 |
|
 |
|
Ардын жүжигчин С.Гэндэнгийн амьдралын паянт хуудсууд |
|
|
 |
|
 |
Ардын жүжигчин С.Гэндэнгийн амьдралын паянт хуудсууд
2012-09-121. Сурахын замд орсон нь  Нэрт найруулагч, Ардын жүжигчин С.Гэндэн нь хуучин Сайн ноён хан аймгийн Агь Үйзэн вангийн хошуу буюу одоогийн Өвөрхангай аймгийн Баянгол сумын жирийн малчин ардын хүү юм. С.Гэндэн 1931 онд Тарган Бандида Цэвэлваанчигдорж агсны “Борт” хэмээн алдаршсан хүрээний дэргэд байгуулагдсан аймгийн бага сургуульд суралцаж гуравдугаар ангийг дүүргэн аймгийн клубт сүүдэр шийний туслах механикч, ажилчин зэргээр ажиллажээ. Энэ үедээ С.Гэндэн Улаанбаатар хотод үлгэр жишээ бага сургуульд хүүхдүүд элсүүлж байна гэсэн мэдээ авч хөдөө байгаа аав ээждээ учирлан хэлтэл аав нь “Тэнэх л өдөр төрсөн бол тэр өдрийн төөрөг мэддэг юм” хэмээн шуудхан зөвшөөрсөн гэдэг.
Ингэж шинэ үеийн залуу хүү С.Гэндэн эрдмийн их аянд Улаанбаатар хотыг зорин гарахаар болов. С.Гэндэн гуай дурсамждаа “Ингээд би аав ээждээ авчирч өгсөн цалингаасаа 15 төгрөг авч хоршоонд өнгө бүхий торго дурдангаас шилж байж авсан хээтэй цав цагаан торгыг хар пүүсүүгээр өргөн гэгч эмжиж сайхан дээл оюулж өмсөв. Мөн хуучин монгол гутлыг маань шинээр улласан учир шөлний тосоор гялалзтал тосолж өмслөө. Хар хир болсон шар даалимбан бүсээ угааж өнгөлөөд ороож бүслэн айл саахалтаараа орж мялаалгахаар явтал хүн бүрийн нүд над дээр тусч, яг үд дундын нар шиг төөнөж, халуун цай ч оочиж болдоггүй, харах хараа ч эгцэрч өгдөггүй, хамаг биеийн хөлс цутгаж шинэ торгон дээлийн мяндас ширдэг бамбайтай ширэлдээд сэтгэл шаналган зовоож байж билээ" гэж тэр үеийн хөдөөгийн аж байдлын хэв маягийг жирийн сайхан өгүүлсэн байдаг,. 1930-аад оны дундуур нүүр хагараагүй залуу хүү цагаан торгон дээлтэй шалгүй айлуудаар орж, сандалгүй шууд дэвсгэр дээр сууна гэдгийг дүрслээд бодоход нэг л инээдэмтэй зураг эвлэнэ. Ийнхүү С.Гэндэн хүү нөгөө дээлээ дор нь хийж, дээр нь ааруул ээзгий тосоо чихэж амыг нь боосон шуудайтай юмтайгаа замын унаанд дайгдан Улаанбаатарын бараа харжээ. Бага сургуулиа амжилттай төгссөн С.Гэндэн дунд сургуулийн элсэлтийн шалгалтыг амжилттай өгч, дотуур байранд орж, зорьж гарсан хэрэг бүтээд эхлэв. Сургуулиас тусгай форм тавьж өгсөн учир ганган цагаан дээлээрээ гоёх нь бүү хэл гаргаж үзэх ч зав гарсангүй. Энэ үед үлгэр жишээ нэгдүгээр сургуульд Палаан, Цэвэгмэд, Цэвэгжав, Батсүх, Шаравнямбуу, Далхжав, Даш, Баваасанжав, Намжаа, Батмөнх, Цэрэндулам зэрэг Монголын алдартай багш нар ид залуухан ажиллаж байсан гэдэг.
2.Сурагч Гэндэнгийн паян
Хотын амьдралд ороод удаагүй Гэндэн хөдөөх байдлаараа авчиг багш нарын үг сургаалыг даган хичээлдээ хэрдээ шамдан суралцаж байв. Гэтэл нэг л орой паянгаа дэлгэх нь тэр. Энэ паянт явдал нь нөгөө л ганган цагаан дээлнээс нь үүдэлтэйгээр дэгджээ. Нэг орой Гэндэн байрныхаа үүдэнд элдвийг харж ажиглан сууж байтал хичээл ангийн эрхлэгч Баваасанжав багш нь гоё ганган хувцаслаад эхнэртэйгээ сугадалцан, ер бусын хөгжилтэй яваа харагджээ.
Энэ байдлыг хараад бас чиг аймгийн төвд сүүдэр ший гэгчийг үзэж мэдэх болсон С.Гэндэнгийн толгойд хөгжим дуу тасардаггүй клубын явдал тодоор бууж Баваасанжав багшийн араас сэм дагав. Тэр дурсамждаа энэ явдлаа"... сонирхон дагаж нэлээд явтал яг гэр шиг хэлбэртэй бөмбөгөр ногоон байшингийн хаалганы дээгүүр янз бүрийн бөндгөр хурц гэрэл асч амьтан хүн үймэлдэн байхыг олж хараад “лав энэ клуб болж таарлаа. Ямар нэг ший жүжиг гарах нь” гэж бодоод бушуухан буцан гүйж ирээд нөгөө торгон дээлээ шуудайнаас гаргатал дал мөр, энгэр зах нь гүүний ааруулын тосонд нүүгэлтсэн хар юм болсон байв. Гэвч ийм цагт торгон дээлээ өмсч гоёхгүй бол хэзээ өмсөх билээ гэж бодоод хэд сайн нухчихчаа аядаад л өмсөөд гарч одов" гэж илүү нэмэлтгүй бичсэн байдаг. Ийнхүү тухайн үеийн сургуулийн дотоод дүрэм зөрчсөн сурагч Гэндэн анх удаа төвийн театрын тайз дээр “Харц Дамдин Хатан Долгор” жүжгийг үзэн сэтгэл уярч, зарим эмгэнэлтэй хэсэг дээр нь нулимс унагаж суужээ. Жүжиг үзсэн сурагч Гэндэн нөгөө л хөдөөх байдлаараа харц Дамдингийн хувь заяаг бодол хийлэн алхсаар сургуулийнхаа үүдэнд иртэл аль хэдийнэ хаалгаа хаагаад түгжиж орхисон байв. Байдлыг үзээд айж балмагдсан сурагч Гэндэн дээгүүр нь тор татсан хашааны намхан хэсгээр давж орохоор шийдэж, арайхийн авирч гараад дэвхрэн буух гэтэл юу юугүй хормой нь торонд орооцолдон дүүжлэгджээ.
