 |
|
 |
|
Монголыг эзэлсэн загалмайтны шашин |
|
|
 |
|
 |
Монголыг эзэлсэн загалмайтны шашин
2012-09-03Ардын хувьсгалын жилүүдэд эрс буурсан чөтгөрийн тоо ардчиллаас хойш огцом нэмэгдсэн юм. Тооны хувьд  өмнөхөөсөө өсөөд зогсохгүй төрөл зүйл нь ч баяжжээ. Бараг дан ганц бурхны шашинтай шахуу явсан Монгол ерээд оноос хойш дэлхий дахинд түгэн дэлгэрсэн сүсэг бишрэл бүхэнд хаалгаа цэлийтэл нээлээ. 1980-аад оны дундуур явуулсан судалгаанд бидний 80.4 хувь нь шашин шүтдэггүй гэж хариулсан бол 1994 онд Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн захиалгаар хийсэн судалгаагаар 71.1 хувь нь шашин шүтдэг гэсэн дүр зураг харагджээ. Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамны сайтад нийтлэгдсэн 2010 оны олон улсын шашны эрх чөлөөний тухай илтгэл-д “2010 оны эхний байдлаар тус улс даяар 511 албан ёсны бүртгэлтэй сүм хийд байгаагаас 254 буддын, 198 нь христийн, 44 исламын, 7 нь бөө мөргөлийн, 5 нь бахайн болон тодорхой ангилалд үл багтах сүм хийд ажээ. 2010 оны эхний хагас жилд Улсын бүртгэлийн ерөнхий газар христийн 37, исламын 20, бөө мөргөлийн 2 сүм хийдийг нэмж бүртгэжээ” гэсэн байна. Манайд шашинтай холбоотой судалгаа үгүйтэй адил, МУИС-ийн багш, доктор С.Цэдэндамбагийн 2003 онд хэвлүүлсэн Монгол улс дахь шашны нөхцөл байдал-аас өөр барих зүйл алга. Харин 2010 он хийсэн Хүн ам, орон сууцны тооллого-д шашин шүтлэгийн асуулт оруулснаар 15-аас дээш насны монголчуудын 53 хувь нь бурхны шашинтан болохыг илрүүлжээ. Гэвч энэ их эргэлзээтэй тоо. Жилдээ ганц ламаар ном уншуулсан, талийгаачийн хойтын буяныг гүйцэлдүүлсэн, өөрийгөө бурхны шашинтан гэж хэлснээр нь хүний сүсэг бишрэлийг тодорхойлох аргагүй. Сүсэгтэн гэдэг тогтсон зан үйлтэйгээс гадна, тодорхой ёс суртахууны хэм хэмжээтэй хүнийг хэлдэг.
Нөхцөл
Библийг монгол хэлнээ орчуулсан Жон Гибэнс гэх Английн иргэн Монголд христийн шашин дэлгэрсэн түүхтэй салшгүй холбоотой. Энэ хүн 1972 онд Монголд хөл тавьж, МУИС-д Монгол судлалаар суралцаж эхэлсэн аж. Тэр цагаас л тэрбээр Библи судрыг орчуулсан гэдэг. Ингээд Монгол нээлттэй болоход Хонконгийн Олон улсын Библийн нэгдсэн нийгэмлэгийн дэмжлэгээр хэвлүүлэн 1991 оноос хаа сайгүй тараажээ. Зөвлөлтийн мэргэжилтний орыг залгасан Барууны болон Өмнөд Солонгосын христийн сүсэгтнүүд харин номлогчийн үүрэг гүйцэтгэсэн юм. Англи хэл сурах эрмэлзэлтэй монгол залууст тэд л анх Библи бариулсан гэж Библийн сургалтын төвийн захирал Ж.