 |
|
 |
|
И.Одончимэг: Амьдралынхаа хамгийн том бүтээлийг бүтээчихсэн, сэтгэл хангалуун байна |
|
|
 |
|
 |
И.Одончимэг: Амьдралынхаа хамгийн том бүтээлийг бүтээчихсэн, сэтгэл хангалуун байна
2012-09-06Энэ удаагийнхаа “Чухал хүн” буланд “Х түц” продакшны чухал хүмүүсийн нэг болох МУГЖ, найруулагч И.Одончимэгийг урьж, ярилцлаа.  -Уран бүтээлдээ ороод багагүй хугацааг өнгөрүүллээ. Одоо тоглогдож байгаа шоу тоглолтноосоо гадна шинэ уран бүтээл хийж эхэлсэн? -Яг одоо манай “Х түц” продакшны шинэ уран бүтээл болох “Амьдрах сайхан” инээдмийн шинэ шоу тоглолт үргэлжилж байна. Тоглогдоод 10 гаруй хонож байгаа ч дахиад мөн тэр хугацаанд тоглох байх. Энэ тоглолтынхоо дараа нэрийг нь арай өгч амжаагүй нэгэн шинэ тоглолтоо ирэх сард хийхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа. -“Odno”s talk show” хийх гэж байгаа гэж сонссон юм байна. Аль телевизтэй хамтран ажиллах гэж байгаа вэ? -UBS телевизийн найруулагч Б.Чингүүн надад ток шоу хийх санал тавьсан. Түүнийг нь яалт ч үгүй зөвшөөрсөн л дөө. Ямар ч байсан шинэ жил хүртэл ажиллаад үзье. Үнэхээр барахгүй бол болино. Заавал хүн зовоогоод, чадахгүй байж хүнд тээг болоод яах вэ. Тэгээд нөгөө хэд маань надад итгэл хүлээлгэсэн болохоор хийгээд үзье гэж бодсон. Би өөртөө сайн итгэхгүй л байгаа. Тэгэхдээ ямар ч байсан ажиллаад үзье гэж бодоод зориг шулуудаад орсон. Чадна гэж хэлж чадахгүй учраас “Харъя, миний хүү” гэж л хэлсэн дээ. -Эхний дугаар нь хэзээ гарах вэ. Ямар нэг чиглэл барьж байгаа юу, эсвэл чөлөөтэй байхаар хийж байгаа юу.
Бусад шоунаас ялгарах онцлогийн тухайд? -Есдүгээр сард хийх ёстой дөрвөн хүнээсээ ярилцлагаа авчихсан байгаа. Эхний дугаар нь өнөөдөр /өчигдөр/ гарна. Долоо хоногт нэг удаа хийнэ. Бүх зүйл дээр чөлөөтэй, илэн далангүй байна. Хамгийн гол баримталж байгаа зарчим бол ерөөсөө л маскгүй байхыг эрхэмлэж байгаа. Телевизээр гарч байгаа ихэнх ярилцлагууд албархуу, хиймэл дүр төрхтэй байдаг бол энэ ток шоугаар тухайн хүнийг ямар ч максгүйгээр харуулахаараа онцлог. Найруулагч маань ерөөсөө л тухайн хүнийг хүнээрээ байх боломжийг харуулах гэж зорьсон юм билээ. -“Х түц” продакшныхан дэлгэцийн бүтээл хйилгүй нэлээд хугацаа өнгөрлөө. Хоёр жил гэдэг багагүй хугацаа шүү дээ. Ойрын үед дэлгэцийн бүтээл хийх төлөвлөгөө бий юу? -Манайхан шинэ жил, цагаан сар гээд дэлгэцийн бүтээл рүүгээ орно л доо. Ирэх зунаас нэг сайхан дэлгэцийн бүтээл рүү орцгооно доо. “Болсон явдал”-аас хойш хоёр жил өнгөрсөн байна.
