 |
|
 |
|
Хүрлээ золиг л цочоож уурлуулаад байдаг болохоос би уг нь гайгүй шүү дээ |
|
|
 |
|
 |
Хүрлээ золиг л цочоож уурлуулаад байдаг болохоос би уг нь гайгүй шүү дээ
2012-09-14АМЬДРАЛДАА ТОГЛОСОН ДҮР  Монголын кино урлагийн алтан үеийнхний нэг болох МУГЖ Ё.ЦОГ гуайг танихгүй хүн ховор. Ялангуяа сүүлийн үеийн “...Цогоо гуай. Та ямар телевиз авсан юм бэ, Цогоо гуай та..." гэдэг Хүрэлээ Цогоо гуай хоёрын хошин рекламаар бол бүр ч андахгүй. Түүний дэлгэцэн дэх дүрийг хүн бүр мэдэх ч жинхэнэ амьдралд ямар дүр бүтээснийг нь тийм ч олон хүн мэдэхгүй болов уу.
Түүнийг ихэвчлэн эсрэг дүр бүтээдэг болохоор ч тэрүү нэлээд ааштай гэж дүгнэх байх. Миний хувьд ч мөн адил хөргийн баатартайгаа тулж уулзах хүртлээ ийм бодолтой явснаа нуух юун. Эхэндээ ч “Тийм хэрсүү зантай өвгөнөөс яаж хэдэн үг салгах вэ, тэр дундаа амьдралынх нь талаар зориг гаргаж асууна гэдэг багагүй бартаатай даваа, хэцүү мэх шиг бодогдож байв. Гэвч уулзаад ярилцахад хэт энгийн бас сонирхолтой яриатай нэгэн байлаа. Ё.Цогийн амьдрал бас л тоглосон кинонууд шигээ адал явдалтай аж.
Тэрээр 1942 онд Хэнтий аймгийн Биндэр суманд Содовын ууган хүү болон мэндэлжээ. Гэвч түүнийг дөнгөж төрөөд байхад ээж нь орхиод явчихаж. Ингээд л нялх хүүхдээ тэвэрсээр ганц бие үлдсэн аавыг нь өрөвдөхдөө сайхан сэтгэлт хүмүүс хүүгээ болгож авчээ. Түүнийг хүй барьж авсан орос эмч нь Машка гэж нэрлэсэн байсан ч шинэ аав ээж нь “Хүүдээ монгол нэр өгье” гэж ярилцжээ. Ингээд ямар нэр өгөх талаар бодох зуураа орон дээрх сэтгүүлийг авч харвал “Цог” сэтгүүл байсан нь хожмоо сонин сэтгүүлийн нүүрэнд гарсан алдартай хүнийг зөгнөсөн нэр болжээ. “Ингээд л Содовын Машка, ЁНДОНГИЙН Цог болсон гэдэг”. Төрсөн аав, ээжтэйгээ сүүлд уулзсан. Ээж маань надаас хойш дөрвөн охин төрүүлсний нэг нь одоо төмөр замын нэрт үелзүүр бүжигчин Оюунгэрэл юм шүү дээ. Жил бүрийн цагаан сараар дүү маань надад ирж золгодог юм” хэмээн яриагаа эхлэв.
Би өргөсөн аав ээжтэйгээ хамт Булган аймагт өссөн юм. Аавтайгаа ажил дээр нь очоод радиогийнхны хийдэг ажлыг гайхаж, ийм л мэргэжилтэй болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Сургуульд орсон хойноо гармон хөгжим тоглодог, “Миний хэнз хурга”-аас эхлээд л шүлэг сонирхдог болов. Гэтэл нэг өдөр ах ирээд “За чамайг өөр сургуульд оруулна аа” гээд л дагуулаад явав. Ийнхүү 16-хан насандаа цэргийн хөгжимчин болохоор болдог байгаа. Эхлээд ахдаа гомдох шиг ч нүдний нулимс цийлэгнээд л үлдэж билээ. Тэндээ хоёр жил суралцаад үргэлжлүүлж гурван жилийн цэргийн алба хааж нийтдээ 10 гаруй жил армитай амьдралаа холбов.