Пүрэвдорж дурсав. Жон Гибэнс гэртээ дөрөв таван залуутай Бүтэн сайны мөргөл үйлдэх болж. Тэдгээр залуус өөрсдөө энэ шашныг өмнө нь ямар нэг хэмжээгээр сонирхогчид байсан гэнэ. Манай соёл урлагийн салбар элгээрээ хэвтсэн тэр жилүүдэд монголчууд үнэгүй үзсэн Inspirational films-ийн бүтээл Есүс Campus Crusade for Christ-ийн хүчээр Монголын сум бүхэнд хоёронтаа “дахин амилжээ”. Ингээд Монголд загалмай бослоо. Нийгмийн хуучин бүтэц нь эвдэрсэн тал нутагт бүх орон зай эзгүйрч, ангаж цангаж эхэлсэн нь шашны дэлгэрэлтэд таатай орчин болсон мэт харагддаг. Маркс гэдэг бурхантай, Ленин хэмээх багштай, Капитал гэгч судраас гадна нам, эвлэл, пионер зэрэг шат шатны сүмтэй коммунизм гэгдэх шашны хоосон буурийг эзэлж авах ариун дайн дэгдсэн юм. Оюун санааны болоод материаллаг хэрэгцээний гүн дутагдалд автсан нийгэм ардаа дэмжлэгтэй, олон жилийн дэг жаягтай христийн болон бусад гадны шашинд таатай нөхцөл байлаа. Харин далан жил уламжлалаасаа тасарсан, үзүүлэнгийн төдий бурхны шашинд байдал үнэндээ хүнд туссан. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц “Тэр үед Гандан шинээр үүсч байсан хийдүүдэд бурхан шүтээн, ном судар өгөх зэргээр аль чадлаараа тусалсан” гэв. Бурхны шашныхны ард ганц Гандан л байлаа. Тиймээс одоо ч хүмүүс бурхны шашны сүм хийдийг “Гандан” гэж ярих нь бий. Утга зохиол, урлагт олон жил сөрөг дүрээр тодорсон лам нарт “уламжлалт” гэдэг үг л нөмөр нөөлөг нь болжээ. Монголын мусульманы нийгэмлэгүүдийн холбооны гүйцэтгэх захирал Х.Батырбек “Социализмын жилүүдэд мечетгүй боловч зан үйл нь байсан болохоор Монголд исламын шашин байсан” гэж үздгээ хэлэв. 1990 онд Кувейтэд суугаа Элчин сайд К.Саирааны үүсгэсэн Монголын мусульманы нийгэмлэг бурхны шашинтай адил нөхцөлтэй тулсан ч гадны дэм чамгүй авсан аж. Үүн дээр цөөн тоот үндэстний нэгдэн нягтрах зөн, К.Саирааны овсгоо самбааг ч нэмэх хэрэгтэй. Шүтэх эрх чөлөөг хуулиар тунхагласан эхний жилүүдэд монголчууд хуйгаараа аль нэг шашны харъяанд орсон байлаа. 1994 онд явуулсан судалгаагаар манай хүн амын 79.5 хувь нь буддын, 3.8 хувь нь христийн, 11.6 хувь нь исламын, 2 хувь нь бөөгийн, 2.7 нь бусад шашны сүсэгтэн гэж өөрийгөө тодорхойлжээ. Соёл-Эрдэнийн Миний нэр хувьсгалт Монгол дуунд бүжиж явсан монголчууд ийнхүү бүрэн шашинжлаа.
