 |
|
 |
|
Манай дэлхийд дахиад зургаан тэрбум жилийн нас бий |
|
|
 |
|
 |
Манай дэлхийд дахиад зургаан тэрбум жилийн нас бий
2012-10-042012 оны арванхоёрдугаар сарын 21-нд ямар үйл явдал болох вэ? Энэ асуулт хүн бүрийн толгойны өвчин болоод байна.  Майяачуудын он тоолол дуусч байгаатай холбоотойгоор 2012 онд дэлхий сөнөнө. Од гарагс давхацсанаар дэлхийн бөмбөрцгийг түнэр харанхуй бүрхэнэ. Гурав хоногийн турш шөнө үргэлжилж, 70-80 хэм хүртэл хүйтэрсний улмаас хүн төрөлхтний уушги хөлдөнө. Наран дээр дэлбэрэлт болно. Солирын урсгал дэлхий рүү нүүнэ гэх мэт яриа өдрөөс өдөрт хүрээгээ тэлж, хүн төрөлхтний сэтгэлд аюулын харанга дэлдэж байна. Энэ талаар Монгол Улсын Шинжлэх ухааны академийн одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэд мэдээлэл хийж, удаа дараа үгүйсгэсэн. Гэвч хүмүүс дээрх цуу яриануудад итгэсэн хэвээр л. Энэ бүхэнд шинжлэх ухааны үндэстэй, нотолгоо баримттай хариулт өгөхийн тулд мэргэжлийн хүмүүстэй уулзаж, зарим зүйлийг тодруулсан юм. Цаг тооллын бичиг байгалийн үзэгдлийг бий болгодоггүй юм
Одон орон, геофизикийн судалгааны төвийн захирал Ү.Сүхбаатараас 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд юу болох талаар цөөн асуултад хариулт авлаа. -Ихэнх хүн “Ирэх арванхоёрдугаар сарын 21-нд ямар нэгэн зүйл болно” гэдэгт итгэчихжээ. Энэ өдөр яг юу болох юм бол? -Юу ч болохгүй. Майяагийн цаг тооны бичиг дуусч байгаатай холбоотойгоор ийм цуу яриа гараад байгаа. Нэг үндэстний цаг тооны бичиг дууссанаар дэлхий ертөнц сүйрч, байгалийн гамшиг болно гэж байхгүй. Цаг тооллыг хүн бодож олж, байгалийн болон түүхэн үзэгдлүүдийг бүртгэж авахад хэрэглэдэг. Цаг тооллын бичиг байгалийн үзэгдлийг бий болгодоггүй. Энэ бол шинжлэх ухааны ямар ч баталгаа, нотолгоогүй яриа. Бага гарагтай мөргөлдсөний улмаас дэлхий сөнөнө гэж бас ярьж байна. Бүх орны судлаачид дэлхийг сөнөөчих хэмжээний аливаа хөдөлгөөнт зүйлийг ажиглаж байна. Одоогийн байдлаар дэлхийг ирээд мөргөчих хөдөлгөөнт бие ажиглагдаагүй байна. -Гарагууд хоорондоо ойртож, нэг шугаманд жагсана гэдгийг Шинжлэх ухааны академийнхан аль хэдийнэ хүлээн зөвшөөрсөн шүү дээ? -Гарагуудын жагсаал бол өмнө нь болж л байсан зүйл. Тэглээ гээд дэлхий сүйрээгүй. Нар дэлхийгээс 150 сая км-ийн зайд оршдог. Нар ямар радустай билээ. Түүнээс цацарч байгаа гэрэл 150 сая км явахад ямар зайд тархах вэ. Нарыг халхлах хэмжээний том зүйл хаана ч байхгүй. Хэчнээн гараг