1962 онд Финляндын нийслэл Хискт Дэлхийн залуучуудын наймдугаар их наадам болох сураг сонсогдов. Тэр наадмыг угтаж манай үндэсний хөгжмийн мастерууд Улсын ардын дуу бүжгийн чуулгын үндэсний найрал хөгжмийн бүрэлдэхүүнийг өргөтгөсөн байгаа юм. Ингэхдээ шинээр зураг төсөл зохиож, эвэр бүрээ, их бүрээ, бишгүүр гэх мэт үлээвэр хөгжмийг нэмж оруулсан юм билээ.
Ингээд наадамд мордохоосоо өмнө үлээвэр хөгжмийн мэргэжилтэй залуусыг сонгож авсан даа. Тэр завшаан надад тохиолдож, Батлан хамгаалах яамнаас Соёлын яам руу шилжиж ирэв. Ингээд Ардын дуу бүжгийн чуулгын үлээвэр найрал хөгжмийн их бүрээчин болов оо. Цэргийн хөгжимд байхад зөвхөн “Төрийн дуулал”, “Нийтийн бүжиг”, “Жагсаалын марш” тоглодог байсан бол энд орсноор “Чайковский”, “Бетховен”, “Кармен дуурь” гээд алдартай хөгжмүүд тоглож эхэллээ. Нэг ёсондоо миний их урлаг руу хөл тавих эхлэл болсон доо. Ингээд л улсынхаа хилийн дээсийг алхаж, фестивальд оролцох гээд юм үзэж нүд тайлж эхлэв.
ХҮСЭЛ ЗОРИЛГОДОО ХӨТЛӨГДСӨӨР ЖҮЖИГЧИН БОЛОВ Тэр үеэс одоо хүртэл Драмын театр, Дуу бүжгийн чуулга хоёр нэг байранд хамт амьдарч байна шүү дээ. Тийм болохоор нэг тайзанд ээлжилж бэлтгэл сургуулилт, тоглолт хийдэг байв. Тэгэхэд алтан үеийнхэн болох Д.Гомбосүрэн багш, Ардын жүжигчин Д.Ичинхорлоо, Д.Дамдинсүрэн, Г.Хандсүрэн, Гавьяат жүжигчин Д.Цэрэндолгор гээд мундаг хүмүүс байлаа.
Өөрсдийнхөө бэлтгэлийг дуусгаад л тэднийг хараад суучихна шүү дээ, би чинь. Ингэж суухдаа “Яаж эд нар шиг гоё жүжигчин болох вэ” л гэж боддог байлаа. Харин надтай хамт арван жилд сурч байсан Балданпүрэв найз маань нэг өдөр (сүүлд түүний тухай “Хачин хүн” нэртэй телевизийн нэвтрүүлэг хийж байжээ) ирээд “Чи жүжигчин болно гээд л донтоод байдаг даа. Одоо манай хүүхэд залуучуудын театр “Шиллерийн дээрэмчид ” нэртэй том жүжиг тавих гээд эрэгтэй жүжигчид хэрэгтэй болохоор дагалдан жүжигчин шалгаруулж авч байна. Чи үзээд алдахгүй юм уу” гэв. Тэгээд л юу ч мэдэхгүй хүн очлоо. Анх танилцсан хүн минь олон түмэнд “цоохор морины наймаачин” гэж алдаршсан (хожим нь миний багш) Д.Сэдэд байлаа.
Түүний шавь надаас эхлээд олон. Хамгийн отгон нь Сүххуяг, Лхасүрэн, Ганболд гэх мэт. Энэ багш маань унших шүлгийг минь сонгож, этюдээс эхлээд мэргэжлийн холбогдолтой зүйлүүдийг тайлбарлаж өгч байсан юм. Тэр үед надад аз тохиосон байх л даа. Тэнцээд, Хүүхэд залуучуудын театрын дагалдан жүжигчин болов. Ингээд тайзны их урлаг, театр гэх агаараар амьсгалж том том жүжигчдийн тоосонд дарагдах үедээ дарагдаж, чирэгдэх үед ээ чирэгдэж явсаар мэргэжлийн жүжигчний шалгалтад орж жүжигчин болсон юм даа. Ардын жүжигчин Д.Очирбат, Гавьяат жүжигчин З.Галсанданзан, Готов нар хүүхдийн театрын жүжигчид байсан юм.
