 |
|
 |
|
Өрөмийн нуурыг өндөлзүүлэн наадлаа |
|
|
 |
|
 |
Өрөмийн нуурыг өндөлзүүлэн наадлаа
2012-09-20Булган аймгийн Сайхан сумын нутаг дахь Өрөмийн нуурт хүн зоны хөл, хүлэг машины хөдөлгөөнд умбасан нэгэн  өргөн дэлгэр баяр наадам болж түмэн олныг баясгалаа. Энэ нутгийн эгэл жирийн малчин Т.Найдангийн хүү сар гаруйхны өмнө Лондонгийн олимпийн торгон дэвжээнээс Булганчуудын төдийгүй монгол түмнийхээ омогшлыг бадрааж бахархуулсан амжилт нь тэр олон хүмүүсийг газар газраас Өрөмийн нуурт даллан ирүүлжээ. Морин дээр туг намируулсаар аварга орж ирлээ Монгол түмэн хүн төрөлхтөний спортын их баяр-олимпийн алдартан төрүүлэхээр 1964 оноос хойш буюу 44 жил тэсч ядан хүсэн хүлээж байсан мөрөөдлийг 2008 оны Бээжингийн олимпоос Найдангийн хүү биелүүлж зон олныхоо магнайг тэнийлгэн баяр хөөрт умбуулсан бол энэ жил Лондонгийн олимпиос мөнгөн медаль хүртэж бас дахин баярлуулсан. Н.Түвшинбаярын энэ удаагийн мөнгөн медаль бол монголчуудын олимпийн анхны алт, мөнгөн хос медаль, жудогийн анхны мөнгөн медаль гээд олон сайхан амжилтын анхдагч болсноороо онцлог болсон. Энэхүү мөнгөн медалийн болзол хангасны дараахь сэтгэлийг илэрхийлсэн агшин нь Лондонгийн олимпийн шилдэг 100 зургийн нэгэнд орж түүхэнд үлдсэн гээд сайхан дурсамжаар дүүрэн учир Булганчуудын бахархал болж байна. -Аварга маань аав, ээждээ иржээ. Алдартан маань нутагтаа байгаа гэнэ.
-Аваргын алдрын мялаалга хэзээ болох бол хэмээх яриа ард иргэдийн дунд ам дамжин өртөөлж байв. Аймгийн төр захиргааны байгууллагаас түмэн олны хүсэн мөрөөдсөн тэрхүү арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Харин шинэчлэлийн Засгийн газраас цаг үеийн их ажлуудыг цалгардуулахгүйн тулд аливаа баяр наадам, ёслолын арга хэмжээг хязгаарлахаар албан даалгавартаа заасан тул төрийн бус байгууллагууд, нутгийн зөвлөлүүдээс ард иргэдийн оролцоогоор Н.Түвшинбаярын алдрын мялаалгын энэхүү “Аварга” наадмыг зохион байгууллаа.
Баяр наадамд үндэсний 128 бөх зодоглож, гурван насны морьд уралдуулж эрхий мэргэн харваачид сур, шагайгаар цэц мэргэнээ сорьцгоосон бол хултай айргийг хурдан уух, хуалж дэмбээдэх, амт нь чимчигнэсэн сайхан айраг тодруулах, хуарлан ижилдсэн хосуудыг шалгаруулах зэрэг наргиан цэнгээнд умбуулсан уралдаан тэмцээн болсон нь баяр наадмыг улам ч хөгжөөлөө.
Бээжингийн олимпоос анхны алтан медалийг энгэртээ гялалзуулсаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолтойгоор Булганчуудынхаа мялаалгад задгайлан зассан машинаар хөлөглөн багш дасгалжуулагчтайгаа аймгийн цэнгэлдэх хүрээлэнд орж ирж байсан бол энэ удаа дэлий нь засч дэгжин хийцтэй эмээл хазаараар гангаруулсан морин дээр олимпийн бэлгэдлийн тугийг намируулсаар бөхийн дэвжээний бяр хүчтэн нөхдийнхөө төлөөллийн хамт орж ирэн хуран цугларагчдыг бахархууллаа. Морьтой монгол мохошгүй зоригтой. Найдангийн хүү няцашгүй тэсвэртэйн энэ бэлгэдлээр наадам эхэллээ.