Цэцэглэлт
2003 оны судалгаанд монголчуудын 77.8 хувь нь өөрийгөө ямар нэг сүсэгтэй гэж хариулжээ. С.Цэдэндамбагийн бичсэнээр “Өмнөх жилүүдэд манай нийгэмд шашин, сүсэг бишрэл өнөөгийнх шиг ийм байдлаар, бүрэн цогц шинжээрээ оршиж байсангүй”. Нэг үгэндээ шашин цэцэглэв. Монгол орон хилээ нээхэд орж ирсэн тусламжийн байгууллагын ажилтнууд бүгд христийн сүсэгтнүүд байсан гэдгийг Сингапурт теологийн бакалавр зэрэг эзэмшсэн Ж.Пүрэвдорж нотоллоо. Юун түрүүнд Монголд туслах, удаад нь шашнаа дэлгэрүүлэх чин эрмэлзлэл тээсэн хүмүүс ерээд онд төр засгийн хэмжээнд ч ажиллаж байжээ. Христийн сүсэгтний мөн чанар нь итгэл үнэмшлээ бусдад түгээхэд оршдог учраас тэд шашнаа дэлгэрүүлсэн хэмээн Ж.Пүрэвдорж онцолсон юм. Түүнээс биш аль нэг гачигдлаар нь далимдуулах муу арга хэрэглээгүй гэв. Мөн 2000 оныг хүртэл Монгол улс шашны ажилтны виз олгодоггүй байсан тул тусламжийн болон ТББ-ын шугамаар л христийн миссонерүүд орж ирэх боломжтой байж. 1992 оноос монгол пасторуудыг бэлтгэхийн тулд гадаадын нэртэй теологийн доктор, профессорууд жуулчны визийн хугацаанд нэг нэгнээ залган ирж семинар явуулах болжээ. Үүнийг Америкийн иргэн хятад тэрбумтан санхүүжүүлсэн гэнэ. Эндээс өнөөдрийн олон монгол номлогч төрсөн байна. Монгол нутагт 396 салбартай Монголын Эвангелийн Эвслийн чуулганууд 2020 гэхэд сүсэгтнийхээ тоог хүн амын 10 хувьд хүргэх зорилт тавьсныг олж үзлээ. Харин 2010 оны тооллогоор христийн шашинтны тоог 35-40 хувиар дарсан байх гэж Ж.Пүрэвдорж яриад өөрийнх нь хар тооцоогоор 90-100 мянган христ итгэлтэн бий гэлээ. Энэ тоонд зөвхөн протестант чиглэлийнхэн л багтах юм. Христийн сүмүүд гишүүдээ бүртгэдэг бас тогтмол ажиллагаатай тул дээрх тоо магадтай эд. 1995 онд байгуулагдсан Библийн сургалтын төв Монголын шашин шүтлэгийг үгүй хийсэн Зөвлөлтийн цэргийн хуучин байшинд үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ бол сертификатын, бакалаврын болон магистрын зэрэг олгодог Азийн теологийн холбооноос итгэмжлэгдсэн төв. Монгол чуулган гэгдэх христийн сүмүүдийн пасторууд эндээс төрнө. Харин Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм нэг жилийн дотоод сургалтаараа гэрчилгээ олгодог ч түүгээр ямар нэг онцгой эрх эдлэхгүй гэдгийг тус сүмийн Ажлын албаны захирал У.Соёлмаа зориуд онцоллоо. 1993 онд Монгол нутагт ирсэн тус сүмийн 21 салбарт өдгөө 10 мянган гишүүн бүртгэлтэй. Мормон гэж бид нэрлэдэг уг шашны байгууллага өөрсдөд нь хандсан хүмүүст ганц удаагийн тусламж үзүүлэхээсээ илүү амьдралаа өөд татаж сурахад нь голчлон анхаардаг хэмээн У.Соёлмаа ярилаа. Монголд нутагшаад хорин жилийг үдсэн Адвентист сүм харин хэн хүнийг ялгадаггүй гэж тус чуулганы Шашны эрх чөлөө болон Олон нийтийн харилцаа хариуцсан ажилтан О.Адъяахүү хэлсэн юм. Америкийн нэгэн гэр бүл Монгол газар үүтгэсэн Адвентист сүмээр хот хөдөөгийн 22 сүм, цуглааны 600-700 сүсэгтэн овоглож байгаа аж. О.Адъяахүү өөрөө Филиппинд теологийн боловсрол олсон ба хойтонгоос Монголдоо тийм хэмжээний сургалт явуулах хүсэлтэй яваа юм. Хүмүүст материаллаг тусламж үзүүлэхээсээ илүүтэй хувь хүний хөгжилд анхаардаг гэх тус сүмийн төв байр 10 дугаар хороололд бий. Ромын Папад шууд захирагддаг Монголын католик шашин ч мөн л хорин насны босго алхахдаа нийт 520 гаруй ариун угаал үйлджээ. Хатуу чанд уламжлалаа ягштал дагадаг сүмийн сүсэгтэн Б.Энх Солонгосын Дайжуны католик шашны сургуульд явсан ба төгсөөд болж өгвөл эх орондоо ном сургаалиа дэлгэрүүлэх хүсэлтэйгээ ярьсан байна. Монголын мусульманчууд анх дөрвөн хүүг Казахстан руу илгээж байсан бол одоо имамуудаа ихэвчлэн хэл ойролцоо Туркт бэлтгэж байна. Үүнд өөр шалтгаан ч бий, Османы эзэнт гүрний төрийн шашин байсан сүннитийн ханафит гэгдэх аядуу зөөлөн исламын суртлыг казакууд дагадаг, үүнийг туркууд харьцангуй модернжуулсан гэнэ. Одоогоор Египетэд гучин залуу суралцаж байгаа бол Саудын Арабын Мединагийн их сургуулиас теологийн боловсрол олсон имам ч бий, тэдний нэг нь Х.Батырбек өөрөө юм. Монголын мусульманы нийгэмлэгүүдийн холбоо одоогоор бусдыг “уруу татахаасаа” илүү “Шашнаа мартсан казакууддаа л ойлгуулж авъя” гэдэг зорилготой гэж Х.Батырбек ярилаа.