-Жүжигчин хүн найруулагчаар ажиллахаар тэднийхээ дотоод сэтгэлийг илүү мэдэрдэг. Бусад найруулагчидтай харьцуулахад өөрөө жүжигчин учраас илүү дөхөм байдаг гэдэг яриа байдаг юм билээ. Үүнтэй та санал нийлэх үү? -Тэгнэ л дээ, өөрөө энэ мэргэжлээр 20 гаруй жил ажилласан учраас аливаа нэг бүтээлийг найруулахдаа жүжигчнийхээ ажиллагаан дээр илүү их анхаардаг л юм билээ. Тэгэхдээ би дэлгэцийн бүтээлд илүү дуртай байсан. Бүр орь залуу байхын л кино хийх юмсан гэсэн мөрөөдөлтэй байсан. Тэр мөрөөдөлдөө хүрсэн. Өөрөө дуртай, сонирхолтой болохоор ч тэр юм уу, хүн бас сонирхдог л юм билээ. Тэгээд эхний “Сэргээш-3” маань амжилттай, хүмүүсийн ам гайгүй байсан болохоор урам зориг орж, “Миний хөрш чөтгөр”-ийг хийсэн. Ер нь цаашдаа кино хийе л гэж бодож байгаа. -Яг бүтээл дээр ажиллаж байх үед ч юм уу, аливаа зүйлээс шантрах тохиолдол гарч байсан болов уу? -Хүн дуртай зүйлээ хийж байгаа учраас түүнийгээ бэрхшээл, зовлон гэж боддоггүй байх. Би ч гэсэн дуртай зүйлээ хийж байгаа учраас түүнийгээ зовлон гэж боддоггүй. Харин эсрэгээрээ дуртай зүйлдээ хэтэрхий автаад цаг нар өнгөрснийг ч анзаарахгүй, эрүүл мэндээ алдсанаа ч анхаарахгүй байх тохиолдол байдаг юм билээ. Бүх зүйл болоод өнгөрсний дараа эрүүл мэндээ алдчихсан байх, эсвэл ар гэртээ анхаарал халамж тавьж чадаагүй гэх зэргээр ихээхэн зүйлээр хохирч үлдсэн байдаг юм. Гэхдээ бүх л хүсэл сонирхол маань тэр дуртай зүйл рүүгээ төвлөрчихсөн учраас бусад зүйлүүдийг тоодоггүй юм шиг байгаа юм. Ер нь эмэгтэй хүнд жүжигчин гэдэг мэргэжил их хүнд хөдөлмөр шүү дээ.
Сая амарч байхдаа нэг том бүтээл туурвисан
-Ерөнхийдөө өнгөрсөн жилүүдэд нэлээд амралтын байдалтай байсан. Энэ хугацаанд нэлээд хэдэн бүтээл туурвих хугацаа өнгөрсөн. Таны хувьд томоохон бүтээл туурвиж амжив уу? -Би гэдэг хүн чинь сая амарч байхдаа нэг том бүтээл туурвисан. Том бүтээлээ тосч авах гээд, төрүүлснийхээ дараа анхаарал халамж тавих гээд жил гаруй хугацаанд ажил төрлөө орхисон. Одоо харин шуурхайхан шиг л ажиллаж байна даа. -Том бүтээл гэснээс “бүтээл” маань одоо хэдэн сар хүрч байна? -Одоо миний охин чинь есөн сартай. Нэг үеэ бодвол хөөрхөн болж байна аа. Ээж ээ, аав аа, эмээ гээд…том болж л байна. -Аав, ээж хоёр нь урлагийн хүмүүс болохоор зав зай муутай байгаа байх. Ер нь хэн харж, өсгөж байна? -Хэцүү, хэцүү. Ээж маань л харж байна. Амьтан, ах дүү гуйж харуулна. Тэгээд ер нь хүүхэд харуулах гэдэг чинь асар том ажил юм байна шүү дээ. Үүнийг мэддэггүй байлаа. Одоо л ийм хүнд хэцүү гэдгийг нь мэдэж байна. Манайхан чинь “Ээ дээ хүүхэд харах хэцүү шүү” гээд л байдаг байсан. Бид н энэ талаар хоёр, гурван ч номер хийж л байсан. Яг өөр дээр минь тулаад ирсэн чинь үнэхээр л хэцүү юм байна. -Жил гаруй хугацаанд тайзан дээрээ гарахгүй байхаар төсөөрөх