 |
|
 |
|
Оюутнууд эрдэм мэдлэгт шамдаж байна уу, зугаа цэнгэлээр мэргэшиж байна уу? |
|
|
 |
|
 |
Оюутнууд эрдэм мэдлэгт шамдаж байна уу, зугаа цэнгэлээр мэргэшиж байна уу?
2012-09-26Энэхүү нийтлэлээрээ төрөөс үзүүлж буй санхүүгийн дэмжлэг, оюутны сурах идэвхийн хооронд харилцан хамаарал байгаа эсэхийг судалж гаргахыг зорилоо. 
Ингэхдээ төрөөс оюутнуудын сургалтын төлбөрт өгч буй 500 мянган төгрөгийн талаар 2010, 2011 онуудад, 70.200 төгрөгийн стипендын талаар 2012 оны тавдугаар сард тус бүр 250 хүний түүвэртэй судалгааг хийлээ. Оюутнуудын сурах идэвх ямар байгааг тодорхойлж гаргахын тулд үндсэн дөрвөн (багшийн үнэлгээ, шалгалт, эрдэм шинжилгээний хурал болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцож буй байдал) шалгуурыг дэвшүүлэн тавилаа. Судалгааны явцад олсон баримтуудаа оюутнуудаас авсан судалгааны дүнтэй харьцуулан оюутны сурах идэвх ямар байгааг тодорхойлж гаргахыг зорив. Төрийн сангийн зээлд хамрагдсан оюутнуудын эргэн төлөлт хангалтгүй байна 1990 оноос өмнө бүх шатны сургуулиуд улсаас санхүүждэг, их дээд сургуулиудын оюутнууд нь үнэ төлбөргүй сурахын зэрэгцээ нэмж стипенд авдаг байлаа. Засгийн газраас оюутны стипендийг 1993-94 онд хааснаар энэ байдал төгсгөл болсон. 1993 онд Сургалтын төрийн сан (СТС) байгуулагдаж, одоогийн сургалтын тусламжийн хөтөлбөрийн үндэсийг бий болгосон. Сургалтын төрийн сангаас сургалтын зээл буцалтгүй тусламж олгох үйл ажиллагаа 1993-1995 онд оюуны чадавхи сайтай боловч төлбөрийн чадваргүй оюутнуудад тусалж, дэмжих чиглэлээр эхэлсэн бол 1996-1999 онд нэн ядуу болон амьдралын түвшин доогуур айлын оюутан хүүхдэд, 2000 оноос хойш ядуу, өнчин, малчин, бага орлоготой, төрийн албан хаагчийн хүүхдэд зээл, буцалтгүй тусламж олгох, 2003 оноос сумдад төрийн албан хаагч бэлтгэх зардал гэх мэтээр хүрээгээ тэлж 1994-2004 онд сургалтын зээл, буцалтгүй тусламжид хамрагдагсад 8,0 мянгаас 40,0 гаруй мянга болтлоо өсчээ. Мөн Засгийн газрын 347/2010, 19/2012- р тогтоолууд гарч бүх оюутан сургалтын төлбөртөө 500 мянган төгрөг, үндэсний тэтгэлгийн 70.200 төгрөгийг бэлнээр авч эхлээд байгаа. Энэ мэтчилэн төрөөс оюутнуудад үзүүлэх зээл, буцалтгүй тусламж жил ирэх тусам хүрээгээ тэлсээр. Үүнийгээ боловсролын чанар, оюутны сурах идэвхийг сайжруулах, тэднийг дэмжих зорилгоор өгч байгаа гэж тайлбарладаг. Гэтэл эдгээр хөтөлбөр ямар үр дүнтэй байгаа, оюутнуудад хэрхэн яаж хүрч байгаа талаар хяналт-үнэлгээ шинжилгээний ажил хийгдээгүй өдий хүрсэн нь мэргэжлийн ур чадвартай, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадавхитай үндэсний боловсон хүчин бэлтгэхэд муугаар нөлөөлж байна. 