбаардуулаад явлаа шүү дээ. Эндээс нэг л зүйл харагдаж байгаа юм. ИЗН-ын цаана ондоо бодлого явдаг. Үүнийг “Шар айраг”-ийн Ц.Ганхүү нь хэлсэн шүү дээ. Дээд шүүх дээр “Ногоон намыг татан буулгана гэдэг нь манай ИЗН-ын улс төр юмаа” гэж телевизээр гарч байсан. Яахав, Ц.Ганхүү мэргэжлийн улстөрч биш учраас уур нь хүрээд хэлж байхгүй юу. Өөрөөр хэлбэл энэ бол эдний зорилго. Намуудыг татан буулгах зорилготой. Бүгд найрамдах намыг татан буулгах гэж олон юм цор цор хийсэн. Тэгээд манай намыг татан буулгах гэж оролдсон. Ерөөсөө л уран олборлох, цөмийн асуудлын эсрэг тэмцээд олон идэвхитэй тэмцэгч байгаад байгааг л зогсоох зорилготой. Нядлах бодлого явуулдаг. Одоо яахав метро ярьсан шиг явж байна. Цаад зорилго нь ийм л байхгүй юу. Нийгэмд ондоо үзэлтэй, яваандаа хүчээ авч магадгүй улсуудыг барын зулзагыг бага дээр нь дарах гэсэн бодлого л явуулдаг.
Ц.ЭЛБЭГДОРЖ ДАЙНАА ДУУСГАЖ ҮР ДҮНД ХҮРЭХ ХЭРЭГТЭЙ
-Та жижиг намууд гэх ангилалд ямар байдлаар ханддаг вэ. Бенз ба бусад гэдэг шиг л ангилсаар байгаад дасал болчихож дээ?
-Бид улстөрчид учраас улс төрийн хэллэгээр нь ярих ёстой. Парламентын ба парламентын бус гэж ярих ёстой л доо. Мэдээж парламентын бус намууд парламентын намуудаа ашиглана. Энэ бол улс төрд байдаг л зүйл. Дэлхий даяар ч манайд байгаа энэ хэлбэрээр явдаг. Дээд шүүх ийм үзэл сурталтай, ийм нам байна гэж бүртгэж авсан. Ингээд бүртгээд авсан тохиолдолд чи жижиг, би том гэж ярьж болохгүй. Парламентад суудалтай, суудалгүй нам гэж л ярина. Энэ утгаараа суудалтай намуудыг ашиглалгүй яах вэ. Улс төр гэдэг чинь шатар. Жишээ нь, том улс төр дээр парламентын бус намууд нь хүү болоод гүйж ирэхийг үгүйсгэхгүй.
БААБАР МЭТИЙН НӨЛӨӨ БҮХИЙ ХҮМҮҮС ТАРХИ УГААХ НЬ ХОРЛОНТОЙ
-Та Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг харсан байх. Шинэ Засгийн газрын үйл ажиллагааг юу гэж харж байна вэ?
-Үүнийг шууд хэлэх хэцүү. Цаг хугацаа л харуулна шүү дээ. Долоо хоног амралтгүй ажиллана ч гэж байна. Энэ хэдийн бензин нь дуусаад харваад өгвөл яах вэ. Тэгэхээр энд нэг шоу яваад байгаа юм. Тиймээс ард түмэндээ таалагдах гэж ингэж шоудмааргүй байна. Ухаалаг шоудахгүй бол биднийг доромжлоод байна. Өнөөгийн нийгэмд боловсролтой зоригтой олон залуу байгаа. Үүнийг нэг хараад л ойлгоно. Тиймээс ингэж шоудмааргүй байна. Гэхдээ хийж байгаа чиглэл нь зөв. Заавал үүнд тоглолт хийгээд байх шаардлагагүй. Цаана нь өлссөн цангасан, зовсон хүн олон байгаа. Ц.Элбэгдорж өлсгөлөн, ядуурлын эсрэг дайн зарласан. Дайнаа дуусгаж ямар нэг үр дүнд хүрэх хэрэгтэй. Хүүхдийн мөнгө гээд л олон асуудал байна. Нийтлэлч Баабар ядуурал байхгүй гээд Дэлхийн банктай хамтраад өчнөөн бичнэ. Баабар өөрөө явж үзэх хэрэгтэй. Ямар нэг тоогоор ярьж болохгүй. Олонд танил болсон хүн монголчууд ядуу биш гэж ярьж болохгүй. Тийм зүйл ярих гэж байгаа бол өөрөө газар очиж үзэх ёстой. Зургаа аваад баримтжуулаад ядуу биш юм байна гээд ярих хэрэгтэй. Тэгэхээр олонд танил болсон нөлөө бүхий этгээд ийм зүйл ярина гэдэг чинь их хорлонтой. Сонгуулийн өмнө Баабар ийм дүр төрхтэй сонгууль болно гэсэн нийтлэл гаргасан. Тэгээд л Баабарын хэлснээр гарсан шүү дээ. Хуульд ингэхийг хорьсон. Сонгуулийн үеэр сурталчилгааны үр дүнгийн юм хийж болохгүй гэж тодорхой заачихсан байгаа. Баабар АН-ын хүн. Тэгээд ийм юм биччихээд байхад дув дуугүй л өнгөрсөн. Хууль яасан бэ. Германд байсан бол Баабарыг торгоод эсвэл сонгуулийн үр дүнг шууд хүчингүй болгоно. Хуульдаа болохгүй гээд заачихсан учраас л ингэж арга хэмжээ авна. Тийм нөлөө бүхий хүн сонгуулийн дүнг урьдчилан хийж биччихсэн байхад манайд болохоор бүүр эсрэгээрээ баатар болоод далдыг хардаг хүн шиг газар аваад байж байдаг.