Тухайн зохиолын өгөгдсөн нөхцөл болох тухайн үед хаана, хэдий үед амьдарч байгаа, нийгмийг энэ дүрээрээ яаж илэрхийлэх ёстой болсон зэрэг шалтаг шалтгаануудыг судалж мэдэх ёстой. Тэгэхдээ би голцуу эсрэг дүрд тоглодог байсан. Эерэг дүр буюу хамгийн том дүр маань VIII Богджавзундамба. Хамгийн анхны гол дүр гэвэл “Их замын тоос” киноны Сугар жолооч юм. Намайг театраас кино урлагт орох замыг маань нээсэн хүн бол МУГЖ Л.Энхтуяа эгч л дээ. Нэг өдөр Энхээ эгч маань намайг дуудаад “За кинонд ам барьж дуу оруулна гэж нэг зүйл бий. Чи хийж чадах юм шиг санагдаад. Өнөөдөр чи намайг дагаад кино үйлдвэр явна аа” гэв. Би тэгэхэд залуухан ч байсан дагаад л явлаа. Намайг очиход алдарт кино найруулагч Жигжид гуай “Тулалдаанд зөвхөн хашрууд нисдэг” гэсэн нисэгчдийн тухай орос кинонд дуу оруулуулаад сууж байв. Би ч нөгөө сүрхий зоригтой очсон оронгуутаа л сүрдчихдэг байгаа. Өнөө л Дагийранз, Б.Дамчаа, Л.Ванчиг гээд лут лут хүмүүс байж байхад ухаан алдчихгүй хаачихав.
Энхээ эгч маань “Би залуу дагалдан жүжигчингээ аваад ирлээ” гээд л тэдэнд танилцуулав. Ц.Цэгмид гуай “Чи цэргийн цол мэдэх үү? Тэр орос ахмадын үгийг сонсож байгаад, энэ хүмүүсийн яаж дуу оруулж байгаатай харьцуулаад оролдоод үз. Тэгээд хэлж байгаа үгийнх нь дагуу Монголоор дуу оруулаад орхи” гэв. Туслах нь орчуулгатай цаас авчраад надад өгч байна. Нэлээд харж зогслоо. Тэнд дуу оруулж байгаа хүмүүс ч мундаг юмаа. Амьсгаа, зан ааш гээд л бүхий л авирыг нь яг дуурайж байна. Уг нь би орос хэл мэддэг. Хэсэг ажиглаж байгаад л дуу оруулж үзлээ. “Зогс” гээд л зогсоож байна. “За ингэнэ ээ хө. Тэр Кузнечик гээд гол дүрийн нисэгч байгаа” хэмээн дүрс рүү заагаад “Наад хүндээ нэг дуу оруулаад үз” гэв.
Хэлснийх нь л дагуу дуу оруулж эхэллээ. Тэр өдөр миний аз тохиосон уу, байгалиас заяасан бага зэрэг авьяас байсан уу. “За энэ залуу болж байна” гээд л шууд тэр гол дүрийн жүжигчний дууг оруулуулахаар болж билээ. Энхээ эгч ч баярласан. Тэнд байсан хүмүүс ч шинэ залуу орж ирлээ гээд баярлаж байсан. Тэр явдлаас хойш уригдаж ч очно. Өөрөө завтай үедээ сайн дураараа ажлаа тараад очно. Ер нь, кинонд дуу оруулах их дуртай болчихсон байсан л даа. Ингээд хэд хэдэн кинонд дуу оруулаад ирэхээр кино найруулагчдын нүдэнд өртөж эхэлж байгаа юм. Тэгээд л киноны энд тэнд хавчуулагдаад жижиг сажиг юманд гарч эхэлдэг боллоо. Ингэж дэлгэцийн урлагт хөл тавилаа.
Сүүлд Б.Сумхүү найруулагчаас эхлээд мундаг хүмүүс“Сахиул уу сахиус уу?”, “Говь хянганд тулалдсан нь” гэх мэт кинонд аваад эхэлсэн. Ер нь, хүн гээч амьтан дандаа давардаг зантай юм уу даа. Хөгжимчнөөс жүжигчин болсны дараа кино найруулж үзмээр санагдаад байх болов. Тэгээд Дархан хотын Залуучуудын театрыг нээх санаачлагыг хэсэг нөхдийнхөө хамт гаргалаа. Энэ үед үндсэний телевизэд “Үдшийн үлгэр”, хүүхдийн жүжгүүдэд тоглохоос эхлээд хүүхдийн редакцид ажилладаг боллоо.