1993 оноос оюутнуудад төрөөс үзүүлэх тусламж, дэмжлэгийг Засгийн газрын тогтоолоор хэрэгжүүлж эхэлснээс хойш нийтдээ сургалтын зээл, буцалтгүй тусламжийн талаар Засгийн газраас 1993-2012 он хүртэл нэг удаа хууль, 13 удаа тогтоол, хоёр удаа тушаал гаргаж, зээл тусламжид хамрагдах оюутнуудын хамрах хүрээг тэлж, зөвхөн 2004- 2011 оны хооронд давхардсан тоогоор 591015 оюутанд ойролцоогоор 243.195.400.000 төгрөгийг зарцуулжээ. Энэхүү санхүүгийн дэмжлэг нь Төрийн албан хаагчдын хүүхдийг тэтгэлэгт хамруулснаар зорилтот бүлгээсээ зарим талаараа хазайсан, Сургалтын төрийн сангийн зээлд хамрагдсан оюутнуудын зээлийн эргэн төлөлт хангалтгүй, дээрээс нь 2003-2004 оны хичээлийн жилээс өмнө Сургалтын төрийн сангийн зээлээр суралцаж дипломын болон бакалаврын боловсрол эзэмшсэн 21 мянган төгсөгчийн 8,2 тэрбум төгрөгийн зээл түүний хүүгийн төлбөрийг Засгийн газрын 2004 оны 22-р тогтоолоор чөлөөлжээ. Энэ нь сургалтын зээлийн агуулга, ач холбогдлыг бууруулж, төлөлтөд муугаар нөлөөлж байна. 2009 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдорж мөрийн хөтөлбөрт өө оюутнуудад стипенд өгөх асуудлыг хөндөн тавьж, улмаар 2011 онд өөрөө санаачлан “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай” хуулийг батлуулсан. Энэ хуулийн дагуу 2012 оны нэгдүгээр сарын нэгнээс оюутан бүрт сар бүр үндэсний тэтгэлэг болох 70,200 төгрөгийг өгч эхлээд байна. Одоогийн байдлаар зургаан сарын үндэсний тэтгэлэг болох 70 орчим тэрбум төгрөгийг оюутнуудад өгөөд байна. Мөн Хүний хөгжил сангийн тухай хуулийн дагуу оюутнууд 500,000 төгрөгийг хоёр жил дараалан аваад байна. 2010-2011 хичээлийн жилд Хүний хөгжил сангаас нийтдээ 133675 оюутан 66 гаруй тэрбум төгрөгийг сургалтын төлбөртөө авсан байна. Оюутнуудын ихэнх нь 2.4-оос доош голч дүнтэй сурч байна Оюутнуудын хийх ёстой үндсэн ажил нь сурч боловсрох гэж хуулинд тодорхой зааж өгсөн байдаг. Тухайлбал, сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмших, багшаас тавьсан шаардлага, өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх, бие дааж суралцах арга барилыг эзэмших зарим хичээлийг бие даан судалж, дүгнүүлэх, эрдэм шинжилгээний ажил, бага хуралд оролцох зэрэг үүрэг хүлээдэг. Тэгвэл өнөөгийн оюутнууд эдгээр үүргээ хэр биелүүлж байна вэ?, төрөөс тэтгэлэг нэрээр мөнгө аваад зүгээр суугаад байна уу?, үгүй юу гэдгийг тодруулахын тулд төрийн өмчийн долоон сургууль (МУИС, ШУТИС, МУБИС, ЭМШУИС, ХААИС, СУИС, Ховд ИС), төрийн бус өмчийн гурван сургуулийн (ИЗИС, Отгонтэнгэр ИС, Орхон ИС) бакалавр, магистр, докторантад сурч буй нийт 84,381 мянган оюутнуудын голч дүн дээр анализ хийж үзлээ. Ингэхдээ бакалавр, магистр, доктор гэсэн гурван түвшинд хуваан өмчийн хэлбэрээр нь ялгаж авч үзэв. Өнөөдөр Монголд бакалаврын ангид суралцаж буй оюутнуудын дийлэнх нь дундаас доош буюу 2.4-оос доош голч дүнтэй сурч байна. Энэ тоо төрийн өмчийн их сургууль дээр бүр илүү ажиглагдаж байна. Ялангуяа МУИС, ШУТИС оюутнуудын голч дүн бусад сургуулиудаас массаараа доогуур байна. Төрийн өмчийн сургуульд сурч буй оюутны голч дүн төрийн бус өмчийн сургуульд сурдаг оюутнуудаас харьцангуй тааруу үнэлгээтэй байгаа юм. Харин зэрэг ахих бүрд оюутны тоо багасч тэр хэрээр сурлагын голч дүн нь нэмэгдэж