Хичнээн оролдоод салгаж чадалгүй айж цочирдож арга буюу “Хүн байна уу, амь авраарай” гэж ойр ойрхон орилон тийчилж байтал сургуулийн жижүүр сонсч мэдээд ирж, нэр усыг нь асууснаа мөрөн дээрээ гишгүүлэн байж арайхийн салгаж авсан гэдэг. Сурагчийн дүрэм зөрчсөн Гэндэнцэвэлийн (ийм нэртэй байсан) энэ паян сургуулийн жижүүр, эргүүлийн багш нараар дамжин захирлын сонорт оройдоо хүрчээ. Маргааш өглөө нь сургуулийн бүх хүүхдүүдийг жагсаан захирал Палаан ирж сурагчийн дүрэм зөрчсөн Г эндэнцэвэлийг жагсаалын өмнө гарган хатуу донгодож сургуулиас гадуур явах эрхийг нь 15 хоногоор хорьсон төдийгүй сүргүүлийн гол замыг өдөрт нэг удаа шүүрдэн цэвэрлэж байх шийтгэл ноогдуулж гэнэ. Урагдаж навтарсан цагаан торгон дээлээ шөнөжин оёж бас чиг өмсчихөөр болгосноо өглөө сандрахдаа өмсчихөөд жагсаалд очсон нь сурагч бүхэнд нүдлэгдэж дорхноо “цагаан дээлт” нэрийг олжээ. Охид бүр зориуд чиглэн ирж “цагаан дээлт балиар жаал еэ еэ, бөөвөө, еэ еэ, бөөвөө” гэж ичиглэн дамшиглах нь энүүхэнд болов. Гэсэн ч Гэндэнцэвэл хүү өдөрт нэг удаа хог шүүрдэж, шөнө орондоо элдвийг бодон хямарч “Цагаан дээлт’’ хоч авсандаа гутран уйлдаг байсан ч хичээлдээ байнга онц дүн авч байлаа.
Гэндэн гуай дурсамждаа "... шийтгэл зэмлэлийн 15 хоногоо дуусгаад байтал 18 дахь хоног дээр Палаан багш сургуулийн нийт багш сурагчдыг жагсаагаад намайг заасан хугацаанд дутагдлаа гэмшиж ойлгосон ба цэвэрлэгээг сайн хийснээс гадна сурлагын дүн онц сайн байсныгтэмдэглэж хэргийг цагаатгаж билээ” гэж тэмдэглэжээ. “Арвайхээрийн цагаан дээлт” алдар зүүсээр Гэндэнцэвэл хүү урлагийн үзлэгт оролцох, бүлгэм дугуйланд суралцах зэрэгт тэргүүний сурагчдын эгнээнд явж ардын урт, богино дуу дуулах авьяасаараа ер нь бузгай ялгарч байжээ. Ийм маягаар нэрт найруулагч, ардын жүжигчний сурагч ахуй цагийн амьдрал хөвөрч байв.
Л.Вангантай танилцсан нь
Жүжгийн нэрт зохиолч, найруулагч А.Ванган, нэрт найруулагч, ардын жүжигчин С.Гэндэн нарын танилцсан түүх сонин бөгөөд тэдний сурагч ахуй цагаасааа эхэлсэн үерхэл 40 орчим жил үргэлжилсэн юм. Л.Ванган, түүний дүү Л.Нацаг (циркийн), Ч.Долгорсүрэн (Ардын жүжигчин), Ө. Ринчинноров (нэрт жүжигчин) нар бүгд сурагч Гэндэнтэй хамт дунд сургуулийн жилүүдээ дүүргэсэн гэдэг. Сурагч Гэндэн дээр дурдсанаар шийтгэл хүлээн хог шүүрдэж байхад нь ах дүү Ванган, Нацаг хоёр давхин ирж хамгийн түрүүнд тусалж, улмаар “Чи гэрээ санаж байна уу?” хэмээн асууж хөдөөгийн муу нөхөртөө сэтгэлийн дэм үзүүлж байжээ. Хэдийгээр хот газрын том сэхээтний хүүхдүүд боловч нөхрийн зовлонг хуваалцаж хүүхдүүд боловч нөхрийн зовлонг хуваалцаж, халуун сэтгэл гаргаж байсан нь багаасаа сэтгэлийн боловсрол өндөртэй байсныг нь гэрчилнэ.
Гэндэн гуай дурсамждаа Нацаг тэр хоёр (нэг өдөр) намайг манайд оч. Баваасанжав багшаас чөлөө гуйж өгье гэв. Би “Оройн хоол одоохон болно. Хоолоо идээд явбал явъя” гэтэл тэр нөхөр нэлээд янзгүй харснаа, үг дуу ч үгүй явж Баваасанжав багш дээр очоод нэг жижиг зурвас барьж ирэнгээ “За явцгаая. Би чамд хоногийн чөлөө авчихсан” гэв”... гурвуулаа явсаар одоогийн Д.Нацагдоржийн хөшөөний архан тал орчимд байсан гудамжны дунд хэрд их бага хүрэн хаалганд оров. Зайтай сайхан хашаан дотор цагаан эсгий бүрээстэй том гэр байлаа. Ороод очсон чинь баруун хойд талд нь тагжгардуу нуруутай, бор царайтай, гялалзсан нүдтэй жаахан халзан орж яваа дунд насны хүн ном уншиж сууна” хэмээн Л.Ванганы аав Ламжав гуайн босгыг алхсанаа тов тодорхой бичжээ.