Зөрчил
Олон шашин орж ирснээр Монголд шашин хоорондын мөргөлдөөн гарна гэх хүмүүс байдаг. Хэрэг дээрээ харин нэг нь нөгөөтэйгөө бус өвөр зуураа хэрүүл ам хийж, тэмцэлдэн зөрчилддөг бололтой. “Миний гэлэнгүүд л миний шашны мөхөөнө” гэдэг Буддагийн үг энд бүх шашинд хамаатай болоод явчихна. Цагаан сар дөхөөд ирэхээр Их хүрээ хийдийн хамба З.Санждорж Чой хамбыг элдвээр дайрахыг монголчууд андахгүй ч христийн шашнуудын мөчөөрхөл тэр бүр хэвлэлээр гараад байдаггүй. Монголын Эвангелийн Эвсэлд багтдаг сүмүүд мормон, адвентист, иоговын гэрч зэрэг христүүдээ культ буюу буруу номтон гэж цээрлэдэг. Үүний шалтгааныг “Бид дэлхий даяар нэгдсэн сүлжээ бүхий удирдлагаар хангагдсан байдагтай холбоотой” гэж Адвентист чуулганы О.Адъяхүү тайлбарлав. Харин У.Соёлмаа “Би нэг их культэд итгэхээр тэнэг хүн биш байгаа биз дээ” гэдэг үгээр хариулсан юм. Мөн тэрбээр “Хүнээс сонссон үгээ ярьж явах мөртөө очоод үзээч гэхээр “Би мормон хүнтэй үг солихгүй” гэдэг гээд “Бид бурхандаа итгэнэ бусдад ч бас итгэх боломж олгодог” гэлээ. Тэгээд манай сүмийг мууллаа гээд бид хэрүүл тэмцэл хийдэггүй гэсэн түүнийг үгийг мөн л культ гэгдэх Адвентист чуулганы О.Адъяахүү давтсан юм. Хоёр жилийн өмнө нэгэн христ сүсэгтэн Мормон руу давшлахад өмнө нь эдний теологийг буруушааж байсан Монголын Эвангелийн Эвслийн гүйцэтгэх захирал В.Дүгэрмаа өмгөөлсөн хэмээн У.Соёлмаа таатай дурсамжаа хуваалцав. Нэг ертөнцийн эзэнд залбирагсад бие биенээ ойлгохгүй явахад бусад монголчууд тэдэнд эргэлзэх нь хэр юм биз ээ. Бидний мэдэхээр христ, ислам хоёр хоорондоо дайтаагүй ч нэг нэгэндээ таагүй ханддаг. Ерээд онд христийн сүмийнхэн Баян-Өлгий аймагт олон удаа Авралын зараа тараахаар очиход нь хөөж явуулсан гэдгээ Х.Батырбек нуулгүй ярив. Христийнхэнд “Бид уугуул шашнаа сэргээх гэж ядаж байхад та нар битгий үймүүлээд бай” гэж уцаарласан нь нэг талаар түүний түмэн зөв мэт. Адвентист О.Адъяахүү исламын шашин улс төр, соёл заншилд нь нэвт шингэсэн мусульманы ертөнц маш хаалттай нийгэм гэсэн бол христийн номлогч Ж.