 |
|
 |
|
В.Ганзориг: Өнөөдөр манайд шилдэг мэргэжилтэн биш харин зөв хүнтэй хамтран ажиллах ерөнхий хандлага бизнест харагдаад эхэлсэн |
|
|
 |
|
 |
В.Ганзориг: Өнөөдөр манайд шилдэг мэргэжилтэн биш харин зөв хүнтэй хамтран ажиллах ерөнхий хандлага бизнест харагдаад эхэлсэн
2012-10-17“Шунхлай” группын Стратеги, төлөвлөлт хариуцсан захирал В.Ганзоригтой ярилцлаа. 
-Юуны өмнө эдийн засагчийн хувьд танаас манай эдийн засгийн маргаашийн талаар ямар бодолтой байгааг тань сонсоё?
-Бид эдийн засгийн үр өгөөжийг хүртэхийн тулд зөвхөн маргаашаар бүх юмыг төсөөлнө гэвэл хэцүү. Маргааш бүх юмыг сайхан болгохын тулд, эсвэл сайхан харагдуулахын тулд магадгүй ирэх 10 жилийн бизнесийн боломж болон өгөөжийг золиослох ёсгүй гэж хэлэх гээд байна л даа. Маргаашийг биш дунд болон урт хугацааг төлөвлөж шийдвэр гаргахын тулд бид хүссэн хүсээгүй том зургаа харах ёстой болдог. Том зураг гэдэг нь улсын хэмжээнд сэтгэхээс гадна бүс нутаг, цаашилбал дэлхийн хэмжээнд оролцоотой байна гэсэн үг. Оролцоо гэдэг нь бид зөвхөн гадагшаа экспорт хийх биш энд импортлох бодлого, үйл явц ч хамаарна. Газар доорх уул уурхайн баялаг, нөөцийн мэдээ нэмэгдээд байх тоолонд л эдийн засаг өсөхгүй шүү дээ. Хэзээ бодит өсөлт мэдрэгдэх вэ гэхээр тэрхүү баялаг эдийн засгийн эргэлтэнд орж байж л сая “амтлагдана”. Хүмүүс “Зураг зурах бол мэргэжил, харин зарах нь урлаг” гэж ярьдаг. Тиймээс ирээдүй ямар байх нь чухам бидний өнөөдөр гаргаж буй шийдвэрийн цар хүрээ, алсын хараанаас шууд хамаарна.
-Монголд хамгийн түрүүн хөгжүүлэх ёстой салбарыг манайхан олон жил ярьж байна. Таныхаар алийг нэрлэхвэ. Хүн бүр хэрэгцээг нь мэдэхгүй байгаа ч заавал шаардлагатай байгаа салбар нь юу вэ гэж асуух гээд байна л даа. Жишээ нь өнөөдөр манайд даатгалын салбар түлхүү хөгжих боллоо...? -Таны хэлээд байгаа хүн бүр хэрэгцээг нь шууд мэдэрдэггүй ч нийгэмд заавал байх ёстой шаардлагатай зүйлсийг англиар “public goods” гээд байгаа юм. Манайхан жишээ нь, зам дагавал хөгжил ярьдаг. Өөрөөр хэлбэл эдийн засаг, нийгмийн үндсэн дэд бүтцүүд болох эрчим хүч, ус, зам, боловсрол, эрүүл мэндийн цогц бөгөөд боловсронгүй сүлжээг нь бий болгоод өгвөл бид хэн хэнээсээ Монголд ямар бизнесийг хөгжүүлэх ёстой вэ гэж асуух шаардлага гарахгүй. Хүмүүс, бизнес, нийгэм өөрөө аяндаа хөгжөөд явчихна. Эдгээр нь хувийн хэвшил дангаараа хийхэд хэт том, зарим нь тухайн компанийн эдийн засгийн хувьд огт ашиггүй төслүүд тул төр, засаг оролцохоос өөр аргагүй байдаг. ХЭАА-н форматад байсан нэгжүүд одоо компани болж, тархай бутархай мэт үйл ажиллагаа эрхэлж байсан нь эхнээсээ групп, холдингийн зохион байгуулалтанд ороод эхэллээ, манайд. Гэвч үндэсний хэмжээний хатуу болон зөөлөн дэд бүтэц бий болгох ажил дээр төр ба хувийн хэвшлийн түншлэл байхаас өөр боломжгүй. Сүэцийн суваг бол төр хувийн хэвшлийн сонгодог жишээ гэж боддог.