Урлагийн гавьяат зүтгэлтэн М.Чойжамц гуай намайг урьсан хэрэг. 1986 онд Чойсамба багшдаа “Би тийшээ очмоор байна” гэлээ. “За яах вэ. Том газар очоод мартчихав даа” гэж байна. Тэгээд л одоогийн Глоб интернэшнилийн захирал Х.Наранжаргалын удирдлагад дөч гарчихсан эр очсоноор телевизийн эрдэмд суралцаж эхэлсэн. Ийнхүү туслагч найруулагч хийж байснаа дэвшиж ассент найруулагч боллоо. Дараа нь жинхэлж телевизийн найруулагчийн эрхийг авч билээ. Ингэхэд хамт ажиллаж байсан редактор Болд, найруулагч Б.Жаргал, Ж.Барамсай гээд хүмүүсийн туслалцаа дэмжлэг маш их нөлөөлсөн. Одоо “Алтанфонд’’-д байдаг “Эцсийн тушаал” нэртэй теле жүжиг найруулсан маань тэр жилийнхээ шилдэг бүтээлээр шалгарч Чех улсад болсон олон улсын телевизийн кино наадамд амжилттай орж байсан хэмээн хуучлав.
УЛААН НОМД ОРСОН “САЛХИТ ШУВУУ” Тэрээр амьдралынхаа гунигтай дурсамжийг ярихдаа дуу нь намсаж, сэтгэл нь нэг л эвгүйрхээд байх шиг санагдсан. “Хүний амьдрал дандаа нартай цэлмэг өдөр шиг байдаггүй шүү дээ. Эр хүний ид нас болох 50 гаруй насандаа үр хүүхдүүдийнхээ ээжийг өвчний улмаас алдсан юм. Ийнхүү уй гашуутай явж байхад минь манай хөгшин түшиж тулсан юм шүү дээ. (Түүний гэргий аль хэдийнэ дэргэд сууж байсан залуустай яриа дэлгэж харагдав) Би төмөр замын хүргэн болонгуутаа МУГЖ гэх алдар хүндтэй цол авсан юм даа. Гэр бүлийнхээ хүнтэй долоо найман жил хамт амьдарч байна. Тэгээд л би хөгшнийхөө хамт олны баяр наадамд хамт очих, ажил дээгүүр нь орж гарах их дуртай байдаг юм даа. Тэр байтугай төмөр замын тухай шүлэг бичих гэж оролдсон ч удаа бий. Уран бүтээлч хүний нүдээр ургуулан бодоход төмөр зам миний сэтгэхүйд ингэж буусан юм.
Амь тэтгэж алсаас зурайж байдаг Артерын судас шиг Амьдрал тэтгэж ган зам хослон зурайна... ...Уул нэвтэлж, ус гаталж, улс дамжин зурайх төмөр зам аа... гэх мэтээр шүлэглэж бичээд “Ган зам”сонинд хэвлүүлэхээр очсон ч амжилгүй буцаж байсан юмдаг. Тухайн үед бичиж байсан зүйлээ харахгүй бол одоо мартагдчихсан байна. Манай гэрийн хүн төмөр замд сургууль цэцэрлэг эмнэлэг хариуцсан нягтлан бодогч байсан. Дараа нь ТЗДС-ийн оюутны байрны багш хийж байсан. Харин тэтгэвэртээ гарсан биш бүр завгүй болоод байна шүү дээ. Бидний үеийн хүмүүс цөөхөн болжээ. Дамдин, Равсал панз (Магсаржав) бид хэдийг ямар сайндаа л кино урлагийн залуус “Улаан номны амьтад” гэж нэрлэх вэ дээ.
