 |
|
 |
|
1937 оны есдүгээр сарын 10-нд юу болсон бэ? |
|
|
 |
|
 |
1937 оны есдүгээр сарын 10-нд юу болсон бэ?
2012-09-10- “Анхны 14-ийн хэрэг” гэгчид хэлмэгдэгсдийг дурсахын учир -  Сонгинохайрханы зүүн хойд аманд 1937 оны есдүгээр сарын 10-ны шөнө нийтийг хоморголсон баривчилгаа, их хядлагын түрүүнд эрсдсэн Эх оронч монгол эрсийн шарил бий. Тэнд жил бүр хүмүүс очиж, цэцэг өргөх ёслол үйлдсээр хэдэн оныг үдэв. Харамсалтай нь, олны хөлөөс зайдуу орших тэр газар яагаад заавал энэ өдөр очиж хүндэтгэл илэрхийлдэг болсны учрыг өргөн олон төдийлөн анзаардаггүй. Тэртээ 1937 оны есдүгээр сарын 10-нд юу болов оо? 1937 оны есдүгээр сарын 10-ны бямба гарагын шөнө оросуудын урьдчилан зохиосон “Заговор” (хуйвалдаан) хэмээх нэртэй Хувьсгалын эсэргүү, Японы тагнуулын байгууллагын гишүүн гэх 115 хүний нэрсийн жагсаалтаар ДЯЯ-ны сайд Х.Чойбалсан төр, засгийн хариуцлагатай албан тушаалтан болон цэргийн томоохон дарга нарыг “дүрэмт хувцас, одон медаль, буу сэлмээ зүүгээд ир!” гэсэн зар тараан цуглуулж байгаад баривчилснаар өргөн хүрээтэй улс төрийн хядлага, улаан түйрэн Сталины махны машин Монголд эрчээ авсан түүхтэй. Аравдугаар сарын 2-нд М.Ф.Фриновскийн заавраар Оросын тройка буюу “гурвал”-ын зарчмаар Х.Чойбалсан, Д.Лувсаншарав, Г.Цэрэндорж нарын бүрэлдэхүүнтэй Онцгой бүрэн эрхт комисс гэгчийг шүүхээс гадуур, хууль бусаар бий болгож хүмүүсийг барьж хорих, шүүн шийтгэх онцгой эрх олгож, монгол түмнийг цусан далайд үйсэн юм. 1937 оны тэр шөнө баривчлагдсан эрчүүдээс 14 хүнийг сонгож урьдаас төлөвлөсөн шүүх хурал гэгчид оруулж хилсээр шийтгэсэн нь “Анхны 14- ийн хэрэг” гэх ойлголт нийгэмд бий болжээ. 1937 оны аравдугаар сарын 21-нд Орос, Монголын ДЯЯ-ныхан Улсын Төв Театрт олныг цочроосон шүүх хурал “зохион байгуулсан” нь XX зууны Монголын түүхэн дэх хамгийн бохир, эмгэнэлт жүжиг бөгөөд ийм маягийн шүүх хурал нь Сталинизмын “махны машин”- ы эрэг боолт, эд анги, бүрэлдэхүүн хэсэг байлаа. Тус шүүх хуралд Г.Самбуу, Л.Дарьзав, Б.Очирбат, Д.Яндаг, Ж.Малж, М.Ядамсүрэн, Ц.Өлзий, Ц.Өлзий-Очир, Ц.Баттөмөр, Д.Жамьянжав, Л.Дэндэв, Ё.Жигжид, О.Шагдар, Б.Ламжав нарын цэргийн болон төр, засгийн зүтгэлтэн 14 хүнийг оруулж, “Монголчуудыг Монголчуудыг нэгтгэсэн Пан Монгол улсыг Японы дэмжлэгтэй байгуулах гэж байсан”, “Гэндэн, Дэмидын толгойлсон Японы тагнуул, хувьсгалын эсэргүү байгууллага”-ын идэвхитэй гишүүн гэх хилс хэргээр ялласан даруй 12- ыг нь зэвсэг агссан цэргээр харгалзуулан машинд ачиж явсаар Сонгинохайрхан уулын зүүн хойд талын аманд шөнө 24 цагт буудан алах ялыг гүйцэтгэжээ. Эрх зүйт төр төлөвшлөө олж ядаж, шударга ёс, шударга шүүхийн төлөө хүн бүр ярьж, үзэл бодлоо хуваалцаж буй өнөө цагт монголчууд төдийгүй шударга ёсыг эрхэмлэгч хүн төрөлхтөнд сургамжтай тэрхүү шүүх хурлын улс төрийн учир шалтгаан, түүхэн үнэнийг тодруулж, улс төрийн хэлмэгдүүлэлтээс сэргийлэх үйлсэд бага ч атугай хувь нэмэр болох зорилгоор эмгэнэлт түүхийн баримт түшиж архив руу өнгийе. Тэртээ 1937 он хойч үедээ юу хэлнэ вэ? 1937 оны долдугаар сард БНМАУ-ын Ерөнхий сайд асан П.