|
|
|
|
С.Бямбацогт: МАН ялсан бол хэрэгжүүлэх л байсан |
|
|
|
|
|
С.Бямбацогт: МАН ялсан бол хэрэгжүүлэх л байсан
2012-09-11ТӨСВИЙН ТОДОТГОЛООР 40 ГАРУЙ ЦЭЦЭРЛЭГ, 50 ГАРУЙ СУРГУУЛЬ ХАСАГДЛАА- УИХ-ын гишүүн С.Бямбацогттой Төсвийн тодотголын талаар цөөн хором ярилцлаа. -Төсвийн тодотголыг маргааш (өнөөдөр)-даа багтаад бараг баталчих болов уу гэсэн дүр зураг ажиглагдаж байна. Тодотголыг хэлэлцэх үеэр МАН 21 мянга, АН 20 мянга тойрсон асуудлаар маргалдаж, мэтгэлцлээ. Магадгүй энэ нь Орон нутгийн сонгуультай холбоотой хоёр намын “сурталчилгаа” байж мэдэх юм. Энэ тал дээр та ямар байр суурь илэрхийлэх вэ? -Өмнөх парламентаар Халамжийн тухай хуулийг баталсан. Халамжийн тухай хуулиар нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсгийг ялгаж, тэдгээрт төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн. Халамжийн тухай хууль батлагдсантай холбоотой Засгийн газраас тогтоол ч батлагдсан байсан. Харамсалтай нь шинэ Засгийн газрын тэргүүн энэ тогтоолыг хүчингүй болголоо. Өөрөөр хэлбэл, төрөөс зайлшгүй дэмжлэг туслалцаа шаардлагатай иргэд Халамжийн тухай хуульд заасны дагуу халамж авах эрх зүй нь тодорхой хэмжээгээр хаагдаж байгаа. Шуудхан хэлэхэд, халамж авах боломжгүй болсон. Ийм учраас эдгээр иргэдэд анхаарах асуудал хөндөгдөж буй юм. АН хүүхэд бүрт сар болгон 20 мянган төгрөг олгох санал гаргасан. Энэ зөв өө. МАН хүүхэд бүрт сар болгон 21 мянган төгрөг өгч, дээрээс нь ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой иргэдэд сар бүр 21 мянган төгрөг өгч байя гэсэн юм. Яах аргагүй 21 мянган төгрөг өнгөрсөн хугацаанд амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур амьдралтай иргэдэд том дэмжлэг болж байсан. Ийм учраас зорилтот бүлэгт нь 21 мянган төгрөг өгч байх хуулийн төсөл санаачилж, Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн байгаа. -Хүүхэд бүрт, дээр нь нийгмийн зорилтот хэсэгт 21 мянган төгрөг сар болгон олгоно гэвэл хичнээн төгрөг шаардлагатай вэ. Төсөв хүндхэн байгаа талаар Сангийн сайд учирлаж буй. Хөрөнгө оруулалтын асуудлууд ч эргэлзээтэй болсон энэ үед халамж хавтгайрсан үйлдэл болох юм биш үү? -Монгол Улсын хэмжээнд 0-18 насны хүүхэд 978 мянга бий. Тэдэнд арав, арваннэг, арванхоёрдугаар сард сар болгон 21 мянган төгрөг өгөхөд 60 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог Засгийн газар хийсэн юм билээ. Дээр нь 220 ахмад, хөгжлийн бэрхшээлтэй 110 гаруй мянган иргэн бий. Цаана нь амьдралын баталгаажих түвшин доогуур орлоготой 100 гаруй мянган иргэн бий. Ингээд үзвэл дээрх 400 гаруй мянган иргэнд сар болгон 21 мянган төгрөг өгөхөд 30 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Өөрөөр хэлбэл, энэ оныг дуустал 92 орчим тэрбум төгрөгийг дээрх хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой иргэдэд сар бүр 21 мянган төгрөг олгоход зарцуулах юм. Засгийн газраас 60 тэрбум төгрөг шаардлагатай гэж оруулж ирсэн бол 32 тэрбумаар нэмэгдүүлж, 92 орчим тэрбум төгрөг болгосон. Ийм байдлаар нийгмийн зорилтот хэсэгт анхаарлаа хандуулах учиртай. -Гэвч энэ мөнгийг төсөв даах уу. Эдийн засгийн хямрал манайд нөлөөлж эхэлсэн энэ үед хэтэрхий хүндрэлтэй юм биш үү? -Европыг хамарсан санхүү, эдийн засгийн хямрал Хятадад нөлөөлж, эргээд манай улсад “халдварлаж” байна. Монгол Улсын төсвийн орлого байхгүй, экспортын бүтээгдэхүүний үнийн хувьд тодорхой хэмжээгээр буурч эхэллээ. Ийм үед бүсээ чангалсан бодлого явуулах ёстой. Гэхдээ нөгөө талд нь хямралын үед хамгийн их нэрвэгддэг, хүнд цохилт амсдаг нь нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай дээрх хүмүүс. Тэднийг хямралаас хамгаалахын тулд хамгаалалтын бодлого хийх ёстой. -Орлогын эх үүсвэрийг хаанаас бүрдүүлэх гэж. Төсвөө танаад ч хүрэлцэхгүй сандарч байгаа шүү дээ. Тийм байтал 92 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гаргах боломж бий юу? -Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлэхийн тулд их наяд төгрөгөөр бууруулах гэж байна. Мөн 600 гаруй тэрбум төгрөгийн бонд