Александр Бальхаусийн “Дундад зууны хайр сэтгэл ба секс” ном саяхан Орост хэвлэгджээ. Энэ номын хэсгээс сонирхуулья.
Уг номд дурдсанаар дундад зууны үеийн бүсгүйчүүд сүйт залуу нь эр хүнийхээ үүргийг хэрхэн гүйцэтгэж байгааг эхлээд шалгадаг байжээ. Хуримлахын өмнөхөн сүйт бүсгүйчүүд нь заяаны хань болох эрийнхээ өвөрт нэг шөнийг өнгөрөөх ёстой. Үүний тулд эхлээд бага зэрэг айлгүйтэж, дараа нь төв царай гаргадаг байж. Энэ заншил улс орон бүрт өөрөөр нэрлэгддэг байж. Швейцарьт түүнийг “зугаацахаар очих”, Швабийн хязгаарт “оёдол тавих”, Баварид “цонхдох”, Франконийн нутагт “хэд гурван үг солилцох” гэх мэтээр нэрлэдэг байжээ. Эдгээр “туршилтын шөнүүд” эсвэл “хуримын шоглолын” талаар XII, XIII зууны Рейнмар фон Хагенау ба Гартман фон Ауэ нарын яруу найрагчид бишгүйдээ л бичсэн байдаг шүү дээ.
“Зочны шөнө” нэртэй энэ заншлаар тосгоны бүсгүйчүүд өврөө хэнд ч хамаагүй нээнэ гэсэн үг биш юм. Сэтгэлтэй хархүүгийн хувьд бүсгүйн гэрийн үүдээр орох эрхгүй тул тэр “самбаа” гаргахаас өөр аргагүй.Түүнд сүйт бүсгүйнхээ өвөрт орох эсвэл хоосон буцах хоёр зам байгаа. Бүсгүй мэдээж, хэзээ ч хаалгаа нээхгүй нь тодорхой болохоор эрчүүд ихэвчлэн “цонхдох” аргыг хэрэглэдэг байж. Хайртай бүсгүйн унтлагын өрөө нь дээврийн дор байрлах учраас сүйт хархүү чардакийн цонхоор дамжиж орохоос өөр замгүй. Хэрхэн дээвэрт авирах нь түүний чадал мэдэх хэрэг. Хэдий чинээ л хүнд замыг туулна төдий чинээ романтик учрал хүлээж буй. Бүсгүйн хувьд өөр рүү нь тэмүүлж буй залуугийн авхаалж самбаа, чадал тэнхээг ийм хэлбэрээр эхлээд сорьдог байж.
Багагүй хүнд замыг туулж сүйт бүсгүйдээ очсон залуу дараагийнхаа сорилттой тулгарна. Тэр нь бүсгүй орондоо гадуур хувцастайгаа хэвтэж залууг угтдаг байж.Бөөн горьдлого болсон залууд энэ бас нэг “шаврын хаалт” болдог байжээ. Залуу ямар нэгэн аргаар бүсгүйг найрах ёстой. Хэрвээ залуу бүсгүйг найрч чадалгүй унтуулчихвал түүний хохь болдог байсан гэнэ. Учир нь бүсгүйг унтсан хойгуур залуу үнсч, таалах юмуу ямар нэгэн үйлдэл хийх нь хориотой. Тиймээс бүтэлгүй сүйт залууд тохиолдсон ийм шөнүүдийг “зочлолын” хэмээн тодотгодог байсан гэнэ. Ер нь “зочны шөнийг” ням гаригт буюу баяраар л үйлддэг байсан аж.
Швейцарид сүйт хархүүгийн бүтэлгүйтсэн шөнө бүсгүйн ээж хоол унд хийж тэднийг дайлдаг байсан гэнэ. Сүйт хархүүгийн гомдлыг аргадах гэсэн нэг арга юм дагуу даа.