Гэндэн Крымд, наймдугаар сард нэрт эрдэмтэн Цэвээн Жамсранов, Мэргэн гүн М.Гомбожав нар Ленинградад, тагнуулч Ц.Өлзий Улаанбаатарт, ЦЯЯ-ны Тагнуулын газрын дарга асан Б.Очирбат Дорнодод тус, тус баривчлагджээ. Мөн оны наймдугаар сарын 14-ний өдөр И.В.Сталин Монголд цэрэг оруулах, “Монголын армийн хээрийн ангиудыг хил хамгаалах ажлаас бүрэн чөлөөлж”, Монголын зүүн хилийн хамгаалалтыг “БНМАУ-ын ДЯЯ-д бүрэн шилжүүлэхийг МАХАрмийн удирдлагад санал болгох”-ыг Батлан Хамгаалах яамдаа даалгажээ. И.Сталины шийдвэрээс найм хоногийн дараа ЗХУ-ын Засгийн газрын даалгавараар ЗХУ-ын ДЯАК-ын орлогч, генерал М.П.Фриновский Эрхүүд ирж, БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Бүх цэргийн жанжин, маршал Г.Дэмидийг Сибирийн Тайга өртөөнөө угтаж устгах даалгаварыг гүйцэтгэсэн ажээ. Үйл явдлын өрнөл, дэс дараалал, цаашдын хэрэг явдлыг ажиглахад И.В.Сталин Алс Дорнод дахь байр сууриа бэхжүүлэх, Японы түрэлтийг няцаах цэрэг, стратегийн бодлогоо Монголын эрх ашгаас дээгүүр тавьж БНМАУ-ын дотоод байдлыг тогтворгүй болгож, юуны өмнө Монголын төр, цэргийн зүтгэлтнүүдийг цусан балчигт живүүлээд удирдлагыг төлөөний хүмүүсээр дамжуулан гартаа авч, Монголыг эзэгнэхийн тулд хядлага явуулжээ. Үг дуугүй буудаад байвал “Оросууд монголд зарлаагүй дайн хийж байна” хэмээн ар, өвөр монголчууд төдийгүй дэлхий дахин жигших учир тэр хядлагаа халхлах зорилгоор “Лхүмбийн хэрэг”, “Гэндэн, Дэмидийн хэрэг” гэх мэт нэртэй, аль болох олон хүнийг баривчлан гэсгээж болохуйц хэргүүдийг зохиож, түүндээ хүмүүсийг олноор нь хомроголон хядах аргыг сонгон хэрэгжүүлсэн байна. Монголоо гэсэн үзэлтэй хүмүүсийг давын өмнө нэгжин баривчилж, мөнөөх “Гэндэн, Дэмидийн хэрэг”-т холбогдуулахад ойр дөхөмийг тооцоолж ЦЯЯ-ныхнаас хамгийн түрүүнд тагнуулын ажлын ихээхэн материал цуглуулсан Б.Очирбат, Ц.Өлзий хоёрыг Дэмид жанжинтай олон жил ойр холбоотой ажиллаж байсны нь хувьд тэдний амаар Дэмидийн эсрэг үг хэлүүлэх, хийсэн ажлыг нь эсэргүү ялт ажил болгож мушгин гуйвуулж хэрэг тулган хүлээлгэхээр тамлан байцаах, хууран мэхлэх аргуудыг хэрэглэсэн баримт бий. Төв театрт олны өмнө хийх шүүх хурлыг “найруулагчид” хурал дээр хэлэх мэдүүлгийг урьдчилан дахин давтан зааж өгч, цээжлүүлжээ. Тухайлбал ЦЯЯ-ны орлогч сайд Л.Дарьзавт “түүний хэлэх ёстой мэдүүлэг”-ийг өгч Н.