гаргахаар болсон. Хүний хөгжил сан дээр 300 гаруй тэрбум, Засгийн газар дээр 300 гаруй тэрбум төгрөг. Энэ бондыг гаргаж, Засгийн газар зээл авах юм билээ. Ийм байдлаар нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдэд анхаарч, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэх ёстой. Мэдээж, нөгөө талдаа төсвийн урсгал зардлуудыг бууруулах учиртай. Үргүй зардлыг танах чиглэлд анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдын орон тоо нэмэгдэж байна. Үүнийг нэмэгдүүлэхгүй байх ёстой. Гол нь төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байхад анхаарах нь чухал. -Төсвийн зардлыг танасантай холбоотой зарим гишүүн шүүмжлэлтэй хандсан. Түүний нэг нь та шүү дээ? -Төрийн албан хаагчдын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж ард түмэн хохирох ёсгүй. Төсөв батлагдлаа. Энэ бол хууль. Хуулийг Засгийн газар, түүний харьяа агентлаг, төрийн албан хаагчид хэрэгжүүлдэг. Хэрэгжүүлэхийн төлөө цалин авдаг, бас хэрэгжүүлнэ гэж тангараг өргөдөг. Гэтэл тэд үүргээ биелүүлээгүйгээс болж жирийн иргэд, хүүхдүүд хохирч байна. Энэ удаагийн төсвийн тодотголоор 40 гаруй цэцэрлэг, 50 гаруй сургууль хасагдаж байна. Мөн хөдөөгийн иргэд, тэр дундаа алслагдсан бүс нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэд хоорондоо мэдээлэл солилцох гар утасны сүлжээтэй болгох асуудлыг оруулсан байсан. Гэтэл үүнийг хаслаа. Эдгээрийн цаана юу явж байна гэхээр төрийн албан хаагчдын хийх ёстой ажлаа, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж жирийн иргэд хохирч буй юм. Алслагдсан аймгийн тухайлбал, Ховдын 70 гаруй мянган иргэн гар утасны сүлжээнд холбогдох ёстой байтал Засгийн газар байхгүй болгосон байх жишээтэй. Ингэж болохгүй ээ. -Одонтой эхчүүдэд урамшуулал олгох хуулийн төсөл өмнөх парламентад яригдаж байсан ч УИХ-ын сонгуулиар МАН-ын сурталчилгаа болно хэмээн хойшлуулж байсан санагдаж байна. АН энэ асуудал дээр завсарлага хүртэл авч байсан. Удахгүй Орон нутгийн сонгууль болно. Гэтэл хүүхдийн мөнгө олгох тухай яригдаж байна. МАН АН шиг завсарлага ч авах боломжгүй байгаа энэ үед ямар байр суурь баримтлахаар шийдвэрлэж байгаа вэ? -2011 оны зургадугаар сард Алдарт эхийн I одонтой эхчүүдэд сая, II одонтой ээжүүдэд 500 мянган төгрөг олгох хуулийн төслийг санаачилан, өргөн барьсан. 2011 оны аравдугаар сард Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөл санаачилсан. Энэхүү хуулийн төсөл өнгөрсөн УИХ-д байгуулагдсан хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан байсан, МАН, АН-ын аль алиных нь мөрийн хөтөлбөрт. Хуулийн төслийг 2011 оны арваннэгдүгээр сард Төсөв хэлэлцэх үеэр батлах санал гаргахад АН-ын бүлэг завсарлага авсан. Удаа дараа, жил гаруйн хугацаанд завсарлага авч, асуудлыг гацаасан. Улмаар сонгууль болохоос жилийн өмнө Халамж, нийгмийн хамгаалалтай холбоотой хуулийн төслийг хэлэлцэхгүй байя. Иймээс одонтой эхчүүдэд нэг сая төгрөг өгч яах юм, хэрэггүй. Олон хүүхэдтэй эхчүүдэд сар бүр урамшуулал өгөх ч шаардлагагүй. Сонгууль болох гэж байгаа учраас хойшуулья. Ингэж АН жилийн гаруйн хугацаанд завсарлага авсаар байгаад тэрхүү хуулийн төслийг унагаасан. Өөрөөр хэлбэл, цөөнх эрхээ эдэлж, завсарлага авсаар байгаад тэр хуулийн төслийг батлуулаагүй. Гэтэл өнөөдөр цөөнх нь олонх болчихоод сонгууль болохоос хоёр сарын өмнө Хүүхдийн мөнгөний асуудлыг гаргаж ирлээ. Үг, үйлдлийн зөрүү гэж л энэ байх. Ийм байдлаар асуудалд хандаж болохгүй. Зарчим байх ёстой. -Гэхдээ л сонгууль бүрийн өмнө халамжаар “тоглодог” нь хоёр намын араншин болж..? -МАН бол зүүний үзэл баримтлалтай нам. Аль болох нийгмийн хамгаалал, халамжийн бодлогыг түлхүү анхаарах. