ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ...
2012-08-26Алив нэгэн зүйлийг оромдолгүйгээр чин сэтгэлээсээ хийх сайхан. Анд нэгэнд хэлэх үгээ зусардалгүйгээр чин  сэтгэлээсээ хэлэх сайхан. Хүний сэтгэлийн чанадад орших талархал, гомдлын үгс уруул даван хэн нэгний сэтгэлийн гүнд хүрэхдээ үнэ цэнэтэй байхыг мэдрэх сайхан.
Хоёр жилийн тэртээд "Монголчууд Америкт" номны ярилцагчидтайгаа уулзалдан хөөрөлдөж байхдаа "Нэгэн цагт энэ хүмүүсийг хооронд нь уулзуулан танилцуулж, бусдад харуулан бахархуулах юм сан" гэж мөрөөдөж асан. Номоо хэвлэгдсэн цагаас л энэ мөрөөдлөө биелүүлэх гэж хэрдээ хичээсэн. Дотно сэтгэлийн найзууд руугаа утасдаж, эргэлзсэн сэтгэлдээ итгэлийн цучил нэмэрлэж, "чи чаднаа" гэсэн урмын үгсийг сонсож байхдаа би баярлаж байв. Дэмжсэн сэтгэлдээ "алдах вий" гэж санаа нь зовохдоо алдаа онооны дэнсийг илэн далангүй хэлж байсан олон хүн байлаа. "Туслах юм байвал нэрэлхэлгүй хэлээрэй" гэж нэг биш хүмүүс захиж байв. "Зориглож зорьсон бүхэн нь сайн сайхнаар бүтээсэй" гэж ерөөсөн сэтгэлийн олон хүмүүсийн сэтгэлийн гал, энэ арга хэмжээг тун сайхан болголоо.
-Энэ арга хэмжээг төлөвлөж эхлэхээс л намайг дэмжиж, өөрсдийн бүх боломж чадлаараа тусалсан хүмүүс бол миний гэр бүлийн хүрээний дотно анд нар болох Ч.Ганболд, Г.Дариа, А.Ганбат нар байв. Ч.Ганболд, Г.Дариа 2 маань энэ номны хавтасны дизайныг хийхээс эхлээд, зар сурталчилгаа, тоглолтын билетийг хүртэл бүгдийг хийж тусалсан. Номны хавтас гүн цэнхэр өнгөтэй байхаас эхлээд сурталчилгаа, билет нь улаан хивсний ёслол хэлбэртэйгээр сонгодог өнгө руу уусаж орох хүртэл тэдний л сэтгэлгээ. "Ямар ч юмыг оромдож болохгүй, хийвэл хийсэн шиг хийх хэрэгтэй" гэдэг бол тэдний зарчим. Эндээс л "Сонгодог" дүрслэл эхэлсэн. А.Ганбат маань миний өмнөөс илүүтэй санаа зовж, ирж ярилцана. Боломжооороо санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. "Сайхан болоосой" гэсэн сэтгэлээр юм болгонд жижиг гэхгүй санаа тавьж надад сануулах. АНД НАРТАА МАШ ИХ БАЯРЛАЛАА.
-Нэг л өдөр хаалгыг минь тогшиж, Вашингтон ДС-ийн оюутан залуус Д.Ариунаа, М.Нямсүрэн, Д.Ариунбат, Мөнхцолмон нар манайд ирэв. Яг юуг, яаж хийх гэж байгааг минь надаас сонсоод л тэд "хэн юуг хариуцан, яаж тусалж болох" талаар ажил хэрэгчээр санал болгон ярилцлаа. Бүх зүйлээ ойлголцсоны дараа тэд шууд л ажил хэрэгтээ орцгоосон. Ажлаасаа хөндийрч чадахгүй байсан тэр хэдэн хоногуудад миний утас өдөржингөө л ээлж дараалан дуугарч, бэлтгэл ажлын явц болон хийж болох олон санаануудыг тархинд байнга эргэлдүүлж байлаа. Арга хэмжээний дэмжигчдийг хайж, олон хүмүүст санал болгож, тоглолтын билетийг хэвлүүлж, урьдчилан "шахах" гэж хэрдээ л ажил болцгоов. Энэ арга хэмжээг эхнээс нь дуустал төлөвлөж, хянаж, бусдыг уриалж , бүх ажлын зохион байгуулалтыг хариуцаж байхдаа тэд чин сэтгэлээсээ л надад тусалсан юм. Бас олон оюутнууд энэ ажилд сэтгэл зүтгэлээрээ дэмжин тусаллаа. Ариунбат маань эхнэр Норжмаагийн хамтад зочдыг тосон авч, зочид буудалд байрлуулан, буцахад нь үдэн гаргаж өгч байлаа. ТА НАРТАА ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ БАЯРЛАЛАА.