ч гэдэг юм уу, эвгүй санагдаж байв уу? -Жил гаруй хугацаа өнгөрсөн хэдий ч завсардчихлаа, ажил мэргэжлээсээ хөндийрчихлөө, бие физиологийн хувьд бэлэн биш байна гэж байхгүй л дээ. Энэ бол бас л мэдрэмжийн л ажил шүү дээ. -Урлагийн хүмүүс олны нүдэн дээр байдаг болохоор хүүхдээ төрүүлснийхээ дараа ч биеийнхээ фигурыг хадгалах, жингээ барих гээд л янз бүрийн арга хэрэглэдэг гэдэг. Харин та ямар арга хэрэглэж байна?
-Би чинь одоо төрхөндөө арай л орж чадаагүй явна даа. Жирэмсэн байхдаа мундаг таргалсан. Тэгээд төрснийхөө дараа ч бас жин нэмсэн. Яалт ч үгүй хүүхдээ хөхүүлж байгаа болохоор сайн идэж уух хэрэгтэй. Сая бараг 75 кг хүрсэн шүү. Одоо л ажилдаа ороод 71 болж байна. Ажилдаа ороод хэдэн сар болж байхад дөнгөж гурав, дөрөвхөн л кг хасч байна. Тэгээд ч дасгал сургуулилт хийгээд, жингээ хасъя гэхээр үртэй хүүхэдтэй хүн чинь хүүхдээ бодмоор байна шүү дээ. Миний гоо сайхан байх, туранхай фигуртай байх бол хамаагүй гэж бодож байгаа. Хамгийн гол нь охиноо хоёр нас хүртэл нь хөхүүлчихмээр байгаа байхгүй юу. Түүний дараа л тэр турах, гоо сайхандаа анхаарах байх даа. Одоо бол хамгийн гол чухал зүйл бол хүүхэд минь байна. Эх хүнд үр хүүхэд нь зөв сайхан өсөх гэж боддог. Сүүлийн үед ажиглаад байхад хүүхнүүд маань аягүй эрт хүүхдээ хөхнөөс нь гаргаж байна. Хөхний хэлбэр алдагдана, хурдан турмаар байна гэх зэргээр хүүхдээ эрт хөхнөөс нь гаргаад байна. Ер нь бол эхийн сүүг орлох эрдэнэ гэж байхгүй шүү дээ. Хаана ч, хэзээ ч авч чадахгүй тэр аминдэм, эрдэс баялгийг хүүхэддээ өгье гэвэл хөхний сүүгээр хооллох хэрэгтэй л гэж боддог юм. Яах вэ дээ, хоёр жил тарган л явна биз. Тэр чинь ямар хэзээ ч турж болохгүйгээр мөнхлөөд, дархлаад үлдээчих биш. Тийм болохоор хүүхдээ л бодох хэрэгтэй. Хүмүүс намайг ямар аймаар таргалсан юм бэ гэж л байдаг. Би тоодоггүй юм. -Анхны охиноо төрүүлж байхдаа мэдээж баярлаж байсан байх. Гэхдээ хүн амьдрал үзээд, юмны учрыг олдог болсныхоо дараа хүүхэд гаргахаар үнэн голоосоо баярладаг гэж ярьдаг. Танд тэгж санагдсан уу? -Цэл залуудаа мэдээж анхныхаа хүүхдийг төрүүлэхдээ баярлаж хөөрөөд хайрлаж л байсан. Гэхдээ яг энэ насны үед хүүхэд төрүүлнэ гэдэг чинь, бурхан минь… Хүүхэд гэдэг чинь ямар хөөрхөн, тэр хүүхдэд зориулах хайр энэрэл, эх үрийн холбоог бүр илүү мэдэрдэг юм шиг санагдсан. Залуудаа тэр их хайрыг сэтгэлийнхээ гүнд тэгтлээ мэдэрч байснаа би бас санадаггүй юм. Тэгэхээр 40 хүрчихээд, ийм насан дээр хүүхэд төрүүлэх чинь арай л өөр мэдрэмж төрүүлдэг юм байна. Тийм болохоор би хамгийн түрүүнд хүүхдээ бодох хэрэгтэй гэж бодож байгаа. -Таныг хөл хүнд болсноос хойш л хүмүүс янз бүрийн таамаг дэвшүүлж байсан. Т.Бархүү та хоёрыг тун удахгүй хуримаа хийх нь гэсэн мэдээлэл одоо хүртэл яваад л байна. Үүнд та хариулт өгөхгүй юу?