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэсэн үзэл баримтлалаар МАН ард түмний, хүний төлөө уриатай ажилладаг. Тийм учраас бид нийгмийн хамгаалалын бодлогыг байнга ярьдаг. Цаашид ч ярих болно. Аль ч нам Засгийн эрхэнд гарсан энэ үзэл баримтлалаасаа ухрахгүй. Тиймдээ ч хүүхэд бүрт болгох 20 мянган төгрөгийн асуудлыг МАН эсэргүүцэхгүй, харин ч дэмжиж байгаа. Тэр ч битгий хэл, бүр дээрээс нь нэмээд ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой иргэдэд олгох санал гаргаж байгаа юм. Тэдэнд өгөх ёстой ч гэж үзэж байгаа. АН-тай адил Одонтой ээжүүд, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдэд урамшуулал олгохыг эсэргүүцээгүй. АН яагаад эсэргүүцдэг вэ гэхээр барууны үзэл баримтлалтай нам. Өөрөөр хэлбэл, амь амиа бодоорой. Чадвал аз, чадахгүй бол хохино гэх үзэл баримтлалтай нам. Ийм учраас халамжийн болон нийгмийн хамгааллын бодлогыг хоёр, гуравдугаарт тавьдаг. -Онцгой албан татварыг нэмэгдүүлж, хүүхдийн мөнгийг олгохоор шийдвэрлэлээ. Энэ хэр зөв шийдвэр вэ? -Архи, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх нь зөв гэж үзэж байгаа. Нийгмийн эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүний хэрэглээг багасгах зорилгоор асуудалд хандсан зөв зүйтэй алхам. Мөн дизелийн түлшний албан татварыг нэмэгдүүлэх асуудал хөндөгдсөн. Гэхдээ үүнд ялгавартай хандах учиртай гэж бодож байгаа. Уул уурхайн компаниуд үнэхээр ашиг их олдог бол тэр хэмжээгээр татвар ногдуулах нь зөв. Түүнээс биш жирийн иргэдийн нуруун дээр ачаа нэмж, хохироож болохгүй. Иймээс ялгавартайгаар зааглах шаардлага бий. Иймд дизелийн татварыг нэмэгдүүлэхдээ хавтгайруулах нь зохисгүй юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар урсгал зардлаа бууруулахгүйгээр татвараа нэмэгдүүлж, иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлж, өөрсдийнхөө дур зоргоор асуудалд хандах нь буруу. -Хамтарсан Засгийн газрын үед шийдэгдсэн бас нэг асуудал нь 1.5 сая төгрөг. Хувьцаа юу, бэлэн мөнгө үү гэдэг сонголтыг иргэдэд өгсөн. Энэ дагуу өмнөх Засгийн газар хувьцаагаа мөнгөжүүлэх иргэдийн хүсэлтийг авч эхэлсэн. Гэвч хувьцааг мөнгөжүүлэх боломжгүй болж, АН-ын амлалт болох хувьцааг иргэн бүр авахаас өөр сонголтгүй болж байх шиг байна. Энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ? -Байнгын хороо болон чуулганы хуралдаан дээр энэ талаар би Засгийн газрын танхимын нөхдөөс их асуусан. Хувьцаагаа бэлэн мөнгө болгох хүсэлтэй 1.5 сая иргэн хүсэлт гаргасан. Эдгээр иргэний хувьцааг бэлэн мөнгө болгож өгч чадахгүй гэж сайд нар хариулсан. Гэтэл энэ онд багтаж, МАН, АН-ын өмнөх сонгуулиар амласан амлалт, хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлж УИХ-аар баталсан. Үүний дагуу хэрэгжүүлж байгаа. Харамсалтай нь, хамтарсан Засгийн газрын үед хийж, хэрэгжүүлж байсан ажлаа өөрсдөө Засгийн эрхэнд гарангуутаа “Хийхгүй ээ” гэж, хэрэгжүүлэхээ болилоо. Ийм байж болохгүй, энэ буруу. Нэгэнт амласан бол ажил хэрэг болгох ёстой. Хийж хэрэгжүүлэх учиртай. МАН ялсан бол хийж, хэрэгжүүлэх л байсан. Л.НИНЖСЭМЖИД Эх сурвалж: "Нийгмийн толь" |
С.Бямбацогт: МАН ялсан бол хэрэгжүүлэх л байсан |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Сэрэмжлүүлэг: Айлын нам даралтын зуух буудаж, гал гарчээ 13:20 Өнгөрсөн 24 цагт ахуйн гал түймрийн дөрвөн дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс сэрэмжлүүлэн онцлоход, Өвөрхангай аймаг,
|
Өнгөрсөн 24 цагт ахуйн гал түймрийн дөрвөн дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс сэрэмжлүүлэн онцлоход, Өвөрхангай аймаг, »»
|
|
ЦЕГ: Урсгал сөрсөн автомашин ДХИС-д бүртгэлтэй машин 10:29 Энэ оны 11 дүгээр сарын 22-ны өдөр цахим орчинд "Цагдаагийн машинаар урсгал сөрж яваад эхнэр хүүхдээ ажил, сургууль
|
Энэ оны 11 дүгээр сарын 22-ны өдөр цахим орчинд "Цагдаагийн машинаар урсгал сөрж яваад эхнэр хүүхдээ ажил, сургууль »»
|
|
Сансраас ч харагдах хамгийн том шүрэн арлыг илрүүлэв 22:54 Сансар огторгуйгаас ч харагдах дэлхийн хамгийн том шүрэн арлыг Соломоны арлуудаас илрүүлжээ. 300-500 жилийн турш
|
Сансар огторгуйгаас ч харагдах дэлхийн хамгийн том шүрэн арлыг Соломоны арлуудаас илрүүлжээ. 300-500 жилийн турш »»
|
|
Дэлхийн улс орнууд яагаад "Тик Ток"-ыг хориглодог вэ 22:44 Австрали улсын Засгийн газар 16-аас доош насны хүүхдүүд сошиал медиа ашиглахыг хориглох хуулийн төслийг санаачилсан байна.