байна. Зарим сургуульд тэр дундаа төрийн бус өмчийн сургуульд сурч буй оюутнуудын дунд муу сурдаг оюутан бараг байхгүй байгаа юм. Ингэж сургуулиуд оюутнуудын дунд өрсөлдөөн бий болгохгүй, сайн сурдаг байна уу, муу сурдаг байна уу чанарын ялгаагүй сургалтын төлбөрөө төлж байвал сурдаг муу жишиг бий болгоод байгаа нь боловсролын чанарт сөргөөр нөлөөлж байна. Олон чанаргүй оюутан бий болж, тэр хэрээр ө өрсөлдөөн байхгүй байгаа нь мэдлэг, ур чадвар олж авна гэхээс илүүтэй пиво, архи ууж, шоудаж сурч байна гээд хэлчихвэл хилсдэхгүй болов уу? Ер нь өнөөгийн оюутнуудыг массаар нь дөрвөн жилийн хугацаанд эрдэм мэдлэг их сурч байна уу, эсвэл зугаа цэнгэлээр мэргэшиж байна уу гэдгээр судалгаа хийвэл сонин тоо гарна даа. Оюутны сурах идэвхэд төрөөс үзүүлж байгаа санхүүгийн дэмжлэгийн нөлөө (500000, 70200 төгрөгний жишээн дээр) Хүний хөгжил сангаас өгч буй 500000 төгрөг, сар бүр өгч буй үндэсний тэтгэлэгийг өгч байгааг зөв гэж оюутнууд өөрсдөө дэмжиж байна. Зөв гэж үзсэн хамгийн гол шалтгаан нь ар гэрийн амьдралд дэмжлэг болж байгаа гэж хариулжээ. Харин 70200 төгрөгний судалгааны үр дүнгээр нэмэлт сургалт дамжаанд суух, хэрэгцээт зүйлээ авах, ном сурах бичиг авах, мөнгө төгрөгөөр гачигдахгүй байх гэсэн өөр нэмэлт шалтгаануудыг хамт дурьдсан. Үүний эсрэг байр суурьтай оюутнууд нэлээдгүй байна. Тухайлбал, эдгээр санхүүгийн дэмжлэгийг авснаар оюутан сурах гэхээсээ илүүтэй зугаа цэнгэл хөөцөлдөх нь их болж байгаа гэж үзжээ. Графикаас харахад нийт гарч буй гэмт хэргийн дунд эзлэх хувь 2008 оныхтой мөн үеийг харьцуулахад 73 буюу нэг хувиар өссөн байна. 2010, 2012 онуудад оюутны гэмт хэрэгт холбогдох тоо огцом нэмэгджээ. Судалгаанд оролцогчдоос үндэсний тэтгэлэгийн гурван сарын мөнгөө яг юунд зарцуулж байгааг тодруулахад 40 гаруй хувь нь сургуультай холбоотой зүйлд зарцуулж байгаа нь анхны зориулалтаас бага байна. Мөн энэ хөтөлбөрийн дагуу оюутнууд мөнгөө бааранд үрдэг гэж бага хариулсан ч гэсэн үүнд нөлөө байж магадгүй гэж үзэж байна. Үүнийг цаашид тусад нь судлах шаардлагатай. Тэтгэлгийн мөнгийг тэд юунд зарцуулж байна вэ? Учир нь нийслэлийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын албан мэдэгдлээр өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад оюутны гэмт хэрэгт холбогдох нь ихэссэн байна. Тухайлбал, Нийслэлийн нутаг дэвсгэрт 2012 оны 1 дүгээр улиралд 3241 гэмт хэрэг бүртгэгдсэнийг урьд оны мөн үетэй харьцуулахад 374 нэгжээр буюу 13,0 хувиар өсч, согтуугаар үйлдэгдсэн 418 гэмт хэрэгт 429 хүн холбогдсоны 35 буюу 8 хувь нь оюутан, 230 буюу 53.6 нь 16-29 насны залуучууд байна. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж 16609 хүн эрүүлжүүлэгдсэнээс 236 буюу 1,4 хувь их, дээд сургуулийн оюутнууд байгаа нь анхаарал татаж байна. A.Бүлэг. 500000, 70200 -ийг маш их эерэгээр хүлээн авч байгаа хэсэг: Төрөөс үзүүлж буй санхүүгийн дэмжлэгийг авснаар өмнөхөөсөө илүү их шамдан сурч, мэдлэг, ур чадвар сайжрахад маш эерэгээр нөлөө үзүүлэх болно гэж хариулсан хэсэг энэ бүлэгт багтана. 