яаж ч эгнэж жагсаад тийм зүйл болохгүй. Ухаандаа голын усанд чулуу эгнүүлээд тавихад голын ус урсдагаараа л урсдагтай адил. Тэгээд ч дэлхий наран талаасаа гурав дахь гараг. Өмнүүр нь юу ч орсон нарны гэрлийг хааж чадахгүй. Наадах чинь боловсролгүй хүний солиорол эсвэл ашиг олох гэсэн зальтай хүний яриа. -Наран дээр болж буй хүчтэй тэсрэлтүүдийн улмаас дэлхий сөнөнө гэдэг ч бас худал цуу яриа юу? -Цуу яриа дэгдээгсэд шинжлэх ухааны үндэстэй нотолгоотой яриад эхлэхээр өөр зүйл хайж эхэлдэг. Дэлхий агаар, цэнэгт, соронзон мандал гэсэн бүрхүүлүүдтэй. Эдгээр нь нар ба орчлон ертөнцөөс ирэх аюулт туяа болох гамма болон рентген цацраг, их энергитэй бөөмс шууд дэлхийд нэвтрэхээс хамгаалж байдаг. Иймээс наран дээр болдог идэвхт үзэгдлүүдийн нөлөө дэлхийг устгах ямар ч боломжгүй. Сүүлдээ бүр дэлхийн соронзон туйл өөрчлөгдөж, сөнөөх тухай ч ярих боллоо. Гэрэл унтарч, асч байгаа юм шиг ийм өөрчлөлт гэв гэнэт болдоггүй. Учир нь ийм үзэгдэл 1-10 мянган жил үргэлжилж, 200-400 мянган жилд нэг тохиолддог юм. Худлаа хэлж, хүн мунхруулдаг хүмүүст соронзон туйл өөрчлөгддөг гэсэн мэдээлэл чухал болохоос хэрхэн, яаж өөрчлөгддөг, ямар хугацаанд болдог нь чухал биш. Дэлхий нийтээрээ, ялангуяа манай судлаачид энэ чиглэлээр ажиллаж, ойрын үед ийм үзэгдэл болохгүйг тогтоосон. Соронзон орны энэ үзэгдэл байгалийн аливаа нэг гамшиг дагуулсан тухай мэдээлэл огт байдаггүй юм. Наран дээрх тэсрэлтүүд бидний амьдралд нөлөөлөхгүй
Энэ талаар Одон орон, геофизик судлалын төвийн Нарны физикийн секторын эрхлэгч, доктор Д.Батмөнхөөс тодрууллаа.
-Олон гараг давхацсанаас манай гарагийг түнэр харанхуй нөмөрч, соёлт хүн төрөлхтөн ямар ч гэрэл цахилгаангүй болно гэх юм? -Одон орны талаар хамгийн энгийн ойлголтгүй хүмүүс л ийм яриа гаргаж байгаа. Хэчнээн ч том гараг манай гарагийн урдуур орлоо гээд нарнаас ирж байгаа гэрлийг хааж чадахгүй. Өнгөрсөн зургаадугаар сард Сугар гараг нарны өмнүүр өнгөрсөн. Түүнийг нарийн багажаар харахад сагсан бөмбөгний бөөрөн дээр ганц ширхэг шар будаа наалдсан мэт харагдаж байсан. Нар хамгийн удаандаа хоёр минут орчим л хиртдэг шүү дээ. Дотор талд байгаа Буд, Сугар хоёр нарны дэргэд өчүүхэн болохоор бүтэн хаахгүй. Сартай гурвуулаа давхацсан ч энэ байдал хоёр минут хэртэй л үргэлжилнэ.
-Наран дээр явагдаж байгаа тэсрэлтүүдээс шалтгаалсан соронзон шуурганы нөлөөгөөр дэлхийн хэвийн байдал алдагдана гэсэн мэдээлэл ч бас байна?