-Шинэ парламентад “Шударга ёс” эвслээр дамжин иргэний нийгмийн төлөөлөл орсон. Гэтэл одоо хоорондоо буцаад бие биенийхээ муу муухайг дуудалцаад уналаа?
-Яахав дээ, байдаг л зүйл. Гэр бүл шиг авгай хүүхэддээ, ах дүүдээ үнэнч байдаг шиг тийм зүйл биш л дээ. Ордонд болж байгаа бүхэн шал ондоо. Ордонд болж байгаа зүйлд ашиг сонирхлын зөрчил бий болно. Өөрийн байр сууриа хамгаалах хэрэгтэй болно. Дээрээс нь бие биенээ доромжилдог болно. Энэ хүмүүс маш их стресстэй байгаа. Энд байгаа хүмүүсийн гаргаж байгаа шийдвэр бол маш нийтлэг хэдий ч бидний бодож төсөөлж байгаагаас ондоо байдаг. Гэхдээ ёс суртахууны талаар бодох хэрэгтэй. Хэлсэн амандаа хүрдэггүй, худлаа ярьдаг хүмүүсийг улс төр сонгодоггүй л байхгүй юу. Яваандаа больдог байхгүй юу. “Оюутолгой” болохгүй байна гэж байснаа одоо зүгээр гэж байгаа хүмүүсийг дараагийн сонгуулиар ард түмэн сонгохгүй. Уур амьсгал нь ийм болчихоор нөгөө ард түмэн сонгохгүй л байхгүй юу даа. Иймээс худлаа ярьдаг, хоёр нүүртэй улс төрөөс бид зайгаа барих хэрэгтэй. Хоорондоо муудалцах асуудал бол байдаг л асуудал. МАХН ТӨЛӨВШӨӨГҮЙ ГЭДГЭЭ Л ХАРУУЛЖ БАЙНА
-Муудалцахыг ч яг хэлээгүй юм л даа. Үзэл бодолдоо үнэнч биш байгааг л асуусан юм?
-Намууд үзэл бодол гэдэг зүйлээ томъёолох хэрэгтэй. Манай нам бол тодорхой үзэл бодолтой. Жишээлбэл уран олборлохын эсрэг байна. МАХН-тай бид уран олборлохын эсрэг байна гэж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Харин өнөөдөр тэдний нам шар нунтаг үйлдвэрлэхээс бусдыг хийхгүй юу гээд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нь орчихсон л явж байна. Тэд бидэнд үнэнч байх шаардлага байхгүй л дээ. Гэхдээ итгэл үнэмшлээрээ тэр санамж бичигт гарын үсэг зурсан уу, үгүй юу гэдэг асуудал энд гарч ирж байгаа биз. Тэгэхээр МАХН-ын өөрсдийнх нь бодлого, стратеги, тактик зэрэг нь тодорхойгүй байна гэсэн үг. Түүнийгээ буруу тодорхойлсноос болоод юу дуртайгаа хийж байна. Төлөвшөөгүй нам гэдэг нь л харагдаж байгаа юм. М.Мөнхчимэг
Эх сурвалж: "Өдрийн шуудан" |
| О.Бум-Ялагч: Д.Энхбат ИЗН-ыг эзэлнэ гээд явсан, чадсангүй дээ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 19:41 Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан
|
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
2026 оны Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Чингис хотод эхэллээ 14:08 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис »»
|
|
"One Championship" холбооны холимог тулаанч Б.Бат-Очир өнөөдөр тулалдана 14:06 Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно.
|
Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно. »»
|
|
Зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна 14:02 Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар
|
Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар »»
|
|
Дундговь аймагт болох тэмээний баяр руу Улаанбаатараас үнэгүй автобус явна 14:00 Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам,
|
Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам, »»
|
|
Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн автомашин, тоног төхөөрөмж, санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэнэ 13:58 Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд
|
Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд »»
|
|
Оскар 2026: Sinners 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоолоо 11:02 Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна.