Баяр наадамд оролцогчдын бас нэгэн бахархал нь Лондонгийн олимпийн дэвжээнээ Чингисийн удмын монгол хүн ямар мохошгүй зоригтойг харуулж, мөн тэрээр өөрөө шантаршгүй тэсвэр, няцашгүй тэвчээр, сааршгүй хурд, даацтай мэхээрээ түмэн олныхоо бахархал болж баярын нулимстайгаар өмөлзүүлж байсан Н.Түвшинбаярыгаа дэргэдээс нь харан биширч байсан юм. Баяр наадмын”хачиртай” мэдээллээс “Аварга” наадмыг үзсэн иргэд дараагийн олимп хүртэл хуучлан хөөрөлдөх бахархал, дурсамж дүүрэн буцсан бол ажил алба, нутаг усны боломжоос шалтгаалан газар дээр нь үзэж амжаагүй иргэд баяр наадмын сонин сайхныг шалгаан сонирхож байна. Энэ бол олимпийн аварга, алт мөнгөн хос медальт,Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаярт хүндэтгэл үзүүлсэн алдрын мялаалгын баяр ихээхэн дуулиантай, өргөн сайхан болсны илэрхийлэл юм. Тэр бүхнээс шигшин энэхүү баяр наадмын сонин сайхан буюу зарим “хачиртай” мэдээллээс уншигч танд дуулгая.
Хүний олноор хөгжилдлөө:
Энэ өдөр Өрөмийн нуур өвс ургамлаасаа дутахааргүй өнөр олны хөлд даруулсан гэхэд болно. Хөдөөд зохион байгуулсан болохоор зочин гийчнээ хүлээн авах, алдар гавьяатан, албаны хүмүүст хүндэтгэл үзүүлэх гээд олон ажил арга хэмжээ өвөг дээдсээс уламжлан ирсэн өргөө цагаан гэрүүдэд зохион байгуулснаараа онцлог байв. Баяр наадмыг зохион байгуулагчдын “контор” буюу албан ажлын удирдлага, зохицуулалтынхаас гадна сум бүр ачаа тээвэр нутаг усны холд бэрхшээлгүй гэр авчран барьж наадамчдыг угтан авч байв. Аймгийн төвийнхөн энд бараг тэр аяараа хуран цугласан гэхэд дэгсдэхгүй.
Зэргэлдээх Эрдэнэтээс авахуулаад төв суурин, нэн ялангуяа нийслэлээс зорин ирсэн хүмүүс ч их. Тэр дундаа спорт, олимпийн алдартнууд олон арваараа ирцгээсэн. Уралдаан тэмцээний сэтгэл догдлуулсан мөчүүд, амжилт ололтод ямагт хамт байлцан баяр хөөрийг хуваалцдаг, арван жилийн төгсөлтийн анд Э.Энхбатаас нь эхлээд Хөдөлмөрийн баатар, гавьяат дасгалжуулагч, ардын багш, зөвлөх дасгалжуулагч Насантогтох, гавьяат дасгалжуулагч, жудо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин хүрэл медальт С.Ням-Очир, Д.Нармандах, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, аваргын багш, гавьяат дасгалжуулагч Ш.Эрдэнэ-Очир гээд олон алдартнуудтай наадамчид Өрөмийн нуурт учран мэндэлцгээж, баяр хөөр болцгоов.
Улсын олон алдар цолтон хөдөөд ингэж зодоглосон нь ховор: Баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд 128 хүчтэн зодоглов. 128 бол байдаг л тоо. Харин чанар нь онцлог. Улсын олон алдар цолтон хөдөөд ингэж зодоглосон нь ховор хэмээн олон нийт ярьж байна. Үнэхээр тийм. Тухайлбал, Ардын хувьсгалын баяр наадамд түрүүлж улсын арслан цол хүртсэн Мөнхбаатар, мөн Бат-Эрдэнэ, Соронзонболд, И.Ёндонсамбуу, М.Өсөхбаяр, Баасандорж, Ш.Цогтжаргал, Бямбажав, Содномдорж, гээд улсын гарьд, заан, начингууд зодоглосон нь энэхүү барилдааныг улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болгосон. Нутаг дэвсгэр дээрээ наадаж байгаагийн хувьд аймгаас төрсөн хүчтнүүдээс, ялангуяа аваргын анд, улсын өсөх идэр начин Э.Энхбатыг түрүүлээсэй гэсэн хүслийг наадамчид өвөрлөж байв. Гэвч энэ нь горьдлого болсонд нэлээд наадамчдын сэтгэл дундарч бусад уралдаан тэмцээн сонирхохоор босоцгоон улсын харцага Содномдорж түрүүлж улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ үзүүрлэлээ. Тэр хоёр Дундговьд болсон барилдаанд зодоглоод Бат-Эрдэнэ нь түрүүлж байсан бол энэ удаа өгөө аваагаа дүйцүүллээ гэх яриа ч ам дамжив.