70200 төгрөг 500000 төгрөгөөс илүү эерэг нөлөөтэй гэж үзжээ. B.Бүлэг. 500000, 70200-ийг их эерэгээр хүлээн авч буй хэсэг: Энэ мөнгийг авснаар өмнөхөөсөө илүү чармайж сурахгүй ч мэдлэг, ур чадвар сайжирна гэж бодож байгаа мөн мэдлэг, ур чадвар сайжрахгүй гэж бодож байгаа ч улам хичээж сурах болно гэсэн хүлээлттэй байгаа хэсэг энд багтана. Судалгаанд оролцогчдын 17.5-29.2 хувийг эзэлжээ. C.Бүлэг. Дундаж байр суурьтай хэсэг: Уг мөнгийг авснаар өмнөхөөсөө чармайлт, хичээл зүтгэл гаргаж сурахгүй, мөн мэдлэг, ур чадвар, сурлагад нөлөөлөхгүй гэж үзсэн хэсэг нь өмнөх судалгаатай харьцуулахад бага зэрэг өсч 27.12 хувь болсон байна. Үндэсний тэтгэлэгийн нөлөө энд бага байна. D.Бүлэг. 500000, 70200 төгрөгийг сөргөөр хүлээн авч буй хэсэг: Төрөөс өгч буй эдгээр санхүүгийн дэмжлэгийг авснаар өмнөхөөсөө чармайлт, хичээл зүтгэл гаргаж сургах нь дордож, сурах үйл явцад ямар нэгэн эерэг нөлөөлөл бага байгаа гэж хариулсан нь ойролцоо хувьтай буюу 14.5-17.5 хувийг эзэлжээ. E.Бүлэг. 500000, 70200 -ийг маш сөргөөр хүлээн авч буй хэсэг: Энэ мөнгийг авснаар оюутнуудын хичээлдээ хандах хандлага нь улам дордож, сурлагын чанарт сөргөөр нөлөөлж байгаа гэж судалгаанд оролцогчдын харьцангуй цөөхөн хувь нь хариулсан ч гэсэн өмнөх онтой харьцуулахад маш их нэмэгдсэн нь анхаарал татаж байна. F.Бүлэг. Зөрчилтэй байр суурьтай хэсэг: Байр суурь зөрчилтэй бүлэг энд багтана. Энэ нь харьцангуй бага хувийг эзэлж байна. Дээрхээс дүгнэхэд судалгаанд оролцогчдын талаас илүү нь сурах идэвхэд эерэг үр дүн гарна гэсэн хүлээлт хадгалагдаж байгаа хэдий ч 2011 оныг өмнөх онтой харьцуулан үзэхэд уг хөтөлбөрийг эерэгээр хүлээж авч байгаа А хэсэг бараг 30 хувиар багасч, сөргөөр хүлээн авч байгаа хэсэг нэмэгдсэн байна. Ийнхүү төрөөс өгч буй санхүүгийн дэмжлэг оюутнуудын хариулж байгаа шиг сурлагын амжилтанд үнэхээр нөлөөлсөн эсэхийг шалгахын тулд оюутнуудын голч дүн дээр шинжилгээ хийж үзсэн. Дээрх графикаас харахад оюутнуудын сурах идэвхэд төдийлөн өөрчлөлт гараагүй байна. Харин ч 2010 оны голч дүнг 2011 оны голч дүнтэй харьцуулбал 0.5 пунктээр буурчээ. Ажиглалт, ярилцлагын аргаар авсан мэдээллээс харахад төрөөс өгч буй санхүүгийн дэмжлэг нь оюутны сурах идэвхэд бараг нөлөөлөхгүй байгааг хэлж байсан. Харин төрөөс өгч буй 500000, 70200 төгрөгийн хамгийн их нөлөө үзүүлж байгаа зүйл нь оюутны сурах үйл явцад биш харин тэдний гэр бүлийн санхүүд илүүтэй дэмжлэг болж байгааг судалгаанд оролцогчид онцолсон. Ялангуяа дунджаас доош орлоготой, орон нутгийн оюутнуудын ар гэрт их дэмжлэг болжээ. Оюутнуудад олгож буй санхүүгийн дэмжлэгийг өөр бодлогоор зохицуулъя Энэ бүхнээс үзэхэд сүүлийн үед хэт хавтгайруулан, бүх оюутнуудад эргэн төлөгдөхгүй, тодорхой шалгуургүй тусламжийн хөтөлбөр явуулж байгаа нь дэмжлэг гэхээсээ илүүтэй, үр ашиг багатай, төрд зардал үүрүүлсэн халамжийн шинжтэй