|
Австрали улсын Засгийн газар 16-аас доош насны хүүхдүүд сошиал медиа ашиглахыг хориглох хуулийн төслийг санаачилсан байна. »»
|
|
“Зулын 25”-ны өдөр гал тахих ёслолын үеэр Монгол хэлээр ном хурна 22:42 Өвлийн тэргүүн сарын билгийн 25 буюу "Зулын-25"-ны Их дүйчин өдөр энэ сарын 25-нд тохиож байна. Энэ өдрийг угтан
|
Өвлийн тэргүүн сарын билгийн 25 буюу "Зулын-25"-ны Их дүйчин өдөр энэ сарын 25-нд тохиож байна. Энэ өдрийг угтан »»
|
|
Уушгийг шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа робот хийжээ 21:17 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /TASS/. Америкийн мэс засалчид уушгины архаг бөглөрөлт өвчтэй
|
НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /TASS/. Америкийн мэс засалчид уушгины архаг бөглөрөлт өвчтэй »»
|
|
Дэлхийн цэнгэг усны хэмжээ эрс буурч байна 12:31 АНУ, Их Британи, Швейцар, Францын эрдэмтдийн хамтарсан баг 2014 оноос хойш дэлхий дээрх цэвэр усны хэмжээ огцом
|
АНУ, Их Британи, Швейцар, Францын эрдэмтдийн хамтарсан баг 2014 оноос хойш дэлхий дээрх цэвэр усны хэмжээ огцом »»
|
|
Хөгжлийн банк өрөнд хураагдсан 17 обьектийг 50 хувь хямдруулж, дуудлагаар худалдана 12:22 Хөгжлийн банкны зээлийн өр төлбөр барагдуулах ажиллагааны хүрээнд Өмнөговь аймагт байрлах 17 үл хөдлөх хөрөнгө, нэг
|
Хөгжлийн банкны зээлийн өр төлбөр барагдуулах ажиллагааны хүрээнд Өмнөговь аймагт байрлах 17 үл хөдлөх хөрөнгө, нэг »»
|
|
Цаг агаарын байдал муудаж, хүйтэрнэ 11:40 Арваннэгдүгээр сарын 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар
|
Арваннэгдүгээр сарын 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар »»
|
|
Монголчууд англи хэлний ур чадвараар дэлхийд 84-т эрэмбэлэгдэв 11:04 Швейцарьт төвтэй "Education First" олон улсын боловсролын компани 2011 оноос хойш жил бүр англи хэлний түвшин тогтоох
|
Швейцарьт төвтэй "Education First" олон улсын боловсролын компани 2011 оноос хойш жил бүр англи хэлний түвшин тогтоох »»
|
|
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа ЗУРГААН дүүргийн хүүхдийн эмнэлэг 10:45 Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт идэвхжлийн түвшинд буюу алаг цоог дэгдэлтийн үед хүрээгүйг тогтоожээ.
|
Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт идэвхжлийн түвшинд буюу алаг цоог дэгдэлтийн үед хүрээгүйг тогтоожээ. »»
|
|
Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна 10:31 Улаанбаатар хот орчим: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.
|
Улаанбаатар хот орчим: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. »»
|
|
Өнөөдөр бүлэг, чуулганаар ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 10:29 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөв болон хамт баталсан хуулиудад бүхэлд нь хориг тавьсан.
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөв болон хамт баталсан хуулиудад бүхэлд нь хориг тавьсан. »»
|
|
Жүжигчин Сон Жүн Ги, Кэйти Луиз Саундерс нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авлаа 10:00 Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Сон Жүн Ги болон Кэйти Луиз Саундерс нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан байна.
|
Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Сон Жүн Ги болон Кэйти Луиз Саундерс нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан байна. »»
|
|
Аляскийн Үткиагвик хотод нэгдүгээр сар болтол нар мандахгүй 09:57 Америкийн хамгийн хойд хэсэгт орших хот буюу Аляскийн Үткиагвик хот /хуучнаар Барроу/ "туйлын шөнө"-д шилжжээ.