Пүрэвдорж Баян-Өлгийд христ итгэлтэн бий гэдгийг дурдав. Монголын Эвангелийн Эвслийн сайтад тавьсан мэдээгээр бол исламын Өлгий нутгийн дөрвөн ч суманд Ертөнцийн эзэн “хонь”-той болсныг харуулжээ. Үүнийг харин Х.Батырбек эрс үгүйсгэж байлаа. Тэрбээр “Манай ядуу иргэд зүгээр л өгснийг нь авсан, түүнээс шашин соёлоосоо урваагүй” гэв. Шашин суртлууд өвөр зуураа толхилцохоос гадна тэр чигтээ нийгэмтэйгээ зөрчилдөх нь ч бий. Христийн шашныг Монгол даяар сурталчлан явсан анхдагчид чамгүй зовлон туулжээ. Сүсэг бишрэлээсээ үүдэн ах дүү, төрөл садантайгаа тангараг тасарсан хүн олон. Ертөнцийн эзэн “нэг хацрыг чинь алгадвал нөгөө хацраа өг” гэж сургасан ч Ж.Пүрэвдорж зарим нэгэнтэй энгэр заамаа хуваалцаж явсан ч удаатай гэнэ. Мөн У.Соёлмаа сүмийнх нь гишүүнийг сүсэг бишрэлээс нь үүдэн ажлаас халсан гэдгийг ярьсан юм. Архи дарс, алиа цэнгэлээс хол байх тангарагтай мормон хүн Баасан гариг бүхэнд найр хийдэг хамт олноосоо “нуугдах” боломжгүй байжээ. У.Соёлмаа “Бид нар Христэд итгэлээ гээд монгол хүн биш болчихгүй. Бид иргэнийхээ үүргийг биелүүлээд монголчуудын хийдэг бүхнийг хийгээд л явж байна” гэсэн нь түүний зөв. 1993 онд баталсан төр, сүм хийдийн харилцааны хуулиар Монголд үйл ажиллагаа явуулж буй сүм хийд бүхэн шашнаасаа үл хамааран толгой даах боломжтой болсноор дотооддоо эрх мэдлийн төлөө хэмлэлдэх нөхцөл бүрдсэн байна. Үүнд нэгдсэн зохион байгуулалттай шашнууд бүдрээгүй бол жалга довны үзэлтэй монголчууд будда юу, христ үү гэдгээсээ үл хамааран их хямарчээ. Исламын шашны дотор ч хэд хэдэн тусдаа нийгэмлэг байгуулагдсан боловч К.Саираан тэднийг нэгтгэж “Монголын мусульмануудын нийгэмлэгүүдийн холбоо”-н дор зангиджээ. Христүүд бас Монголын Эвангелийн Эвсэл байгуулаад асуудлаа шийдэж. Харин бурхны шашныхан өнөө хэр нэг малгай дор ороогүй л яваа. Хутагт хувилгаад, хурдаг ном дэг жаягтаа асуудал байгаа юм биш. Зүгээр л жинхэнэ ориг монголчууд бурхны шашинд л бий. Гэхдээ энэ бүгдийн эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй өнөө хүргэсэн Д.Чойжамцад талархахад гэмгүй.