Холын нутгийн хурдан хүлгүүд ч уралдав: Шандас сайт морьдын манлай их нас, од хиймортой соёолон, отгон хүлэг дааганы уралдаан хурдан морины хорхойтнууд болон наадамчдыг хөгжөөлөө. Зөвхөн Булганы уяачид төдийгүй хил залгаа аймгууд, нийслэлийн зарим дүүрэг, тэр ч байтугай хаа холын Сүхбаатар зэрэг алсын нутгийн хурдууд ч ирж тоосоо өргөсөн нь тоо, чанараар аймгийн баяр наадмаас илүү өргөн болов. Булганы уяачид соёолонгийн аман хүзүү, дааганы аман хүзүү, айргийн таваас бусдыг алдаж санаа алданхан үлдсэн бол Хөвсгөлийн Т.Болдбаатар, Т.Нямбаатар, Д.Хуягбат нарын сойсон их нас эхний гурван байг авч, Ч.Даваасүрэнгийн бор даага түрүүлж баяр хөөртэй буцацгаалаа. Мөн нийслэлийн Багануур дүүргийн Д.Баттулгын сартай хул даага түрүүлж Сүхбаатар аймгийн Уулбаянгийн А.Осгоогийн сойсон саарал соёолон айргийн гуравт алтан жолоо өргүүлж уясан эзнээ баярлууллаа.
Сайханыхан айраг ундаагаар илүүрхлээ. Энэхүү “Аварга” наадамд оролцогчдын сонирхлыг татсан зүйлийн нэг бол “Дэмбээ, сайн уу?” тэмцээн, мөн хамгийн сайхан айраг тодруулах арга хэмжээ байв. Айраг идээтэй айл өрхнийг хөгжөөдөг хуруудаж дэмбээдэх уламжлалыг зарим баяр ёслолын уралдаан тэмцээний нэг болгодог болсныг энэ наадамд сонгон авчээ. Өрөмийн нуурт наадагчид Сайхан сумын дэмбээчдийг “барсангүй”. Энэ тэмцээнд оролцсон 14 эрэгтэйгээс тус сумын Б.Батчулуун, Д.Дамдинбазар, С.Төг нар эхний байруудыг авцгаасан бол эмэгтэй дэмбээчдээс мөн Сайханы Д.Алтанцэцэг аваргалж, Булган, Орхон сумын Д.Бадралмаа, Б.Ганчимэг нар удааллаа.
Сайхан айргаар Сайханы А.Лхагвасүрэнгийн исгэсэн айраг шилдгээр тодорч түүний дүү А.Хишигдорж, Орхоны Д.Отгонбатын айраг удаа нь шалгарав.
Хоёр литрийг 23 хоромд: Хэвлэл мэдээллээр зохион байгуулдаг зарим арга хэмжээнд ундаа ууж өрсөлддөг бол “Аварга” наадамд оролцогчид айраг ууж уралдлаа. Урьд нь болсон “Айрагны баяр"-аар нэг доор хэн их уусан нь шалгардаг байсан бол энэ удаа хэн хурдан уухаараа уралдсан нь онцлог болов. Хоёр гардан барихаас аргагүй том хултай айргийг хэн хурдан ууж чадахаараа өрсөлдсөн нь наадамчдын сонирхлыг татсан юм. Н.Түвшинбаяр аваргатай жудо бөхийн сургууль дасгал хамт хийж, тив, дэлхийн тэмцээнд цуг оролцож, олимпийн наадамд нэг баг болон хүч үзэлцэж байдаг хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин А.Цагаанбаатар энэ тэмцээнд оролцож олон түмнийг хөгжөөв. Тэрээр хоёр литрийн хулаар мэлтэлзэх айргийг 23-хан хором (секунт)–д “ховх сорж” аваргасан нь энэ наадмын нэг содон дурсамж боллоо. Гурванбулаг, Орхон сумын Д.Батболд Н.Мөнхбаяр нар 30-31 хоромд залгилж удааллаа.