хөтөлбөр болж байна. Оюутнууд төрөөс үзүүлж буй санхүүгийн дэмжлэгийг (500000, 70200 төгрөг) авснаар сурах идэвх сайжирна, сайжирч байгаа гэж хариулж байгаа ч бодит байдалд нөлөөлөхгүй байна. Харин ч сурах гэхээс илүү зүгээр үнэгүй дээд боловсрол эзэмшиж, дипломтой болох сонирхолтой хүмүүс олон болж байна. Тиймээс төрөөс үзүүлж буй санхүүгийн дэмжлэг (500000, 70200 төгрөг) оюутны сурах идэвхэд нөлөөлөл бага байгаа учир бодлогын болон үйл ажиллагааны өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзэж байна. IRIM төвийн судлаач Л.Мөнхбат
|
| Оюутнууд эрдэм мэдлэгт шамдаж байна уу, зугаа цэнгэлээр мэргэшиж байна уу? |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (5) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Зөв ш дээ Ном сурахгүй ч сайн боовчин болох нь соёл гэж бичээд байгаа биз дээ Юү нь буруу гэж?
2012-09-26 | 16:25:00 | 124.158.68.123 | |
Зочин mongold ugaasaa oyutan, boo, arhi 3-aas ih yum alga, neg hyatad spirt nairuulad chingis ogodei, tsagaadai, bagabandi, gesen oor oor shilend higed l zarad bdag, teriig ni oyutanuud awj uugad l , ugaasaa muis, tsagdaagiin akdem, suis, mubis bolon busad buh ulsin bolon huwiin surguuliudiin oyutnuudiin 90 huwi ni muu surdag shde. bugd ih surguulid surah shaardlagatai yum uu. mongol ulsad 4 surguuli bhad l hangalttai ter ni gehde toriin medeld., bugd darga boloh ged bhin, ene barilga baishing chin hen barihin, hen shal ugaahiin, hen huwtsasaa oyohiin
2012-09-26 | 15:42:26 | 124.158.68.248 | |
Зочин Ха ха ха Монголчууд бөгс боов архи гуравт ч нугасгүй болж гэж ойлгов зөв үү
2012-09-26 | 13:52:44 | 182.160.34.137 | |
Зочин энэ tor dampuurlaa shitee
2012-09-26 | 12:41:57 | 202.25.83.2 | |
Зочин Їїнийг бичиж буй хїн єєрєє ЭХ эцэг байж тараа гэр бїлийн хїмїїжил чухал Тэрнээс Тєр гэж ганц зїйлийг чичлээд яахав Хамаатан садан тань багш хийж л байгаа байх бас
2012-09-26 | 11:14:36 | 202.72.245.122 | |
|
|
|
|
|

Тог тасрах үеэр “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв 14:43 "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
|
"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр »»
|
|
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа 14:07 Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
|
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмыг хэлэлцэж байна 10:32 Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм. »»
|
|
Хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо 09:54 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр
|
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр »»
|
|
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн төв байгуулагдлаа 09:52 Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ,
|
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ, »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудын хуваарь 09:32 2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ.