|
Америкийн хамгийн хойд хэсэгт орших хот буюу Аляскийн Үткиагвик хот /хуучнаар Барроу/ "туйлын шөнө"-д шилжжээ. »»
|
|
В.В.Путин: Орос биш, гагцхүү Америк олон улсын аюулгүй байдлыг зөрчиж байна 09:56 ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдэл хийжээ. Тэрээр мэдэгдэлдээ: " ОХУ-ын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, нийт иргэд,
|
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдэл хийжээ. Тэрээр мэдэгдэлдээ: " ОХУ-ын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, нийт иргэд, »»
|
|
"IHC койны хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна" 09:51 УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өчигдрийн /2024.11.19/ хуралдааны үеэр Санхүүгийн зохицуулах хорооны
|
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өчигдрийн /2024.11.19/ хуралдааны үеэр Санхүүгийн зохицуулах хорооны »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Та НӨАТ-ын сугалааны азтан боллоо” гэсэн мессэж Кибер халдлагын фишинг төрлийн нэг хэлбэр юм 16:54 Одоогийн байдлаар Монголд 12 төрлийн кибер халдлага бүртгэгдээд байна. Үүнээс хувь хүн рүү чиглэсэн фишинг, албан
|
Одоогийн байдлаар Монголд 12 төрлийн кибер халдлага бүртгэгдээд байна. Үүнээс хувь хүн рүү чиглэсэн фишинг, албан »»
|
|
Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 13:37 Канад улсад пара гүйлтийн цанын Америк тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд болж
|
Канад улсад пара гүйлтийн цанын Америк тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд болж »»
|
|
"ДУЛААН БАЙШИН, ТУХТАЙ АМЬДРАЛ" төслийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна 12:58 Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ нь Бодь Пропертийз ХХК-ийн санхүүжилтээр “ДУЛААН БАЙШИН, ТУХТАЙ АМЬДРАЛ” төслийг хэрэгжүүлэх гэж байна.
|
Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ нь Бодь Пропертийз ХХК-ийн санхүүжилтээр “ДУЛААН БАЙШИН, ТУХТАЙ АМЬДРАЛ” төслийг хэрэгжүүлэх гэж байна. »»
|
|
Н.Энхбаяр: Мөнгө нь бэлэн болоогүй, ажиллах хүчээ хаанаас авахаа ч мэдэхгүй төслүүдийг эхлүүлээд байна 09:48 Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.
|
Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа. »»
|
|
"Жокер" киноны үргэлжлэлийг "Хамгийн муу кино" гэжээ 09:38 "Joker: Folie à Deux" кинонд Arkham Asylum-ийн хамгаалагчийн дүрд тоглосон инээдмийн жүжигчин Тим Диллон саяхан
|
"Joker: Folie à Deux" кинонд Arkham Asylum-ийн хамгаалагчийн дүрд тоглосон инээдмийн жүжигчин Тим Диллон саяхан »»
|
|
С.Шаарийбуу: Охины минь хэрэгт Монголын улстөрч, нэр бүхий хүмүүс оролцсон 09:35 "Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол болж байна.
|
"Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол болж байна. »»
|
|
"Гадаргын уснаас хүний өтгөнөөс гарч ирдэг 4 төрлийн гэдэсний савханцар нян илэрсэн" 09:31 Усны газраас Туул голд хийсэн шинжилгээний хариу, ус савлан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн шинжилгээний тайланг
|
Усны газраас Туул голд хийсэн шинжилгээний хариу, ус савлан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн шинжилгээний тайланг »»
|
|
Сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна 09:23 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх онцлогтой болгосон.
|
2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх онцлогтой болгосон. »»
|
|
Хогийн цэгт хаягдсан 142 ширхэг “төрсний гэрчилгээ” гэх бичиглэл бүхий хавтсыг хураан авчээ 13:00 Олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний
|
Олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний »»
|
|
Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон эмэгтэйг 12 жилийн дараа авчирлаа 12:55 2012 онд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон Н-ийг 12 жилийн дараа эх орондоо авчрах ажиллагааг Монгол Улсын
|
2012 онд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон Н-ийг 12 жилийн дараа эх орондоо авчрах ажиллагааг Монгол Улсын »»
|
|
Загварын төгс шийдэл-Капсул хувцасны шүүгээ 12:49 Хамгийн сайн загвар бол аль болох бага хувцас хэрэглэлийг хэлнэ. Цөөхөн боловч чанартай хувцас хэрэгсэл гэдгийг Германы
|
Хамгийн сайн загвар бол аль болох бага хувцас хэрэглэлийг хэлнэ. Цөөхөн боловч чанартай хувцас хэрэгсэл гэдгийг Германы »»
|
|
Dota2-ын шигшээ багуудын ДАШТ-д Монголын баг 4-т орлоо 11:21 #Dota2 "IESF World Esports Championship 2024" тэмцээнд "Cadis" дасгалжуулагчтай Монголын баг дөрөвдүгээр байр эзэлж 10,000$ авлаа.
|
#Dota2 "IESF World Esports Championship 2024" тэмцээнд "Cadis" дасгалжуулагчтай Монголын баг дөрөвдүгээр байр эзэлж 10,000$ авлаа. »»
|
|
Хутга шидэлтийн тамирчин Б.Амарбаясгалан дэлхийн аваргаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ 10:12 Беларусын нийслэл Минск хотноо арваннэгдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд дэлхийн аварга шалгаруулах спортын хутга
|
Беларусын нийслэл Минск хотноо арваннэгдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд дэлхийн аварга шалгаруулах спортын хутга »»
|
|
Төрийн ордон руу бие нэвт гэрэлтсэн хувцастай орохыг хориглоно 10:12 УИХ-ын Тамгын газраас Төрийн ордонд нэвтрэх тусгай журам болон Төрийн ордонд баримтлах дэг журмын төслийг
|
УИХ-ын Тамгын газраас Төрийн ордонд нэвтрэх тусгай журам болон Төрийн ордонд баримтлах дэг журмын төслийг »»
|
|
Дональд Трамп цагаачдыг Америкаас гаргахын тулд Онцгой дэглэм тогтооно 10:09 АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах
|
АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах »»
|
|
Microsoft робот техник, хиймэл оюуны лабораторио Японд нээжээ 21:06 ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /NHK/. Технологийн салбарт тэргүүлэгч Америкийн “Microsoft” компани робот
|
ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /NHK/. Технологийн салбарт тэргүүлэгч Америкийн “Microsoft” компани робот »»
|
|
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах захирамж гарчээ 15:22 Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах хотын дарга Х.Нямбаатарын захирамж албажиж гарчээ. “Дүнжингарав"
|
Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах хотын дарга Х.Нямбаатарын захирамж албажиж гарчээ. “Дүнжингарав" »»
|
|
"4 хүртэлх насны хүүхдүүд уушгины хатгаагаар өвчилж байна" 13:58 ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач Д.Оюунгэрэл:
|
ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач Д.Оюунгэрэл: »»
|
|
Дараагийн 10 жилд хөрөнгө оруулалтын багцдаа заавал байлгах хэрэгсэл нь Алт уу? "Bitcoin" уу? 13:54 2025 оны 12 дугаар сар гэхэд унц нь 3000 ам.доллар хүрэх тул “Алт л ав” гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид онцолж байна.