-Өнөөдөр эрчимтэй мэт хөгжөөд байгаа банк, санхүү, даатгалын салбарын тухайд...? -Жишээ нь даатгалын тухайд энэ салбар хөгжихийн тулд хүмүүс ажилтай буюу цалинтай, компаниуд ашигтай буюу борлуулалт сайтай ажиллах ёстой. Ийм байхын тулд дээр дурдсан дэд бүтэц байх ёстой. Нэг удаагийн байдлаар шийдвэр гаргадаг хүмүүс, аж ахуйн нэгжид даатгал нэг их сонин биш байх. Харин дунд болон урт хугацаанд тогтвортой бизнес хийхэд даатгал чухал. Нийгэм хөгжихийн хэрээр хүн өөрөө өөртөө хүндрэл багатай асуудлыг шийдэхээс гадна эргэн тойрны хүмүүстэй багахан шиг төвөг удахыг хүсдэг байх. Тэр ч утгаараа зарим нэг даатгал заавал даатгуулах гэсэн бүлэгт тооцогддог. Хэдэн жилийн өмнөх тоог харж байхад манай улсын нэг хүнд ногдох даатгалын хураамж 2-3 ам.доллар гэж байсан. Харин зах зээлд бараг ижил хугацаанд шилжсэн ОХУ-д эн энь 40, цаашлаад АНУ-д 3000, Японд 4000 ам.доллар байдаг. Тэгэхээр энэ боломж мөн үү гэвэл мөн л болж таарах нь. Даатгалын давуу тал нь даатгуулж буй зүйлийн үнэлгээг тооцож гаргадаг. Эд хөрөнгийн үнэлгээн дээр бид тодорхой ойлголт, стандарт, хэмжих үзүүлэлттэй болсон боловч хүний амь нас, эрүүл мэнд дээр огцом дэвшил олж харахгүй байгаа. Уг нь логикоор тээврийн хэрэгсэл болон жолоочийн хариуцлагын даатгалаас илүү жолооч, зорчигч, иргэдийн амь насны даатгалыг заавал даатгах ёстой төрөлд оруулж өгмөөр байгаа юм. Жишээ нь, яахаараа гадаадын мэргэжилтэнүүд амь насны иж бүрэн даатгалтай ажиллаад манайханд байдаггүй вэ. Үзвэр үйлчилгээн дээрээ гадны хүмүүст өндөр үнээр тасалбараа зардаг байж өөрсдийн эрүүл мэндээ эсрэгээр нь үнэлээд байж боломгүй байх.