Сүйт хархүү ямар нэгэн байдлаар охины онгон эсэхэд эргэлзвэл ээж нь түүнийг доромжлол хэмээн хүлээн авдаг байсан аж. Бүсгүй залуугаа энэ мэтээр багагүй сорьсны эцэст тэдний “туршилтын” шөнүүд эхэлнэ. Залуу хос хоёулаа сексийн жаргалын бүрэн мэдэртэл “туршилтын шөнө” үргэлжилнэ. Тэд сексийн жаргалыг туршиж дууслаа гэсэн үед л тэдний эцэг эхчүүд хуримд бэлтгэдэг байсан гэдэг. Хэрвээ бие сэтгэлийн ханамж авч чадахгүй бол бүсгүй сүйт хархүүгээсээ татгалзах эрхтэй байжээ.
“Туршилтын шөнүүд” нь эр, эм хоёрт “барааныхаа чанарыг” таньж, мэдэх гэсэн ухаалаг заншил байсан бололтой. Туршилтын шөнүүдийн дараа эмэгтэй нь хайрт залуугаа хүлээн авахгүй байлаа гэхэд түүний нэр хүндэд нөлөөлөхгүй. Харин туршилт удааширбал эмэгтэйд ямар нэгэн “гажиг” байна гэж ойр дотныхон нь харддаг байсан гэх. Үнэн хэрэгтээ энэ туршилтын шөнө хэзээ нэгэн цагт гэрлэлтээр эсвэл хагацлаар төгсөх нь тодорхой байж.
1378 оны “туршилтийн шөнүүдийн” баримт өнөөг хүрсэн байдаг. Гүнтэн IV Габсбургскийн Иоганн сүйт бүсгүй болох Герцланде фон Раппольштайнтай гэр бүл болохоор “туршилт”-ад оржээ. Гүн чалх муутай учраас хатагтай нь түүнийг хөөн гаргасан гэх баримт байдаг гэнэ. Эзэн хаан III Фридрих ба Португалийн гүнж Леонара нарын “туршилтын шөнүүдийн” тухай ч хангалттай баримт байдаг ажээ. Гэхдээ гүнжийн хамаатан садан нь Ромын хамба лам II Пий немцийн вангуудад ийм ёслол байдаг талаарх ойлголт өгсөний дараа л “туршилтыг” зөвшөөрсөн гэдэг.
“Азтай залуу гэртээ сүйт бүсгүйгээ авчирдаг” гэсэн немцийн зүйр үг бий. Харин дундаж зуунд дандаа тийм байсангүй. Сүйт бүсгүй нь заримдаа ёс суртахууны шалгалт болж байсан аж. Жишээлбэл, сүйт хархүү бүсгүйг хэр өвөр чангатайг сорино. Тэгэхийн тулд өөрийн хүнээ бүсгүйн унтлагын өрөө рүү илгээнэ. Тэр залуу нөхрийн даалгавраар бүсгүйг чангаана. Хэрэв сүйт хархүү нь ямар нэг шалтгаанаар хуримандаа ирж чадахгүй бол тэр өөрийн “орлогчоо” илгээн залуу нөхрийн үүргийг гүйцэтгүүлэх бөгөөд түүнд хэт даврахгүй байхыг үүрэгдэнэ. Хэрэв сүйт бүсгүй нь залуухан, үзэсгэлэн төгс бол “хэт даврахгүй” тэсч гарах нь түүнд хэцүү байх нь тодорхой. Нөхрийн оронд хэвтэж байгаа залуу болон сүйт бүсгүй хоорондоо зөвхөн илдээр тусгаарлагдсан байна.
Ийм маягаар л 1477 онд эрцгерцог Максимилиан Бургундын Марияг эхнэрээ болгож байжээ. Пфальц гүн Людвиг фон Фельденц сүйт хархүүгийн итгэмжилсэн төлөөлөгч байж сүйт бүсгүйг сорих даалгавар авсан гэдэг. Нэгэн баримтад тэрээр гадуур хувцастайгаа сүйт бүсгүйн оронд орсон бөгөөд дундуураа илд тавьж унтсан гэдэг. Хуримын энэ ёслолыг “гэрлэлтийн ор дэр нийлүүлэх” гэж нэрлэсэн байдаг.