|
2025 оны 12 дугаар сар гэхэд унц нь 3000 ам.доллар хүрэх тул “Алт л ав” гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид онцолж байна. »»
|
|
“Усанд яваад ирье” гэж гараад сураггүй алга болсон хүүг цахим тоглоомын газраас олж ар гэрт нь хүлээлгэн өгчээ 12:09 Энэ оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ “Усанд яваад
|
Энэ оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ “Усанд яваад »»
|
|
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, ДУЛААН БАЙНА 11:00 Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.
|
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. »»
|
|
Г.Жамц мөнгөн медаль авснаар ДАШТ-нээс 4 дэх медиалаа хүртлээ 10:42 Г.Жамц мөнгөн медаль авснаар ДАШТ-нээс 4 дэх медиалаа хүртлээ.
|
Г.Жамц мөнгөн медаль авснаар ДАШТ-нээс 4 дэх медиалаа хүртлээ. »»
|
|
Дүүжин тээврийн эхний чиглэлийг ирэх онд ашиглалтад оруулна 10:39 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх »»
|
|
Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэнийг баривчилж албадан гаргажээ 10:36 Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэн Бао В гэгчийг Гадаадын иргэн, харьяатын газар,
|
Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэн Бао В гэгчийг Гадаадын иргэн, харьяатын газар, »»
|
|
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв 18:30 10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн хөөргөх талбайгаас Шэньжөү-19 нисэгчтэй сансрын хөлгийг Чанжэн-2F Яо-19 зөөгч пуужингаар амжилттай хөөргөсөн байна.Ойролцоогоор 10 минутын дараа “Шэньжө-19” сансрын хөлөг зөөгч пуужингаас амжилттай салж, урьдчилан тогтоосон тойрог замд амжиллтай орсон байна.
|
10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн хөөргөх талбайгаас Шэньжөү-19 нисэгчтэй сансрын хөлгийг Чанжэн-2F Яо-19 зөөгч пуужингаар амжилттай хөөргөсөн байна.Ойролцоогоор 10 минутын дараа “Шэньжө-19” сансрын хөлөг зөөгч пуужингаас амжилттай салж, урьдчилан тогтоосон тойрог замд амжиллтай орсон байна. »»
|
|
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв 18:27 Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт нөхөрлөлийг зузаатгахын төлөө Хятад Монголын харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол улсад суугаа Хятад улсын элчин сайдын яам, Монгол улсын соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хятад улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулж, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв Хэнань мужийн Шаолинь үшүгийн ордон зэргээс хамтран зохион байгуулсан “Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрийн үйл ажиллагааны нээлтийн ёслол буюу “Бие хамгаалах урлагийн Шаолинь Үшүгийн” үзүүлэх тоглолт 11 сарын 04-ий орой Улаанбаатар хотын Соёлын төв өргөөнд эхэлсэн байна.
|
Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт нөхөрлөлийг зузаатгахын төлөө Хятад Монголын харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол улсад суугаа Хятад улсын элчин сайдын яам, Монгол улсын соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хятад улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулж, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв Хэнань мужийн Шаолинь үшүгийн ордон зэргээс хамтран зохион байгуулсан “Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрийн үйл ажиллагааны нээлтийн ёслол буюу “Бие хамгаалах урлагийн Шаолинь Үшүгийн” үзүүлэх тоглолт 11 сарын 04-ий орой Улаанбаатар хотын Соёлын төв өргөөнд эхэлсэн байна. »»
|
|
Хятадын хүүхдийн уран зохиол “Өсөхийн урт аян” цуврал номын нээлт болон ном хандивлах ажиллагаа Монгол улсад боллоо 18:24 “Хятад улсыг танин мэдэх Өвөр Монголын соёлын өдрүүд” үйл ажиллагааны хүрээнд Хятад улсын хүүхдийн уран зохиол “Өсөхийн урт аянд” цуврал номыг танилцуулах ёслол болон ном хандивлах ажиллагаа 11 дүгээр сарын 03-ны өдөр Монгол улсын театрын музейд боллоо.
