 |
|
 |
|
З.Алтай: Зөв улс нийлээд шинэ нам байгуулж яагаад болохгүй гэж |
|
|
 |
|
 |
З.Алтай: Зөв улс нийлээд шинэ нам байгуулж яагаад болохгүй гэж
2012-09-242008-2012 оны парламентын цорын ганц бие даагч гишүүн асан З.Алтайтай уулзан ярилцлаа. 
MN-25 дугаар суваг телевиздээ зөвлөх хийж байгаа экс гишүүн өнөөгийн парламентад байх ёстой хүн ч байна, өмнөөс нь ичмээр ч хүмүүс байна хэмээж суусан. -Өнгөрсөн сонгуулиар тахимаа өгсөн хүмүүс голдуу амарч байх шиг байна. Та телевизийнхээ ажилд орчихож. Дөрвөн жилийн стресс ядаргаагаа тайлахгүй яагаа вэ? -Би зун сайхан амарсан. Хөдөө гадаа явлаа, байгалийн сайханд таашаал их авлаа. Бас ард түмэнтэйгээ уулзаж амьдрал ахуйг нь давхар харж явлаа.Тэгээд ерөнхийдөө амрах цаг хугацаа гэж байхад дуусах хугацаа гэж байх ёстой. Одоо бол телевиздээ зөвлөх маягийн ажил хийж байна. Ер нь бол залуучуудад энэ телевизийн ажлыг өгөөд итгэл үзүүлээд, ачаа үүрүүлээд явъя гэж бодож байгаа. Би л чадна, би үүсгэн байгуулсан гээд буг чөтгөр болоод хүн амьтан загнаад, муухай сайхан хараад суумааргүй байна. Ийм байдлаас хаа хаанаа салмаар байна. Надаас өөр хүн чадахгүй, надаас өөр хүн барахгүй гэсэн сэтгэлгээг болих ёстой шүү дээ, тийм ээ. Энэ миний хувийн үзэл бодол боловч улстөрчид ч тийм байгаасай. Манай парламентын одоогийн байгаа бүтэц бүрэлдэхүүнийг харахаар нөгөө хэдэн аварга, арслан, партизанууд. Яасан ч залхдаггүй юм, яасан ч уйддаггүй юм, өөр хийх ажил байдаггүй юм уу. Ёстой нээрээ тэтгэвэртээ гартлаа новширно гэдэг шиг юм болж байна шүү дээ. -Та тэтгэвэрт гарахад арай эрт байгаа юм биш үү. Та одоо яг ер нь юу хийх вэ? -Телевизийн зөвлөх гэдэг ажил үргэлж өдөр тутмын ажилд нь ороод байлгүйгээр ерөнхий дүн ноён нурууг нь авч явах, бас нэг программын бодлого сүлжээ элдэв юманд нь хэрэг гарвал оролцох юм. Би бас хөгширчихөөгүй байна. Тэгээд ч оюун ухаан, уран бүтээлийн ажил гэдэг насны хязгаар заадаггүй шүү дээ. Сэтгэж, ургуулан бодож чадаж л байвал чи энд яваад байвал яваад л байдаг ийм л ажил. Өөрийгөө хөгжүүлэхгүй, боловсруулахгүй, мэдээ мэдээлэл авахгүй, өөрийн болгож үзэл бодолдоо төлөвшүүлэхгүй бол хэн ч биш болно. Тийм учраас уран бүтээлч хүн үхдэггүй, тэтгэвэрт гардаггүй юм аа л гэж хэлэхгээд байна. Амаа зууртал ярьсныхаа шал эсрэг яваад байх юм -Харин улстөрч хүн яах ёстой вэ. Та улстөрч биздээ? -Улстөрч арай өөр л дөө. Олон жил яваад юмыг нэг зүг рүү л чиглүүлж хардаг, өөрөөр харж чадахаа больчихвол шууд л гарч чаддаг байх хэрэгтэй. Улс төр шинэчлэгдэж, шинэ цус сэлбэж байх ёстой газар. Тэгж байж бүх юм зөв сайхан л явах ёстой. Одоо бол манай улс төр, намын тогтолцоо гацаанд ороод түгжээ болчихлоо. Үндсэндээ энэ маягаар цаашаа явахгүй дээд цэгтээ тулсан. Гэтэл үүнийг явуулах гээд энэ маягаар зүтгээд байна гэдэг бол хамгийн буруу арга. Ялангуяа орон нутгийн сонгуулийн асуудал дээр улс төрийн намуудын маргаан мэтгэлцээн их байна. Уул нь Ардчилсан намын найз нартаа би “Дуусдаггүй яриа”-гаар олон удаа ярьсан даа. Амаа зууртал ярьсан. Ерөөсөө орон нутгийн сонгуульд улс төрийн намууд оролцохоо болъё, иргэдэд эрхийг нь өгье гэхэд туйлын зөв гэж бужигнаад байсан чинь одоо 180 градус эргэсэн давхиж явах юм. Хүнд төлөвшил, үзэл бодол, түүндээ үнэнч байх гэж юм бий. Бүх юмыг улс төр, ашиг хонжоогоор харах муу шүү дээ. 800 гаруйхан хүй амтай суманд улс төрийн квотоор 20-30 хувь нь нам дагаж орно гэдэг чинь юу гэсэн үг вэ. Дэндүү гэхэд дэндүү юм хийх гэж байна. Өнөөх гозогносон оймсны гавьяа шүү дээ -Өнөөгийн парламент олон намын болон иргэний нийгмийн төлөөлөл орсон ёстой урьд хожид байгаагүй онц сайн парламент боллоо гээд л өөрсдийгөө магтаад байна шүү дээ? -Яахав ээ, нэг талаар гудамжных гэнэ. Бусад нам эвсэл хөдөлгөөний төлөөлөл орсон нь туйлын сайн гэж бодож байгаа. Өөрсдөө ч энэ их хэмжээгээрээ буюу арван нэгүүлээ ороод ирнэ гэж зүүдлээгүй байх. Энэ чинь өнөөх гозогносон оймстой хөлний ач гавьяа. Дээр нь хуучин МАХН-ын үнэнч фэнүүд байна. Энэ хоёроос л сонгуулийн үр дүн гарч арван нэгүүлээ ирлээ шүү дээ. Гарч ирэх ирэхдээ сайд дарга болоод л. Түүндээ итгэж ядаад, үнэмшиж өгөхгүй толгойгоо сэгсрээд, хацар мацраа чимхэж үзээд л наян юм боллоо шүү дээ. Нэг талаараа парламентад орсон нь сайн. Нөгөө талаараа урьд нь төрийн алба хашиж байгаагүй, хийж байгаагүй тэр хэмжээний тэнхээ мэдлэг дутмаг, үзэл бодолдоо ч үнэнч биш намаас нам руу холбирч явдаг хэсэг бусаг хүмүүс айхтар сүрхий албан тушаалд