 |
|
 |
|
Миний аав захирал (Өгүүллэг) |
|
|
 |
|
 |
Миний аав захирал (Өгүүллэг)
2012-09-19Тас хар өнгийн бандайсан жийп машин нарны гэрэлд шил цонх, гэрэл чийдэн гээд гялалзаж болох бүхнээ  гялтгануулсаар сургуулийн сараалжин хашааны үүдэнд ирж зогслоо. “Хэдэн минут ч болов хүүхдүүдтэй тоглочих юмсан” гэж бодож явсан Цахиур яаж ч амжсангүй. Ангийнх нь хүүхдүүд машиныг харж
- Хэн бэ? - Хэн бэ? гэж ам амандаа шуугиснаа - Аан! Цахиурын аав л байна гэж машиныг нь хэзээний таньдаг болсноо илэрхийлэн хэллээ. Тиймээ, энэ бандгар хар жийп бол Цахиурын аавын машин. Заримдаа аав нь, заримдаа жолооч нь энэ машиныг барьж Түүнийг авахаар, эсвэл сургуульд нь өгөхөөр ирдэг юм. Хэн нь ч жолоодож байсан хүүхдүүд тэр машиныг харуут Цахиурын аав л гэх ажээ.
Ер нь энэ сургуулийнхан бие биенийхээ ээж аавыг машинаар нь таньж, машинаар нь төсөөлнө. Учир нь уг сургуульд нилээд баян чинээлэг, улс төр болоод урлаг соёлын одуудын хүүхдүүд сурдаг тул машинаар хүргүүлж, авхуулах нь энгийн үзэгдэл. Харин ямар машин ирэх нь хүүхдүүдийн нэр төрийн хэрэг бөгөөд зарим нэг тааруухан машинтай айлын хүүхдүүд хэдэн байшингийн цаана буучихаад явгаар ирдэг гэх сураг ч байдаг л юм. Цахиур тоглож амжаагүй дээ урамгүйхэн гэлдэрсээр машины дэргэд ирэхэд хойд хаалга торр хийн бараг өөрөө онгойчихов уу даа гэмээр хагас онгойн түүнийг хүлээв. Хүү машинд орон хаалгаа зөөлхөн хаахад гагцхүү жолооч хүн л мэдэрч, таашаал авмаар хапп хийн хаагдаад, зөөлхөн хөдөллөө. Энэ удаа ээж аав хоёр нь иржээ. Харин тэд хүүтэйгээ дуугарсангүй. Хоорондоо муудалцсан бололтой гэдгийг хүү дор нь ойлгосон тул аав ээжтэйгээ ярихыг хүссэнгүй. Төдөлгүй машин хурдаа аван цааш давхилаа. Машинд чив чимээгүй. Цахиур цонхонд духаа наан гөлөглөж амжаагүй зэгэл саарал моднууд жирэлзэн өнгөрөх гудамжийг ямар ч зорилгогүйгээр гөлөрч явна. Гэтэл энэ нам гүмийг эвдэн ээж нь - Чи тэгээд өөрөө хэлэх нь яасан юм? Би чамд уржигдархан нэг ийм хүн яваад байнаа гэж хэлээ биз дээ? гэж цөхөрсөн өнгөөр хэлэхэд - Чи энүүхэнийг толгой мэдээд шийдчихэж чадахгүй юм бол ямар хэрэг байсан юм. Би чамд хангалттай боломж, эрх мэдэл өгсөн . . . - Бас цалин өгсөн гээд битгий хэлчихээрээ дээ - Хэлсэн ч яадаг юм. Чи энэ компаниас цалин авч байгаа чинь худлаа юу? - Үгүй ерөө! Больчихоо, больчих. Чи тэр чаддаг, мэддэг хүнээ олж ажиллуулдаг юм байгаа биз. Би зүгээр гэртээ хэвтэж байх минь . . . аав нь хариу дуугарсангүй. “Тэгээсэй” гэж хүү дотроо бодсон ч хэзээ ч тэгэхгүйг нь мэднэ. Аав ээж хоёр нь хэсэг чимээгүй боллоо. Машинд дахиад л нам гүм. Машин ямар ч дуу чимээгүй гулсах мэт давхина. Хүүгийн харц цонхоор ширтсэн чигтээ хөдөлсөнгүй. Хамраас нь юу ч гоожоогүй хирнээ яагаад ч юм нусаа татмаар санагдсан ч татсангүй. Ийм үед тэдний анхаарлыг өөр дээрээ татахыг хүү хүссэнгүй. Тэгтэл дахиад л нам гүмийг эвдэж ээж нь