Бэрхшээл
Нэг хэсэг сүсэг бишрэлд автсан монголчуудын зан төлөвт аажим өөрчлөлт гарчээ. 2010 оны мэдээллээр бидний 61.4 хувь нь өөрийгөө сүсэгтэн гэсэн нь долоон жилийн өмнөхөөс даруй 16.4-аар багасчээ. Энэ зуур шашнаас аврал олж авах гэсэн “бэлэнчлэх” сэтгэлгээ маань нэг талаар “засарчээ”. Тэр чинээгээрээ сүм хийд, шашин суртлуудын “ажил”-д хүндрэл гарсан байх. Ядахад яр гэгчээр төрийн захиргааны байгууллагууд шашныханд эрс хатуурхах болсон аж. Ялангуяа христийн шашныхан энэ талаар түмэн зовлон тоочиж байлаа. Монголын Адвентист Чуулганы хуулийн зөвлөх С.Базарсад хоёр жилийн өмнө Хан-Уул дүүргийн ИТХ-д өгсөн өргөдлөө өнөө хэр шийдүүлж чадаагүй байна гэсээр угтав. Бас болоогүй төрийн ажилтан бүртгээгүй сүмээ хаана гэж сүрдүүлжээ. С.Базарсад өнөөгийн мөрдөгдөж байгаа “Төр, сүм хийдийн харилцааны хууль” нь Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь тус хуулийн 4.2 зүйлд “Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ” гэсэн байдаг юм. Үүнд У.Соёлмаа нэг их эмзэглээгүй бөгөөд гол нь Гадаадын иргэн харьяатын газар миссионерүүдэд нь виз олгохоо больсон явдалд ихэд эгдүүцэж байлаа. Хууль дүрэм чангарах хэрээр бусад байгууллагын нэр дээр виз авах зэргээр аргалж байсан бол одоо бүр Бригам Янгийн их сургуулийн дипломтой л бол Монголын хилээр алхуулахгүй гэх болсон байна. Энэ бүхэн хууль бус үйлдэл, тэнд суугаа түшмэлийн хувийн хандлага гэж үзэж буйгаа христчид хэллээ. Гэхдээ албан тушаалтны овог нэр огт дурдсангүй. Исламын шашинд ч ийм бэрхшээл тулгарчээ. Казак үндэстэн амьдарч байгаа газар бүхэнд мечет байгуулах зорилгынхоо дагуу Монголын мусульмануудын нийгэмлэгүүдийн холбоо Шарын голд аль 20 жилийн өмнө сүмээ барьжээ. Гэтэл хуулийн дагуу бүртгэхийн оронд ганц жилийн хүчинтэй түр зөвшөөрлөөр өнөөг хүртэл явуулжээ. Түүнээс гадна гадаадын багш сурган хүмүүжүүлэгч ажиллуулахад ч төвөгтэй болсон гэнэ. Дэлхий нийтэд америкчуудын цээжлүүлсэн “террорист” гэдэг хочийг багш нарт нь зүүх нь халаг болдог байна. Хуулиараа Монгол Улсын ерөнхийлөгч төр, шашны харилцааг зохицуулах учиртай боловч үе үеийн ерөнхийлөгч нар үргэлж буддын шашинд давуу эрх олгож ирснийг бид бэлхнээ мэднэ. Зурагтаар “Монгол Улсын Ерөнхийлөгч сүм хийдийн тэргүүнүүдтэй уулзлаа” гэдэг мэдээ явахад хэдэн шар дээлтэн л сууж байдгийг бид олонтаа харсан. Х.Батырбек болон миний уулзсан бусад хүмүүс ийм уулзалтад ганц ч удаа орж үзээгүй ажээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хорин жилийн өмнө баталсан Төр, сүм хийдийн харилцааны хуулийг шинэчлэн найруулах ажлын хэсэг байгуулах захирамж гаргаж, түүнийг нь Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудал хариуцсан зөвлөх Р.Болд ахалж байгаа юм. Бид Р.Болдоос ажлын хэсгийн ажилтай холбоотой зүйл тодруулахыг хүссэн ч халгаасангүй. Энэ ажлын хэсэгт багтсан байх учиртай хамба лам Д.Чойжамц “Болоогүй юмыг яриад яахав” гээд ам нээсэнгүй. Бусад шашны байгууллагууд ч энэ талын мэдээлэл муутай байна. Ерөнхийлөгчийн дэргэдэх шашны зөвлөлийн гишүүн Х.Батырбект Р.Болд уг хуулийн төслөө и-мэйлээр явуулахаар амалсан гэнэ. Харин У.Соёлмаа бусад христ шашинтай адилгүй католиг, адвентист, мормоны шашны талаар хуульд тусгуулах саналаа Р.Болд руу илгээжээ. Эдний хэн хэн нь Р.Болдтой хэл амаа сайн ололцдог гэцгээж байлаа. Бүртгэх үүргээ зөвшөөрөх эрх гэж андуурдаг “эх оронч” төрийн түшээд “харийн шашин”-ыг бүртгэлгүй ард түмэндээ тус болж байна гэж боддог бололтой. Энэ талаараа Төв аймгийн ИТХ-ын дарга зартай эр ажээ. “Миний амьдад та нар манай аймагт сүмээ нээхгүй” гэж ханхалзах харалган түшмэлийн хамар дор өнөө хэр христийн шашинтнууд Ертөнцийн эзнээ магтан дуулсаар байгаа юм. Библийн сургалтын төвийн захирал Ж.Пүрэвдорж “Христ итгэлтнүүдэд улсын бүртгэл чухал бус, сэтгэл зүрхэнд нь итгэл байхад хаана ч цуглаад залбирал мөргөлөө хийчихнэ” гэв. Бүртгэхгүй хохироох гэсэн нь адаглаад шашнуудын талаар зөв дүн мэдээгүй, цаашлаад хараа хяналтгүй болгоод байгааг хэзээ нэг ухаарах юм бол? Энэ тэнэглэл төрд өөрт нь эргээд түмэн бэрхшээл, мянган айдас учруулдаг. Хорьсон ч хийдэг, хориогүй ч хийдэг дархан мэхтэй, дэлхийг бүрхсэн шашнуудтай арай л ухаалаг “үзвэл” дээргүй юу. Хадан гэртээ хэзээ харихаа хэлж мэдэхгүй төрийн түшмэлийн буян нүглийг нөгөө ертөнцөд аль бурхан нь шүүхийг хэн ч таашгүй ээ. Д.БАТБАЯР