Насантогтохын албан тасалгаанд цээжлүүлээд “олон нийтийн өмнө өөрийн хэргийг аль хэр шударгаар мэдүүлснээс явдлаар та нарын хэргийг шийдвэрлэх тул амьд явах эсэх чинь олны өмнө гарсан мэдүүлгээр шийдвэрлэгдэнэ хэмээн маршал Чойбалсан хэлснийг Дарьзав та санаж байгаа биз!” хэмээн анхааруулж байв. ДЯЯ-ны ажилтнууд хоригдогсдын камераас нууцаар яриа цуглуулан давхар мөрдөж, зааж өгсөн мэдүүлгийг шүүх хурал дээр хэлэх эсэх тухай мэдээг Х.Чойбалсан, орлогч сайд Б.Лосол нарт рапортоор танилцуулж байсан нь тэдний сэтгэл зүйн байдлыг нарийвчлан судалж, бэлтгэж байсныг харуулдаг. Тийнхүү “хэрэгт”- нүүдэд хэргийг нь танилцуулах нэрээр хүн нэг бүрээр тусгай албан тасалгаанд суулган цээжлүүлж, нэмэлт хоол унд өгч усанд оруулж, үс сахлыг нь засан дотуур болоод гадуур хувцас тавин олгох зэргээр “хайр халамж” үзүүлжээ. Энэ нь Баабарын өгүүлснээр Москвад зохиосон Зиновьев, Каменев нарын “хэрэг”-ийг нээлттэй тасалсан “жүжгийн яг таг орчуулга байв. Үнэхээр ч тэр шүүх хурлыг орос зөвлөх, сургагчид ягштал найруулжээ. Хөөрхий эрсэд хуурамч “хайр халамж” үзүүлж, хууран мэхлэхийн зэрэгцээ тэднийг ард түмнийхээ өмнө заавал хатуу чанга шүүн шийтгэхийг Улаанбаатар хотын иргэд “хүсэж байгаа тухай” шаардлагыг гаргуулж, шударга иргэн бүр тэдгээрийн хэргийн үнэнд эргэлзэх ёсгүй тухай зориудын уулзалт, яриа хурлыг удаа дараа зохион байгуулж, нийгмийн сэтгэл зүйг бэлтгэх ажлыг шүүх хурлын бэлтгэлтэй нэгэн зэрэг зохион байгуулсанд тус шүүх хурлыг нийтэд үнэмшүүлсэн тактикийн бас нэг нууц оршиж байна. Тухайлбал, Л.Дэндэв хэргээ таслуулахын өмнө “Бид нарыг ингэж мэдүүлэгтэй танилцуулж байдаг нь гагцхүү шүүхэд очсоны хойно будлиан хутгуулахгүй гэсэн хэрэг бөгөөд би ч алдахгүй гэж санана…Ер нь үхсэн хүнийг гүтгэж мэдүүлэхэд болох юм. Харин амьд хүнийг гүтгэхэд хэцүү байна. Би ч Дэмидээс надад чингэж ингэж тушаасан гэж мэдүүлсэн л дээ. Хэрэв амьд хүнийг ингэж хэлэх юм бол нүүр өөд нулимах шүү дээ. Хэрэг таслахад хичнээн хүнээс Дэндэв ингэсэн, чингэсэн гэж солиорох юм бол доо”. Гээд цааш нь “Ерөөс хүн хонь ямаагаа ч чингэж цөмөөрөнг нь яргалж алдаггүй. Би хилс хэрэгт амь алдах юм бол үүнээс хойш ийм хилс хэрэг битгий хийгээрэй гэж захиж хэлэх гэсэн юм….Мэдүүлгээ буцвал улсын нууцыг задруулсан ёстой эсэргүү болох юм. Задруулахгүй байвал амь гарах ч магадгүй” гэх мэтчилэн тулгарсан зовлонгоо тоочин зовинон шаналж байсан аж. Шүүх хурал эхэлсэн 18-ны өдөр ДЯЯ-ны Тусгай хэлтсийн орлогч дарга Хас-Очир гэгч Б.Очирбатыг дуудаж уулзаад шүүх хурал дээр хэргээ хүлээвэл амь насыг чинь өршөөнө хэмээн мэхэлж, түүний ялын төлөвлөгөө гэгчийг уншиж өгчээ. Хас-Очирын худлаа амлалтад үнэмшсэн тэрээр камертаа буцаж ирээд ихээхэн баяртайгаар: “би одоо амь гарах шийдвэрийг лавтай мэдээд ирлээ. ...