тавигдчихлаа. Ийм эрээвэр хураавар нөхөд төр бариад “Монголын төр” гэж цээжээ балбаад явна гэдэг утаггүй л дээ. Энэ бол төр улам л хүчгүй болохын шинж. Ард түмэн өөрсдөө төрд гарсан улсуудад итгэл үнэмшил бий болж хүндэлж үнэхээр бололцооны сайхан, мундаг сайхан улс гарлаа даа. Овоо шүү дээ гэж байж л улс орон хөгжинө үү гэхээс биш, ээ хөөрхийдөө өөрөөс нь долоон дор мэдлэг, боловсролтой хүмүүс гараад ирэхээр юу гэж ойлгох вэ тийм ээ. Төр уул нь ард иргэдийнхээ төлөө санаа зовох ёстой байтал эргээд сонгогчид төрийнхөө төлөө санаа зовж эхэлж байна. Энэ хэд маань биднийг баллаад хаях вий. Ээ базарваань ямар гээч амьтдыг сонгочихвоо гэцгээгээд л. Энэ бол пропорциональ гэдэг юмны, намын жагсаалт гэдэг юмны гай. -Гозогносон оймстойхон гэснээс түүнээс эзэн парламентад нэг хүнийг оруулахгүй байгаад байна л даа. Оюунбаатар гуай “Энхбаяр дарга түр байж байгаач ээ гэж гуйсан” гэж хэлсэн байсан. Ял авсан хүн гарч ирээд сууж магадгүй гээд парламентыг нэг орон тоогоор дутуу байлгана гэдэг ер нь ямар вэ? -Буруу шүү дээ. Би л лав Энхбаяр дарга байсан бол мөрөөрөө мөөмөө унжуулаад л дурьдатгалаа бичнэ үү, гадаадаараа аялна уу, дуртай ууландаа авирна уу амар амгалан байх байлаа. Өөрт нь хэчнээн амар байх вэ, тийм ээ. Их айхавтар эрх мэдэлтэй байсан хүн өөрийгөө газар дээр буулгаж чадахгүй байна шүү дээ. Хөрсөн дээр. Өөрийгөө жирийн иргэн гэж ойлгоход хэцүү байгаа учраас түүндээ баригдаад байна. “Би л бурхан байх ёстой” гэсэн үүднээс юманд ханддагийн хар гай л юм уу гэж би боддог. Сууж үзээгүй суудал биш, хийж үзээгүй ажил биш. Тэр байтугай л юм хийлээ шүү дээ, энэ хүн. Уг нь дэмий л байгаа юм. ИЗНН Бялуугаа яаж хуваах нь надад хамаагүй -Та Засгийн газрын бялуунаас хүртэж болох байсан биз дээ. Яагаад ороогүй юм. -Би ИЗНН-ын хүн биш шүү дээ. -Албан ёсоор биш юм уу. Таныг батлахтай гэж бодож байлаа? -Би биш. Ерөөсөө ИЗНН-ын гишүүн биш. Улс төрийн ажилд нь ордоггүй. Би зүгээр дэмжигч шүү дээ. Батлах ч, бүртгэл ч байхгүй. Бие даагчийн хувьд ИЗНН-тай эвсье гэдэг үүднээс хандсан. Эвсэж болно биз дээ ер нь. Бие даагч яагаад нам эвсэлд эвсэж болдоггүй юм. Гэтэл манай сонгогчид үүнийг ойлгохгүй. “Энэ муу хөсрий Алтай чинь намд давхиад орчихсон явж байна, хөөе. ИЗНН-ын гишүүн болчихсон байна таминь ээ” гэх буруу ойлголт төрлөө шүү дээ. Энэ буруу ойлголтын үүднээс олон сонгогч санал өгөөгүй байхыг үгүйсгэхгүй. Бүү мэд. Нөлөө орсон байх гэж бодож байгаа. Одоо бол ИЗНН надад хамаагүй. Дотроо яаж бялуугаа хуваана, даргынхаа албан тушаалыг хэн нь авна тэдний л асуудал. Та бие даагчаараа сонгуульд яагаад ороогүй юм. Энэ парламентад урьд хожид байгаагүй олон бие даагч орж ирлээ? -Бие даагчаараа орсон бол их боломжийн л байлаа шүү гэж хүмүүс их хэлж байгаа. Би чинь сонгууль болохоос сарын өмнө судалгаагаар 60 гаруй хувьтай явж байлаа. Хүмүүс “өндөр” гээд байгаа юм. Дээр нь нэмээд топ 10 улстөрчийн зургаад нь давхиж явлаа. Тэгээд сарын дотор навс унасан гэж байгаа. Энэ байж боломгүй юм гэдэг гаргалгаа хүмүүс хэлээд байгаа юм. Би хүн алаагүй, хулгай зэлгий хийгээд гардуулаагүй. Ийм байж унана гэдэг сонин юм шүү гэж. Машин чинь чамайг залилчихсан юм биш биз гэж. Надад гонгиноод байх юм алга л даа. Машинд залилуулчихлаа, түүнээс би гарах байсан гэж гэдэг ч юм уу нулимс унагах хэрэг алга. Буулаа гээд яадаг юм. Лааз өшиглөө л биз. Лааз өшиглөе гэхээр харин цаад хог түүдэг хүмүүс чинь ерөөсөө лааз үлдээгээгүй юм байна билээ шүү. Өшиглөх юм олдож өгдөггүй. Манай ардчиллын аваргууд сэлмээ эргүүлээд давхивал эвгүй шүү, таминь -Та өнгөрсөн ээлжит бус чуулган болон бусад асуудлуудыг юу гэж харж байна? -Янз бүрийн юман дээр л уйлагнаад байх шиг байна билээ. 24 цаг ч гэх шиг. Хуучин МАХН байхдаа өөрсдөө л хийсэн хууль юм билээ. Бас нэг талаараа бодвол бодмоор л зүйл. Тангаргаа өргөчихлөө, улс төрийн хүчин бүлэг байгуулах болоогүй байна гээд хаахалзаад хэдэн cap ч тэгэхийг үгүйсгэхгүй. Тийм учраас орсон саналаа авсан бол бүлгээ байгуулаад л албан ёсоор явдаг л юм байгаа биз. Яагаад болохгүй гэж. Хаа хаанаа л юм байгаа юм байна гэж бодож байгаа. Хоёрын хооронд уйлсан удсан юм байснаас хууль муулийг нь өргөн бариад батлавап батлаад бүлэг мүлгийг нь хийгээд явна л биз дээ. Юу нь болохгуй байгаа юм. Тэгээсэй л гэж бодож байна. Ер нь энэ засгийн газрыг гайгүй юм хийх гээд байна уу гэж хараад байгаа. Ер нь бас гайгүй хуулиуд явж байна. Их хурлын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төсөл