Мөн энэ ёслолыг сүйт бүсгүй нь харийн оронд амьдарч нөхөр болох хүн нь очиж чадахгүй байгаа бол ашигладаг байжээ. Дундад зууны уран зохиолд залуугийн “орлогч”,сүйт бүсгүй хоёр хоорондоо учир ургуулсан тухай олонтоо бичсэн байдаг. Мөн тэд жинэхнээрээ гэрлээд оргон зайлсан түүх ч байдаг гэнэ.
Эр хүн үр удам хийх чадваргүй бол юунд хүрэх вэ? Дундад зууныхан энэ асуудлын хариуг амархан олсон байна. Хэрэв нөхөр нь хүүхэдтэй болгох чадваргүй бол “туслах”-даа үүнийг хариуцуулдаг байжээ. Туслах цаана сүйт бүсгүй, эсвэл эхнэртэй байж болно. Харин орчин үеийнхэн энэ асуудлыг хэрхэн шийдэх бол. Дундад зууны үед эхнэр нь хүүхэд гаргахгүй удвал нөхөр нь түүнээс салахыг шаардана. Харин эмэгтэйд байна уу, эрэгтэйд байна уу гэдгийг мэдэхийн тулд хэн нэгэн залуугийн тусламжийн авахаас өөр аргагүй.
Хүүхэд хийх чадваргүй болсон бүтэлгүй нөхөр нь хөршүүддээ хандан эхнэртээ тус болохыг хүснэ. Энэ нь тийм амаргүй шийдвэр бөгөөд доог тохуутай учрах нь цөөнгүй. Эхнэр нь өөрийн санаачлагаар хөршийн эрд хандах боломжгүй. Учир нь нөхрөө хуурсан хэрэг болох тул хөөрхий нөхөр нь нэр хүнд уландаа гишгэн байж хөршөөсөө тусламж хүсдэг байж.
Хөрш нь зөвшөөрөхгүй бол хүчмлж болохгүй. Сүйт бүсгүй царай муутай эсвэл хөршийн эр эхнэртээ үнэнч байхыг хүсвэл нөхөр нь эхнэрээ гоёж гоодон яармаг очиж, эр хайхыг зөвшөөрнө. Нөхөр нь үүргээ биелүүлж чадахгүй нөхцөлд эхнэр нь муухай, сайхан байсан ч орлогчийг заавал хүлээн авах ёстой.
Ийм харьцаанд орсны дараа эмэгтэй нь “хуримын зоогтой” төстэй шарсан тахиаг идэх ёстой. Тахиаг нөхөр нь авчирч дайлдаг байж. Энэ нь бусадтай нөхрийн зөвшөөрлөөр нэг оронд орсон, түүнээс төрөх хүүхдийг тэр өөрийнх гэж үзэх болно гэсэн баталгаа болдог байжээ.
Эмсийн хүрээлэнг Дундад зууны ямар ч хотоос олж болох байв. Аугсбургт 1273 оноос, Венад 1278 оноос Гамбургт 1292 оноос, Базельд 1293 оноос Эсслингенд 1300 оноос эмсийн хүрээлэнтэй (бордель) болжээ. 1309 онд Штеттин хотноо бүхэл бүтэн эмсийн гудамж хотын хэрэмтэй хил залган ажиллаж байлаа. Тэгэхлээр эмсийн хүрээлэнг нэрлэх “бордель” гэсэн үг нь хотын зах гэсэн утгыг илэхийлэх бөгөөд францын bord гэсэн үг нь "зах хязгаар" гэж буудаг. Регенсбург хотынхон өөрийн борделийг “зөвлөлийн зөвшөөрөлтэй чөлөөт байр” гэж 1403 оноос нэрлэсэн ажээ. Борделийг ихэнхдээ эмсийн байшин гэдэг байжээ.