Дараагийн олимпоор дахин уулзацгаая: Спортоор хичээллээд дөнгөж арав, жудогоор хичээллээд есөн жил болсон энэ богино хугацаанд олимп болон Ази, Зүүн Азийн аварга шалгаруулах, мөн дэлхийн цом, мастеруудын цуврал, Grand Prix, Grand Slam тэмцээнээс нийт зургаан алт, хоёр мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн Монголын олимпийн анхны аварга, алт, мөнгөн хос медальтан, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаярт хүндэтгэл үзүүлэхээр нутгийн зөвлөлүүд, төрийн бус байгууллагуудаас иргэдийн оролцоотойгоор зохион байгуулсан энэ арга хэмжээний бөх, морины бай шагнал аймгийн баяр наадмынхаа хэд дахин их байлаа хэмээн иргэд ярьцгааж байна. Олимпийн аварга, хос медальтандаа зохион байгуулагчид олон сайхан ерөөл өргөж бэлэг дурсгал гардуулсан бол олимпийн шагналт тамирчинд урамшуулал олгож байхаар аймгийн Засаг даргын захирамжаар батлуулсан журмын дагуу анхны 30 сая төгрөгийн урамшууллыг хүндэтгэлтэйгээр өгч, сумдын малчин иргэдийн сэтгэлийн бэлэг мянган цагаан хонийг буянт сүргийн хишгийн дээж болон өргөн барилаа.
Ийнхүү өргөн дэлгэр болсон “Аварга” наадмын үйл ажиллагааны хөөр баяраар бялхсан ард иргэд манай аваргад хүч чадал, хурд самбаа, тэсвэр тэвчээр бий. Одоо хурдан хөлөө эмчлүүлээд дасгал сургуулиа шургуу хийж ирэх олимпод амжилттай оролцоорой гэсэн итгэл өгч байв. Н.Түвшинбаярыгаа 2016 оны олимпод дахин аваргалах, наад зах нь хүрэл медаль авч алт, мөнгө, хүрэл гурван хос медальтан болох боломж ч бий хэмээн хөөрөлдөж дараагийн олимпоор дахин уулзацгаая гэсэн сэтгэл өвөрлөсөөр наадамчид буцлаа. Тийм ээ, Булганчууд, Монголын ард түмэн Найдангийн Түвшинбаяртаа бас дахин итгэл өгч байна. Ж.Мөнх-Очир Эх сурвалж: "Монцамэ"
|
| Өрөмийн нуурыг өндөлзүүлэн наадлаа |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Тайланд Камбожид агаарын цохилт өгч Трампын зуучилсан энхийн тохиролцоонд эрсдэл учирлаа 18:03 Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын
|
Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын »»
|
|
15 настай Бельги хүү докторын зэрэг хамгаалжээ 16:21 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Kazinform/. Лоран Симонс гэдэг 15 настай бельги хүү докторын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Kazinform/. Лоран Симонс гэдэг 15 настай бельги хүү докторын »»
|
|
Европт урьд хожид үзэгдээгүй ойн түймэр нүүрлэжээ 15:49 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн »»
|
|
Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана 15:05 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр ОБЕГ-ын
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр ОБЕГ-ын »»
|
|
Өвлийн Олимпын галт бамбарын буухиа Ром хотоос эхэллээ 15:00 Итали улс 2026 оны өвлийн олимпын наадмыг зохион байгуулж байгаа бөгөөд хамгийн чухал уламжлалын нэг болох
|
Итали улс 2026 оны өвлийн олимпын наадмыг зохион байгуулж байгаа бөгөөд хамгийн чухал уламжлалын нэг болох »»
|
|
BTS хамтлагийн гишүүд тарах тухай хэд хэдэн удаа бодож үзэж байжээ 12:31 Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг үйл ажиллагаагаа зогсоох эсвэл тарах эсэх тухай хэд хэдэн удаа бодож үзсэн гэж ахлагч RM ярьжээ.
|
Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг үйл ажиллагаагаа зогсоох эсвэл тарах эсэх тухай хэд хэдэн удаа бодож үзсэн гэж ахлагч RM ярьжээ. »»
|
|
Сэрэмжлүүлэг: Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөжээ 12:29 Цагдаагийн байгууллагад 2025.12.07-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Машинд хүн мөргүүлсэн байна” гэх дуудлага мэдээлэл иржээ.
|
Цагдаагийн байгууллагад 2025.12.07-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Машинд хүн мөргүүлсэн байна” гэх дуудлага мэдээлэл иржээ. »»
|
|
“Ковид-19”-өөс хойш дэлхий нийтээр төрөлт буурчээ 11:11 Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд төрөлт буурсаар байна. Ялангуяа “Ковид-19”-өөс хойш энэ үзэгдэл хавтгайр чээ.