|
2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ. »»
|
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ 15:10 Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н”
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н” »»
|
|
З.Төмөртөмөө: Иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 3 цаг хүлээж байна 15:06 НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн
|
НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн »»
|
|
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчдыг хамруулсан цахим уулзалтыг зохион байгууллаа 14:59 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Ц.Цогтбаатар бэртлээс эргэн ирж, аваргаа дахин баталлаа 11:39 “2028 оны олимп ойрхон байна даа”
|
“2028 оны олимп ойрхон байна даа” »»
|
|
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа” 11:01 “…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг
|
“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг »»
|
|
Монгол дахь гадаад ажилчдын тоо гурван жилд гурав дахин өсжээ 10:14 Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024
|
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарна 10:07 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай,
|
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай, »»
|
|
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна 10:01 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд »»
|
|
“УБТЗ” ХНН эх оронч худалдан авалтаараа салбараа тэргүүлжээ 21:43 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын »»
|
|
Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв 18:08 Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн
|
Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна 17:06 Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын
|
Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын »»
|
|
Бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө 16:12 Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт,
|
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт, »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
Дөрвөн дансны арга гээч схем 09:37 • 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ.
|
• 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ. »»
|
|
Малаа хайхаар явсан 31 настай залууг эсэн мэнд олжээ 09:36 Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх
|
Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх »»
|
|
Б.Гончигсүрэн улсын аваргад тав дахь удаагаа түрүүллээ 09:27 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон.
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон. »»
|
|
-90 кг-д А.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 09:26 Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин
|
Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин »»
|
|
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 09:23 Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний
|
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 09:18 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй »»
|
|
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 19:41 Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан
|
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
2026 оны Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Чингис хотод эхэллээ 14:08 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис »»
|
|
"One Championship" холбооны холимог тулаанч Б.Бат-Очир өнөөдөр тулалдана 14:06 Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно.
|
Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно. »»
|
|
Зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна 14:02 Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар
|
Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар »»
|
|
Дундговь аймагт болох тэмээний баяр руу Улаанбаатараас үнэгүй автобус явна 14:00 Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам,
|
Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам, »»
|
|
Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн автомашин, тоног төхөөрөмж, санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэнэ 13:58 Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд
|
Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд »»
|
|
Оскар 2026: Sinners 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоолоо 11:02 Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна.
|
Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна. »»
|
|
Гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-40 см нимгэн байна 11:01 Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна.
|
Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна. »»
|
|
Трамп Энх тайвны зөвлөлийн үйл ажиллагааг эхлүүлж чартерт Ерөнхий сайд гарын үсэг зуржээ 10:53 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
Шинэчлэгдэн батлагдсан бодлогын барит бичгүүдийг танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өглөө 10:33 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт,
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт, »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
ЦЕГ: 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо 14:16 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо
|
338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо »»
|
|
Тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгджээ 14:03 Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим
|
Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршлууд 13:56 Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний
|
Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний »»
|
|
Ж.Чинбүрэн: Эмийн үнэ, чанарын асуудлыг шийдэхэд иргэдийн хяналт маш чухал учраас https://em.hdc.gov.mn/ цахим хуудсыг ашиглаж хэвшээрэй 13:52 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа. »»
|
|
Хятадад 6G сүлжээний туршилтын II үе шат эхэлжээ 13:44 БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй
|
БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй »»
|
|
Хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна 11:04 ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн,
|
ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, »»
|
|
23-57 насны хоёр иргэн сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олжээ 10:47 Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна.
|
Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна. »»
|
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй 11:13 ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
|
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|