ЭХ СУРВАЛЖ: "ҮНДЭСТНИЙ ТОЙМ" СЭТГҮҮЛ
|
| Монголыг эзэлсэн загалмайтны шашин |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй дуудлага мэдээлэл бүртгэгдлээ 15:57 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн »»
|
|
Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгээр “А” дүнтэй шалгагдлаа 15:17 Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж,
|
Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Автомашины араас чарга чирэхгүй байхыг анхааруулж байна 13:16 Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай.
|
Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай. »»
|
|
Офицер бүсгүй өвлийн олимпод оролцоно 11:58 Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга,
|
Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга, »»
|
|
Хариуцлага таныг хамгаална 11:53 Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий,
|
Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, »»
|
|
Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна 11:08 Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна
|
Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна »»
|
|
Түймрийн 32.9 хувийг сансрын дулааны цэгийн мэдээллээр, 3.6 хувийг нисдэг тэргээр илрүүлж, шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэв 10:46 Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр
|
Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 10:37 Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын
|
Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын »»
|
|
Жолооны үнэмлэх гаргана гэх нэрийдлээр иргэдийг залилсан байна 10:01 Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг
|
Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг »»
|
|
Төслийн хүрээнд 5 нэр төрлийн 150 иж бүрэн хувцас, хэрэглэлийг хүлээлгэн өглөө 09:50 Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол
|
Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол »»
|
|
Дэлхийг холбосон буухиа шуудан 14:34 Дэлхийг холбосон буухиа шуудан
|
Дэлхийг холбосон буухиа шуудан »»
|
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани 14:24 Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани »»
|
|
Монгол улсын үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 13:41 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар
|
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар »»
|
|
Нөхөрлөлийн харгуйд ирээдүй саруул 13:11 Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин,
|
Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин, »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 48 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна 13:08 Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй
|
Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй »»
|
|
ӨМӨЗО-ны хоёр боомт үндэсний хэмжээнд сонгогдлоо 13:03 Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв.
|
Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв. »»
|
|
Ухаалаг боомтын байгуулалтаараа үндэсний хэмжээнд алдартай Ганцмод боомт 12:16 12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм.
|
12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм. »»
|
|
”Ихэр орд” Хятад Монголын сэтгүүлчдийн боомтууд дахь сурвалжилга эхэллээ 11:58 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ.