манай газар(ДЯЯ) бол хуулийг барьсан хувьсгалт байгууллага болох тул худал хэлэх ёсгүй” хэмээн ихээхэн баярлаж байсан баримтууд бий. Мөрдөн байцаалтын ажиллагаа болон шүүх хурлын технологи тун өвөрмөц. Үүнийг нягталж үзэхэд эдгээр хүмүүсийг хурал дээр мэдүүлгээ буцаж магадгүй хэмээн сэргийлэх үүднээс үг яриа, сэтгэл зүйн байдлыг маш анхааралтай судалж, ятган сэнхрүүлэх, хуурч, мэхлэх, сүрдүүлэх башир муу аргуудыг хэрэглэж байсан нь тодорхой байна. Төдөлгүй ДЯЯ-ны Тусгай хэлтсийн дарга Насантогтох төлөвлөн, орлогч сайд Б.Лосол зөвшөөрч, Сайд Х.Чойбалсангийн баталснаар 14 хүний “ялын төлөвлөгөө” гэгчийг бэлэн болгожээ. 1937 оны аравдугаар сарын 18-21-нд Улсын Төв Театрт урьдчилан судалж, сонгосон 300-аад хүнд үнэмлэх тараан олгоод зерителийг “ард түмний төлөөлөл”-өөр дүүргэж, ярайсан жадтай буу гозгонуулсан цэргүүдээр харгалзуулаад сайтар төлөвлөж зохион байгуулсан “шүүх хурал” хэмээх өргөн хүрээтэй их хядлагын анхны том театрчилсан үзүүлэх тоглолтыг олон түмний нүдэн дээр хийжээ. “Ард түмнийхээ өмнө бүх гэм буруугаа мэдүүлж, хэргээ хүлээвэл амийг чинь өршөөнө” гэсэн Дотоод яамны зандалчдын хуурамч амлалтад мэхлэгдэн хүчинд автсан тэдгээр эрс “хувьсгалын эсэргүү, японы тагнуулын байгууллагын гишүүн, төлөөлөгч байсан” тухай урьдчилан зааж, цээжлүүлснийг мэдүүлсэн нь лавтай байна. Түгдэрвэл хөшигний араас Орос, сургагч, зөвлөхүүдийн зааснаар монголоор хэлж өгч байсан тул “шүүх” хурал урьдаас төлөвлөсөн ёсоор болжээ. Чингэж Монголын нийгэмд “Японы талыг баримталсан хувьсгалын эсэргүү бүлэг үнэхээр байгаа юм байна” гэсэн итгэл үнэмшил бий болгож, бие биенээсээ айж, ширвээтэх, эсэргүү гэгдэн хэлмэгдэгсдийг үзэн ядаж, жигших уур амьсгалыг бий болгож, төрийн террорыг зөвтгөн хаацайлж, нийгмийн сэтгэл зүйг дасгах, их яргаллын бэлтгэлийг хийж дөнгөсөн байна. Шүүх хурал нь XX зууны Монголын түүхэн дэх шүүн таслах хамгийн бохир эмгэнэлт жүжиг болсон юм. Өргөн хүрээтэй Их хядлагын анхны том “театрчилсан үзүүлэх тоглолт”-од оролцсон “ард түмний төлөөлөл”-д үнэхээр Японы талыг баримталсан хувьсгалын эсэргүү бүлэг байсан юм байна гэж үнэмшиж, тэдгээр хэлмэгдэгсдийг үзэн ядаж, жигштэл нь “найруулж” чадсанд тус шүүх хурлын технологийн нэг нууц оршино. Гурван өдөр үргэлжилсэн шүүх хурал аравдугаар сарын 21-нд дуусч, 13 хүнийг буудан алж, хөрөнгийг хураахаар яллан, УБХ-ын тэргүүлэгч гишүүн Ламжав (циркчин ах дүү Нацаг, Ванган нарын аав)-т 10 жилийн ял өгч, амийг нь өршөөжээ. Д.Лувсаншарав утсаар Х.Чойбалсантай ярьж, “Ламжавыг та нар битгий алаарай. Олон өнчин хүүхэд хэцүүднэ шүү гэж” хэлж байсныг түүний эхнэр М.Даариймаа гэрчилсэн нь бий. “Шүүх хурал”-ын өмнөөс сайтар бэлтгэсний дагуу хурлын явцад болон маргаашаас зориуд томилогдсон нам, улс төрийн ажилтнууд социологийн судалгаа, уулзалт, яриаг цэргийн анги нэгтгэлүүд, албан байгууллагууд дээр очиж зохион байгуулахын хамт нийгмийн сэтгэл зүйн байдал, ард олны болон цэргийнхний дунд гарсан үг яриаг судлах ажлыг давхар гүйцэтгэжээ. 