|
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд төрөлт буурсаар байна. Ялангуяа “Ковид-19”-өөс хойш энэ үзэгдэл хавтгайр чээ. »»
|
|
Булганы ИТХ засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцрох нөхцлөө хангасан гэж үзжээ 10:42 Булган аймгийн ИТХ хуралдан, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Булган аймгийн засаг дарга Д. Пүрэв-Очирын
|
Булган аймгийн ИТХ хуралдан, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Булган аймгийн засаг дарга Д. Пүрэв-Очирын »»
|
|
“СОР17” хурлын байршлыг ундны усны эх үүсвэрээс холдуулж цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд сонгожээ 10:39 Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх
|
Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх »»
|
|
Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 4 хувьд нэн их, 17 хувьд их, 33 хувьд дунд зэрэг, 25 хувьд бага, 21 хувьд хүндрэлгүй байхаар байна 10:27 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арванхоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвийг газрын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арванхоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвийг газрын »»
|
|
Улаанбаатарын уурын болон усан халаалтын зуухууд жил бүр 6.3 сая тонн орчим түүхий нүүрс шатааж байна 10:23 Хотын дарга Х.Нямбаатар агаарын бохирдлыг бууруулах хүрээнд 100–4200 кВт-ын зуух ашигладаг өрхийн эрүүл
|
Хотын дарга Х.Нямбаатар агаарын бохирдлыг бууруулах хүрээнд 100–4200 кВт-ын зуух ашигладаг өрхийн эрүүл »»
|
|
“Netflix” компани “Warner Bros Discovery”-гийн студи, стримингийн салбарыг $72 тэрбумаар худалдан авна 09:58 “Netflix” компани баасан гарагт /2025.12.05/ “Warner Bros Discovery”-гийн телевиз, студи болон стримигийн
|
“Netflix” компани баасан гарагт /2025.12.05/ “Warner Bros Discovery”-гийн телевиз, студи болон стримигийн »»
|
|
Алба хаагчид хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чиглэлээр мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ 09:53 Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Олон улсын эрэн хайх, авран туслах зөвлөлдөх бүлгийн ангилалд хамрагдсан
|
Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Олон улсын эрэн хайх, авран туслах зөвлөлдөх бүлгийн ангилалд хамрагдсан »»
|
|
Эдийн засгийн хүчирхийллээс болж эрүүл мэндээрээ хохирчээ 17:35 Хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл нь үндсэн дөрвөн хэлбэрт хуваадаг. Бие махбодын хүчирхийлэл, Сэтгэл санааны
|
Хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл нь үндсэн дөрвөн хэлбэрт хуваадаг. Бие махбодын хүчирхийлэл, Сэтгэл санааны »»
|
|
Талийгаач охины ээж О.Отгонтуяа: Эхлэл нь таны хүү болох Э.Г байсан шүү 17:32 2024 оны зургаадугаар сард Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 20 настай эрэгтэй Ц.Д нь 10 гаруйхан хоногийн
|
2024 оны зургаадугаар сард Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 20 настай эрэгтэй Ц.Д нь 10 гаруйхан хоногийн »»
|
|
“Цагдаа гаальчид” ГЕГ-ыг юу болгоод байна вэ? 17:28 Уг нь гааль гэдэг барааг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх явдалтай тэмцэх, гаалийн болон бусад татвар хураан
|
Уг нь гааль гэдэг барааг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх явдалтай тэмцэх, гаалийн болон бусад татвар хураан »»
|
|
ОХУ Snapchat, Roblox руу нэвтрэхийг хориглож Facetime-аар ярихад хязгаарлалт тавьжээ 17:25 ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat
|
ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat »»
|
|
Ватиканы Апостолын номын сан дахь Монголын түүхтэй холбоотой судалгааны материалыг судална 17:03 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Леогийн урилгаар тус улсад хийж буй төрийн
|
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Леогийн урилгаар тус улсад хийж буй төрийн »»
|
|
Нийслэлийн 2026 оны төсөв батлагдлаа 16:57 НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаан өнөөдөр болж, нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа. Ирэх оны төсөвт нийт