их сайн. Аятайхан аятайхан хуулиудыг өргөн барьж байна. Би ер нь их нааштай, битгий зогсоосой гэж бодож байгаа. “Дөрвөн жил гэдэг их богинохон хугацаа шүү, найз нараа. Гялалзуулаач ээ” гэж хэлмээр байна, тэдэнд. Тэд үеийн үед л уйлагнаад “Төрийн эрх мэдэл ирээгүй. Хэрэв бид байсан бол алаад өгөх байсан юм” гэдэг байлаа. Одоо нэг алаад өгөөч ээ гэж. Гэхдээ хэт давалгаалаад сэлэм эргүүлээд бас хэсэг бусаг улсыг бужигнуулаад битгий хаяасай билээ. Манай ардчиллын аваргууд чинь нэг дүрэлзэхээрээ ассан танк шиг хамаагүй давхиж магадгүй шүү. -Халаа сэлгээн дээр хамаагүй давхиад сэлмээ эргүүлээд эхэлсэн юм биш үү. Өдөрт л арав, хориороо солигдож байна гэх юм? -Энэ хамгийн муу зүйл шүү дээ. Төрийн алба тогтворгүй байна гэдэг. Хэт улс төржсөн, намчирхсан байдлаар боловсон хүчинд хандана гэдэг яавч сайны цондон биш. Хуучин МАХН байх үед бас л ийм хоморголлыг хийж байгаа юм шиг байдлаар хандаж болохгүй. Үүнийг их сайн хуульчилж өгөхгүй бол төрд итгэх итгэл, тууштай ажиллах чин сэтгэл байхгүй болж байна. Бүх юман дээр эргэлзээтэй. Магадгүй ирэх 2016 онд МАН олонх болж гарч ирээд сэлэм эргүүлээд бүгдийнх нь толгойг цавьчвал яана. Ерөөсөө ийм утгагүй байдал руу орж байгаа байхгүй юу. Буруу л гэж бодож байгаа. Алтанхуягийг тал талаас нь хэмлээд алах гэж байгаа л даа -Дэд сайд нараа томилж чадахгүй удаан гацлаа. Лааз өшиглөж байгаа хүмүүс нь бүгд ормоор байдаг. Төр засгийн сандал суудал цөөдөөд л? -Энэ бялуу хуваах гэдэг юм үндсэндээ их буруу. Өөрсдөө бол асар их шүүмжилдэг хүмүүс шүү дээ. “Дэд сайдын асуудал дээр манай нам их эсэргүүцдэг. Болиоч ээ, шал дэмий хэрэггүй албан тушаал” гээд л. Хүмүүс мартаагүй байгаа шүү дээ тэр үед ярьж байсныг нь. Алтанхуяг Ерөнхий сайд гарцаагүй байдалд ороод, баригдаж байна шүү дээ. Цаадахыг чинь бол ёстой тал талаас нь хэмлээд алах гэж байгаа. Самардаад маажаад, яаж байгаа бол. Яс бүтэн салъя, дүүрсэн хэрэг гээд бялуу хуваачихлаа л даа. -Ардчилсан намын Засгийн газрыг олон солигдох байх гэх юм. Ардчилсан нам энэ 20 жилд төлөвшиж чадсан болов уу? -За гайгүй байлгүй дээ. Ардын нам бас төлөвшиж чадсан юм уу гэж эсрэг асуулт тавивал тавина тийм ээ. Аль алинд нь ажил хийчихээр чадварлаг мундаг хүн зөндөө бий. Мөн овлигогүй, албан тушаалыг ашигладаг, иддэг, уудаг чөтгөрүүд зөндөө л цохиж явна билээ. Чухал чухал яамд постуудыг эзлээд суусан. Тэр нөхдөөс их л болгоомжлох ёстой. Ялангуяа ард түмэн их соргог байхгүй бол цаадуул чинь муур яаж хулгана тоншдог билээ гэдэг шиг л зүйлийг одоо үзүүлнэ шүү дээ, тийм ээ. Тэгэхээр Ардын нам маш сайн сөрөг хүчин байх ёстой. Бүх юман дээр хяналт тавьдаг. Ард түмний өмнөөс хяналт тавих том үүрэг хариуцлага байна. -МИАТ-ээс эхлээд хувьчлалын асуудал яригдаж эхэллээ л дээ. Таныг парламентад байхад ч орж ирээд л шийдэгдээгүй. Ингэж том том газруудыг хувьчлалд оруулах нь хэр зохистой юм бол? -Төрийн өмч ер нь хэнд хэрэгтэй юм. Ер нь төрийн өмчөөс юу үлдсэн юм. Хувааж идээд хоёр намын аваргууд бүгдийг нь цохьчихсон. Одоо МИАТ, “Эрдэнэт” гэсэн цөөхөн хэдэн юм байгаа. “Эрдэнэт” нь гайгүй ашигтай байх. МИАТ гэж дампуурсан компани байна. Улсын өмч гэдэг хэний ч биш. Тэгэхээр үүнийг тодорхой хариуцсан эзэнтэй болгох ёстой. Би бол МИАТ-ийн хувьчлалыг зөв гэж бодож байгаа. 51-ийг нь улс авах юм билээ. Бусад 49-ийг нь өгчих л дөө. Тэр нь амар шүү дээ. Тэр их мөнгийг иддэг уудаг, МИАТ-ийн нэрийн өмнөөс дайны төлбөр гээд шал утгагүй дөрвөн сая ам.доллар ч билүү Японы үл мэдэгдэх компанид байршуулаад цохидог, иддэг муу зуршил байна. Ингэснээс өгсөн нь дээр биз дээ. Төрийн өмч хэний ч өмч биш, хэн ч хувааж идэж болно гэдэг бичигдээгүй хууль өнөөг хүртэл манайд үйлчилж байна. “РИО ТИНТО”-г хөөж гаргана гэвэл Монгол “баяртай” болно -Оюутолгойн асууддыг шинэ парламент сөхөж эхэллээ. Гэрээг эргэж харна гэдэг ямар сэдэл өгөх юм бол ? Ер нь Оюутолгойг буцаана, хөөнө гэсэн МАХН-ын мөрийн хөтөлбөрт айхавтар утгатай заалт цохиж явсан шүү дээ. Тавантолгойг 100 хувь ард түмэндээ өгнө ч гэдэг юм уу. Оюутолгойг бут цохиод Фрийдландыг дүүжлүүрт зүүж байгаад боож ална ч гэх шиг аймаар аймаар юм байсан. Одоо тэгээд мөрийн хөтөлбөрт нь орж, ард түмний тархийг угаасан бүхнээ яаж хэрэгжүүлэх гээд байгаа юм. Тэгвэл Тавантолгойг 100 хувь өгөх юм уу. Хараад гайхаад л байгаа байхгүй юу. Хамтарсан л юм бол аль алиныхаа мөрийн хөтөлбөрийг авч Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг гаргах ёстой. Нэг босгосон юмаараа хамаагүй тоглох нь юу л бол гэж. Үндсэндээ бол Монголын талаас “Оюутолгой” дээр хяналт султай, ил тод болоогүй. Тэнд чинь бас янз бүрийн хөрөнгө оруулалт нэрээр иддэг, уудаг, шахалт хийдэг замбараагүй заваан юм бий болсон байна. Энэ дээр төрийн зүгээс хүчтэй хяналт тавих ёстой. Төрөөс зайлшгүй байх ёстой. Тэр нь анх 57 дугаар тогтоолыг 20 гишүүн эсэргүүцэж байсан. Түүний нэг нь би. Гарын үсгээ зурсан. Их хурлын тогтоолын дагуу Оюутолгойн асуудлаа шийд ээ гэж тухайн үед нь тавьж байсан. Тэр 57-г задлаад үзэх юм бол Монголын тал тодорхой хэмжээгээр хяналтаа сайжруулах, 34-ийг болж өгвөл ойрын хугацаанд 50 болгох ч гэдэг юм уу хязгаарлалтууд бий. Түүнийг их зөв хийх ёстой. Түүнээс биш өнөөдөр Фрийдландыг хөөж гаргана, “Рио тинто’’т хөөж гаргана гэдэг маягаар яривал Монгол “баяртай” болно. -Таныг байх үед олгож эхэлсэн 21 мянган төгрөг хүүхдийн мөнгө болж хувирч байна. Мөн та нарын худлаа баахан тоо хийгээд, төсөв гаргасны чинь горыг амсаад төсөв хүндхэн байдалд орчихлоо гэсэн. -Хүүхдэд 20 мянган төгрөг өгье. Баян байна уу, ядуу байна уу Монголын алаг үрсийг битгий алагчлаарай гэдэг юм яриад байдагюм. Энэ чинь нэг талаасаа хавтгайруулсан халамж шүү дээ. Ядарсан зүдэрсэн улсуудад 20 мянга нь хэрэгтэй л юм байгаа биз. Гэхдээ Монголын үрсийг алагчлахгүй гээд цацдаг чинь бас л хавтгайрсан халамжийн бодлого гэж хэлэх гээд байгаа юм. Айлын орлогыг нь авч үзэж байгаад тодорхой квот тогтоогоод тэдээс доош орлоготой хүний хүүхдэд өгнө гэж болно шүү.дээ. Тэгээд өгөх гээд л байгаа бол тэр боломжийн айлуудын хүүхдэд очих мөнгийг нэмээд боломжгүйд нь тараа л даа. Халамж өгөх гээд байгаа юм бол өгсөн шиг өг л дөө. Хавтгайруулан өгнө гэдэг буруу. Нам намын даргаасаа айдаггүй хэдэн аятайхан хүн цуглуулаад “дуусдаггүй яриа”-гаа хийнэ ээ -“Дуусдаггүй яриа” хэзээ эхлэх вэ? -“Дуусдаггүй яриа” хэзээ эхлэх вэ гэсэн асуулт үзэгчдийн зүгээс ирж байна. Парламентад сууж байгаа гишүүдийн зүгээс ч ирж байна. Одоохондоо засаг цэгцрээдхэг. Адаглаад нэг 100 хоночихог. Ажлаа нэг тайлагначихаг, тийм ээ. Ерөнхий нэг чиг баримжаа гараад ирнэ. Тэр хойно зөв үү, буруу юу. Бид хаашаа явж байна. Урагшаа алхаад байна уу, хойшоо ухраад байна уу гэдэг асуудал дээр улс төрийн мэтгэлцээн асуудал яриа өрнүүлэх хэрэгтэй. Ямар ч байсан 100 хоногийг нь харна гэж бодож байна. -Бүтцийн хувьд өөрчлөгдөх үү. Өмнө нь хараад байхад нам намын тэрсүү маягтай нөхдийг цуглуулсан шиг байдаг. Ер нь бол өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрийнхөөрөө дуугардаг, өөрийнхөө өнцгөөс хардаг нэг нам, намын даргаас айгаад шалчигнаад байхгүй тийм улс байвал зүгээр шүү дээ. Түрүүчийн бүтэц ч тиймэрхүү л байсан. Одоогийн энэ бүтцийг тийм маягаар зохион байгуулна гэж бодож байгаа. Манай “Фортуна”, Лу.Гантөмөр байж байна. Хоёулаа л нам дотроо том нөхөд. Хэнээс ч айдаггүй өөрийнхөө үзэл бодлыг дуугардаг. Тэр хоёрыг орох байх гэж бодож байгаа. Сайд болсон би том хүн болсон өөр өнцгөөс харна гэхгүй байлгүй дээ. Сайхансамбуу орно гэж авч байна билээ. Би мэдээж шалчигнаад дундуур нь сууж таарах байлгүй дээ. Дээр нь Ардын намаас ганц нэг аятайхан зөв улсыг оруулна гэж бодож байгаа. Ингээд явахад болно. “Банкны” Чук ч гэсэн орно гэж байна билээ. Тэр маягаараа явна гэж бодож байгаа. Ер нь нэвтрүүлэг бол улс төрд болж байгаа төрд хийгдэх гэж байгаа хийж байгаа алдаа оноо бүх асуудлыг төрийн том толгойтой хэдэн нөхөд хоорондоо яриад байх биш ард түмэнтэйгээ нийлээд л ярья гэх зарчмаар явагддаг. Зөв буруугаа ололцьё л доо. Энэ яриаг үр дүнтэй гэж бодож байгаа. Ер нь бол улс төрийн амьдрал дуусаагүй цагт энэ яриа дуусна гэж байхгүй. -Засгийн газар улам хүрээгээ тэлж үеийн үед ярьдаг байдлаасаа эсрэг явчихлаа л даа. Нөгөө данхар толгой бүр даагдахааргүй томорлоо. -Аптанхуяг сайдын хэлж буйгаар бол шинээр төсөв мөнгө гаргахгүй хуучин хэмжээндээ барина. Хүн хар халж солихгүй л гэдэг хөөрхөн юм яриад байгаа юм. Түүндээ байгаасай л билээ. Би өөрийгөө улс төрч гэж хэлэхээс ичиж байна -Та хувь улстөрчийнхөө хувьд улс төрөөс “баяртай” болчихоогүй биз дээ? -Би өөрийгөө улстөрч гэж хэлмээргүй байна. Дөрөвхөн жил парламентад суучихаад улстөрч болсон гээд одоо нэрнийхээ доогуур “улстөрч” гэсэн титр гүйлгэх юм уу, хаашаа юм. Улстөрч гэдэг бол их олон жил улс төрд чанагдсан, ажилласан, туршлага сайтай мэргэшсэн ийм л хүн байх ёстой байх. Түүнээс над мэтийн нөхөрт тэр чинь