- Би чамд энэ шинэ салбарт ямар нэгэн буруу юм болоод байнаа, аягүй бол шалгалт ч орж магадгүй байна шүү гэж сарын өмнө хэлсэн ш дээ гэж хэлээд дуу нь аажууран чимээгүй болов. Ээжийгээ уйлж байгааг хүү мэдэрч байлаа. Дахиад л хэсэг чимээгүй ноёлов. Аав нь урдах замаа гөлөрч, ээж нь хажуугийнхаа цонхоор жишүү харан суужээ. Том нарны шил зүүсэн тул царай нь чухам ямархуу янзтай байгаа нь мэдэгдэхгүй ч гартаа барьсан алчуураар ойр ойрхон хамраа шудрахыг хүү цонхоор ширтэж яваа хэр нь мэдэрч байв.
“Сургуульд ороогүй байхад л ээж аав нь их сайхан байж дээ” гэж Цахиурт бодогддог юм. Аав нь хааяа нэг их дээр өргөөд л үнсэнэ. Ээж нь юм л бол миний хүү тэгэх үү, ингэх үү гэж ээжийн зөөлөн дуугаар асуудаг байсан санагдана. Хүүг томрох тусам, анги дэвших бүр тэр ойр дотно харьцаа алсран холдсоор ердөө гурав дөрөвхөн жилийн дараа гэхэд бүр байхгүй болсон гэхэд болно. Магадгүй, хүү бага байсан болохоор ээж аав хоёрынхоо харьцааг төдийлөн анзаардаггүй байсан байж ч болох юм. Үсэглэлийн баяраар аав нь хүүдээ плэйстэйшн (playstation) авч өгсөн. Түүний дараах төрсөн өдрөөр нь Вий (Wii), за тэгээд л Канон (Canon) зургийн аппарат, видео камер, харин өнгөрсөн жил Айя пад (Ipad) авч өгсөн. Түүнд дутуу юм гэж үгүй. Одоо цагт хүүхдэд байтугай зарим томчуулын хүсэл мөрөөдөл болсон бүхэн бий. Хүү аав ээж хоёроосоо хаашаа явж байгаагаа асуух гэснээ болив. Бодвол өнөөх ажил руугаа л биз гэж гадарлана. Тэгээд ч ийм үедээ тэд ямар хүүтэйгээ дуугарах биш. Гэтэл тэдний баруун гар талаар нэг жижигхэн шар такси юу юугүй наалдчих нь уу гэлтэй шахаж ирснээ нэг муухай сигналдаад давхиж одов. Аав нь нэг их цочиж жолоогоо нөгөө эгнээ рүү дараад эгээтэй л машин шүргэчихсэнгүй. Аав ч гэлтгүй бүгд цочив. - Өө, муу новш! гэж хараагаад таксины араас гишгэлээ.
- Яахнав ээ, боль л доо гэж ээжийг хэлэхэд - Чи дуугай бай гэж аав нь нэг муухай орилоод - Энэ муу одоо юу вэ зүгээр, нэг муу төмрийн сэг уначихаад дайрчих юм байна л даа гэж шүдэн завсраа сийгүүлэх мөртөө оголхийн давхиад шар таксины хажуугаар орж хашлага уруу шахав. Шар таксины тоормос нэг муухай чахарч, тэдний машиныг эгээтэй л мөргөчихсөнгүй мурчигнаж ирээд арай гэж зогслоо. Аав нь хажуу толиндоо нэг хараад бах нь ханав бололтой цааш хурдлан давхив. Таксины жолооч сандарсан байдалтай бууж тэдний араас ямар нэгэн юм амандаа үглэн машинаа урдаас нь хараад үлдэхийг Цахиур хүү харсан хэдий ч сэтгэл нь тэгтлээ их хөдөлсөнгүй. - Чи юунд ингэж байдаг юм бэ? Аваар осол болвол яах юм? Би ч яахав, энэ хүүхэд айчихлаа. - Муусайн юмнууд хэн нь хэн бэ гэдгээ мэдэж аваг гэснээ эргэж хараад - Чи наад цонхонд нүүрээ битгий наагаад бай. Наадахыг чинь өчигдөрхөн угаалгасан юм гэж юунд ч юм бухимдсан бухимдлаа гаргах шалтаг олсон мэт хашгирлаа. Хүү цонхноос нүүрээ авсан хэдий ч аав руугаа бас л харсангүй.