-Энэ арга хэмжээг зохион байгуулах тухай саналыг сонсоод Чикагогийн Жофферийн Балетийн Театрын төгөлдөр хуурч Б.Мөнгөнчимэг маань шууд л дэмжиж, хэрхэн сонгодог хэрнээ, яруу сайхан болгох талаар саналаа хэлж санаа тавин зүтгэсэн. Хэдэн жилийн өмнө З.Хангал агсаны уран бүтээлийн "Аяны шувуу" тоглолтын гол ачааг үүрч байсан "Сонгодог Хөгжмийн Хамтлаг", энэ арга хэмжээний бүх л тоглолтын "амьд хэрнээ яруу тансаг"-ийг мэдрүүлэх болсон болохоор "Сонгодог Үдэш" гэсэн нэршлийг зоригтойгоор зарлах боллоо. Бид байнга утсаар ярилцаж, өндийж байгаа хөтөлбрийг хэрхэн "эрхэмсэг" болгон босгох талаар зөвлөлдөж байв. Хөтлөгчид болон найруулагчид, бусад урлагийн тоглолтуудыг хэрхэн зангидах талаар Мөнгөнчимэг маань байнга санаа тавьж байлаа. 8 сарын 18 ны өглөө онгоцноос хамтлагийнхантайгаа хамт буусан дороо, хоол идэж амжаад л шууд бэлтгэлдээ орцгоов. Яг тоглолтын өмнө хэт ядарсандаа жаахан амсхийж нойр авч амжсан байх. Энэ арга хэмжээний үеэр түүнийг шагнасан "Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан" цол тэмдгийг Монгол Улсаас АНУ-д суугаа элчин сайд Х.Бэхбат гардуулсан нь бас нэгэн "сюрприз" болсон. Б.Мөнгөнчимэг болон Чикаго хотын "Сонгодог Хөгжмийн Хамтлаг"-ийнхан ТА НАРТАА ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ БАЯРЛАЛАА. Та нар минь энэ үдшийг жинхэнээр нь амилуулсан шүү.
-Лас-Вегасаас алдарт "О" шуоны багш Ж.Эрдэнэчимэг нугараач охид Төрчимэг, Намчинханд нарын хамт, нэгэн цагт УАДБЧ-ын гоцлол бүжигчин байсан Баясгалан, Батцэнгэл нартай ханьсаж ирсэн. Тоглолтын төгсгөлд болсон "О" шоуны нугараачдын үзүүлбэр дээр Ж.Эрдэнэчимэг маань 50 гарсан насандаа хосолсон нугаралтын гайхамшигийг үзүүлэв. Тэд үнэхээр гайхалтай байв. Бас бахархмаар. Надтай ярилцаж байхдаа Ж.Эрдэнэчимэг "нугараач охидуудаа бэлтгэж байхдаа өөрөө хамтдаа дасгалуудаа хийдэг тухайгаа өгүүлж, багш хүн шавь нартаа юу чаддагаа өөрийн биеэр үзүүлж байх нь их сайнаар нөлөөлдөг юм" гэж хуучилж байсан. Авьяас, зүтгэл хэзээ ч хөгширдөггүй юм гэдгийг тэрээр нотолж байгаа. Баясгалан маань миний хүсэлтийг сонсоод "Яанаа, чадах болов уу" гэж уулга алдсан ч, чадахаар зориглож ирсэнд би их баярласан. Чикагод байгаа Батцэнгэлтэй утсаар ярьж зөвлөлдөөд нислэгээ хүртэл тааруулж хамтдаа ирсэн тэд, Вашингтон ДС-ийн Дэлгэрмаатай хамтарч монгол бүжгийн гайхамшигийг жинхэнээр нь мэдрүүлэв. Монгол үндэсний хувцсын гайхамшигийг, монгол бүжгийн уян налархай хөдөлгөөнтэй хэрхэн зохицолдуулдагийг тэд "үзүүлж" өгсөн дөө. ТА НАРТАА ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ БАЯРЛАЛАА.