томдох малгай шүү дээ. Өөрийгөө улстөрч гэж хэлэхээс би ичиж байна. Яахав зүгээр төрийн ажил бол улс төрийн ажил мөн үү мөн. Дөрвөн жил ажилласан нь үнэн. Гэхдээ улстөрчнйн хэмжээнд хүрээгүй гэж бодож байгаа. Энэ чинь том нэр шүү дээ. Болоогүй байна гэж. За зүгээр 2016 онд “Алтай минь баяртай. Парламентын танхим баяртай” гээд 10 жилийн хүүхдүүд шиг хонх цохиод алга болох нь хаашаа юм. Амьдрал, төр байгаа цагт байх л үнэн юм хойно. Ер нь энэ дөрвөн жилийн хугацаанд дургүй их хүргээд байвал 2016 онд тухайн үед шийдээ гаргаад улс төр рүү эргээд орохыг үгүйсгэхгүй. Одоо юу юугүй л өөрөө уначихаад би дахиад үзнэ гээд савсагнаад байх нь хаашаа юм. Тийм учраас цаг хугацаа байна. Ер нь бол шинэ сайхан улс төрийн хүчин гаргахгүй бол одоо энэ хоёр нам үндсэндээ хөгшрөөд өгөршөөд дуусчээ. Өөр гарц хайх юм байхгүй. Дандаа л хуучин маягаар юмыг явуулах гэж үзэж байна. Ер нь бол их аятайхан зөв улсыг нийлүүлээд улс төрийн бас нэг хөөрхөн нам байгуулах талын юм бодмоор байгаа. -Та тэр намыг байгуулахаар оролдож болно шүү дээ? -Би ч болно. Хийгээсэй билээ, хийвэл оролцох юмсан гэсэн хүмүүс ч олон байна. Тийм учраас цаг хугадаа байна. Болох байлгүй дээ. М.Мөнхчимэг Эх сурвалж:”Өдрийн Шуудан” |
З.Алтай: Зөв улс нийлээд шинэ нам байгуулж яагаад болохгүй гэж |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Тархины эсүүдийн ажиллагааг дуурайлган бүтээсэн хиймэл оюуныг танилцуулав 16:55 БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 15 /Xinhua/. Эрчим хүчийг хэмнэх зорилгоор тархины нейронуудын үйл
|
БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 15 /Xinhua/. Эрчим хүчийг хэмнэх зорилгоор тархины нейронуудын үйл »»
|
|
О.Купер - Эммигийн шагнал хүртсэн хамгийн залуу эрэгтэй жүжигчин 16:49 ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны есдүгээр сарын 15 /CNN/. Английн жүжигчин Оуэн Купер “Adolescence” жижиг цуврал
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны есдүгээр сарын 15 /CNN/. Английн жүжигчин Оуэн Купер “Adolescence” жижиг цуврал »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 274 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ 16:48 Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс шахмал түлшний борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Тодруулбал, эхний
|
Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс шахмал түлшний борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Тодруулбал, эхний »»
|
|
Гадаадын тагнуулын байгууллагынхантай хамтарсан гурван хүний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзав 15:52 Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтран ажилласан хэмээн ял шийтгүүлсэн манай улсын иргэн Б.Ариунаа,
|
Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтран ажилласан хэмээн ял шийтгүүлсэн манай улсын иргэн Б.Ариунаа, »»
|
|
Онц ноцтой гэмт хэргүүдийн шүүх хурал ирэх лхагда гарагт болохтой холбогдуулан шүүхээс тойм гаргажээ 18:49 Тоймыг бүрэн эхээр нь хүргэе.
|
Тоймыг бүрэн эхээр нь хүргэе. »»
|
|
Цаг агаарын аюулт үзэгдлийн мэдээллийг “e-mongolia”-аар хүргэж эхэллээ 18:46 Цаг уур, орчны шинжилгээний газар, “И-Монгол академи” хамтран аппликейшний мэдэгдэл хүргэх системээр цаг агаарын
|
Цаг уур, орчны шинжилгээний газар, “И-Монгол академи” хамтран аппликейшний мэдэгдэл хүргэх системээр цаг агаарын »»
|
|
Чарли Киркийг буудсан сэжигтнийг баривчилжээ 09:43 АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт
|
АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт »»
|
|
Цөмийн цохилт өгөх Dropshot төлөвлөгөө 09:40 АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө .
|
АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө . »»
|
|
Т.Тулга дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдана 09:38 Монгол Улсын гавьяат тамирчин, Төмөр-Очирын Тулга “Загреб-2025” насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 70 кг-ын
|
Монгол Улсын гавьяат тамирчин, Төмөр-Очирын Тулга “Загреб-2025” насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 70 кг-ын »»
|
|
С.Ганбаатар: Дарангуйлагчийн эсрэг үг хэлсэн болохоор намайг АТГ шалгаж байна 08:53 Улсын Их хурлын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.
|
Улсын Их хурлын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа. »»
|
|
Инчеон нисэх буудлын ажилчид ажил хаялт зарлахаар төлөвлөжээ 08:47 БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна.