-Наран дээр 11 жилийн давтамжтай өчүүхэн тэсрэлтүүд явагддаг. Өнөө үед тэр тэсрэлтүүдийг өндөр чадалтай тоног төхөөрөмжийн тусламжтайгаар бичиж авдаг болсон. Нар сүүлийн үед идэвхтэй байгаа боловч маш цөөн тооны хүчтэй тэсрэлт болж байгаа. 1980-аад онд хүчтэй тэсрэлт олон явагддаг байсан. Гэвч нар манай гарагаас асар хол зайд оршдог учир энэ нь бидний амьдралд нөлөөлөхгүй. Дэлхийн гадуур соронзон болон агаар мандал бий. Нарны энерги манайх руу шууд ирнэ гэж байхгүй. -Нар манай гарагийг цаашид хэдэн жил гэрэлтүүлэх бол? -Нар 4.5 тэрбум жил маш тогтвортой байгаа. Нарыг тэтгэж байгаа гол цөм нь дотроо байдаг. Нарны аймаг 6-7 тэрбум жил энэ хэвээрээ оршин тогтноно. Хүчтэй тэсрэлтүүд нь аль хэдийнэ яваад тарчихсан. Өөр, өөрийн хурд, замаар хөдөлгөөн нь жигдэрсэн. Иймээс хүндийн төвөөсөө шалтгаалаад хоорондоо мөргөлдөх магадлал тун бага. Дэлхийг сөнөөх хэмжээний том газар хөдлөлт болохгүй
Маш хүчтэй газар хөдлөлтийн улмаас дэлхий сөнөнө хэмээн үзэх хүн цөөнгүй байна. Хүчтэй газар хөдлөлт манай гарагийг сөнөөх шалтгаан болж чадах болов уу. Энэ асуултанд хариулт авахаар Одон орон, геофизикийн судалгааны төвийн Газар хөдлөл судлалын секторын эрхлэгч М.Өлзийбаттай уулзлаа. -2012 оны арванхоёрдугаар сард маш хүчтэй газар хөдлөлт болсны улмаас дэлхий сөнөнө гэсэн яриа гараад байна. Үүнд тодорхой тайлбар өгөөч? -Хүн өөрийгөө байгалийн гамшгаас заавал хамгаалсан байх ёстой. Наад зах нь газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлж, барилга байшингаа тооцож барих хэрэгтэй. Дэлхий дээр газар хөдлөлт идэвхтэй болдог газруудад ажиглалтын станцууд суурилуулсан. Ойрын хэдэн жил болсон газар хөдлөлтүүдээс хамгийн хүчтэй нь Чили, Японд болсон. Эрдэмтэд “Үүнээс илүү хүчтэй газар хөдлөлт болох боломжгүй. Дэлхийг сөнөөх хэмжээний том газар хөдлөлт болохгүй” гэдгийг баталж байгаа. Манай орны хувьд өнгөрсөн зуунд газар хөдлөлтийн өндөр идэвхжилтэй жил тохиосон гэж болно. Тухайлбал, 1905 оны Цэцэрлэг, Булнай, 1957 оны Говь-Алтайн газар хөдөлт гээд Тайти, Сычуан зэрэг гамшиг дагуулсан газар хөдлөлтүүдээс илүү хүчтэй болж байсан. Ингээд бодохоор газар хөдлөлт идэвхжээд байна гэж ойлгож болохгүй. Дэлхий дээр жилд сүйрэл үзүүлэх хэмжээний нэг, аюул учруулах хэмжээний 8-10 хөдлөлт (7-8 магнитуд) болдог. Хаана болж байгаагаас их зүйл хамаарна. Хүчтэй газар хөдлөлт болсон газар 250-300 жилийн дараа дахин болдог. Энэ хугацаанд газар доор энергиэ хураадаг. Тиймээс нэг зэрэг олон газар хөдлөлт болохгүй. Наран дээрх дараагийн хүчтэй тэсрэлт 2013 онд болно Монголын эрдэмтэд ийнхүү ирэх арванхоёрдугаар сард дэлхий нийтийг нөмөрсөн их аюул болохгүй гэдгийг баталж байна. Тэгвэл бусад орны эрдэмтэн, судлаачид энэ талаар ямар байр суурь баримталж байгаа бол. Оросын “Аргументы и Факты” сонины сурвалжлагч Захарию Ситчину НАСА-гийн астробиологийн институтийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Дэвид Моррисонтой энэ талаар ярилцжээ. -Яагаад 2012 оны арванхоёрдугаар сард дэлхий мөхөх ёстой гэж? -Агуу зөнч Зекари Ситчин эртний шумерууд ертөнцийн төгсгөлийг урьдчилан таамагласан хэмээн зарласан. Тэрээр 1976 онд хэвлүүлсэн “12 дахь гараг” гэсэн бүтээлдээ эртний шумерын гар бичмэл дотроос орчин үеийн шинжлэх ухаанаар танин мэдэгдээгүй Нибиру гарагийн тухай гар бичмэл олсон гэж бичсэн юм. Энэ гараг нарыг тойрон эргэдэг бөгөөд бүтэн тойрохын тулд манай 3600 жил шаардлагатай учраас өнөөг хүртэл түүнийг хэн ч олж хараагүй гэжээ. Саяхнаас энэхүү таамгийг өөр домгоор нотлохыг оролдох болсон. Эртний Майяагийн хуанлиар 2012 оны арванхоёрдугаар сар нь манай