2012-09-12АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон, ажлаа хүлээн аваад буй Пайпер Кэмбэллтэй ярилцсанаа толилуулъя.
Өнөөдөр сонин.
-Юуны өмнө манай улсад Элчин сайдаар ажиллах болсон танд баяр хүргэе. Та Элчин сайдаар ажиллахдаа хоёр орны бизнесийн салбарыг хөгжүүлэх боломжийг эрэлхийлнэ гэж байсан. Ер нь юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Баярлалаа. Ерөнхийлөгч Барак Обама болон Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоныг төлөөлж Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсондоо их баяртай байна.
Би Элчин сайдын тангараг өргөх ёслолын үед хэлж байсанчлан Монгол, Америкийн хоорондох худалдаа, бизнесийн харилцааг түлхүү хөгжүүлэх арга замуудыг эрэлхийлэх болно. Энэ бол хоёр орны харилцаанд чухал юм. Өнгөрсөн долоо хоногт “Discover Mongolia”-д оролцох завшаан тохиосон. Тэр хурлаас харж байхад Монгол орны байгалийн баялгийг Монголын эдийн засаг, нийгмийн эрүүл мэнд, ард түмний төлөө хэрхэн зөв зохистой зарцуулах вэ гэдэг асуудал чухлаар тавигдаж байсан. Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтон саяхан Монголд айлчлахдаа ч хэлж байсан. Америкийн томоохон, шилдэг компани, бизнесмэнүүд орж ирснээр Монголд ур чадвар, технологи, технологийн ноухау зэргийг авчирна. Мөн монгол хүмүүсийг Монголд нь сургаж, ур чадварыг нь дээшлүүлэх, байгаль орчны стандартыг дээд зэргээр мөрд сөн технологийг оруулж ирэх боломжтой гэж байсан. Түүнээс гадна Америкийн бизнесмэн үүд Америктаа илүү олон ажлын байр бий бол гох гээд хоёр орны аль алинд нь ашигтай байх болно. Тиймээс энэ харилцааг түлхүү хөгжүүлэхэд анхаарна.
-Тэгвэл бидний өмнө байгаа ямар боломжийг бид ашиглаж чадахгүй байна гэж та бодож байна вэ?
-Манай хоёр орны хооронд найрсаг харилцаа хэдийнэ тогтсон. Энэ жил АНУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаа. Боломжийг ашиглаж чадахгүй гэхээс илүүтэй эдийн засаг, бизнес, худалдааг түлхүү хөгжүүлж, шинэ шатанд гаргах боломж их бий гэдгийг харах нь зүйтэй байх. -Та гадаад харилцааны салбарт 20 гаруй жил ажиллахдаа олон оронд очиж байсан байх. Хамгийн сүүлд Иракт байсан гэсэн. Тэнд ажиллах хүнд байсан уу. Одоо Иракийн байдал ямар байгаа вэ? -Иракт байдал бэрхшээлтэй байгаа. Тэр бол ажиллах энгийн нөхцөл биш. Ялангуяа, миний ажилласан эхний зургаан сард их хүнд байсан. Үе үе пуужингийн дайралт бол но. Бидний байрлаж байсан бааз 100 гаруй дайралтад өр төж, миний таньдаг олон цэрэг амиа алдсан. Харин дараагийн зургаан сард нь харьцангуй тогтворжиж, ажлаа хэвийн явуу лах боломж бүрдсэн. Гадаг шаа чөлөөтэй гарч, танилуудтайгаа, орон нутгийн засаг, захиргааны хүмүүстэй уулзах боломжтой болсон.
-Тэгвэл Монголд ажиллах болсноо мэдээд танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Монголд очно гэж бодохоор өргөн уудам, тайван амгалан гэсэн сэтгэгдэл хамгийн түрүүнд төрсөн. Үнэ хээр ч тийм байна. Энд ирээд хот дотроос холын барааг харж болохоор байсан нь хамгийн сайхан санагдсан. Байгалийн сайхныг шууд мэдрэх боломжтой. Би хөдөө хээр аялж, уул хадаар алхах дуртай. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Тэрэлж явсан. Үнэхээр сайхан байсан.
-Та гэр бүлийнхээ талаар танилцуулахгүй юу?