-Сиэтлээс морин хуурч Г.Уртнасан маань нисч ирсэн дороо Чикагогийнхантай нийлж аваад "онигоо"гоо ярьж хэсэг хөгжилдүүлсэний дараа ажил хэрэгч төрхөөр бэлтгэлдээ орсон. Түүний тоглосон "Аргамаг хурдан хүлэг" аялгуу нь тэр болгон тоглогдоод байдаггүй ч энэ оройн арга хэмжээнд монгол бахархал, монгол омогшилыг дуурсгав.
-Саяхан Лондонгоор "зугаалж" яваад ирсэн сонгодог дуучин Э.Саран энэ арга хэмжээг "Монголын тал нутаг" дуугаараа эхлүүлж, өөрийнхөө ээлжин дээр сонгодог аригаар үзэгчдийн сонорыг "мялаав" . Элит урлаг гэж тооцогддог сонгодог дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө аяс, өвөрмөц төрхөөрөө Монгол гэсэн нэрийг дуурсгаж яваа болохоор тэрээр аргагүй л бахархал байлаа.
-МУГЖ Ягаанцэцэг өөрийн ач охин Б.Сарнайцэцэгийн хамтаар урт холын замыг туулан байж зорьж ирэв. Монголоос эмээ дээрээ зорьж ирсэн МУГЗ алдарт хөгжмийн зохиолч З.Хангал агсаны ач, МУСТА нэрт хөгжимчин Х.Булганы охин Б.Сарнайцэцэг энэ орой, аавынхаа тоглосон "Ээждээ" төгөлдөр хуурын гайхамшигт аялгууг эгшиглүүллээ. Нэгэн цагт өвдөж зовсон "ээждээ" зориулан, хайрлаж харамссан сэтгэлийн эгшиг, төгөлдөр хуурын даралт дээр дуссан нулимсын хамт олон жилийн дараа амилж эгшиглэнэ гэдэг үнэхээр гайхамшигтай байв. Хүний сэтгэлийн чанадаас урсах гайхамшигт аялгуу хэзээ ч хуучиралгүй, үе дамжин мөнхийн мөнхөд дуурсагдаж байдгийн сайхан жишээ энэ байсан. Олон хүний сэтгэлийн нулимсыг Б.Сарнай энэ аялгуугаар "аргадав".
-Миннесотагаас ээжийнхээ хамт ирсэн АНУ-дахь "Ази гаралтай мисс"-ийн тэмцээний тэргүүн дэд байрын шагналт П.Дэлгэржаргал, хийл хөгжмөөр "Үлэмжийн чанар"-ыг , Денверээс ирсэн эгч дүү хийлч Б.Уянга, Б.Ундраа "Уран хас", "Хэнтийн өндөр ууланд" сонгодог аялгууг эгшиглүүлсэн нь энэ үдшийн "Сонгодог" төрхийг чимэв. Хэдийгээр харь оронд байгаа ч тэд Монголын шинэ үеийн залуусын хүсэл мөрөөдөл, тэмүүллийг илтгэж байсан. П.Дэлгэржаргалын ээж П.Солонгоогийн охиндоо зориулан урласан гоёлын улаан плать, энэ үдшийн сонгодог гоёл болж олон хүний нүдийг "хужирлав".
-Чикагогоос ирсэн залуу дуучин Гантулга сонгодог аялгуунд уярч суусан хүмүүсийг өвөрмөц хэрнээ цоглог дуугаараа цочоон "сэргээв". " Харанга"-ын Лхагваагийн донжтой хэрнээ өвөрмөц хоолойг санагдуулсан энэ залуу хэд хэдэн хотуудад өөрийн тоглолтоо хийж амжсан гэсэн. Ямартай ч түүний дуулсан дуунууд хүмүүст ихэд таалагдсан байна билээ.
Энэ үдшийн арга хэмжээний хөг аялгууг чин сэтгэлээсээ эгшиглүүлсэн ТА НАРТАА ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ БАЯРЛАЛАА. Та нар энэ үдшийн гайхамшигууд байсан шүү.