-Хүмүүс янз бүрээр л ярьдаг юм. Мэдээллийн сайтууд ч гэсэн янз бүрээр л бичсэн байсан. Намайг жирэмсэн байхад хэд хэдэн удаа ч төрүүлээд амжсан. Тэгэхэд нь би төрчихлөө гээд бэлгэшээж л байсан. Заримдаа муу муухайгаар бичсэн, гүтгэсэн л байдаг. Тэр үед нь зүрх шимшрээд л, гомдоод өнгөрдөг. Бид чинь хүмүүстэй л адилхан махан биетэй, сэтгэл зүрхтэй хүн шүү дээ. Манай хүн намайг интернэт рүү орж, элдэв мэдээлэл битгий унш, тайван байх хэрэгтэй гэдэг. Тэгээд ч тэр болгоныг уншаад суух хүсэл байдаггүй. Тэгсэн хүмүүс тэр мэдээллээс болоод хуримаа хийчихээд хэлсэнгүй гэж гомдоод сүйд болсон. Бүр хуримандаа өгөх бэлэггүй гэж бодоо юу гээд манай урлагийн настай хүн гомдсон байсан. Тэгэхээр бид хоёр хурим хийх бодолгүй байгаа. Юун хурим найр хийх, хоёр хүүхдээ л сайхан өсгөхөд анхаарч байна. Зав зай үнэхээр муу байна. -Ийм үед л ханий түшиг, халамж хайр мэдрэгдэж байгаа байх? -Тэр тал дээр манай Бараа ярих юм байхгүй. Энэ үед л би өөрийнхөө азтайг мэдэрдэг юм.