14-ийн хэргийг шүүж дуусгах гэж байсан нэг өдөр Х.Чойбалсангийн гэрт дэргэд нь байж байтал утас дуугарахад маршал харилцуураа авч ярилцахад тэр хүний дууны өнгөөр нь УДШ-ийн дарга Даншийцоодол болохыг таньсан. “Энэ хүмүүсийг хэрхэн шийтгэх вэ” гэж асуугаад байгаа бололтой. Чойбалсан “Буудах нь зүйтэй биз дээ” гэж ярьж байсан “ хэмээн амьд гэрч Г.Бат-Очир өгүүлсэн баримт байдаг. Дорнод аймгийн дарга О.Шагдарыг буудан алваас зохих ч “уг эсэргүү ажилд бусдаас оролцоо бага” гэж 10 жилээр яллажээ. Ялын тогтоол гарсан даруй цаазлагдах ял заагдсан эрсийн гарыг ард нь хүлж, буутай цэргүүдээр харгалзуулан хойно, ачааны бүхээгтэй машинуудад ачиж аваад өмнө, хойно нь олон суудлын машин цуваа үүсгэн явсаар Сонгинохайрханы буруу харсан аманд тулж очин буулгаж, машины гэрэл тусгаж байгаад нэг нэгээр нь буудаж эхэлжээ. Тэд “би хэрэг хийгээгүй, хилс үхэж байна. Улаан яргачид ялаа эдэлж, үнэнийг хэлэх цаг ирнээ”, “үүнээс хойш ийм хилс хэрэг битгий хийгээрэй” “Монгол улс мандтугай! Бидний үнэн зөвийг хойч үеийнхэн гэрчилнэ” гэж амжиж хашгираад алтан амиа алджээ. Хилс хэрэгт хэлмэгдэн буудуулсан тэдгээр Монгол эрсийн хамгийн ахмад нэрт тагнуулч Ц.Өлзий 57 настай, хамгийн залуу нь МАХЦ-ийн Хуягт бригадын дарга Д.Жамьянжав 32 настай, ихэнх нь 33-37 настай байлаа. “Сан бэйсийн сагсуу цоохор” Х.Чойбалсан бусдаас содон, согтуурхан гар буу гозгонуулан агсарч, буудаж байгаа хүмүүсийн дэргэдүүр цамнан цаазын ялын гүйцэтгэлийг биеэрээ удирдана. УБХ-ын дарга Д.Догсом тэгж аягласангүй, эхний хоёр, гурван хүнийг буудсаны дараа машиндаа суужээ. Харин Ерөнхий сайд Амар ёс жагтай монгол эр хүний зангараг гаргаж машинаасаа ч гарч ирэлгүй гашуудан шаналж, амандаа ном уншин суух аж. Түүнийг харж уурссан Х.Чойбалсан: “Энэ феодалыг хараач, илүү нүх байна уу? Энд нь булчих юмсан!” гэж загнан хашгичиж байсныг улсын баатар П.Чогдон хожим гэрчилсэн байдаг. Аллагыг голчлон шоронгийн комендант, Маахуур хэмээх Дамба гэгч алуурчин гардан гүйцэтгэж, ДЯЯ-ны зөвлөх Кичиков, Голубчик зэрэг хэдэн Орос хянан, ДЯЯ-ны орлогч сайд Б.Лосол, тусгай хэлтсийн дарга Н.Насантогтох, “алцан” Мандал, ДЯЯ-ны төлөөлөгч Л.Содов тэргүүлэн байлцжээ. Л.Содов хожим “Ж.Малж хамгийн сүүлд үлдээд “Би хэрэг хийгээгүй. Хилс үхэж байна, улаан яргачид ялаа эдэлж, үнэнийг хэлэх цаг ирнээ!” гэж хашгираад 2-3 удаа буудуулж байж үхсэн гэж мэдүүлжээ. Зоригт эрсийг бүгдийг хороож гүйцээд гүйцэд амьсгал хураасан эсэхийг магадлан шалгадаг чекистүүд эмчээр ч магадлуулсангүй, шууд шороогоор булж дарсан байна. 