-Та яриандаа төр, хувийн хэвшлийн оролцооны талаар нилээд дурдлаа. Төр, засгийн ажлын тухайд хэлэхэд “Нэг яаманд хоёр дэд сайд +Төрийн нарийн бичгийн дарга” байгаа. Ажил нь тийм их юм уу. Эсвэл сайд нь салбараа огт мэддэггүй улс төрийн томилгоо хийгддэг учраас ийм олон туслахтай байдаг юм болов уу гэмээр. Төр дэндүү нүсэр юм. Та бизнес эрхлэгчийнхээ хувьд дээрх аппараттай тулж ажиллаж байгаа. Энэ талаарх байр суурь, санал бодлоо дэлгэрэнгүй хэлнэ үү? -Дарга бол хийдэг биш хэлдэг хүн байх ёстой гэж хүмүүс бас ярьдаг л юм. Гэхдээ ямар нийгэмд, ямар орчинд дарга байх нь тусдаа асуудал. Манай өнөөгийн нөхцөлд бол 95 хувь тултал нь хийдэг, таван хувь л ярьдаг хүмүүс байх ёстой мэт. Тэгэхээр удирдах хүмүүсийн сонголт, чанар, харилцаа бидэнд хамгийн чухал нь болов уу. Магадгүй нийгэм, эдийн засгийн бүхий л үзүүлэлтүүд өндөр хөгжсөн орнуудын түвшинд очсон үед хийхээсээ илүү ярьдаг хүмүүс нь чухал болох байх. Яг одоогийн Монголын нөхцөлд ярьдаг нь олдоод, хийдэг нь цөөдөөд байна. Ярьснаа бүтээдэг хүмүүс хэрэгтэй болохоос нэг ярьсан юмаа хувцасаа солиод дахиад ярьдаг хүмүүс өөрөө манай нийгмийн асуудал болж хувираад байна.
-Гэхдээ тэд шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчид байх ёстой биз дээ...? -Тиймээ, ямар ч орчинд байсан дарга шийдвэр гаргадаг байх ёстой. Хамгийн чухал нь гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээдэг, хүлээх чадвартай, хүлээх зоригтой байх ёстой. Шийдвэр гаргадаггүй бол дэд дарга нь байна уу, тэргүүн дарга нь байна уу ялгаагүй үйл ажиллагааны нэг л гацаа болдог. Төр нүсэр байх эсэх нь хийх ажлаас нь буюу өөрсдийнх нь тавьсан зорилтоос шууд хамаарах болов уу. Тухайн зорилт, стратегиа дагаж бүтцээ гаргаж, тухайн бүтэцдээ таарсан хүнээ томилж байгаа бол өөр хэрэг. Тэрнээс биш эсрэгээр буюу хүндээ тааруулж ажлын байр бий болгож, тухайн ажлын байр буюу даргуудын местэнд зориулж төрийн засаглалаа хийж байвал хоол идэж буй тогоо руугаа нулимж байгаа хэрэг болох байх. Өөрөөр хэлбэл ил тод байдал, сайн засаглалыг хэлэх гээд байна. Гэхдээ хичнээн сайн төрийн бүтэц, засаглалын схем байгаад зөв бөгөөд чадалтай хүмүүсээ уг бүтцэд оруулж сонгож чадахгүй бол ямар ч хэрэг байхгүй биз. “Алтан урагийн хүрээнд” биш мэргэжилтэн, “хөндлөнгийн менежер”-үүдийн хүрээнд макро шийдвэр гардаг бүтэц, соёл гэж хэлэх юм уу даа.
Ажил хийдэг туслах бол үнэхээр чухал. Чи надаас дарга нарын цүнхийг барьж явдаг хүмүүсийг асуугаагүй байх гэж бодож байна. Тийм хүмүүсийг би ч сайн мэдэхгүй. Дарга ч бай, цэрэг ч бай өөрт тулгарсан асуудал, өмнөө байгаа ажилдаа л эзэн болох нь чухал. Энэ нь бас заавал төрийн албаар хязгаарлагдахгүй...
-Иргэн, бизнес эрхлэгч хүний хувьд таныхаар төр, засгийн байгууллагууд иргэддээ хүрч үйлчлэхийн тулд үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулбал зохилтой вэ? -Хууль номоо дагаад явбал татвар төлнө, хуулиа зөрчсөн ч торгууль төлнө гэдэг хэлц бас байдаг юм билээ. Татвар бол бидний заавал төлөх ёстой үүрэг. Харин торгуулах эсэх нь тухайн этгээдийн “эрх чөлөөт” сонголт. Торгуулийн хэмжээ нь татварын хэмжээнээс бага байгаа нөхцөлд л хүмүүс торгуулах чөлөөт сонголтыг хийх болов уу. Үүний эсрэг талд төрийн байгууллагыг төлөөлөн иргэдэд үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй хүмүүс яагаад муу үйлчилгээ үзүүлээд байна гэхээр иргэдэд үйлчилсэн чинээгээрээ ажлынхаа үр шимийг хүртэж чадахгүй байгаатай холбоотой болов уу. Төрийн нүсэр дэд бүтцээс гадна төрийн албыг үүрэг хариуцлага биш боломж гэж “андуурч” бодоод орсон нөхдүүд бишгүй байдаг. Тааралддаг.