Жүжигчний ажил харахад амархан ч хэрэг дээрээ тийм биш
-Ээж тань энэ мэргэжлийг эзэмшихэд их дургүй байсан гэдэг. Та ер нь яаж яваад жүжигчин болохоор шийдсэн юм бэ. Гэр бүлд тань урлагийн хүн байдаггүй санагдаж байна? -Аав маань жолооч, ээж минь багш мэргэжилтэй. Намайг жүжигчин болно гэхэд хоёулаа л дургүй байсан даа. Би өөрийнхөө мэдрэмжээр энэ мэргэжлийг сонгосон гэж боддог. Багаасаа дуу хөгжимд их дуртай, арван жилийн сургуулийн дууны багш маань намайг кино драмд шалгалт өгвөл чи тэнцэнэ дээ гэдэг байсан юм. Бас болоогүй, ангийн багш маань намайг урлагийн авьяастай гэж ээжид минь хэлж, магтдаг байсан. Тэр бүхэн их дэмжлэг болсон. Тухайн үед би нийгмийн ухааны чиглэлээр шалгалт өгөхөөр конкурст бэлдэж байсан юм. Тэгээд нэг л өдөр урлагийн хүн болохоор шийдсэн. Би ер нь хичээлээ тарчихаад л автобусанд суугаад юм бодож явдаг хүүхэд байсан. Бүр хэдэн буудал ч хамаагүй ингэж явдаг байлаа. Тэгээд нэг өдөр автобусанд явж байгаад Сталины номын сангийн өмнө буугаад Драмын театр руу явсан юм. Хүүхэд юм болохоор драмын театрыг үзмээр санагдсан хэрэг л дээ. Тэгээд шинээр гарч байгаа жүжгүүдийн нэрийг хараад явж байтал “Гургалдайн дуут шөнө” гэдэг жүжгийн зар гарсан байсан юм. Тухайн үедээ зарлалын зурагт хуудсан дээр жүжигчдийнх нь зураг байсан юм. Тэрийг хараад зогсч байсан чинь араас нэг хүн хүрч ирж байна. Эргээд харсан чинь Ц.Гантөмөр гуай ирж явдаг юм байна. Тэр том жүжигчнээс айгаад ч юм уу, театрын баганы араар ороод нуугдчихлаа. Тэгсэн чинь Ганаа ах өөрийнхөө зургийг нэг их харж байснаа тачигнатал хөхөрч их л сэтгэл ханамжтай байгаа бололтой яваад өглөө. Энэ болгоныг харж байсан би гэдэг хүн нэг их уйлмаар санагдаж, ер нь л жүжигчин л болъё. Жүжигчин болж чадахгүй бол насаараа шаналах байх гэж бодсон доо. Тухайн үед дөнгөж 18 настай, аравдугаар ангиа төгсөх гэж байсан үе л дээ. Гэнэт төрсөн мэдрэмжиндээ хөтлөгдөөд л гэртээ харингуутаа ээждээ кино драмын ангид орохоор шийдсэнээ хэлсэн. Ээж маань их гайхаж байсан юм. Гэхдээ ингэж шийдсэндээ алдаагүй гэж боддог. Ер нь хүний зөн мэдрэмж өөртөө зөвөөр мэдрэгдэх тийм үе байдаг юм шиг санагддаг. -Урлагийн ертөнцөд хөл тавьсан хүний анхны бүтээл ямар байхаас цаашдын зам зурайдаг гэдэг. “Сэрүүн дуганы мөхөл” ч таны анхны гол дүр бүтээсэн кино байх аа. Сонгон шалгаруулалтад орж байв уу? -С.Эрдэнэ гуайн зохиол “Сэрүүн дуганы мөхөл” гэдэг кино байсан. Энэ киног манай ардын жүжигчин Б.Дамчаа гуай найруулж, кино хийсэн. Тэр кинонд тоглох завшаан олдсоноор миний уран бүтээлийн гараа эхэлсэн. Би сургуульд сурч байх үе. Нэг өдөр ангидаа орох гээд шатаар өгсч явтал Б.