Тэд маань биднийгээ хөөргөнө, бид ч ажилдаа дуртай. Тэгээд л чадахаасаа чадахгүй хүртэл зүтгэж явна. Би тийм ч хялбар аргаар жүжигчин болоогүй л дээ. Залуу насандаа сахилгүйтэж алдсанаасаа болж, хөөгдөж туугдаж ч явсан. Гэвч анхнаасаа л энэ салбартаа шунаж, дурлаж ирсэн болохоор ч тэрүү зодоод хөөгөөд байхад гаслаад л гүйж ирээд байдаг гэрийн нохой шиг салж чадахгүй байсаар өдийг хүрлээ. Би нэг их бурхан шашин шүтээд байдаггүй. Гэхдээ “Муу нь ч сайн ч аль аль нь миний багш” гэдэг үг миний амьдралдаа барьдаг шугам байгаа юм даа. Тэр ингэлээ тэглээ гэж гүн гүнзгий гомдоод байдаггүй зантай хүн гэв. Нээрээ ч Цог гуай хүнд муу санадаггүй зантай нэгэн аж. Ямар сайндаа л нутгийнхаа залууд тус болно гэж өөрийнхөө гурван өрөө байрыг өгчихөөд орох оронгүй үлдэж байхав.
Залуудаа “Салхит шувуу" гэж хочлуулж явжээ. Учир нь уурлаж бачимдсан үедээ дугуй, машин унаад салхи сөрж давхих, эсвэл өндөр уул , толгод дээр гараад энгэрээ задгайлж байгаад чанга дуугаар хашгирмаар санагддаг зангаар нь ийнхүү нэрлэсэн гэнэ. “Ардын дуу бүжгийн чуулгад хөгжимчин байхад урлагийн бригад хөдөө орон нутгаар явдаг байлаа. Нэг удаа Завхан аймгийн Сантмаргац сум руу шөнө автобустай орж очиход Холбоо нуур сарны гэрэлд гялбаад л нээх сайхан харагдаж байв. Нуурын хажуугаар өнгөрөхөд манай Түмэндэмбэрэл эгч, Сүглэгмаа эгч нарын хүмүүс л явсан шиг санагдана. “Энэ нууранд ороод сэлчихсэн хүнд өгөх шагнал ч байна даа” гэдэг байгаа. Тэгэхэд нь би онгироод нуурын зах руу ороод л сэлж эхлэв.
Тэд “Боль боль. Миний хүү ирж юмаа ав” гээд хашгирч байж билээ. Айсан байх л даа. Харин маргааш нь хүнд хоч өгдөгөөрөө алдартай бөмбөрчин Пүрэвдоо ах надад “Усны үхэр” гэдэг хоч өгчихсөн байдаг байгаа гээд. Түүний том хүү Ц.Хүсэлбаатар нь “Шилдэг инээд” хамтлагийн захирал бол бэр нь С.Өлзийхүү юм байна. “Том ач охин маань СУИС-ийн жүжигчний ангийг төгсөөд, одоо дэлхийн мисст амжилттай оролцож яваа сурагтай. Найруулагч, бүжигчин гээд бүгд л урлагийн хүмүүс байдаг. Жолооч, холбоочин гээд өөр мэргэжил ч эзэмшсэн хүн байгаа л даа” хэмээн үр хүүхдүүдээрээ бахарсан эцэг хүний яриагаар бид хоёрын уулзалт өндөрлөв.
Түүнийг унаанд суулгаж өгөхдөө “Таныг рекламд гардаг шигээ ууртай хүн байх гэж айж байлаа гэхэд “Хүрлээ золиг л намайг цочоож уурлуулаад байдаг болохоос би уг нь гайгүй шүү дээ” гээд хүг хүг инээсэн юм. Тэрээр нас дээр гарсан гэлтгүй л зав муутай явна. “Маргааш төв аймагт очиж киноны ажилдаа орно доо” хэмээн ярьж байна лээ. Ажлынх нь зав зайг асууж байж эмнэлэг орох завшааныг нь ашигласан маань энэ. Монголын алтан үеийнхэн үнэхээр улаан номд оруулмаар хөдөлмөрч хүмүүс байх юм даа. Б.Дэлгэрхишиг
Эх сурвалж: "Ган зам" |
| Хүрлээ золиг л цочоож уурлуулаад байдаг болохоос би уг нь гайгүй шүү дээ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

"Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн нээлт боллоо 14:46 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас »»
|
|
2025 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 21,6 хувиар өсжээ 14:30 Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм,
|
Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм, »»
|
|
Дэлгүүрээс 360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан 22-24 насны этгээдүүдийг баривчиллаа 14:28 Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна.