-Манайх их олуулаа, өнөр өтгөн айл. Монголд ирэхээр болоход манай үеэл ах, эгч, дүү гээд бүгдээрээ баярласан. Намайг энд ажиллах хугацаанд тэд ирэх сонирхолтой байгаагаа хэлсэн. Өнөөдөр л гэхэд миний анхны зочин ирсэн байгаа. Тэр нь миний ээж. Ээж минь надтай хамт Монголд ирсэн нь таатай хэрэг. Намайг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид итгэмжлэх жуух бичгээ өргөн барих ёслолд ээж минь оролцсонд би их баяртай байгаа.
-Ээж тань энд үлдэх үү. Эсвэл буцаад явах уу?
-Харамсалтай нь маргааш буцна. Гэхдээ тэр одооноос л Монголд эргэж ирэх тухайгаа ярьж байгаа. Миний ээж мэргэжлийн гэрэл зурагчин. Тиймээс Монголын үзэсгэлэнтэй сайхан байгальд дурлаж, тэр сайхан бүхнийг дурандаа буулгахын тулд дахин ирнэ гэсэн.
-Таныг спортоор хичээллэдэг, бас чамгүй ам жилт гаргаж байсан гэж сонссон. Спортоор хичээллэх нь таны ажилд үр дүнгээ өгдөг үү?
-Нэг сонин дээр намайг гурван ч тивд марафон, холын зай, хагас холын зайд гүйж байсан гэж бичсэн байсан. Тэрийг хараад би их ичсэн л дээ. Үнэндээ тийм биш. Би тийм мундаг, хурдан гүйдэг тамирчин биш. Зүйрлэж хэлбэл, би яг л тэмээ шиг. Тэмээ бол удаан. Гэхдээ зорьсон газартаа хүрдэг. Монголд ирээд гүйж эхлээд байгаа. Магадгүй яваандаа янз бүрийн тэмцээнд оролцох боломж гарч болох юм. Би гүйлтэд ханддаг шигээ ажилдаа ханддаг. Гүйхийн тулд байнгын бэлтгэл, тэвчээр ха туужил, хичээл зүтгэл хэрэгтэй. Мөн тэр байдлаа удаан хадгалах ёстой гэж би боддог. Тиймээс би ажилдаа ч, амьдралдаа ч ингэж ханддаг. ЭСЯ-ныхныгаа уриалаад спортоор илүү хичээллэнэ гэж бодож байгаа. Яагаад гэвэл спорт гэдэг баг, хамт олныг бүрдүүлэхэд чухал нөлөөтэй. Эрүүл мэндэд ч тустай. Магадгүй Улаанбаатарынхныг оролцуулаад спортын арга хэмжээ зохион байгуулж болох юм. Манай улсын Засгийн газраас санхүүжүүлдэг зарим хө- төлбөрт эрүүл мэндийн дэд хөтөлбөрүүд байдаг. Тий мээс Монголын Засгийн газартай энэ чиглэлээр түлхүү хамт - ран ажиллах нь хөтөл бөрийн үр дүнд ач хол богдолтой болов уу.
-Америкт Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Сонгуулийн үр дүнгийн талаар та юу гэж таамаглаж байна вэ. Хэрэв Бүгд найрамдах намын төлөөлөл гарвал манай хоёр орны харилцаанд ямар өөрчлөлт гарах бол?
-Сонгуулийн кампанит ажлыг бид анхааралтай ажиглаж байна. Энэ ажил арваннэгдүгээр сар хүртэл үргэлжилнэ. Нэр дэвшигчдийн мэтгэлцээн болно. Олон хүний өмнө үзэл бодлоо тайлбарладаг энэ арга хэмжээ нь ардчиллын чухал тал гэж боддог. Би дипломат албанд 23 жил ажиллаж байгаа. Энэ хугацаанд Арчилсан намын ч, Бүгд найрамдах намын ч захиргаанд ажиллаж байсан. Ямар хүчний Ерөнхийлөгч сонгогдохоос үл шалтгаалан Монгол Улс АНУ-ын хувьд чухал холбоотон хэвээр байх болно. Манай хоёр орны харилцаанд асар том өөрчлөлт гарахгүй гэж бодож байна. Ерөнхийлөгч Ж.Буш байхад ч, Б.Обама болсноос хойш ч бидний хооронд маш нааштай яриа, хэлэлцээрүүд, эерэг харилцаа байсаар ирсэн нь үүний баталгаа. Монгол Улс гадаад бодлогодоо АНУ-ыг “Гурав дахь хөрш” хэмээн томъёолдог. Үүнийг бид хүндэтгэдэг. Бид Монголын гуравдагч сайн хөрш байх юмсан гэж эрмэлздэг.