Дамчаа гуай шатны дэргэд зогсч байсан юм. Тэгснээ намайг харангуутаа “Энэ мөн байна” гэдэг юм байна. Юу мөн гэсэн юм бол гээд гайхаад харсан чинь “Миний хүү чи киноны пробод орох уу” гэж асуусан. Тэгэхээр нь “Багш нар л мэдэх байх даа” гэж хариулсан. Тэгээд манай тэнхмийн багш нартай уулзаад, Доржсамбуу багш маань зөвшөөрсөн учраас пробод орж, кинонд тоглосон доо. Гэхдээ түүнээс өмнө “Сүүлчийн улирал” гээд хамгийн анхны телевизийн кино жүжигт тоглосон юм. Театрт гэвэл Хүүхэд, залуучуудын театрт 1.6 жил ажиллаад, УДЭТ руу шилжсэн. Ингээд 2000 оны намар хүртэл драмын театрт ажиллаж байгаад 2001 оноос “Х түц” продакшндаа одоо хүртэл ажиллаж байна даа. -Сургуулиа төгсөөд л Хүүхэд, залуучуудын театрт ажилласан юм уу? -И.Нямгаваа найруулагчийн урилгаар Хүүхэд, залуучуудын театрт ажиллахаар хуваарилагдсан юм. Энэ хүнд би үргэлж баярлаж явдаг. Намайг анх уран бүтээлч болоход, театрын тайзтай холбогдоход минь маш чухал үүрэг гүйцэтгэсэн хүн. Анх театртаа очиход маш олон сайхан жүжигчид тосч авсан. Ажил хөдөлмөрийн анхны гараагаа эхэлж байсан хамт олон хүний сэтгэлд маш дотно үлддэг юм билээ. Тэгээд ч намайг жүжигчин болсны дараа ээж минь “Миний охин ямар азаар энэ мэргэжлийг сонгосон юм бэ, хүн зөв замаа сонгоно гэдэг ямар хэрэгтэй болохыг охиноосоо харж байна” гэж хэлж байсан юм. Би ч гэсэн жүжигчин болно гэж бодож байгаагүй. Хувь заяа л намайг хөтөлсөн дөө. -1990-ээд оны сүүл 2000 оны эхээр зах зээлийн нийгэмд шилжиж, тэр шуурганд урлагийнхан ч хөл алдаж байсан үе. Тэр үед та УДЭТ-т ажиллаж байсан байх аа? -Намайг Хүүхэд залуучуудын театраас 1991 онд Драмын театр руу шилжүүлсэн. Тэр үе бол ид зах зээлийн үе. Тухайн үед театр 17 жүжигчинтэй үлдсэн байсан. Бид ч ид хийж бүтээхийн хүсэлд автсан залуу байсан учраас цалин мөнгө гэлгүй зүтгэж байлаа. Харин бидний дээд талын үеийнхэн гэр бүл, үр хүүхдээ авч явахын тулд гахай үүрэн наймаанд явж, урлагаа орхиж билээ. Одоо ч тэр завсрын үе байдаггүй. Ер нь жүжигчид үе үеэрээ төрдөг юм шиг санагддаг. Онон, Энхтуул, Өлзийхүү, Оюундарь, Дэмидээ бид нарыг Доржсамбуу багш маань дуудаж байгаад “Би Монголын урлагийг нэгэн үед авч явах хүмүүсийг цуглуулсан гэдэгтээ итгэлтэй байна” гэж хэлж байж билээ. Багш маань их алсын хараатай байж дээ. Тэгээд ч манай “Х түц”-ийнхэн анхнаасаа залуу уран бүтээлчдийг эгнээндээ нэгтгэж, тэднийг дэмжиж ажиллаж эхэлсэн. Бүр тэдэндээ зориулж уран бүтээл туурвиж байсан. Ерөнхийдөө бусад продакшнууд гэлтгүй манай продакшнаас төрөн гарсан уран бүтээлчид маань биеэ даагаад гарч л байдаг. Бид ч өд сөд нь ургаад гүйцсэн бол нисэхээс яах вэ, энэ бол амьдралын хууль гэж үздэг. Үүнд нэг их гомдоод бачуураад байх зүйл огт байхгүй. Энэ бол жамын юм жамаараа л болж байгаа хэрэг. Одоо ч гэсэн авьяаслаг, шинэ залуучуудыг авах юмсан гэж