- Чи одоо хэнд уурласан уураа хүүхдэд гаргаад байгаа юм бэ? гэж ээжийг нь хэлэхэд - Чамд . . .чамд . . . чамд уур хүрээд байна мэдэв үү гэж хоёр гараараа жолоогоо балбаад - Би тэр салбарыг нээх гэж энэ хэдэн дарга нарын бөгсийг долоох шахаж явах. Гэтэл чи түүнийг өөд нь татаад авахын оронд тийм ч юм болсонгүй, ийм ч юм нь болохгүй нь гэж шалчигнаад байхаар яаж бидний ажил урагшлах юм? Арчаагүй юмнууд . . . гэж уурслаа. Энэ хэрүүл нилээн эртнээс дэгдсэн нь илт. Тэд дахин дуугаа хураасан хэдий ч ямар нэгэн шалтаг гарвал дахиад сэдрэхэд бэлэн байгаа бололтой амьсгаа дээртэйхэн явцгаав. - За, за одоо больё доо. Угаасаа тэр нэг салбагнаад байгаа нөхөр үдээс хойш ирнэ гэсэн тэгэхээр нь дахиж нэг сайн яриад тохирохыг бодъё, тэгэх үү? гэж ээж нь ашгүй нэг аядуухан дуугарав. Аав нь хариулсангүй. Тэд явсаар аавын компани дээр ирлээ. Үүдний жижүүр тэднийг харуутаа хүндэтгэлтэйгээр босож өнгөрүүлэв. Тэд цахилгаан шатаар дээшиллээ. Хамгийн дээр нь аавынх нь өрөө бий. Аавын үүдний өрөөнд суудаг эгч - Захирлаа! Таны дуудсан хүмүүс уулзалтын өрөөнд хүлээж байна. Арван таван цагт яамны хяналтын байцаагч ирнэ гэсэн гэж хурдхан дуржигнуулав. Аав нь хариу хэлэлгүй толгой дохин өрөөндөө ороод
- Цахиураа! Хичээлээ хийгээд сууж бай. Харин чи надтай хамт яваарай гэж ээжид нь хэлээд гарцгаалаа. Хүүг гэрт харах хүнгүй тул аавынхаа өрөөнд тэднийг хүлээж хугас өдрийг өнгөрөөдөг юм. Заримдаа бүр оройтох ч үе гарна. Аавыг гарангуут хүү шилэн савнаас аяга ус хийж аваад, сурснаараа цонхон дээр очлоо. Энэ цонхоор хоёр орон сууцны байшин бас цаана нь нэгэн сургууль бололтой цагаан байшин тэртээ доор хараагддаг юм. Хүүг харах үеэр тэр сургуулийн хичээл тарж буй бололтой хүүхдүүд гадаа нь нэг хэсэг бужигнаж байснаа гэнэтхэн асгасан будаа шиг зүг бүр тийш таран одох нь тэртээ дээрээс Цахиурт ихэд сонин харагдана. Харин өнөөх хоёр байрны хүүхдүүд байрныхаа гадна ирээд шууд гэртээ орно гэж бараг үгүй. Эмэгтэйчүүд нь шохойгоор ямар нэгэн дөрвөлжин зурж дээр нь дэвхцэнэ. Арай томовтор банди нар сагсны талбайд бөмбөг тоглоно. Хэдэн бээвийсэн хөгшин нар даган бумбаралдан сууцгаана. Тэднийг харж суухад тэр хоёр байрныхан харь холынх юм шиг хирнээ сэтгэлд нэг тийм дулаан санагдана. Харин Цахиурынх бол хаусанд (house) амьдардаг тул эргэн тойронд нь ийм олон хүүхэд байхгүй. Хажуу айлын ганц нэг хөгшин байх авч Цахиур хүүтэй тэр болгон ярина гэж юу байхав. Цахиурын гадаа тоглох гэдэг бол хашааныхаа буланд аав нь хэзээ ч билээ асгаж өгсөн элсийг хэд самарсан болчихоод өөр хийх юм байхгүй. Тэгэсгээд л орно. Нам гүм, чив чимээгүй тул тэнд тоглоод байх ч сонирхол байдаггүй юм.