ертөнцийн оршин тогтнох сүүлийн сар бөгөөд түүнээс цааш ертөнц мөхнө гэжээ. Индейчүүд үүнийг арванхоёрдугаар сарын 20-23-ны хооронд гэж урьдчилан тооцоолсон байна. -Майяачуудын одон орон судлалын таамаглалууд ихэвчлэн үнэн байдаг. Тэдний энэ таамаглалд ямар нэгэн ноцтой үндэслэл байж л таараа? -Дэлхийн мөхлийн тухай “таамаг дэвшүүлэгчид”-ийн иш үндэс болгож байгаа Майяагийн цаг тооны бичиг нь ирээдүйг таамаглахад биш, өнгөрсөн цаг үеийг тооцох үндсэн дээр зохиогдсон гэдгийг хэлэх хэрэгтэй. Майяагийн цаг тооны бичиг 2012 он хүртэл зохиогдсоноос л шалтгаалж ертөнцийн мөхлийн тухай ярих болсон. Миний өмнө байгаа ширээн дээрх цаг тооны бичиг арванхоёрдугаар сарын 31-нээр төгссөн байна. Энэ нь ертөнцийн эцсийн өдөр гэсэн үг биш биз дээ. -2012 онд нарны ихэнх гараг нэг шугамд жагсана. Дэлхий тэнгэрийн заадсын дунд орно. Энэ нь бидэнд ямар үр дагавар авч ирэх бол? -2012 онд гарагуудын ямар нэгэн “жагсаал” болохгүй. Би “Дэлхий тэнгэрийн заадас дунд орно” гэдгийг ойлгохгүй байна. Тэнгэрийн заадас галактик нь пүршин бүтэцтэй. Манай нарны аймаг түүний хамгийн захад, түүний “дунд”-аас 30 мянган гэрлийн жилийн тэртээд оршдог. Түүнээс гадна галактикийн төвийг тойрон эргэхдээ алслагдсан тэр зайд л оршдог. -Дэлхий удахгүй Тэнгэрийн заадсын “Хар нүх” рүү сорогдон орно гэнэ. Бидэнд юу тохиолдох бол? -Тэнгэрийн заадас доторх тоосон үүлийн том цагиргийг хүмүүс “Хар нүх” гэж нэрлэдэг. Уг чанартаа энэ нь галактикийн төвийг биднээс халхалж, бидний авах мэдээллийг хязгаарладаг. Дэлхийн мөхлийн тухай үзэл сурталчдад “Хар нүх” гэсэн энэ нэр томъёо ихэд таалагдаж, гэнэн олныг айлгаж байна л гэж би бодож байна. -2012 онд наран дээр урьд өмнө байгаагүй шуурга болж, үүний улмаас дэлхийн соронзон туйл өөрчлөгдөнө гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсээр байна? -Үнэн хэрэгтээ нарны соронзон идэвхжил ойролцоогоор 11 жил тутамд хамгийн их явагдана. Энэ үед бид наран дээрх томоохон дэлбэрэлт, нарны титмийг ажиглаж болно. Гэвч энэ нь дэлхийн амьдралд нэг их нөлөөлөхгүй. Харин эдгээр үзэгдэл задгай сансарт болон саран дээр ажиллаж байгаа сансрын нисэгчдэд аюултай. Гэвч НАСА-гийн мэргэжилтнүүд эдгээр хүндрэлийг эртнээс даван туулах чадвартай болсон. Цаг хугацааны хувьд авч үзэхэд нарны сүүлчийн хүчтэй идэвхжилт 2001 онд болсон бол дараагийнх нь 11 жилийн дараа болно гэсэн. Гэвч нарны идэвхжилтийн өмнөх бууралт бага зэрэг өөрчлөлттэй явагдсан учраас идэвжилт нэг жилээр хоцорч, 2013 онд явагдах болов уу. Тэгэхээр соронзон орны хувьд авч үзэхэд энэ нь биднийг бүрхүүл мэт, түүний дотор нарны нөлөөнөөс хамгаалдаг. Дэлхийн соронзон туйлыг өөрчлөх ямар нэгэн шалтгаан одоогоор мэдэгдээгүй байна. Энэ үзэгдэл 400 мянган жилд нэг удаа явагддаг. -Дэлхийг сансрын биет мөргөх тухай таамаг сонслоо. Энэ үнэн үү? -Сансрын биет болон сүүлт однууд дэлхийд байнга унадаг боловч том объекттой мөргөлдөх нь ховор үзэгдэл. Сүүлчийн тохиолдол 65 сая жилийн өмнө тохиолдож, динозавруудыг мөхөлд хүргэсэн. Өнөөдөр НАСА сансрын объектуудыг нүд салгалгүй ажиглаж, тэдгээрийг мөргөхөөс нь өмнө, дэлхийг чиглэн ирж байгаа хөдөлгөөнийг илрүүлэхийн тулд ажиллаж байна. Бид бага ч гэсэн аюултай зүйлийг олж хараагүй гэдгийг баттай хэлж чадна. -Дэлхийг чиглэн ирж байгаа гарагуудын олон тооны гэрэл зураг, видео-бичлэг цахим ертөнцөөр тархжээ. Энэ нотолгоо болж чадахгүй гэж үү? -Эдгээр дүрс зургийг бүгдийг нь тайлбарлаж барахгүй. Гэвч тэдний ихэнх нь фото-техникийн линз дээр үүссэн толбо, нарны гэрлийн хуурамч дүрслэл байдаг. Тэдгээрийг дараах шинж тэмдгээр амархан илрүүлж болно. Нарны шууд тусгал бөгөөд видео дээр объективын хөдөлгөөн давтагдаж байгаагаар хуурмаг тусгалыг илрүүлж болно. Энэхүү хий үзэгдлийг нисдэг таваг хэлбэрээр ч харж болно. Хүмүүс өнөөг хүртэл энэхүү худал хуурмаг зүйлд итгэдэгт би их гайхдаг. Эх сурвалж : "Өглөөний сонин"