|
НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаан өнөөдөр болж, нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа. Ирэх оны төсөвт нийт »»
|
|
“Говь” ХК-ийн албан тушаалтан хахууль авсан хэрэгтээ торгох ял шийтгүүлэв 14:00 Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыхаа холбогдсон хэргийн дуулианы дараа хэлбэрээ өөрчлөн хаалттай, хязгаарлагдмал
|
Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыхаа холбогдсон хэргийн дуулианы дараа хэлбэрээ өөрчлөн хаалттай, хязгаарлагдмал »»
|
|
Ирэх даваа гаригаас ЕБС-ийн бага ангийнхан танхимаар хичээллэнэ 13:57 Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан ирэх даваа гарагаас эхлэн нийслэлийн ерөнхий
|
Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан ирэх даваа гарагаас эхлэн нийслэлийн ерөнхий »»
|
|
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирлаар М.Нарангэрэл сонгогдлоо 13:21 Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад нийт 17 хүний материал
|
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад нийт 17 хүний материал »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 3.933 нэгж талбарын газар чөлөөлөлтийг хийж 11.575 айлын орон сууц барих суурь нөхцөл бүрдэв 12:57 Эдгээрээс инженерийн дэд бүтцийн хүрээнд 1.021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2.332 нэгж
|
Эдгээрээс инженерийн дэд бүтцийн хүрээнд 1.021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2.332 нэгж »»
|
|
Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа 12:52 Ерөнхий сайд Г.Занданшатар нийгэмд шударга ёсыг тогтоож, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж байгаа билээ.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийгэмд шударга ёсыг тогтоож, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж байгаа билээ. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Цус ойртолт хавдрын суурь болдог 12:48 -Энэ хуулийг хэлэлцэх далимаар ургийн овгийн асудлыг шийдвэрлье. Ургийн овгийг анхнаасаа хэрэглэж ирсэн түүх нь
|
-Энэ хуулийг хэлэлцэх далимаар ургийн овгийн асудлыг шийдвэрлье. Ургийн овгийг анхнаасаа хэрэглэж ирсэн түүх нь »»
|
|
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар таван сард 3 сая тонн нүүрс тээвэрлэв 12:47 Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг
|
Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг »»
|
|
Олон улсын эрдэмтэн, судлаачид хэлэлцүүлэг өрнүүлж байна 12:44 Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ДХИС-тай
|
Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ДХИС-тай »»
|
|
Нисгэгч, инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг онцоллоо 17:07 ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Б.Баянмөнх, Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Т.Мөнхдорж
|
ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Б.Баянмөнх, Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Т.Мөнхдорж »»
|
|
NETFLIX-ээс "Physical Asia: Welcome To Mongolia” гэх шинэ нэвтрүүлэг хийхээр болжээ 16:46 Netflix “Physical Asia: Welcome to Mongolia” нэртэй шинэ тусгай дугаарыг үзэгчдэд хүргэхээр болсноо албан ёсоор мэдэгдлээ.
|
Netflix “Physical Asia: Welcome to Mongolia” нэртэй шинэ тусгай дугаарыг үзэгчдэд хүргэхээр болсноо албан ёсоор мэдэгдлээ. »»
|
|
Монгол улс “Азийн гамшгийн бэлэн байдлын төв”-д гишүүнээр элсэнэ 16:32 Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг Монгол Улсыг “Азийн гамшгийн бэлэн байдлын
|
Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг Монгол Улсыг “Азийн гамшгийн бэлэн байдлын »»
|
|
2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо 15:49 2025 оны "Өвөр Монголыг ойлгох нь" оны уулзалт 11-р сарын 29-ний өдөр Хөххотод боллоо. Тус хуралд мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн ахлах мэргэжилтэн, олон салбарын төлөөлөгчид оролцож, ӨМӨЗО-ны дүр төрхийг харуулах, Өвөр Монголын түүхийг үр дүнтэйгээр хүргэх, Өвөр Монголын дуу хоолойг түгээн дэлгэрүүлэх шинэ арга замыг хэлэлцсэн байна.