Бизнесийн байгууллагуудын хувьд төрөөс нэг их аваад байх үйлчилгээ байхгүй шүү дээ. Бизнесийнхээ орлогоор өөрөө өөртөө үйлчлээд л явчихна. Төртэй юугаар голцуу холбогдож байна гэхээр аливаа нэг гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, стандарт, лиценз, тодорхойлолт гэх мэт бичиг цаасны ажлаар. Нэг жишээ хэлэхэд хэдэн жилийн өмнө банкинд ажиллаж байхдаа төрийн далбааны дүрсийг нэг бүтээгдэхүүн дээрээ ашиглах гээд хуулийг нь уншсан чинь хотын захиргаанаас ч билүү зөвшөөрөл авах ёстой гээд заасан байсан. Тэр дагуу нь хүсэлт тавьж, явуулаад хэдэн долоо хоног болсон. Хариу байдаггүй. Утсаар яриад, очоод уулзахаар тэр мэднэ, тэр хариу өгнө гээд олон хүн дунд гүйлгээд, ачир дээрээ хэн нь ч шийдвэр гаргадаггүй, ингэж байсаар манай нэг төслийг хэдэн сар хойшлуулсан. Одоо ч хариу өгөөгүй л байх. Гэхдээ бүтээгдэхүүн маань зах зээл дээр гарсан. Гарах гарахдаа амжилттай болсон. Түүнээс гадна анх интернэт банкны үйлчилгээг Монголд нэвтрүүлж байхад ямар хууль эрхзүйн зохицуулалт байгаагүй. Байхгүй юман дээр зөвшөөрөл гэсэн ойлголт үгүй нь мэдээж. Зарим тохиолдолд бизнесийн байгууллагууд үнэхээр төрийн хурдаас хамаагүй хурдтай явж хөгжиж байна. Өөрөөр хэлбэл баялгийн хараал гэхээс гадна эдгээр зөвшөөрөлтэй холбоотой чөтгөрийн тойргоос бид аль болох хурдан л гарах ёстой байх. Дээрээс нь иргэдэд үйлчилдэггүй өдөр гээд төрийн байгууллагууд хаалгаа барьдагийг ер ойлгоддоггүй юм. Энэ нь одоо цуцлагдаж байх шиг. Төр иргэддээ хүрч үйлчлэхийн тулд дунд нь байгаа олон шат дамжлагаа багасгавал тэгээд болоод явж байгаа юм, өөр юу хүсэх вэ. Төрийн босоо удирдлага төр дотроо л байдаг юм байгаа биз, харин иргэдэд үйлчлэх талбар дээр төр хэвтээ удирдлагатай байж, шат шатандаа хурдан шуурхай шийдвэр гардаг байх нь зохистой биз ээ.