боддог. Гэхдээ санасны зоргоор тийм хүн олдохгүй байна. Авьяас гэдэг маань үйлдвэрлэл биш гэдэг шиг тэр болгон төрөөд байдаггүй юм байна. Манай Тэмка, Бараа, Нарансолонго гээд авьяаслаг залуучууд байгаа хэрнээ эд нарын дараа гарч ирж байгаа залуучуудыг харах гэхээр санаанд хүрэхгүй, мэдрэгдэхгүй байх шиг санагддаг. Одоо гэхэд дараагийн үе байхгүй л байна. -Улсын байгууллагад ажиллаж байгаа хүмүүс эрх дураараа байж болдоггүй, тэр дундаа урлагийнханд бол ямар ч дүрийг бүтээхэд бэлэн байх ёстой гэсэн хатуу дүрэм үйлчилдэг байсэн гэдэг. Та ер нь яагаад чөлөөт уран бүтээлч болохоор шийдсэн юм бэ? -Анх сургуулиа төгсч байх үед л Батзаяа ах, Туяа эгч хоёртой хамт “Элдэв зураг”, “Бага тайз” гээд хошин үзүүлбэрүүдэд тоглож байсан. Тэгээд жилдээ нэг удаа шоунд орж тоглодог байлаа. Үүнээс болоод Драмын театрт байхдаа цалингаа 30 хувиар хасуулдаг байлаа шүү дээ. Бүр гурван сартай жирэмсэн байхдаа Драмын театраас хөөгдөж байлаа. Тавдугаар сард Олон улсын фестивальд явах байсан юм. Бэлдэж байсан жүжиг маань эрэгтэй, эмэгтэй хоёр гол дүртэй. Тэр үед намайг хүүхдээ авахуул гэсэн шаардлага тавьсан. Гэтэл миний анхны хүүхэд. Тийм учраас би хүүхдээ төрүүлнэ гэтэл тэгвэл чамайг хөөнө гэж хатуурхсан. Тэгэхэд нь “Урлаг миний толгойг түшихгүй, хүүхэд миний толгойг түшинэ” гэж хэлээд хөөгдөж байсан даа. Хэрэв тухайн үед охиноо төрүүлээгүй бол яах байсан бол гэж боддог юм. Хүүхэд гэдэг эмэгтэй хүнд хамгийн чухал. Тэгээд охиноо төрүүлчихээд жил гаруй болж байхад ажилдаа ор гээд дуудаж л байсан. Тухайн үед ажлаасаа гарсан учраас чөлөөтэй уран бүтээлээ туурвих хүсэлд автаж байлаа. Янз бүрийн юм тохиолдож байлаа. Бүр шантраад найруулагч дээр ороод театраас гармаар байна гэтэл “Ганцхан чи муу ингэж амьдраагүй. Цэрэнпагма, Цэвээнжав гэж сайхан жүжигчин байсан юм. Бүгд энэ амьдралаар амьдарсан юм” гэж загнасан. Найруулагчийг ингэж хэлсний дараа л би өөрөө их хүчтэй байж, хүмүүсийн муу үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөж байх нь зөв юм байна гэж ойлгосон. Тэгээд 2003 оноос ер нь чөлөөтэй уран бүтээлээ туурвих нь зөв юм байна гэж шийдсэн. Драмын театрт байх сайхан л даа. Гэхдээ нэг гэм нь жүжигчин хүссэн хүсээгүй бүх уран бүтээлд орох ёстой. Тэр чинь их хэцүү шүү дээ. Тэгэхээр уран бүтээлчийнхээ хувьд их хэцүү байсан. Тухайн жүжигчинд таалагдахгүй байхад хүртэл оруулдаг. Үүнээс болоод Болд найруулагчтай хэрэлдээд, яасан их зантай жүжигчин бэ гэж хүртэл хэлүүлж явсан. Тэр үед арай л эрт дуугарсан байж магадгүй. Одоо бол уран бүтээлчид бүгдээрээ л энэ зүйлийг ойлгодог болсон. Тэгээд ч өнөөдрийг хүртэл хүсэл зориг нэгтэй хамт олонтойгоо ажиллаад сайхан л байна. Би алдаагүй л гэж боддог. -Жүжигчин хүн амьдралынхаа