|
“Хятад улсыг танин мэдэх Өвөр Монголын соёлын өдрүүд” үйл ажиллагааны хүрээнд Хятад улсын хүүхдийн уран зохиол “Өсөхийн урт аянд” цуврал номыг танилцуулах ёслол болон ном хандивлах ажиллагаа 11 дүгээр сарын 03-ны өдөр Монгол улсын театрын музейд боллоо. »»
|
|
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол эмнэлгийн Монгол уламжлалт анагаах ухааны эмч нар Улаанбаатар хотод сайн дурын үзлэг, эмчилгээ хийв 18:00 “Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Монгол эмнэлгийн сайн дурын үзлэг эмчилгээг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Монгол улсын Нэгдүгээр төв эмнэлэгт 11-р сарын 04-ий өдрөөс 06-ны өдрийг хүртэл гурван өдрийн хугацаанд сайн дурын эмчилгээ ба Монгол анагаах ухааны сургалт явуулав.
|
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Монгол эмнэлгийн сайн дурын үзлэг эмчилгээг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Монгол улсын Нэгдүгээр төв эмнэлэгт 11-р сарын 04-ий өдрөөс 06-ны өдрийг хүртэл гурван өдрийн хугацаанд сайн дурын эмчилгээ ба Монгол анагаах ухааны сургалт явуулав. »»
|
|
Майк Тайсон: Энэ миний сүүлийн тулаан биш 13:10 Домогт боксчин 58 настай Майк Тайсон, 27 настай Жэйк Полтой тулалдаж, 78:74 харьцаагаар Жэйк Пол ялалт байгууллаа.
|
Домогт боксчин 58 настай Майк Тайсон, 27 настай Жэйк Полтой тулалдаж, 78:74 харьцаагаар Жэйк Пол ялалт байгууллаа. »»
|
|
Лхагва гарагт НӨАТ-ын сугалааны азтанууд тодорно 13:07 НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу арваннэгдүгээр сарын 20-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн
|
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу арваннэгдүгээр сарын 20-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн »»
|
|
Галт зэвсгийн халдлага гарч, 2 хүн нас баржээ 12:52 Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна.
|
Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна. »»
|
|
Энэтхэгт дуунаас хурдан пуужинг амжилттай туршжээ 12:42 ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт
|
ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт »»
|
|
Ослын улмаас гурван хүн автомашины төмөр хийцэд хавчуулагджээ 12:40 Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын гуравдугаар багийн “Бор хужрын даваа” гэдэг газарт хоёр автомашин мөргөлдөж,
|
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын гуравдугаар багийн “Бор хужрын даваа” гэдэг газарт хоёр автомашин мөргөлдөж, »»
|
|
|
Дэлхийн улс орнууд яагаад "Тик Ток"-ыг хориглодог вэ 22:44 Австрали улсын Засгийн газар 16-аас доош насны хүүхдүүд сошиал медиа ашиглахыг хориглох хуулийн төслийг санаачилсан байна.
|
Австрали улсын Засгийн газар 16-аас доош насны хүүхдүүд сошиал медиа ашиглахыг хориглох хуулийн төслийг санаачилсан байна. »»
|
|
Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 12:20 ХААГ, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /Anadolu/. Хааг хот дахь Олон улсын эрүүгийн шүүх /ОУЭШ/ Израилын Ерөнхий
|
ХААГ, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /Anadolu/. Хааг хот дахь Олон улсын эрүүгийн шүүх /ОУЭШ/ Израилын Ерөнхий »»
|
|
В.В.Путин: Орос биш, гагцхүү Америк олон улсын аюулгүй байдлыг зөрчиж байна 09:56 ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдэл хийжээ. Тэрээр мэдэгдэлдээ: " ОХУ-ын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, нийт иргэд,
|
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдэл хийжээ. Тэрээр мэдэгдэлдээ: " ОХУ-ын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, нийт иргэд, »»
|
|
С.Лавров: Оросын нутагт ATACMS-аар цохилт өгсөн нь дайныг өргөжүүлэх гэсний дохио 17:31 МОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /DW/. Украины Зэвсэгт хүчин ATACMS пуужингаар Брянск мужид цохилт
|
МОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /DW/. Украины Зэвсэгт хүчин ATACMS пуужингаар Брянск мужид цохилт »»
|
|
Дональд Трамп цагаачдыг Америкаас гаргахын тулд Онцгой дэглэм тогтооно 10:09 АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах
|
АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах »»
|
|
Дайныг зогсоох Трампын амлалт биелэх магадлал 19:20 Хэрвээ би ерөнхийлөгчөөр сонгогдвол Орос-Украины дайныг ердөө 24-хөн цагийн дотор зогсооно, энэ бол тун амархан, би
|
Хэрвээ би ерөнхийлөгчөөр сонгогдвол Орос-Украины дайныг ердөө 24-хөн цагийн дотор зогсооно, энэ бол тун амархан, би »»
|
|
Галт зэвсгийн халдлага гарч, 2 хүн нас баржээ 12:52 Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна.