-Манайд хөрөнгө оруулах гэж байсан гадны компаниуд эхнээсээ шийдвэрээ цуцалж байгаа нь юутай холбоотой вэ? Төр, засаг солигдох бүрт өмнөх бүх шийдвэр хүчингүй болж өөр нэг шийдвэр гаргадаг манай улс төрчдөөс болоод байх шиг...? -Бизнесийн эрсдэл нь хэмжигдэхүйц, тооцогдохуйц байх ёстой. Тэгж гэмээнэ хөрөнгө оруулагч нар эрсдлээ тооцон мөнгөө халааснаасаа гаргадаг. Эс бөгөөс мөрийтэй тоглоом тоглож байгаатай ялгаа юу болох билээ. Хөдөөний салаа зам шиг олон янзын чиглэл, тодорхой бус нөхцөлд нүдийг нь боогоод явуулж байгаа хүн шиг л хандаад байвал ямар ч этгээд наашаа зүтгэхгүй шүү дээ. Миний мэдэхийн зарим нэг гадны санхүүгийн байгууллагууд хийхээр ярьж төлөвлөж байсан төслүүдээ зогсоож өөр бүс нутаг руу хөрөнгөө хуваарилж эхэлсэн мэдээтэй байгаа. Шалтгааныг нь асуухаар улс төрийн тогтворгүй, тодорхой бус байдал гэж хариулдаг. Миний хувьд манай зарим нэг улстөрчийг мэдлэггүйдээ биш мэдээлэлгүйдээ, санаатай биш сэтгэлгүйдээ, маргаашийг биш өнөөдрөөр сэтгэж шийдвэр гаргах гээд байна уу даа гэж боддог. Хөндлөнгөөс ингэж ажиглагдаад байдаг. “Шавартай булингартай усыг цэвэршүүлэхийн тулд зүгээр л оролдохгүй хэсэг орхичих” гэсэн хэлц үг байдагчлан нийгэм, эдийн засгийн шилжилтийн үеийн дараа сэтгэлгээний шилжилт манай нийгмийн бүх давхарга дээр явагдаж байна гэж ойлгож байгаа. Төрийн эрх нэг намаас нөгөө намд шилжих үйл явц гинжнээс алдуурч буй нохой эрх чөлөө мэдэрч буй шиг байж болохгүй байх л даа. Төрийн түвшинд эрх баригч болон парламентад суудалтай намуудын зорилго, чиглэл, ач холбогдол нийтэд маш ойлгомжтойгоос гадна тогтвортой байхад гадны гэлтгүй дотоодын бизнесийн байгууллагуудад ч чухал. Тухайн нам гэдэг институцийн үнэ цэнэ, эрхэм зорилго, философийг мэдэж байж дэмжих эсэх, гишүүн болох эсэхээ шийдэхээс хэн нэгэн эрх баригчийн цүнхийг барьж гүйснээр, бүх юмных нь бамбай болж жүжиглэх замаар нам, улс төртэй холбогдох ёсгүй мэт. Улс төрийн мэдлэг, мэдээлэл, боловсрол, ёсзүй зэргийн түвшин нь зарим эх оронч төрийн түшээд ба захын хорооллын залхуу архичин хоёрт адилхан л харагдаад байдаг.
-Компаниуд нийгмийн хариуцлага гээд янз бүрийн кампанит ажил хийхээс илүү бусадтайгаа шударга өрсөлдөж, луйвар, хулгай хийхгүй бол болох юм шиг ? -Нийгмийн хариуцлага гэдгийг хамгийн энгийнээр бол бусдад нэмэр болохгүй бол бүү нэрмээс бол гэж би ойлгодог. Нийгмийн хариуцлага гэхээр заавал компани, аж ахуйн нэгжийн хийдэг ч юм биш. Учир нь компани гэдэг хувь нийлүүлэгч, захирлуудын зөвлөл, гүйцэтгэх удирдлага, ажилчдаас бүрддэг. Эдгээр субъектууд эцсийн дүндээ бүгд л хувь хүмүүс шүү дээ. Эерэг сэтгэлгээтэй, ёс суртахуунтай, хуулиа даган мөрдөж биелүүлэх ёсзүйтэй хүмүүсгүй компани хичнээн нийгмийн хариуцлага гэж ажиллавал зүгээр л нэг тархи угаасан болхи сурталчилгаа л болно.