-Энэ арга хэмжээний саналыг анх сонсмогцоо Сиэтлд байгаа анд Х.Ширчин маань хөтлөх санал тавьсан. Ерөнхий санааг авмагцаа түүний гаргасан хөтөлбөр энд оролцох олон хүнд таалагдав. Цагтаа Лос-Анжелосийн Монголчуудын Холбоог анх санаачлан байгуулж байсан тэрээр бүх зүйлд "яс "ханддаг. Жижиг гэхгүй бүх л зүйлд анхаарлаа хандуулж байнга санал солилцоно. Үндсэндээ Х.Ширчин маань энэ тоглолтын зангилааг зангидсан хүн. Х.Тэргэл бид хоёр, ийм арга хэмжээний талаар тэр нэгэн удаа уулзахдаа "мөрөөдөж" байв. Энэ арга хэмжээний саналыг сонсохдоо тэрээр "хөтлөх" саналыг хүлээж авсан. Хэдийгээр нялх хүүхэдтэй байсан ч тэрээр энэ арга хэмжээг зорьж гэр бүлийн хамтаар машинаар иржээ. "Яруу найрагч хүн ч арай өөр юм аа" гэж Х.Ширчин маань хөтөлбрийн эцэст "ам алдана" билээ. Тэд үгүй байсан бол энэ арга хэмжээ ийм сайхан болж чадах байсан гэж үү? ТА ХОЁРТОО ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ БАЯРЛАЛАА.
-Денверийн "Тулга" клубийн гишүүн Ш.Байгальмаа хийлч хоёр охиныхоо хамтаар зорьж ирсэн. Ш.Байгальмаа маань "Тулга" клубийн мэндчилгээнээс гадна, уг клубыг санаачлагч Х.Лхамаа андын надад зориулан бичиж илгээсэн шүлгийг яруу сайхнаар уншиж сонордууллаа. Лхамаа анд маань, наашаа ирж амжихаа больсон тухайгаа надад дуулгаад "Чамд 2 минутын зав байна уу?" гэж асуунгаа энэ шүлгээ утсаар надад уншиж өгч билээ. Би мундаг хүн биш л дээ. Гэхдээ анд нөхрийн чин сэтгэлийн шүлэгнээс илүү үнэтэй бэлэг бий гэж үү? ЛХАМАА АНД АА, МАШ ИХ БАЯРЛАСАН ШҮҮ. Бас энэ ажилд маань голлож тусалсан оюутан М.Нямсүрэн маань надад "шүлэг унших" саналаа хэлснээ "би шууд л тайзан дээр уншинаа, олон дахин уншихаар уйлчих гээд байдаг юм" гэж учирлаж билээ. Түүний уншсан "Ижийгээ баярлуулж яваарай" нэртэй өгүүллэг нь олон хүний сэтгэлийн "утсыг хөндсөн". ТА НАРТАА ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ БАЯРЛАЛАА.
-Вашингтон ДС-д уран бүтээлээ туурвидаг зураач Цолмон, Денверт уран бүтээлээ туурвидаг зураач М.Цогтсайхан, Лос-Анжелост уран бүтээлээ туурвидаг зураач Л.Мөнхтөр нар энэ өдрүүдэд уран бүтээлийн тухай халуун дотно яриа өрнүүлэв. Арга хэмжээ болох заалын өмнөх чөлөөнд Цолмон, Цогтсайхан нарын бүтээлүүдээс болон Нью-Иорк хотоос ирсэн Монголын зураачдын бүтээлийн үзэсгэлэн байрласан юм. Л.Мөнхтөр анд минь энэ арга хэмжээний номын ярилцагсдад болон ивээн тэтгэгчид гардуулсан "Талархал, Дурсамж"-ийн бүтээлүүдийг урлан, Лос-Анжелос хотоос жаазны хамтаар машинд дайж авчруулсан юм. Энэ бол зүгээр л "Дурсгал" төдий зүйл биш, жинхэнэ уран бүтээл болсон болохоор бид сэтгэл өег байлаа. Тэр үүнд олон өдөр хоногийг чин сэтгэлээсээ зориулсан даа. ТА НАРТАА ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ БАЯРЛАЛАА.