Эмсийн байшин хэрэгтэй эсэхэд хэн ч маргаан үүсгэсэнгүй. Цэвэр ариун хатагтай, охидоо тэднээр “хамгаалуулахаас” гадна ёс суртахуунгүй байдлыг хянахад тэр нь ашигтай гэж үзнэ. Борделиудыг хотын захиргаа, сүм хийдээс захирна. Эмсийн байшингийн эмэгтэйчүүдийг харинолон нийт тэднийг нүгэл үйлдэгсэд гэж буруутгах нь их. Гэхдээ хотын нүглийг газар авахуулан тараахгүйн тулд тэднийг хэрэгтэй хүмүүс гэдэгт олон хүн санал нэгддэг
Биеэ үнэлэлт зөвхөн хотуудад цэцэглээд зогссонгүй цэргийн ямар ч аян биеэ үнэлэгчидгүйгээр явагдаж байгаагүй гэнэ. Агуу Карлын үеэр Франкийн вант улсад биеэ үнэлэлт хэтэрхий тархан гай мэт болсон байжээ.
Карлын явуулсан дайн биеэ үнэлэлтийн тараахад ихээхэн нэмэр болсныг үгүйсгэхэд бэрх. Харин ч тэд худалдааны дурлалыг цэцэглүүлсэн гэж болно. Улс оронд нь амьдрал аюултай болоод ирэнгүүт биеэ үнэлэгчид армийг барааддаг байв. Тэр нь заримдаа командлалд нь хүнсний хангамжийн асуудал үүсгэдэг байжээ.
Биеэ үнэлэгчид армийг дагалдан явган, морьтой, хоолтой хоолгүй хөвөрнө. Хоёр мянга хүртэл биеэ үнэлэгч эмэгтэй армийн цуваанд явж байх нь юу ч биш байжээ. Тэдний хэдэн зуу нь морь унан явах нь худалдагдсан эмсийн дотор арай илүү байр суурь эзэлснийг харуулна. Хээрийн эмсдээ өгөх мөнгөнд баян тансаг хэргэмтнүүд огтхон ч гар татдаггүй байж. Тэдгээр эмс гэрт нь үлдсэн авгай нараас нь дэгжин байдаг байсан гэдэг.
Тийм эмс загалмайтнуудын дорно зүгт хийсэн аяныг дагалдан явсан баримт байна. Эрэгтэйчүүд шиг хувцасласан эмс 1096 онд залуусийн отрядад нэгдсэн байлаа. Загалмайтнуудын ялагдлыг тэдний завхайрал авчирсан гэж он тооллын бичиг хөтлөгч ламтан Бертольда бичсэн юм.
Ёс суртахууны хатуу дэг журамтай эзэн хаан Фридрих I Барбаросса, загалмайтны гуравдугаар аяны эхнээс (1189 он) цэргийн лагериасаа 500 бие үнэлэгч ба тэнүүлчдийг хөөж байв. Тэр Миланд 1158 онд довтлохдоо эмэгтэйчүүд авч явахгүйг цэргийнхэндээ тушаажээ. Үүнийг зөрчсөн хүмүүсийн зэвсгийг хураан, армиас хөөдөг байж. Швейцарид Берн хотоо чөлөөлөх гэж байсан хотынхон цэргийн хөдөлгөөнөө шуурхайлахын тулд эмэгтэйчүүдээ дагахыг хориглосон байв.
Италийн немц жанжин Вернер фон Урслинген 1342 онд бас нэг тиймэрхүү арга хэмжээ авсан байна. Түүний 3500 цэргийг дагалдсан эмс, хүүхэд, элдэв тэнүүлчдийн тоо мянгаас давсан байжээ. Армид нэгдсэн эмсийг зөвтгөхийн тулд тэдэнд “үндсэн ажлаас” нь гадна элдэв зүйлийг хийлгэж байлаа.
XVII зууны “Венерагийн цэцэрлэг” нэртэй түүвэрт нэртэй хатагтай нөхөртөө зодуулаад цэрэг даган завхай эм болсон тухай дурсамжийг өгүүлсэн байдаг.