Жишээ нь, Э.Бат-Үүл хотын даргын ажлаа сайн хийж байна гээд бараг ихэнх хүмүүс дүгнэж байгаа. Сайн анзаарвал нийтийн тээврийн хэрэгслийг нэгдүгээр эгнээгээр явуулах, зөвшөөрөлгүй барилга барихгүй байх гээд бүхий л шийдвэр, тогтоолууд нь өмнө гарсан л байдаг. Гол нь бид түүнийгээ хэрэгжүүлдэггүй, хуулиа мөрдөггүйд л байж. Үүнийг нь хүчлээд мөрдүүлээд эхлэхээр үр дүн нь илт мэдэгдэж байгаа нь энэ юм. Өөрөөр хэлбэл нийгмийн хариуцлага гэж реклам хийж мөнгө цацаж байснаас хуулийн хүрээнд хийж чадах юмаа дор дорноо тултал нь сайн хийж, тэр чинээгээр олон ажлын байр бий болгож, тэр чинээгээр улсад татвар төлж чадаж байвал жинхэнэ утгаараа нийгмийн хариуцлага биш гэж үү. Ажилчдынхаа цалинг хугацаанд нь тавьж чадахгүй, авилга өгч, бусдыг луйвардаж мөнгө олж байгаа бол тэр компани яав ч нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч биш. Түүнтэй адилхан ажил хийж улсад татвар төлж үзээгүй, бусдын өмнөөс байг гэхэд өөрийнхөө төлөө гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээж чаддаггүй, зориггүй хувь хүмүүс бол бас л нийгмийн өмнө хариуцлагагүй бөгөөд нэмэргүй этгээд болон хувирч байгаа юм. Зөв боловч хэцүү шийдвэрийг гаргаж чадах чадвартай бөгөөд зоригтой хувь хүмүүс бизнес болон улс төрийн тавцанд арай л цөөдөөд байна уу даа гэж бодогддог.
Манай нийгэмд гэхэд “проблем” нь байгаад гол нь биш тухайн асуудал буюу асуудалд хандаж буй хүмүүсийн хандлагаас л бүх юм хамаараад байгаа юм шиг. Ухамсар сайтай, нийгмийн идэвх өндөр, бизнесийн өндөр ёсзүйн стандарттай иргэдтэй болсон цагт хөгжлийн асуудал “проблем” байхаа аяндаа болих биз ээ.
-Дэлхийд алдартай “Моторола” компани ажилчдынхаа сургалтанд зориулсан нэг ам.доллар бүртээ ажлын бүтээмжийг 30 ам.доллараар өсгөж байдаг та хэлж байсан. Манай дотоодын компаниуд энэ тал дээр учир дутагдалтай. Хэдийгээр ашиг олох зорилготой ч гэсэн түүнийг олоход хамгийн их үүрэгтэй оролцох хүн нь ажилчид гэдгийг хатуу баримтламаар юм? -Одоог хүртэл аливаа сургалтыг манай ихэнх компаниуд шагнал байдлаар ажилчдадаа хуваарилж шийдээд байх шиг нь анзаарагддаг юм. Ялангуяа, гадаад улс руу сургалтанд явна гэдэг нь нэр хүнд бүхий шагнал гэж аль аль нь ойлгоод байдаг. Уг нь сургалт бол шагнал бус шаардлага байх ёстой биз дээ. Шагнуулаад, гадагшаа сургалтанд явж буй тэр хүмүүстэй тааралдаж байхад очоод сургалтандаа суухгүй казино тоглоод, дэлгүүр хэсээд л явчихдаг юм билээ. Тийм хүмүүстэй ямар юмных нь ажлын бүтээмж ярих вэ дээ. Иймээс тэр бүр шилдэг мэргэжилтэн биш харин зөв хүнтэй хамтран ажиллах ерөнхий хандлага бизнест харагдаад эхэлсэн. Шилдэг болгон зөв байдаггүй, харин зөв хүмүүс амархан шилдэг болдог учраас тэр. Тиймээс ажилчидаа ямар хүмүүсээс бүрдүүлж чадаж байгаагаас тухайн компанийн үзүүлэлт хамаарахаас гадна мэдээж зөв хүмүүст ямар гүйцэтгэлийн үнэлгээ, урамшууллын систем хэрэглэж байгаа нь ч шууд нөлөөлнө.