Ингэж тэр хоёрын халуун дотно үерхэл эхэлсэн бөгөөд Ванганы дүү Нацагийг дагуулж сурагчдын анхаарал татсан гурван хүү явах болсон аж. Урлагийн үзлэг, концерт үдэшлэг болоход сурагч Л.Ванган, Л.Нацаг нарын циркийн үзүүлбэр, сурагч С.Гэндэнгийн дуулсан урт, богино дуу оролцогсдын талархлыг хүлээнэ. Бусад сургуулиар явж хийх тоглолтуудад ч мань гурав байнга оролцож шагшигдаж, одоогийнхоор бол бяцхан “одод” болж байлаа. Энэ үед театрыг шинэ боловсон хүчнээр хангах зорилгоор дунд сургуулийн сурагчдаас авьяастнуудыг сонгон шалгаруулж урлагийн тусгай сургуульд суралцуулан бэлтгэх шийдвэр гарчээ. Уулын шийдвэрийн дагуу театрын орос сурагч Бореша, найруулагч, хэлмэрч Э.Оюун, алдарт дуучин Дорждагва, нэрт морин хуурч Түдэв нар нэгдүгээр сургууль дээр ирж авьяастай хүүхдүүдийг шалгаруулж элсэлт авсан гэдэг. Сурагч Гэндэн энэ шалгаруулалтад “Эр бор харцага", “Хүрэн толгойн сүүдэр” дуугаар оролцсоноо шалгалтын комиссынхны хүсэлтээр “Сүнжидмаа’’-г дуулж өндөр үнэлэлт авчээ.
Харин найз Л.Ванган, Л.Нацаг нар нь энэ шалгалтад ороогүй юм. Ийнхүү сурагч С.Гэндэн сургуулиасаа Ч.Долгорсүрэн, Ө.Ренчинноров, Цэрэн, Цэрэндулам, Лувсанбалдан, Гажадмаа, Дэчин, Эрээнхүү нарын хамт шалгарч урлагийн ертөнцөд авьяас сорих их аянаа эхэлжээ. Энэ бол 1936 он. Хэдийгээр ардын хувьсгал ялаад 15 жил болсон ч улс орны дотоод амьдрал ээдрээ төвөгтэй байсны дээр улс төрийн их хэлмэгдүүлэлт жинхэнэ тогоондоо буцалж байв. Гэвч сургууль соёлын мөр хөөж яваа Гэндэн хүүд элдэв айх эмээх зүйл байсангүй. Тэр уран сайхны түр курсээ дүүргэж театрын дагалдан жүжигчин, улмаар жүжигчин болж авъяас билиг нь ид цэцэглэж гарах нь тэр. Шилдэг жүжигчин залуучдын эгнээнд орж нэг хэсэг явтал 1940 он гараад явчихав. Ажил сургуулийн мөр хөөж явсаар Ванган найзтайгаа хаа нэг уулзан хэдэн оныг элээчихэв. Багш нар нь дэмжиж авьяаслаг запуу Гэндэнг Москва хотын урлагийн дээд сургуульд найруулагч жүжигчний мэргэжлээр сургахаар болж түүний амьдралын дэвшил хөгжлийн хоёр дахь үүд нээгдэх нь тэр. Түмэн түжгэнэж, буман бужигнасан их Москвад тал нутгийн буурай малчны хүү Гэндэн нөгөө л цагаан паян, хөнгөн инээдмээ дагуулсаар оюутны шуугиант он жилүүдээ эхэлсэн бөгөөд бас алдарт найз Л.Вангантайгаа үерхлийн түүхээ үргэлжлүүлэн бичсэн түүхтэй.
З.Ванган Гэндэн хоёрын Москвагийн жилүүд
Алдарт Гэндэн Москвад 1945 онд очсон бол Л.Ванган 1946 онд хөл тавьсан байдаг. Хоёулаа нэг сургуульд орсон бөгөөд тус сургуульд Гэндэнгээс өмнө Монгол оюутан байсангүй. Уул сургуульд тухайн үеийн ЗХУ-ын Ардын жүжигчин профессор Захав, Ардын жүжигчин, төрийн дөрвөн удаагийн шагналт профессор А.В.Попов, ардын жүжигчин М.О.Кнебель зэрэг алдартнууд багшилж байжээ. Хэд гуравхан орос үгтэй С.Гэндэн урлагийн нарийн ухаанд суралцана гэдэг амаргүй байсан ч Захав, Па нарынхаа шахапт, ангийн нөхөр Черкасов Кухта нарын тусламжтайгаар орос хэлийг хичээнгүйлэн сурч, анх Крыловын “Хоосон торх” үлгэрийг жүжиглэн оросоор уншиж, Чеховын “Хурим” жүжгийн Грекийн ролийг бузгай амилуулж Монгол хүний ой ухааныг хөөрхөн гайхуулж "ганц дайчин ганцаардахгүй’’ гэгчийн үлгэрээр Гэндэнг ийнхүү тоосруулж байх үед Л.Ванган тус сургуульд элсэн орсон байдаг.
Л.Ванган орос хэлний мэдлэгээрээ нэг жил болчихоод байсан Гэндэнгээсээ илүү шахам байжээ. Хоёр найз дор дороо хичээл сургуульдаа шамдаад зав муутай ч үе үе уулзаж биесийн авьяас билгийг хурцалсаар байсан аж. Нэг удаа тэдний сургууль дээр “интернационал" үдэшлэг болохоор болж сургуулийн ҮЭ-ийн хорооны дарга Иванов тэр хоёрыг дуудаж Монголын дуу хуурыг сурталчилсан хоёр сайн номер бэлтгэх даалгавар өгчээ. Тэд тухайн үед хөгжмийн сургуульд суралцаж байгаад хожим хөгжмийн нэрт зохиолч болсон Чимэддоржоос туслалцаа дэмжлэг авч “Шивээ хиагт”, “Партизан Чойбалсан” гэдэг хоёр дууг хоолой салган дуулах болжээ. Улмаар хувцасны хувьд монгол үндэсний хувцас өмсөхөөр шийдсэн боловч тэр хоёрт ямар ч монгол хувцас байсангүй. Арга буюу мань хоёр Монголын Элчин сайдын яам руу очиж монгол дээл хайжээ. Тэд элчингийн таних мэдэх хүмүүсээс сураглаж явсаар тэр үеийн Монголын элчин Ж.Самбуу гуайн гэргий Нямаа гуайтай уулзаж, Гэндэн нь Самбуу гуайн мөнгөн товчтой, дугуй хээтэй, хөх цэнхэр дээл дээр шар дурдан бүс бүсэлж ер бусын сүрлэг монгол эр болжээ. Харин Ванган нь бие жижиг учир Нямаа гуайн өргөн эмжээртэй, одтой хүрэн торгон тэрлэгийг өмсч хэвлүүхэн монгол залуу эр болох нь тэр. Ингэж гангарсан хоёр оюутан залуу уул “интернационал" үдэшлэгт оролцож дуугаа дуулж олон орны залуучуудыг шуугиулж амжив. Хамгийн гол нь тэр хоёрын хувцаслалт нь биеийнх нь хэмжээг хэт ялгаруулж циркийн алиалагч нар шиг харагдуулсан нь бөөн инээд наадам дагуулсан гэдэг. Хоёр найзын энэ тоглолт “интернационал” үдэшлэгийн шилдэг үзүүлбэрийн тоонд багтаж багш, оюутнуудын талархлыг хүлээжээ.