|
Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна. »»
|
|
Энэтхэгт дуунаас хурдан пуужинг амжилттай туршжээ 12:42 ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт
|
ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт »»
|
|
Оросын нутгийн гүнд Америкийн зэвсгээр цохилт өгөхийг зөвшөөрчээ 12:37 ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /VOA/. Америкийн зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт
|
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /VOA/. Америкийн зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт »»
|
|
Трамп дахин сонгогдсоноор Хятад, Тайваньтай харилцах харилцаанд ямар өөрчлөлт гарах вэ 12:30 БНХАУ-ын дарга Ши Жиньпин пүрэв гарагт Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Дональд Трампад мэндчилгээ дэвшүүлэхдээ
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин пүрэв гарагт Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Дональд Трампад мэндчилгээ дэвшүүлэхдээ »»
|
|
Meta-г 798 сая еврогоор торгоно 11:50 БРЮССЕЛЬ, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /DW/. Цахим зар сурталчилгааны зах зээл дэх өрсөлдөөний тухай
|
БРЮССЕЛЬ, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /DW/. Цахим зар сурталчилгааны зах зээл дэх өрсөлдөөний тухай »»
|
|
2024 онд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт рекорд тогтооно 10:40 Дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 2024 онд шинэ рекорд тогтоох төлөвтэй байгаа гэдгийг эрдэмтэд өнөөдөр /2024.11.13/ анхааруулсан байна. “The Global Carbon Budget” нэртэй тайланд бичсэнээр энэ онд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 41.6 тэрбум тонн хүрэх төлөвтэй байгаа юм. Өнгөрсөн жил дэлхийн орнууд 40.6 тэрбум тонн нүүрсхүчлийн хий ялгаруулсан гэх тооцоо бий. Энэхүү тайлан Азербайжан улсад болж байгаа НҮБ-ын цаг уурын асуудлаарх бага хуралтай зэрэгцэн нийтлэгдлээ. Ялгаруулалтын дийлэнх хувийг нүүрс, газрын тос, байгалийн хий шатааснаас үүдэлтэй юм.
|
Дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 2024 онд шинэ рекорд тогтоох төлөвтэй байгаа гэдгийг эрдэмтэд өнөөдөр /2024.11.13/ анхааруулсан байна. “The Global Carbon Budget” нэртэй тайланд бичсэнээр энэ онд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 41.6 тэрбум тонн хүрэх төлөвтэй байгаа юм. Өнгөрсөн жил дэлхийн орнууд 40.6 тэрбум тонн нүүрсхүчлийн хий ялгаруулсан гэх тооцоо бий. Энэхүү тайлан Азербайжан улсад болж байгаа НҮБ-ын цаг уурын асуудлаарх бага хуралтай зэрэгцэн нийтлэгдлээ. Ялгаруулалтын дийлэнх хувийг нүүрс, газрын тос, байгалийн хий шатааснаас үүдэлтэй юм. »»
|
|
БНХАУ-д цугларсан хүмүүс руу жолооч машинтай орсны улмаас 35 хүн амь үрэгджээ 10:37 БНХАУ-ын өмнөд хэсэгт оршдог Жухай хотод байрладаг спортын төвд нэгэн жолооч машинтайгаа цугларсан хүмүүс рүү орсны
|
БНХАУ-ын өмнөд хэсэгт оршдог Жухай хотод байрладаг спортын төвд нэгэн жолооч машинтайгаа цугларсан хүмүүс рүү орсны »»
|
|
Пакистаны утааг сансраас харж болохуйц хэмжээнд хүрчээ 14:43 Пакистаны зүүн хэсэг, Энэтхэгийн хойд хэсгийг өнгөрсөн сараас эхлэн өтгөн хорт утаа бүрхсэн бөгөөд энэ нь сансраас харж болохуйц хэмжээнд хүрчээ.
|
Пакистаны зүүн хэсэг, Энэтхэгийн хойд хэсгийг өнгөрсөн сараас эхлэн өтгөн хорт утаа бүрхсэн бөгөөд энэ нь сансраас харж болохуйц хэмжээнд хүрчээ. »»
|
|
Ш.Ишиба Японы Ерөнхий сайдаар дахин томилогджээ 12:31 ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /NHK/. Японы парламент даваа гарагт Шигэрү Ишибаг 103 дахь Ерөнхий
|
ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /NHK/. Японы парламент даваа гарагт Шигэрү Ишибаг 103 дахь Ерөнхий »»
|
|
Японы Засгийн газрын сайд нар өнөөдөр огцрох өргөдлөө өгчээ 19:19 Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба өнөөдөр /2024.11.11/ танхимын нийт бүрэлдэхүүнийхээ хамт парламентын санал
|
Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба өнөөдөр /2024.11.11/ танхимын нийт бүрэлдэхүүнийхээ хамт парламентын санал »»
|
|
Австралийн далайд хөлөг онгоцноос унасан иргэнийг 19 цагийн дараа амьд мэнд олжээ 11:35 Австралийн эргийн ойролцоо ачаа тээврийн хөлөг онгоцноос унаж далайд 19 цаг болсон эрийг загасчид олж аварчээ.
|
Австралийн эргийн ойролцоо ачаа тээврийн хөлөг онгоцноос унаж далайд 19 цаг болсон эрийг загасчид олж аварчээ. »»
|
|
Америкийн хөрөнгийн зах зээлийн индекс, доллар, биткоины ханш өслөө 13:15 ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /CNN/. Мягмар гарагт болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд
|
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /CNN/. Мягмар гарагт болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд »»
|
|
Камала Харрис: Ардчиллын гол зарчим нь сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөх 09:40 АНУ-ын Ерөнхийлөгч сонгууль энэ сарын 5-ны өдөр болж, 47 дахь Ерөнхийлөгчөөр Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп сонгогдсон.
|
АНУ-ын Ерөнхийлөгч сонгууль энэ сарын 5-ны өдөр болж, 47 дахь Ерөнхийлөгчөөр Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп сонгогдсон. »»
|
|
Галлагааны улиралд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлээрэй 09:26 Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
|
Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. »»
|
|
|
|