|
|
Зулын 25-ны их дүйчэн өдөр энэ сарын 14-нд тохионо 14:58 Жил бүрийн өвлийн тэргүүн сарын 25- ны энэ өдөр Богд Зонхова муу сэтгэлийг ялан дийлж улмаар нууц тарнийн
|
Жил бүрийн өвлийн тэргүүн сарын 25- ны энэ өдөр Богд Зонхова муу сэтгэлийг ялан дийлж улмаар нууц тарнийн »»
|
|
Төсвийн байнгын хорооны даргад Н.Наранбаатарыг нэр дэвшүүлж дэмжив 14:56 Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.04/- ийн хуралдаанаар Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн
|
Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.04/- ийн хуралдаанаар Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн »»
|
|
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов 14:44
|
|
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа 14:26 Онцгой байдлын ерөнхий газраас “Ололт амжилтын түлхүүр” ХХК-тай хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал,
|
Онцгой байдлын ерөнхий газраас “Ололт амжилтын түлхүүр” ХХК-тай хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, »»
|
|
"Хот энэ жил газар чөлөөлөлтийн сантай болсон. Ирэх оноос санхүүжилт нь бэхжинэ" 12:26 Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын
|
Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын »»
|
|
Норвегид дэлхийн хамгийн урт далай доорх замыг барьж байна 12:20 Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь
|
Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь »»
|
|
Японы хий үзэгдэлт арал Хашима 12:09 Та бүхэнд хий үзэгдэлт хэмээн дэлхийд алдаршсан нэгэн арлын тухай мэдээллийг хүргэе. Энэ бол Нагасаки хотоос
|
Та бүхэнд хий үзэгдэлт хэмээн дэлхийд алдаршсан нэгэн арлын тухай мэдээллийг хүргэе. Энэ бол Нагасаки хотоос »»
|
|
Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна 11:21 Нийтийн эзэмшлийн 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж буй. Энэ хүрээнд хотын
|
Нийтийн эзэмшлийн 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж буй. Энэ хүрээнд хотын »»
|
|
Үхэлтэй зургаан хоног тэмцсэн Ц.Түмэндэлгэр /Бодит явдал/ 11:20 Өвлийн тэсгим хүйтэнд хацар нүүр час час хийж, хамаг бие дагжин даарах нь хэцүү.
|
Өвлийн тэсгим хүйтэнд хацар нүүр час час хийж, хамаг бие дагжин даарах нь хэцүү. »»
|
|
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн Итали–Монголын бизнес форумын хаалтад үг хэлэв 11:17 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд »»
|
|
НЗДТГ: “Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" гэдэг худал мэдээлэл 16:33 Цахим орчинд хотын дарга Х.Нямбаатар "Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ"
|
Цахим орчинд хотын дарга Х.Нямбаатар "Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" »»
|
|
Өрсөлдөгчдөөсөө хоцрогдож байгаа тул “Apple”-ийн хиймэл оюун ухааны захирал огцорлоо 15:40 Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон.
|
Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон. »»
|
|
Б.Энх-Оргил “One Championship” холбооны аварга болох эсэх нь ирэх баасан гарагт шийдэгдэнэ 15:30 Netflix-ийн Physical: 100 Asia шоуны оролцогч, холимог тулаанч Б.Энх-Оргил энэ сарын 5-нд Тайландын Бангкокт
|
Netflix-ийн Physical: 100 Asia шоуны оролцогч, холимог тулаанч Б.Энх-Оргил энэ сарын 5-нд Тайландын Бангкокт »»
|
|
“Prada” групп “Versace”-г худалдан авчээ 15:29 МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп
|
МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп »»
|
|
Сэрэмжлүүлэг: 11 настай хүүхэд балны таг залгисны улмаас амьсгалын зам руу орсон тохиолдолыг амжилттай авчээ 14:14 Эмнэлгийн мэдээлснээр хүүхдүүд санамсаргүйгээр гаднын биет залгих нь түгээмэл бөгөөд ихэнхдээ ходоод руу ордог ч
|
Эмнэлгийн мэдээлснээр хүүхдүүд санамсаргүйгээр гаднын биет залгих нь түгээмэл бөгөөд ихэнхдээ ходоод руу ордог ч »»
|
|
НҮБ: Дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд саарна 14:09 ЖЕНЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /Xinhua/. Дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтад тулгарч буй
|
ЖЕНЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /Xinhua/. Дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтад тулгарч буй »»
|
|
Багануурын уурхайд ХОЁР ХҮН амь насаа алджээ 13:50 Багануурын уурхайд хоёр хүн амь насаа алдсан хэрэг гарсан байна.