Ванган, Гэндэн хоёрын үерхэл шинэ нөхцөлд, гадаад оронд ийнхүү үргэлжилж хожим урлаг соёлын нэрт зүтгэлтэн болсон зохиолч Д.Сэнгээ, хөгжмийн зохиолч Чимэддорж, зураач Чүлтэм, Одон, Доржпалам нартай музей, жүжиг, кино үзэж шүүмжлэн ярилцаж, хичээлийн хажуугаар нэвтрүүлэгч зэрэг ажил хийж, жүжгийн дүр бүтээж тун завгүй өнгөрч байв. Ялангуяа Гэндэн сургуулийнхаа дөрөв, тавдугаар курсын жилүүдийг найз Вангантайгаа байнга хамт хичээллэж зай завгүй ажиллаж үдсэн нь түүх болж үлдсэн байдаг. Л.Ванган нь орос хэлний мэдлэг, ур чадварын хувьд нэлээд ялгарсан оюутан байсан учир Гэндэн найздаа тал талаар тусалж чаддаг байв. Хожим нэртэй найруулагч Гэндэн дурсамждаа “Ванган"... миний төлөө их тусыг, ёстой жинхэнэ нөхрийн ёсоор үзүүлж, нүд анилгүй хичнээн хоног цагаар мэрийж байсныг одоо бодоод өрөвдөх юм" гэж дурсан өгүүлсэн нь бий. Үнэхээр С.Гэндэнгийн дипломын ажил, томоохон жүжгийн тавил, уран сайхны шинэ эрэл хийлэл бүхэнд Ванган биечлэн тусалж, харилцан бие биеэ хурцалж байжээ.
Тэд сургуулиа тус тус дүүргэж ирсний дараа Монголын шинэ театр, киноны урлагийг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан юм. Гэндэн “Учиртай гурван толгой'' дуурийг шинэчлэн тавьж, улмаар Ч.Ойдов “Жаргалын зам’’ дуурийг найруулж, “Отелла" жүжгийг найруулан тавьсан нь Монголын театрын урлагийн түүхэнд шинэ хуудсууд болов. Энэ бол 1950-иад он буюу Гэндэнгийн уран бүтээлийн эхлэлийн үе байлаа. Залуу найруулагч С.Гэндэнгийн амжилтуудыг найз Ванган нь байнга хөхүүлэн дэмжиж, хурцалж байсны дээр зарим жүжгийн найруулгад шүүмжлэлтэй хандаж, хоёр найз тун удаан маргалдаж байсан түүх бий. Тэр бүхэн нь тэдний ур чадварын лабораторийн ажил байлаа. Тэднийг тухайн үеийн театр, киноныхон ‘‘дайрдаг Гэндэн“боддог" Ванган хэмээн авгайлж цаг улирлын шалгарлыг ажралгүй даван туулах бүтээлүүдийг бишрэн хүндэтгэж их үйлсийг нь хөгжөөж байжээ. Ийнхүү Арвайхээрийн “хазгар” хэмээх Гэндэн таалал төгссөнөөс 20 орчим жилийн дараа Арвайхээрийн өндөр Гэндэн Монголын театр, киноны урлагт өөрийн орон зайгаа буй болгож эхэлсэн буюу. Энэ бол XX зууны хоёрдугаар хагасын түүх юм. Н.ДАВААДАШ /МУСГЗ/ Эх сурвалж: ”Нийслэл Таймс” |
Ардын жүжигчин С.Гэндэнгийн амьдралын паянт хуудсууд |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Мундаг хумуун байжээ, ёстой л алтан уеийн одод байж дээ. * Уер * киноний Болд овгоний дур одоо ч гэсэн нудэд харагддаг шуу...
2012-09-12 | 16:12:36 | 202.21.105.1 | |
|
|
|
|

Цас орж, шуурах тул өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг даалгав 15:18 Улсын онцгой комиссын IV ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хотын удирдлага,
|
Улсын онцгой комиссын IV ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хотын удирдлага, »»
|
|
Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН урьдчилан цэвэрлэх байгууламж барих ёстой 14:06 Төв цэвэрлэх байгууламжаас технологийн аргаар цэвэршүүлж гаргасан дахин ашиглах боломжтой буюу зөвхөн ахуйн
|
Төв цэвэрлэх байгууламжаас технологийн аргаар цэвэршүүлж гаргасан дахин ашиглах боломжтой буюу зөвхөн ахуйн »»
|
|
Хиймэл оюунаар зохиолыг нь бичсэн жүжгийг ирэх онд толилуулна 13:33 Хиймэл оюунаар зохиолыг нь бичсэн “Одон орны зурхайч ба худал мэргэ” жүжгийг Версалийн хааны ордны дуурийн
|
Хиймэл оюунаар зохиолыг нь бичсэн “Одон орны зурхайч ба худал мэргэ” жүжгийг Версалийн хааны ордны дуурийн »»
|
|
Н.Сүхбүрэн ЮНЕСКО-ийн гишүүн уран бүтээлч болжээ 12:16 Керамик уран бүтээлч Н.Сүхбүрэн ЮНЕСКО-гийн Олон Улсын Уран Бүтээлчдийн албан ёсны гишүүнээр элсжээ.