|
| Манай дэлхийд дахиад зургаан тэрбум жилийн нас бий |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй дуудлага мэдээлэл бүртгэгдлээ 15:57 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн »»
|
|
Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгээр “А” дүнтэй шалгагдлаа 15:17 Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж,
|
Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Автомашины араас чарга чирэхгүй байхыг анхааруулж байна 13:16 Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай.
|
Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай. »»
|
|
Офицер бүсгүй өвлийн олимпод оролцоно 11:58 Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга,
|
Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга, »»
|
|
Хариуцлага таныг хамгаална 11:53 Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий,
|
Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, »»
|
|
Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна 11:08 Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна
|
Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна »»
|
|
Түймрийн 32.9 хувийг сансрын дулааны цэгийн мэдээллээр, 3.6 хувийг нисдэг тэргээр илрүүлж, шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэв 10:46 Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр
|
Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 10:37 Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын
|
Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын »»
|
|
Жолооны үнэмлэх гаргана гэх нэрийдлээр иргэдийг залилсан байна 10:01 Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг
|
Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг »»
|
|
Төслийн хүрээнд 5 нэр төрлийн 150 иж бүрэн хувцас, хэрэглэлийг хүлээлгэн өглөө 09:50 Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол
|
Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол »»
|
|
Дэлхийг холбосон буухиа шуудан 14:34 Дэлхийг холбосон буухиа шуудан
|
Дэлхийг холбосон буухиа шуудан »»
|
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани 14:24 Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани »»
|
|
Монгол улсын үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 13:41 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар
|
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар »»
|
|
Нөхөрлөлийн харгуйд ирээдүй саруул 13:11 Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин,
|
Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин, »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 48 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна 13:08 Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй
|
Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй »»
|
|
ӨМӨЗО-ны хоёр боомт үндэсний хэмжээнд сонгогдлоо 13:03 Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв.
|
Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв. »»
|
|
Ухаалаг боомтын байгуулалтаараа үндэсний хэмжээнд алдартай Ганцмод боомт 12:16 12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм.
|
12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм. »»
|
|
”Ихэр орд” Хятад Монголын сэтгүүлчдийн боомтууд дахь сурвалжилга эхэллээ 11:58 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ.