|
БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна. »»
|
|
Шахмал түлшийг ирэх долоо хоногт худалдаална 08:45 Нийслэлийн долоон дүүрэгт ирэх даваа гариг буюу 2025 оны есдүгээр сарын 15-наас борлуулалтын 400 цэгээр шахмал
|
Нийслэлийн долоон дүүрэгт ирэх даваа гариг буюу 2025 оны есдүгээр сарын 15-наас борлуулалтын 400 цэгээр шахмал »»
|
|
Даваа гарагаас айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийг дулаанаар хангана 21:28 Жил бүрийн есдүгээр сарын 15-наас нийслэл хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагыг халаалтын сүлжээнд залгадаг.
|
Жил бүрийн есдүгээр сарын 15-наас нийслэл хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагыг халаалтын сүлжээнд залгадаг. »»
|
|
М.АНХЦЭЦЭГ: Тамирчид хоол зүй, сэтгэл зүйгээ өсвөр насны тамирчин байхаас нь бэлдэх ёстой юм билээ 20:55 Монголын бие бялдар спортын шинжлэх ухааны институтын нээлтийн Хэвлэлийн бага хурал болж байна. Хэвлэлийн бага
|
Монголын бие бялдар спортын шинжлэх ухааны институтын нээлтийн Хэвлэлийн бага хурал болж байна. Хэвлэлийн бага »»
|
|
Ливерпүүл хотноо болж буй Боксын ДАШТ-д манай хоёр тамирчин хагас шигшээ тулаанд хүч үзнэ 20:48 Их Британи улсын Ливерпүүл хотноо болж буй Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тулаан
|
Их Британи улсын Ливерпүүл хотноо болж буй Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тулаан »»
|
|
Ж.Чинбүрэн: Үр хүүхдүүдээ улаанбурхан болон томуугийн вакцинд нь идэвхтэй хамруулахыг гуйж байна 20:25 Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.
|
Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө. »»
|
|
2025.09.13 өдрийн 08 цагийн байдлаар бороо орж байгаа аймаг сумд 11:10 Завхан - Тэлмэн
|
|
|
"Эрхийн сонет" яруу найргийн найдмын түрүүг яруу найрагч Дамбын Одгэрэл хүртлээ 10:20 “Эрхин сонет" Зүүн бүсийн яруу найргийн наадам өнөөдөр Чингис хотноо зохион байгуулагдлаа.
|
“Эрхин сонет" Зүүн бүсийн яруу найргийн наадам өнөөдөр Чингис хотноо зохион байгуулагдлаа. »»
|
|
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эрх зүйн орчныг шинэчлэхээр ажиллаж байна 09:47 2024, 2025 онд хийсэн үнэлгээ, судалгаанууд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо, хүний нөөцийн бэлтгэл,
|
2024, 2025 онд хийсэн үнэлгээ, судалгаанууд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо, хүний нөөцийн бэлтгэл, »»
|
|
Ж.Чинбүрэн: Үр хүүхдүүдээ улаанбурхан болон томуугийн вакцинд нь идэвхтэй хамруулахыг гуйж байна 09:39 Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.
|
Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө. »»
|
|
Балбын Дээд шүүхийн хуучин дарга түр Засгийн газрын тэргүүн болжээ 09:31 Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр
|
Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр »»
|
|
Борлуулалтын гэрээт ажилтнуудыг шинэ аппликейшн ашиглах сургалтад хамрууллаа 15:37 Галлагааны 2025–2026 оны улирлыг угтан Тавантолгой түлш ХХК-аас “Өнөтэй-Өвөлжье” нэгдсэн сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа.
|
Галлагааны 2025–2026 оны улирлыг угтан Тавантолгой түлш ХХК-аас “Өнөтэй-Өвөлжье” нэгдсэн сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа. »»
|
|
Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна 15:32 ✅Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан шахмал түлш нөөцлөх зориулалтаар агуулах түрээслэгч сонгон шалгаруулах гэж байгаа тул оролцох сонирхолтой иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.
|
✅Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан шахмал түлш нөөцлөх зориулалтаар агуулах түрээслэгч сонгон шалгаруулах гэж байгаа тул оролцох сонирхолтой иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна. »»
|
|
Цаасанд дарагдсан бизнесийг эрх чөлөөтэй болгоно 10:25 Монгол Улсын Засгийн газар бизнесийн эрх чөлөөг хангаж, хууль давсан журам, хүнд суртлыг таслан зогсоох шинэчлэлийг эхлүүлсэн.
|
Монгол Улсын Засгийн газар бизнесийн эрх чөлөөг хангаж, хууль давсан журам, хүнд суртлыг таслан зогсоох шинэчлэлийг эхлүүлсэн. »»
|
|
Бразилын Ерөнхийлөгч асан 27 жил хоригдох ял авчээ 10:21 БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн
|
БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн »»
|
|
Автомашингүй өдөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 09:42 Энэ жилийн автомашингүй өдөр маргааш буюу /2025.09.13/-ны бямба гарагт болно. “Автомашингүй өдөр-2025” арга
|
Энэ жилийн автомашингүй өдөр маргааш буюу /2025.09.13/-ны бямба гарагт болно. “Автомашингүй өдөр-2025” арга »»
|
|
Уул уурхайн салбарын үр өгөөжийг бүс, орон нутгийн хөгжилтэй уялдуулна 09:32 Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж, Хангайн, Хойд, Говийн, Төвийн, Зүүн,
|
Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж, Хангайн, Хойд, Говийн, Төвийн, Зүүн, »»
|
|
Цагдаагийн байгууллагаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын тэргүүлэгч Ц.Сайхандэлгэрийг баривчилжээ 09:25 Өмнөговь аймгийн Ханбогд суманд 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шалгалтын ажиллагаа явуулан тус сумын
|
Өмнөговь аймгийн Ханбогд суманд 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шалгалтын ажиллагаа явуулан тус сумын »»
|
|
Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид АТГ-т шалгагдаж эхэллээ 09:23 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ) 19 дүгээр тогтоол гарган,
|
2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ) 19 дүгээр тогтоол гарган, »»
|
|
Казахстан улс авлигаас хураасан мөнгөөрөө сургууль байгуулж байна 18:50 УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 9-р сарын 4-7-ны өдрүүдэд Бүгд найрамдах Казахстан улсад албан ёсны айлчлал хийлээ.