|
Керамик уран бүтээлч Н.Сүхбүрэн ЮНЕСКО-гийн Олон Улсын Уран Бүтээлчдийн албан ёсны гишүүнээр элсжээ. »»
|
|
Татвар ноогдуулж байгаа учраас ачаа тээврийн автомашинууд "Монголын хилээр ачаа бараа орж ирэхгүй гацжээ" 11:55 Хятад улс гаалийн албан татвараа 40 орчим хувиар нэмэгдүүлсэн. Бараа материал ачсан том оврын автомашин тус бүрт
|
Хятад улс гаалийн албан татвараа 40 орчим хувиар нэмэгдүүлсэн. Бараа материал ачсан том оврын автомашин тус бүрт »»
|
|
Д.Трамп Ойрх Дорнодыг зорьжээ 11:47 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал »»
|
|
Эрэгтэй багшийн эрэлт 10:05 Аль дурын цэцэрлэг, сургууль руу ороод анги бүрийн хаалгаар шагайхад самбарын өмнө, сурагчдын дунд бүсгүй хүн л торойж үзэгддэг.
|
Аль дурын цэцэрлэг, сургууль руу ороод анги бүрийн хаалгаар шагайхад самбарын өмнө, сурагчдын дунд бүсгүй хүн л торойж үзэгддэг. »»
|
|
Хагас коксон түлшний нэг шуудайг 5000 төгрөгөөр худалдана 10:04 Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ээлжит хуралдаан өчигдөр /2025.10.08/болж, хагас коксон түлшний үнийг тогтоолоо.
|
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ээлжит хуралдаан өчигдөр /2025.10.08/болж, хагас коксон түлшний үнийг тогтоолоо. »»
|
|
Манай өсвөрийн боксчид 31 медаль хүртлээ 09:46 Боксын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Т.Ганзоригийн удирдлагад өсвөрийн багийн тамирчид Бүгд Найрамдах
|
Боксын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Т.Ганзоригийн удирдлагад өсвөрийн багийн тамирчид Бүгд Найрамдах »»
|
|
Х.Нямбаатар: Бид ирэх жил хагас коксон түлшийг дотооддоо үйлдвэрлэх үйлдвэртэй болно 09:44 Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд гэрээт борлуулалтын 400 орчим
|
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд гэрээт борлуулалтын 400 орчим »»
|
|
“Мөнгө өсгөж өгнө” гэх зараар 13 сая төгрөгөө залилуулжээ 09:40 Энэ оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Телеграммаар даалгавар биелүүлж мөнгө өсгөж өгнө гэх зараар холбогдоод
|
Энэ оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Телеграммаар даалгавар биелүүлж мөнгө өсгөж өгнө гэх зараар холбогдоод »»
|
|
Трамп: “Томахок” пуужин нийлүүлэхээс өмнө Оростой ярилцах шаардлагатай байж магадгүй 09:36 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд АНУ-д үйлдвэрлэсэн “Томахок” пуужин нийлүүлэх шийдвэр гаргахаасаа өмнө
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд АНУ-д үйлдвэрлэсэн “Томахок” пуужин нийлүүлэх шийдвэр гаргахаасаа өмнө »»
|
|
НАМ ДАРАЛТЫН ЗУУХ БУУДАЖ НЭГ ХҮН ТҮЛЭГДЖЭЭ 11:28 Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноён багт "гал гарч байна" гэх дуудлагыг өчигдөр 20:28 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ.
|
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноён багт "гал гарч байна" гэх дуудлагыг өчигдөр 20:28 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ. »»
|
|
Трамп: АНУ Украины асуудлаар шахалтаа нэмэгдүүлнэ 11:22 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулахын тулд Вашингтон шахалтаа улам эрчимжүүлж буйг мэдэгдлээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулахын тулд Вашингтон шахалтаа улам эрчимжүүлж буйг мэдэгдлээ. »»
|
|
Дүүжин замын тээвэр төсөл 38 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 11:16 Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх,
|
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, »»
|
|
Б.Хандсүрэн: Эцэг эхчүүд “Миний хүүхдийг нүднээс далд яаж байгаа бол” гэсэн хардалттай байдаг 11:02 Бага ангийн багш Б.Хандсүрэнтэй эцэг эхчүүдийн гаргадаг сөрөг хандлагын талаар ярилцлаа.
|
Бага ангийн багш Б.Хандсүрэнтэй эцэг эхчүүдийн гаргадаг сөрөг хандлагын талаар ярилцлаа. »»
|
|
ОБЕГ: Хөвсгөл аймагт сураггүй болсон 46 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг ар гэрийнх нь хүсэлтээр зогсоолоо 10:22 Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км,
|
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, »»
|
|
“Шүүхийн суваг” цахим хуудсаар 322 шүүх хуралдааныг олон нийтэд нээлттэй шууд дамжуулсан 10:03 Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг Нийт шүүгчийн III дугаар чуулганд илтгэл хэлэлцүүлэх үеэрээ
|
Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг Нийт шүүгчийн III дугаар чуулганд илтгэл хэлэлцүүлэх үеэрээ »»
|
|
Дүүжин замын тээвэр төсөл 38 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 09:36 Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж буй. Дүүжин замын тээвэр нь 98 кабинтай, оргил цагийн үед 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Өнөөдрийн байдлаар төслийн гүйцэтгэл 38 хувьтай байна.
|
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж буй. Дүүжин замын тээвэр нь 98 кабинтай, оргил цагийн үед 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Өнөөдрийн байдлаар төслийн гүйцэтгэл 38 хувьтай байна. »»
|
|
Афганистанд нийгмийн сүлжээнд нэвтрэх боломжийг хязгаарлажээ 09:35 КАБУЛ, 2025 оны аравдугаар сарын 9 /DW/. Афганистанд гар утаснаас нийгмийн томоохон сүлжээнүүдэд
|
КАБУЛ, 2025 оны аравдугаар сарын 9 /DW/. Афганистанд гар утаснаас нийгмийн томоохон сүлжээнүүдэд »»
|
|
Роналдо анхны тэрбумтан хөлбөмбөгчин боллоо 14:12 “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексийг харвал алдарт Кристиано Роналдо 1.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон байна.