|
Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна. »»
|
|
Гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-40 см нимгэн байна 11:01 Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна.
|
Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна. »»
|
|
Трамп Энх тайвны зөвлөлийн үйл ажиллагааг эхлүүлж чартерт Ерөнхий сайд гарын үсэг зуржээ 10:53 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
Шинэчлэгдэн батлагдсан бодлогын барит бичгүүдийг танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өглөө 10:33 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт,
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт, »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
ЦЕГ: 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо 14:16 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо
|
338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо »»
|
|
Тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгджээ 14:03 Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим
|
Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршлууд 13:56 Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний
|
Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний »»
|
|
Ж.Чинбүрэн: Эмийн үнэ, чанарын асуудлыг шийдэхэд иргэдийн хяналт маш чухал учраас https://em.hdc.gov.mn/ цахим хуудсыг ашиглаж хэвшээрэй 13:52 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа. »»
|
|
Хятадад 6G сүлжээний туршилтын II үе шат эхэлжээ 13:44 БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй
|
БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй »»
|
|
Хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна 11:04 ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн,
|
ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, »»
|
|
23-57 насны хоёр иргэн сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олжээ 10:47 Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна.
|
Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна. »»
|
|
Үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple тэргүүлжээ 10:41 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
ТЭЦ-4 унтарвал юу болох вэ? 10:28 Аль ч дулааны цахилгаан станцын гол хэсэг нь зуух,уурын турбин,генератор болдог. Товчхон хэлбэл зуух нүүрсний дөлөөр
|
Аль ч дулааны цахилгаан станцын гол хэсэг нь зуух,уурын турбин,генератор болдог. Товчхон хэлбэл зуух нүүрсний дөлөөр »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, шагнал гардуулах ёслол Төрийн ордонд боллоо 18:16 2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж,
|
2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, »»
|
|
Малдаа явсан иргэн осгож, нас баржээ 14:47 Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна.
|
Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна. »»
|
|
УБТЗ-ын 1300 вагон эрчим хүчний нүүрс тээвэрлэж байна 13:19 Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна.
|
Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна. »»
|
|
Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчин өрхийн эзлэх хувь жилээс жилд буурч байна 13:14 Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан.
|
Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан. »»
|
|
Шинээр газар эзэмших иргэдийн хүсэлтийг ирэх онд шийдвэрлэнэ 13:10 Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн
|
Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн »»
|
|
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин нартай Москва хотноо уулзлаа 10:13 АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд
|
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал Замын-Үүд сумын “Эрдэнэнар” нар, батарей хосолсон станц дээр ажиллажээ 10:04 Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал
|
Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал »»
|
|
Б.Мөнхнасан: Эх орны үнэ цэнэ, нэг нэгнээ хайрлах итгэлийг мэдрүүлдэг албаны онцлог бол миний бахархал 09:43 “Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж,
|
“Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж, »»
|
|
Эмнэлгийн ажилчдын хоёрдугаар сарын цалин дээр 30 хувь нэмэгдэж орно 17:54 Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө.
|
Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө. »»
|
|
Сэтгэлийн бохирдол 17:42 Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин
|
Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
“Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна” 15:11 БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш
|
БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш »»
|
|
"ДЦС-IV"-д тоноглолын гэмтэл гарсан тул тодорхой байршлуудад дараах цагийн хуваарийн дагуу эрчим хүч хязгаарлана 15:03 Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна.
|
Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна. »»
|
|
НИТХ-ын дарга А.Баяр: Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ 14:19 НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр
|
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр »»
|
|
Хамтран хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг, дадлага, сургуулийн талаар санал солилцлоо 14:02 Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын
|
Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Халтиргаа гулгаанаас сэргийлэн зам талбайг цэвэрлэж байна 10:23 Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр
|
Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Хүн -20 градуст 20 минутанд хөлдөнө 09:51 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
Өнөөдөр нийгмийн халамжийн зарим тэтгэмж олгогдоно 09:42 Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн
|
Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн »»
|
|
Монгол Улсын баг Heyball-ын багийн дэлхийн цомд түрүүлэв 09:34 Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны
|
Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье 13:08 Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний »»
|
|
"Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийсэн байна" гэх зурвасаар иргэдийг залилж байна 12:49 Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх
|
Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх »»
|
|
Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов 12:10 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал »»
|
|
2026 оны гал морин жилд онцгойлон засалтай хүүхдүүд 12:02 Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох
|
Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох »»
|
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй 11:13 ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
|
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Испанид галт тэрэгнүүд мөргөлдсөний улмаас 21 хүн амиа алджээ 13:14 Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг
|
Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг »»
|
|
"Мөнхийн ерөнхийлөгч" Мусевени 7 дахь удаагаа сонгуульд ялжээ 09:05 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ 10:46 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|