асар олон чухал зүйлүүдийг ардаа орхидог гэдэг юм билээ. Таны хувьд тэгж орхисон зүйл бий юу? -Байлгүй яах вэ. Охиноо хүртэл өөрөө өсгөж чадалгүй аав ээж хоёроороо өсгүүлж байсан. Аав минь хавдартай болоод хагалгаанд орох гэж байхад би театрын тайзан дээр “Ромео Жульетта”-д тоглож байлаа. Хагалгаа маш удаан үргэлжилсэн. Гэтэл дараахан нь ээжийгээ хэвтэрт орчихоод өвчтэй байхад нь шинэ жүжгийн сургуулилалттай гээд хаяад явж байсан. Ээж, аав маань ажлыг минь ойлгож, ар талыг бүрэн хариуцдаг байсан даа. Хэрвээ гэр бүлийнхэн нь дэмждэггүй бол урлагийн хүн амжилт гаргахад амар байхгүй нь мэдээж. -Одоогийн залуус амар хялбар аргаар мөнгө олж, амьдралаа залгуулах гэсэн хүсэлтэй байх болж гэсэн шүүмжлэлийг байнга дагуулдаг. Тиймдээ ч бушуухан олны танил болж, од болъё гэх хандлага ч байдаг юм шиг санагддаг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ? -Ер нь хүн нийгэмд байх ёстой байр сууриа олно гэдэг их чухал. Бидний тэр үе ч гэлтгүй одоо ч гэсэн хүүхдүүдээс чи ямар мэргэжилтэй болох гэж байна гэж асуухад тоймтой хариулт хэлж чаддаггүй. Гэхдээ хүмүүсийн харж байгаагаар жүжигчний мэргэжил их амархан юм шиг санагддаг байх. Хэцүү шүү дээ. Урлагийнхан дотроо ч бас амархан гэж боддог байж магадгүй. Тэгэхээр их л амархан гэж бодож байгаа бол тэр авьяасгүй л байна гэсэн үг. Авьяастай хүнд амархан зүйл биш байхгүй юу. Бидэнд амралтын цаг гэж байдаггүй. Бүр шөнө унтаж байхдаа хүртэл тархин дотор ажиллаж л байдаг. Тархи ерөөсөө амардаггүй, тийм болохоор энэ чинь оюун санааны болоод физиологийн хувьд их ачаалалтай, цаагуураа хүн маш их ядардаг. Үүнийг хүмүүс мэддэггүй байх. Аргагүй, дуртай юм болохоор л түүнээсээ энергиэ авдаг байх даа. Мөн хүмүүс сайхан хүлээж авбал, тэр сайхан халуун дулаан уур амьсгалаас энерги авдаг. Өөрсдөө ч их алддаг, бусдаас ч их авдаг мэргэжил дээ. -Та амьдралын сайхныг юу гэж боддог вэ? -Ямар ч хүн өөрийгөө муу гэж боддоггүй. Тэгэхээр хүний өөрийн мөн чанар сайн сайханд тэмүүлэмтгий, аз жаргалд дуртай, гоё сайхан юманд дуртай байдаг. Сайхан хоол идэх дуртай, сайхан амьдрах дуртай, сайхан сэтгэл гаргах дуртай. Хүн тийм л сайхан тэмүүлэмтгий амьтан. Тэгэхээр би амьдралдаа ч сайхан амьдрахсан гэж боддог. Миний амьдрал ажил, гэр бүл, хамт олон ойр орчин тойронд байгаа бүхий л юмс сайн сайхан байгаасай гэж боддог. Аливаа зүйл сайнтай муутай байдаг болохоор би туйлширч, бүх юмыг нэг талаас нь авч үздэггүй. Тийм болохоор би амьдралдаа эрүүл сэтгэлгээтэй зөв амьдрахыг боддог. Би өөрийнхөө уран бүтээлд ч гэсэн тэгж ханддаг.
Э.Энх
MMinfo.mn |
| И.Одончимэг: Амьдралынхаа хамгийн том бүтээлийг бүтээчихсэн, сэтгэл хангалуун байна |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|