Цахиур тэднийг харж суухдаа цаг хугацааг үл мэдрэнэ. Нэг л мэдэхэд нар ташиж хөгшчүүд болон багачуул нь уван цуван орсоор хэдэн ах нар л бөмбөг шидэн үлдэнэ. Аав ээж хоёр нь өдий болтол алга л байна. Энэ үеэс эхлэн Цахиур хичээл хийх ёстойгоо санан нэг их сүрхий санаа алдаад хар савхин гадартай буйданд суун хичээлээ гаргана. Төдхөн үүдэнд суудаг эгч шагайгаад
- Хүүе! Миний дүү гэрлээ асаахгүй, харж байгаа юм уу? гэж саймширан гэрлийг асааж өгөх боловч хүү хариу эс дуугарна. Сайндаа ч биш. Тэр явах гэж байгаа юм. Явахаасаа өмнө заавал өрөөг тойруулан шагайж хардаг зантай. Хүү түүнийг андахгүй. Аав ээж хоёр ирэх болоогүй л байгаа. Гэрээсээ айя пад-аа авч гарсан бол хэсэг тоглох байлаа. Даанч орхичихсон. Өглөө эрт сэрдэг тул нойр нь юу юугүй хүрээд эхэллээ. Гэсэн ч хичээлээ дуусгахгүй бол болохгүй. “Гэдэс хонхолзож байх чинь. Өнөө орой бас л хаа нэг газар хоол идэх байх. Уг нь гэртээ, ээжээрээ хоол хийлгэж идмээр л байх юм. Даанч энэ хоёр завгүй” хэмээн бодож том буйдан дээр атирч хэвтлээ. Нэг мэдэхэд аавынх нь чанга дуу гарч Цахиур сэрэв. Савхин буйдан тул хэвтсэн талаар нь чийгтэж хөлрөн хувцас нь биетэй нь наалдана. Дөнгөж сэрсэн болохоор чухам яг юу болоод байгааг ойлгохгүй ч осолдохгүй аавынхаа өрөөнд байгааг санан нойроо сэргээх гэсэн үү яасан өнөөх цонхруугаа очлоо. Нар аль хэдийнээ шингэж, харуй бүрий залгаад хот тэр чигтээ гэрлээ асаасан нь өндөр дээрээс аятайхан ч юм шиг харагдавч хүүд тийм ч сэтгэл хөдөлхөөр байсангүй. Харин ч бүр уйтай ч юм шиг. Өнөө сургууль, орон сууцны байр бүдэг бадагхан харагдавч, тэнд хүн амьдардаг шинжгүй болтлоо нам жим болжээ. Ээж нь нэг танихгүй хүн дагуулсаар орж ирэв. Хүү тэдэн рүү харсангүй. Аав нь - Алив хөгшөөн, цаана чинь уух юм . . . гээд үгээ таслахад ээж нь санаа авах мэт - Өө, тийм л дээ, тэгэлгүй яахав. Та юу уумаар байна гэж үл таних хүнээс асуухад - Халуун юм байвал . . . хүнд хоолны дараа . . . гэхэд ээж нь - За арай ч үгүй байлгүй дээ. Хүнд хоолны дараа харин ч бүр хатуу юм нь зүгээр биз дээ. Айн? гэж ааваас нь ч юмуу, эсвэл нөгөө ахаас ч юм уу аль нь мэдэгдэхгүй асуухад аав нь - Хатуу нь зүгээр л дээ хө гэж дэмжинэ. Үл таних ах дуугарсангүй. Энэ бүх яриа харанхуй цонхоор харж зогсоо Цахиурын ард сонсогдоно. Аав ээж хоёр нь бас ч гэж дотроо халаасан бололтой. Түрүүнийхийг бодвол сайхан зантай