Ярилцсан Г.МӨНХДЭЛГЭР
|
В.Ганзориг: Өнөөдөр манайд шилдэг мэргэжилтэн биш харин зөв хүнтэй хамтран ажиллах ерөнхий хандлага бизнест харагдаад эхэлсэн |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдийг зочид буудалд хүчээр авчран бусдад худалдан, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ 16:02 Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж,
|
Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж, »»
|
|
Г.Занданшатар: “Монгол шуудан” компани нэг захиаг 100 төгрөгөөр хэвлэж өгсөн. Улсын төсвөөс нэг ч төсөв гаргаагүй 13:18 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд
|
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд »»
|
|
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүлжээ 13:07 Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн
|
Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн »»
|
|
Бусдыг АЛНА хэмээн сүрдүүлсэн М.Нямдоржид яллах дүгнэлт үйлджээ 12:58 "Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн
|
"Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн »»
|
|
"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
|
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship »»
|
|
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
|
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж, »»
|
|
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
|
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. »»
|
|
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
|
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
|
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
|
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. »»
|
|
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
|
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
|
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) »»
|
|
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
|
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
|
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн »»
|
|
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, »»
|
|
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
|
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг »»
|
|
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
|
|
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
|
|
Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео 17:09
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 260 мянган үзэгч үзжээ 16:53 Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах,
|
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Хиймэл оюунд суурилсан багшийн виртуал туслахыг монгол хэл, математикийн хичээлүүд дээр хөгжүүлсэн 16:03 Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна.
|
Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна. »»
|
|
Брюс Уиллисын эхнэрийн ярьсан зүйлс олныг эмзэглүүлэв 16:00 Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ.
|
Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ. »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 14:15 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Ордуудын есдүгээр сарын зурхай 14:03 Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна.
|
Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна. »»
|
|
iPhone 17 танилцуулах тов нь тодорчээ 13:06 “Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ.
|
“Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ. »»
|
|
УДШ Хангарьд ордон руу нүүжээ 13:03 Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй
|
Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй »»
|
|
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 12:32 Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
|
Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. »»
|
|
Ариана Гранде аялан тоглолт хийнэ 12:32 Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ.
|
Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ. »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
Байт харвааны ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө 12:28 БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно.
|
БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно. »»
|
|
Дарханы “GS-25"-ын ажилтны биед халджээ 12:07 Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн
|
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн »»
|
|
Хотын төвийн барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 21:08 Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай
|
Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай »»
|
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ 20:00 Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. »»
|
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ 19:57 Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага »»
|
|
Бусдыг хөнөөж, цогцсыг нь оршуулгын газар нуусан байжээ 15:01 Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан
|
Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан »»
|
|
Тавантолгой цахилгаан станц баригдвал Оюу толгой 2028 оноос дотоодоос эрчим хүч худалдан авна 14:44 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ »»
|
|
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо 14:39 -Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
|
-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
»»
|
|
Б.Хулан жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14:19 Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.
|
Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна. »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Намын даргын сонгуульд Ерөнхийлөгч идэвхийлэн оролцож байгаа нь хууль зөрчиж байгаа юу 13:57 Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын
|
Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын »»
|
|
Сансрыг гэтэлцгээе 11:26 Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
|
Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. »»
|
|
ФОТО: Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоос 10:36 Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн
|
Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
|
Ши Жиньпин: Хятадын агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй 16:00 9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
|
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
Украины тал Оростой уулзалт хийхийн тулд хүчин чармайлтаа эрчимжүүлнэ 11:00 КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
|
КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний »»
|
|
Эмнэлгийн барилгад цохилт өгснийг НҮБ буруушаалаа 13:40 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|