|
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 9-р сарын 4-7-ны өдрүүдэд Бүгд найрамдах Казахстан улсад албан ёсны айлчлал хийлээ. »»
|
|
Уран сайхны гимнастикийн олон улсын тэмцээнээс Э.Амина мөнгөн медаль хүртлээ 18:45 Өмнөд Солонгосын Гояан хотын “Соно арена”-д зохион байгуулсан “Shine cup-2025” олон улсын тэмцээнээс манай
|
Өмнөд Солонгосын Гояан хотын “Соно арена”-д зохион байгуулсан “Shine cup-2025” олон улсын тэмцээнээс манай »»
|
|
Балбад байдал тогтворжиж эхэллээ 18:30 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь »»
|
|
“Radiohead” хамтлаг долоон жил завсарласны дараа аялан тоглохоор боллоо 15:21 Альтернатив рок урсгалаар уран бүтээлээ туурьвидаг Английн алдарт “Radiohead” хамтлаг долоон жил завсарласны эцэст
|
Альтернатив рок урсгалаар уран бүтээлээ туурьвидаг Английн алдарт “Radiohead” хамтлаг долоон жил завсарласны эцэст »»
|
|
"Хачин ламын хийд"-ийг нэг ч хадаасгүйгээр, модоо углуургадаж хийсэн онцлогтой 10:08 Монгол-Төвөдийн урчуудын бүтээл "Хачин ламын хийд"-ийг нэг ч хадаасгүйгээр, модоо углуургадаж хийсэн онцлогтой.
|
Монгол-Төвөдийн урчуудын бүтээл "Хачин ламын хийд"-ийг нэг ч хадаасгүйгээр, модоо углуургадаж хийсэн онцлогтой. »»
|
|
Таксины жолоочтой эхнэрээ хардасны улмаас машинаар мөргөжээ 10:07 Хан-Уул дүүргийн 4-р хороо Вива сити-ийн орчимд энэ сарын 07-ны 04.00 цагт явган зорчигч машинд дайруулсан хэрэг гарсан.
|
Хан-Уул дүүргийн 4-р хороо Вива сити-ийн орчимд энэ сарын 07-ны 04.00 цагт явган зорчигч машинд дайруулсан хэрэг гарсан. »»
|
|
Америкийн хамгийн баян хүнээр И.Маск тодорчээ 09:43 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 10 /Forbes/. “Tesla”, “SpaceX, компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 10 /Forbes/. “Tesla”, “SpaceX, компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск »»
|
|
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 09:09 Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болголоо
|
Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болголоо »»
|
|
Д.Дагвадорж олон улсын дуурийн дуучдын уралдаанд түрүүллээ 20:31 Польшийн Щецин хотын алдарт “Opera at the Castle” театрт болсон олон улсын дуурийн дуучдын уралдаанд Д.Дагвадорж түрүүллээ.
|
Польшийн Щецин хотын алдарт “Opera at the Castle” театрт болсон олон улсын дуурийн дуучдын уралдаанд Д.Дагвадорж түрүүллээ. »»
|
|
Гар утсыг нь хулгайлсан этгээд данснаас нь 10 сая төгрөгийн зарлага гаргажээ 20:27 Иргэн ... энэ оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа халааснаасаа Самсунг
|
Иргэн ... энэ оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа халааснаасаа Самсунг »»
|
|
Нөхрийнхөө хамаатнуудыг мөөгөөр хордуулж хөнөөсөн Австрали эмэгтэй 33 жилийн ял сонслоо 18:35 Харилцаа нь тасарсан нөхрийнхөө хамаатнуудыг мөөгөөр хордуулж хөнөөсөн Австрали эмэгтэй өнөөдөр /2025.09.07/
|
Харилцаа нь тасарсан нөхрийнхөө хамаатнуудыг мөөгөөр хордуулж хөнөөсөн Австрали эмэгтэй өнөөдөр /2025.09.07/ »»
|
|
Шүүхээс Р.Чингисийг Дотоодын цэргийн штабын даргын ажилд нь эгүүлэн томилох шийдвэр гаргажээ 18:34 Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар танилцуулав.
|
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар танилцуулав. »»
|
|
Балбын хотуудад цэрэг оруулжээ 18:11 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад »»
|
|
Францын Ерөнхий сайдыг томилжээ 17:01 ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон
|
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон »»
|
|
“Япон-Монголын Сасакава” бүрэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар орон нутгаас шалгарсан эхний 100 оюутан батламжаа гардаж авлаа 16:59 Монголын дөрвөн их сургуульд тэтгэлгээр суралцах батламжийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр
|
Монголын дөрвөн их сургуульд тэтгэлгээр суралцах батламжийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр »»
|
|
“Тайшир шохой” үйлдвэр ашиглалтад орлоо 16:55 Жилд 120,000 тонн шохой боловсруулах хүчин чадал бүхий “Тайшир шохой” үйлдвэр ашиглалтад орлоо.
|
Жилд 120,000 тонн шохой боловсруулах хүчин чадал бүхий “Тайшир шохой” үйлдвэр ашиглалтад орлоо. »»
|
|
iPhone 17 ухаалаг гар утасны дөрвөн шинэ хувилбараа танилцууллаа 10:19 Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө Америкийн технологийн аварга компани Apple энэ оны хамгийн том бүтээгдэхүүн
|
Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө Америкийн технологийн аварга компани Apple энэ оны хамгийн том бүтээгдэхүүн »»
|
|
Д.Мөнхбаатар: Энэ өвөл агаарын бохирдол 50 хувь буурах судалгаа гарсан 10:11 Энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон түлш хэрэглэнэ.
|
Энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон түлш хэрэглэнэ. »»
|
|
В.Залужныйгийн заавраар хийн хоолойнуудыг дэлбэлсэн гэж сэжиглэж байна 10:10 БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”,
|
БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”, »»
|
|
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд 10:09 Засгийн газрын хуралдаан 08:00 цагт эхэлжээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна
|
Засгийн газрын хуралдаан 08:00 цагт эхэлжээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна »»
|
|
Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу энэ сарын 11-нд Богдхан уулыг тахина 10:07 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолыг энэ сарын 11-нд зохион байгуулна.
|
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолыг энэ сарын 11-нд зохион байгуулна. »»
|
|
|
Чарли Киркийг буудсан сэжигтнийг баривчилжээ 09:43 АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт
|
АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт »»
|
|
Цөмийн цохилт өгөх Dropshot төлөвлөгөө 09:40 АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө .
|
АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө . »»
|
|
Инчеон нисэх буудлын ажилчид ажил хаялт зарлахаар төлөвлөжээ 08:47 БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна.
|
БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна. »»
|
|
Балбын Дээд шүүхийн хуучин дарга түр Засгийн газрын тэргүүн болжээ 09:31 Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр
|
Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр »»
|
|
9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв 13:07 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 12 /CNN/. АНУ-д есдүгээр сарын 11-ний халдлага болсноос хойш 24 жилийн хугацаа өнгөрч байна.