|
Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна. »»
|
|
“Эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгуулж байна 14:23 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын »»
|
|
SOS: Угаарын хийд иргэд "хордсоор" байна 13:00 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. »»
|
|
Нийслэл хотод газар чөлөөлөх байршлууд 12:33 Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг
|
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг »»
|
|
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал боллоо 11:34 -Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна.
|
-Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна. »»
|
|
Сар шинийн баярын бэлтгэл ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлыг хэлэлцжээ 09:38 НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай
|
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана 09:24 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа.
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа. »»
|
|
2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа 12:30 Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
|
Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны »»
|
|
Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна 12:27 Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр
|
Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр »»
|
|
Өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан 12:26 Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас
|
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв 11:39 Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад
|
Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад »»
|
|
360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа 10:19 Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
2.7 их наядын төсөвтэй трамвай төслийг хэрэгжүүлснээр жилд 101 тэрбумын шатахуун хэмнэнэ гэж тооцоолжээ 10:00 Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.
|
Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа. »»
|
|
SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ 09:58 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн »»
|
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа 09:17 Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа »»
|
|
“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв 09:16 Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий
|
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий »»
|
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ 09:15 ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ »»
|
|
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна 08:46 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн »»
|
|
Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ 13:50 Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
|
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. »»
|
|
Эндсэн бугын хохиролд 25.4 сая төгрөг гаргуулахаар болжээ 13:44 Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай
|
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай »»
|
|
Налайхын үйлдвэрлэл технологийн парк ХК-д ажиллалаа 13:36 Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм.
|
Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм. »»
|
|
Зодуулсан цэргийн эгч Б.Нямдулам: Хэвлэл мэдээллийн байгууллагад хандахаасаа илүү дүүгээ эрүүл саруул болгохыг л зорьж байна 13:27 Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд
|
Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд »»
|
|
Монголын цаначид бэлтгэлээ эхлүүллээ 13:20 Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар
|
Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар »»
|
|
Автомашины торгуулиа 15 хоногийн дотор төлбөл 50 хувийн хөнгөлөлт эдэлнэ 12:35 Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын
|
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын »»
|
|
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлтийн олон улсын сургалт эхэллээ 12:26 Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион
|
Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион »»
|
|
Э.Батшугар: Их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж, дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгана 10:12 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
|
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд »»
|
|
Нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна 10:03 Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай
|
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай »»
|
|
Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа 10:02 Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг
|
Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг »»
|
|
Эрэлийн Б.Эрдэнэбат согтуудаа, мөрдөн байцаагч Г.Батболдыг зодсон хэрэг прокурор дээр очоод алга болжээ 15:28 "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
|
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан. »»
|
|
ЦЕГ: Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна 15:14 Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
|
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг »»
|
|
175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ 15:03 Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах
|
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах »»
|
|
“Бэлтэсмөрөн”-гийнхний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа 14:05 Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд
|
Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд »»
|
|
Ачааны автомашин шатаж, жолооч нь амиа алджээ 13:36 Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна. »»
|
|
Хүний эрүүл мэндэд асар хортой, сүлжээний "Herbalife"-ийг Америкийн холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ 13:28 "Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг.
|
"Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг. »»
|
|
Халуун элгэн нутаг дууны үгийн орчуулга, тайлбар 11:45 Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
|
Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ. »»
|
|
Цагаан сарын ёс уламжлал 11:21 Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
|
Хонь цагт идээгээ зас 13.40-15.40 »»
|
|
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ 11:01 Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон
|
Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон »»
|
|
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 10:55 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт »»
|
|
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан 10:32 10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд
|
10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгох вэ? 10:30 2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
|
2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна. »»
|
|
Багшийнхаа нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 10:11 Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн
|
Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн »»
|
|
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ 10:04 Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод
|
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод »»
|
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ 09:53 Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд,
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд, »»
|
|
Х.Болортуяа, Т.Энхжин нар хүрэл медаль хүртэв 09:48 ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын
|
ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын »»
|
|
Н.Учрал: “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөх ажил билээ 09:38 Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм.
|
Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм. »»
|
|
"Babybio" optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа 09:33 АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
|
АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав. »»
|
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|