|
“Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексийг харвал алдарт Кристиано Роналдо 1.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон байна. »»
|
|
Газрын баялагтай ч дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг Бурунди 13:06 Африкийн зүрхэнд орших Бурунди улс байгалийн баялаг арвинтай боловч дэлхийн хамгийн ядуу орны нэг юм.
|
Африкийн зүрхэнд орших Бурунди улс байгалийн баялаг арвинтай боловч дэлхийн хамгийн ядуу орны нэг юм. »»
|
|
С.Цэнгүүн: Нийгэмд хэлэлцүүлэг өрнөнө гэдэг өөрөө маш том амжилт 10:56 УИХ-ын гишүүн С.Цэнгүүнтэй ярилцлаа.
|
УИХ-ын гишүүн С.Цэнгүүнтэй ярилцлаа. »»
|
|
Ирэх онд 30 км борооны ус зайлуулах шугам угсарна 10:24 Улаанбаатар хот 1260 гаруй км хатуу хучилттай авто замтай. Гэтэл үүний ердөө 23.6 хувь нь буюу 300 км орчим нь л
|
Улаанбаатар хот 1260 гаруй км хатуу хучилттай авто замтай. Гэтэл үүний ердөө 23.6 хувь нь буюу 300 км орчим нь л »»
|
|
“Нүүрсний” гэх хэргийн хүрээнд 23.8 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлжээ 09:39 Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргүүдийг мөрдөн шалгах чиг үүрэг
|
Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргүүдийг мөрдөн шалгах чиг үүрэг »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар суулт зарлаж буй багш нарын төлөөлөлтэй уулзлаа 09:38 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны »»
|
|
ШШГЕГ: АН-ын дарга асан С.Эрдэнэ Н.Батдуулгатай уулзаагүй. Харин “Бамаш” ХХК-ийн Ерөнхий захирал С.Батсуурийг зөвшөөрөлгүй уулзуулсан байсан 17:10 ШШГЕГ-ын харьяанд байдаг хорих ангиудад хууль бус олон зүйлс өрнөдөг талаар уг байгууллагад ажилладаг нэрээ
|
ШШГЕГ-ын харьяанд байдаг хорих ангиудад хууль бус олон зүйлс өрнөдөг талаар уг байгууллагад ажилладаг нэрээ »»
|
|
“Улаанбаатар трамвай” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ 16:52 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25/01 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн
|
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25/01 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн »»
|
|
З.Санждорж лам анхан шатны шүүхээс оноосон ял шийтгэлийг эдэлнэ 12:36 “Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж, болон түүнтэй хамт ял шийтгүүлсэн Д.Бямбажав
|
“Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж, болон түүнтэй хамт ял шийтгүүлсэн Д.Бямбажав »»
|
|
БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН СОРИЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ 5 ДАХЬ УДААГАА ИТГЭМЖЛЭГДЛЭЭ 12:18 Үйл ажиллагааны чиглэл болон салбарын онцлогтоо нийцүүлэн стандартын шаардлага, шалгуураа ханган итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагуудыг Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга болон удирдлагууд 2025.10.02-нд хүлээн авч уулзан,
|
Үйл ажиллагааны чиглэл болон салбарын онцлогтоо нийцүүлэн стандартын шаардлага, шалгуураа ханган итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагуудыг Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга болон удирдлагууд 2025.10.02-нд хүлээн авч уулзан, »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг зохион байгуулна 12:14 Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийг НИТХ-ын 2024 оны 09 дүгээр тогтоолоор баталсан.
|
Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийг НИТХ-ын 2024 оны 09 дүгээр тогтоолоор баталсан. »»
|
|
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 11:34 /2025.10.07/ Хан-Уул удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Б.Цэрэн удирдан явууллаа.
|
/2025.10.07/ Хан-Уул удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Б.Цэрэн удирдан явууллаа. »»
|
|
Дараах замыг энэ сарын 9-нөөс эхлэн дөрөв хоног хааж, шинэчилнэ 10:46 Эрчим хүчний гудамжны авто замыг энэ сарын 9-ны 23:00 цагаас эхлэн хэсэгчлэн хааж өргөтгөл, шинэчлэлтийн ажил
|
Эрчим хүчний гудамжны авто замыг энэ сарын 9-ны 23:00 цагаас эхлэн хэсэгчлэн хааж өргөтгөл, шинэчлэлтийн ажил »»
|
|
БНХАУ-ын шүүх мафийн гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноожээ 10:38 БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай
|
БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай »»
|
|
Монгол улс Сингапур улстай нүүрстөрөгчийн зээлийн гэрээ байгуулжээ 10:15 Монгол Улс Сингапуртай нүүрстөрөгчийн хийн худалдааны гэрээ байгуулсан хамгийн сүүлийн улс боллоо гэж The Straits times мэдээллээ.
|
Монгол Улс Сингапуртай нүүрстөрөгчийн хийн худалдааны гэрээ байгуулсан хамгийн сүүлийн улс боллоо гэж The Straits times мэдээллээ. »»
|
|
Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон тохиолдолд 25 мянган төгрөгөөр ТОРГОНО 09:51 Тээврийн хэрэгсэл улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн
|
Тээврийн хэрэгсэл улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн »»
|
|
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүллээ 09:23 Прокурорын байгууллага 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг
|
Прокурорын байгууллага 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг »»
|
|
Физикийн салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо 09:16 СТОКХОЛМ, 2025 оны аравдугаар сарын 7 /BBC/. Их Британийн эрдэмтэн Жон Кларк, Америкийн эрдэмтэн
|
СТОКХОЛМ, 2025 оны аравдугаар сарын 7 /BBC/. Их Британийн эрдэмтэн Жон Кларк, Америкийн эрдэмтэн »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн эмийн үнийг ил тод мэдээлэх системийг танилцууллаа 09:13 Сайд Ж.Чинбүрэн, Эмийн үнийг ард иргэдийн хяналтад оруулах нэгдсэн системийг танилцуулах гэж байна.