|
Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:43 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:42 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
|
Цагаан сараас өмнө 2018 оны нохой жилтнүүд "гүймиг" засал хийлгэнэ 11:36 Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс
|
Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө 11:31 Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх »»
|
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна 11:20 Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Таны хариуцлагаас бусдын аюулгүй байдал шалтгаална 10:23 Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж,
|
Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж, »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Nvidia жолоочгүй авто машины технологио танилцуулжээ 12:30 ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит
|
ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит »»
|
|
Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ 11:02 Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй
|
Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй »»
|
|
“Гамшгийн үеийн удирдлагын нэгдсэн систем”-ийг үе шаттайгаар хөгжүүлж байна 10:20 Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх
|
Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх »»
|
|
Хуурын хоёр чавхдас: Цэхээ боомт,Шивээхүрэн боомтоор сурвалжилсан нь 10:17 ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа.
|
ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа. »»
|
|
Дөрвөд хошууны 321 хилийн малчин өрх жилийн турш хүнсний ногоогоо бие дааж хангалаа 10:08 Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ.
|
Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ. »»
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 09:46 Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
|
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: »»
|
|
Хууль зүй, дотоод хэргийн сайд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа 09:43 Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн
|
Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Ж.Батсайхан: Онцгой байдлын алба бол багийн ажиллагаа, хамтын хүч, эр зоригийн итгэл дээр тогтдог 09:35 Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна.
|
Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна. »»
|
|
Д.Базаррагчаа: Монголд тохиолдож болзошгүй эрсдэлээр нь газар хөдлөлт, аянга, ган, зуд… гэж гамшгийг эрэмбэлдэг 09:25 Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа.
|
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа. »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 6 сараас 1 жил хүртэлх хорих ялтай хэргийг нь шүүхэд шилжүүлжээ 17:25 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр »»
|
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалт үндэсний хэмжээнд сайн туршлага болов 17:18 ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна.
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна. »»
|
|
Энэтхэгийн Зэвсэгт хүчний эмнэлгийн төлөөлөгчид Монголд ажиллаж байна 17:05 Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд
|
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд »»
|
|
УБТЗ 70 төмөр замчинд орон сууцны мөнгөн дэмжлэг үзүүллээ 17:03 “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн
|
“Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн »»
|
|
Илон Маск энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна 16:59 Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ.
|
Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ. »»
|
|
Т.Даваадалай: СТӨ-г буулгах талаар огт яриагүй 16:52 СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч
|
СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч »»
|
|
Эмээлтийн замд гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан иргэн ачааны автомашинд мөргүүлж нас баржээ 15:18 Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх
|
Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Гол нэрийн барааны үнэ нэмэгдэж, махны үнэ огцом өсөж 18-26 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна 13:13 2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ.
|
2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Бугын эвэрт сүлбүүлж амиа алдсан байж болзошгүй хэргийг шалгаж байна 12:31 Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч
|
Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч »»
|
|
Засгийн газрын тогтоолоор 16000 хүүхэд тутамд 1 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллахыг баталсан 11:25 21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна.
|
21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна. »»
|
|
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3 сая 300 мянган төгрөг залилуулжээ 10:22 Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар
|
Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар »»
|
|
Улстөрчид гэх гэнэхэн хэдэн залуус л Украиныг ямар ч дайснаас илүүгээр сүйтгэчихлээ 10:12 Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж
|
Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж »»
|
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ 12:20 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг »»
|
|
Энэтхэгт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 11:11 1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
|
1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. »»
|
|
Венесуэлийн Гадаад хэргийн сайд Ивáн Гил мэдэгдэл хийлээ 09:59 - Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө.
|
- Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө. »»
|
|
Хятад улс Венесуэлийн эрэг рүү зургаан байлдааны хөлөг илгээжээ 09:54 Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ.
|
Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ. »»
|
|
Африкийн Гана улсын цагдаа нар өөрийгөө зөнч гэж нэрлэж, олон зуун хүний тархийг угаасан Эбо Ноа гэх этгээдийг баривчилжээ 09:46 Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн
|
Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн »»
|
|
Оросуудын 2026 оны хүсэл 16:12 Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг.
|
Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг. »»
|
|
Иран: Жагсаалын үеэр гурван хүн амиа алджээ 15:13 Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн
|
Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн »»
|
|
Ираны жагсагчид Коран судрыг шатаажээ 10:38 ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад
|
ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад »»
|
|
Ван И: Хятадын нэгдэлд саад учруулах аливаа оролдлого гарцаагүй бүтэлгүйтэх болно 13:07 2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд
|
2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|