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 12 /CNN/. АНУ-д есдүгээр сарын 11-ний халдлага болсноос хойш 24 жилийн хугацаа өнгөрч байна. »»
|
|
Бразилын Ерөнхийлөгч асан 27 жил хоригдох ял авчээ 10:21 БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн
|
БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн »»
|
|
Балбад байдал тогтворжиж эхэллээ 18:30 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь »»
|
|
Балбыг “балбаж” буй жензичүүдийн хувьсгал 15:24 Сүүлийн жилүүдэд Өмнөд Азийн орнуудад байдал тогтворгүйтэн үймээн самуунд автах болж, хамгийн сүүлд гэхэд Непал буюу Балба улсад нийгмийн сүлжээнүүдийг хаасныг эсэргүүцсэн залуучуудын жагсаалын дараа тус улсын ерөнхий сайд огцорлоо. Сүүлийн үеийн мэдээллээр, жагсагчид нийслэл Катманду хот дахь ерөнхийлөгчийн ордон, эрх баригч “Непалын конгресс” намын төв байр, парламентын ба Дээд шүүхийн байрууд, нийслэл Катманду хот дахь Хилтон зочид буудлыг галдан шатаасан байна. Эмх замбараагүй байдлыг далимдуулан 2 мянга гаруй хоригдол шоронгоос оргожээ.
|
Сүүлийн жилүүдэд Өмнөд Азийн орнуудад байдал тогтворгүйтэн үймээн самуунд автах болж, хамгийн сүүлд гэхэд Непал буюу Балба улсад нийгмийн сүлжээнүүдийг хаасныг эсэргүүцсэн залуучуудын жагсаалын дараа тус улсын ерөнхий сайд огцорлоо. Сүүлийн үеийн мэдээллээр, жагсагчид нийслэл Катманду хот дахь ерөнхийлөгчийн ордон, эрх баригч “Непалын конгресс” намын төв байр, парламентын ба Дээд шүүхийн байрууд, нийслэл Катманду хот дахь Хилтон зочид буудлыг галдан шатаасан байна. Эмх замбараагүй байдлыг далимдуулан 2 мянга гаруй хоригдол шоронгоос оргожээ. »»
|
|
Орбан: Европын холбоо Украины мөргөлдөөнийг ашиглан "Европын Нэгдсэн Улс" байгуулахыг оролдож байна 19:00 Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европын холбооны удирдлагууд Украины мөргөлдөөнийг ашиглан гишүүн
|
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европын холбооны удирдлагууд Украины мөргөлдөөнийг ашиглан гишүүн »»
|
|
Балбын хотуудад цэрэг оруулжээ 18:11 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад »»
|
|
Францын Ерөнхий сайдыг томилжээ 17:01 ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон
|
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон »»
|
|
В.Залужныйгийн заавраар хийн хоолойнуудыг дэлбэлсэн гэж сэжиглэж байна 10:10 БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”,
|
БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”, »»
|
|
Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалжээ 07:57 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 9 /Reuters/. Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалсан гэж тус улсын
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 9 /Reuters/. Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалсан гэж тус улсын »»
|
|
Газа хотоос гарч явахыг оршин суугчдад уриалжээ 20:19 ЙЕРУСАЛИМ, 2025 оны есдүгээр сарын 9 /AFP/. Израилын цэргүүд Газа хот руу дайралтаа эрчимжүүлж
|
ЙЕРУСАЛИМ, 2025 оны есдүгээр сарын 9 /AFP/. Израилын цэргүүд Газа хот руу дайралтаа эрчимжүүлж »»
|
|
НҮБ-ын Ерөнхийн Ассамблейн чуулган өнөөдөр эхэлнэ 11:50 НҮБ, 2025 оны есдүгээр сарын 9 /TASS/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ 80 дахь удаагийн ээлжит чуулган мягмар гарагт буюу өнөөдөр эхэлнэ.
|
НҮБ, 2025 оны есдүгээр сарын 9 /TASS/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ 80 дахь удаагийн ээлжит чуулган мягмар гарагт буюу өнөөдөр эхэлнэ. »»
|
|
Хагас сая орчим сиричүүд Туркээс эх орондоо буцжээ 11:31 АНКАРА, 2025 оны есдүгээр сарын 9 /ANADOLU/. Сүүлийн есөн сарын хугацаанд Сирийн 474 018 иргэн Туркээс
|
АНКАРА, 2025 оны есдүгээр сарын 9 /ANADOLU/. Сүүлийн есөн сарын хугацаанд Сирийн 474 018 иргэн Туркээс »»
|
|
Франц 1 жилийн дотор 2 дахь удаагаа Засгийн Газраа огцрууллаа 08:59 Францын Үндэсний Ассамблей нэг жилийн дотор хоёр дахь удаагаа Засгийн газраа огцрууллаа. Есдүгээр сарын 8-ны
|
Францын Үндэсний Ассамблей нэг жилийн дотор хоёр дахь удаагаа Засгийн газраа огцрууллаа. Есдүгээр сарын 8-ны »»
|
|
АНУ: Цагаачлалын бус виз олгох журмыг чангатгажээ 14:44 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. АНУ-ын эрх баригчид аялал жуулчлалын B1/B2 зэрэг гадаадын иргэдэд
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. АНУ-ын эрх баригчид аялал жуулчлалын B1/B2 зэрэг гадаадын иргэдэд »»
|
|
АНУ-д Өмнөд Солонгосын 300 иргэнийг баривчилжээ 13:52 АНУ-ын Жоржиа муж дахь “Хьюндай”, “LG” зэрэг хамтарсан автомашин үйлдвэрлэлийн цогцолборт “Цагаачлал, гаалийн
|
АНУ-ын Жоржиа муж дахь “Хьюндай”, “LG” зэрэг хамтарсан автомашин үйлдвэрлэлийн цогцолборт “Цагаачлал, гаалийн »»
|
|
“ОПЕК+”-ийн гол гишүүн улсууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ 12:14 БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. “ОПЕК+” бүлгийн бүрэлдэхүүнд багтдаг газрын тос экспортлогч гол найман
|
БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. “ОПЕК+” бүлгийн бүрэлдэхүүнд багтдаг газрын тос экспортлогч гол найман »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|