1937 оны есдүгээр сарын 11-нээс эхлээд “Үнэн”, “Улаан Одон” зэрэг сонин болон радиогоор нэвтрүүлж олон нийтийг жигшээх өргөн хэмжээний сурталчилгаа явуулсан. 1937 оны аравдугаар сарын 25-ны өглөөний 9 цаг 30 минутад “Нам, засгийн удирдагч Баасанжав, Лувсаншарав, Догсом, Амар, Чойбалсан, Довчин, Лосол нар ирцгээж МАХН-ын Намын Төв хорооны III бүгд хурал хуралдав. Тус бүгд хурал ДЯЯ-ны хэмжээ хязгааргүй алдаа завхрал, хэлмэгдүүлэлтийг буруушаан шүүмжилж, завхралыг засах талаар ганц үг ганхийсэнгүй. Харин ч “Манай улсын ард түмнийг эзэрхэг түрэмгий нарт худалдаж, бид нараар махан овоо, цусан далай хийхийг завдаж байсан Гэндэн, Дэмид нарын хувьсгалын эсэргүү хэргийг ДЯЯ ба түүний толгойлогч нөхөр Чойбалсангийн удирдлагаар олж илрүүлсэнд би туйлын их баярламой хэмээн уухайлан өөгшүүлэх уур амьсгалын дунд хуралджээ. Хэргийг тасалсан Шүүх яамны сайд Г.Цэрэндорж, УДШ-ийн дарга Даншийцоодол, Улсын прокурор Пунцагдорж нарын энгэрийг “Алтан гадас” одонгоор “мялаасан” бол ДЯЯ-ны Б.Лосол, Н.Насантогтох, Хас-Очир, Мандал тэргүүтэй 40 гаруй яргачныг хүндэт чекистийн тэмдэг, одон, үнэ бүхий зүйлсээр шагнасан нь будант цагийн бас нэг өнгө-эмгэнэл байлаа. Тэртээ 1937 онд хилс хэрэгт алтан амиа алдсан гэм зэмгүй Эх орончдын гэм зэм нь эх орныхоо тусгаар тогтнолын төлөө мятрашгүй тэмцсэний л “гэм” байсан бөгөөд тэд хэлмэгдэгсэд төдий бус эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид байсан юм. Тиймээс гар нь хүлээстэй чигээрээ шороонд булаастай байгаа тэдгээр эх орончдын шарилыг гаргаж судлан шинжлээд, монгол ёсоор оршуулах нь хэлмэгдэгсдийг цагаатгах, дурсгалыг нь мөнхжүүлэх төрийн бодлого, түмний сэтгэлд нийцэх бус уу? Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, түүхийн ухааны доктор Д.Хоролдамба |
| 1937 оны есдүгээр сарын 10-нд юу болсон бэ? |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (6) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин ºíãºðñºí äýýðýý ñóðãàìæ àâ÷ îäîî áîëîîä áàéãàà æ¿æèã¿¿äèéã îéëãîæ èðýýä¿éäýý ñýðýìæèëöãýýå
2012-09-11 | 00:15:10 | 119.40.102.88 | |
Зочин орос орон манай улсад тумур замаа заран гээ бгаа тэгвэл умнуус ни энэ хилс хэрэгт хыж алсан хумуусийнхээ нухун тулбурийг авах хэрэгтэй эннээс гадан маш олон аавийн хуухдийг алсан бгаа муусан новш нар тийм биз дээ монголчуудаа намайг дэмжээрэй
2012-09-10 | 22:07:12 | 91.176.151.119 | |
Зочин энэ улсуудийг хүний ёсоор оршуулах ёстой юмаа.Одоогын засгийн газар хийвэл маш сайн буян болно.
2012-09-10 | 17:28:10 | 123.116.97.219 | |
Зочин Хөх Монголын маань сайн эрсийг мини БУРХАН ӨРШӨӨГ.......Эх орныхоо төлөө урсахгүй цус, Үхэхгүй амь гэж үгүй. Тэд бүгд эх орныхоо төлөө алтан амиа өгсөн билээ.
2012-09-10 | 15:24:36 | 202.55.191.53 | |
|
|
|
|
|

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|