байцгаав. Уг нь хүү ээж дээрээ очвол “Өө миний хүү гээд үнсэнэ. Аав нь нөгөө ахад энэ миний хүү гэж танилцуулна. Магадгүй тэр танихгүй ах ч гэсэн ямар нэгэн сайшаалын үг хэлж үнсэх гэнэ” гэдгийг, ер нь иймэрхүү үедээ тэд сайхан ааштай байдгийг сайн мэдэж байгаа. Гэхдээ хүү тэгэхийг хүссэнгүй. Яг хүсэх юм бол хүү бүр жаахан байсан шигээ жинхэнээсээ ээжийнхээ энгэрт нүүрээ нааж өөр хаана ч байдаггүй тэр үнэрийг үнэртэхийг, аавынхаа мөрөн дээр сууж, жинхэнээсээ ход, ход инээхийг хүсдэг юм. Бүр гэдийж ирээд л инээхээр нүүрэн дээр нь нар тусаад найтаалгаж орхидогсон. Хамраас нь нус сугарч, ээж нь шоолоод л . . . Даанч тийм үе дахиад ирэхгүйгээр хаашаа ч юм одсон бололтой. Аавынх нь дуу түүний бодлыг сарниаж - Би бол вискинээс татгалзахгүй. Та ч гэсэн арай надад хань болохгүй гэж хэлэхгүй байлгүй дээ гээд завжаараа инээнэ. Үл таних ах - За яахав. Яг зуун грамм л гэж хэлээд цонхны наана цаашаа хараад зогсож байсан хүүг гэнэтхэн хараад цочив уу гэлтэй өнгөөр - Хүүе! Энэ чинь хүүхэд . . . Үгүй ээ энэ хаанаас гараад ирэвээ? Энд ганцаараа байсан хэрэг үү? гэж цочсоноо дарсан ч гайхсанаа нуусангүй - Өө, тийм. Энэ манай хүү Цахиур. Алив энэ ахтайгаа танилц гэхэд хүү үл таних ахад гараа өгөөд - Цахиур гэж нэрээ хэлсэн нь сургууль тарснаас хойш хэлсэн ганц үг нь байв. Үл таних хүн хүүтэй гар барьсан авч гайхширсан харцаар ширтсээр ажээ. Ээж нь - Бид хоёр ажил, ажил гэсээр муу хүүдээ ч анхаарал тавьж чадахгүй юм гэхэд аав нь - Зүгээрээ! Энэ компаний ирээдүйн эзэн. Одооноос юм үзэж л байг гэж сэтгэл хангалуун гэхээсээ илүүтэй бардам өнгөөр хэллээ. Үл таних хүнд хэлэх үг олдохгүй байгаа бололтой хий дэмий л
- Аа, мөн мундаг хүү юм. Өдий багаасаа . . . гээд магтаал нь нэг л утгагүй болсон уу вискигээ татчихаад - Пүү! Хатуу хайрхан байхчив ээ. За тэгээд та хоёр материалаа маргаашнаас . . . гээд үгээ тасалтал ээж нь - Өө, би нээрээ мартамхай амьтан юмаа. Юун маргааш гэж одоо өгөөд явуулчихъя. Тэгэх үү? гэж ааваас нь асуух аятай хэлэхэд аав нь - Тэгэлгүй яахав. Бас талархаснаа илэрхийлэх хэрэгтэй. Бид чинь соёлт нийгмийн хүмүүс шүү дээ гэж нухацтай хэлэхэд - За тэр яахав. Болох юм болох л байлгүй. Аягүй бол танай өрөөгөөр орсон, гарсан гээд маргаашийн сонингоор дүүрсэн байж мэднэ шүү гэсэн хүүд үл ойлгогдох юм ярьсаар, ээжийнх нь өгсөн дугтуйтайг аван гарч одлоо. Ээж