-Гурван жилийн дараа таны ажлын үр дүн ямар байна гэж бодож байна вэ. Хоёр орны харилцаа мэдээж хөгжих байх. Гэхдээ манай улсын жирийн иргэдийн хувьд ямар үр дүн өгөх бол?
-Манай улс Монгол Улстай олон салбар, чиглэлээр хамтран ажиллаж байгаа. Юуны өмнө хөгжлийн чиглэлээр Олон улсын хөгжлийн агентлаг, Энх тайвны корпусын хө- төлбөрүүд хэрэгжиж байгааг дурдаж болно. Хоёр дахь чухал чиглэл бол эдийн засаг, бизнес, худалдаа. Энэ чиглэлийг бид ихээхэн өрг өжиж, хөгжөөсэй гэж хүсэж байгаа. Илүү олон бизнес эрхлэгч Монголд ажиллаасай гэж хүсдэг. Мөн соёлын чиглэлээр өргөн хүрээнд хам тарч байгаа. Монголын соёлын өвийг хамгаалах чиглэлээр 12 төслийг санхүүжүүлж буй. Яг одоогоор бид өөр нэг төслийг зарлахад бэлэн болоод байна. Монголын орчин үеийн уран зургийн галерей галд өртөх үеэр эвдэрч, гэмтсэн зургуудыг сэргээн засварлах төслийн хоёрдугаар үеийг санхүүжүүлэхэд хөрөнгө оруулахаар болсон. Түүнчлэн бидний харил цааны хүрээнд өндрөөр үнэлэгддэг Фүлбрайтын тэт гэлэгт хөтөлбөр байгаа. Энэ хөтөлбөрийг хоёр улсын Засгийн газраас хамтран санхүүжүүлдэг. Энэ хүрээнд жил бүр 41 хүн АНУ явж, су далгаа шинжилгээ, эрдэм шинжилгээний ажил хийх боломжтой. Уг төсөлд бид ихээхэн ач холбогдол өгч байгаа.
-Визний асуудал монголчуудын сонирхлыг ихэд татдаг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Манай ЭСЯ бол АНУ руу нэвтрэх визийг яаж авах, бөглөх талаар монголчуудад хамгийн иж бүрэн мэдээлэл өгөх газар юм. Намайг Элчин сайдаар ажиллах хугацаанд виз авах иргэдийн тоо нэмэгдэнэ гэж найдаж байна. Учир нь энэ үзүүлэлт жилээс жилд нэмэгдэж байгаа. Хууль ёсоор виз мэдүүлж, визнийхээ журмын дагуу зорчин ирж байгаа иргэдийн тоо нэмэгдэж буй тул цаашид асуудал илүү нааштай болно гэдэгт итгэлтэй байна
. -Миний асуугаагүй, таны хэлэхийг хүссэн зүйл танд байна уу?
-Та бид хоёр Монгол, Америкийн харилцааны талаар олон сэдвийг хөндлөө. Хамтран ажиллаж байгаа олон салбарын талаар ярилцлаа. Би нэг зүйлийг хэлэхийг хүсэж байна. Монгол, америкчууд бид нэг үнэт зүйлтэй улс. 1990 онд гаргасан ардчиллын замыг сонгох шийдвэр үнэхээр зоригтой алхам байсан. Ардчилал, эрх чөлөө бол америкчуудыг тодорхойлдог үнэт зүйл нь. Тэгэхээр бид цаашдаа монголчуудыг илүү таньж мэдэж, ойлгох байх. Тийм сонирхол ч аме рикчуудад их бий. АНУ-ыг Мон гол Улсад төлөөлөн сууна гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг. Яагаад гэвэл америкчууд монголчуудын талаар үргэлж эерэг бодолтой байдаг.
Р.ОЮУНЦЭЦЭГ