-Шоу хийнэ гэдэг амаргүй юм билээ. Вашингтон ДС-орчмын Монголчуудын Холбооны Ц.Ивээлт, М.Дэлгэрцогт, миний дүү Г.Ганзориг нар туршлагаасаа хуваалцаж, санал зөвлөлгөө өгч, чин сэтгэлээсээ тусалцгаав. Өлзийсайхан маань ерөнхий найруулга дээр ажиллаж, оюутан Ж.Болд арга хэмжээний слайдыг бэлтгэж, Баясаа маань хөгжим, чимэглэл дээр "суув". Энэ арга хэмжээг бэлтгэж эхлэх үед Солонгос эзэнтэй кабинетийн үйлдвэрт ажилладаг Н.Мөнхбат, Г.Содномжамц, Д.Хүрэлбаатар, Б.Батзориг, Т.Энэбиш нар намирч буй Монголын Төрийн далбааны хэлбэртэй, голд нь Монголын Соёмбыг ухаж суулгасан индэр хийж бэлэглэсэн юм. Энэ бол тэдний сэтгэл зүрхнээс гарсан дэмжлэг байлаа. Бас UMON-ы Б.Уранчимэг маань бүрэн хэмжээний нэвтрүүлэг хийж, Энх-Амгалан энэ арга хэмжээгээр DVD бэлтгэж байна. Хүн болгон л өөрийн боломж, тус больё гэсэн сэтгэлээр дэмжив. ТА НАРТАА МАШ ИХ БАЯРЛАЛАА.
-Номонд ярилцлага өгсөн олон залуус энэ арга хэмжээг зорин цаг зав, боломжоо гарган байж хүрэлцэн ирсэн. Бас Вашингтон ДС төдийгүй олон хотоос дэмжигчид маань зорин ирсэн. Тэд энэ үдшийн эзэд байлаа. Тэд нэгэн үдшийг Монгол хүн болж төрсөндөө баярлаж, Монгол залуусаараа бахархаж , бас өөртөө итгэж "Монголчууд бид мундаг шүү" хэмээн талархаж хамтдаа өнгөрөөлөө. Арга хэмжээний дараа ч энэ л бахархал омогшил, бие биедээ хэлсэн талархлын сайхан үгс дунд АНУ-ын нийслэл Вашингтоны шөнө "сэрүүн хонов". Тэртээх нэгэн зуунд дэлхийд хүчирхэг бардам, омголон сүрлэг байсан монголчуудыг "зүүдэлж дурсав". Дэлхийн дайд "юм үзэж, нүд тайлсан" монголчуудын эвлэлдэн нэгдэж, их хөгжлийн гараан дээр гар гараа атгалцан зогсохыг "харж сэрэв". Үүний тулд л энэ арга хэмжээг хийх гэж зориглосон юм даа. Бид ганц нэгээрээ "мундаг" байгаад яах билээ. Олуулаа бие биенээ дэмжиж хамтаараа, бултаараа "мундаг" байхдаа л жинхэнэ "хүчирхэг" болно. Хэрэв "тэд" үгүй бол би ганцаараа юу хийж чадах билээ. Та нарын чин сэтгэлийн дэмжлэгээр энэ арга хэмжээ сайхан болж өнгөрлөө. ТА НАРТАА ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ БАЯРЛАЛАА.
... Энэ арга хэмжээний дараа би олон юмыг эргэцүүлж бодлоо. Монголчууд бидэнд маш сайхан боломжууд байнаа. Ямар нэгэн юм хийх гэж байгаа хэн нэгийгээ чин сэтгэлээсээ дэмжиж байвал бид хичнээн олон хүний урам зоригийг сэргээж чадах бол? Мөнгө ашигаа урьтал болголгүйгээр сэтгэлийн илч гэрэл өгөх гэж хичээж байгаа нэгнийг дэмжиж чадвал, дахиад илүү сайхныг хийх боломжийг нээж чадах болно. "Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ" гэдэгчлэн олон олон дэмжлэг, олон олон тус нэгдэн нэгдсээр хүчирхэг гол мөрөн шиг давалгаалан урсах буюу. Энэ л Монголчууд бидний эв нэгдлийн давалгаа болох болно. СЭТГЭЛД ГАЛ БАЙХАД ЗУУХАНД ГАЛ ХЭЗЭЭД ОЛДОХ БОЛНО.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах |
| ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ... |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|