нь хаалгаа хаагаад - За ингээд болох шив. Миний өвгөн ч мундаг шүү гээд аавыг нь үнслээ. Хүү тэднийг харахыг хүссэнгүй тул өнөөх л цонх руугаа эргэн очив. Аав нь - Би л оролцож байж нэг юм болгох юм гэж тунирхуу ч юм шиг өнгөөр хэлээд хүүгийнхээ дэргэд ирлээ. Ээж нь гэнэтхэн санав гэлтэй - Өө, миний хүү! Энэ хоолыг идчих. Ээж нь түрүүн авсан юм гэж хэлэхэд хүүгийн толгойд цагаан өнгийн нэг удаагийн сав зурсхийхэд яагаад ч юм идэх дур төрсөнгүй. Бас хариу ч хэлсэнгүй. Одоо хотын гэрэл улам бүр тодорчээ. Тэртээ доорх замын нэг талаар нь улаан, нөгөө талаар шар өнгийн гэрлүүд юунд ч юм туугдсан мэт нааш, цааш урсана. Аав нь хүүгийнхээ турьхан мөрөн дээр том алгаа тавьж - Миний хүү, аав нь яагаад оофийсоо (Office) ийм өндөрт байлгадгийг чи мэдэх үү? Цахиур дуугарсангүй. - Яагаад гэвэл аав нь хамгийн дээр нь байх дуртай. Зөвхөн байшингийн ч биш бүхний дээр. Ажил төрөл, бизнес, өнөө цагийн нийгмийн хамгийн өндөрт байх дуртай. Бүхнийг доороо байлгах хэрэгтэй. Яг л тэртээ доор харагдаж байгаа машинууд шиг. Тэд одоо яг тоглоом шиг харагдаж байгаа биз дээ? Хүү бас л дуугарсангүй. Аав нь хүүгээсээ хариу шаардахгүйгээр өөрөө өөртөө ярьсаар байх бөгөөд түүний амьсгаанаас гарсан вискины үнэр цонхонд ойн хүүд үнэртэнэ. - Тийм жижигхэн юмнуудаар тоглох л хэрэгтэй. Бодвол доорх машинуудыг хэлж байгаа бололтой. - Хүн өөрөө ямар сэтгэл зүрхтэй байнав тэр дүрдээ л тоглодог. Тэгэхээр аливаад гол дүр байхын тулд замдаа тааралдсан болгоныг . . . гэснээ сая нэг сэхээ авав уу гэлтэй дуугаа татав. Хүү хэсэг дуугүй байснаа - Ааваа . . . тэнд нэг сургууль байдгийн гэж турьгүйхэн хэлэхэд аав нь
- Тэр чинь борчуудын сургуулиа миний хүү гэлээ. Хүү тэгтлээ сайн ухаж ойлгосонгүй. - Наана нь бас хоёр байр бий. Гадаа нь хүүхдүүд үргэлж тоглож байдаг юм. - Тэд тоглож, инээж хөхөрч, идэж, ууж, унтаж, зүүдэлж байвал л болоо. Харин тэд сэрж сэхээрч болохгүй. Тэдэнд тийм их ухаан хэрэггүй. Тэд өөрсдөөрөө . . . харин бид тэднээр тоглох ёстой юм шүү дээ гэж хүүдээ гэхээсээ илүүтэй өөртэйгөө ярьж буй мэт хүүрнэхдээ нүдэнд нь ер бусын ад гялалзахыг хүү харсан бол аав ямар нэг юманд уурлаж дээ гэж бодохоор байлаа. - Миний хүү сонсож байна уу? гэж ээж нь хажуугаас нь хүүгээ анхаарч байна уу гэхээсээ илүү аавыг нь дэмжиж байгаа өнгөөр асуулаа. Хүү цонхоор ширтсэн чигтээ толгой дохив.