|
Багануурын уурхайд хоёр хүн амь насаа алдсан хэрэг гарсан байна. »»
|
|
207 дугаар байрыг буулгах ажил 70 хувьтай үргэлжилж байна 11:45 Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо,
|
Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, »»
|
|
|
Тайланд Камбожид агаарын цохилт өгч Трампын зуучилсан энхийн тохиролцоонд эрсдэл учирлаа 18:03 Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын
|
Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын »»
|
|
Европт урьд хожид үзэгдээгүй ойн түймэр нүүрлэжээ 15:49 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн »»
|
|
Медведев: Вашингтон Европын холбоог амьтан сургах мэт номхруулж, захирч байна 12:23 ОХУ-ын Ерөнхийлөгч асан, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев АНУ-ын үндэсний
|
ОХУ-ын Ерөнхийлөгч асан, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев АНУ-ын үндэсний »»
|
|
АНУ-д гурван өдөр хэлэлцсэн нь үр дүнд хүргээгүй тул Зеленский Европыг зорино 11:02 АНУ-ын Майами хотод Вашингтон болон Киевийн төлөөллүүд дайныг дуусгах асуудлаар гурван хоногийн турш хэлэлцлээ.
|
АНУ-ын Майами хотод Вашингтон болон Киевийн төлөөллүүд дайныг дуусгах асуудлаар гурван хоногийн турш хэлэлцлээ. »»
|
|
“Netflix” компани “Warner Bros Discovery”-гийн студи, стримингийн салбарыг $72 тэрбумаар худалдан авна 09:58 “Netflix” компани баасан гарагт /2025.12.05/ “Warner Bros Discovery”-гийн телевиз, студи болон стримигийн
|
“Netflix” компани баасан гарагт /2025.12.05/ “Warner Bros Discovery”-гийн телевиз, студи болон стримигийн »»
|
|
ОХУ Snapchat, Roblox руу нэвтрэхийг хориглож Facetime-аар ярихад хязгаарлалт тавьжээ 17:25 ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat
|
ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat »»
|
|
Путин: Донбассаас украинчууд ухарна эсвэл цэргийн хүчээр хяналтдаа авна 13:54 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “India Today” агентлагт ярилцлага өгсөн нь пүрэв гарагт /2025.12.04/ нийтлэгджээ.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “India Today” агентлагт ярилцлага өгсөн нь пүрэв гарагт /2025.12.04/ нийтлэгджээ. »»
|
|
Норвегид дэлхийн хамгийн урт далай доорх замыг барьж байна 12:20 Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь
|
Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь »»
|
|
Д.Трамп: В.Путин Украины дайныг зогсоох хүсэлтэй байна 12:19 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг »»
|
|
Э.Макрон дөрөв дэх удаагаа Хятадад айлчилж байна 11:53 БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын
|
БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын »»
|
|
Өрсөлдөгчдөөсөө хоцрогдож байгаа тул “Apple”-ийн хиймэл оюун ухааны захирал огцорлоо 15:40 Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон.
|
Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон. »»
|
|
“Prada” групп “Versace”-г худалдан авчээ 15:29 МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп
|
МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп »»
|
|
Кремль: Путин, Уиткофф нар Украины асуудлаар тохиролцоонд хүрээгүй 13:37 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /DW/. Украины дайныг зохицуулах асуудлаар ОХУ, АНУ-ын талуудын
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /DW/. Украины дайныг зохицуулах асуудлаар ОХУ, АНУ-ын талуудын »»
|
|
Баяннуур хот хужирлаг газрыг сайжруулан ургац хурааж байна 11:32 “Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-16
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-16 »»
|
|
Хамтарсан сурвалжилгын хүрээнд сэтгүүлчид ӨМӨЗО-ны Ордос нутгийн малчны хотонд 15:48
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-15
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-15
»»
|
|
Нарны эрчим хүчний толины үйлдвэрлэлтэй танилцана уу? 11:32 “Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -13
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -13 »»
|
|
Гайхамшигт торгоны зам 13:30 Гайхамшигт торгоны зам
|
Гайхамшигт торгоны зам »»
|
|
Хонконгийн орон сууцанд гарсан гал түймэрт амиа алдсан хүний тоо 146 хүрлээ 08:55 Өнгөрсөн долоо хоногт Хонконгийн орон сууцны хороололд гарсан гал түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 146-д хүрчээ.
|
Өнгөрсөн долоо хоногт Хонконгийн орон сууцны хороололд гарсан гал түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 146-д хүрчээ. »»
|
|
Цэлгэр талын дуулал 08:45 Цэлгэр талын дуулал
|
|
|
600 орчим дроноор Украинд халдав 07:24 ОХУ-ын армийн Бямба гаригийн /2025.11.29/ агаарын цохилтын дараа Киев даяар 600 мянга гаруй хүн тог цахилгаангүй болжээ.
|
ОХУ-ын армийн Бямба гаригийн /2025.11.29/ агаарын цохилтын дараа Киев даяар 600 мянга гаруй хүн тог цахилгаангүй болжээ. »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|