|
Сайд Ж.Чинбүрэн, Эмийн үнийг ард иргэдийн хяналтад оруулах нэгдсэн системийг танилцуулах гэж байна. »»
|
|
Ө.Содгэрэл “The BoF 500” жагсаалтад багтсан анхны Монгол хүн боллоо 09:11 Монголын загварын салбарын гол дуу хоолой “BURO. Mongolia” болон “Velin” сэтгүүлийн үүсгэн байгуулагч, ерөнхий
|
Монголын загварын салбарын гол дуу хоолой “BURO. Mongolia” болон “Velin” сэтгүүлийн үүсгэн байгуулагч, ерөнхий »»
|
|
“Татар” уран сайхны кино “Улаанбаатар” кино наадмын долоон номинацид нэр дэвшжээ 15:02 17дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 8-15-ны өдрүүдэд болно.
|
17дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 8-15-ны өдрүүдэд болно. »»
|
|
Өвчтэй хүүхдийн зургийг ашиглан 400 гаруй иргэнийг залилж, мөрийтэй тоглоом тоглодог байсан этгээдийг олж тогтоожээ 14:27 Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 400 гаруй иргэнийг залилж, цахим мөрийтэй тоглоом тоглодог этгээдийг олж тогтоон
|
Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 400 гаруй иргэнийг залилж, цахим мөрийтэй тоглоом тоглодог этгээдийг олж тогтоон »»
|
|
Биткоины ханш шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ 13:02 НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 7 /Reuters/. Хөрөнгө оруулагчдын эрэлт ихээхэн нэмэгдэж байгаатай
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 7 /Reuters/. Хөрөнгө оруулагчдын эрэлт ихээхэн нэмэгдэж байгаатай »»
|
|
Шон “Дидди” Комбст 4 жил 2 сар хорих ял оноолоо 12:08 Америкийн хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий продюсер, бизнесмен Шон “Дидди” Комбсийг 2025 оны аравдугаар сарын
|
Америкийн хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий продюсер, бизнесмен Шон “Дидди” Комбсийг 2025 оны аравдугаар сарын »»
|
|
Болливудын жүжигчин Хан тэрбумтнуудын эгнээнд нэгджээ 12:04 Болливудын супер од Шах Рух Хан тэрбумтнуудын эгнээнд анх удаа нэгдэж, дэлхийн хамгийн баян жүжигчдийн нэг
|
Болливудын супер од Шах Рух Хан тэрбумтнуудын эгнээнд анх удаа нэгдэж, дэлхийн хамгийн баян жүжигчдийн нэг »»
|
|
О.Батнайрамдал: Оюу толгой, Онтрэ дээр цаг алдахгүй ахиц гаргах ажил хийхгүй байгаа энэ Засгийн газрыг дэмжихгүй 12:03 УИХ-ын гишүүн, Оюу толгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай ярилцлаа.
|
УИХ-ын гишүүн, Оюу толгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай ярилцлаа. »»
|
|
Сумо бөхийн их аварга Хакухо М.Даваажаргал болон холимог тулааны спортын төлөөлөгчид олимпик хауст зочиллоо 12:00 ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг, ЕНБД Бадар-Ууган нар өнөөдөр Сумо бөхийн 69 дэх ёкозүна,
|
ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг, ЕНБД Бадар-Ууган нар өнөөдөр Сумо бөхийн 69 дэх ёкозүна, »»
|
|
Гэри Олдман “Хүлэг баатар” боллоо 09:48 Их Британийн жүжигчин, кино найруулагч, хөгжимчин Гэри Олдман “Ххүлэг баатар”-ын хэргэм хүртлээ. Энэ өдрөөс эхлэн
|
Их Британийн жүжигчин, кино найруулагч, хөгжимчин Гэри Олдман “Ххүлэг баатар”-ын хэргэм хүртлээ. Энэ өдрөөс эхлэн »»
|
|
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ 14:55 БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос экспортлогч 23 улс багтдаг “ОПЕК+” бүлгийн Орос, Саудын
|
БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос экспортлогч 23 улс багтдаг “ОПЕК+” бүлгийн Орос, Саудын »»
|
|
И-Монголиа системээс лавлагаа, тодорхойлолтыг 5 хэлээр авах боломжтой боллоо 10:44 “E-Mongolia”-аас дараах 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг Англи, Орос, Франц, Солонгос, Хятад хэл дээр авах боломжтой боллоо.
|
“E-Mongolia”-аас дараах 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг Англи, Орос, Франц, Солонгос, Хятад хэл дээр авах боломжтой боллоо. »»
|
|
|
Д.Трамп Ойрх Дорнодыг зорьжээ 11:47 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал »»
|
|
Макрон: Орос хэлэлцээрт оролцохгүй бол үүнийхээ төлөөсийг төлнө 11:16 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Оросын Холбооны Улс Украинтай холбоотой энхийн хэлэлцээнд оролцохоос
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Оросын Холбооны Улс Украинтай холбоотой энхийн хэлэлцээнд оролцохоос »»
|
|
Трамп: “Томахок” пуужин нийлүүлэхээс өмнө Оростой ярилцах шаардлагатай байж магадгүй 09:36 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд АНУ-д үйлдвэрлэсэн “Томахок” пуужин нийлүүлэх шийдвэр гаргахаасаа өмнө
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд АНУ-д үйлдвэрлэсэн “Томахок” пуужин нийлүүлэх шийдвэр гаргахаасаа өмнө »»
|
|
Трамп: АНУ Украины асуудлаар шахалтаа нэмэгдүүлнэ 11:22 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулахын тулд Вашингтон шахалтаа улам эрчимжүүлж буйг мэдэгдлээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулахын тулд Вашингтон шахалтаа улам эрчимжүүлж буйг мэдэгдлээ. »»
|
|
Афганистанд нийгмийн сүлжээнд нэвтрэх боломжийг хязгаарлажээ 09:35 КАБУЛ, 2025 оны аравдугаар сарын 9 /DW/. Афганистанд гар утаснаас нийгмийн томоохон сүлжээнүүдэд
|
КАБУЛ, 2025 оны аравдугаар сарын 9 /DW/. Афганистанд гар утаснаас нийгмийн томоохон сүлжээнүүдэд »»
|
|
Газрын баялагтай ч дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг Бурунди 13:06 Африкийн зүрхэнд орших Бурунди улс байгалийн баялаг арвинтай боловч дэлхийн хамгийн ядуу орны нэг юм.