- Аав нь энэ гэрийн эзэн шүү дээ. Тэгэхээр аавын хэлсэн үг бол хууль л гэсэн үг гэж ээжийгээ хэлэхэд “Энэ бол та хоёрын ажлын газар болохоос манай гэр биш” гэж хүү бодно. Нээрээ л тэртээ доор яваа машинууд их жижигхэн тоглоом шиг харагдана. Түүнийг жолоодож яваа хүмүүс ч тэр, түрүүний хүүхдүүд ч тэр бүгд тоглоомон хүмүүс байж болох л юм. Тоглоом гэснээс бөмбөгтэй болдог юм билүү. Уг нь аавдаа хэлвэл ч аваад л өгөх байх л даа. Харин бөмбөгийг ганцаараа тоглох хичнээн уйтай . . . Түмэнбаярын Бум-Эрдэнэ. 2011.04.19 УБ хот
|
Миний аав захирал (Өгүүллэг) |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Бусдыг АЛНА хэмээн сүрдүүлсэн М.Нямдоржид яллах дүгнэлт үйлджээ 12:58 "Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн
|
"Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн »»
|
|
"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
|
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship »»
|
|
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
|
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж, »»
|
|
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
|
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. »»
|
|
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
|
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
|
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
|
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. »»
|
|
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
|
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
|
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) »»
|
|
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
|
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
|
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн »»
|
|
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, »»
|
|
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
|
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг »»
|
|
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
|
|
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
|
|
Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео 17:09
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 260 мянган үзэгч үзжээ 16:53 Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах,
|
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Хиймэл оюунд суурилсан багшийн виртуал туслахыг монгол хэл, математикийн хичээлүүд дээр хөгжүүлсэн 16:03 Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна.
|
Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна. »»
|
|
Брюс Уиллисын эхнэрийн ярьсан зүйлс олныг эмзэглүүлэв 16:00 Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ.
|
Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ. »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 14:15 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Ордуудын есдүгээр сарын зурхай 14:03 Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна.
|
Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна. »»
|
|
iPhone 17 танилцуулах тов нь тодорчээ 13:06 “Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ.
|
“Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ. »»
|
|
УДШ Хангарьд ордон руу нүүжээ 13:03 Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй
|
Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй »»
|
|
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 12:32 Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
|
Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. »»
|
|
Ариана Гранде аялан тоглолт хийнэ 12:32 Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ.
|
Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ. »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
Байт харвааны ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө 12:28 БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно.
|
БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно. »»
|
|
Дарханы “GS-25"-ын ажилтны биед халджээ 12:07 Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн
|
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн »»
|
|
Хотын төвийн барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 21:08 Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай
|
Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай »»
|
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ 20:00 Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. »»
|
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ 19:57 Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага »»
|
|
Бусдыг хөнөөж, цогцсыг нь оршуулгын газар нуусан байжээ 15:01 Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан
|
Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан »»
|
|
Тавантолгой цахилгаан станц баригдвал Оюу толгой 2028 оноос дотоодоос эрчим хүч худалдан авна 14:44 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ »»
|
|
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо 14:39 -Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
|
-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
»»
|
|
Б.Хулан жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14:19 Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.
|
Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна. »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Намын даргын сонгуульд Ерөнхийлөгч идэвхийлэн оролцож байгаа нь хууль зөрчиж байгаа юу 13:57 Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын
|
Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын »»
|
|
Сансрыг гэтэлцгээе 11:26 Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
|
Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. »»
|
|
ФОТО: Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоос 10:36 Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн
|
Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Бага тойруу орчимд зориулалтын зогсоолд байршуулаагүй мопед, скүүтэрийг өнөөдрөөс ачиж эхэллээ 17:05 Мопед, скүүтэрийн замбараагүй хэрэглээг цэгцлэх үүднээс НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан
|
Мопед, скүүтэрийн замбараагүй хэрэглээг цэгцлэх үүднээс НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан »»
|
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
Украины тал Оростой уулзалт хийхийн тулд хүчин чармайлтаа эрчимжүүлнэ 11:00 КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
|
КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний »»
|
|
Эмнэлгийн барилгад цохилт өгснийг НҮБ буруушаалаа 13:40 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад »»
|
|
Трамп Кимтэй хэлэлцээ хийхээр зорьж байна 08:49 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай “нэг л өдөр” уулзалт хийнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай “нэг л өдөр” уулзалт хийнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв. »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|