|
Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:43 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:42 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
|
Цагаан сараас өмнө 2018 оны нохой жилтнүүд "гүймиг" засал хийлгэнэ 11:36 Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс
|
Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө 11:31 Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх »»
|
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна 11:20 Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Таны хариуцлагаас бусдын аюулгүй байдал шалтгаална 10:23 Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж,
|
Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж, »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Nvidia жолоочгүй авто машины технологио танилцуулжээ 12:30 ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит
|
ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит »»
|
|
Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ 11:02 Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй
|
Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй »»
|
|
“Гамшгийн үеийн удирдлагын нэгдсэн систем”-ийг үе шаттайгаар хөгжүүлж байна 10:20 Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх
|
Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх »»
|
|
Хуурын хоёр чавхдас: Цэхээ боомт,Шивээхүрэн боомтоор сурвалжилсан нь 10:17 ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа.
|
ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа. »»
|
|
Дөрвөд хошууны 321 хилийн малчин өрх жилийн турш хүнсний ногоогоо бие дааж хангалаа 10:08 Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ.
|
Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ. »»
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 09:46 Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
|
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: »»
|
|
Хууль зүй, дотоод хэргийн сайд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа 09:43 Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн
|
Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Ж.Батсайхан: Онцгой байдлын алба бол багийн ажиллагаа, хамтын хүч, эр зоригийн итгэл дээр тогтдог 09:35 Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна.
|
Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна. »»
|
|
Д.Базаррагчаа: Монголд тохиолдож болзошгүй эрсдэлээр нь газар хөдлөлт, аянга, ган, зуд… гэж гамшгийг эрэмбэлдэг 09:25 Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа.
|
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа. »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 6 сараас 1 жил хүртэлх хорих ялтай хэргийг нь шүүхэд шилжүүлжээ 17:25 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр »»
|
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалт үндэсний хэмжээнд сайн туршлага болов 17:18 ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна.
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна. »»
|
|
Энэтхэгийн Зэвсэгт хүчний эмнэлгийн төлөөлөгчид Монголд ажиллаж байна 17:05 Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд
|
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд »»
|
|
УБТЗ 70 төмөр замчинд орон сууцны мөнгөн дэмжлэг үзүүллээ 17:03 “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн
|
“Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн »»
|
|
Илон Маск энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна 16:59 Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ.
|
Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ. »»
|
|
Т.Даваадалай: СТӨ-г буулгах талаар огт яриагүй 16:52 СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч
|
СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч »»
|
|
Эмээлтийн замд гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан иргэн ачааны автомашинд мөргүүлж нас баржээ 15:18 Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх
|
Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Гол нэрийн барааны үнэ нэмэгдэж, махны үнэ огцом өсөж 18-26 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна 13:13 2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ.
|
2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Бугын эвэрт сүлбүүлж амиа алдсан байж болзошгүй хэргийг шалгаж байна 12:31 Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч
|
Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч »»
|
|
Засгийн газрын тогтоолоор 16000 хүүхэд тутамд 1 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллахыг баталсан 11:25 21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна.
|
21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна. »»
|
|
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3 сая 300 мянган төгрөг залилуулжээ 10:22 Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар
|
Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар »»
|
|
Улстөрчид гэх гэнэхэн хэдэн залуус л Украиныг ямар ч дайснаас илүүгээр сүйтгэчихлээ 10:12 Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж
|
Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж »»
|
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ 12:20 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг »»
|
|
Энэтхэгт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 11:11 1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
|
1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. »»
|
|
Венесуэлийн Гадаад хэргийн сайд Ивáн Гил мэдэгдэл хийлээ 09:59 - Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө.
|
- Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө. »»
|
|
Хятад улс Венесуэлийн эрэг рүү зургаан байлдааны хөлөг илгээжээ 09:54 Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ.
|
Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ. »»
|
|
Африкийн Гана улсын цагдаа нар өөрийгөө зөнч гэж нэрлэж, олон зуун хүний тархийг угаасан Эбо Ноа гэх этгээдийг баривчилжээ 09:46 Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн
|
Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн »»
|
|
Оросуудын 2026 оны хүсэл 16:12 Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг.
|
Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг. »»
|
|
Иран: Жагсаалын үеэр гурван хүн амиа алджээ 15:13 Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн
|
Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн »»
|
|
Ираны жагсагчид Коран судрыг шатаажээ 10:38 ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад
|
ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад »»
|
|
Ван И: Хятадын нэгдэлд саад учруулах аливаа оролдлого гарцаагүй бүтэлгүйтэх болно 13:07 2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд
|
2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|