|
Африкийн зүрхэнд орших Бурунди улс байгалийн баялаг арвинтай боловч дэлхийн хамгийн ядуу орны нэг юм. »»
|
|
Э.Макрон шинэ Ерөнхий сайдыг 48 цагийн дотор томилно 10:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 9 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон дараагийн Ерөнхий
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 9 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон дараагийн Ерөнхий »»
|
|
Д.Трамп: Израил, ХАМАС энхийн төлөвлөгөөний эхний үе шатыг хэрэгжүүлэхээр тохиролцлоо 09:41 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 9 /AP/. Израилын тал болон ХАМАС бүлэглэлийнхэн дайныг түр зогсоож,
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 9 /AP/. Израилын тал болон ХАМАС бүлэглэлийнхэн дайныг түр зогсоож, »»
|
|
Путин Украинтай хийж буй дайныг "зөв", цагаа олсон" гэв 16:18 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербургт Оросын цэргийн бүлэглэлийн командлагчидтай хийсэн
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербургт Оросын цэргийн бүлэглэлийн командлагчидтай хийсэн »»
|
|
БНХАУ-ын шүүх мафийн гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноожээ 10:38 БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай
|
БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай »»
|
|
Францчуудын олонх нь Макроныг хугацаанаасаа өмнө огцроосой гэж хүсэж байна 15:12 Францад улс төрийн гүн хямрал үүсээд байгаа нөхцөлд тус улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макроныг хугацаанаасаа өмнө
|
Францад улс төрийн гүн хямрал үүсээд байгаа нөхцөлд тус улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макроныг хугацаанаасаа өмнө »»
|
|
Францын шинэ Ерөнхий сайд огцорчээ 09:47 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 6 /Reuters/. Францын шинэ Ерөнхий сайд Себастьен Лекорню шинэ засгийн газрын
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 6 /Reuters/. Францын шинэ Ерөнхий сайд Себастьен Лекорню шинэ засгийн газрын »»
|
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ШИНЭ УУРХАЙГААС 160 МЯНГАН ТОНН САЙН ЧАНАРЫН 1/3 КОКСЖИХ НҮҮРС БОРЛУУЛЛАА 09:44 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 01 сард Цанхийн баруун уурхайн хойд хэсгийн олборлолтыг эхлүүлсэн. Шинээр эхлүүлсэн уурхайн талбайгаас үнслэг болон дэгдэмхий чанар багатай сайн чанарын 1/3 коксжих нүүрс олборлож 2025 оны 10 сарын 06-ний өдөр анхны арилжааг амжилтай хийлээ.
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 01 сард Цанхийн баруун уурхайн хойд хэсгийн олборлолтыг эхлүүлсэн. Шинээр эхлүүлсэн уурхайн талбайгаас үнслэг болон дэгдэмхий чанар багатай сайн чанарын 1/3 коксжих нүүрс олборлож 2025 оны 10 сарын 06-ний өдөр анхны арилжааг амжилтай хийлээ. »»
|
|
Сирид Б.Асадын дэглэм нуран унаснаас хойших анхны парламентын сонгууль боллоо 10:01 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 6 /NHK/. Сирид өнгөрсөн оны 12 дугаар сард Башар аль-Асадын дэглэм нуран
|
ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 6 /NHK/. Сирид өнгөрсөн оны 12 дугаар сард Башар аль-Асадын дэглэм нуран »»
|
|
Эверестийн бэлд цасанд боогдсон 1000 гаруй хүнийг аврах ажиллагаа үргэлжилж байна 09:50 Дэлхийн хамгийн өндөр цэг болох Эверестийн зүүн хэсэгт 1000 гаруй уулчин цасанд боогдсон талаар Хятадын хэвлэлүүд мэдээлжээ.
|
Дэлхийн хамгийн өндөр цэг болох Эверестийн зүүн хэсэгт 1000 гаруй уулчин цасанд боогдсон талаар Хятадын хэвлэлүүд мэдээлжээ. »»
|
|
Путин: Киев рүү Томагавк пуужин илгээх шийдвэр ОХУ–АНУ-ын харилцааг сүйрүүлж болзошгүй 09:29 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин VGTRK-ийн сэтгүүлч Павел Зарубинд өгсөн ярилцлагадаа хэлэхдээ, "АНУ-аас
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин VGTRK-ийн сэтгүүлч Павел Зарубинд өгсөн ярилцлагадаа хэлэхдээ, "АНУ-аас »»
|
|
Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзог хөнөөсөн этгээдийг 2026 оны нэгдүгээр сард яллана 14:46 Гурван жилийн өмнө Ерөнхий сайд асан Абэ Шинзог буудаж хөнөөсөн этгээдэд ял оноох шүүхийн шийдвэр 2025 оны
|
Гурван жилийн өмнө Ерөнхий сайд асан Абэ Шинзог буудаж хөнөөсөн этгээдэд ял оноох шүүхийн шийдвэр 2025 оны »»
|
|
Манчестер дэх Еврей шашны сүмд террорист халдлага болж хоёр хүн амь үрэгджээ 10:02 Пүрэв гарагт /2025.10.02/ Их Британийн Манчестер хотод Еврей шашны сүмд террорист халдлага болсны улмаас хоёр
|
|
Путин: Олон туйлт дэлхий аль хэдийнээ бүрэлдсэн 09:47 Барууны орнууд дэлхий нийтийг ноёрхох оролдлого хийсний үр дүнд өнөөдөр олон туйлт дэлхийн дэг журам тогтсон гэж
|
Барууны орнууд дэлхий нийтийг ноёрхох оролдлого хийсний үр дүнд өнөөдөр олон туйлт дэлхийн дэг журам тогтсон гэж »»
|
|
Н.Тавинбэх: Энэ өвлийн оргил ачаалал тооцоолсон хэмжээнээс давахгүй бол цахилгаан эрчим хүч хязгаарлахгүй 12:00 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Дулааны гуравдугаар цахилгаан станц (ДЦС-3)” ТӨХК-д хийгдэж байгаа сэргээн
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Дулааны гуравдугаар цахилгаан станц (ДЦС-3)” ТӨХК-д хийгдэж байгаа сэргээн »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|